[Script Info] Title: [Events] Format: Layer, Start, End, Style, Name, MarginL, MarginR, MarginV, Effect, Text Dialogue: 0,0:00:04.58,0:00:09.08,Default,,0000,0000,0000,,"Урам өгөх хадмалтай бичлэгүүд" FB Page Dialogue: 0,0:00:18.31,0:00:24.18,Default,,0000,0000,0000,,Дэлхийд шилдэг их сургуулийг дүүргэж буй та бүхний баярыг хуваалцаж байгаадаа баяртай байна. Dialogue: 0,0:00:27.22,0:00:33.89,Default,,0000,0000,0000,,Чин үнэнээ хэлэхэд, би коллеж огт төгсөөгүй. Dialogue: 0,0:00:33.89,0:00:37.46,Default,,0000,0000,0000,,Төгсөлтийн баярт үүнээс илүүгээр ойртож чадахгүй байх. Dialogue: 0,0:00:39.31,0:00:47.30,Default,,0000,0000,0000,,Өнөөдөр би та бүгдтэй амьдралынхаа гурван түүхийг хуваалцах гэсэн юм. Тэгээд л тэр. Гуравхан түүх. Dialogue: 0,0:00:47.30,0:00:52.38,Default,,0000,0000,0000,,Эхнийх нь “Цэгийг холбох” тухай. Dialogue: 0,0:00:52.39,0:00:55.52,Default,,0000,0000,0000,,Би Reed College-д элсээд 6-хан сарын дараа хаясан. Dialogue: 0,0:00:55.52,0:01:00.84,Default,,0000,0000,0000,,Гэхдээ бүрмөсөн гарах хүртлээ бүтэн жил хагас ирэн очин байсан. Dialogue: 0,0:01:00.84,0:01:03.69,Default,,0000,0000,0000,,Яагаад хаясан гээч? Dialogue: 0,0:01:03.69,0:01:06.69,Default,,0000,0000,0000,,Бүх юм намайг төрөхөөс ч өмнө эхэлсэн. Dialogue: 0,0:01:06.69,0:01:13.78,Default,,0000,0000,0000,,Ээж маань намайг коллежид сурч байхдаа төрүүлж, үрчлүүлэхээр шийдсэн гэдэг. Dialogue: 0,0:01:13.78,0:01:17.68,Default,,0000,0000,0000,,Коллежийн боловсролтой айлд хүүгээ өгөхийг тэр хүсч байлаа. Dialogue: 0,0:01:17.68,0:01:23.32,Default,,0000,0000,0000,,Тэгээд намайг дөнгөж төрсний дараа хуульчийн гэр бүлд өргүүлэхээр ярьж тохирсон байна. Dialogue: 0,0:01:23.32,0:01:29.16,Default,,0000,0000,0000,,Гэхдээ тэд дараа нь бодлоо өөрчилж охинтой болохыг хүсжээ. Dialogue: 0,0:01:29.16,0:01:33.94,Default,,0000,0000,0000,,Тэгээд намайг төрсөн шөнө тэдэн лүү эмнэлэгээс залгаж... Dialogue: 0,0:01:33.94,0:01:41.99,Default,,0000,0000,0000,,“Бид хүүтэй боллоо. Харин та нар үрчлэх хэвээрээ юу?” гэж асуухад “Мэдээж” гэж хариулсан гэдэг. Dialogue: 0,0:01:41.99,0:01:47.41,Default,,0000,0000,0000,,Төрүүлсэн эх минь хожмоо өсгөсөн ээжийг минь коллеж төгсөөгүй... Dialogue: 0,0:01:47.41,0:01:50.61,Default,,0000,0000,0000,,аавыг ахлах сургуулиа ч дүүргээгүй гэдгийг мэдсэн гэдэг. Dialogue: 0,0:01:50.61,0:01:56.94,Default,,0000,0000,0000,,Тэгээд хүүгээ өргүүлэхгүй гэж дургүйцсэн ч гэсэн хэдэн сарын дараа зөөлөрч... Dialogue: 0,0:01:56.94,0:02:00.59,Default,,0000,0000,0000,,намайг заавал коллежид суралцуулна гэсэн амлалтыг тэднээс авсан юм. Dialogue: 0,0:02:00.59,0:02:03.67,Default,,0000,0000,0000,,Миний амьдрал ингэж эхэлсэн. Dialogue: 0,0:02:05.22,0:02:09.07,Default,,0000,0000,0000,,17 