0:00:04.577,0:00:09.085 "Урам өгөх хадмалтай бичлэгүүд" FB Page 0:00:18.311,0:00:24.182 Дэлхийд шилдэг их сургуулийг дүүргэж буй та бүхний баярыг хуваалцаж байгаадаа баяртай байна. 0:00:27.221,0:00:33.886 Чин үнэнээ хэлэхэд, би коллеж огт төгсөөгүй. 0:00:33.886,0:00:37.456 Төгсөлтийн баярт үүнээс илүүгээр ойртож чадахгүй байх. 0:00:39.306,0:00:47.302 Өнөөдөр би та бүгдтэй амьдралынхаа гурван түүхийг хуваалцах гэсэн юм. Тэгээд л тэр. Гуравхан түүх. 0:00:47.302,0:00:52.384 Эхнийх нь “Цэгийг холбох” тухай. 0:00:52.389,0:00:55.519 Би Reed College-д элсээд 6-хан сарын дараа хаясан. 0:00:55.519,0:01:00.838 Гэхдээ бүрмөсөн гарах хүртлээ бүтэн жил хагас ирэн очин байсан. 0:01:00.838,0:01:03.688 Яагаад хаясан гээч? 0:01:03.688,0:01:06.693 Бүх юм намайг төрөхөөс ч өмнө эхэлсэн. 0:01:06.693,0:01:13.785 Ээж маань намайг коллежид сурч байхдаа төрүүлж, үрчлүүлэхээр шийдсэн гэдэг. 0:01:13.785,0:01:17.682 Коллежийн боловсролтой айлд хүүгээ өгөхийг тэр хүсч байлаа. 0:01:17.682,0:01:23.322 Тэгээд намайг дөнгөж төрсний дараа хуульчийн гэр бүлд өргүүлэхээр ярьж тохирсон байна. 0:01:23.322,0:01:29.165 Гэхдээ тэд дараа нь бодлоо өөрчилж охинтой болохыг хүсжээ. 0:01:29.165,0:01:33.945 Тэгээд намайг төрсөн шөнө тэдэн лүү эмнэлэгээс залгаж... 0:01:33.945,0:01:41.986 “Бид хүүтэй боллоо. Харин та нар үрчлэх хэвээрээ юу?” гэж асуухад “Мэдээж” гэж хариулсан гэдэг. 0:01:41.986,0:01:47.412 Төрүүлсэн эх минь хожмоо өсгөсөн ээжийг минь коллеж төгсөөгүй... 0:01:47.412,0:01:50.611 аавыг ахлах сургуулиа ч дүүргээгүй гэдгийг мэдсэн гэдэг. 0:01:50.611,0:01:56.944 Тэгээд хүүгээ өргүүлэхгүй гэж дургүйцсэн ч гэсэн хэдэн сарын дараа зөөлөрч... 0:01:56.944,0:02:00.586 намайг заавал коллежид суралцуулна гэсэн амлалтыг тэднээс авсан юм. 0:02:00.586,0:02:03.666 Миний амьдрал ингэж эхэлсэн. 0:02:05.216,0:02:09.072 17 жилийн дараа би коллежид элссэн. 0:02:09.072,0:02:13.503 Гэхдээ Стенфордтэй дүйцэхүйц өндөр үнэтэй коллеж сонгож... 0:02:13.503,0:02:18.948 эцэг эхийнхээ цуглуулсан хамаг мөнгөөр төлбөрийг нь төлүүлж байлаа. 0:02:18.948,0:02:22.127 Тэгээд 6 сарын дараа би коллежоо хаясан. 0:02:22.127,0:02:27.994 Юу хийх, хэн болохоо мэдэхгүй төөрсөн надад, коллежид цагаа дэмий үрж байх шиг санагдсан юм. 0:02:27.994,0:02:33.870 Дээр нь эцэг эхийнхээ цуглуулсан хамаг мөнгөөр суралцаж байдаг. 0:02:33.870,0:02:39.055 Тэгээд л би коллежоо хаях маш том шийдвэрийг гаргасан. 0:02:39.055,0:02:45.473 Мэдээж тэр үедээ аймар байлаа. Гэхдээ эргээд харахад энэ бол хамгийн зөв шийдвэр байсан. 