WEBVTT 00:00:14.000 --> 00:00:16.046 Өнөөдрийн ярилцах сэдэв бол амжилт, 00:00:16.070 --> 00:00:19.516 хүмүүс заримдаа намайг урам зориг өдөөгч гэдэг, 00:00:19.540 --> 00:00:23.251 гэхдээ эхнээсээ л хэлчихье, би бол урам зориг өдөөгч биш. 00:00:23.275 --> 00:00:25.710 Би өндөр шаардлагыг хангаж чадахгүй. 00:00:25.734 --> 00:00:27.656 (Инээд) 00:00:27.680 --> 00:00:29.706 Би хэнд ч урам зориг өгч чаддаггүй. 00:00:29.730 --> 00:00:32.673 Манай ажилчид намайг бүр урам зориг унтраагч гэдэг. 00:00:32.697 --> 00:00:33.698 (Инээд) 00:00:33.722 --> 00:00:36.336 Би харин мэдээлэл түгээгч байхыг л хичээдэг. 00:00:36.360 --> 00:00:39.333 Би явж, амжилтын тухай зарим нэг зүйлсийг олж мэдсэн. 00:00:39.357 --> 00:00:40.976 Үүнийгээ л цааш түгээхээр ирлээ. 00:00:41.000 --> 00:00:44.006 Миний түүх 10 жилийн өмнө онгоцонд явж байхад минь эхэлсэн юм. 00:00:44.030 --> 00:00:46.976 Би Калифорни мужид болох TED-ийн хурал руу явж байлаа. 00:00:47.000 --> 00:00:49.976 Миний хажуугийн суудалд нэг өсвөр насны охин сууж байв. 00:00:50.000 --> 00:00:53.816 Тэр их ядуу гэр бүлээс гаралтай ч ямар нэгэн зүйлд хүрэхийг хүсч байсан. 00:00:53.840 --> 00:00:57.076 Компьютер дээр ажиллаж байхад тэр надаас юм асуусаар байсан. 00:00:57.100 --> 00:01:00.496 Гэтэл гэнэтхэн тэр надаас "Та амжилттай хүн мөн үү?" гэж асуув. 00:01:00.520 --> 00:01:02.976 Би: "Үгүй ээ, би амжилттай хүн биш" гэлээ. 00:01:03.000 --> 00:01:06.756 Миний баатар Терри Фокс бол харин жинхэнэ том амжилт. 00:01:06.780 --> 00:01:09.600 Хорт хавдарт нэг хөлөө алдсан ч хэдэн мянган миль гүйж, 00:01:09.600 --> 00:01:12.486 хавдрын судалгаанд олон сая долларын хандив цуглуулж чадсан. 00:01:12.486 --> 00:01:15.206 Эсвэл Билл Гэйтс. Хувийн онгоцтой учраас 00:01:15.230 --> 00:01:18.416 ийм олон юм асуудаг хүүхдийн хажууд суух шаардлагагүй. 00:01:18.440 --> 00:01:19.976 (Инээд) 00:01:20.000 --> 00:01:22.576 Гэхдээ би өөрийн хийж бүтээсэн зүйлсээс ярьж өглөө. 00:01:22.600 --> 00:01:26.286 Би хүмүүстэй харилцах дуртай, маркетингийн салбарт олон ч шагнал авсан. 00:01:26.310 --> 00:01:29.866 Би гүйх дуртай, 60-аас дээш настай өөртэйгөө адил "өвгөчүүлтэй" 00:01:29.890 --> 00:01:31.466 уралдахад түрүүлчихээд л байгаа. 00:01:31.490 --> 00:01:32.490 (Инээд) 00:01:32.514 --> 00:01:36.356 Хамгийн хурдан гүйсэн марафондоо би 26 миль буюу 42 километр замыг 00:01:36.356 --> 00:01:39.406 2 цаг 43 минутанд туулсан. 