WEBVTT 00:00:04.577 --> 00:00:09.085 "Урам өгөх хадмалтай бичлэгүүд" FB Page 00:00:18.311 --> 00:00:24.182 Дэлхийд шилдэг их сургуулийг дүүргэж буй та бүхний баярыг хуваалцаж байгаадаа баяртай байна. 00:00:27.221 --> 00:00:33.886 Чин үнэнээ хэлэхэд, би коллеж огт төгсөөгүй. 00:00:33.886 --> 00:00:37.456 Төгсөлтийн баярт үүнээс илүүгээр ойртож чадахгүй байх. 00:00:39.306 --> 00:00:47.302 Өнөөдөр би та бүгдтэй амьдралынхаа гурван түүхийг хуваалцах гэсэн юм. Тэгээд л тэр. Гуравхан түүх. 00:00:47.302 --> 00:00:52.384 Эхнийх нь “Цэгийг холбох” тухай. 00:00:52.389 --> 00:00:55.519 Би Reed College-д элсээд 6-хан сарын дараа хаясан. 00:00:55.519 --> 00:01:00.838 Гэхдээ бүрмөсөн гарах хүртлээ бүтэн жил хагас ирэн очин байсан. 00:01:00.838 --> 00:01:03.688 Яагаад хаясан гээч? 00:01:03.688 --> 00:01:06.693 Бүх юм намайг төрөхөөс ч өмнө эхэлсэн. 00:01:06.693 --> 00:01:13.785 Ээж маань намайг коллежид сурч байхдаа төрүүлж, үрчлүүлэхээр шийдсэн гэдэг. 00:01:13.785 --> 00:01:17.682 Коллежийн боловсролтой айлд хүүгээ өгөхийг тэр хүсч байлаа. 00:01:17.682 --> 00:01:23.322 Тэгээд намайг дөнгөж төрсний дараа хуульчийн гэр бүлд өргүүлэхээр ярьж тохирсон байна. 00:01:23.322 --> 00:01:29.165 Гэхдээ тэд дараа нь бодлоо өөрчилж охинтой болохыг хүсжээ. 00:01:29.165 --> 00:01:33.945 Тэгээд намайг төрсөн шөнө тэдэн лүү эмнэлэгээс залгаж... 00:01:33.945 --> 00:01:41.986 “Бид хүүтэй боллоо. Харин та нар үрчлэх хэвээрээ юу?” гэж асуухад “Мэдээж” гэж хариулсан гэдэг. 00:01:41.986 --> 00:01:47.412 Төрүүлсэн эх минь хожмоо өсгөсөн ээжийг минь коллеж төгсөөгүй... 00:01:47.412 --> 00:01:50.611 аавыг ахлах сургуулиа ч дүүргээгүй гэдгийг мэдсэн гэдэг. 00:01:50.611 --> 00:01:56.944 Тэгээд хүүгээ өргүүлэхгүй гэж дургүйцсэн ч гэсэн хэдэн сарын дараа зөөлөрч... 00:01:56.944 --> 00:02:00.586 намайг заавал коллежид суралцуулна гэсэн амлалтыг тэднээс авсан юм. 00:02:00.586 --> 00:02:03.666 Миний амьдрал ингэж эхэлсэн. 00:02:05.216 --> 00:02:09.072 17 жилийн дараа би коллежид элссэн. 00:02:09.072 --> 00:02:13.503 Гэхдээ Стенфордтэй дүйцэхүйц өндөр үнэтэй коллеж сонгож... 00:02:13.503 --> 00:02:18.948 эцэг эхийнхээ цуглуулсан хамаг мөнгөөр төлбөрийг нь төлүүлж байлаа. 00:02:18.948 --> 00:02:22.127 Тэгээд 6 сарын дараа би коллежоо хаясан. 00:02:22.127 --> 00:02:27.994 Юу хийх, хэн болохоо мэдэхгүй төөрсөн надад, коллежид цагаа дэмий үрж байх шиг санагдсан юм. 00:02:27.994 --> 00:02:33.870 Дээр нь эцэг эхийнхээ цуглуулсан хамаг мөнгөөр суралцаж байдаг. 00:02:33.870 --> 00:02:39.055 Тэгээд л би коллежоо хаях маш том шийдвэрийг гаргасан. 00:02:39.055 --> 00:02:45.473 Мэдээж тэр үедээ аймар байлаа. Гэхдээ эргээд харахад энэ бол хамгийн зөв шийдвэр байсан. 