1 00:00:04,577 --> 00:00:09,085 "Урам өгөх хадмалтай бичлэгүүд" FB Page 2 00:00:18,311 --> 00:00:24,182 Дэлхийд шилдэг их сургуулийг дүүргэж буй та бүхний баярыг хуваалцаж байгаадаа баяртай байна. 3 00:00:27,221 --> 00:00:33,886 Чин үнэнээ хэлэхэд, би коллеж огт төгсөөгүй. 4 00:00:33,886 --> 00:00:37,456 Төгсөлтийн баярт үүнээс илүүгээр ойртож чадахгүй байх. 5 00:00:39,306 --> 00:00:47,302 Өнөөдөр би та бүгдтэй амьдралынхаа гурван түүхийг хуваалцах гэсэн юм. Тэгээд л тэр. Гуравхан түүх. 6 00:00:47,302 --> 00:00:52,384 Эхнийх нь “Цэгийг холбох” тухай. 7 00:00:52,389 --> 00:00:55,519 Би Reed College-д элсээд 6-хан сарын дараа хаясан. 8 00:00:55,519 --> 00:01:00,838 Гэхдээ бүрмөсөн гарах хүртлээ бүтэн жил хагас ирэн очин байсан. 9 00:01:00,838 --> 00:01:03,688 Яагаад хаясан гээч? 10 00:01:03,688 --> 00:01:06,693 Бүх юм намайг төрөхөөс ч өмнө эхэлсэн. 11 00:01:06,693 --> 00:01:13,785 Ээж маань намайг коллежид сурч байхдаа төрүүлж, үрчлүүлэхээр шийдсэн гэдэг. 12 00:01:13,785 --> 00:01:17,682 Коллежийн боловсролтой айлд хүүгээ өгөхийг тэр хүсч байлаа. 13 00:01:17,682 --> 00:01:23,322 Тэгээд намайг дөнгөж төрсний дараа хуульчийн гэр бүлд өргүүлэхээр ярьж тохирсон байна. 14 00:01:23,322 --> 00:01:29,165 Гэхдээ тэд дараа нь бодлоо өөрчилж охинтой болохыг хүсжээ. 15 00:01:29,165 --> 00:01:33,945 Тэгээд намайг төрсөн шөнө тэдэн лүү эмнэлэгээс залгаж... 16 00:01:33,945 --> 00:01:41,986 “Бид хүүтэй боллоо. Харин та нар үрчлэх хэвээрээ юу?” гэж асуухад “Мэдээж” гэж хариулсан гэдэг. 17 00:01:41,986 --> 00:01:47,412 Төрүүлсэн эх минь хожмоо өсгөсөн ээжийг минь коллеж төгсөөгүй... 18 00:01:47,412 --> 00:01:50,611 аавыг ахлах сургуулиа ч дүүргээгүй гэдгийг мэдсэн гэдэг. 19 00:01:50,611 --> 00:01:56,944 Тэгээд хүүгээ өргүүлэхгүй гэж дургүйцсэн ч гэсэн хэдэн сарын дараа зөөлөрч... 20 00:01:56,944 --> 00:02:00,586 намайг заавал коллежид суралцуулна гэсэн амлалтыг тэднээс авсан юм. 21 00:02:00,586 --> 00:02:03,666 Миний амьдрал ингэж эхэлсэн. 22 00:02:05,216 --> 00:02:09,072 17 жилийн дараа би коллежид элссэн. 23 00:02:09,072 --> 00:02:13,503 Гэхдээ Стенфордтэй дүйцэхүйц өндөр үнэтэй коллеж сонгож... 24 00:02:13,503 --> 00:02:18,948 эцэг эхийнхээ цуглуулсан хамаг мөнгөөр төлбөрийг нь төлүүлж байлаа. 25 00:02:18,948 --> 00:02:22,127 Тэгээд 6 сарын дараа би коллежоо хаясан. 