Хэрхэн үр дүнтэйгаар дасгал сургуулилт хийх вэ? Анни Бослер, Дон Грийнь
-
0:08 - 0:10Ямар ч чадварыг эзэмшихэд
-
0:10 - 0:12пируэт хийж сурах ч бай,
-
0:12 - 0:13хөгжим тоглоход ч тэр,
-
0:13 - 0:14бейсбол тоглоход ч
-
0:14 - 0:16дасгал сургуулилт
заавал хэрэгтэй. -
0:16 - 0:20Дасгал сургуулилт нь аливаа үйлдлийг
сайжруулах зорилгоор давтахыг хэлэх ба -
0:20 - 0:25илүү амар, хурдан бөгөөд
өөртөө итгэлтэйгээр хийхэд тусалдаг. -
0:25 - 0:30Энэ нь тэгвэл бидний тархинд
хэрхэн нөлөөлж биднийг сайжруулдаг вэ? -
0:30 - 0:33Бидний тархинд хоёр төрлийн
мэдрэлийн эс байдаг нь: -
0:33 - 0:34саарал эд ба
-
0:34 - 0:35цагаан эд юм.
-
0:35 - 0:38Саарал эд нь тархин дахь
мэдээллийг боловсруулж, -
0:38 - 0:42дохио болон мэдрэлийг
төв мэдрэлийн эс рүү чиглүүлдэг. -
0:42 - 0:47Харин цагаан эд нь өөхлөг эс,
мэдрэлийн судаснаас бүтдэг. -
0:47 - 0:49Биеэ хөдөлгөхийн тулд
-
0:49 - 0:52мэдээлэл нь тархины саарал эдээс гарч
-
0:52 - 0:53нугасаар дамжин
-
0:53 - 0:56аксон хэмээх мэдрэлийн судасны
хэлхээсээр орж -
0:56 - 0:58бидний булчинд хүрдэг.
-
0:58 - 1:04Тэгвэл дасгал буюу олон давтсан үйлдэл
бидний тархинд яаж нөлөөлдөг вэ? -
1:04 - 1:06Цагаан эдэнд орших аксонууд нь
-
1:06 - 1:09миелин хэмээх өөхлөг эдээр
бүрхэгдсэн байдаг. -
1:09 - 1:15Энэ миелин бүрхүүл нь дасгал
сургуулилтаар өөрчлөгддөг. -
1:15 - 1:18Миелин нь цахилгааны утасны
бүрхүүлтэй төстэй. -
1:18 - 1:23Тархины ашигладаг дохионоос
үүдсэн энергийн алдагдлыг зогсоож -
1:23 - 1:26мэдрэлийн замаар илүү
чөлөөтэй гүйхэд нь тусалдаг. -
1:26 - 1:31Хулгануудад хийсэн туршилтаас үзэхэд
олон давтсан үйлдэл нь -
1:31 - 1:36аксоныг бүрхсэн миелиний
давхаргыг нэмэгдүүлдэг байна. -
1:36 - 1:40Давхарга нэмэгдэх тусам
аксон нь илүү зузаан бүрхэгдэж, -
1:40 - 1:43мэдээлэл дамжих нэг төрлийн
хурдны зам бий болгосноор -
1:43 - 1:46тархийг булчинтай холбож байгаа юм.
-
1:46 - 1:48Олон тамирчид өөрсдийн
-
1:48 - 1:51амжилтыг булчингийн ой санамжтай
холбон тайлбарладаг ч -
1:51 - 1:54булчинд үнэндээ ой санамж байхгүй.
-
1:54 - 1:57Харин мэдрэлийн замын
миелин ихэссэнээр -
1:57 - 2:00илүү хурдан, үр ашигтай мэдрэлийн
замыг бий болгодог нь -
2:00 - 2:05тамирчдад давуу байдал олгодог байх.
-
2:05 - 2:07Аливаа чадварыг бүрэн эзэмшихэд
-
2:07 - 2:11хэдэн цаг, өдөр, жил дасгал сургуулилт
шаардлагатайг тооцоолох гэсэн -
2:11 - 2:13онолын оролдлогууд олон бий.
-
2:13 - 2:16Хэдий шидэт тоог бид
олоогүй ч аливаа чадварыг -
2:16 - 2:20бүрэн эзэмших нь зөвхөн хэр их давтахаас
хамаарахгүй гэдгийг бид мэддэг болсон. -
2:20 - 2:24Дасгалын чанар, мөн
үр дүнтэй байдал нь дутуугүй чухал юм. -
2:24 - 2:26Үр дүнтэй дасгал нь тогтмол,
-
2:26 - 2:28анхааралтайгаар төвлөрсөн,
-
2:28 - 2:30одоогийн чадварын
-
2:30 - 2:34сул талуудыг чухавчилсан байх ёстой.
-
2:34 - 2:36Хэрвээ үр дүнтэй дасгалд
гол учир байгаа бол -
2:36 - 2:39дасгал хийх цагаа хэрхэн
үр ашигтай зарцуулах вэ? -
2:39 - 2:41Эдгээр зөвлөмжийг туршаад үзээрэй.
-
2:41 - 2:43Өгөгдсөн даалгаварт анхаар.
