Амжилттай хүмүүсийн нийтлэг 8 зан чанар- Ричард Ст.Жонн
-
0:14 - 0:16Өнөөдрийн ярилцах сэдэв бол амжилт,
-
0:16 - 0:20хүмүүс заримдаа намайг
урам зориг өдөөгч гэдэг, -
0:20 - 0:23гэхдээ эхнээсээ л хэлчихье,
би бол урам зориг өдөөгч биш. -
0:23 - 0:26Би өндөр шаардлагыг хангаж чадахгүй.
-
0:26 - 0:28(Инээд)
-
0:28 - 0:30Би хэнд ч урам зориг өгч чаддаггүй.
-
0:30 - 0:33Манай ажилчид намайг
бүр урам зориг унтраагч гэдэг. -
0:33 - 0:34(Инээд)
-
0:34 - 0:36Би харин мэдээлэл түгээгч
байхыг л хичээдэг. -
0:36 - 0:39Би явж, амжилтын тухай
зарим нэг зүйлсийг олж мэдсэн. -
0:39 - 0:41Үүнийгээ л цааш түгээхээр ирлээ.
-
0:41 - 0:44Миний түүх 10 жилийн өмнө
онгоцонд явж байхад минь эхэлсэн юм. -
0:44 - 0:47Би Калифорни мужид болох
TED-ийн хурал руу явж байлаа. -
0:47 - 0:50Миний хажуугийн суудалд нэг
өсвөр насны охин сууж байв. -
0:50 - 0:54Тэр их ядуу гэр бүлээс гаралтай ч
ямар нэгэн зүйлд хүрэхийг хүсч байсан. -
0:54 - 0:57Компьютер дээр ажиллаж байхад тэр
надаас юм асуусаар байсан. -
0:57 - 1:00Гэтэл гэнэтхэн тэр надаас
"Та амжилттай хүн мөн үү?" гэж асуув. -
1:01 - 1:03Би: "Үгүй ээ, би амжилттай хүн биш" гэлээ.
-
1:03 - 1:07Миний баатар Терри Фокс бол
харин жинхэнэ том амжилт. -
1:07 - 1:10Хорт хавдарт нэг хөлөө алдсан ч
хэдэн мянган миль гүйж, -
1:10 - 1:12хавдрын судалгаанд олон сая долларын
хандив цуглуулж чадсан. -
1:12 - 1:15Эсвэл Билл Гэйтс.
Хувийн онгоцтой учраас -
1:15 - 1:18ийм олон юм асуудаг хүүхдийн
хажууд суух шаардлагагүй. -
1:18 - 1:20(Инээд)
-
1:20 - 1:23Гэхдээ би өөрийн хийж бүтээсэн
зүйлсээс ярьж өглөө. -
1:23 - 1:26Би хүмүүстэй харилцах дуртай,
маркетингийн салбарт олон ч шагнал авсан. -
1:26 - 1:30Би гүйх дуртай, 60-аас дээш настай
өөртэйгөө адил "өвгөчүүлтэй" -
1:30 - 1:31уралдахад түрүүлчихээд л байгаа.
-
1:31 - 1:32(Инээд)
-
1:33 - 1:36Хамгийн хурдан гүйсэн марафондоо
би 26 миль буюу 42 километр замыг -
1:36 - 1:392 цаг 43 минутанд туулсан.
-
1:39 - 1:42Би 7 тивд 50 гаруй
марафонд гүйсэн. -
1:42 - 1:46Энэ бол эхнэр бид хоёр Перуд Инкүүдийн
замаар Мачу Пиччү хүртэл гүйсэн зураг. -
1:46 - 1:497 тивд гүйсэн гэж бардам хэлэхийн тулд
-
1:49 - 1:51бид Антарктидад ч гүйх хэрэгтэй болсон.
-
1:51 - 1:54Биднийг тэнд очиход энд гарсан шиг
тайван, сайхан байгаагүй шүү. -
1:54 - 1:56Яг үнэндээ ийм л байсан.
-
1:56 - 1:58Далайн давалгаа хүчтэй байснаас
эрэгт ойртож чадаагүй. -
1:58 - 2:02Тиймээс бид тогтуун хэсэг хайж цааш
320 гаруй км яваад, -
2:02 - 2:0542 км-ын бүтэн марафоноо усан онгоц дээрээ
-
2:05 - 2:06гүйж дуусгасан юм.