26 00:02:22,127 --> 00:02:27,994 Юу хийх, хэн болохоо мэдэхгүй төөрсөн надад, коллежид цагаа дэмий үрж байх шиг санагдсан юм. 27 00:02:27,994 --> 00:02:33,870 Дээр нь эцэг эхийнхээ цуглуулсан хамаг мөнгөөр суралцаж байдаг. 28 00:02:33,870 --> 00:02:39,055 Тэгээд л би коллежоо хаях маш том шийдвэрийг гаргасан. 29 00:02:39,055 --> 00:02:45,473 Мэдээж тэр үедээ аймар байлаа. Гэхдээ эргээд харахад энэ бол хамгийн зөв шийдвэр байсан. 30 00:02:45,473 --> 00:02:51,157 Эхэндээ би сонирхолгүй санагдсан, суух шаардлагатай хичээлүүдээ хаяж... 31 00:02:51,157 --> 00:02:56,146 илүү сонирхсон хичээлүүдээ үзэж эхэлсэн. 32 00:02:56,146 --> 00:02:57,990 Мэдээж бүх юм тийм амар байгаагүй. 33 00:02:57,990 --> 00:03:02,072 Би дотуур байранд найзуудынхаа өрөөний шалан дээр унтаж... 34 00:03:02,072 --> 00:03:06,222 Хоолны мөнгө олох гэж 5 центийн коланы шил тушаадаг байсан. 35 00:03:06,222 --> 00:03:13,533 Бас Hare Krishna сүмд үнэгүй хоол идэх гэж ням гараг болгон 11 км алхдаг байлаа. 36 00:03:13,533 --> 00:03:15,076 Би харамсаагүй. 37 00:03:15,076 --> 00:03:21,600 Хүсэл сонирхол, зөв совиндоо даатгасан бүхэн минь хожмоо үр дүнгээ өгсөн юм. 38 00:03:21,600 --> 00:03:24,486 Нэг жишээ дурьдая. 39 00:03:24,486 --> 00:03:29,750 Тэр үеийн Reed коллежийн каллиграфийн сургалт хамгийн шилдэг нь байлаа. 40 00:03:29,750 --> 00:03:36,829 Кампус даяар гайхалтай, төгс каллиграфтай самбар, зарлал, бичгүүд дүүрэн байдаг байлаа. 41 00:03:36,829 --> 00:03:44,599 Би хичээлээ хаяж, жирийн ангиас хасагдсан болохоор каллиграфт суралцахаар шийдсэн юм. 42 00:03:44,599 --> 00:03:50,726 Тэгээд хэрчлээс, дармал, дардас, үсэг хоорондын зайг яаж хослуулахыг сурч... 43 00:03:50,726 --> 00:03:54,953 типографикийн гүн нууцад нэвтэрч, их юм сурсан. 44 00:03:54,953 --> 00:03:58,608 Энэ бол шинжлэх ухаан, машинаар бүтээж, тайлбарлах боломжгүй... 45 00:03:58,608 --> 00:04:03,349 цэвэр мэдрэмж, түүх, соёл шингэсэн сэтгэл хөдөлгөм гайхалтай урлаг. 46 00:04:03,349 --> 00:04:08,624 Харин энэ бүхэн хойшдын амьдралд минь хэрэг болох эсэх нь эргэлзээтэй байв. 47 00:04:08,624 --> 00:04:12,937 Гэхдээ 10 жилийн дараа анхны Macintosh компьютерийг загварчилж байхад 48 00:04:12,937 --> 00:04:14,622 каллиграф надад үр ашгаа өгсөн. 49 00:04:14,622 --> 00:04:20,613 Мак бол анхны өвөрмөц, гайхалтай загвартай типографиктай компьютер. 50 00:04:20,613 --> 00:04:24,280 Хэрэв би коллежийн нэг ч хичээлээ хаяагүй бол... 51 00:04:24,280 --> 00:04:28,746 Mac-ийн үсгийн фонт, дардас, типографик ч гэсэн огт өөр байх байлаа. 