жилийн дараа би коллежид элссэн. Dialogue: 0,0:02:09.07,0:02:13.50,Default,,0000,0000,0000,,Гэхдээ Стенфордтэй дүйцэхүйц өндөр үнэтэй коллеж сонгож... Dialogue: 0,0:02:13.50,0:02:18.95,Default,,0000,0000,0000,,эцэг эхийнхээ цуглуулсан хамаг мөнгөөр төлбөрийг нь төлүүлж байлаа. Dialogue: 0,0:02:18.95,0:02:22.13,Default,,0000,0000,0000,,Тэгээд 6 сарын дараа би коллежоо хаясан. Dialogue: 0,0:02:22.13,0:02:27.99,Default,,0000,0000,0000,,Юу хийх, хэн болохоо мэдэхгүй төөрсөн надад, коллежид цагаа дэмий үрж байх шиг санагдсан юм. Dialogue: 0,0:02:27.99,0:02:33.87,Default,,0000,0000,0000,,Дээр нь эцэг эхийнхээ цуглуулсан хамаг мөнгөөр суралцаж байдаг. Dialogue: 0,0:02:33.87,0:02:39.06,Default,,0000,0000,0000,,Тэгээд л би коллежоо хаях маш том шийдвэрийг гаргасан. Dialogue: 0,0:02:39.06,0:02:45.47,Default,,0000,0000,0000,,Мэдээж тэр үедээ аймар байлаа. Гэхдээ эргээд харахад энэ бол хамгийн зөв шийдвэр байсан. Dialogue: 0,0:02:45.47,0:02:51.16,Default,,0000,0000,0000,,Эхэндээ би сонирхолгүй санагдсан, суух шаардлагатай хичээлүүдээ хаяж... Dialogue: 0,0:02:51.16,0:02:56.15,Default,,0000,0000,0000,,илүү сонирхсон хичээлүүдээ үзэж эхэлсэн. Dialogue: 0,0:02:56.15,0:02:57.99,Default,,0000,0000,0000,,Мэдээж бүх юм тийм амар байгаагүй. Dialogue: 0,0:02:57.99,0:03:02.07,Default,,0000,0000,0000,,Би дотуур байранд найзуудынхаа өрөөний шалан дээр унтаж... Dialogue: 0,0:03:02.07,0:03:06.22,Default,,0000,0000,0000,,Хоолны мөнгө олох гэж 5 центийн коланы шил тушаадаг байсан. Dialogue: 0,0:03:06.22,0:03:13.53,Default,,0000,0000,0000,,Бас Hare Krishna сүмд үнэгүй хоол идэх гэж ням гараг болгон 11 км алхдаг байлаа. Dialogue: 0,0:03:13.53,0:03:15.08,Default,,0000,0000,0000,,Би харамсаагүй. Dialogue: 0,0:03:15.08,0:03:21.60,Default,,0000,0000,0000,,Хүсэл сонирхол, зөв совиндоо даатгасан бүхэн минь хожмоо үр дүнгээ өгсөн юм. Dialogue: 0,0:03:21.60,0:03:24.49,Default,,0000,0000,0000,,Нэг жишээ дурьдая. Dialogue: 0,0:03:24.49,0:03:29.75,Default,,0000,0000,0000,,Тэр үеийн Reed коллежийн каллиграфийн сургалт хамгийн шилдэг нь байлаа. Dialogue: 0,0:03:29.75,0:03:36.83,Default,,0000,0000,0000,,Кампус даяар гайхалтай, төгс каллиграфтай самбар, зарлал, бичгүүд дүүрэн байдаг байлаа. Dialogue: 0,0:03:36.83,0:03:44.60,Default,,0000,0000,0000,,Би хичээлээ хаяж, жирийн ангиас хасагдсан болохоор каллиграфт суралцахаар шийдсэн юм. Dialogue: 0,0:03:44.60,0:03:50.73,Default,,0000,0000,0000,,Тэгээд хэрчлээс, дармал, дардас, үсэг хоорондын зайг яаж хослуулахыг сурч... Dialogue: 0,0:03:50.73,0:03:54.95,Default,,0000,0000,0000,,типографикийн гүн нууцад нэвтэрч, их юм сурсан. Dialogue: 0,0:03:54.95,0:03:58.61,Default,,0000,0000,0000,,Энэ бол шинжлэх ухаан, машинаар бүтээж, тайлбарлах