00:01:39.430 --> 00:01:41.976 Би 7 тивд 50 гаруй марафонд гүйсэн. 00:01:42.000 --> 00:01:46.336 Энэ бол эхнэр бид хоёр Перуд Инкүүдийн замаар Мачу Пиччү хүртэл гүйсэн зураг. 00:01:46.360 --> 00:01:48.546 7 тивд гүйсэн гэж бардам хэлэхийн тулд 00:01:48.570 --> 00:01:50.976 бид Антарктидад ч гүйх хэрэгтэй болсон. 00:01:51.000 --> 00:01:54.404 Биднийг тэнд очиход энд гарсан шиг тайван, сайхан байгаагүй шүү. 00:01:54.428 --> 00:01:55.762 Яг үнэндээ ийм л байсан. 00:01:55.786 --> 00:01:58.456 Далайн давалгаа хүчтэй байснаас эрэгт ойртож чадаагүй. 00:01:58.466 --> 00:02:01.666 Тиймээс бид тогтуун хэсэг хайж цааш 320 гаруй км яваад, 00:02:01.690 --> 00:02:04.516 42 км-ын бүтэн марафоноо усан онгоц дээрээ 00:02:04.540 --> 00:02:05.809 гүйж дуусгасан юм. 00:02:06.413 --> 00:02:09.419 Тэр жижиг онгоцныхоо тавцанг 422 удаа тойрсон гэсэн үг. 00:02:09.984 --> 00:02:13.000 Мөн эхнэр бид 2 хамт дэлхийн 7 өндөр оргилын хоёрт нь, 00:02:13.000 --> 00:02:15.066 тив бүрийн хамгийн өндөр оргилуудад гарсан. 00:02:15.066 --> 00:02:18.296 Бид хамтдаа Америк тивийн хамгийн өндөр оргил Аконкагуад, 00:02:18.320 --> 00:02:20.606 Африкийн хамгийн өндөр оргил Килиманжарод ч гарсан. 00:02:20.630 --> 00:02:24.446 Нуулгүй хэлэхэд, би Килиманжарод авирч байхдаа бөөлжсөн. 00:02:24.470 --> 00:02:26.416 Надад уулын өвчин илэрсэн. 00:02:26.440 --> 00:02:28.476 Эхнэр маань намайг огтхон ч өрөвдөөгүй. 00:02:28.500 --> 00:02:31.350 Намайг өвчиндөө шаналж байхад, 00:02:31.374 --> 00:02:33.405 тэр намайг орхиод, оргилыг тойрохоор явсан. 00:02:33.429 --> 00:02:37.800 Ийм явдал болсон ч гэсэн бид одоо болтол хамт байж, 35 гаруй жил хамт амьдарчээ. 00:02:37.824 --> 00:02:38.825 (Алга ташилт) 00:02:38.849 --> 00:02:41.856 Өнөө үед бол энэ амжилт шүү. 00:02:41.880 --> 00:02:42.976 Тиймээс, би тэр охинд: 00:02:43.000 --> 00:02:45.976 "Яахав ээ, би зарим зүйлд амжилт гаргасан л байх" гэж хэллээ. 00:02:46.604 --> 00:02:49.475 "За, тэгвэл та саятан уу?" гэж охин асуусан. 00:02:49.499 --> 00:02:50.586 (Инээд) 00:02:50.610 --> 00:02:52.127 Би үнэндээ юу хэлэхээ мэдээгүй. 00:02:52.151 --> 00:02:55.126 Намайг багаас мөнгөний тухай асуух нь буруу гэдгийг сургасан. 00:02:55.150 --> 00:02:56.836 Гэхдээ би үнэнээ хэлэхээр шийдсэн. 00:02:56.860 --> 00:02:58.737 "Тиймээ, би саятан. 