0:00:14.000,0:00:16.046 Өнөөдрийн ярилцах сэдэв бол амжилт, 0:00:16.070,0:00:19.516 хүмүүс заримдаа намайг[br]урам зориг өдөөгч гэдэг, 0:00:19.540,0:00:23.251 гэхдээ эхнээсээ л хэлчихье,[br]би бол урам зориг өдөөгч биш. 0:00:23.275,0:00:25.710 Би өндөр шаардлагыг хангаж чадахгүй. 0:00:25.734,0:00:27.656 (Инээд) 0:00:27.680,0:00:29.706 Би хэнд ч урам зориг өгч чаддаггүй. 0:00:29.730,0:00:32.673 Манай ажилчид намайг [br]бүр урам зориг унтраагч гэдэг. 0:00:32.697,0:00:33.698 (Инээд) 0:00:33.722,0:00:36.336 Би харин мэдээлэл түгээгч [br]байхыг л хичээдэг. 0:00:36.360,0:00:39.333 Би явж, амжилтын тухай [br]зарим нэг зүйлсийг олж мэдсэн. 0:00:39.357,0:00:40.976 Үүнийгээ л цааш түгээхээр ирлээ. 0:00:41.000,0:00:44.006 Миний түүх 10 жилийн өмнө[br]онгоцонд явж байхад минь эхэлсэн юм. 0:00:44.030,0:00:46.976 Би Калифорни мужид болох[br]TED-ийн хурал руу явж байлаа. 0:00:47.000,0:00:49.976 Миний хажуугийн суудалд нэг [br]өсвөр насны охин сууж байв. 0:00:50.000,0:00:53.816 Тэр их ядуу гэр бүлээс гаралтай ч[br]ямар нэгэн зүйлд хүрэхийг хүсч байсан. 0:00:53.840,0:00:57.076 Компьютер дээр ажиллаж байхад тэр[br]надаас юм асуусаар байсан. 0:00:57.100,0:01:00.496 Гэтэл гэнэтхэн тэр надаас[br]"Та амжилттай хүн мөн үү?" гэж асуув. 0:01:00.520,0:01:02.976 Би: "Үгүй ээ, би амжилттай хүн биш" гэлээ. 0:01:03.000,0:01:06.756 Миний баатар Терри Фокс бол[br]харин жинхэнэ том амжилт. 0:01:06.780,0:01:09.600 Хорт хавдарт нэг хөлөө алдсан ч[br]хэдэн мянган миль гүйж, 0:01:09.600,0:01:12.486 хавдрын судалгаанд олон сая долларын [br]хандив цуглуулж чадсан. 0:01:12.486,0:01:15.206 Эсвэл Билл Гэйтс.[br]Хувийн онгоцтой учраас 0:01:15.230,0:01:18.416 ийм олон юм асуудаг хүүхдийн [br]хажууд суух шаардлагагүй. 0:01:18.440,0:01:19.976 (Инээд) 0:01:20.000,0:01:22.576 Гэхдээ би өөрийн хийж бүтээсэн [br]зүйлсээс ярьж өглөө. 0:01:22.600,0:01:26.286 Би хүмүүстэй харилцах дуртай, [br]маркетингийн салбарт олон ч шагнал авсан. 0:01:26.310,0:01:29.866 Би гүйх дуртай, 60-аас дээш настай[br]өөртэйгөө адил "өвгөчүүлтэй" 0:01:29.890,0:01:31.466 уралдахад түрүүлчихээд л байгаа. 0:01:31.490,0:01:32.490 (Инээд) 0:01:32.514,0:01:36.356 Хамгийн хурдан гүйсэн марафондоо[br]би 26 миль буюу 42 километр замыг 0:01:36.356,0:01:39.406 2 цаг 43 минутанд туулсан. 0:01:39.430,0:01:41.976 Би 7 тивд 50 гаруй [br]марафонд гүйсэн. 0:01:42.000,0:01:46.336 Энэ бол эхнэр бид хоёр Перуд Инкүүдийн [br]замаар Мачу Пиччү хүртэл гүйсэн зураг. 0:01:46.360,0:01:48.546 7 тивд гүйсэн гэж бардам хэлэхийн тулд 0:01:48.570,0:01:50.976 бид Антарктидад ч гүйх хэрэгтэй болсон. 0:01:51.000,0:01:54.404 Биднийг тэнд очиход энд гарсан шиг [br]тайван, сайхан байгаагүй шүү. 0:01:54.428,0:01:55.762 Яг үнэндээ ийм л байсан. 0:01:55.786,0:01:58.456 Далайн давалгаа хүчтэй байснаас [br]эрэгт ойртож чадаагүй. 