боломжгүй... Dialogue: 0,0:03:58.61,0:04:03.35,Default,,0000,0000,0000,,цэвэр мэдрэмж, түүх, соёл шингэсэн сэтгэл хөдөлгөм гайхалтай урлаг. Dialogue: 0,0:04:03.35,0:04:08.62,Default,,0000,0000,0000,,Харин энэ бүхэн хойшдын амьдралд минь хэрэг болох эсэх нь эргэлзээтэй байв. Dialogue: 0,0:04:08.62,0:04:12.94,Default,,0000,0000,0000,,Гэхдээ 10 жилийн дараа анхны Macintosh компьютерийг загварчилж байхад Dialogue: 0,0:04:12.94,0:04:14.62,Default,,0000,0000,0000,,каллиграф надад үр ашгаа өгсөн. Dialogue: 0,0:04:14.62,0:04:20.61,Default,,0000,0000,0000,,Мак бол анхны өвөрмөц, гайхалтай загвартай типографиктай компьютер. Dialogue: 0,0:04:20.61,0:04:24.28,Default,,0000,0000,0000,,Хэрэв би коллежийн нэг ч хичээлээ хаяагүй бол... Dialogue: 0,0:04:24.28,0:04:28.75,Default,,0000,0000,0000,,Mac-ийн үсгийн фонт, дардас, типографик ч гэсэн огт өөр байх байлаа. Dialogue: 0,0:04:28.75,0:04:34.31,Default,,0000,0000,0000,,Саяхан Windows, Mac-ийг хуулсан гэхээр бусад компьютер ч гэсэн ийм фонтгүй байх байж. Dialogue: 0,0:04:41.14,0:04:45.44,Default,,0000,0000,0000,,Хэрэв би сонирхолгүй хичээлээ хаяж, каллиграфийн урлагт суралцаагүй бол... Dialogue: 0,0:04:45.44,0:04:49.44,Default,,0000,0000,0000,,персональ компьютерүүд гайхалтай типографикгүй бүтээгдэх байлаа. Dialogue: 0,0:04:49.44,0:04:54.48,Default,,0000,0000,0000,,Мэдээж тухайн үедээ каллиграф хойшдын амьдралд минь ингэж хэрэг болно гэдгийг би мэдээгүй. Dialogue: 0,0:04:54.48,0:04:58.75,Default,,0000,0000,0000,,Гэхдээ 10 жилийн дараа эргээд харахад бүх зүйл тов тодорхой байна. Dialogue: 0,0:04:58.75,0:05:01.53,Default,,0000,0000,0000,,Ирээдүйд юу болохыг хэн ч тааж мэдэж чадахгүй. Dialogue: 0,0:05:01.53,0:05:04.32,Default,,0000,0000,0000,,Чи зөвхөн арагш харж байж л цэгийг холбож болно. Dialogue: 0,0:05:04.32,0:05:08.12,Default,,0000,0000,0000,,Тэгэхээр тэр цэгнүүд хоорондоо холбогдоно гэж ямар нэгэн юманд итгэх нь л чухал. Dialogue: 0,0:05:08.12,0:05:13.16,Default,,0000,0000,0000,,Зориг, тэмүүлэл, хувь тавилан, амьдрал, карма юу гэж нэрлэх нь хамаагүй. Dialogue: 0,0:05:13.16,0:05:19.28,Default,,0000,0000,0000,,Цэгнүүд хоорондоо холбогдоно гэсэн итгэл чамд зүрх сэтгэлээ дагах зориг өгнө. Dialogue: 0,0:05:19.28,0:05:24.52,Default,,0000,0000,0000,,Эргэлзсэн, шантармаар, хүнд хэцүү үед ч гэсэн үүнийг л мартахгүй байх нь чухал. Dialogue: 0,0:05:29.84,0:05:35.04,Default,,0000,0000,0000,,Хоёр дахь түүх маань хайр, хагацлын тухай. Dialogue: 0,0:05:35.04,0:05:39.37,Default,,0000,0000,0000,,Хүсэл сонирхлоо эрт таниж, олсноороо би азтай. Dialogue: 0,0:05:39.37,0:05:43.31,Default,,0000,0000,0000,,20-той байхдаа би Воз-той цуг Apple-ийг анх гэрийнхээ гарашт санаачилсан. Dialogue: 0,0:05:43.31,0:05:48.09,Default,,0000,0000,0000,,Бид