-
2:06 - 2:09Тэр жижиг онгоцныхоо тавцанг 422 удаа
тойрсон гэсэн үг. -
2:10 - 2:13Мөн эхнэр бид 2 хамт дэлхийн
7 өндөр оргилын хоёрт нь, -
2:13 - 2:15тив бүрийн хамгийн өндөр
оргилуудад гарсан. -
2:15 - 2:18Бид хамтдаа Америк тивийн
хамгийн өндөр оргил Аконкагуад, -
2:18 - 2:21Африкийн хамгийн өндөр оргил
Килиманжарод ч гарсан. -
2:21 - 2:24Нуулгүй хэлэхэд, би Килиманжарод
авирч байхдаа бөөлжсөн. -
2:24 - 2:26Надад уулын өвчин илэрсэн.
-
2:26 - 2:28Эхнэр маань намайг огтхон ч өрөвдөөгүй.
-
2:28 - 2:31Намайг өвчиндөө шаналж байхад,
-
2:31 - 2:33тэр намайг орхиод, оргилыг
тойрохоор явсан. -
2:33 - 2:38Ийм явдал болсон ч гэсэн бид одоо болтол
хамт байж, 35 гаруй жил хамт амьдарчээ. -
2:38 - 2:39(Алга ташилт)
-
2:39 - 2:42Өнөө үед бол энэ амжилт шүү.
-
2:42 - 2:43Тиймээс, би тэр охинд:
-
2:43 - 2:46"Яахав ээ, би зарим зүйлд
амжилт гаргасан л байх" гэж хэллээ. -
2:47 - 2:49"За, тэгвэл та саятан уу?"
гэж охин асуусан. -
2:49 - 2:51(Инээд)
-
2:51 - 2:52Би үнэндээ юу хэлэхээ мэдээгүй.
-
2:52 - 2:55Намайг багаас мөнгөний тухай асуух нь
буруу гэдгийг сургасан. -
2:55 - 2:57Гэхдээ би үнэнээ хэлэхээр шийдсэн.
-
2:57 - 2:59"Тиймээ, би саятан.
-
2:59 - 3:00Гэхдээ би яаж баяжсанаа мэдэхгүй.
-
3:00 - 3:04Мөнгө миний хувьд хэзээ ч
хамгийн чухал зүйл байгаагүй" гэж хэлсэн. -
3:04 - 3:06Тэр: "Танд чухал биш байлаа ч,
надад бол чухал. -
3:06 - 3:08Би насаараа ядуу баймааргүй байна.
-
3:08 - 3:11Амжилтанд хүрмээр байгаа ч
бүтэхгүй шүү дээ" гэж тэр хэлсэн. -
3:11 - 3:12"Яагаад чадахгүй гэж?" асуухад:
-
3:12 - 3:15"Яагаад гэвэл би тийм ч
ухаантай биш. -
3:15 - 3:16Хичээлдээ сайнгүй" гэж хариулсан.
-
3:16 - 3:20Тэгэхээр нь би "Тэгээд юу гэж? Би ч бас
ухаантай биш, арай гэж сургуулиа төгссөн. -
3:21 - 3:23Надад онцгой юм юу ч байгаагүй.
-
3:23 - 3:27Би хэзээ ч нэр алдарт эсвэл амжилтад
хүрэх хүн гэж үнэлэгдэж байгаагүй. -
3:27 - 3:30Надад зориулж бүтэлгүйтэх нь гарцаагүй
гэсэн шинэ ангилал үүссэн. -
3:30 - 3:35Гэхдээ би чадсан. Би чадсан юм чинь
чи ч чадна" гэж түүнд хэлсэн. -
3:35 - 3:37Гэтэл тэр надаас хүнд асуулт асуусан:
-
3:37 - 3:41"За, тэгвэл юу амжилтанд хүргэдэг юм бэ?"
-
3:41 - 3:43Би: "Хөөх, уучлаарай, мэдэхгүй юм байна.
-
3:43 - 3:46Ямар ч байсан би хийж чадсан.
Гэхдээ яаж гэдгээ мэдэхгүй" гэв. -
3:46 - 3:49Онгоцноос буугаад би
TED-ийн хуралдаа суулаа. -
3:49 - 3:52Тэнд цугларсан хүмүүс бүгд л
гайхалтай амжилттай хүмүүс байв. -
3:52 - 3:55Бизнес, шинжлэх ухаан, урлаг,
эрүүл мэнд, технологи, -
3:55 - 3:57байгаль орчин гээд
олон салбарынхан цугларчээ. -
3:57 - 3:59Гэнэт нэг санаа төрлөө.