0:01:58.466,0:02:01.666 Тиймээс бид тогтуун хэсэг хайж цааш [br]320 гаруй км яваад, 0:02:01.690,0:02:04.516 42 км-ын бүтэн марафоноо усан онгоц дээрээ 0:02:04.540,0:02:05.809 гүйж дуусгасан юм. 0:02:06.413,0:02:09.419 Тэр жижиг онгоцныхоо тавцанг 422 удаа [br]тойрсон гэсэн үг. 0:02:09.984,0:02:13.000 Мөн эхнэр бид 2 хамт дэлхийн [br]7 өндөр оргилын хоёрт нь, 0:02:13.000,0:02:15.066 тив бүрийн хамгийн өндөр [br]оргилуудад гарсан. 0:02:15.066,0:02:18.296 Бид хамтдаа Америк тивийн [br]хамгийн өндөр оргил Аконкагуад, 0:02:18.320,0:02:20.606 Африкийн хамгийн өндөр оргил[br]Килиманжарод ч гарсан. 0:02:20.630,0:02:24.446 Нуулгүй хэлэхэд, би Килиманжарод[br]авирч байхдаа бөөлжсөн. 0:02:24.470,0:02:26.416 Надад уулын өвчин илэрсэн. 0:02:26.440,0:02:28.476 Эхнэр маань намайг огтхон ч өрөвдөөгүй. 0:02:28.500,0:02:31.350 Намайг өвчиндөө шаналж байхад, 0:02:31.374,0:02:33.405 тэр намайг орхиод, оргилыг[br]тойрохоор явсан. 0:02:33.429,0:02:37.800 Ийм явдал болсон ч гэсэн бид одоо болтол[br]хамт байж, 35 гаруй жил хамт амьдарчээ. 0:02:37.824,0:02:38.825 (Алга ташилт) 0:02:38.849,0:02:41.856 Өнөө үед бол энэ амжилт шүү. 0:02:41.880,0:02:42.976 Тиймээс, би тэр охинд: 0:02:43.000,0:02:45.976 "Яахав ээ, би зарим зүйлд [br]амжилт гаргасан л байх" гэж хэллээ. 0:02:46.604,0:02:49.475 "За, тэгвэл та саятан уу?" [br]гэж охин асуусан. 0:02:49.499,0:02:50.586 (Инээд) 0:02:50.610,0:02:52.127 Би үнэндээ юу хэлэхээ мэдээгүй. 0:02:52.151,0:02:55.126 Намайг багаас мөнгөний тухай асуух нь [br]буруу гэдгийг сургасан. 0:02:55.150,0:02:56.836 Гэхдээ би үнэнээ хэлэхээр шийдсэн. 0:02:56.860,0:02:58.737 "Тиймээ, би саятан. 0:02:58.761,0:03:00.395 Гэхдээ би яаж баяжсанаа мэдэхгүй. 0:03:00.419,0:03:03.656 Мөнгө миний хувьд хэзээ ч [br]хамгийн чухал зүйл байгаагүй" гэж хэлсэн. 0:03:03.680,0:03:05.996 Тэр: "Танд чухал биш байлаа ч,[br]надад бол чухал. 0:03:06.020,0:03:07.766 Би насаараа ядуу баймааргүй байна. 0:03:07.766,0:03:10.623 Амжилтанд хүрмээр байгаа ч[br]бүтэхгүй шүү дээ" гэж тэр хэлсэн. 0:03:10.623,0:03:12.146 "Яагаад чадахгүй гэж?" асуухад: 0:03:12.170,0:03:14.546 "Яагаад гэвэл би тийм ч[br]ухаантай биш. 0:03:14.570,0:03:16.242 Хичээлдээ сайнгүй" гэж хариулсан. 0:03:16.266,0:03:20.486 Тэгэхээр нь би "Тэгээд юу гэж? Би ч бас[br]ухаантай биш, арай гэж сургуулиа төгссөн. 0:03:20.510,0:03:22.835 Надад онцгой юм юу ч байгаагүй. 0:03:22.859,0:03:26.715 Би хэзээ ч нэр алдарт эсвэл амжилтад [br]хүрэх хүн гэж үнэлэгдэж байгаагүй. 0:03:27.244,0:03:30.336 Надад зориулж бүтэлгүйтэх нь гарцаагүй [br]гэсэн шинэ ангилал үүссэн. 0:03:30.360,0:03:34.926 Гэхдээ би чадсан. Би чадсан юм чинь [br]чи ч чадна" гэж түүнд хэлсэн. 0:03:35.390,0:03:37.326 Гэтэл тэр надаас хүнд асуулт асуусан: 0:03:37.350,0:03:40.766 "За, тэгвэл юу амжилтанд хүргэдэг юм бэ?" 0:03:40.790,0:03:43.456 Би: "Хөөх, уучлаарай, мэдэхгүй юм байна. 