Return to Video

Амжилттай хүмүүсийн нийтлэг 8 зан чанар- Ричард Ст.Жонн

  • 0:14 - 0:16
    Өнөөдрийн ярилцах сэдэв бол амжилт,
  • 0:16 - 0:20
    хүмүүс заримдаа намайг
    урам зориг өдөөгч гэдэг,
  • 0:20 - 0:23
    гэхдээ эхнээсээ л хэлчихье,
    би бол урам зориг өдөөгч биш.
  • 0:23 - 0:26
    Би өндөр шаардлагыг хангаж чадахгүй.
  • 0:26 - 0:28
    (Инээд)
  • 0:28 - 0:30
    Би хэнд ч урам зориг өгч чаддаггүй.
  • 0:30 - 0:33
    Манай ажилчид намайг
    бүр урам зориг унтраагч гэдэг.
  • 0:33 - 0:34
    (Инээд)
  • 0:34 - 0:36
    Би харин мэдээлэл түгээгч
    байхыг л хичээдэг.
  • 0:36 - 0:39
    Би явж, амжилтын тухай
    зарим нэг зүйлсийг олж мэдсэн.
  • 0:39 - 0:41
    Үүнийгээ л цааш түгээхээр ирлээ.
  • 0:41 - 0:44
    Миний түүх 10 жилийн өмнө
    онгоцонд явж байхад минь эхэлсэн юм.
  • 0:44 - 0:47
    Би Калифорни мужид болох
    TED-ийн хурал руу явж байлаа.
  • 0:47 - 0:50
    Миний хажуугийн суудалд нэг
    өсвөр насны охин сууж байв.
  • 0:50 - 0:54
    Тэр их ядуу гэр бүлээс гаралтай ч
    ямар нэгэн зүйлд хүрэхийг хүсч байсан.
  • 0:54 - 0:57
    Компьютер дээр ажиллаж байхад тэр
    надаас юм асуусаар байсан.
  • 0:57 - 1:00
    Гэтэл гэнэтхэн тэр надаас
    "Та амжилттай хүн мөн үү?" гэж асуув.
  • 1:01 - 1:03
    Би: "Үгүй ээ, би амжилттай хүн биш" гэлээ.
  • 1:03 - 1:07
    Миний баатар Терри Фокс бол
    харин жинхэнэ том амжилт.
  • 1:07 - 1:10
    Хорт хавдарт нэг хөлөө алдсан ч
    хэдэн мянган миль гүйж,
  • 1:10 - 1:12
    хавдрын судалгаанд олон сая долларын
    хандив цуглуулж чадсан.
  • 1:12 - 1:15
    Эсвэл Билл Гэйтс.
    Хувийн онгоцтой учраас
  • 1:15 - 1:18
    ийм олон юм асуудаг хүүхдийн
    хажууд суух шаардлагагүй.
  • 1:18 - 1:20
    (Инээд)
  • 1:20 - 1:23
    Гэхдээ би өөрийн хийж бүтээсэн
    зүйлсээс ярьж өглөө.
  • 1:23 - 1:26
    Би хүмүүстэй харилцах дуртай,
    маркетингийн салбарт олон ч шагнал авсан.
  • 1:26 - 1:30
    Би гүйх дуртай, 60-аас дээш настай
    өөртэйгөө адил "өвгөчүүлтэй"
  • 1:30 - 1:31
    уралдахад түрүүлчихээд л байгаа.
  • 1:31 - 1:32
    (Инээд)
  • 1:33 - 1:36
    Хамгийн хурдан гүйсэн марафондоо
    би 26 миль буюу 42 километр замыг
  • 1:36 - 1:39
    2 цаг 43 минутанд туулсан.
  • 1:39 - 1:42
    Би 7 тивд 50 гаруй
    марафонд гүйсэн.
  • 1:42 - 1:46
    Энэ бол эхнэр бид хоёр Перуд Инкүүдийн
    замаар Мачу Пиччү хүртэл гүйсэн зураг.
  • 1:46 - 1:49
    7 тивд гүйсэн гэж бардам хэлэхийн тулд
  • 1:49 - 1:51
    бид Антарктидад ч гүйх хэрэгтэй болсон.
  • 1:51 - 1:54
    Биднийг тэнд очиход энд гарсан шиг
    тайван, сайхан байгаагүй шүү.
  • 1:54 - 1:56
    Яг үнэндээ ийм л байсан.