-
3:59 - 4:01Юу амжилтад хүргэснийг
тэднээс асууж мэдье. -
4:01 - 4:05Тэгээд хүнийг яг ямар зүйл
амжилтад хөтөлдгийг олж тогтооё! -
4:05 - 4:08Миний сэтгэл маш их хөдөлж,
тэдгээр гайхалтай хүмүүстэй ярилцах болтол -
4:08 - 4:10өөртөө эргэлзэж эхэллээ.
-
4:10 - 4:13Ер нь яагаад энэ хүмүүс надтай
ярилцахыг хүснэ гэж? -
4:13 - 4:16Би алдартай сэтгүүлч биш,
бүр сэтгүүлч ч биш. -
4:16 - 4:19Тэгээд би энэ төслөө эхлүүлээгүй байж
дуусгах тухай бодож зогстол -
4:19 - 4:22алдарт "Бен ба Жерри" зайрмагийг
үндэслэгчдийн нэг Бэн Кохэн -
4:22 - 4:25алхан ирж байхыг хараад
одоо л биш бол -
4:25 - 4:26хэзээ ч бүтэхгүй гэдгийг ойлгосон.
-
4:26 - 4:28Би эргэлзээгээ даран байж
-
4:28 - 4:30түүний өмнө очоод ингэж хэлсэн:
-
4:30 - 4:32"Бэн, би нэг төсөл хийж байгаа юм.
-
4:32 - 4:33Юу гэж асуухаа ч мэдэхгүй байна.
-
4:33 - 4:36Гэхдээ танд юу амжилт
авчирсныг хэлж өгөөч?" -
4:36 - 4:38Тэр: "Мэдээж бололгүй яахав,
явж кофе ууцгаая" гэсэн. -
4:38 - 4:41Кофе ууж, зайрмаг идэх зуураа
тэр өөрийн түүхийг ярьсан. -
4:41 - 4:43Харин одоо 10 жилийн дараа
би энд зогсож байна. -
4:43 - 4:46500 гаруй амжилттай хүмүүстэй
нүүр тулан ярилцаж, -
4:46 - 4:49өөр мянга мянган амжилтын
түүхийг цуглуулсан. -
4:49 - 4:53Би бүх салбарт амжилтанд хүргэх
нийтлэг хүчин зүйлийг мэдэхийг хүсч байсан -
4:53 - 4:57учраас А-гаас Я хүртэл бүх л мэргэжлийн
хүмүүстэй ярилцах хэрэгтэй болсон. -
4:57 - 5:01А үсгээр эхэлсэн мэргэжилтэй хүмүүстэй
ярилцсан минь л гэхэд энэ байна. -
5:01 - 5:03Ихэнхдээ нэгээс илүү хүнтэй ярилцсан.
-
5:03 - 5:05Амжилттай яваа 6 нягтлан бодогч,
-
5:05 - 5:095 корпорацийн аудитор,
сансарт ниссэн 5 нисгэгч, -
5:09 - 5:12Оскарын шилдэг гол дүрийн шагнал
хүртсэн 4 жүжигчин, -
5:12 - 5:15дэлхийн шилдэг 3 астрофизикч,
-
5:15 - 5:17дэлхийн шилдэг 6 архитектор,
-
5:17 - 5:20бас 4 Нобелийн шагналтантай ярилцсан.
-
5:20 - 5:23Нобель А үсгээр эхлээгүй л дээ,
гэхдээ л гоё сонсогдож байгаа биз? -
5:23 - 5:24(Инээд)
-
5:24 - 5:26Энэ хугацаанд надтай ярилцсан
-
5:26 - 5:30бүх гайхалтай хүмүүстээ
чин сэтгэлийн талархал илэрхийлье. -
5:30 - 5:34Энэ үнэндээ тэдний л түүх,
харин би бол зүгээр л дамжуулагч. -
5:34 - 5:36Тэр бүх ярилцлагыг авна гэдэг
том ажил байсан. -
5:36 - 5:39Хэлсэн үг, өгүүлбэр бүрээр нь
харьцуулан шинжилж, -
5:39 - 5:43хүмүүст амжилт гаргахад нөлөөлсөн бүх
хүчин зүйлсийг ангилахад их ажил орсон. -
5:43 - 5:48Аажмаар хүмүүсийг амжилтад хүргэсэн
нийтлэг чухал хүчин зүйлсийг харж эхэлсэн. -
5:48 - 5:51Энэ бүхний эцэст би сая сая үгийг
ангилж, анализ хийсэн байсан. -
5:51 - 5:53Ямар их ажил орсныг мэдэх үү?