0:03:43.480,0:03:46.476 Ямар ч байсан би хийж чадсан. [br]Гэхдээ яаж гэдгээ мэдэхгүй" гэв. 0:03:46.500,0:03:48.976 Онгоцноос буугаад би[br]TED-ийн хуралдаа суулаа. 0:03:49.000,0:03:52.236 Тэнд цугларсан хүмүүс бүгд л[br]гайхалтай амжилттай хүмүүс байв. 0:03:52.260,0:03:55.142 Бизнес, шинжлэх ухаан, урлаг, [br]эрүүл мэнд, технологи, 0:03:55.166,0:03:57.496 байгаль орчин гээд [br]олон салбарынхан цугларчээ. 0:03:57.496,0:03:58.606 Гэнэт нэг санаа төрлөө. 0:03:58.630,0:04:00.976 Юу амжилтад хүргэснийг [br]тэднээс асууж мэдье. 0:04:01.000,0:04:04.646 Тэгээд хүнийг яг ямар зүйл [br]амжилтад хөтөлдгийг олж тогтооё! 0:04:04.670,0:04:08.386 Миний сэтгэл маш их хөдөлж,[br]тэдгээр гайхалтай хүмүүстэй ярилцах болтол 0:04:08.410,0:04:09.976 өөртөө эргэлзэж эхэллээ. 0:04:10.000,0:04:12.936 Ер нь яагаад энэ хүмүүс надтай[br]ярилцахыг хүснэ гэж? 0:04:12.960,0:04:16.116 Би алдартай сэтгүүлч биш,[br]бүр сэтгүүлч ч биш. 0:04:16.140,0:04:19.236 Тэгээд би энэ төслөө эхлүүлээгүй байж [br]дуусгах тухай бодож зогстол 0:04:19.260,0:04:22.086 алдарт "Бен ба Жерри" зайрмагийг[br]үндэслэгчдийн нэг Бэн Кохэн 0:04:22.086,0:04:24.530 алхан ирж байхыг хараад[br]одоо л биш бол 0:04:24.530,0:04:26.464 хэзээ ч бүтэхгүй гэдгийг ойлгосон. 0:04:26.488,0:04:28.052 Би эргэлзээгээ даран байж 0:04:28.076,0:04:30.009 түүний өмнө очоод ингэж хэлсэн: 0:04:30.033,0:04:31.697 "Бэн, би нэг төсөл хийж байгаа юм. 0:04:31.697,0:04:33.386 Юу гэж асуухаа ч мэдэхгүй байна. 0:04:33.410,0:04:35.556 Гэхдээ танд юу амжилт [br]авчирсныг хэлж өгөөч?" 0:04:35.580,0:04:38.186 Тэр: "Мэдээж бололгүй яахав,[br]явж кофе ууцгаая" гэсэн. 0:04:38.210,0:04:40.926 Кофе ууж, зайрмаг идэх зуураа[br]тэр өөрийн түүхийг ярьсан. 0:04:40.950,0:04:43.136 Харин одоо 10 жилийн дараа[br]би энд зогсож байна. 0:04:43.136,0:04:45.556 500 гаруй амжилттай хүмүүстэй[br]нүүр тулан ярилцаж, 0:04:45.580,0:04:49.047 өөр мянга мянган амжилтын[br]түүхийг цуглуулсан. 0:04:49.071,0:04:53.296 Би бүх салбарт амжилтанд хүргэх[br]нийтлэг хүчин зүйлийг мэдэхийг хүсч байсан 0:04:53.320,0:04:57.216 учраас А-гаас Я хүртэл бүх л мэргэжлийн[br]хүмүүстэй ярилцах хэрэгтэй болсон. 0:04:57.240,0:05:00.826 А үсгээр эхэлсэн мэргэжилтэй хүмүүстэй[br]ярилцсан минь л гэхэд энэ байна. 0:05:00.850,0:05:02.736 Ихэнхдээ нэгээс илүү хүнтэй ярилцсан. 0:05:02.760,0:05:04.976 Амжилттай яваа 6 нягтлан бодогч, 0:05:05.000,0:05:08.746 5 корпорацийн аудитор,[br]сансарт ниссэн 5 нисгэгч, 0:05:08.770,0:05:11.906 Оскарын шилдэг гол дүрийн шагнал [br]хүртсэн 4 жүжигчин, 0:05:11.930,0:05:14.566 дэлхийн шилдэг 3 астрофизикч, 0:05:14.590,0:05:16.556 дэлхийн шилдэг 6 архитектор, 0:05:16.580,0:05:19.976 бас 4 Нобелийн шагналтантай ярилцсан. 