0:02:45.473,0:02:51.157 Эхэндээ би сонирхолгүй санагдсан, суух шаардлагатай хичээлүүдээ хаяж... 0:02:51.157,0:02:56.146 илүү сонирхсон хичээлүүдээ үзэж эхэлсэн. 0:02:56.146,0:02:57.990 Мэдээж бүх юм тийм амар байгаагүй. 0:02:57.990,0:03:02.072 Би дотуур байранд найзуудынхаа өрөөний шалан дээр унтаж... 0:03:02.072,0:03:06.222 Хоолны мөнгө олох гэж 5 центийн коланы шил тушаадаг байсан. 0:03:06.222,0:03:13.533 Бас Hare Krishna сүмд үнэгүй хоол идэх гэж ням гараг болгон 11 км алхдаг байлаа. 0:03:13.533,0:03:15.076 Би харамсаагүй. 0:03:15.076,0:03:21.600 Хүсэл сонирхол, зөв совиндоо даатгасан бүхэн минь хожмоо үр дүнгээ өгсөн юм. 0:03:21.600,0:03:24.486 Нэг жишээ дурьдая. 0:03:24.486,0:03:29.750 Тэр үеийн Reed коллежийн каллиграфийн сургалт хамгийн шилдэг нь байлаа. 0:03:29.750,0:03:36.829 Кампус даяар гайхалтай, төгс каллиграфтай самбар, зарлал, бичгүүд дүүрэн байдаг байлаа. 0:03:36.829,0:03:44.599 Би хичээлээ хаяж, жирийн ангиас хасагдсан болохоор каллиграфт суралцахаар шийдсэн юм. 0:03:44.599,0:03:50.726 Тэгээд хэрчлээс, дармал, дардас, үсэг хоорондын зайг яаж хослуулахыг сурч... 0:03:50.726,0:03:54.953 типографикийн гүн нууцад нэвтэрч, их юм сурсан. 0:03:54.953,0:03:58.608 Энэ бол шинжлэх ухаан, машинаар бүтээж, тайлбарлах боломжгүй... 0:03:58.608,0:04:03.349 цэвэр мэдрэмж, түүх, соёл шингэсэн сэтгэл хөдөлгөм гайхалтай урлаг. 0:04:03.349,0:04:08.624 Харин энэ бүхэн хойшдын амьдралд минь хэрэг болох эсэх нь эргэлзээтэй байв. 0:04:08.624,0:04:12.937 Гэхдээ 10 жилийн дараа анхны Macintosh компьютерийг загварчилж байхад 0:04:12.937,0:04:14.622 каллиграф надад үр ашгаа өгсөн. 0:04:14.622,0:04:20.613 Мак бол анхны өвөрмөц, гайхалтай загвартай типографиктай компьютер. 0:04:20.613,0:04:24.280 Хэрэв би коллежийн нэг ч хичээлээ хаяагүй бол... 0:04:24.280,0:04:28.746 Mac-ийн үсгийн фонт, дардас, типографик ч гэсэн огт өөр байх байлаа. 0:04:28.746,0:04:34.306 Саяхан Windows, Mac-ийг хуулсан гэхээр бусад компьютер ч гэсэн ийм фонтгүй байх байж. 0:04:41.136,0:04:45.436 Хэрэв би сонирхолгүй хичээлээ хаяж, каллиграфийн урлагт суралцаагүй бол... 0:04:45.436,0:04:49.445 персональ компьютерүүд гайхалтай типографикгүй бүтээгдэх байлаа. 0:04:49.445,0:04:54.475 Мэдээж тухайн үедээ каллиграф хойшдын амьдралд минь ингэж хэрэг болно гэдгийг би мэдээгүй. 0:04:54.475,0:04:58.746 Гэхдээ 10 жилийн дараа эргээд харахад бүх зүйл тов тодорхой байна. 0:04:58.746,0:05:01.532 Ирээдүйд юу болохыг хэн ч тааж мэдэж чадахгүй. 0:05:01.532,0:05:04.319 Чи зөвхөн арагш харж байж л цэгийг холбож болно. 0:05:04.319,0:05:08.115 Тэгэхээр тэр цэгнүүд хоорондоо холбогдоно гэж ямар нэгэн юманд итгэх нь л чухал. 