00:02:45.473 --> 00:02:51.157 Эхэндээ би сонирхолгүй санагдсан, суух шаардлагатай хичээлүүдээ хаяж... 00:02:51.157 --> 00:02:56.146 илүү сонирхсон хичээлүүдээ үзэж эхэлсэн. 00:02:56.146 --> 00:02:57.990 Мэдээж бүх юм тийм амар байгаагүй. 00:02:57.990 --> 00:03:02.072 Би дотуур байранд найзуудынхаа өрөөний шалан дээр унтаж... 00:03:02.072 --> 00:03:06.222 Хоолны мөнгө олох гэж 5 центийн коланы шил тушаадаг байсан. 00:03:06.222 --> 00:03:13.533 Бас Hare Krishna сүмд үнэгүй хоол идэх гэж ням гараг болгон 11 км алхдаг байлаа. 00:03:13.533 --> 00:03:15.076 Би харамсаагүй. 00:03:15.076 --> 00:03:21.600 Хүсэл сонирхол, зөв совиндоо даатгасан бүхэн минь хожмоо үр дүнгээ өгсөн юм. 00:03:21.600 --> 00:03:24.486 Нэг жишээ дурьдая. 00:03:24.486 --> 00:03:29.750 Тэр үеийн Reed коллежийн каллиграфийн сургалт хамгийн шилдэг нь байлаа. 00:03:29.750 --> 00:03:36.829 Кампус даяар гайхалтай, төгс каллиграфтай самбар, зарлал, бичгүүд дүүрэн байдаг байлаа. 00:03:36.829 --> 00:03:44.599 Би хичээлээ хаяж, жирийн ангиас хасагдсан болохоор каллиграфт суралцахаар шийдсэн юм. 00:03:44.599 --> 00:03:50.726 Тэгээд хэрчлээс, дармал, дардас, үсэг хоорондын зайг яаж хослуулахыг сурч... 00:03:50.726 --> 00:03:54.953 типографикийн гүн нууцад нэвтэрч, их юм сурсан. 00:03:54.953 --> 00:03:58.608 Энэ бол шинжлэх ухаан, машинаар бүтээж, тайлбарлах боломжгүй... 00:03:58.608 --> 00:04:03.349 цэвэр мэдрэмж, түүх, соёл шингэсэн сэтгэл хөдөлгөм гайхалтай урлаг. 00:04:03.349 --> 00:04:08.624 Харин энэ бүхэн хойшдын амьдралд минь хэрэг болох эсэх нь эргэлзээтэй байв. 00:04:08.624 --> 00:04:12.937 Гэхдээ 10 жилийн дараа анхны Macintosh компьютерийг загварчилж байхад 00:04:12.937 --> 00:04:14.622 каллиграф надад үр ашгаа өгсөн. 00:04:14.622 --> 00:04:20.613 Мак бол анхны өвөрмөц, гайхалтай загвартай типографиктай компьютер. 00:04:20.613 --> 00:04:24.280 Хэрэв би коллежийн нэг ч хичээлээ хаяагүй бол... 00:04:24.280 --> 00:04:28.746 Mac-ийн үсгийн фонт, дардас, типографик ч гэсэн огт өөр байх байлаа. 00:04:28.746 --> 00:04:34.306 Саяхан Windows, Mac-ийг хуулсан гэхээр бусад компьютер ч гэсэн ийм фонтгүй байх байж. 00:04:41.136 --> 00:04:45.436 Хэрэв би сонирхолгүй хичээлээ хаяж, каллиграфийн урлагт суралцаагүй бол... 00:04:45.436 --> 00:04:49.445 персональ компьютерүүд гайхалтай типографикгүй бүтээгдэх байлаа. 00:04:49.445 --> 00:04:54.475 Мэдээж тухайн үедээ каллиграф хойшдын амьдралд минь ингэж хэрэг болно гэдгийг би мэдээгүй. 00:04:54.475 --> 00:04:58.746 Гэхдээ 10 жилийн дараа эргээд харахад бүх зүйл тов тодорхой байна. 00:04:58.746 --> 00:05:01.532 Ирээдүйд юу болохыг хэн ч тааж мэдэж чадахгүй. 00:05:01.532 --> 00:05:04.319 Чи зөвхөн арагш харж байж л цэгийг холбож болно. 00:05:04.319 --> 00:05:08.115 Тэгэхээр тэр цэгнүүд хоорондоо холбогдоно гэж ямар нэгэн юманд итгэх нь л чухал. 