Return to Video

BEST VERSION - Steve Jobs inspirational speech - HD - MUST WATCH!

  • 0:05 - 0:09
    "Урам өгөх хадмалтай бичлэгүүд" FB Page
  • 0:18 - 0:24
    Дэлхийд шилдэг их сургуулийг дүүргэж буй та бүхний баярыг хуваалцаж байгаадаа баяртай байна.
  • 0:27 - 0:34
    Чин үнэнээ хэлэхэд, би коллеж огт төгсөөгүй.
  • 0:34 - 0:37
    Төгсөлтийн баярт үүнээс илүүгээр ойртож чадахгүй байх.
  • 0:39 - 0:47
    Өнөөдөр би та бүгдтэй амьдралынхаа гурван түүхийг хуваалцах гэсэн юм. Тэгээд л тэр. Гуравхан түүх.
  • 0:47 - 0:52
    Эхнийх нь “Цэгийг холбох” тухай.
  • 0:52 - 0:56
    Би Reed College-д элсээд 6-хан сарын дараа хаясан.
  • 0:56 - 1:01
    Гэхдээ бүрмөсөн гарах хүртлээ бүтэн жил хагас ирэн очин байсан.
  • 1:01 - 1:04
    Яагаад хаясан гээч?
  • 1:04 - 1:07
    Бүх юм намайг төрөхөөс ч өмнө эхэлсэн.
  • 1:07 - 1:14
    Ээж маань намайг коллежид сурч байхдаа төрүүлж, үрчлүүлэхээр шийдсэн гэдэг.
  • 1:14 - 1:18
    Коллежийн боловсролтой айлд хүүгээ өгөхийг тэр хүсч байлаа.
  • 1:18 - 1:23
    Тэгээд намайг дөнгөж төрсний дараа хуульчийн гэр бүлд өргүүлэхээр ярьж тохирсон байна.
  • 1:23 - 1:29
    Гэхдээ тэд дараа нь бодлоо өөрчилж охинтой болохыг хүсжээ.
  • 1:29 - 1:34
    Тэгээд намайг төрсөн шөнө тэдэн лүү эмнэлэгээс залгаж...
  • 1:34 - 1:42
    “Бид хүүтэй боллоо. Харин та нар үрчлэх хэвээрээ юу?” гэж асуухад “Мэдээж” гэж хариулсан гэдэг.
  • 1:42 - 1:47
    Төрүүлсэн эх минь хожмоо өсгөсөн ээжийг минь коллеж төгсөөгүй...
  • 1:47 - 1:51
    аавыг ахлах сургуулиа ч дүүргээгүй гэдгийг мэдсэн гэдэг.
  • 1:51 - 1:57
    Тэгээд хүүгээ өргүүлэхгүй гэж дургүйцсэн ч гэсэн хэдэн сарын дараа зөөлөрч...
  • 1:57 - 2:01
    намайг заавал коллежид суралцуулна гэсэн амлалтыг тэднээс авсан юм.
  • 2:01 - 2:04
    Миний амьдрал ингэж эхэлсэн.
  • 2:05 - 2:09
    17 жилийн дараа би коллежид элссэн.
  • 2:09 - 2:14
    Гэхдээ Стенфордтэй дүйцэхүйц өндөр үнэтэй коллеж сонгож...
  • 2:14 - 2:19
    эцэг эхийнхээ цуглуулсан хамаг мөнгөөр төлбөрийг нь төлүүлж байлаа.
  • 2:19 - 2:22
    Тэгээд 6 сарын дараа би коллежоо хаясан.
  • 2:22 - 2:28
    Юу хийх, хэн болохоо мэдэхгүй төөрсөн надад, коллежид цагаа дэмий үрж байх шиг санагдсан юм.
  • 2:28 - 2:34
    Дээр нь эцэг эхийнхээ цуглуулсан хамаг мөнгөөр суралцаж байдаг.
  • 2:34 - 2:39
    Тэгээд л би коллежоо хаях маш том шийдвэрийг гаргасан.
  • 2:39 - 2:45
    Мэдээж тэр үедээ аймар байлаа. Гэхдээ эргээд харахад энэ бол хамгийн зөв шийдвэр байсан.
