Лондон дахь банкны ажилтан сүүлийн үеийн хувьцааны мэдээг Хонг Конг дахь түнш рүүгээ хормын төдийд л дамжуулдаг. Ганцхан товчлуураар л Нью Йорк дахь хэрэглэгч Бээжинд үйлдвэрлэсэн электрон барааг захиалж байна. Захиалгыг нь далайгаар хэдхэн өдрийн дотор онгоцоор эсвэл агуулах завиар хүргэдэг. Бараа бүтээгдэхүүн болон мэдээллийн дэлхийгээр дамжих өнөөгийн хурд, хэмжээ нь өмнө нь түүхэнд байгаагүй өндөр билээ. Гэвч олон улсын солилцоо нь төсөөлснөөс тань хуучин ба 2000 жилийн тэртээд 8000 гаруй км урт Торгоны Замаар анх үүссэн. Торгоны Зам нь яг ч ганц зам байсангүй, харин олон суурин газруудыг холбосон олон зууны туршид аажмаар бий болсон олон чиглэлийн сүлжээ байлаа. Анхны хөдөө аж ахуйн соёл иргэншлүүд нь алслагдсан газарт, үржил шимтэй голын хөндийд байрладаг байсан. Иймд тэдний аялалд газар нутгийн байрлал болон үл мэдэх зүйлээс айх айдас нь саад учруулдаг байлаа. Гэвч өсөж хөгжихийн хэрээр тэдний хилийн заагт, хуурай цөлд үлгэр домогт гардаг чөтгөрүүд биш, харин морьтой нүүдэлчин овог аймгууд амьдардаг гэдгийг олж мэджээ. Унгараас Монгол хооронд оршин тогтнож байсан Скифүүд Грек, Египт, Энэтхэг болон Хятадын соёл иргэншилтэй анх танилцаж байлаа. Ихэнхдээ эдгээр уулзалтууд нь тийм ч тайван байсангүй. Дайн байлдаан болон довтолгооноос гадна нүүдэлчин аймгууд татвар авахын оронд солилцоо болон явуулын худалдаачдын хамгаалах замаар шууд холбоогүй соёлуудын хооронд бараа, үзэл санаа, технологийг дэлгэрүүлж байв. Энэхүү өргөжиж буй сүлжээний хамгийн чухал чиглэл нь Персийн Хааны Зам байсан бөгөөд анх МЭӨ 5-р зуунд Нэгдүгээр Дарий хаан удирдаж байжээ. Тигр мөрнөөс Эгейн тэнгис хүртэл 3200 км үргэлжлэх энэхүү замын ээлжит өртөөнүүд нь бараа болон захиаг ганц хүн дамжуулснаас 10 дахин хурдан түгээж байлаа. Их Александр хаан Персийг байлдан дагуулан Самарканд зэрэг хотуудыг эзлэн Төв Ази руу өргөсөж, Александриа гэх мэт шинэ хотуудыг байгуулснаар Грек, Египт, Перс, Энэтхэгийн соёл болон арилжааны сүлжээ нь Дорнын зүг рүү улам өргөжиж Хятад болон Өрнийг холбосон анхны гүүрийн суурь болсон. Үүний үр дүнг МЭӨ 2-р зуунаас харж болно Барууны нүүдэлчидтэй хэлэлцээр хийхээр илгээгдсэн Жан Цян нэртэй нэгэн элчин сайд буцаж ирээд Хан эзэн хаандаа баян чинээлэг худалдаа, хөгжингүй соёл иргэншил, баруун хилийн чанад дахь чамин тансаг барааны тухай дуулгажээ. Ингээд элч болон худалдаачдыг Перс болон Энэтхэгийн зүгт торго, хаш чулууг морь, хөвөн даавуугаар солиулахаар явуулахдаа хил, гарцаа хамгаалуулахаар цэрэг явуулж байлаа. Өрнө дорны чиглэлүүд