00:05:08.115 --> 00:05:13.163 Зориг, тэмүүлэл, хувь тавилан, амьдрал, карма юу гэж нэрлэх нь хамаагүй. 00:05:13.163 --> 00:05:19.281 Цэгнүүд хоорондоо холбогдоно гэсэн итгэл чамд зүрх сэтгэлээ дагах зориг өгнө. 00:05:19.281 --> 00:05:24.525 Эргэлзсэн, шантармаар, хүнд хэцүү үед ч гэсэн үүнийг л мартахгүй байх нь чухал. 00:05:29.843 --> 00:05:35.044 Хоёр дахь түүх маань хайр, хагацлын тухай. 00:05:35.044 --> 00:05:39.373 Хүсэл сонирхлоо эрт таниж, олсноороо би азтай. 00:05:39.373 --> 00:05:43.311 20-той байхдаа би Воз-той цуг Apple-ийг анх гэрийнхээ гарашт санаачилсан. 00:05:43.311 --> 00:05:48.089 Бид шургуу ажилласан. Тэгээд 10 жилийн дараа гэхэд Apple 4 мянган ажилтантай... 00:05:48.089 --> 00:05:51.415 хоёр тэрбум долларын компани болж өргөжсөн. 00:05:51.415 --> 00:05:57.325 Гэтэл Macintosh-ийг бүтээж, танилцуулснаас ганцхан жилийн дараа би халагдсан. 00:05:57.325 --> 00:06:00.285 Тэр үед би 30-тай байлаа. 00:06:00.285 --> 00:06:03.375 Өөрийнхөө үүсгэсэн компаниас яагаад халагдана гэж? 00:06:03.375 --> 00:06:10.018 Apple өргөжиж, бид компанийг сайжруулж чадах авьяаслаг залууг эгнээндээ нэгтгэсэн юм. 00:06:10.018 --> 00:06:12.287 Эхэн үедээ бүх юм боломжийн явж байлаа. 00:06:12.287 --> 00:06:16.730 Харин дараа нь бидний үзэл бодол зөрөлдөж салаа замыг сонгоход... 00:06:16.730 --> 00:06:20.308 захирлуудын зөвлөл түүний талд зогссон юм. 00:06:20.308 --> 00:06:24.537 Ингээд 30-тайдаа би халагдлаа. Сүр дуулиантайгаар. 00:06:24.537 --> 00:06:29.365 Олон жилийн хөдөлмөр, хүсэл тэмүүллээсээ ингэж хагацах надад мэдээж маш хэцүү байсан. 00:06:29.365 --> 00:06:32.477 Эхэндээ би үнэхээр юу хийхээ ч мэдэхгүй байлаа. 00:06:32.477 --> 00:06:39.278 Хүмүүсийн итгэлийг хөсөрдүүлж, буухиа уралдааны савхыг алдаж унагасан юм шиг санагдаж байв. 00:06:39.278 --> 00:06:45.746 Тэгээд David Packard, Bob Noyce-той уулзаж тэднээс бүтэлгүйтсэндээ уучлалт гуйсан. 00:06:45.746 --> 00:06:49.566 Ингэж хүчтэй унасныхаа дараа больдог юм билүү ч гэж бодож байлаа. 00:06:49.566 --> 00:06:56.029 Гэхдээ урам зориг, ажилдаа дурлах гол цог минь огт бөхөөгүй. 00:06:56.029 --> 00:06:59.364 Apple-г тойрсон дуулиан намайг огтхон ч өөрчлөөгүй. 00:06:59.364 --> 00:07:02.950 Гологдож, хаягдсан ч гэсэн би урам зоригоо алдаагүй. 00:07:02.950 --> 00:07:05.997 Тэгээд дахин эхлэхээр шийдлээ. 00:07:05.997 --> 00:07:09.613 Тэр үедээ мэдээгүй ч гэсэн Apple-аас халагдсан нь.... 00:07:09.613 --> 00:07:12.386 миний амьдралыг асар их эерэгээр өөрчилсөн юм. 00:07:12.386 --> 00:07:19.391 Амжилтын хүнд нүсэр ачаа гэнэтхэн л анхдагчийн хөнгөн, тодорхой бус байдлаар солигдсон юм. 00:07:19.391 --> 00:07:22.798 Амьдралынхаа хамгийн бүтээлч, оргилуун үеийн хаалгыг би ингэж л татсан юм. 00:07:22.798 --> 00:07:27.596 Дараагийн 5 жилд би NeXT, Pixar компаниудыг үүсгэн байгуулж... 