Return to Video

Торгоны Зам: Түүхийн анхны "даян дэлхийн вэб" - Шэннон Харрис Кастело

  • 0:07 - 0:09
    Лондон дахь банкны ажилтан сүүлийн үеийн хувьцааны мэдээг
  • 0:09 - 0:12
    Хонг Конг дахь түнш рүүгээ хормын төдийд л дамжуулдаг.
  • 0:12 - 0:15
    Ганцхан товчлуураар л Нью Йорк дахь хэрэглэгч
  • 0:15 - 0:17
    Бээжинд үйлдвэрлэсэн электрон барааг захиалж байна.
  • 0:17 - 0:19
    Захиалгыг нь далайгаар хэдхэн өдрийн дотор
  • 0:19 - 0:22
    онгоцоор эсвэл агуулах завиар хүргэдэг.
  • 0:22 - 0:25
    Бараа бүтээгдэхүүн болон мэдээллийн дэлхийгээр дамжих
  • 0:25 - 0:27
    өнөөгийн хурд, хэмжээ нь өмнө нь түүхэнд байгаагүй өндөр билээ.
  • 0:27 - 0:31
    Гэвч олон улсын солилцоо нь төсөөлснөөс тань хуучин ба
  • 0:31 - 0:34
    2000 жилийн тэртээд 8000 гаруй км урт
  • 0:34 - 0:37
    Торгоны Замаар анх үүссэн.
  • 0:37 - 0:39
    Торгоны Зам нь яг ч ганц зам байсангүй,
  • 0:39 - 0:41
    харин олон суурин газруудыг холбосон
  • 0:41 - 0:44
    олон зууны туршид аажмаар бий болсон
  • 0:44 - 0:47
    олон чиглэлийн сүлжээ байлаа.
  • 0:47 - 0:50
    Анхны хөдөө аж ахуйн соёл иргэншлүүд нь алслагдсан газарт,
  • 0:50 - 0:52
    үржил шимтэй голын хөндийд байрладаг байсан.
  • 0:52 - 0:54
    Иймд тэдний аялалд газар нутгийн байрлал болон
  • 0:54 - 0:57
    үл мэдэх зүйлээс айх айдас нь саад учруулдаг байлаа.
  • 0:57 - 0:58
    Гэвч өсөж хөгжихийн хэрээр тэдний хилийн заагт,
  • 0:58 - 1:01
    хуурай цөлд үлгэр домогт гардаг чөтгөрүүд биш,
  • 1:01 - 1:03
    харин морьтой нүүдэлчин овог аймгууд
  • 1:03 - 1:05
    амьдардаг гэдгийг олж мэджээ.
  • 1:05 - 1:08
    Унгараас Монгол хооронд оршин тогтнож байсан Скифүүд
  • 1:08 - 1:11
    Грек, Египт, Энэтхэг болон Хятадын
  • 1:11 - 1:13
    соёл иргэншилтэй анх танилцаж байлаа.
  • 1:13 - 1:16
    Ихэнхдээ эдгээр уулзалтууд нь тийм ч тайван байсангүй.
  • 1:16 - 1:18
    Дайн байлдаан болон довтолгооноос гадна
  • 1:18 - 1:20
    нүүдэлчин аймгууд татвар авахын оронд солилцоо болон
  • 1:20 - 1:23
    явуулын худалдаачдын хамгаалах замаар
  • 1:23 - 1:26
    шууд холбоогүй соёлуудын хооронд
  • 1:26 - 1:29
    бараа, үзэл санаа, технологийг дэлгэрүүлж байв.
  • 1:29 - 1:32
    Энэхүү өргөжиж буй сүлжээний хамгийн чухал чиглэл нь
  • 1:32 - 1:33
    Персийн Хааны Зам байсан бөгөөд
  • 1:33 - 1:37
    анх МЭӨ 5-р зуунд Нэгдүгээр Дарий хаан удирдаж байжээ.
  • 1:37 - 1:41
    Тигр мөрнөөс Эгейн тэнгис хүртэл 3200 км үргэлжлэх
  • 1:41 - 1:44
    энэхүү замын ээлжит өртөөнүүд нь бараа болон захиаг
  • 1:44 - 1:48
    ганц хүн дамжуулснаас 10 дахин хурдан түгээж байлаа.
  • 1:48 - 1:51
    Их Александр хаан Персийг байлдан дагуулан
  • 1:51 - 1:54