шургуу ажилласан. Тэгээд 10 жилийн дараа гэхэд Apple 4 мянган ажилтантай... Dialogue: 0,0:05:48.09,0:05:51.42,Default,,0000,0000,0000,,хоёр тэрбум долларын компани болж өргөжсөн. Dialogue: 0,0:05:51.42,0:05:57.32,Default,,0000,0000,0000,,Гэтэл Macintosh-ийг бүтээж, танилцуулснаас ганцхан жилийн дараа би халагдсан. Dialogue: 0,0:05:57.32,0:06:00.28,Default,,0000,0000,0000,,Тэр үед би 30-тай байлаа. Dialogue: 0,0:06:00.28,0:06:03.38,Default,,0000,0000,0000,,Өөрийнхөө үүсгэсэн компаниас яагаад халагдана гэж? Dialogue: 0,0:06:03.38,0:06:10.02,Default,,0000,0000,0000,,Apple өргөжиж, бид компанийг сайжруулж чадах авьяаслаг залууг эгнээндээ нэгтгэсэн юм. Dialogue: 0,0:06:10.02,0:06:12.29,Default,,0000,0000,0000,,Эхэн үедээ бүх юм боломжийн явж байлаа. Dialogue: 0,0:06:12.29,0:06:16.73,Default,,0000,0000,0000,,Харин дараа нь бидний үзэл бодол зөрөлдөж салаа замыг сонгоход... Dialogue: 0,0:06:16.73,0:06:20.31,Default,,0000,0000,0000,,захирлуудын зөвлөл түүний талд зогссон юм. Dialogue: 0,0:06:20.31,0:06:24.54,Default,,0000,0000,0000,,Ингээд 30-тайдаа би халагдлаа. Сүр дуулиантайгаар. Dialogue: 0,0:06:24.54,0:06:29.36,Default,,0000,0000,0000,,Олон жилийн хөдөлмөр, хүсэл тэмүүллээсээ ингэж хагацах надад мэдээж маш хэцүү байсан. Dialogue: 0,0:06:29.36,0:06:32.48,Default,,0000,0000,0000,,Эхэндээ би үнэхээр юу хийхээ ч мэдэхгүй байлаа. Dialogue: 0,0:06:32.48,0:06:39.28,Default,,0000,0000,0000,,Хүмүүсийн итгэлийг хөсөрдүүлж, буухиа уралдааны савхыг алдаж унагасан юм шиг санагдаж байв. Dialogue: 0,0:06:39.28,0:06:45.75,Default,,0000,0000,0000,,Тэгээд David Packard, Bob Noyce-той уулзаж тэднээс бүтэлгүйтсэндээ уучлалт гуйсан. Dialogue: 0,0:06:45.75,0:06:49.57,Default,,0000,0000,0000,,Ингэж хүчтэй унасныхаа дараа больдог юм билүү ч гэж бодож байлаа. Dialogue: 0,0:06:49.57,0:06:56.03,Default,,0000,0000,0000,,Гэхдээ урам зориг, ажилдаа дурлах гол цог минь огт бөхөөгүй. Dialogue: 0,0:06:56.03,0:06:59.36,Default,,0000,0000,0000,,Apple-г тойрсон дуулиан намайг огтхон ч өөрчлөөгүй. Dialogue: 0,0:06:59.36,0:07:02.95,Default,,0000,0000,0000,,Гологдож, хаягдсан ч гэсэн би урам зоригоо алдаагүй. Dialogue: 0,0:07:02.95,0:07:05.100,Default,,0000,0000,0000,,Тэгээд дахин эхлэхээр шийдлээ. Dialogue: 0,0:07:05.100,0:07:09.61,Default,,0000,0000,0000,,Тэр үедээ мэдээгүй ч гэсэн Apple-аас халагдсан нь.... Dialogue: 0,0:07:09.61,0:07:12.39,Default,,0000,0000,0000,,миний амьдралыг асар их эерэгээр өөрчилсөн юм. Dialogue: 0,0:07:12.39,0:07:19.39,Default,,0000,0000,0000,,Амжилтын хүнд нүсэр ачаа гэнэтхэн л анхдагчийн хөнгөн, тодорхой бус байдлаар солигдсон юм. Dialogue: 0,0:07:19.39,0:07:22.80,Default,,0000,0000,0000,,Амьдралынхаа хамгийн бүтээлч, оргилуун