Return to Video

Хуруунуудаа ашиглан хэд хүртэл тоолж болох вэ? ( Жич: 10аас их) - Жамес Тантон

  • 0:07 - 0:11
    Хуруунуудаа ашиглан хэд хүртэл тоолж
    болох вэ?
  • 0:11 - 0:13
    Мэдээжийн хариулттай мэт
    санагдаж магадгүй.
  • 0:13 - 0:16
    Тэгээд ч бидний ихэнх нь
    10 хуруутай,
  • 0:16 - 0:17
    илүү нарийвчилвал,
  • 0:17 - 0:19
    8 хуруу болон 2 эрхий хуруу.
  • 0:19 - 0:23
    Энэ нь 2 гаранд нийт 10 цифр өгч,
  • 0:23 - 0:25
    бид 10 хүртэл тоолохдоо ашигладаг.
  • 0:25 - 0:29
    Бидний тоон системдээ ашигладаг
    10 дүрсүүдийг
  • 0:29 - 0:31
    цифр гэж нэрлэдэг нь тохиолдол биш.
  • 0:31 - 0:33
    Гэхдээ энэ нь тоолох ганц арга биш.
  • 0:33 - 0:38
    Зарим газарт, нэг гараараа
    12 хүртэл тоолдог заншилтай.
  • 0:38 - 0:39
    Яаж?
  • 0:39 - 0:42
    Нэг хуруугаа 3 хэсэгт хувааж,
  • 0:42 - 0:47
    тэднийгээ заахдаа эрхий хуруугаа ашиглана.
  • 0:47 - 0:51
    Ингэснээр нэг гараараа 12 хүртэл
    тоолох амархан болно.
  • 0:51 - 0:52
    Нэмж тоолохыг хүсвэл,
  • 0:52 - 0:58
    нөгөө гараа ашиглан хэдэн удаа
    12 хүртэл тоолсноо тэмдэглэж,
  • 0:58 - 1:03
    5 багц 12 буюу, 60 хүртэл тоолно.
  • 1:03 - 1:06
    Тэгвэл нөгөө гарын хэсгүүдээ ашиглан
  • 1:06 - 1:11
    12 багц 12 буюу нийт 144 хүртэл тоолно.
  • 1:11 - 1:13
    Үнэхээр том ахиц байлаа.
  • 1:13 - 1:17
    Гэвч гаран дээрх тоолж болох хэсгүүдийг
    олсноор илүү тоолж болно.
  • 1:17 - 1:22
    Жишээлбэл, хуруу болгон
    3 хэсэг болон 3 нугаралттай
  • 1:22 - 1:24
    нийт 6 тоолох юмтай болно.
  • 1:24 - 1:27
    Одоо бид гар тус бүрт
    24 хүртэл тоолон
  • 1:27 - 1:30
    нөгөө гараа ашиглан хэдэн багц 24
    тоолсноо тэмдэглэн
  • 1:30 - 1:31
    576 хүртэл тоолно.
  • 1:31 - 1:34
    Үүнээс дээш тоолж болох болов уу?
  • 1:34 - 1:37
    Бид хурууны хэсгүүд ашиглан
    нарийн тоолж болох
  • 1:37 - 1:39
    дээд хязгаартаа хүрсэн бололтой.
  • 1:39 - 1:41
    Өөр зүйл бодож үзье.
  • 1:41 - 1:44
    Математикийн томоохон
    нээлтүүдийн нэг болох
  • 1:44 - 1:47
    тооны оронгийн систем юм.
  • 1:47 - 1:51
    Цифрийн байрлалаас хамаарч
    өөр өөр утгатай болдогийг
  • 1:51 - 1:53
    999 тооноос харж болно.
  • 1:53 - 1:56
    Хэдий ижил тэмдэг 3 удаа ашиглагдсан ч
  • 1:56 - 2:01
    байрлал тус бүр өөр утгыг илэрхийлнэ.
  • 2:01 - 2:04
    Тэгэхээр бид байрлалын арга ашиглан өмнөх
  • 2:04 - 2:06
    рекордоо эвдэж болно.
  • 2:06 - 2:08
    Хурууны хэсгүүдийг түр мартаад
  • 2:08 - 2:12
    хуруу болгонд 2 энгийн сонголт байвал:
  • 2:12 - 2:14
    дээшээ болон доошоо.
  • 2:14 - 2:16
    Үүгээр 10-ын зэрэгтыг
    илэрхийлж болохгүй ч
  • 2:16 - 2:18
    2-ын зэрэгтээр тоолдог
  • 2:18 - 2:22
    хоёртын тооллын системд