0:05:08.115,0:05:13.163 Зориг, тэмүүлэл, хувь тавилан, амьдрал, карма юу гэж нэрлэх нь хамаагүй. 0:05:13.163,0:05:19.281 Цэгнүүд хоорондоо холбогдоно гэсэн итгэл чамд зүрх сэтгэлээ дагах зориг өгнө. 0:05:19.281,0:05:24.525 Эргэлзсэн, шантармаар, хүнд хэцүү үед ч гэсэн үүнийг л мартахгүй байх нь чухал. 0:05:29.843,0:05:35.044 Хоёр дахь түүх маань хайр, хагацлын тухай. 0:05:35.044,0:05:39.373 Хүсэл сонирхлоо эрт таниж, олсноороо би азтай. 0:05:39.373,0:05:43.311 20-той байхдаа би Воз-той цуг Apple-ийг анх гэрийнхээ гарашт санаачилсан. 0:05:43.311,0:05:48.089 Бид шургуу ажилласан. Тэгээд 10 жилийн дараа гэхэд Apple 4 мянган ажилтантай... 0:05:48.089,0:05:51.415 хоёр тэрбум долларын компани болж өргөжсөн. 0:05:51.415,0:05:57.325 Гэтэл Macintosh-ийг бүтээж, танилцуулснаас ганцхан жилийн дараа би халагдсан. 0:05:57.325,0:06:00.285 Тэр үед би 30-тай байлаа. 0:06:00.285,0:06:03.375 Өөрийнхөө үүсгэсэн компаниас яагаад халагдана гэж? 0:06:03.375,0:06:10.018 Apple өргөжиж, бид компанийг сайжруулж чадах авьяаслаг залууг эгнээндээ нэгтгэсэн юм. 0:06:10.018,0:06:12.287 Эхэн үедээ бүх юм боломжийн явж байлаа. 0:06:12.287,0:06:16.730 Харин дараа нь бидний үзэл бодол зөрөлдөж салаа замыг сонгоход... 0:06:16.730,0:06:20.308 захирлуудын зөвлөл түүний талд зогссон юм. 0:06:20.308,0:06:24.537 Ингээд 30-тайдаа би халагдлаа. Сүр дуулиантайгаар. 0:06:24.537,0:06:29.365 Олон жилийн хөдөлмөр, хүсэл тэмүүллээсээ ингэж хагацах надад мэдээж маш хэцүү байсан. 0:06:29.365,0:06:32.477 Эхэндээ би үнэхээр юу хийхээ ч мэдэхгүй байлаа. 0:06:32.477,0:06:39.278 Хүмүүсийн итгэлийг хөсөрдүүлж, буухиа уралдааны савхыг алдаж унагасан юм шиг санагдаж байв. 0:06:39.278,0:06:45.746 Тэгээд David Packard, Bob Noyce-той уулзаж тэднээс бүтэлгүйтсэндээ уучлалт гуйсан. 0:06:45.746,0:06:49.566 Ингэж хүчтэй унасныхаа дараа больдог юм билүү ч гэж бодож байлаа. 0:06:49.566,0:06:56.029 Гэхдээ урам зориг, ажилдаа дурлах гол цог минь огт бөхөөгүй. 0:06:56.029,0:06:59.364 Apple-г тойрсон дуулиан намайг огтхон ч өөрчлөөгүй. 0:06:59.364,0:07:02.950 Гологдож, хаягдсан ч гэсэн би урам зоригоо алдаагүй. 0:07:02.950,0:07:05.997 Тэгээд дахин эхлэхээр шийдлээ. 0:07:05.997,0:07:09.613 Тэр үедээ мэдээгүй ч гэсэн Apple-аас халагдсан нь.... 0:07:09.613,0:07:12.386 миний амьдралыг асар их эерэгээр өөрчилсөн юм. 0:07:12.386,0:07:19.391 Амжилтын хүнд нүсэр ачаа гэнэтхэн л анхдагчийн хөнгөн, тодорхой бус байдлаар солигдсон юм. 0:07:19.391,0:07:22.798 Амьдралынхаа хамгийн бүтээлч, оргилуун үеийн хаалгыг би ингэж л татсан юм. 0:07:22.798,0:07:27.596 Дараагийн 5 жилд би NeXT, Pixar компаниудыг үүсгэн байгуулж... 