үеийн хаалгыг би ингэж л татсан юм. Dialogue: 0,0:07:22.80,0:07:27.60,Default,,0000,0000,0000,,Дараагийн 5 жилд би NeXT, Pixar компаниудыг үүсгэн байгуулж... Dialogue: 0,0:07:27.60,0:07:30.67,Default,,0000,0000,0000,,хожмоо эхнэр минь болсон гайхалтай бүсгүйд дурласан. Dialogue: 0,0:07:30.67,0:07:35.60,Default,,0000,0000,0000,,Pixar, компьютероор загварчилсан анхны бүрэн хэмжээний кино Toy Story-г бүтээж... Dialogue: 0,0:07:35.60,0:07:40.95,Default,,0000,0000,0000,,өдгөө дэлхийн шилдэг animation студи болон өргөжөөд байна. Dialogue: 0,0:07:40.95,0:07:46.37,Default,,0000,0000,0000,,Хэдэн жилийн дараа Apple, NeXT-ийг худалдаж авснаар би Apple-д эргэж ирсэн. Dialogue: 0,0:07:46.37,0:07:50.75,Default,,0000,0000,0000,,Тэгээд бидний NeXT-д хөгжүүлсэн технологи Apple-ийн сэргэн мандалтын амин зүрх болсон юм. Dialogue: 0,0:07:50.75,0:07:55.13,Default,,0000,0000,0000,,Би Лаурентай гайхалтай гэр бүлийг босгосон. Dialogue: 0,0:07:55.13,0:07:59.35,Default,,0000,0000,0000,,Apple-аас халагдаагүй бол амьдрал минь ингэж өрнөхгүй байсан нь мэдээж. Dialogue: 0,0:07:59.35,0:08:03.47,Default,,0000,0000,0000,,Эм хэдий уухад гашуун ч үр дүнд нь чи эдгэрдэгтэй адилхан. Dialogue: 0,0:08:03.47,0:08:09.33,Default,,0000,0000,0000,,Амьдрал заримдаа чамайг өвдөг сөхөртөл хүчтэй цохиж болно. Гэвч итгэлээ бүү алд! Dialogue: 0,0:08:09.33,0:08:15.25,Default,,0000,0000,0000,,Хийж байгаа зүйлдээ дуртай байсныхаа хүчинд л би өдий зэрэгт хүрсэн гэж боддог. Хүсэл сонирхлоо ол!. Dialogue: 0,0:08:15.25,0:08:19.02,Default,,0000,0000,0000,,Ажлаа хамгийн дотны хүмүүстэйгээ харьцуулж төсөөл. Dialogue: 0,0:08:19.02,0:08:21.83,Default,,0000,0000,0000,,Хүн амьдралынхаа ихэнхи хугацааг ажиллаж өнгөрөөдөг. Dialogue: 0,0:08:21.83,0:08:26.05,Default,,0000,0000,0000,,Ажилдаа сэтгэл хангалуун байхын үндэс нь дур сонирхолтой байх. Dialogue: 0,0:08:26.05,0:08:30.34,Default,,0000,0000,0000,,Тэгээд дараа нь амжилт чамайг аяндаа өөрөө олоод л ирнэ. Dialogue: 0,0:08:30.34,0:08:34.72,Default,,0000,0000,0000,,Хэрэв олж амжаагүй байгаа бол битгий зогс. Хай!. Dialogue: 0,0:08:34.72,0:08:38.47,Default,,0000,0000,0000,,Харин олсон гэдгийг зүрх сэтгэл чинь хэлээд өгнө. Dialogue: 0,0:08:38.47,0:08:42.96,Default,,0000,0000,0000,,Он жил өнгөрөх тусам чиний хүсэл тэмүүлэл улам хүчтэй дүрэлзэн асах болно. Dialogue: 0,0:08:42.96,0:08:46.45,Default,,0000,0000,0000,,Тэгэхээр олтлоо битгий зогс. Хайгаад л бай. Dialogue: 0,0:08:56.24,0:09:00.32,Default,,0000,0000,0000,,Миний сүүлийн түүх үхлийн тухай. Dialogue: 0,0:09:00.32,0:09:03.77,Default,,0000,0000,0000,,17 насандаа би нэг эшлэл уншсан юм. Dialogue: 0,0:09:03.77,0:09:11.82,Default,,0000,0000,0000,,“Өдөр бүрийг амьдралынхаа сүүлийн өдөр гэж бодож