52 00:04:28,746 --> 00:04:34,306 Саяхан Windows, Mac-ийг хуулсан гэхээр бусад компьютер ч гэсэн ийм фонтгүй байх байж. 53 00:04:41,136 --> 00:04:45,436 Хэрэв би сонирхолгүй хичээлээ хаяж, каллиграфийн урлагт суралцаагүй бол... 54 00:04:45,436 --> 00:04:49,445 персональ компьютерүүд гайхалтай типографикгүй бүтээгдэх байлаа. 55 00:04:49,445 --> 00:04:54,475 Мэдээж тухайн үедээ каллиграф хойшдын амьдралд минь ингэж хэрэг болно гэдгийг би мэдээгүй. 56 00:04:54,475 --> 00:04:58,746 Гэхдээ 10 жилийн дараа эргээд харахад бүх зүйл тов тодорхой байна. 57 00:04:58,746 --> 00:05:01,532 Ирээдүйд юу болохыг хэн ч тааж мэдэж чадахгүй. 58 00:05:01,532 --> 00:05:04,319 Чи зөвхөн арагш харж байж л цэгийг холбож болно. 59 00:05:04,319 --> 00:05:08,115 Тэгэхээр тэр цэгнүүд хоорондоо холбогдоно гэж ямар нэгэн юманд итгэх нь л чухал. 60 00:05:08,115 --> 00:05:13,163 Зориг, тэмүүлэл, хувь тавилан, амьдрал, карма юу гэж нэрлэх нь хамаагүй. 61 00:05:13,163 --> 00:05:19,281 Цэгнүүд хоорондоо холбогдоно гэсэн итгэл чамд зүрх сэтгэлээ дагах зориг өгнө. 62 00:05:19,281 --> 00:05:24,525 Эргэлзсэн, шантармаар, хүнд хэцүү үед ч гэсэн үүнийг л мартахгүй байх нь чухал. 63 00:05:29,843 --> 00:05:35,044 Хоёр дахь түүх маань хайр, хагацлын тухай. 64 00:05:35,044 --> 00:05:39,373 Хүсэл сонирхлоо эрт таниж, олсноороо би азтай. 65 00:05:39,373 --> 00:05:43,311 20-той байхдаа би Воз-той цуг Apple-ийг анх гэрийнхээ гарашт санаачилсан. 66 00:05:43,311 --> 00:05:48,089 Бид шургуу ажилласан. Тэгээд 10 жилийн дараа гэхэд Apple 4 мянган ажилтантай... 67 00:05:48,089 --> 00:05:51,415 хоёр тэрбум долларын компани болж өргөжсөн. 68 00:05:51,415 --> 00:05:57,325 Гэтэл Macintosh-ийг бүтээж, танилцуулснаас ганцхан жилийн дараа би халагдсан. 69 00:05:57,325 --> 00:06:00,285 Тэр үед би 30-тай байлаа. 70 00:06:00,285 --> 00:06:03,375 Өөрийнхөө үүсгэсэн компаниас яагаад халагдана гэж? 71 00:06:03,375 --> 00:06:10,018 Apple өргөжиж, бид компанийг сайжруулж чадах авьяаслаг залууг эгнээндээ нэгтгэсэн юм. 72 00:06:10,018 --> 00:06:12,287 Эхэн үедээ бүх юм боломжийн явж байлаа. 73 00:06:12,287 --> 00:06:16,730 Харин дараа нь бидний үзэл бодол зөрөлдөж салаа замыг сонгоход... 74 00:06:16,730 --> 00:06:20,308 захирлуудын зөвлөл түүний талд зогссон юм. 75 00:06:20,308 --> 00:06:24,537 Ингээд 30-тайдаа би халагдлаа. Сүр дуулиантайгаар. 76 00:06:24,537 --> 00:06:29,365 Олон жилийн хөдөлмөр, хүсэл тэмүүллээсээ ингэж хагацах надад мэдээж маш хэцүү байсан. 