0:07:27.596,0:07:30.670 хожмоо эхнэр минь болсон гайхалтай бүсгүйд дурласан. 0:07:30.670,0:07:35.600 Pixar, компьютероор загварчилсан анхны бүрэн хэмжээний кино Toy Story-г бүтээж... 0:07:35.600,0:07:40.952 өдгөө дэлхийн шилдэг animation студи болон өргөжөөд байна. 0:07:40.952,0:07:46.372 Хэдэн жилийн дараа Apple, NeXT-ийг худалдаж авснаар би Apple-д эргэж ирсэн. 0:07:46.372,0:07:50.748 Тэгээд бидний NeXT-д хөгжүүлсэн технологи Apple-ийн сэргэн мандалтын амин зүрх болсон юм. 0:07:50.748,0:07:55.130 Би Лаурентай гайхалтай гэр бүлийг босгосон. 0:07:55.130,0:07:59.349 Apple-аас халагдаагүй бол амьдрал минь ингэж өрнөхгүй байсан нь мэдээж. 0:07:59.349,0:08:03.469 Эм хэдий уухад гашуун ч үр дүнд нь чи эдгэрдэгтэй адилхан. 0:08:03.469,0:08:09.326 Амьдрал заримдаа чамайг өвдөг сөхөртөл хүчтэй цохиж болно. Гэвч итгэлээ бүү алд! 0:08:09.326,0:08:15.252 Хийж байгаа зүйлдээ дуртай байсныхаа хүчинд л би өдий зэрэгт хүрсэн гэж боддог. Хүсэл сонирхлоо ол!. 0:08:15.252,0:08:19.020 Ажлаа хамгийн дотны хүмүүстэйгээ харьцуулж төсөөл. 0:08:19.020,0:08:21.828 Хүн амьдралынхаа ихэнхи хугацааг ажиллаж өнгөрөөдөг. 0:08:21.828,0:08:26.049 Ажилдаа сэтгэл хангалуун байхын үндэс нь дур сонирхолтой байх. 0:08:26.049,0:08:30.340 Тэгээд дараа нь амжилт чамайг аяндаа өөрөө олоод л ирнэ. 0:08:30.340,0:08:34.717 Хэрэв олж амжаагүй байгаа бол битгий зогс. Хай!. 0:08:34.717,0:08:38.471 Харин олсон гэдгийг зүрх сэтгэл чинь хэлээд өгнө. 0:08:38.471,0:08:42.960 Он жил өнгөрөх тусам чиний хүсэл тэмүүлэл улам хүчтэй дүрэлзэн асах болно. 0:08:42.960,0:08:46.451 Тэгэхээр олтлоо битгий зогс. Хайгаад л бай. 0:08:56.244,0:09:00.321 Миний сүүлийн түүх үхлийн тухай. 0:09:00.321,0:09:03.773 17 насандаа би нэг эшлэл уншсан юм. 0:09:03.773,0:09:11.825 “Өдөр бүрийг амьдралынхаа сүүлийн өдөр гэж бодож явбал, хэзээ нэг цагт чи тэр өдрөө олно” 0:09:11.825,0:09:13.759 Энэ эшлэл надад хүчтэй нөлөөлсөн. 0:09:13.759,0:09:19.291 Тэгээд сүүлийн 33 жилийн турш би өглөө болгон өөрөөсөө ингэж асуусаар ирсэн. 0:09:19.291,0:09:25.433 “Өнөөдөр миний амьд явах сүүлийн өдөр байсан бол өнөөдөр хийх гэж байгаа юмаа хийх байсан уу?” 0:09:25.433,0:09:31.723 Тэгээд “Үгүй” гэж хэдэн өдөр дараалж хариулбал ямар нэг юм өөрчлөх цаг болсон гэсэн үг. 0:09:31.723,0:09:35.096 Амьдралын ямар нэгэн чухал шийдвэр гаргахаасаа өмнө.... 0:09:35.096,0:09:39.003 би үргэлж хэзээ нэгэн цагт нүүр тулна гэдгээ бодож үздэг. 