0:05:20.000,0:05:23.240 Нобель А үсгээр эхлээгүй л дээ,[br]гэхдээ л гоё сонсогдож байгаа биз? 0:05:23.264,0:05:24.321 (Инээд) 0:05:24.345,0:05:26.346 Энэ хугацаанд надтай ярилцсан 0:05:26.370,0:05:29.756 бүх гайхалтай хүмүүстээ[br]чин сэтгэлийн талархал илэрхийлье. 0:05:29.780,0:05:33.566 Энэ үнэндээ тэдний л түүх,[br]харин би бол зүгээр л дамжуулагч. 0:05:33.590,0:05:35.976 Тэр бүх ярилцлагыг авна гэдэг[br]том ажил байсан. 0:05:36.000,0:05:39.226 Хэлсэн үг, өгүүлбэр бүрээр нь [br]харьцуулан шинжилж, 0:05:39.250,0:05:43.326 хүмүүст амжилт гаргахад нөлөөлсөн бүх[br]хүчин зүйлсийг ангилахад их ажил орсон. 0:05:43.350,0:05:47.756 Аажмаар хүмүүсийг амжилтад хүргэсэн[br]нийтлэг чухал хүчин зүйлсийг харж эхэлсэн. 0:05:47.780,0:05:50.726 Энэ бүхний эцэст би сая сая үгийг[br]ангилж, анализ хийсэн байсан. 0:05:50.750,0:05:52.976 Ямар их ажил орсныг мэдэх үү? 0:05:53.000,0:05:55.866 Би өдөржин, шөнөжин зөвхөн[br]ангилж, анализ хийдэг байсан. 0:05:55.890,0:05:59.547 Хэрвээ би тэр онгоцонд тааралдсан[br]хүүхэдтэй ахиад уулзвал яана гээч? 0:05:59.571,0:06:00.536 (Инээд) 0:06:00.536,0:06:02.459 Үнэхээр уулзвал[br]би талархснаа илэрхийлнэ. 0:06:02.479,0:06:05.925 Надад сонирхолтой хүмүүстэй уулзаж,[br]цагийг сайхан өнгөрөөх боломж олдсон. 0:06:05.949,0:06:08.306 Одоо би түүний асуултад хариулж чадна. 0:06:08.330,0:06:12.150 Би амжилттай хүмүүст байдаг[br]нийтлэг 8 зан чанарыг олж мэдсэн. 0:06:12.150,0:06:14.216 Өөрөөр бас агуу болох[br]8 дүрэм гэсэн ч болно. 0:06:14.240,0:06:16.896 Хийж буй зүйлдээ дурла,[br]шаргуу хөдөлмөрлө, 0:06:16.920,0:06:18.976 бүх зүйлд биш нэг л зүйлд төвлөр, 0:06:19.000,0:06:22.616 шаргуу урагшил,[br]сайхан санаа гарга, 0:06:22.640,0:06:24.766 хийж буй зүйлдээ үргэлж сайжир, 0:06:24.790,0:06:29.786 бусдад үнэ цэнэтэй зүйл өг, учир нь[br]амжилт гэдэг ганцхан хүнээр хэмжигдэхгүй. 0:06:29.810,0:06:33.226 Битгий шантар, ганцхан өдрийн[br]дотор амжилтанд хүрэхгүй. 0:06:33.739,0:06:35.466 Яагаад эдгээрийг сонгосон бэ гэж үү? 0:06:35.490,0:06:38.726 Яагаад гэвэл миний ярилцсан[br]хүмүүст эдгээр 8 чанар 0:06:38.750,0:06:40.976 юу юунаас илүү хэрэг[br]болсон гэдгийг 0:06:41.000,0:06:42.382 бүгд хүлээн зөвшөөрч байсан. 0:06:42.406,0:06:45.866 Эдгээр 8 чанар бол амжилтын[br]түлхүүр, амжилтын үндэс. 0:06:45.890,0:06:47.976 Энэ дээр суурилаад ажил мэргэжилд хэрэгтэй 0:06:48.000,0:06:51.076 тусгай чадваруудыг нэмж болно. 0:06:51.100,0:06:56.189 Техник чадвар, анализ хийх чадвар,[br]харилцааны чадвар, 0:06:56.213,0:06:58.340 бүтээлч байдал гэх мэт[br]ажил мэргэжлээсээ хамаарсан 0:06:58.364,0:06:59.976 олон чадварыг нэмж болно. 0:07:00.000,0:07:01.976 Гэхдээ бид ямар ч салбарт ажилласан гэсэн 0:07:02.000,0:07:05.976 эдгээр 8 зан чанар бидний[br]амжилтын үндэс байх болно. 0:07:06.325,0:07:09.325 (Алга ташилт)