77 00:06:29,365 --> 00:06:32,477 Эхэндээ би үнэхээр юу хийхээ ч мэдэхгүй байлаа. 78 00:06:32,477 --> 00:06:39,278 Хүмүүсийн итгэлийг хөсөрдүүлж, буухиа уралдааны савхыг алдаж унагасан юм шиг санагдаж байв. 79 00:06:39,278 --> 00:06:45,746 Тэгээд David Packard, Bob Noyce-той уулзаж тэднээс бүтэлгүйтсэндээ уучлалт гуйсан. 80 00:06:45,746 --> 00:06:49,566 Ингэж хүчтэй унасныхаа дараа больдог юм билүү ч гэж бодож байлаа. 81 00:06:49,566 --> 00:06:56,029 Гэхдээ урам зориг, ажилдаа дурлах гол цог минь огт бөхөөгүй. 82 00:06:56,029 --> 00:06:59,364 Apple-г тойрсон дуулиан намайг огтхон ч өөрчлөөгүй. 83 00:06:59,364 --> 00:07:02,950 Гологдож, хаягдсан ч гэсэн би урам зоригоо алдаагүй. 84 00:07:02,950 --> 00:07:05,997 Тэгээд дахин эхлэхээр шийдлээ. 85 00:07:05,997 --> 00:07:09,613 Тэр үедээ мэдээгүй ч гэсэн Apple-аас халагдсан нь.... 86 00:07:09,613 --> 00:07:12,386 миний амьдралыг асар их эерэгээр өөрчилсөн юм. 87 00:07:12,386 --> 00:07:19,391 Амжилтын хүнд нүсэр ачаа гэнэтхэн л анхдагчийн хөнгөн, тодорхой бус байдлаар солигдсон юм. 88 00:07:19,391 --> 00:07:22,798 Амьдралынхаа хамгийн бүтээлч, оргилуун үеийн хаалгыг би ингэж л татсан юм. 89 00:07:22,798 --> 00:07:27,596 Дараагийн 5 жилд би NeXT, Pixar компаниудыг үүсгэн байгуулж... 90 00:07:27,596 --> 00:07:30,670 хожмоо эхнэр минь болсон гайхалтай бүсгүйд дурласан. 91 00:07:30,670 --> 00:07:35,600 Pixar, компьютероор загварчилсан анхны бүрэн хэмжээний кино Toy Story-г бүтээж... 92 00:07:35,600 --> 00:07:40,952 өдгөө дэлхийн шилдэг animation студи болон өргөжөөд байна. 93 00:07:40,952 --> 00:07:46,372 Хэдэн жилийн дараа Apple, NeXT-ийг худалдаж авснаар би Apple-д эргэж ирсэн. 94 00:07:46,372 --> 00:07:50,748 Тэгээд бидний NeXT-д хөгжүүлсэн технологи Apple-ийн сэргэн мандалтын амин зүрх болсон юм. 95 00:07:50,748 --> 00:07:55,130 Би Лаурентай гайхалтай гэр бүлийг босгосон. 96 00:07:55,130 --> 00:07:59,349 Apple-аас халагдаагүй бол амьдрал минь ингэж өрнөхгүй байсан нь мэдээж. 97 00:07:59,349 --> 00:08:03,469 Эм хэдий уухад гашуун ч үр дүнд нь чи эдгэрдэгтэй адилхан. 98 00:08:03,469 --> 00:08:09,326 Амьдрал заримдаа чамайг өвдөг сөхөртөл хүчтэй цохиж болно. Гэвч итгэлээ бүү алд! 99 00:08:09,326 --> 00:08:15,252 Хийж байгаа зүйлдээ дуртай байсныхаа хүчинд л би өдий зэрэгт хүрсэн гэж боддог. Хүсэл сонирхлоо ол!. 100 00:08:15,252 --> 00:08:19,020 Ажлаа хамгийн дотны хүмүүстэйгээ харьцуулж төсөөл. 