1 00:00:14,000 --> 00:00:16,046 Өнөөдрийн ярилцах сэдэв бол амжилт, 2 00:00:16,070 --> 00:00:19,516 хүмүүс заримдаа намайг урам зориг өдөөгч гэдэг, 3 00:00:19,540 --> 00:00:23,251 гэхдээ эхнээсээ л хэлчихье, би бол урам зориг өдөөгч биш. 4 00:00:23,275 --> 00:00:25,710 Би өндөр шаардлагыг хангаж чадахгүй. 5 00:00:25,734 --> 00:00:27,656 (Инээд) 6 00:00:27,680 --> 00:00:29,706 Би хэнд ч урам зориг өгч чаддаггүй. 7 00:00:29,730 --> 00:00:32,673 Манай ажилчид намайг бүр урам зориг унтраагч гэдэг. 8 00:00:32,697 --> 00:00:33,698 (Инээд) 9 00:00:33,722 --> 00:00:36,336 Би харин мэдээлэл түгээгч байхыг л хичээдэг. 10 00:00:36,360 --> 00:00:39,333 Би явж, амжилтын тухай зарим нэг зүйлсийг олж мэдсэн. 11 00:00:39,357 --> 00:00:40,976 Үүнийгээ л цааш түгээхээр ирлээ. 12 00:00:41,000 --> 00:00:44,006 Миний түүх 10 жилийн өмнө онгоцонд явж байхад минь эхэлсэн юм. 13 00:00:44,030 --> 00:00:46,976 Би Калифорни мужид болох TED-ийн хурал руу явж байлаа. 14 00:00:47,000 --> 00:00:49,976 Миний хажуугийн суудалд нэг өсвөр насны охин сууж байв. 15 00:00:50,000 --> 00:00:53,816 Тэр их ядуу гэр бүлээс гаралтай ч ямар нэгэн зүйлд хүрэхийг хүсч байсан. 16 00:00:53,840 --> 00:00:57,076 Компьютер дээр ажиллаж байхад тэр надаас юм асуусаар байсан. 17 00:00:57,100 --> 00:01:00,496 Гэтэл гэнэтхэн тэр надаас "Та амжилттай хүн мөн үү?" гэж асуув. 18 00:01:00,520 --> 00:01:02,976 Би: "Үгүй ээ, би амжилттай хүн биш" гэлээ. 19 00:01:03,000 --> 00:01:06,756 Миний баатар Терри Фокс бол харин жинхэнэ том амжилт. 20 00:01:06,780 --> 00:01:09,600 Хорт хавдарт нэг хөлөө алдсан ч хэдэн мянган миль гүйж, 21 00:01:09,600 --> 00:01:12,486 хавдрын судалгаанд олон сая долларын хандив цуглуулж чадсан. 22 00:01:12,486 --> 00:01:15,206 Эсвэл Билл Гэйтс. Хувийн онгоцтой учраас 23 00:01:15,230 --> 00:01:18,416 ийм олон юм асуудаг хүүхдийн хажууд суух шаардлагагүй. 24 00:01:18,440 --> 00:01:19,976 (Инээд) 25 00:01:20,000 --> 00:01:22,576 Гэхдээ би өөрийн хийж бүтээсэн зүйлсээс ярьж өглөө. 26 00:01:22,600 --> 00:01:26,286 Би хүмүүстэй харилцах дуртай, маркетингийн салбарт олон ч шагнал авсан. 27 00:01:26,310 --> 00:01:29,866 Би гүйх дуртай, 60-аас дээш настай өөртэйгөө адил "өвгөчүүлтэй" 28 00:01:29,890 --> 00:01:31,466 уралдахад түрүүлчихээд л байгаа. 29 00:01:31,490 --> 00:01:32,490 (Инээд) 30 00:01:32,514 --> 00:01:36,356 Хамгийн хурдан гүйсэн марафондоо би 26 миль буюу 42 километр замыг 31 00:01:36,356 --> 00:01:39,406 2 цаг 43 минутанд туулсан. 