нь хоорондоо холбогдон Евразийг бүхэлд нь хамарсан систем болж соёлын болон арилжааны солилцоог урьд өмнө нь байгаагүйгээр түгээн дэлгэрүүлэв. Хятад бараа Ромд хүрэхэд алтны урсгал гадагш чиглэх болж торгоны худалдааг хориглоход хүргэжээ. Харин энэ үед Хятадад Ромын шилэн эдлэл үнэд хүрч байлаа. Төв Ази дахь цэргийн аяны үеэр Хятад болон Ромын цэргүүд тулалдсан тохиолдол бий. Магадгүй энэ нь нум сумын хэрэглээг Баруунд нэвтрүүлсэн байж болох юм. Ер бусын, гадаад барааны эрэлт хэрэгцээ мөн тэдгээрийн ашиг орлого нь Торгоны Замыг бүрэн бүтэн байлгаж Ромын эзэнт гүрэн тарж бутран, Хятад гүрэн улс өсөж уруудахад ч хэвээр байсаар байлаа. Дайн дажинаараа алдартай Монголчууд хүртэл худалдааны замуудыг зогсоохын оронд хамгаалж байлаа. Бараа бүтээгдэхүүнээс гадна эдгээр чиглэлүүд нь ёс заншил, шинэ нээлт, үзэл санаа, хэлний шилжилт хөдөлгөөнийг эхлүүлсэн. Энэтхэгээс үүсэлтэй Буддизм Хятад болон Японд дэлгэрч үндсэн шашин нь болсон. Ислам шашин нь Арабын хойгоос Өмнөд Азид дэлгэрч уугуул сүсэг бишрэлтэй уусан нэгдэж Сикх зэрэг шинэ урсгалуудыг бий болгожээ. Түүнчлэн Хятадаас бууны дарь Ойрхи Дорнодод хүрснээр Оттоман, Сафавид, Могул гүрний эхлэлийг тавьсан. Нэг талаараа Торгоны Замын амжилт нь түүний мөхөлд хүргэсэн бөгөөд далайн технологид луужин гэх мэт шинэчлэл гарсанаар эдгээр нь Европт хүрч, газраар явах урт чиглэлүүд хоцрогдож эхэлсэн. Энэ үед Монголын байлдан дагуулалт нуран унахад Хятадыг олон улсын худалдаанаас гарахад хүргэсэн. Хэдий хуучин чиглэл, сүлжээ нь удаан хугацаанд оршин тогтноогүй ч дэлхийг тэр чигээр нь өөрчилсөн билээ. Европчууд Зүүн Өмнөх Ази дахь баялагт хүрэхийн тулд далайн шинэ технологиудыг хайн Хайгуулын эрин зууныг эхлүүлж Африк болон Америк руу тэлэхэд хүргэсэн. Өнөөдөр бидний амьдралыг олон улсын харилцаа холбоогүйгээр төсөөлөхийн аргагүй. Бангладешт үйлдвэрлэсэн цамцыг Канадууд авч байна. Японы үзэгчид Английн нэвтрүүлэг үздэг. Тунисын иргэд хувьсгал хийхдээ Америк програм ашигладаг. Даяарчлалын соёл, эдийн засагт үзүүлэх нөлөө нь маргаангүй билээ. Гэвч үүний сайн муу тал нь юу ч бай, энэ нь шинэ үзэгдэл огт биш юм. Эрт цагт биднийг тусгаарладаг байсан уулс, элсэн цөл, далай тэнгисийг өмнө нь хэдэн сараар тэмээн жингээр явдаг байсан бол одоо бид өндөр хурдны тээврээр, тив хоорондын харилцаа холбооны сувгаар, сансар огторгуйгаар дамжуулагдах дохиогоор туулдаг болжээ. Энэ бүгд түүхийн анхны "даян дэлхийн веб" болох Торгоны Замыг бүтээлцэхэд анх оролцсон соёл иргэншлүүдгүйгээр боломжгүй зүйл байх байсан.