101 00:08:19,020 --> 00:08:21,828 Хүн амьдралынхаа ихэнхи хугацааг ажиллаж өнгөрөөдөг. 102 00:08:21,828 --> 00:08:26,049 Ажилдаа сэтгэл хангалуун байхын үндэс нь дур сонирхолтой байх. 103 00:08:26,049 --> 00:08:30,340 Тэгээд дараа нь амжилт чамайг аяндаа өөрөө олоод л ирнэ. 104 00:08:30,340 --> 00:08:34,717 Хэрэв олж амжаагүй байгаа бол битгий зогс. Хай!. 105 00:08:34,717 --> 00:08:38,471 Харин олсон гэдгийг зүрх сэтгэл чинь хэлээд өгнө. 106 00:08:38,471 --> 00:08:42,960 Он жил өнгөрөх тусам чиний хүсэл тэмүүлэл улам хүчтэй дүрэлзэн асах болно. 107 00:08:42,960 --> 00:08:46,451 Тэгэхээр олтлоо битгий зогс. Хайгаад л бай. 108 00:08:56,244 --> 00:09:00,321 Миний сүүлийн түүх үхлийн тухай. 109 00:09:00,321 --> 00:09:03,773 17 насандаа би нэг эшлэл уншсан юм. 110 00:09:03,773 --> 00:09:11,825 “Өдөр бүрийг амьдралынхаа сүүлийн өдөр гэж бодож явбал, хэзээ нэг цагт чи тэр өдрөө олно” 111 00:09:11,825 --> 00:09:13,759 Энэ эшлэл надад хүчтэй нөлөөлсөн. 112 00:09:13,759 --> 00:09:19,291 Тэгээд сүүлийн 33 жилийн турш би өглөө болгон өөрөөсөө ингэж асуусаар ирсэн. 113 00:09:19,291 --> 00:09:25,433 “Өнөөдөр миний амьд явах сүүлийн өдөр байсан бол өнөөдөр хийх гэж байгаа юмаа хийх байсан уу?” 114 00:09:25,433 --> 00:09:31,723 Тэгээд “Үгүй” гэж хэдэн өдөр дараалж хариулбал ямар нэг юм өөрчлөх цаг болсон гэсэн үг. 115 00:09:31,723 --> 00:09:35,096 Амьдралын ямар нэгэн чухал шийдвэр гаргахаасаа өмнө.... 116 00:09:35,096 --> 00:09:39,003 би үргэлж хэзээ нэгэн цагт нүүр тулна гэдгээ бодож үздэг. 117 00:09:39,003 --> 00:09:47,300 Учир юу гэвээс - бардам зан, горьдлого, түгшүүр, айдас, зовнил гээд бүх зүйлс 118 00:09:47,300 --> 00:09:51,532 үхэлтэй нүүр тулахад чамд огтын хамааралгүй болдог. 119 00:09:51,532 --> 00:09:59,186 Хэзээ нэгтээ хорвоог орхино гэдгээ санах нь алдаа гаргаж, бүтэлгүйтэхээс айх тэр хүлээснээс чамайг чөлөөлнө. 120 00:09:59,186 --> 00:10:04,772 Бид нүцгэн буцна. Тэгэхээр зүрх сэтгэлээ дагалаа гээд алдах зүйл юу байна. 121 00:10:04,772 --> 00:10:09,095 Жил гаруйн өмнө би хорт хавдартай гэдгээ мэдсэн. 122 00:10:09,095 --> 00:10:14,401 Шинжилгээний дараа эмч нар миний ходоодны булчирхайн дахь хорт хавдарны зургийг харуулсан юм. 123 00:10:14,401 --> 00:10:17,241 Ходоодны булчирхай хаана байдгийг ч би мэддэггүй байлаа. 124 00:10:17,241 --> 00:10:22,256 Эмч надад ийм төрлийн хорт хавдрыг эмчлэх магадлал огт байхгүй гэдгийг хэлсэн. 