32 00:01:39,430 --> 00:01:41,976 Би 7 тивд 50 гаруй марафонд гүйсэн. 33 00:01:42,000 --> 00:01:46,336 Энэ бол эхнэр бид хоёр Перуд Инкүүдийн замаар Мачу Пиччү хүртэл гүйсэн зураг. 34 00:01:46,360 --> 00:01:48,546 7 тивд гүйсэн гэж бардам хэлэхийн тулд 35 00:01:48,570 --> 00:01:50,976 бид Антарктидад ч гүйх хэрэгтэй болсон. 36 00:01:51,000 --> 00:01:54,404 Биднийг тэнд очиход энд гарсан шиг тайван, сайхан байгаагүй шүү. 37 00:01:54,428 --> 00:01:55,762 Яг үнэндээ ийм л байсан. 38 00:01:55,786 --> 00:01:58,456 Далайн давалгаа хүчтэй байснаас эрэгт ойртож чадаагүй. 39 00:01:58,466 --> 00:02:01,666 Тиймээс бид тогтуун хэсэг хайж цааш 320 гаруй км яваад, 40 00:02:01,690 --> 00:02:04,516 42 км-ын бүтэн марафоноо усан онгоц дээрээ 41 00:02:04,540 --> 00:02:05,809 гүйж дуусгасан юм. 42 00:02:06,413 --> 00:02:09,419 Тэр жижиг онгоцныхоо тавцанг 422 удаа тойрсон гэсэн үг. 43 00:02:09,984 --> 00:02:13,000 Мөн эхнэр бид 2 хамт дэлхийн 7 өндөр оргилын хоёрт нь, 44 00:02:13,000 --> 00:02:15,066 тив бүрийн хамгийн өндөр оргилуудад гарсан. 45 00:02:15,066 --> 00:02:18,296 Бид хамтдаа Америк тивийн хамгийн өндөр оргил Аконкагуад, 46 00:02:18,320 --> 00:02:20,606 Африкийн хамгийн өндөр оргил Килиманжарод ч гарсан. 47 00:02:20,630 --> 00:02:24,446 Нуулгүй хэлэхэд, би Килиманжарод авирч байхдаа бөөлжсөн. 48 00:02:24,470 --> 00:02:26,416 Надад уулын өвчин илэрсэн. 49 00:02:26,440 --> 00:02:28,476 Эхнэр маань намайг огтхон ч өрөвдөөгүй. 50 00:02:28,500 --> 00:02:31,350 Намайг өвчиндөө шаналж байхад, 51 00:02:31,374 --> 00:02:33,405 тэр намайг орхиод, оргилыг тойрохоор явсан. 52 00:02:33,429 --> 00:02:37,800 Ийм явдал болсон ч гэсэн бид одоо болтол хамт байж, 35 гаруй жил хамт амьдарчээ. 53 00:02:37,824 --> 00:02:38,825 (Алга ташилт) 54 00:02:38,849 --> 00:02:41,856 Өнөө үед бол энэ амжилт шүү. 55 00:02:41,880 --> 00:02:42,976 Тиймээс, би тэр охинд: 56 00:02:43,000 --> 00:02:45,976 "Яахав ээ, би зарим зүйлд амжилт гаргасан л байх" гэж хэллээ. 57 00:02:46,604 --> 00:02:49,475 "За, тэгвэл та саятан уу?" гэж охин асуусан. 58 00:02:49,499 --> 00:02:50,586 (Инээд) 59 00:02:50,610 --> 00:02:52,127 Би үнэндээ юу хэлэхээ мэдээгүй. 60 00:02:52,151 --> 00:02:55,126 Намайг багаас мөнгөний тухай асуух нь буруу гэдгийг сургасан. 61 00:02:55,150 --> 00:02:56,836 Гэхдээ би үнэнээ хэлэхээр шийдсэн. 62 00:02:56,860 --> 00:02:58,737 "Тиймээ, би саятан. 63 00:02:58,761 --> 00:03:00,395 Гэхдээ би яаж баяжсанаа мэдэхгүй. 