00:07:27.596 --> 00:07:30.670 хожмоо эхнэр минь болсон гайхалтай бүсгүйд дурласан. 00:07:30.670 --> 00:07:35.600 Pixar, компьютероор загварчилсан анхны бүрэн хэмжээний кино Toy Story-г бүтээж... 00:07:35.600 --> 00:07:40.952 өдгөө дэлхийн шилдэг animation студи болон өргөжөөд байна. 00:07:40.952 --> 00:07:46.372 Хэдэн жилийн дараа Apple, NeXT-ийг худалдаж авснаар би Apple-д эргэж ирсэн. 00:07:46.372 --> 00:07:50.748 Тэгээд бидний NeXT-д хөгжүүлсэн технологи Apple-ийн сэргэн мандалтын амин зүрх болсон юм. 00:07:50.748 --> 00:07:55.130 Би Лаурентай гайхалтай гэр бүлийг босгосон. 00:07:55.130 --> 00:07:59.349 Apple-аас халагдаагүй бол амьдрал минь ингэж өрнөхгүй байсан нь мэдээж. 00:07:59.349 --> 00:08:03.469 Эм хэдий уухад гашуун ч үр дүнд нь чи эдгэрдэгтэй адилхан. 00:08:03.469 --> 00:08:09.326 Амьдрал заримдаа чамайг өвдөг сөхөртөл хүчтэй цохиж болно. Гэвч итгэлээ бүү алд! 00:08:09.326 --> 00:08:15.252 Хийж байгаа зүйлдээ дуртай байсныхаа хүчинд л би өдий зэрэгт хүрсэн гэж боддог. Хүсэл сонирхлоо ол!. 00:08:15.252 --> 00:08:19.020 Ажлаа хамгийн дотны хүмүүстэйгээ харьцуулж төсөөл. 00:08:19.020 --> 00:08:21.828 Хүн амьдралынхаа ихэнхи хугацааг ажиллаж өнгөрөөдөг. 00:08:21.828 --> 00:08:26.049 Ажилдаа сэтгэл хангалуун байхын үндэс нь дур сонирхолтой байх. 00:08:26.049 --> 00:08:30.340 Тэгээд дараа нь амжилт чамайг аяндаа өөрөө олоод л ирнэ. 00:08:30.340 --> 00:08:34.717 Хэрэв олж амжаагүй байгаа бол битгий зогс. Хай!. 00:08:34.717 --> 00:08:38.471 Харин олсон гэдгийг зүрх сэтгэл чинь хэлээд өгнө. 00:08:38.471 --> 00:08:42.960 Он жил өнгөрөх тусам чиний хүсэл тэмүүлэл улам хүчтэй дүрэлзэн асах болно. 00:08:42.960 --> 00:08:46.451 Тэгэхээр олтлоо битгий зогс. Хайгаад л бай. 00:08:56.244 --> 00:09:00.321 Миний сүүлийн түүх үхлийн тухай. 00:09:00.321 --> 00:09:03.773 17 насандаа би нэг эшлэл уншсан юм. 00:09:03.773 --> 00:09:11.825 “Өдөр бүрийг амьдралынхаа сүүлийн өдөр гэж бодож явбал, хэзээ нэг цагт чи тэр өдрөө олно” 00:09:11.825 --> 00:09:13.759 Энэ эшлэл надад хүчтэй нөлөөлсөн. 00:09:13.759 --> 00:09:19.291 Тэгээд сүүлийн 33 жилийн турш би өглөө болгон өөрөөсөө ингэж асуусаар ирсэн. 00:09:19.291 --> 00:09:25.433 “Өнөөдөр миний амьд явах сүүлийн өдөр байсан бол өнөөдөр хийх гэж байгаа юмаа хийх байсан уу?” 00:09:25.433 --> 00:09:31.723 Тэгээд “Үгүй” гэж хэдэн өдөр дараалж хариулбал ямар нэг юм өөрчлөх цаг болсон гэсэн үг. 00:09:31.723 --> 00:09:35.096 Амьдралын ямар нэгэн чухал шийдвэр гаргахаасаа өмнө.... 00:09:35.096 --> 00:09:39.003 би үргэлж хэзээ нэгэн цагт нүүр тулна гэдгээ бодож үздэг. 