125 00:10:22,256 --> 00:10:26,713 Тэгээд "Чамд 3-аас 6 сарын нас л үлдсэн" гэж хэлж байлаа. 126 00:10:26,713 --> 00:10:31,105 Тэд надад “Гэртээ хариад, юм хумаа эмхэлж цэгцэл” гэж хэлсэн. 127 00:10:31,105 --> 00:10:34,844 Өөрөөр бол үхэхдээ бэлд гэсэн үг. 128 00:10:34,844 --> 00:10:42,772 Хүүхдүүддээ 10, 20 жилийн дараа хэлж захина гэж бодож байсан зүйлсээ одоо хэлж, захь гэсэн үг. 129 00:10:42,772 --> 00:10:52,175 Гэр бүл, хамаатан садан, найз нөхдийнхөө сэтгэл санааг төвшитгөж, тэдэнд баяртай гэж хэлэхдээ бэлд гэсэн үг. 130 00:10:52,175 --> 00:10:54,641 Мэдээж маш хэцүү байлаа. 131 00:10:54,641 --> 00:10:57,545 Тэр өдрөө би биопси шинжилгээ хийлгэсэн. 132 00:10:57,545 --> 00:11:02,226 Эмч нар миний хоолой руу дуран шургуулж, гэдэс, дотор эрхтнээр дамжуулаад 133 00:11:02,226 --> 00:11:06,020 дараа нь хорт хавдраас хэдэн эсийг зүүгээр татаж авсан гэсэн үг. 134 00:11:06,020 --> 00:11:10,150 Надад нойрсуулагч тарьсан. Эхнэр минь тэгэхэд миний дэргэд байлаа. 135 00:11:10,154 --> 00:11:14,347 Эсийг микроскопоор нягталж үзээд миний хавдар эмчлэгдэх боломжтой 136 00:11:14,347 --> 00:11:17,549 маш ховор төрлийнх гэдгийг эмч нар мэдсэн юм. 137 00:11:17,549 --> 00:11:19,997 Тэд баярласандаа нулимс унагаж байсан гэдэг 138 00:11:19,997 --> 00:11:23,919 Хагалгаа амжилттай болж би одоо зүгээр болсон. 139 00:11:31,747 --> 00:11:34,546 Үхэлтэй хамгийн ойртож очсон минь энэ. 140 00:11:34,546 --> 00:11:37,813 Дараагийн хэдэн жилдээ ингэж ойртохгүй гэж найдаж байна. 141 00:11:37,813 --> 00:11:42,690 Харин одоо би, үхэл надад зөвхөн төсөөлөл төдий байсан үеийнхнээс арай илүү тодорхой 142 00:11:42,690 --> 00:11:46,352 итгэлтэй байдлаар нэг зүйлийг хэлж чадна. 143 00:11:46,352 --> 00:11:49,057 Хэн ч үхэхийг хүсдэггүй. 144 00:11:49,057 --> 00:11:52,739 Диваажинд очихыг хүсдэг нэгэн ч гэсэн үхлээс эмээдэг. 145 00:11:52,739 --> 00:11:59,144 Гэхдээ хэн ч үүнээс зугтаж чадахгүй. Бүгд нэг л өдөр үхэлтэй нүүр тулна. 146 00:11:59,144 --> 00:12:05,742 Ийм ч байх ёстой. Учир нь Үхэл бол амьдралын салшгүй нэг хэсэг. 147 00:12:05,742 --> 00:12:10,274 Хорвоог хөдөлгөгч хүчний тулгуур. Хуучныг халж, шинийг уригч. 148 00:12:10,274 --> 00:12:13,383 Яг одоо та нар бол шинэ амьдралын төлөөлөл. 149 00:12:13,383 --> 00:12:19,203 Гэхдээ та нар цагийн аясаар өтөлж, нэг л өдөр бусдын адил хорвоог орхино. 150 00:12:19,203 --> 00:12:23,270 Уянгын халил биш шүү. Энэ бол цорын ганц үнэн. 151 00:12:23,270 --> 00:12:25,151 Та нарын цаг хязгаартай. 