64 00:03:00,419 --> 00:03:03,656 Мөнгө миний хувьд хэзээ ч хамгийн чухал зүйл байгаагүй" гэж хэлсэн. 65 00:03:03,680 --> 00:03:05,996 Тэр: "Танд чухал биш байлаа ч, надад бол чухал. 66 00:03:06,020 --> 00:03:07,766 Би насаараа ядуу баймааргүй байна. 67 00:03:07,766 --> 00:03:10,623 Амжилтанд хүрмээр байгаа ч бүтэхгүй шүү дээ" гэж тэр хэлсэн. 68 00:03:10,623 --> 00:03:12,146 "Яагаад чадахгүй гэж?" асуухад: 69 00:03:12,170 --> 00:03:14,546 "Яагаад гэвэл би тийм ч ухаантай биш. 70 00:03:14,570 --> 00:03:16,242 Хичээлдээ сайнгүй" гэж хариулсан. 71 00:03:16,266 --> 00:03:20,486 Тэгэхээр нь би "Тэгээд юу гэж? Би ч бас ухаантай биш, арай гэж сургуулиа төгссөн. 72 00:03:20,510 --> 00:03:22,835 Надад онцгой юм юу ч байгаагүй. 73 00:03:22,859 --> 00:03:26,715 Би хэзээ ч нэр алдарт эсвэл амжилтад хүрэх хүн гэж үнэлэгдэж байгаагүй. 74 00:03:27,244 --> 00:03:30,336 Надад зориулж бүтэлгүйтэх нь гарцаагүй гэсэн шинэ ангилал үүссэн. 75 00:03:30,360 --> 00:03:34,926 Гэхдээ би чадсан. Би чадсан юм чинь чи ч чадна" гэж түүнд хэлсэн. 76 00:03:35,390 --> 00:03:37,326 Гэтэл тэр надаас хүнд асуулт асуусан: 77 00:03:37,350 --> 00:03:40,766 "За, тэгвэл юу амжилтанд хүргэдэг юм бэ?" 78 00:03:40,790 --> 00:03:43,456 Би: "Хөөх, уучлаарай, мэдэхгүй юм байна. 79 00:03:43,480 --> 00:03:46,476 Ямар ч байсан би хийж чадсан. Гэхдээ яаж гэдгээ мэдэхгүй" гэв. 80 00:03:46,500 --> 00:03:48,976 Онгоцноос буугаад би TED-ийн хуралдаа суулаа. 81 00:03:49,000 --> 00:03:52,236 Тэнд цугларсан хүмүүс бүгд л гайхалтай амжилттай хүмүүс байв. 82 00:03:52,260 --> 00:03:55,142 Бизнес, шинжлэх ухаан, урлаг, эрүүл мэнд, технологи, 83 00:03:55,166 --> 00:03:57,496 байгаль орчин гээд олон салбарынхан цугларчээ. 84 00:03:57,496 --> 00:03:58,606 Гэнэт нэг санаа төрлөө. 85 00:03:58,630 --> 00:04:00,976 Юу амжилтад хүргэснийг тэднээс асууж мэдье. 86 00:04:01,000 --> 00:04:04,646 Тэгээд хүнийг яг ямар зүйл амжилтад хөтөлдгийг олж тогтооё! 87 00:04:04,670 --> 00:04:08,386 Миний сэтгэл маш их хөдөлж, тэдгээр гайхалтай хүмүүстэй ярилцах болтол 88 00:04:08,410 --> 00:04:09,976 өөртөө эргэлзэж эхэллээ. 89 00:04:10,000 --> 00:04:12,936 Ер нь яагаад энэ хүмүүс надтай ярилцахыг хүснэ гэж? 90 00:04:12,960 --> 00:04:16,116 Би алдартай сэтгүүлч биш, бүр сэтгүүлч ч биш. 91 00:04:16,140 --> 00:04:19,236 Тэгээд би энэ төслөө эхлүүлээгүй байж дуусгах тухай бодож зогстол 92 00:04:19,260 --> 00:04:22,086 алдарт "Бен ба Жерри" зайрмагийг үндэслэгчдийн нэг Бэн Кохэн 93 00:04:22,086 --> 00:04:24,530 алхан ирж байхыг хараад одоо л биш бол 94 00:04:24,530 --> 00:04:26,464 хэзээ ч бүтэхгүй гэдгийг ойлгосон. 