    Самарканд зэрэг хотуудыг эзлэн Төв Ази руу өргөсөж,
  • 1:54 - 1:57
    Александриа гэх мэт шинэ хотуудыг байгуулснаар
  • 1:57 - 2:01
    Грек, Египт, Перс, Энэтхэгийн соёл болон арилжааны сүлжээ нь
  • 2:01 - 2:04
    Дорнын зүг рүү улам өргөжиж
  • 2:04 - 2:08
    Хятад болон Өрнийг холбосон анхны гүүрийн суурь болсон.
  • 2:08 - 2:11
    Үүний үр дүнг МЭӨ 2-р зуунаас харж болно
  • 2:11 - 2:13
    Барууны нүүдэлчидтэй хэлэлцээр хийхээр илгээгдсэн
  • 2:13 - 2:16
    Жан Цян нэртэй нэгэн элчин сайд
  • 2:16 - 2:19
    буцаж ирээд Хан эзэн хаандаа
  • 2:19 - 2:21
    баян чинээлэг худалдаа, хөгжингүй соёл иргэншил,
  • 2:21 - 2:24
    баруун хилийн чанад дахь чамин тансаг барааны тухай дуулгажээ.
  • 2:24 - 2:26
    Ингээд элч болон худалдаачдыг
  • 2:26 - 2:28
    Перс болон Энэтхэгийн зүгт торго, хаш чулууг
  • 2:28 - 2:31
    морь, хөвөн даавуугаар солиулахаар явуулахдаа
  • 2:31 - 2:33
    хил, гарцаа хамгаалуулахаар цэрэг явуулж байлаа.
  • 2:33 - 2:35
    Өрнө дорны чиглэлүүд нь хоорондоо холбогдон
  • 2:35 - 2:37
    Евразийг бүхэлд нь хамарсан систем болж
  • 2:37 - 2:40
    соёлын болон арилжааны солилцоог
  • 2:40 - 2:42
    урьд өмнө нь байгаагүйгээр түгээн дэлгэрүүлэв.
  • 2:42 - 2:45
    Хятад бараа Ромд хүрэхэд
  • 2:45 - 2:48
    алтны урсгал гадагш чиглэх болж торгоны худалдааг хориглоход хүргэжээ.
  • 2:48 - 2:51
    Харин энэ үед Хятадад Ромын шилэн эдлэл үнэд хүрч байлаа.
  • 2:51 - 2:54
    Төв Ази дахь цэргийн аяны үеэр
  • 2:54 - 2:57
    Хятад болон Ромын цэргүүд тулалдсан тохиолдол бий.
  • 2:57 - 3:00
    Магадгүй энэ нь нум сумын хэрэглээг
  • 3:00 - 3:02
    Баруунд нэвтрүүлсэн байж болох юм.
  • 3:02 - 3:04
    Ер бусын, гадаад барааны эрэлт хэрэгцээ
  • 3:04 - 3:06
    мөн тэдгээрийн ашиг орлого нь
  • 3:06 - 3:08
    Торгоны Замыг бүрэн бүтэн байлгаж
  • 3:08 - 3:11
    Ромын эзэнт гүрэн тарж бутран,
  • 3:11 - 3:13
    Хятад гүрэн улс өсөж уруудахад ч хэвээр байсаар байлаа.
  • 3:13 - 3:16
    Дайн дажинаараа алдартай Монголчууд хүртэл
  • 3:16 - 3:20
    худалдааны замуудыг зогсоохын оронд хамгаалж байлаа.
  • 3:20 - 3:23
    Бараа бүтээгдэхүүнээс гадна эдгээр чиглэлүүд нь
  • 3:23 - 3:27
    ёс заншил, шинэ нээлт, үзэл санаа, хэлний шилжилт хөдөлгөөнийг эхлүүлсэн.
  • 3:27 - 3:31
    Энэтхэгээс үүсэлтэй Буддизм Хятад болон Японд дэлгэрч
  • 3:31 - 3:33
    үндсэн шашин нь болсон.
  • 3:33 - 3:36
    Ислам шашин нь Арабын хойгоос Өмнөд Азид дэлгэрч
  • 3:36 - 3:38
    уугуул сүсэг бишрэлтэй уусан нэгдэж
  • 3:38 - 3:41
    Сикх зэрэг шинэ урсгалуудыг бий болгожээ.
  • 3:41 - 3:44
    Түүнчлэн Хятадаас бууны дарь Ойрхи Дорнодод хүрснээр
  • 3:44 - 3:48
    Оттоман, Сафавид, Могул гүрний эхлэлийг тавьсан.