152 00:12:25,151 --> 00:12:28,701 Түүнийгээ бусдын заавраар амьдарч битгий үр. 153 00:12:28,701 --> 00:12:33,893 Догма буюу бусдын бодол, үзэмж, сургаальд бүү хүлэгд. 154 00:12:33,893 --> 00:12:38,160 Дотоод сэтгэлийн дуу хоолойгоо бүү бусдын шүүлт, бодолд бүү төөрөгдүүл. 155 00:12:38,160 --> 00:12:42,558 Хамгийн чухал нь зөв совин, сэтгэл, хүсэл тэмүүллээ дагах зоригтой бай. 156 00:12:42,558 --> 00:12:46,499 Тэгсэн цагт л чи хэн болохыг хүсч байгаагаа жинхэнэ ёсоор мэдэх болно. 157 00:12:46,499 --> 00:12:49,019 Харин бусад нь тийм чухал биш. 158 00:13:00,434 --> 00:13:06,236 Намайг бага байхад "Whole Earth Catalog" гэх гайхалтай сэтгүүл байлаа. 159 00:13:06,236 --> 00:13:10,082 Миний үеийнхний хувьд бараг л Библи болсон энэ номны зохиогч 160 00:13:10,082 --> 00:13:16,731 Стьюарт Брэндийн уран яруу, торгон мэдрэмжийг би үнэхээр биширсэн. 161 00:13:16,731 --> 00:13:18,355 Энэ бол 60-аад оны сүүл үе. 162 00:13:18,355 --> 00:13:22,999 Компьютер, десктоп хэвлэл гэж тэр үед байгаагүй болохоор бичгийн машинаар шивж... 163 00:13:22,999 --> 00:13:25,502 гараар хайчилж, Polaroid камераар бүтээсэн гэсэн үг. 164 00:13:25,502 --> 00:13:30,524 Энэ бол Google-ийг төрөхөөс 35 жилийн өмнөх цаасан дээрхи Google байлаа. 165 00:13:30,524 --> 00:13:35,887 Идеалистик, төгс, гайхалтай бүтээл байсан юм. 166 00:13:35,887 --> 00:13:40,005 Стьюарт болон түүний нөхөд "Whole Earth Catalog"-ийн хэдэн дугаарыг гаргаад 167 00:13:40,005 --> 00:13:44,233 удалгүй сүүлийн дугаараа хэвлүүлсэн юм. 168 00:13:44,233 --> 00:13:49,428 1970-аад оны дунд үе. Би та нарын насан дээр байлаа. 169 00:13:49,428 --> 00:13:52,885 Сүүлийн хэвлэлтийн арын нүүрний зургийг би тод санадаг юм. 170 00:13:52,885 --> 00:13:55,111 Хязгааргүй хээр талын зам. 171 00:13:55,111 --> 00:13:59,709 Адал явдалд дуртай бол жинхэнэ аялаж байхаар газар. 172 00:13:59,709 --> 00:14:04,494 Зурагны доорхи тайлбар : "Stay Hungry. Stay Foolish." 173 00:14:04,494 --> 00:14:10,677 Энэ бол тэдний өгсөн сүүлийн зөвлөгөө. “Stay Hungry. Stay Foolish” 174 00:14:10,677 --> 00:14:14,295 Би энэ үгийг амьдралынхаа мөрдлөг болгосон. 175 00:14:14,295 --> 00:14:19,633 Харин одоо амьдралд хөл тавьж буй та бүхэнд үүнийг дамжуулж байна. 176 00:14:19,633 --> 00:14:21,984 “Битгий сэтгэл хана!, Битгий томоож!” 177 00:14:21,984 --> 00:14:24,150 Маш их баярлалаа 178 00:14:27,631 --> 00:14:30,893 "Урам өгөх хадмалтай бичлэгүүд" FB Page