явбал, хэзээ нэг цагт чи тэр өдрөө олно” Dialogue: 0,0:09:11.82,0:09:13.76,Default,,0000,0000,0000,,Энэ эшлэл надад хүчтэй нөлөөлсөн. Dialogue: 0,0:09:13.76,0:09:19.29,Default,,0000,0000,0000,,Тэгээд сүүлийн 33 жилийн турш би өглөө болгон өөрөөсөө ингэж асуусаар ирсэн. Dialogue: 0,0:09:19.29,0:09:25.43,Default,,0000,0000,0000,,“Өнөөдөр миний амьд явах сүүлийн өдөр байсан бол өнөөдөр хийх гэж байгаа юмаа хийх байсан уу?” Dialogue: 0,0:09:25.43,0:09:31.72,Default,,0000,0000,0000,,Тэгээд “Үгүй” гэж хэдэн өдөр дараалж хариулбал ямар нэг юм өөрчлөх цаг болсон гэсэн үг. Dialogue: 0,0:09:31.72,0:09:35.10,Default,,0000,0000,0000,,Амьдралын ямар нэгэн чухал шийдвэр гаргахаасаа өмнө.... Dialogue: 0,0:09:35.10,0:09:39.00,Default,,0000,0000,0000,,би үргэлж хэзээ нэгэн цагт нүүр тулна гэдгээ бодож үздэг. Dialogue: 0,0:09:39.00,0:09:47.30,Default,,0000,0000,0000,,Учир юу гэвээс - бардам зан, горьдлого, түгшүүр, айдас, зовнил гээд бүх зүйлс Dialogue: 0,0:09:47.30,0:09:51.53,Default,,0000,0000,0000,,үхэлтэй нүүр тулахад чамд огтын хамааралгүй болдог. Dialogue: 0,0:09:51.53,0:09:59.19,Default,,0000,0000,0000,,Хэзээ нэгтээ хорвоог орхино гэдгээ санах нь алдаа гаргаж, бүтэлгүйтэхээс айх тэр хүлээснээс чамайг чөлөөлнө. Dialogue: 0,0:09:59.19,0:10:04.77,Default,,0000,0000,0000,,Бид нүцгэн буцна. Тэгэхээр зүрх сэтгэлээ дагалаа гээд алдах зүйл юу байна. Dialogue: 0,0:10:04.77,0:10:09.10,Default,,0000,0000,0000,,Жил гаруйн өмнө би хорт хавдартай гэдгээ мэдсэн. Dialogue: 0,0:10:09.10,0:10:14.40,Default,,0000,0000,0000,,Шинжилгээний дараа эмч нар миний ходоодны булчирхайн дахь хорт хавдарны зургийг харуулсан юм. Dialogue: 0,0:10:14.40,0:10:17.24,Default,,0000,0000,0000,,Ходоодны булчирхай хаана байдгийг ч би мэддэггүй байлаа. Dialogue: 0,0:10:17.24,0:10:22.26,Default,,0000,0000,0000,,Эмч надад ийм төрлийн хорт хавдрыг эмчлэх магадлал огт байхгүй гэдгийг хэлсэн. Dialogue: 0,0:10:22.26,0:10:26.71,Default,,0000,0000,0000,,Тэгээд "Чамд 3-аас 6 сарын нас л үлдсэн" гэж хэлж байлаа. Dialogue: 0,0:10:26.71,0:10:31.10,Default,,0000,0000,0000,,Тэд надад “Гэртээ хариад, юм хумаа эмхэлж цэгцэл” гэж хэлсэн. Dialogue: 0,0:10:31.10,0:10:34.84,Default,,0000,0000,0000,,Өөрөөр бол үхэхдээ бэлд гэсэн үг. Dialogue: 0,0:10:34.84,0:10:42.77,Default,,0000,0000,0000,,Хүүхдүүддээ 10, 20 жилийн дараа хэлж захина гэж бодож байсан зүйлсээ одоо хэлж, захь гэсэн үг. Dialogue: 0,0:10:42.77,0:10:52.18,Default,,0000,0000,0000,,Гэр бүл, хамаатан садан, найз нөхдийнхөө сэтгэл санааг төвшитгөж, тэдэнд баяртай гэж хэлэхдээ бэлд гэсэн үг. Dialogue: 0,0:10:52.18,0:10:54.64,Default,,0000,0000,0000,,Мэдээж маш хэцүү байлаа. Dialogue: 0,0:10:54.64,0:10:57.54,Default,,0000,0000,0000,,Тэр өдрөө би