0:09:39.003,0:09:47.300 Учир юу гэвээс - бардам зан, горьдлого, түгшүүр, айдас, зовнил гээд бүх зүйлс 0:09:47.300,0:09:51.532 үхэлтэй нүүр тулахад чамд огтын хамааралгүй болдог. 0:09:51.532,0:09:59.186 Хэзээ нэгтээ хорвоог орхино гэдгээ санах нь алдаа гаргаж, бүтэлгүйтэхээс айх тэр хүлээснээс чамайг чөлөөлнө. 0:09:59.186,0:10:04.772 Бид нүцгэн буцна. Тэгэхээр зүрх сэтгэлээ дагалаа гээд алдах зүйл юу байна. 0:10:04.772,0:10:09.095 Жил гаруйн өмнө би хорт хавдартай гэдгээ мэдсэн. 0:10:09.095,0:10:14.401 Шинжилгээний дараа эмч нар миний ходоодны булчирхайн дахь хорт хавдарны зургийг харуулсан юм. 0:10:14.401,0:10:17.241 Ходоодны булчирхай хаана байдгийг ч би мэддэггүй байлаа. 0:10:17.241,0:10:22.256 Эмч надад ийм төрлийн хорт хавдрыг эмчлэх магадлал огт байхгүй гэдгийг хэлсэн. 0:10:22.256,0:10:26.713 Тэгээд "Чамд 3-аас 6 сарын нас л үлдсэн" гэж хэлж байлаа. 0:10:26.713,0:10:31.105 Тэд надад “Гэртээ хариад, юм хумаа эмхэлж цэгцэл” гэж хэлсэн. 0:10:31.105,0:10:34.844 Өөрөөр бол үхэхдээ бэлд гэсэн үг. 0:10:34.844,0:10:42.772 Хүүхдүүддээ 10, 20 жилийн дараа хэлж захина гэж бодож байсан зүйлсээ одоо хэлж, захь гэсэн үг. 0:10:42.772,0:10:52.175 Гэр бүл, хамаатан садан, найз нөхдийнхөө сэтгэл санааг төвшитгөж, тэдэнд баяртай гэж хэлэхдээ бэлд гэсэн үг. 0:10:52.175,0:10:54.641 Мэдээж маш хэцүү байлаа. 0:10:54.641,0:10:57.545 Тэр өдрөө би биопси шинжилгээ хийлгэсэн. 0:10:57.545,0:11:02.226 Эмч нар миний хоолой руу дуран шургуулж, гэдэс, дотор эрхтнээр дамжуулаад 0:11:02.226,0:11:06.020 дараа нь хорт хавдраас хэдэн эсийг зүүгээр татаж авсан гэсэн үг. 0:11:06.020,0:11:10.150 Надад нойрсуулагч тарьсан. Эхнэр минь тэгэхэд миний дэргэд байлаа. 0:11:10.154,0:11:14.347 Эсийг микроскопоор нягталж үзээд миний хавдар эмчлэгдэх боломжтой 0:11:14.347,0:11:17.549 маш ховор төрлийнх гэдгийг эмч нар мэдсэн юм. 0:11:17.549,0:11:19.997 Тэд баярласандаа нулимс унагаж байсан гэдэг 0:11:19.997,0:11:23.919 Хагалгаа амжилттай болж би одоо зүгээр болсон. 0:11:31.747,0:11:34.546 Үхэлтэй хамгийн ойртож очсон минь энэ. 0:11:34.546,0:11:37.813 Дараагийн хэдэн жилдээ ингэж ойртохгүй гэж найдаж байна. 0:11:37.813,0:11:42.690 Харин одоо би, үхэл надад зөвхөн төсөөлөл төдий байсан үеийнхнээс арай илүү тодорхой 0:11:42.690,0:11:46.352 итгэлтэй байдлаар нэг зүйлийг хэлж чадна. 0:11:46.352,0:11:49.057 Хэн ч үхэхийг хүсдэггүй. 0:11:49.057,0:11:52.739 Диваажинд очихыг хүсдэг нэгэн ч гэсэн үхлээс эмээдэг. 0:11:52.739,0:11:59.144 Гэхдээ хэн ч үүнээс зугтаж чадахгүй. Бүгд нэг л өдөр үхэлтэй нүүр тулна. 0:11:59.144,0:12:05.742 Ийм ч байх ёстой. Учир нь Үхэл бол амьдралын салшгүй нэг хэсэг. 