    төгс таарах арга юм.
  • 2:22 - 2:26
    Хоёртын тоололд байрлал болгон
    өмнөхөөсөө 2 дахин илүү.
  • 2:26 - 2:29
    Тэгэхээр бид хуруундаа нэг,
  • 2:29 - 2:30
    хоёр,
  • 2:30 - 2:31
    дөрөв,
  • 2:31 - 2:32
    найм,
  • 2:32 - 2:34
    512 хүртэлх утгуудыг оноож болно.
  • 2:34 - 2:37
    Тодорхой тоо хүртэлх бүх эерэг тоо
  • 2:37 - 2:40
    эдгээр тоонуудын нийлбэрээр
    илэрхийлэгдэж болно.
  • 2:40 - 2:44
    Жишээлбэл, 7 нь 4, 2, 1-ийн нийлбэр.
  • 2:44 - 2:48
    Зөвхөн эдгээр 3 хуруугаа тэнийлгээд
    илэрхийлж болно.
  • 2:48 - 2:56
    250 нь 128, 64, 32, 16, 8 болон 2-ын
    нийлбэр.
  • 2:56 - 2:58
    Одоо бид хэд хүртэл тоолж чадах вэ?
  • 2:58 - 3:03
    Тэр хязгаар нь 10 хуруугаа өргөсөнтэй
    тэнцүү тоо буюу 1023 юм.
  • 3:03 - 3:06
    Үүнээс ч дээш тоолж
    болох болов уу?
  • 3:06 - 3:08
    Гараа хэр ашиглаж
    чадахаас хамаарна.
  • 3:08 - 3:12
    Хэрав хуруугаа голоор нь нугалж чадвал
    3 сонголттой болно:
  • 3:12 - 3:13
    доошоо,
  • 3:13 - 3:14
    хагас нугалсан,
  • 3:14 - 3:16
    мөн өргөсөн.
  • 3:16 - 3:20
    Одоо бид гуравтын
    тооллын системийг ашиглан
  • 3:20 - 3:25
    59,048 хүртэл тоолж чадна.
  • 3:25 - 3:29
    Хуруунуудаа 4 болон
    түүнээс дээш нугалж чадвал
  • 3:29 - 3:31
    үүнээс ч илүү тоолж чадна.
  • 3:31 - 3:36
    Хязгаар нь уян хатан байдал
    болон ухаанаас тань хамаарна.
  • 3:36 - 3:39
    Хурууны хоёрхон байрлалыг ашиглаад
  • 3:39 - 3:41
    бид аль хэдийн маш үр дүнтэй
    ажиллаж байна.
  • 3:41 - 3:45
    Нэмж дурдахад бидний компьютерүүд ижил
    аргаар ажилладаг.
  • 3:45 - 3:48
    Микрочип болгон унтарч эсвэл асдаг
  • 3:48 - 3:51
    бяцхан электрон унтраалгатай.
  • 3:51 - 3:56
    Ингэснээр тэдний тоо илэрхийлэх арга нь
    хоёртын тооллын систем юм.
  • 3:56 - 4:01
    Энэ системийг ашиглан бид хуруугаараа
    1000 давуулан тоолж чадах шиг
  • 4:01 - 4:03
    компьютер түм буман үйлдлүүдийг
  • 4:03 - 4:07
    нэг болон тэгийг тоолон гүйцэтгэдэг.
Title:
Хуруунуудаа ашиглан хэд хүртэл тоолж болох вэ? ( Жич: 10аас их) - Жамес Тантон
Description:

Бүтэн хичээлийг үзэх: https://ed.ted.com/lessons/how-high-can-you-count-on-your-fingers-spoiler-much-higher-than-10-james-tanton

Хуруунуудаа ашиглан хэд хүртэл тоолж болох вэ? Мэдээжийн хариулттай мэт санагдаж магадгүй. Бидний ихэнх нь 10 хуруутай, илүү нарийвчилвал, 8 хуруу болон 2 эрхий хуруу. Энэ нь 2 гаранд нийт 10 цифртэй болж, бид 10 хүртэл тоолохдоо ашигладаг. Гэхдээ энэ нь бидний дээд хязгаар гэж үү? Жамес Тантон хариултыг судаллаа.

Жамес Тантоны хичээл, ТЭД-ЭД ийн дүрслэл.

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TED-Ed
Duration:
04:30

Mongolian subtitles

Revisions