0:00:06.704,0:00:09.444 Лондон дахь банкны ажилтан сүүлийн үеийн хувьцааны мэдээг 0:00:09.444,0:00:12.459 Хонг Конг дахь түнш рүүгээ хормын төдийд л дамжуулдаг. 0:00:12.459,0:00:14.759 Ганцхан товчлуураар л Нью Йорк дахь хэрэглэгч 0:00:14.759,0:00:16.854 Бээжинд үйлдвэрлэсэн электрон барааг захиалж байна. 0:00:16.854,0:00:19.082 Захиалгыг нь далайгаар хэдхэн өдрийн дотор 0:00:19.082,0:00:21.603 онгоцоор эсвэл агуулах завиар хүргэдэг. 0:00:21.603,0:00:24.680 Бараа бүтээгдэхүүн болон мэдээллийн дэлхийгээр дамжих 0:00:24.680,0:00:27.486 өнөөгийн хурд, хэмжээ нь өмнө нь түүхэнд байгаагүй өндөр билээ. 0:00:27.486,0:00:30.581 Гэвч олон улсын солилцоо нь төсөөлснөөс тань хуучин ба 0:00:30.581,0:00:34.170 2000 жилийн тэртээд 8000 гаруй км урт 0:00:34.170,0:00:36.521 Торгоны Замаар анх үүссэн. 0:00:36.521,0:00:38.768 Торгоны Зам нь яг ч ганц зам байсангүй, 0:00:38.768,0:00:41.085 харин олон суурин газруудыг холбосон 0:00:41.085,0:00:44.244 олон зууны туршид аажмаар бий болсон 0:00:44.244,0:00:47.244 олон чиглэлийн сүлжээ байлаа. 0:00:47.311,0:00:50.065 Анхны хөдөө аж ахуйн соёл иргэншлүүд нь алслагдсан газарт, 0:00:50.065,0:00:52.255 үржил шимтэй голын хөндийд байрладаг байсан. 0:00:52.255,0:00:54.485 Иймд тэдний аялалд газар нутгийн байрлал болон 0:00:54.485,0:00:56.521 үл мэдэх зүйлээс айх айдас нь саад учруулдаг байлаа. 0:00:56.521,0:00:58.434 Гэвч өсөж хөгжихийн хэрээр тэдний хилийн заагт, 0:00:58.434,0:01:00.541 хуурай цөлд үлгэр домогт гардаг чөтгөрүүд биш, 0:01:00.541,0:01:03.038 харин морьтой нүүдэлчин овог аймгууд 0:01:03.038,0:01:05.234 амьдардаг гэдгийг олж мэджээ. 0:01:05.234,0:01:08.248 Унгараас Монгол хооронд оршин тогтнож байсан Скифүүд 0:01:08.248,0:01:10.561 Грек, Египт, Энэтхэг болон Хятадын 0:01:10.561,0:01:13.129 соёл иргэншилтэй анх танилцаж байлаа. 0:01:13.129,0:01:15.791 Ихэнхдээ эдгээр уулзалтууд нь тийм ч тайван байсангүй. 0:01:15.791,0:01:18.407 Дайн байлдаан болон довтолгооноос гадна 0:01:18.407,0:01:20.393 нүүдэлчин аймгууд татвар авахын оронд солилцоо болон 0:01:20.393,0:01:23.219 явуулын худалдаачдын хамгаалах замаар 0:01:23.219,0:01:25.775 шууд холбоогүй соёлуудын хооронд 0:01:25.775,0:01:28.576 бараа, үзэл санаа, технологийг дэлгэрүүлж байв. 0:01:28.576,0:01:31.591 Энэхүү өргөжиж буй сүлжээний хамгийн чухал чиглэл нь 0:01:31.591,0:01:33.160 Персийн Хааны Зам байсан бөгөөд 0:01:33.160,0:01:36.993 анх МЭӨ 5-р зуунд Нэгдүгээр Дарий хаан удирдаж байжээ. 