  • 2:45 - 2:51
    Эхэндээ би сонирхолгүй санагдсан, суух шаардлагатай хичээлүүдээ хаяж...
  • 2:51 - 2:56
    илүү сонирхсон хичээлүүдээ үзэж эхэлсэн.
  • 2:56 - 2:58
    Мэдээж бүх юм тийм амар байгаагүй.
  • 2:58 - 3:02
    Би дотуур байранд найзуудынхаа өрөөний шалан дээр унтаж...
  • 3:02 - 3:06
    Хоолны мөнгө олох гэж 5 центийн коланы шил тушаадаг байсан.
  • 3:06 - 3:14
    Бас Hare Krishna сүмд үнэгүй хоол идэх гэж ням гараг болгон 11 км алхдаг байлаа.
  • 3:14 - 3:15
    Би харамсаагүй.
  • 3:15 - 3:22
    Хүсэл сонирхол, зөв совиндоо даатгасан бүхэн минь хожмоо үр дүнгээ өгсөн юм.
  • 3:22 - 3:24
    Нэг жишээ дурьдая.
  • 3:24 - 3:30
    Тэр үеийн Reed коллежийн каллиграфийн сургалт хамгийн шилдэг нь байлаа.
  • 3:30 - 3:37
    Кампус даяар гайхалтай, төгс каллиграфтай самбар, зарлал, бичгүүд дүүрэн байдаг байлаа.
  • 3:37 - 3:45
    Би хичээлээ хаяж, жирийн ангиас хасагдсан болохоор каллиграфт суралцахаар шийдсэн юм.
  • 3:45 - 3:51
    Тэгээд хэрчлээс, дармал, дардас, үсэг хоорондын зайг яаж хослуулахыг сурч...
  • 3:51 - 3:55
    типографикийн гүн нууцад нэвтэрч, их юм сурсан.
  • 3:55 - 3:59
    Энэ бол шинжлэх ухаан, машинаар бүтээж, тайлбарлах боломжгүй...
  • 3:59 - 4:03
    цэвэр мэдрэмж, түүх, соёл шингэсэн сэтгэл хөдөлгөм гайхалтай урлаг.
  • 4:03 - 4:09
    Харин энэ бүхэн хойшдын амьдралд минь хэрэг болох эсэх нь эргэлзээтэй байв.
  • 4:09 - 4:13
    Гэхдээ 10 жилийн дараа анхны Macintosh компьютерийг загварчилж байхад
  • 4:13 - 4:15
    каллиграф надад үр ашгаа өгсөн.
  • 4:15 - 4:21
    Мак бол анхны өвөрмөц, гайхалтай загвартай типографиктай компьютер.
  • 4:21 - 4:24
    Хэрэв би коллежийн нэг ч хичээлээ хаяагүй бол...
  • 4:24 - 4:29
    Mac-ийн үсгийн фонт, дардас, типографик ч гэсэн огт өөр байх байлаа.
  • 4:29 - 4:34
    Саяхан Windows, Mac-ийг хуулсан гэхээр бусад компьютер ч гэсэн ийм фонтгүй байх байж.
  • 4:41 - 4:45
    Хэрэв би сонирхолгүй хичээлээ хаяж, каллиграфийн урлагт суралцаагүй бол...
  • 4:45 - 4:49
    персональ компьютерүүд гайхалтай типографикгүй бүтээгдэх байлаа.
  • 4:49 - 4:54
    Мэдээж тухайн үедээ каллиграф хойшдын амьдралд минь ингэж хэрэг болно гэдгийг би мэдээгүй.
  • 4:54 - 4:59
    Гэхдээ 10 жилийн дараа эргээд харахад бүх зүйл тов тодорхой байна.
  • 4:59 - 5:02
    Ирээдүйд юу болохыг хэн ч тааж мэдэж чадахгүй.
  • 5:02 - 5:04
    Чи зөвхөн арагш харж байж л цэгийг холбож болно.
  • 5:04 - 5:08
    Тэгэхээр тэр цэгнүүд хоорондоо холбогдоно гэж ямар нэгэн юманд итгэх нь л чухал.