00:09:39.003 --> 00:09:47.300 Учир юу гэвээс - бардам зан, горьдлого, түгшүүр, айдас, зовнил гээд бүх зүйлс 00:09:47.300 --> 00:09:51.532 үхэлтэй нүүр тулахад чамд огтын хамааралгүй болдог. 00:09:51.532 --> 00:09:59.186 Хэзээ нэгтээ хорвоог орхино гэдгээ санах нь алдаа гаргаж, бүтэлгүйтэхээс айх тэр хүлээснээс чамайг чөлөөлнө. 00:09:59.186 --> 00:10:04.772 Бид нүцгэн буцна. Тэгэхээр зүрх сэтгэлээ дагалаа гээд алдах зүйл юу байна. 00:10:04.772 --> 00:10:09.095 Жил гаруйн өмнө би хорт хавдартай гэдгээ мэдсэн. 00:10:09.095 --> 00:10:14.401 Шинжилгээний дараа эмч нар миний ходоодны булчирхайн дахь хорт хавдарны зургийг харуулсан юм. 00:10:14.401 --> 00:10:17.241 Ходоодны булчирхай хаана байдгийг ч би мэддэггүй байлаа. 00:10:17.241 --> 00:10:22.256 Эмч надад ийм төрлийн хорт хавдрыг эмчлэх магадлал огт байхгүй гэдгийг хэлсэн. 00:10:22.256 --> 00:10:26.713 Тэгээд "Чамд 3-аас 6 сарын нас л үлдсэн" гэж хэлж байлаа. 00:10:26.713 --> 00:10:31.105 Тэд надад “Гэртээ хариад, юм хумаа эмхэлж цэгцэл” гэж хэлсэн. 00:10:31.105 --> 00:10:34.844 Өөрөөр бол үхэхдээ бэлд гэсэн үг. 00:10:34.844 --> 00:10:42.772 Хүүхдүүддээ 10, 20 жилийн дараа хэлж захина гэж бодож байсан зүйлсээ одоо хэлж, захь гэсэн үг. 00:10:42.772 --> 00:10:52.175 Гэр бүл, хамаатан садан, найз нөхдийнхөө сэтгэл санааг төвшитгөж, тэдэнд баяртай гэж хэлэхдээ бэлд гэсэн үг. 00:10:52.175 --> 00:10:54.641 Мэдээж маш хэцүү байлаа. 00:10:54.641 --> 00:10:57.545 Тэр өдрөө би биопси шинжилгээ хийлгэсэн. 00:10:57.545 --> 00:11:02.226 Эмч нар миний хоолой руу дуран шургуулж, гэдэс, дотор эрхтнээр дамжуулаад 00:11:02.226 --> 00:11:06.020 дараа нь хорт хавдраас хэдэн эсийг зүүгээр татаж авсан гэсэн үг. 00:11:06.020 --> 00:11:10.150 Надад нойрсуулагч тарьсан. Эхнэр минь тэгэхэд миний дэргэд байлаа. 00:11:10.154 --> 00:11:14.347 Эсийг микроскопоор нягталж үзээд миний хавдар эмчлэгдэх боломжтой 00:11:14.347 --> 00:11:17.549 маш ховор төрлийнх гэдгийг эмч нар мэдсэн юм. 00:11:17.549 --> 00:11:19.997 Тэд баярласандаа нулимс унагаж байсан гэдэг 00:11:19.997 --> 00:11:23.919 Хагалгаа амжилттай болж би одоо зүгээр болсон. 00:11:31.747 --> 00:11:34.546 Үхэлтэй хамгийн ойртож очсон минь энэ. 00:11:34.546 --> 00:11:37.813 Дараагийн хэдэн жилдээ ингэж ойртохгүй гэж найдаж байна. 00:11:37.813 --> 00:11:42.690 Харин одоо би, үхэл надад зөвхөн төсөөлөл төдий байсан үеийнхнээс арай илүү тодорхой 00:11:42.690 --> 00:11:46.352 итгэлтэй байдлаар нэг зүйлийг хэлж чадна. 00:11:46.352 --> 00:11:49.057 Хэн ч үхэхийг хүсдэггүй. 00:11:49.057 --> 00:11:52.739 Диваажинд очихыг хүсдэг нэгэн ч гэсэн үхлээс эмээдэг. 00:11:52.739 --> 00:11:59.144 Гэхдээ хэн ч үүнээс зугтаж чадахгүй. Бүгд нэг л өдөр үхэлтэй нүүр тулна. 00:11:59.144 --> 00:12:05.742 Ийм ч байх ёстой. Учир нь Үхэл бол амьдралын салшгүй нэг хэсэг. 