-
5:53 - 5:56Би өдөржин, шөнөжин зөвхөн
ангилж, анализ хийдэг байсан. -
5:56 - 6:00Хэрвээ би тэр онгоцонд тааралдсан
хүүхэдтэй ахиад уулзвал яана гээч? -
6:00 - 6:01(Инээд)
-
6:01 - 6:02Үнэхээр уулзвал
би талархснаа илэрхийлнэ. -
6:02 - 6:06Надад сонирхолтой хүмүүстэй уулзаж,
цагийг сайхан өнгөрөөх боломж олдсон. -
6:06 - 6:08Одоо би түүний асуултад хариулж чадна.
-
6:08 - 6:12Би амжилттай хүмүүст байдаг
нийтлэг 8 зан чанарыг олж мэдсэн. -
6:12 - 6:14Өөрөөр бас агуу болох
8 дүрэм гэсэн ч болно. -
6:14 - 6:17Хийж буй зүйлдээ дурла,
шаргуу хөдөлмөрлө, -
6:17 - 6:19бүх зүйлд биш нэг л зүйлд төвлөр,
-
6:19 - 6:23шаргуу урагшил,
сайхан санаа гарга, -
6:23 - 6:25хийж буй зүйлдээ үргэлж сайжир,
-
6:25 - 6:30бусдад үнэ цэнэтэй зүйл өг, учир нь
амжилт гэдэг ганцхан хүнээр хэмжигдэхгүй. -
6:30 - 6:33Битгий шантар, ганцхан өдрийн
дотор амжилтанд хүрэхгүй. -
6:34 - 6:35Яагаад эдгээрийг сонгосон бэ гэж үү?
-
6:35 - 6:39Яагаад гэвэл миний ярилцсан
хүмүүст эдгээр 8 чанар -
6:39 - 6:41юу юунаас илүү хэрэг
болсон гэдгийг -
6:41 - 6:42бүгд хүлээн зөвшөөрч байсан.
-
6:42 - 6:46Эдгээр 8 чанар бол амжилтын
түлхүүр, амжилтын үндэс. -
6:46 - 6:48Энэ дээр суурилаад ажил мэргэжилд хэрэгтэй
-
6:48 - 6:51тусгай чадваруудыг нэмж болно.
-
6:51 - 6:56Техник чадвар, анализ хийх чадвар,
харилцааны чадвар, -
6:56 - 6:58бүтээлч байдал гэх мэт
ажил мэргэжлээсээ хамаарсан -
6:58 - 7:00олон чадварыг нэмж болно.
-
7:00 - 7:02Гэхдээ бид ямар ч салбарт ажилласан гэсэн
-
7:02 - 7:06эдгээр 8 зан чанар бидний
амжилтын үндэс байх болно. -
7:06 - 7:09(Алга ташилт)
- Title:
- Амжилттай хүмүүсийн нийтлэг 8 зан чанар- Ричард Ст.Жонн
- Description:
-
500 хүнтэй нүүр тулсан ярилцлага хийсэн 10 жилийн судалгааны үр дүнд Ричард Ст.Жонн дэлхий даяарх амжилттай хүмүүсийн нийтлэг 8 зан чанарыг тодорхойлжээ.
- Video Language:
- English
- Team:
- closed TED
- Project:
- TED-Ed
- Duration:
- 07:18
Tuya Bat approved Mongolian subtitles for 8 traits of successful people - Richard St. John | ||
Tuya Bat edited Mongolian subtitles for 8 traits of successful people - Richard St. John | ||
Munkhbaatar Lkhagvaa accepted Mongolian subtitles for 8 traits of successful people - Richard St. John | ||
Munkhbaatar Lkhagvaa edited Mongolian subtitles for 8 traits of successful people - Richard St. John | ||
Munkhbaatar Lkhagvaa edited Mongolian subtitles for 8 traits of successful people - Richard St. John | ||
Munkhbaatar Lkhagvaa edited Mongolian subtitles for 8 traits of successful people - Richard St. John | ||
Munkhbaatar Lkhagvaa edited Mongolian subtitles for 8 traits of successful people - Richard St. John | ||
Munkhbaatar Lkhagvaa edited Mongolian subtitles for 8 traits of successful people - Richard St. John |