  • 5:08 - 5:13
    Зориг, тэмүүлэл, хувь тавилан, амьдрал, карма юу гэж нэрлэх нь хамаагүй.
  • 5:13 - 5:19
    Цэгнүүд хоорондоо холбогдоно гэсэн итгэл чамд зүрх сэтгэлээ дагах зориг өгнө.
  • 5:19 - 5:25
    Эргэлзсэн, шантармаар, хүнд хэцүү үед ч гэсэн үүнийг л мартахгүй байх нь чухал.
  • 5:30 - 5:35
    Хоёр дахь түүх маань хайр, хагацлын тухай.
  • 5:35 - 5:39
    Хүсэл сонирхлоо эрт таниж, олсноороо би азтай.
  • 5:39 - 5:43
    20-той байхдаа би Воз-той цуг Apple-ийг анх гэрийнхээ гарашт санаачилсан.
  • 5:43 - 5:48
    Бид шургуу ажилласан. Тэгээд 10 жилийн дараа гэхэд Apple 4 мянган ажилтантай...
  • 5:48 - 5:51
    хоёр тэрбум долларын компани болж өргөжсөн.
  • 5:51 - 5:57
    Гэтэл Macintosh-ийг бүтээж, танилцуулснаас ганцхан жилийн дараа би халагдсан.
  • 5:57 - 6:00
    Тэр үед би 30-тай байлаа.
  • 6:00 - 6:03
    Өөрийнхөө үүсгэсэн компаниас яагаад халагдана гэж?
  • 6:03 - 6:10
    Apple өргөжиж, бид компанийг сайжруулж чадах авьяаслаг залууг эгнээндээ нэгтгэсэн юм.
  • 6:10 - 6:12
    Эхэн үедээ бүх юм боломжийн явж байлаа.
  • 6:12 - 6:17
    Харин дараа нь бидний үзэл бодол зөрөлдөж салаа замыг сонгоход...
  • 6:17 - 6:20
    захирлуудын зөвлөл түүний талд зогссон юм.
  • 6:20 - 6:25
    Ингээд 30-тайдаа би халагдлаа. Сүр дуулиантайгаар.
  • 6:25 - 6:29
    Олон жилийн хөдөлмөр, хүсэл тэмүүллээсээ ингэж хагацах надад мэдээж маш хэцүү байсан.
  • 6:29 - 6:32
    Эхэндээ би үнэхээр юу хийхээ ч мэдэхгүй байлаа.
  • 6:32 - 6:39
    Хүмүүсийн итгэлийг хөсөрдүүлж, буухиа уралдааны савхыг алдаж унагасан юм шиг санагдаж байв.
  • 6:39 - 6:46
    Тэгээд David Packard, Bob Noyce-той уулзаж тэднээс бүтэлгүйтсэндээ уучлалт гуйсан.
  • 6:46 - 6:50
    Ингэж хүчтэй унасныхаа дараа больдог юм билүү ч гэж бодож байлаа.
  • 6:50 - 6:56
    Гэхдээ урам зориг, ажилдаа дурлах гол цог минь огт бөхөөгүй.
  • 6:56 - 6:59
    Apple-г тойрсон дуулиан намайг огтхон ч өөрчлөөгүй.
  • 6:59 - 7:03
    Гологдож, хаягдсан ч гэсэн би урам зоригоо алдаагүй.
  • 7:03 - 7:06
    Тэгээд дахин эхлэхээр шийдлээ.
  • 7:06 - 7:10
    Тэр үедээ мэдээгүй ч гэсэн Apple-аас халагдсан нь....
  • 7:10 - 7:12
    миний амьдралыг асар их эерэгээр өөрчилсөн юм.
  • 7:12 - 7:19
    Амжилтын хүнд нүсэр ачаа гэнэтхэн л анхдагчийн хөнгөн, тодорхой бус байдлаар солигдсон юм.
  • 7:19 - 7:23
    Амьдралынхаа хамгийн бүтээлч, оргилуун үеийн хаалгыг би ингэж л татсан юм.