00:12:05.742 --> 00:12:10.274 Хорвоог хөдөлгөгч хүчний тулгуур. Хуучныг халж, шинийг уригч. 00:12:10.274 --> 00:12:13.383 Яг одоо та нар бол шинэ амьдралын төлөөлөл. 00:12:13.383 --> 00:12:19.203 Гэхдээ та нар цагийн аясаар өтөлж, нэг л өдөр бусдын адил хорвоог орхино. 00:12:19.203 --> 00:12:23.270 Уянгын халил биш шүү. Энэ бол цорын ганц үнэн. 00:12:23.270 --> 00:12:25.151 Та нарын цаг хязгаартай. 00:12:25.151 --> 00:12:28.701 Түүнийгээ бусдын заавраар амьдарч битгий үр. 00:12:28.701 --> 00:12:33.893 Догма буюу бусдын бодол, үзэмж, сургаальд бүү хүлэгд. 00:12:33.893 --> 00:12:38.160 Дотоод сэтгэлийн дуу хоолойгоо бүү бусдын шүүлт, бодолд бүү төөрөгдүүл. 00:12:38.160 --> 00:12:42.558 Хамгийн чухал нь зөв совин, сэтгэл, хүсэл тэмүүллээ дагах зоригтой бай. 00:12:42.558 --> 00:12:46.499 Тэгсэн цагт л чи хэн болохыг хүсч байгаагаа жинхэнэ ёсоор мэдэх болно. 00:12:46.499 --> 00:12:49.019 Харин бусад нь тийм чухал биш. 00:13:00.434 --> 00:13:06.236 Намайг бага байхад "Whole Earth Catalog" гэх гайхалтай сэтгүүл байлаа. 00:13:06.236 --> 00:13:10.082 Миний үеийнхний хувьд бараг л Библи болсон энэ номны зохиогч 00:13:10.082 --> 00:13:16.731 Стьюарт Брэндийн уран яруу, торгон мэдрэмжийг би үнэхээр биширсэн. 00:13:16.731 --> 00:13:18.355 Энэ бол 60-аад оны сүүл үе. 00:13:18.355 --> 00:13:22.999 Компьютер, десктоп хэвлэл гэж тэр үед байгаагүй болохоор бичгийн машинаар шивж... 00:13:22.999 --> 00:13:25.502 гараар хайчилж, Polaroid камераар бүтээсэн гэсэн үг. 00:13:25.502 --> 00:13:30.524 Энэ бол Google-ийг төрөхөөс 35 жилийн өмнөх цаасан дээрхи Google байлаа. 00:13:30.524 --> 00:13:35.887 Идеалистик, төгс, гайхалтай бүтээл байсан юм. 00:13:35.887 --> 00:13:40.005 Стьюарт болон түүний нөхөд "Whole Earth Catalog"-ийн хэдэн дугаарыг гаргаад 00:13:40.005 --> 00:13:44.233 удалгүй сүүлийн дугаараа хэвлүүлсэн юм. 00:13:44.233 --> 00:13:49.428 1970-аад оны дунд үе. Би та нарын насан дээр байлаа. 00:13:49.428 --> 00:13:52.885 Сүүлийн хэвлэлтийн арын нүүрний зургийг би тод санадаг юм. 00:13:52.885 --> 00:13:55.111 Хязгааргүй хээр талын зам. 00:13:55.111 --> 00:13:59.709 Адал явдалд дуртай бол жинхэнэ аялаж байхаар газар. 00:13:59.709 --> 00:14:04.494 Зурагны доорхи тайлбар : "Stay Hungry. Stay Foolish." 00:14:04.494 --> 00:14:10.677 Энэ бол тэдний өгсөн сүүлийн зөвлөгөө. “Stay Hungry. Stay Foolish” 00:14:10.677 --> 00:14:14.295 Би энэ үгийг амьдралынхаа мөрдлөг болгосон. 00:14:14.295 --> 00:14:19.633 Харин одоо амьдралд хөл тавьж буй та бүхэнд үүнийг дамжуулж байна. 00:14:19.633 --> 00:14:21.984 “Битгий сэтгэл хана!, Битгий томоож!” 00:14:21.984 --> 00:14:24.150 Маш их баярлалаа 00:14:27.631 --> 00:14:30.893 "Урам өгөх хадмалтай бичлэгүүд" FB Page