95 00:04:26,488 --> 00:04:28,052 Би эргэлзээгээ даран байж 96 00:04:28,076 --> 00:04:30,009 түүний өмнө очоод ингэж хэлсэн: 97 00:04:30,033 --> 00:04:31,697 "Бэн, би нэг төсөл хийж байгаа юм. 98 00:04:31,697 --> 00:04:33,386 Юу гэж асуухаа ч мэдэхгүй байна. 99 00:04:33,410 --> 00:04:35,556 Гэхдээ танд юу амжилт авчирсныг хэлж өгөөч?" 100 00:04:35,580 --> 00:04:38,186 Тэр: "Мэдээж бололгүй яахав, явж кофе ууцгаая" гэсэн. 101 00:04:38,210 --> 00:04:40,926 Кофе ууж, зайрмаг идэх зуураа тэр өөрийн түүхийг ярьсан. 102 00:04:40,950 --> 00:04:43,136 Харин одоо 10 жилийн дараа би энд зогсож байна. 103 00:04:43,136 --> 00:04:45,556 500 гаруй амжилттай хүмүүстэй нүүр тулан ярилцаж, 104 00:04:45,580 --> 00:04:49,047 өөр мянга мянган амжилтын түүхийг цуглуулсан. 105 00:04:49,071 --> 00:04:53,296 Би бүх салбарт амжилтанд хүргэх нийтлэг хүчин зүйлийг мэдэхийг хүсч байсан 106 00:04:53,320 --> 00:04:57,216 учраас А-гаас Я хүртэл бүх л мэргэжлийн хүмүүстэй ярилцах хэрэгтэй болсон. 107 00:04:57,240 --> 00:05:00,826 А үсгээр эхэлсэн мэргэжилтэй хүмүүстэй ярилцсан минь л гэхэд энэ байна. 108 00:05:00,850 --> 00:05:02,736 Ихэнхдээ нэгээс илүү хүнтэй ярилцсан. 109 00:05:02,760 --> 00:05:04,976 Амжилттай яваа 6 нягтлан бодогч, 110 00:05:05,000 --> 00:05:08,746 5 корпорацийн аудитор, сансарт ниссэн 5 нисгэгч, 111 00:05:08,770 --> 00:05:11,906 Оскарын шилдэг гол дүрийн шагнал хүртсэн 4 жүжигчин, 112 00:05:11,930 --> 00:05:14,566 дэлхийн шилдэг 3 астрофизикч, 113 00:05:14,590 --> 00:05:16,556 дэлхийн шилдэг 6 архитектор, 114 00:05:16,580 --> 00:05:19,976 бас 4 Нобелийн шагналтантай ярилцсан. 115 00:05:20,000 --> 00:05:23,240 Нобель А үсгээр эхлээгүй л дээ, гэхдээ л гоё сонсогдож байгаа биз? 116 00:05:23,264 --> 00:05:24,321 (Инээд) 117 00:05:24,345 --> 00:05:26,346 Энэ хугацаанд надтай ярилцсан 118 00:05:26,370 --> 00:05:29,756 бүх гайхалтай хүмүүстээ чин сэтгэлийн талархал илэрхийлье. 119 00:05:29,780 --> 00:05:33,566 Энэ үнэндээ тэдний л түүх, харин би бол зүгээр л дамжуулагч. 120 00:05:33,590 --> 00:05:35,976 Тэр бүх ярилцлагыг авна гэдэг том ажил байсан. 121 00:05:36,000 --> 00:05:39,226 Хэлсэн үг, өгүүлбэр бүрээр нь харьцуулан шинжилж, 122 00:05:39,250 --> 00:05:43,326 хүмүүст амжилт гаргахад нөлөөлсөн бүх хүчин зүйлсийг ангилахад их ажил орсон. 