биопси шинжилгээ хийлгэсэн. Dialogue: 0,0:10:57.54,0:11:02.23,Default,,0000,0000,0000,,Эмч нар миний хоолой руу дуран шургуулж, гэдэс, дотор эрхтнээр дамжуулаад Dialogue: 0,0:11:02.23,0:11:06.02,Default,,0000,0000,0000,,дараа нь хорт хавдраас хэдэн эсийг зүүгээр татаж авсан гэсэн үг. Dialogue: 0,0:11:06.02,0:11:10.15,Default,,0000,0000,0000,,Надад нойрсуулагч тарьсан. Эхнэр минь тэгэхэд миний дэргэд байлаа. Dialogue: 0,0:11:10.15,0:11:14.35,Default,,0000,0000,0000,,Эсийг микроскопоор нягталж үзээд миний хавдар эмчлэгдэх боломжтой Dialogue: 0,0:11:14.35,0:11:17.55,Default,,0000,0000,0000,,маш ховор төрлийнх гэдгийг эмч нар мэдсэн юм. Dialogue: 0,0:11:17.55,0:11:19.100,Default,,0000,0000,0000,,Тэд баярласандаа нулимс унагаж байсан гэдэг Dialogue: 0,0:11:19.100,0:11:23.92,Default,,0000,0000,0000,,Хагалгаа амжилттай болж би одоо зүгээр болсон. Dialogue: 0,0:11:31.75,0:11:34.55,Default,,0000,0000,0000,,Үхэлтэй хамгийн ойртож очсон минь энэ. Dialogue: 0,0:11:34.55,0:11:37.81,Default,,0000,0000,0000,,Дараагийн хэдэн жилдээ ингэж ойртохгүй гэж найдаж байна. Dialogue: 0,0:11:37.81,0:11:42.69,Default,,0000,0000,0000,,Харин одоо би, үхэл надад зөвхөн төсөөлөл төдий байсан үеийнхнээс арай илүү тодорхой Dialogue: 0,0:11:42.69,0:11:46.35,Default,,0000,0000,0000,,итгэлтэй байдлаар нэг зүйлийг хэлж чадна. Dialogue: 0,0:11:46.35,0:11:49.06,Default,,0000,0000,0000,,Хэн ч үхэхийг хүсдэггүй. Dialogue: 0,0:11:49.06,0:11:52.74,Default,,0000,0000,0000,,Диваажинд очихыг хүсдэг нэгэн ч гэсэн үхлээс эмээдэг. Dialogue: 0,0:11:52.74,0:11:59.14,Default,,0000,0000,0000,,Гэхдээ хэн ч үүнээс зугтаж чадахгүй. Бүгд нэг л өдөр үхэлтэй нүүр тулна. Dialogue: 0,0:11:59.14,0:12:05.74,Default,,0000,0000,0000,,Ийм ч байх ёстой. Учир нь Үхэл бол амьдралын салшгүй нэг хэсэг. Dialogue: 0,0:12:05.74,0:12:10.27,Default,,0000,0000,0000,,Хорвоог хөдөлгөгч хүчний тулгуур. Хуучныг халж, шинийг уригч. Dialogue: 0,0:12:10.27,0:12:13.38,Default,,0000,0000,0000,,Яг одоо та нар бол шинэ амьдралын төлөөлөл. Dialogue: 0,0:12:13.38,0:12:19.20,Default,,0000,0000,0000,,Гэхдээ та нар цагийн аясаар өтөлж, нэг л өдөр бусдын адил хорвоог орхино. Dialogue: 0,0:12:19.20,0:12:23.27,Default,,0000,0000,0000,,Уянгын халил биш шүү. Энэ бол цорын ганц үнэн. Dialogue: 0,0:12:23.27,0:12:25.15,Default,,0000,0000,0000,,Та нарын цаг хязгаартай. Dialogue: 0,0:12:25.15,0:12:28.70,Default,,0000,0000,0000,,Түүнийгээ бусдын заавраар амьдарч битгий үр. Dialogue: 0,0:12:28.70,0:12:33.89,Default,,0000,0000,0000,,Догма буюу бусдын бодол, үзэмж, сургаальд бүү хүлэгд. Dialogue: 0,0:12:33.89,0:12:38.16,Default,,0000,0000,0000,,Дотоод сэтгэлийн дуу хоолойгоо бүү бусдын шүүлт, бодолд бүү төөрөгдүүл. Dialogue: 