00:02:58.761 --> 00:03:00.395 Гэхдээ би яаж баяжсанаа мэдэхгүй. 00:03:00.419 --> 00:03:03.656 Мөнгө миний хувьд хэзээ ч хамгийн чухал зүйл байгаагүй" гэж хэлсэн. 00:03:03.680 --> 00:03:05.996 Тэр: "Танд чухал биш байлаа ч, надад бол чухал. 00:03:06.020 --> 00:03:07.766 Би насаараа ядуу баймааргүй байна. 00:03:07.766 --> 00:03:10.623 Амжилтанд хүрмээр байгаа ч бүтэхгүй шүү дээ" гэж тэр хэлсэн. 00:03:10.623 --> 00:03:12.146 "Яагаад чадахгүй гэж?" асуухад: 00:03:12.170 --> 00:03:14.546 "Яагаад гэвэл би тийм ч ухаантай биш. 00:03:14.570 --> 00:03:16.242 Хичээлдээ сайнгүй" гэж хариулсан. 00:03:16.266 --> 00:03:20.486 Тэгэхээр нь би "Тэгээд юу гэж? Би ч бас ухаантай биш, арай гэж сургуулиа төгссөн. 00:03:20.510 --> 00:03:22.835 Надад онцгой юм юу ч байгаагүй. 00:03:22.859 --> 00:03:26.715 Би хэзээ ч нэр алдарт эсвэл амжилтад хүрэх хүн гэж үнэлэгдэж байгаагүй. 00:03:27.244 --> 00:03:30.336 Надад зориулж бүтэлгүйтэх нь гарцаагүй гэсэн шинэ ангилал үүссэн. 00:03:30.360 --> 00:03:34.926 Гэхдээ би чадсан. Би чадсан юм чинь чи ч чадна" гэж түүнд хэлсэн. 00:03:35.390 --> 00:03:37.326 Гэтэл тэр надаас хүнд асуулт асуусан: 00:03:37.350 --> 00:03:40.766 "За, тэгвэл юу амжилтанд хүргэдэг юм бэ?" 00:03:40.790 --> 00:03:43.456 Би: "Хөөх, уучлаарай, мэдэхгүй юм байна. 00:03:43.480 --> 00:03:46.476 Ямар ч байсан би хийж чадсан. Гэхдээ яаж гэдгээ мэдэхгүй" гэв. 00:03:46.500 --> 00:03:48.976 Онгоцноос буугаад би TED-ийн хуралдаа суулаа. 00:03:49.000 --> 00:03:52.236 Тэнд цугларсан хүмүүс бүгд л гайхалтай амжилттай хүмүүс байв. 00:03:52.260 --> 00:03:55.142 Бизнес, шинжлэх ухаан, урлаг, эрүүл мэнд, технологи, 00:03:55.166 --> 00:03:57.496 байгаль орчин гээд олон салбарынхан цугларчээ. 00:03:57.496 --> 00:03:58.606 Гэнэт нэг санаа төрлөө. 00:03:58.630 --> 00:04:00.976 Юу амжилтад хүргэснийг тэднээс асууж мэдье. 00:04:01.000 --> 00:04:04.646 Тэгээд хүнийг яг ямар зүйл амжилтад хөтөлдгийг олж тогтооё! 00:04:04.670 --> 00:04:08.386 Миний сэтгэл маш их хөдөлж, тэдгээр гайхалтай хүмүүстэй ярилцах болтол 00:04:08.410 --> 00:04:09.976 өөртөө эргэлзэж эхэллээ. 00:04:10.000 --> 00:04:12.936 Ер нь яагаад энэ хүмүүс надтай ярилцахыг хүснэ гэж? 00:04:12.960 --> 00:04:16.116 Би алдартай сэтгүүлч биш, бүр сэтгүүлч ч биш. 00:04:16.140 --> 00:04:19.236 Тэгээд би энэ төслөө эхлүүлээгүй байж дуусгах тухай бодож зогстол 00:04:19.260 --> 00:04:22.086 алдарт "Бен ба Жерри" зайрмагийг үндэслэгчдийн нэг Бэн Кохэн 00:04:22.086 --> 00:04:24.530 алхан ирж байхыг хараад одоо л биш бол 00:04:24.530 --> 00:04:26.464 хэзээ ч бүтэхгүй гэдгийг ойлгосон. 