0:01:36.993,0:01:41.059 Тигр мөрнөөс Эгейн тэнгис хүртэл 3200 км үргэлжлэх 0:01:41.059,0:01:43.937 энэхүү замын ээлжит өртөөнүүд нь бараа болон захиаг 0:01:43.937,0:01:48.251 ганц хүн дамжуулснаас 10 дахин хурдан түгээж байлаа. 0:01:48.251,0:01:50.965 Их Александр хаан Персийг байлдан дагуулан 0:01:50.965,0:01:54.319 Самарканд зэрэг хотуудыг эзлэн Төв Ази руу өргөсөж, 0:01:54.319,0:01:57.244 Александриа гэх мэт шинэ хотуудыг байгуулснаар 0:01:57.244,0:02:00.869 Грек, Египт, Перс, Энэтхэгийн соёл болон арилжааны сүлжээ нь 0:02:00.869,0:02:03.604 Дорнын зүг рүү улам өргөжиж 0:02:03.604,0:02:07.840 Хятад болон Өрнийг холбосон анхны гүүрийн суурь болсон. 0:02:07.840,0:02:10.522 Үүний үр дүнг МЭӨ 2-р зуунаас харж болно 0:02:10.522,0:02:13.054 Барууны нүүдэлчидтэй хэлэлцээр хийхээр илгээгдсэн 0:02:13.054,0:02:15.732 Жан Цян нэртэй нэгэн элчин сайд 0:02:15.732,0:02:18.559 буцаж ирээд Хан эзэн хаандаа 0:02:18.559,0:02:20.676 баян чинээлэг худалдаа, хөгжингүй соёл иргэншил, 0:02:20.676,0:02:23.787 баруун хилийн чанад дахь чамин тансаг барааны тухай дуулгажээ. 0:02:23.787,0:02:26.245 Ингээд элч болон худалдаачдыг 0:02:26.245,0:02:28.413 Перс болон Энэтхэгийн зүгт торго, хаш чулууг 0:02:28.413,0:02:30.560 морь, хөвөн даавуугаар солиулахаар явуулахдаа 0:02:30.560,0:02:32.697 хил, гарцаа хамгаалуулахаар цэрэг явуулж байлаа. 0:02:32.697,0:02:34.903 Өрнө дорны чиглэлүүд нь хоорондоо холбогдон 0:02:34.903,0:02:37.193 Евразийг бүхэлд нь хамарсан систем болж 0:02:37.193,0:02:39.514 соёлын болон арилжааны солилцоог 0:02:39.514,0:02:42.378 урьд өмнө нь байгаагүйгээр түгээн дэлгэрүүлэв. 0:02:42.498,0:02:44.673 Хятад бараа Ромд хүрэхэд 0:02:44.673,0:02:47.920 алтны урсгал гадагш чиглэх болж торгоны худалдааг хориглоход хүргэжээ. 0:02:47.920,0:02:51.406 Харин энэ үед Хятадад Ромын шилэн эдлэл үнэд хүрч байлаа. 0:02:51.416,0:02:53.886 Төв Ази дахь цэргийн аяны үеэр 0:02:53.886,0:02:57.221 Хятад болон Ромын цэргүүд тулалдсан тохиолдол бий. 0:02:57.221,0:02:59.610 Магадгүй энэ нь нум сумын хэрэглээг 0:02:59.610,0:03:01.892 Баруунд нэвтрүүлсэн байж болох юм. 0:03:01.892,0:03:04.327 Ер бусын, гадаад барааны эрэлт хэрэгцээ 0:03:04.327,0:03:06.127 мөн тэдгээрийн ашиг орлого нь 0:03:06.127,0:03:08.462 Торгоны Замыг бүрэн бүтэн байлгаж 0:03:08.462,0:03:10.737 Ромын эзэнт гүрэн тарж бутран, 0:03:10.737,0:03:13.159 Хятад гүрэн улс өсөж уруудахад ч хэвээр байсаар байлаа. 0:03:13.159,0:03:15.939 Дайн дажинаараа алдартай Монголчууд хүртэл 0:03:15.939,0:03:19.592 худалдааны замуудыг зогсоохын оронд хамгаалж байлаа. 0:03:19.705,0:03:22.738 Бараа бүтээгдэхүүнээс гадна эдгээр чиглэлүүд нь 0:03:22.738,0:03:26.808 ёс заншил, шинэ нээлт, үзэл санаа, хэлний шилжилт хөдөлгөөнийг эхлүүлсэн. 