Return to Video

Хэрхэн үр дүнтэйгаар дасгал сургуулилт хийх вэ? Анни Бослер, Дон Грийнь

  • 0:08 - 0:10
    Ямар ч чадварыг эзэмшихэд
  • 0:10 - 0:12
    пируэт хийж сурах ч бай,
  • 0:12 - 0:13
    хөгжим тоглоход ч тэр,
  • 0:13 - 0:14
    бейсбол тоглоход ч
  • 0:14 - 0:16
    дасгал сургуулилт
    заавал хэрэгтэй.
  • 0:16 - 0:20
    Дасгал сургуулилт нь аливаа үйлдлийг
    сайжруулах зорилгоор давтахыг хэлэх ба
  • 0:20 - 0:25
    илүү амар, хурдан бөгөөд
    өөртөө итгэлтэйгээр хийхэд тусалдаг.
  • 0:25 - 0:30
    Энэ нь тэгвэл бидний тархинд
    хэрхэн нөлөөлж биднийг сайжруулдаг вэ?
  • 0:30 - 0:33
    Бидний тархинд хоёр төрлийн
    мэдрэлийн эс байдаг нь:
  • 0:33 - 0:34
    саарал эд ба
  • 0:34 - 0:35
    цагаан эд юм.
  • 0:35 - 0:38
    Саарал эд нь тархин дахь
    мэдээллийг боловсруулж,
  • 0:38 - 0:42
    дохио болон мэдрэлийг
    төв мэдрэлийн эс рүү чиглүүлдэг.
  • 0:42 - 0:47
    Харин цагаан эд нь өөхлөг эс,
    мэдрэлийн судаснаас бүтдэг.
  • 0:47 - 0:49
    Биеэ хөдөлгөхийн тулд
  • 0:49 - 0:52
    мэдээлэл нь тархины саарал эдээс гарч
  • 0:52 - 0:53
    нугасаар дамжин
  • 0:53 - 0:56
    аксон хэмээх мэдрэлийн судасны
    хэлхээсээр орж
  • 0:56 - 0:58
    бидний булчинд хүрдэг.
  • 0:58 - 1:04
    Тэгвэл дасгал буюу олон давтсан үйлдэл
    бидний тархинд яаж нөлөөлдөг вэ?
  • 1:04 - 1:06
    Цагаан эдэнд орших аксонууд нь
  • 1:06 - 1:09
    миелин хэмээх өөхлөг эдээр
    бүрхэгдсэн байдаг.
  • 1:09 - 1:15
    Энэ миелин бүрхүүл нь дасгал
    сургуулилтаар өөрчлөгддөг.
  • 1:15 - 1:18
    Миелин нь цахилгааны утасны
    бүрхүүлтэй төстэй.
  • 1:18 - 1:23
    Тархины ашигладаг дохионоос
    үүдсэн энергийн алдагдлыг зогсоож
  • 1:23 - 1:26
    мэдрэлийн замаар илүү
    чөлөөтэй гүйхэд нь тусалдаг.
  • 1:26 - 1:31
    Хулгануудад хийсэн туршилтаас үзэхэд
    олон давтсан үйлдэл нь
  • 1:31 - 1:36
    аксоныг бүрхсэн миелиний
    давхаргыг нэмэгдүүлдэг байна.
  • 1:36 - 1:40
    Давхарга нэмэгдэх тусам
    аксон нь илүү зузаан бүрхэгдэж,
  • 1:40 - 1:43
    мэдээлэл дамжих нэг төрлийн
    хурдны зам бий болгосноор
  • 1:43 - 1:46
    тархийг булчинтай холбож байгаа юм.
  • 1:46 - 1:48
    Олон тамирчид өөрсдийн
  • 1:48 - 1:51
    амжилтыг булчингийн ой санамжтай
    холбон тайлбарладаг ч
  • 1:51 - 1:54
    булчинд үнэндээ ой санамж байхгүй.
  • 1:54 - 1:57
    Харин мэдрэлийн замын
    миелин ихэссэнээр
  • 1:57 - 2:00
    илүү хурдан, үр ашигтай мэдрэлийн
    замыг бий болгодог нь
  • 2:00 - 2:05
    тамирчдад давуу байдал олгодог байх.
  • 2:05 - 2:07
    Аливаа чадварыг бүрэн эзэмшихэд
  • 2:07 - 2:11
    хэдэн цаг, өдөр, жил дасгал сургуулилт
    шаардлагатайг тооцоолох гэсэн
  • 2:11 - 2:13
    онолын оролдлогууд олон бий.
  • 2:13 - 2:16
    Хэдий шидэт тоог бид
    олоогүй ч аливаа чадварыг
  • 2:16 - 2:20
    бүрэн эзэмших нь зөвхөн хэр их давтахаас
    хамаарахгүй гэдгийг бид мэддэг болсон.
  • 2:20 - 2:24
    Дасгалын чанар, мөн
    үр дүнтэй байдал нь дутуугүй чухал юм.
  • 2:24 - 2:26
    Үр дүнтэй дасгал нь тогтмол,
  • 2:26 - 2:28
    анхааралтайгаар төвлөрсөн,
  • 2:28 - 2:30
    одоогийн чадварын
  • 2:30 - 2:34
    сул талуудыг чухавчилсан байх ёстой.
  • 2:34 - 2:36
    Хэрвээ үр дүнтэй дасгалд