  • 7:23 - 7:28
    Дараагийн 5 жилд би NeXT, Pixar компаниудыг үүсгэн байгуулж...
  • 7:28 - 7:31
    хожмоо эхнэр минь болсон гайхалтай бүсгүйд дурласан.
  • 7:31 - 7:36
    Pixar, компьютероор загварчилсан анхны бүрэн хэмжээний кино Toy Story-г бүтээж...
  • 7:36 - 7:41
    өдгөө дэлхийн шилдэг animation студи болон өргөжөөд байна.
  • 7:41 - 7:46
    Хэдэн жилийн дараа Apple, NeXT-ийг худалдаж авснаар би Apple-д эргэж ирсэн.
  • 7:46 - 7:51
    Тэгээд бидний NeXT-д хөгжүүлсэн технологи Apple-ийн сэргэн мандалтын амин зүрх болсон юм.
  • 7:51 - 7:55
    Би Лаурентай гайхалтай гэр бүлийг босгосон.
  • 7:55 - 7:59
    Apple-аас халагдаагүй бол амьдрал минь ингэж өрнөхгүй байсан нь мэдээж.
  • 7:59 - 8:03
    Эм хэдий уухад гашуун ч үр дүнд нь чи эдгэрдэгтэй адилхан.
  • 8:03 - 8:09
    Амьдрал заримдаа чамайг өвдөг сөхөртөл хүчтэй цохиж болно. Гэвч итгэлээ бүү алд!
  • 8:09 - 8:15
    Хийж байгаа зүйлдээ дуртай байсныхаа хүчинд л би өдий зэрэгт хүрсэн гэж боддог. Хүсэл сонирхлоо ол!.
  • 8:15 - 8:19
    Ажлаа хамгийн дотны хүмүүстэйгээ харьцуулж төсөөл.
  • 8:19 - 8:22
    Хүн амьдралынхаа ихэнхи хугацааг ажиллаж өнгөрөөдөг.
  • 8:22 - 8:26
    Ажилдаа сэтгэл хангалуун байхын үндэс нь дур сонирхолтой байх.
  • 8:26 - 8:30
    Тэгээд дараа нь амжилт чамайг аяндаа өөрөө олоод л ирнэ.
  • 8:30 - 8:35
    Хэрэв олж амжаагүй байгаа бол битгий зогс. Хай!.
  • 8:35 - 8:38
    Харин олсон гэдгийг зүрх сэтгэл чинь хэлээд өгнө.
  • 8:38 - 8:43
    Он жил өнгөрөх тусам чиний хүсэл тэмүүлэл улам хүчтэй дүрэлзэн асах болно.
  • 8:43 - 8:46
    Тэгэхээр олтлоо битгий зогс. Хайгаад л бай.
  • 8:56 - 9:00
    Миний сүүлийн түүх үхлийн тухай.
  • 9:00 - 9:04
    17 насандаа би нэг эшлэл уншсан юм.
  • 9:04 - 9:12
    “Өдөр бүрийг амьдралынхаа сүүлийн өдөр гэж бодож явбал, хэзээ нэг цагт чи тэр өдрөө олно”
  • 9:12 - 9:14
    Энэ эшлэл надад хүчтэй нөлөөлсөн.
  • 9:14 - 9:19
    Тэгээд сүүлийн 33 жилийн турш би өглөө болгон өөрөөсөө ингэж асуусаар ирсэн.
  • 9:19 - 9:25
    “Өнөөдөр миний амьд явах сүүлийн өдөр байсан бол өнөөдөр хийх гэж байгаа юмаа хийх байсан уу?”
  • 9:25 - 9:32
    Тэгээд “Үгүй” гэж хэдэн өдөр дараалж хариулбал ямар нэг юм өөрчлөх цаг болсон гэсэн үг.
  • 9:32 - 9:35
    Амьдралын ямар нэгэн чухал шийдвэр гаргахаасаа өмнө....
  • 9:35 - 9:39
    би үргэлж хэзээ нэгэн цагт нүүр тулна гэдгээ бодож үздэг.
  • 9:39 - 9:47
    Учир юу гэвээс - бардам зан, горьдлого, түгшүүр, айдас, зовнил гээд бүх зүйлс
  • 9:47 - 9:52
    үхэлтэй нүүр тулахад чамд огтын хамааралгүй болдог.