0:12:05.742,0:12:10.274 Хорвоог хөдөлгөгч хүчний тулгуур. Хуучныг халж, шинийг уригч. 0:12:10.274,0:12:13.383 Яг одоо та нар бол шинэ амьдралын төлөөлөл. 0:12:13.383,0:12:19.203 Гэхдээ та нар цагийн аясаар өтөлж, нэг л өдөр бусдын адил хорвоог орхино. 0:12:19.203,0:12:23.270 Уянгын халил биш шүү. Энэ бол цорын ганц үнэн. 0:12:23.270,0:12:25.151 Та нарын цаг хязгаартай. 0:12:25.151,0:12:28.701 Түүнийгээ бусдын заавраар амьдарч битгий үр. 0:12:28.701,0:12:33.893 Догма буюу бусдын бодол, үзэмж, сургаальд бүү хүлэгд. 0:12:33.893,0:12:38.160 Дотоод сэтгэлийн дуу хоолойгоо бүү бусдын шүүлт, бодолд бүү төөрөгдүүл. 0:12:38.160,0:12:42.558 Хамгийн чухал нь зөв совин, сэтгэл, хүсэл тэмүүллээ дагах зоригтой бай. 0:12:42.558,0:12:46.499 Тэгсэн цагт л чи хэн болохыг хүсч байгаагаа жинхэнэ ёсоор мэдэх болно. 0:12:46.499,0:12:49.019 Харин бусад нь тийм чухал биш. 0:13:00.434,0:13:06.236 Намайг бага байхад "Whole Earth Catalog" гэх гайхалтай сэтгүүл байлаа. 0:13:06.236,0:13:10.082 Миний үеийнхний хувьд бараг л Библи болсон энэ номны зохиогч 0:13:10.082,0:13:16.731 Стьюарт Брэндийн уран яруу, торгон мэдрэмжийг би үнэхээр биширсэн. 0:13:16.731,0:13:18.355 Энэ бол 60-аад оны сүүл үе. 0:13:18.355,0:13:22.999 Компьютер, десктоп хэвлэл гэж тэр үед байгаагүй болохоор бичгийн машинаар шивж... 0:13:22.999,0:13:25.502 гараар хайчилж, Polaroid камераар бүтээсэн гэсэн үг. 0:13:25.502,0:13:30.524 Энэ бол Google-ийг төрөхөөс 35 жилийн өмнөх цаасан дээрхи Google байлаа. 0:13:30.524,0:13:35.887 Идеалистик, төгс, гайхалтай бүтээл байсан юм. 0:13:35.887,0:13:40.005 Стьюарт болон түүний нөхөд "Whole Earth Catalog"-ийн хэдэн дугаарыг гаргаад 0:13:40.005,0:13:44.233 удалгүй сүүлийн дугаараа хэвлүүлсэн юм. 0:13:44.233,0:13:49.428 1970-аад оны дунд үе. Би та нарын насан дээр байлаа. 0:13:49.428,0:13:52.885 Сүүлийн хэвлэлтийн арын нүүрний зургийг би тод санадаг юм. 0:13:52.885,0:13:55.111 Хязгааргүй хээр талын зам. 0:13:55.111,0:13:59.709 Адал явдалд дуртай бол жинхэнэ аялаж байхаар газар. 0:13:59.709,0:14:04.494 Зурагны доорхи тайлбар : "Stay Hungry. Stay Foolish." 0:14:04.494,0:14:10.677 Энэ бол тэдний өгсөн сүүлийн зөвлөгөө. “Stay Hungry. Stay Foolish” 0:14:10.677,0:14:14.295 Би энэ үгийг амьдралынхаа мөрдлөг болгосон. 0:14:14.295,0:14:19.633 Харин одоо амьдралд хөл тавьж буй та бүхэнд үүнийг дамжуулж байна. 0:14:19.633,0:14:21.984 “Битгий сэтгэл хана!, Битгий томоож!” 0:14:21.984,0:14:24.150 Маш их баярлалаа 0:14:27.631,0:14:30.893 "Урам өгөх хадмалтай бичлэгүүд" FB Page