00:04:26.488 --> 00:04:28.052 Би эргэлзээгээ даран байж 00:04:28.076 --> 00:04:30.009 түүний өмнө очоод ингэж хэлсэн: 00:04:30.033 --> 00:04:31.697 "Бэн, би нэг төсөл хийж байгаа юм. 00:04:31.697 --> 00:04:33.386 Юу гэж асуухаа ч мэдэхгүй байна. 00:04:33.410 --> 00:04:35.556 Гэхдээ танд юу амжилт авчирсныг хэлж өгөөч?" 00:04:35.580 --> 00:04:38.186 Тэр: "Мэдээж бололгүй яахав, явж кофе ууцгаая" гэсэн. 00:04:38.210 --> 00:04:40.926 Кофе ууж, зайрмаг идэх зуураа тэр өөрийн түүхийг ярьсан. 00:04:40.950 --> 00:04:43.136 Харин одоо 10 жилийн дараа би энд зогсож байна. 00:04:43.136 --> 00:04:45.556 500 гаруй амжилттай хүмүүстэй нүүр тулан ярилцаж, 00:04:45.580 --> 00:04:49.047 өөр мянга мянган амжилтын түүхийг цуглуулсан. 00:04:49.071 --> 00:04:53.296 Би бүх салбарт амжилтанд хүргэх нийтлэг хүчин зүйлийг мэдэхийг хүсч байсан 00:04:53.320 --> 00:04:57.216 учраас А-гаас Я хүртэл бүх л мэргэжлийн хүмүүстэй ярилцах хэрэгтэй болсон. 00:04:57.240 --> 00:05:00.826 А үсгээр эхэлсэн мэргэжилтэй хүмүүстэй ярилцсан минь л гэхэд энэ байна. 00:05:00.850 --> 00:05:02.736 Ихэнхдээ нэгээс илүү хүнтэй ярилцсан. 00:05:02.760 --> 00:05:04.976 Амжилттай яваа 6 нягтлан бодогч, 00:05:05.000 --> 00:05:08.746 5 корпорацийн аудитор, сансарт ниссэн 5 нисгэгч, 00:05:08.770 --> 00:05:11.906 Оскарын шилдэг гол дүрийн шагнал хүртсэн 4 жүжигчин, 00:05:11.930 --> 00:05:14.566 дэлхийн шилдэг 3 астрофизикч, 00:05:14.590 --> 00:05:16.556 дэлхийн шилдэг 6 архитектор, 00:05:16.580 --> 00:05:19.976 бас 4 Нобелийн шагналтантай ярилцсан. 00:05:20.000 --> 00:05:23.240 Нобель А үсгээр эхлээгүй л дээ, гэхдээ л гоё сонсогдож байгаа биз? 00:05:23.264 --> 00:05:24.321 (Инээд) 00:05:24.345 --> 00:05:26.346 Энэ хугацаанд надтай ярилцсан 00:05:26.370 --> 00:05:29.756 бүх гайхалтай хүмүүстээ чин сэтгэлийн талархал илэрхийлье. 00:05:29.780 --> 00:05:33.566 Энэ үнэндээ тэдний л түүх, харин би бол зүгээр л дамжуулагч. 00:05:33.590 --> 00:05:35.976 Тэр бүх ярилцлагыг авна гэдэг том ажил байсан. 00:05:36.000 --> 00:05:39.226 Хэлсэн үг, өгүүлбэр бүрээр нь харьцуулан шинжилж, 00:05:39.250 --> 00:05:43.326 хүмүүст амжилт гаргахад нөлөөлсөн бүх хүчин зүйлсийг ангилахад их ажил орсон. 