  • 9:52 - 9:59
    Хэзээ нэгтээ хорвоог орхино гэдгээ санах нь алдаа гаргаж, бүтэлгүйтэхээс айх тэр хүлээснээс чамайг чөлөөлнө.
  • 9:59 - 10:05
    Бид нүцгэн буцна. Тэгэхээр зүрх сэтгэлээ дагалаа гээд алдах зүйл юу байна.
  • 10:05 - 10:09
    Жил гаруйн өмнө би хорт хавдартай гэдгээ мэдсэн.
  • 10:09 - 10:14
    Шинжилгээний дараа эмч нар миний ходоодны булчирхайн дахь хорт хавдарны зургийг харуулсан юм.
  • 10:14 - 10:17
    Ходоодны булчирхай хаана байдгийг ч би мэддэггүй байлаа.
  • 10:17 - 10:22
    Эмч надад ийм төрлийн хорт хавдрыг эмчлэх магадлал огт байхгүй гэдгийг хэлсэн.
  • 10:22 - 10:27
    Тэгээд "Чамд 3-аас 6 сарын нас л үлдсэн" гэж хэлж байлаа.
  • 10:27 - 10:31
    Тэд надад “Гэртээ хариад, юм хумаа эмхэлж цэгцэл” гэж хэлсэн.
  • 10:31 - 10:35
    Өөрөөр бол үхэхдээ бэлд гэсэн үг.
  • 10:35 - 10:43
    Хүүхдүүддээ 10, 20 жилийн дараа хэлж захина гэж бодож байсан зүйлсээ одоо хэлж, захь гэсэн үг.
  • 10:43 - 10:52
    Гэр бүл, хамаатан садан, найз нөхдийнхөө сэтгэл санааг төвшитгөж, тэдэнд баяртай гэж хэлэхдээ бэлд гэсэн үг.
  • 10:52 - 10:55
    Мэдээж маш хэцүү байлаа.
  • 10:55 - 10:58
    Тэр өдрөө би биопси шинжилгээ хийлгэсэн.
  • 10:58 - 11:02
    Эмч нар миний хоолой руу дуран шургуулж, гэдэс, дотор эрхтнээр дамжуулаад
  • 11:02 - 11:06
    дараа нь хорт хавдраас хэдэн эсийг зүүгээр татаж авсан гэсэн үг.
  • 11:06 - 11:10
    Надад нойрсуулагч тарьсан. Эхнэр минь тэгэхэд миний дэргэд байлаа.
  • 11:10 - 11:14
    Эсийг микроскопоор нягталж үзээд миний хавдар эмчлэгдэх боломжтой
  • 11:14 - 11:18
    маш ховор төрлийнх гэдгийг эмч нар мэдсэн юм.
  • 11:18 - 11:20
    Тэд баярласандаа нулимс унагаж байсан гэдэг
  • 11:20 - 11:24
    Хагалгаа амжилттай болж би одоо зүгээр болсон.
  • 11:32 - 11:35
    Үхэлтэй хамгийн ойртож очсон минь энэ.
  • 11:35 - 11:38
    Дараагийн хэдэн жилдээ ингэж ойртохгүй гэж найдаж байна.
  • 11:38 - 11:43
    Харин одоо би, үхэл надад зөвхөн төсөөлөл төдий байсан үеийнхнээс арай илүү тодорхой
  • 11:43 - 11:46
    итгэлтэй байдлаар нэг зүйлийг хэлж чадна.
  • 11:46 - 11:49
    Хэн ч үхэхийг хүсдэггүй.
  • 11:49 - 11:53
    Диваажинд очихыг хүсдэг нэгэн ч гэсэн үхлээс эмээдэг.
  • 11:53 - 11:59
    Гэхдээ хэн ч үүнээс зугтаж чадахгүй. Бүгд нэг л өдөр үхэлтэй нүүр тулна.
  • 11:59 - 12:06
    Ийм ч байх ёстой. Учир нь Үхэл бол амьдралын салшгүй нэг хэсэг.