123 00:05:43,350 --> 00:05:47,756 Аажмаар хүмүүсийг амжилтад хүргэсэн нийтлэг чухал хүчин зүйлсийг харж эхэлсэн. 124 00:05:47,780 --> 00:05:50,726 Энэ бүхний эцэст би сая сая үгийг ангилж, анализ хийсэн байсан. 125 00:05:50,750 --> 00:05:52,976 Ямар их ажил орсныг мэдэх үү? 126 00:05:53,000 --> 00:05:55,866 Би өдөржин, шөнөжин зөвхөн ангилж, анализ хийдэг байсан. 127 00:05:55,890 --> 00:05:59,547 Хэрвээ би тэр онгоцонд тааралдсан хүүхэдтэй ахиад уулзвал яана гээч? 128 00:05:59,571 --> 00:06:00,536 (Инээд) 129 00:06:00,536 --> 00:06:02,459 Үнэхээр уулзвал би талархснаа илэрхийлнэ. 130 00:06:02,479 --> 00:06:05,925 Надад сонирхолтой хүмүүстэй уулзаж, цагийг сайхан өнгөрөөх боломж олдсон. 131 00:06:05,949 --> 00:06:08,306 Одоо би түүний асуултад хариулж чадна. 132 00:06:08,330 --> 00:06:12,150 Би амжилттай хүмүүст байдаг нийтлэг 8 зан чанарыг олж мэдсэн. 133 00:06:12,150 --> 00:06:14,216 Өөрөөр бас агуу болох 8 дүрэм гэсэн ч болно. 134 00:06:14,240 --> 00:06:16,896 Хийж буй зүйлдээ дурла, шаргуу хөдөлмөрлө, 135 00:06:16,920 --> 00:06:18,976 бүх зүйлд биш нэг л зүйлд төвлөр, 136 00:06:19,000 --> 00:06:22,616 шаргуу урагшил, сайхан санаа гарга, 137 00:06:22,640 --> 00:06:24,766 хийж буй зүйлдээ үргэлж сайжир, 138 00:06:24,790 --> 00:06:29,786 бусдад үнэ цэнэтэй зүйл өг, учир нь амжилт гэдэг ганцхан хүнээр хэмжигдэхгүй. 139 00:06:29,810 --> 00:06:33,226 Битгий шантар, ганцхан өдрийн дотор амжилтанд хүрэхгүй. 140 00:06:33,739 --> 00:06:35,466 Яагаад эдгээрийг сонгосон бэ гэж үү? 141 00:06:35,490 --> 00:06:38,726 Яагаад гэвэл миний ярилцсан хүмүүст эдгээр 8 чанар 142 00:06:38,750 --> 00:06:40,976 юу юунаас илүү хэрэг болсон гэдгийг 143 00:06:41,000 --> 00:06:42,382 бүгд хүлээн зөвшөөрч байсан. 144 00:06:42,406 --> 00:06:45,866 Эдгээр 8 чанар бол амжилтын түлхүүр, амжилтын үндэс. 145 00:06:45,890 --> 00:06:47,976 Энэ дээр суурилаад ажил мэргэжилд хэрэгтэй 146 00:06:48,000 --> 00:06:51,076 тусгай чадваруудыг нэмж болно. 147 00:06:51,100 --> 00:06:56,189 Техник чадвар, анализ хийх чадвар, харилцааны чадвар, 148 00:06:56,213 --> 00:06:58,340 бүтээлч байдал гэх мэт ажил мэргэжлээсээ хамаарсан 149 00:06:58,364 --> 00:06:59,976 олон чадварыг нэмж болно. 150 00:07:00,000 --> 00:07:01,976 Гэхдээ бид ямар ч салбарт ажилласан гэсэн 151 00:07:02,000 --> 00:07:05,976 эдгээр 8 зан чанар бидний амжилтын үндэс байх болно. 152 00:07:06,325 --> 00:07:09,325 (Алга ташилт)