00:05:43.350 --> 00:05:47.756 Аажмаар хүмүүсийг амжилтад хүргэсэн нийтлэг чухал хүчин зүйлсийг харж эхэлсэн. 00:05:47.780 --> 00:05:50.726 Энэ бүхний эцэст би сая сая үгийг ангилж, анализ хийсэн байсан. 00:05:50.750 --> 00:05:52.976 Ямар их ажил орсныг мэдэх үү? 00:05:53.000 --> 00:05:55.866 Би өдөржин, шөнөжин зөвхөн ангилж, анализ хийдэг байсан. 00:05:55.890 --> 00:05:59.547 Хэрвээ би тэр онгоцонд тааралдсан хүүхэдтэй ахиад уулзвал яана гээч? 00:05:59.571 --> 00:06:00.536 (Инээд) 00:06:00.536 --> 00:06:02.459 Үнэхээр уулзвал би талархснаа илэрхийлнэ. 00:06:02.479 --> 00:06:05.925 Надад сонирхолтой хүмүүстэй уулзаж, цагийг сайхан өнгөрөөх боломж олдсон. 00:06:05.949 --> 00:06:08.306 Одоо би түүний асуултад хариулж чадна. 00:06:08.330 --> 00:06:12.150 Би амжилттай хүмүүст байдаг нийтлэг 8 зан чанарыг олж мэдсэн. 00:06:12.150 --> 00:06:14.216 Өөрөөр бас агуу болох 8 дүрэм гэсэн ч болно. 00:06:14.240 --> 00:06:16.896 Хийж буй зүйлдээ дурла, шаргуу хөдөлмөрлө, 00:06:16.920 --> 00:06:18.976 бүх зүйлд биш нэг л зүйлд төвлөр, 00:06:19.000 --> 00:06:22.616 шаргуу урагшил, сайхан санаа гарга, 00:06:22.640 --> 00:06:24.766 хийж буй зүйлдээ үргэлж сайжир, 00:06:24.790 --> 00:06:29.786 бусдад үнэ цэнэтэй зүйл өг, учир нь амжилт гэдэг ганцхан хүнээр хэмжигдэхгүй. 00:06:29.810 --> 00:06:33.226 Битгий шантар, ганцхан өдрийн дотор амжилтанд хүрэхгүй. 00:06:33.739 --> 00:06:35.466 Яагаад эдгээрийг сонгосон бэ гэж үү? 00:06:35.490 --> 00:06:38.726 Яагаад гэвэл миний ярилцсан хүмүүст эдгээр 8 чанар 00:06:38.750 --> 00:06:40.976 юу юунаас илүү хэрэг болсон гэдгийг 00:06:41.000 --> 00:06:42.382 бүгд хүлээн зөвшөөрч байсан. 00:06:42.406 --> 00:06:45.866 Эдгээр 8 чанар бол амжилтын түлхүүр, амжилтын үндэс. 00:06:45.890 --> 00:06:47.976 Энэ дээр суурилаад ажил мэргэжилд хэрэгтэй 00:06:48.000 --> 00:06:51.076 тусгай чадваруудыг нэмж болно. 00:06:51.100 --> 00:06:56.189 Техник чадвар, анализ хийх чадвар, харилцааны чадвар, 00:06:56.213 --> 00:06:58.340 бүтээлч байдал гэх мэт ажил мэргэжлээсээ хамаарсан 00:06:58.364 --> 00:06:59.976 олон чадварыг нэмж болно. 00:07:00.000 --> 00:07:01.976 Гэхдээ бид ямар ч салбарт ажилласан гэсэн 00:07:02.000 --> 00:07:05.976 эдгээр 8 зан чанар бидний амжилтын үндэс байх болно. 00:07:06.325 --> 00:07:09.325 (Алга ташилт)