  • 12:06 - 12:10
    Хорвоог хөдөлгөгч хүчний тулгуур. Хуучныг халж, шинийг уригч.
  • 12:10 - 12:13
    Яг одоо та нар бол шинэ амьдралын төлөөлөл.
  • 12:13 - 12:19
    Гэхдээ та нар цагийн аясаар өтөлж, нэг л өдөр бусдын адил хорвоог орхино.
  • 12:19 - 12:23
    Уянгын халил биш шүү. Энэ бол цорын ганц үнэн.
  • 12:23 - 12:25
    Та нарын цаг хязгаартай.
  • 12:25 - 12:29
    Түүнийгээ бусдын заавраар амьдарч битгий үр.
  • 12:29 - 12:34
    Догма буюу бусдын бодол, үзэмж, сургаальд бүү хүлэгд.
  • 12:34 - 12:38
    Дотоод сэтгэлийн дуу хоолойгоо бүү бусдын шүүлт, бодолд бүү төөрөгдүүл.
  • 12:38 - 12:43
    Хамгийн чухал нь зөв совин, сэтгэл, хүсэл тэмүүллээ дагах зоригтой бай.
  • 12:43 - 12:46
    Тэгсэн цагт л чи хэн болохыг хүсч байгаагаа жинхэнэ ёсоор мэдэх болно.
  • 12:46 - 12:49
    Харин бусад нь тийм чухал биш.
  • 13:00 - 13:06
    Намайг бага байхад "Whole Earth Catalog" гэх гайхалтай сэтгүүл байлаа.
  • 13:06 - 13:10
    Миний үеийнхний хувьд бараг л Библи болсон энэ номны зохиогч
  • 13:10 - 13:17
    Стьюарт Брэндийн уран яруу, торгон мэдрэмжийг би үнэхээр биширсэн.
  • 13:17 - 13:18
    Энэ бол 60-аад оны сүүл үе.
  • 13:18 - 13:23
    Компьютер, десктоп хэвлэл гэж тэр үед байгаагүй болохоор бичгийн машинаар шивж...
  • 13:23 - 13:26
    гараар хайчилж, Polaroid камераар бүтээсэн гэсэн үг.
  • 13:26 - 13:31
    Энэ бол Google-ийг төрөхөөс 35 жилийн өмнөх цаасан дээрхи Google байлаа.
  • 13:31 - 13:36
    Идеалистик, төгс, гайхалтай бүтээл байсан юм.
  • 13:36 - 13:40
    Стьюарт болон түүний нөхөд "Whole Earth Catalog"-ийн хэдэн дугаарыг гаргаад
  • 13:40 - 13:44
    удалгүй сүүлийн дугаараа хэвлүүлсэн юм.
  • 13:44 - 13:49
    1970-аад оны дунд үе. Би та нарын насан дээр байлаа.
  • 13:49 - 13:53
    Сүүлийн хэвлэлтийн арын нүүрний зургийг би тод санадаг юм.
  • 13:53 - 13:55
    Хязгааргүй хээр талын зам.
  • 13:55 - 14:00
    Адал явдалд дуртай бол жинхэнэ аялаж байхаар газар.
  • 14:00 - 14:04
    Зурагны доорхи тайлбар : "Stay Hungry. Stay Foolish."
  • 14:04 - 14:11
    Энэ бол тэдний өгсөн сүүлийн зөвлөгөө. “Stay Hungry. Stay Foolish”
  • 14:11 - 14:14
    Би энэ үгийг амьдралынхаа мөрдлөг болгосон.
  • 14:14 - 14:20
    Харин одоо амьдралд хөл тавьж буй та бүхэнд үүнийг дамжуулж байна.
  • 14:20 - 14:22
    “Битгий сэтгэл хана!, Битгий томоож!”
  • 14:22 - 14:24
    Маш их баярлалаа
  • 14:28 - 14:31
    "Урам өгөх хадмалтай бичлэгүүд" FB Page
Title:
BEST VERSION - Steve Jobs inspirational speech - HD - MUST WATCH!
Video Language:
English
Duration:
14:34

Mongolian subtitles

Revisions