0,0:12:38.16,0:12:42.56,Default,,0000,0000,0000,,Хамгийн чухал нь зөв совин, сэтгэл, хүсэл тэмүүллээ дагах зоригтой бай. Dialogue: 0,0:12:42.56,0:12:46.50,Default,,0000,0000,0000,,Тэгсэн цагт л чи хэн болохыг хүсч байгаагаа жинхэнэ ёсоор мэдэх болно. Dialogue: 0,0:12:46.50,0:12:49.02,Default,,0000,0000,0000,,Харин бусад нь тийм чухал биш. Dialogue: 0,0:13:00.43,0:13:06.24,Default,,0000,0000,0000,,Намайг бага байхад "Whole Earth Catalog" гэх гайхалтай сэтгүүл байлаа. Dialogue: 0,0:13:06.24,0:13:10.08,Default,,0000,0000,0000,,Миний үеийнхний хувьд бараг л Библи болсон энэ номны зохиогч Dialogue: 0,0:13:10.08,0:13:16.73,Default,,0000,0000,0000,,Стьюарт Брэндийн уран яруу, торгон мэдрэмжийг би үнэхээр биширсэн. Dialogue: 0,0:13:16.73,0:13:18.36,Default,,0000,0000,0000,,Энэ бол 60-аад оны сүүл үе. Dialogue: 0,0:13:18.36,0:13:22.100,Default,,0000,0000,0000,,Компьютер, десктоп хэвлэл гэж тэр үед байгаагүй болохоор бичгийн машинаар шивж... Dialogue: 0,0:13:22.100,0:13:25.50,Default,,0000,0000,0000,,гараар хайчилж, Polaroid камераар бүтээсэн гэсэн үг. Dialogue: 0,0:13:25.50,0:13:30.52,Default,,0000,0000,0000,,Энэ бол Google-ийг төрөхөөс 35 жилийн өмнөх цаасан дээрхи Google байлаа. Dialogue: 0,0:13:30.52,0:13:35.89,Default,,0000,0000,0000,,Идеалистик, төгс, гайхалтай бүтээл байсан юм. Dialogue: 0,0:13:35.89,0:13:40.00,Default,,0000,0000,0000,,Стьюарт болон түүний нөхөд "Whole Earth Catalog"-ийн хэдэн дугаарыг гаргаад Dialogue: 0,0:13:40.00,0:13:44.23,Default,,0000,0000,0000,,удалгүй сүүлийн дугаараа хэвлүүлсэн юм. Dialogue: 0,0:13:44.23,0:13:49.43,Default,,0000,0000,0000,,1970-аад оны дунд үе. Би та нарын насан дээр байлаа. Dialogue: 0,0:13:49.43,0:13:52.88,Default,,0000,0000,0000,,Сүүлийн хэвлэлтийн арын нүүрний зургийг би тод санадаг юм. Dialogue: 0,0:13:52.88,0:13:55.11,Default,,0000,0000,0000,,Хязгааргүй хээр талын зам. Dialogue: 0,0:13:55.11,0:13:59.71,Default,,0000,0000,0000,,Адал явдалд дуртай бол жинхэнэ аялаж байхаар газар. Dialogue: 0,0:13:59.71,0:14:04.49,Default,,0000,0000,0000,,Зурагны доорхи тайлбар : "Stay Hungry. Stay Foolish." Dialogue: 0,0:14:04.49,0:14:10.68,Default,,0000,0000,0000,,Энэ бол тэдний өгсөн сүүлийн зөвлөгөө. “Stay Hungry. Stay Foolish” Dialogue: 0,0:14:10.68,0:14:14.30,Default,,0000,0000,0000,,Би энэ үгийг амьдралынхаа мөрдлөг болгосон. Dialogue: 0,0:14:14.30,0:14:19.63,Default,,0000,0000,0000,,Харин одоо амьдралд хөл тавьж буй та бүхэнд үүнийг дамжуулж байна. Dialogue: 0,0:14:19.63,0:14:21.98,Default,,0000,0000,0000,,“Битгий сэтгэл хана!, Битгий томоож!” Dialogue: 0,0:14:21.98,0:14:24.15,Default,,0000,0000,0000,,Маш их баярлалаа Dialogue: 0,0:14:27.63,0:14:30.89,Default,,0000,0000,0000,,"Урам өгөх хадмалтай бичлэгүүд" FB Page