-
2:43 - 2:47Саад болох зүйлсийг багасгаж,
компьютер эсвэл зурагтаа унтраа. -
2:47 - 2:50Утсаа онгоцны горимд тааруулж хаа.
-
2:50 - 2:54Судлаачид 260 хичээлээ хийж
буй оюутнуудыг судлахад -
2:54 - 2:55дунджаар
-
2:55 - 3:00нэг зүйл дээр зургаан минут
төвлөрч байсан. -
3:00 - 3:03Компьютер, ухаалаг утас,
ялангуяа Фэйсбүүк нь -
3:03 - 3:06анхаарал сарних гол шалтгаан нь байв.
-
3:06 - 3:08Алгуур эхэл.
-
3:08 - 3:13Зөв буруу хамаагүй олон давтах тусам
хөдөлгөөний зөв дадал үүсдэг. -
3:13 - 3:16Дээрээс нь чанартай давтан үйлдлийн хурдыг
бага багаар нэмбэл -
3:16 - 3:19зөв хийх боломж нэмэгдэнэ.
-
3:19 - 3:22Ойр ойрхон дундаа завсарлаж, давтах нь
-
3:22 - 3:26өндөр бүтээмжтэй хүмүүсийн дунд
түгээмэл байдаг зуршил юм. -
3:26 - 3:30Судалгаагаар шилдэг тамирчид,
хөгжимчид, бүжигчид -
3:30 - 3:35долоо хоногт 50-60 цагийг
дасгалдаа зарцуулдаг байна. -
3:35 - 3:38Ихэнх нь үр дүнтэй давтах цагаа
-
3:38 - 3:42тодорхой хугацаанд хуваан
өдөрт олон удаа сургуулилт хийдэг. -
3:42 - 3:45Эцэст нь тархиа бас дасгалжуул.
-
3:45 - 3:48Хэдий гайхмаар ч гэсэн хэд хэдэн
судалгаагаар -
3:48 - 3:51биеийн хөдөлгөөнийг
ой тоонд суутал давтсан бол -
3:51 - 3:54үүнийг төсөөлснөөр л хийх боломжтой
гэдэг нь батлагдсан. -
3:54 - 3:59Нэг судалгаанд 144 сагсан бөмбөгчид
хоёр багт хуваагдан -
3:59 - 4:04А бүлгийн сагсан бөмбөгчид нэг гараар
торгуулийн шидэлт хийж, -
4:04 - 4:07Б бүлгийнхэн зөвхөн төсөөллөөрөө
сургуулилсан байна. -
4:07 - 4:10Хоёр долоо хоногийн туршилтын дараа
тамирчдыг шалгахад -
4:10 - 4:13хоёр бүлгийн дунд зэргийн түвшний,
туршлагатай тамирчид ялгаагүй -
4:13 - 4:17бараг адил хэмжээгээр сайжирсан.
-
4:17 - 4:21Эрдэмтэд тархины нууцыг
тайлахад ойртох тусам -
4:21 - 4:24үр дүнтэй дасгал сургуулилтын талаарх
бидний мэдлэг ч нэмэгдэнэ. -
4:24 - 4:28Тэр болтол үр дүнтэй дасгал нь
-
4:28 - 4:30өөрсдийн хязгаарыг тэлэх
-
4:30 - 4:32илүү өндөрт гарч,
чадамжаа нэмэгдүүлэх -
4:32 - 4:34хамгийн шалгарсан арга
хэвээр байх болно.
- Title:
- Хэрхэн үр дүнтэйгаар дасгал сургуулилт хийх вэ? Анни Бослер, Дон Грийнь
- Speaker:
- Annie Bosler and Don Greene
- Description:
-
Хичээлийг бүтнээр нь http://ed.ted.com/lessons/how-to-practice-effectively-for-just-about-anything-annie-bosler-and-don-greene хаягаар үзнэ үү.
Ямар ч бодит чадварыг сурахад давтлага хэрэгтэй. Давтлага гэдэг нь аливаа үйлдлийг хийх чадвараа сайжруулах зорилгоор олон дахин давтахыг хэлэх ба улмаар илүү хялбар, хурдан бөгөөд өөртөө итгэлтэй хийж сурахад тусалдаг. Гэхдээ хэрхэн давтаж байж сайжрах вэ? Анни болон Дон нар давтах нь бидний тархинд хэрхэн нөлөөлдөг талаар тайлбарлалаа.
- Video Language:
- English
- Team:
- closed TED
- Project:
- TED-Ed
- Duration:
- 04:49
Indra Ganzorig approved Mongolian subtitles for How to practice effectively...for just about anything | ||
Indra Ganzorig edited Mongolian subtitles for How to practice effectively...for just about anything | ||
Indra Ganzorig edited Mongolian subtitles for How to practice effectively...for just about anything | ||
Indra Ganzorig edited Mongolian subtitles for How to practice effectively...for just about anything | ||
Munkhbaatar Lkhagvaa accepted Mongolian subtitles for How to practice effectively...for just about anything | ||
Munkhbaatar Lkhagvaa edited Mongolian subtitles for How to practice effectively...for just about anything | ||
Munkhbaatar Lkhagvaa edited Mongolian subtitles for How to practice effectively...for just about anything | ||
Munkhbaatar Lkhagvaa edited Mongolian subtitles for How to practice effectively...for just about anything |