0:03:26.808,0:03:30.588 Энэтхэгээс үүсэлтэй Буддизм Хятад болон Японд дэлгэрч 0:03:30.588,0:03:32.627 үндсэн шашин нь болсон. 0:03:32.627,0:03:36.496 Ислам шашин нь Арабын хойгоос Өмнөд Азид дэлгэрч 0:03:36.496,0:03:38.376 уугуул сүсэг бишрэлтэй уусан нэгдэж 0:03:38.376,0:03:40.743 Сикх зэрэг шинэ урсгалуудыг бий болгожээ. 0:03:40.743,0:03:44.088 Түүнчлэн Хятадаас бууны дарь Ойрхи Дорнодод хүрснээр 0:03:44.088,0:03:47.508 Оттоман, Сафавид, Могул гүрний эхлэлийг тавьсан. 0:03:47.508,0:03:51.208 Нэг талаараа Торгоны Замын амжилт нь түүний мөхөлд хүргэсэн бөгөөд 0:03:51.208,0:03:53.974 далайн технологид луужин гэх мэт шинэчлэл гарсанаар 0:03:53.974,0:03:58.362 эдгээр нь Европт хүрч, газраар явах урт чиглэлүүд хоцрогдож эхэлсэн. 0:03:58.362,0:04:00.984 Энэ үед Монголын байлдан дагуулалт нуран унахад 0:04:00.984,0:04:04.082 Хятадыг олон улсын худалдаанаас гарахад хүргэсэн. 0:04:04.082,0:04:05.860 Хэдий хуучин чиглэл, сүлжээ нь 0:04:05.860,0:04:07.912 удаан хугацаанд оршин тогтноогүй ч 0:04:07.912,0:04:10.362 дэлхийг тэр чигээр нь өөрчилсөн билээ. 0:04:10.362,0:04:13.281 Европчууд Зүүн Өмнөх Ази дахь баялагт хүрэхийн тулд 0:04:13.281,0:04:15.336 далайн шинэ технологиудыг хайн 0:04:15.336,0:04:17.498 Хайгуулын эрин зууныг эхлүүлж 0:04:17.498,0:04:20.283 Африк болон Америк руу тэлэхэд хүргэсэн. 0:04:20.283,0:04:24.319 Өнөөдөр бидний амьдралыг олон улсын харилцаа холбоогүйгээр төсөөлөхийн аргагүй. 0:04:24.319,0:04:27.331 Бангладешт үйлдвэрлэсэн цамцыг Канадууд авч байна. 0:04:27.331,0:04:30.188 Японы үзэгчид Английн нэвтрүүлэг үздэг. 0:04:30.188,0:04:34.056 Тунисын иргэд хувьсгал хийхдээ Америк програм ашигладаг. 0:04:34.386,0:04:38.527 Даяарчлалын соёл, эдийн засагт үзүүлэх нөлөө нь маргаангүй билээ. 0:04:38.527,0:04:40.800 Гэвч үүний сайн муу тал нь юу ч бай, 0:04:40.800,0:04:42.996 энэ нь шинэ үзэгдэл огт биш юм. 0:04:42.996,0:04:45.017 Эрт цагт биднийг тусгаарладаг байсан 0:04:45.017,0:04:46.733 уулс, элсэн цөл, далай тэнгисийг 0:04:46.733,0:04:49.029 өмнө нь хэдэн сараар тэмээн жингээр явдаг байсан бол 0:04:49.029,0:04:51.226 одоо бид өндөр хурдны тээврээр, 0:04:51.226,0:04:53.411 тив хоорондын харилцаа холбооны сувгаар, 0:04:53.411,0:04:56.258 сансар огторгуйгаар дамжуулагдах дохиогоор туулдаг болжээ. 0:04:56.258,0:04:58.687 Энэ бүгд түүхийн анхны "даян дэлхийн веб" болох 0:04:58.687,0:05:00.316 Торгоны Замыг бүтээлцэхэд 0:05:00.316,0:05:02.056 анх оролцсон соёл иргэншлүүдгүйгээр 0:05:02.056,0:05:04.209 боломжгүй зүйл байх байсан.