  • 3:48 - 3:51
    Нэг талаараа Торгоны Замын амжилт нь түүний мөхөлд хүргэсэн бөгөөд
  • 3:51 - 3:54
    далайн технологид луужин гэх мэт шинэчлэл гарсанаар
  • 3:54 - 3:58
    эдгээр нь Европт хүрч, газраар явах урт чиглэлүүд хоцрогдож эхэлсэн.
  • 3:58 - 4:01
    Энэ үед Монголын байлдан дагуулалт нуран унахад
  • 4:01 - 4:04
    Хятадыг олон улсын худалдаанаас гарахад хүргэсэн.
  • 4:04 - 4:06
    Хэдий хуучин чиглэл, сүлжээ нь
  • 4:06 - 4:08
    удаан хугацаанд оршин тогтноогүй ч
  • 4:08 - 4:10
    дэлхийг тэр чигээр нь өөрчилсөн билээ.
  • 4:10 - 4:13
    Европчууд Зүүн Өмнөх Ази дахь баялагт хүрэхийн тулд
  • 4:13 - 4:15
    далайн шинэ технологиудыг хайн
  • 4:15 - 4:17
    Хайгуулын эрин зууныг эхлүүлж
  • 4:17 - 4:20
    Африк болон Америк руу тэлэхэд хүргэсэн.
  • 4:20 - 4:24
    Өнөөдөр бидний амьдралыг олон улсын харилцаа холбоогүйгээр төсөөлөхийн аргагүй.
  • 4:24 - 4:27
    Бангладешт үйлдвэрлэсэн цамцыг Канадууд авч байна.
  • 4:27 - 4:30
    Японы үзэгчид Английн нэвтрүүлэг үздэг.
  • 4:30 - 4:34
    Тунисын иргэд хувьсгал хийхдээ Америк програм ашигладаг.
  • 4:34 - 4:39
    Даяарчлалын соёл, эдийн засагт үзүүлэх нөлөө нь маргаангүй билээ.
  • 4:39 - 4:41
    Гэвч үүний сайн муу тал нь юу ч бай,
  • 4:41 - 4:43
    энэ нь шинэ үзэгдэл огт биш юм.
  • 4:43 - 4:45
    Эрт цагт биднийг тусгаарладаг байсан
  • 4:45 - 4:47
    уулс, элсэн цөл, далай тэнгисийг
  • 4:47 - 4:49
    өмнө нь хэдэн сараар тэмээн жингээр явдаг байсан бол
  • 4:49 - 4:51
    одоо бид өндөр хурдны тээврээр,
  • 4:51 - 4:53
    тив хоорондын харилцаа холбооны сувгаар,
  • 4:53 - 4:56
    сансар огторгуйгаар дамжуулагдах дохиогоор туулдаг болжээ.
  • 4:56 - 4:59
    Энэ бүгд түүхийн анхны "даян дэлхийн веб" болох
  • 4:59 - 5:00
    Торгоны Замыг бүтээлцэхэд
  • 5:00 - 5:02
    анх оролцсон соёл иргэншлүүдгүйгээр
  • 5:02 - 5:04
    боломжгүй зүйл байх байсан.
Title:
Торгоны Зам: Түүхийн анхны "даян дэлхийн вэб" - Шэннон Харрис Кастело
Description:

Бүрэн хичээлийг харах: http://ed.ted.com/lessons/the-silk-road-history-s-first-world-wide-web-shannon-harris-castelo

Орчин үеийн технологийн тусламжтайгаар бүхий л бараа бүтээгдэхүүн болон үзэл санааг дэлхий дахинд ганцхан товчлуур дараад л солилцох боломжтой болсон. Тэгвэл 2000 жилийн өмнө ямар байсан бол? Шэннон Харрис Кастело худалдаа арилжааны нийтлэг хэлийг ашиглан дэлхийн томоохон суурин газруудыг олон чиглэлээр холбосон сүлжээ - 8000 км Торгоны Замын түүхийг дэлгэж байна.

Хичээлийг бэлтгэсэн Шэннон Харрис Кастело, дүрс бичлэгийг Стэфф Ли.

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TED-Ed
Duration:
05:20

Mongolian subtitles

Revisions