    гол учир байгаа бол
  • 2:36 - 2:39
    дасгал хийх цагаа хэрхэн
    үр ашигтай зарцуулах вэ?
  • 2:39 - 2:41
    Эдгээр зөвлөмжийг туршаад үзээрэй.
  • 2:41 - 2:43
    Өгөгдсөн даалгаварт анхаар.
  • 2:43 - 2:47
    Саад болох зүйлсийг багасгаж,
    компьютер эсвэл зурагтаа унтраа.
  • 2:47 - 2:50
    Утсаа онгоцны горимд тааруулж хаа.
  • 2:50 - 2:54
    Судлаачид 260 хичээлээ хийж
    буй оюутнуудыг судлахад
  • 2:54 - 2:55
    дунджаар
  • 2:55 - 3:00
    нэг зүйл дээр зургаан минут
    төвлөрч байсан.
  • 3:00 - 3:03
    Компьютер, ухаалаг утас,
    ялангуяа Фэйсбүүк нь
  • 3:03 - 3:06
    анхаарал сарних гол шалтгаан нь байв.
  • 3:06 - 3:08
    Алгуур эхэл.
  • 3:08 - 3:13
    Зөв буруу хамаагүй олон давтах тусам
    хөдөлгөөний зөв дадал үүсдэг.
  • 3:13 - 3:16
    Дээрээс нь чанартай давтан үйлдлийн хурдыг
    бага багаар нэмбэл
  • 3:16 - 3:19
    зөв хийх боломж нэмэгдэнэ.
  • 3:19 - 3:22
    Ойр ойрхон дундаа завсарлаж, давтах нь
  • 3:22 - 3:26
    өндөр бүтээмжтэй хүмүүсийн дунд
    түгээмэл байдаг зуршил юм.
  • 3:26 - 3:30
    Судалгаагаар шилдэг тамирчид,
    хөгжимчид, бүжигчид
  • 3:30 - 3:35
    долоо хоногт 50-60 цагийг
    дасгалдаа зарцуулдаг байна.
  • 3:35 - 3:38
    Ихэнх нь үр дүнтэй давтах цагаа
  • 3:38 - 3:42
    тодорхой хугацаанд хуваан
    өдөрт олон удаа сургуулилт хийдэг.
  • 3:42 - 3:45
    Эцэст нь тархиа бас дасгалжуул.
  • 3:45 - 3:48
    Хэдий гайхмаар ч гэсэн хэд хэдэн
    судалгаагаар
  • 3:48 - 3:51
    биеийн хөдөлгөөнийг
    ой тоонд суутал давтсан бол
  • 3:51 - 3:54
    үүнийг төсөөлснөөр л хийх боломжтой
    гэдэг нь батлагдсан.
  • 3:54 - 3:59
    Нэг судалгаанд 144 сагсан бөмбөгчид
    хоёр багт хуваагдан
  • 3:59 - 4:04
    А бүлгийн сагсан бөмбөгчид нэг гараар
    торгуулийн шидэлт хийж,
  • 4:04 - 4:07
    Б бүлгийнхэн зөвхөн төсөөллөөрөө
    сургуулилсан байна.
  • 4:07 - 4:10
    Хоёр долоо хоногийн туршилтын дараа
    тамирчдыг шалгахад
  • 4:10 - 4:13
    хоёр бүлгийн дунд зэргийн түвшний,
    туршлагатай тамирчид ялгаагүй
  • 4:13 - 4:17
    бараг адил хэмжээгээр сайжирсан.
  • 4:17 - 4:21
    Эрдэмтэд тархины нууцыг
    тайлахад ойртох тусам
  • 4:21 - 4:24
    үр дүнтэй дасгал сургуулилтын талаарх
    бидний мэдлэг ч нэмэгдэнэ.
  • 4:24 - 4:28
    Тэр болтол үр дүнтэй дасгал нь
  • 4:28 - 4:30
    өөрсдийн хязгаарыг тэлэх
  • 4:30 - 4:32
    илүү өндөрт гарч,
    чадамжаа нэмэгдүүлэх
  • 4:32 - 4:34
    хамгийн шалгарсан арга
    хэвээр байх болно.
Title:
Хэрхэн үр дүнтэйгаар дасгал сургуулилт хийх вэ? Анни Бослер, Дон Грийнь
Speaker:
Annie Bosler and Don Greene
Description:

Хичээлийг бүтнээр нь http://ed.ted.com/lessons/how-to-practice-effectively-for-just-about-anything-annie-bosler-and-don-greene хаягаар үзнэ үү.

Ямар ч бодит чадварыг сурахад давтлага хэрэгтэй. Давтлага гэдэг нь аливаа үйлдлийг хийх чадвараа сайжруулах зорилгоор олон дахин давтахыг хэлэх ба улмаар илүү хялбар, хурдан бөгөөд өөртөө итгэлтэй хийж сурахад тусалдаг. Гэхдээ хэрхэн давтаж байж сайжрах вэ? Анни болон Дон нар давтах нь бидний тархинд хэрхэн нөлөөлдөг талаар тайлбарлалаа.

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TED-Ed
Duration:
04:49

Mongolian subtitles

Revisions