  • 1:56 - 1:58
    Далайн давалгаа хүчтэй байснаас
    эрэгт ойртож чадаагүй.
  • 1:58 - 2:02
    Тиймээс бид тогтуун хэсэг хайж цааш
    320 гаруй км яваад,
  • 2:02 - 2:05
    42 км-ын бүтэн марафоноо усан онгоц дээрээ
  • 2:05 - 2:06
    гүйж дуусгасан юм.
  • 2:06 - 2:09
    Тэр жижиг онгоцныхоо тавцанг 422 удаа
    тойрсон гэсэн үг.
  • 2:10 - 2:13
    Мөн эхнэр бид 2 хамт дэлхийн
    7 өндөр оргилын хоёрт нь,
  • 2:13 - 2:15
    тив бүрийн хамгийн өндөр
    оргилуудад гарсан.
  • 2:15 - 2:18
    Бид хамтдаа Америк тивийн
    хамгийн өндөр оргил Аконкагуад,
  • 2:18 - 2:21
    Африкийн хамгийн өндөр оргил
    Килиманжарод ч гарсан.
  • 2:21 - 2:24
    Нуулгүй хэлэхэд, би Килиманжарод
    авирч байхдаа бөөлжсөн.
  • 2:24 - 2:26
    Надад уулын өвчин илэрсэн.
  • 2:26 - 2:28
    Эхнэр маань намайг огтхон ч өрөвдөөгүй.
  • 2:28 - 2:31
    Намайг өвчиндөө шаналж байхад,
  • 2:31 - 2:33
    тэр намайг орхиод, оргилыг
    тойрохоор явсан.
  • 2:33 - 2:38
    Ийм явдал болсон ч гэсэн бид одоо болтол
    хамт байж, 35 гаруй жил хамт амьдарчээ.
  • 2:38 - 2:39
    (Алга ташилт)
  • 2:39 - 2:42
    Өнөө үед бол энэ амжилт шүү.
  • 2:42 - 2:43
    Тиймээс, би тэр охинд:
  • 2:43 - 2:46
    "Яахав ээ, би зарим зүйлд
    амжилт гаргасан л байх" гэж хэллээ.
  • 2:47 - 2:49
    "За, тэгвэл та саятан уу?"
    гэж охин асуусан.
  • 2:49 - 2:51
    (Инээд)
  • 2:51 - 2:52
    Би үнэндээ юу хэлэхээ мэдээгүй.
  • 2:52 - 2:55
    Намайг багаас мөнгөний тухай асуух нь
    буруу гэдгийг сургасан.
  • 2:55 - 2:57
    Гэхдээ би үнэнээ хэлэхээр шийдсэн.
  • 2:57 - 2:59
    "Тиймээ, би саятан.
  • 2:59 - 3:00
    Гэхдээ би яаж баяжсанаа мэдэхгүй.
  • 3:00 - 3:04
    Мөнгө миний хувьд хэзээ ч
    хамгийн чухал зүйл байгаагүй" гэж хэлсэн.
  • 3:04 - 3:06
    Тэр: "Танд чухал биш байлаа ч,
    надад бол чухал.
  • 3:06 - 3:08
    Би насаараа ядуу баймааргүй байна.
  • 3:08 - 3:11
    Амжилтанд хүрмээр байгаа ч
    бүтэхгүй шүү дээ" гэж тэр хэлсэн.
  • 3:11 - 3:12
    "Яагаад чадахгүй гэж?" асуухад:
  • 3:12 - 3:15
    "Яагаад гэвэл би тийм ч
    ухаантай биш.
  • 3:15 - 3:16
    Хичээлдээ сайнгүй" гэж хариулсан.
  • 3:16 - 3:20
    Тэгэхээр нь би "Тэгээд юу гэж? Би ч бас
    ухаантай биш, арай гэж сургуулиа төгссөн.
  • 3:21 - 3:23
    Надад онцгой юм юу ч байгаагүй.
  • 3:23 - 3:27
    Би хэзээ ч нэр алдарт эсвэл амжилтад
    хүрэх хүн гэж үнэлэгдэж байгаагүй.
  • 3:27 - 3:30
    Надад зориулж бүтэлгүйтэх нь гарцаагүй
    гэсэн шинэ ангилал үүссэн.
  • 3:30 - 3:35
    Гэхдээ би чадсан. Би чадсан юм чинь
    чи ч чадна" гэж түүнд хэлсэн.
  • 3:35 - 3:37
    Гэтэл тэр надаас хүнд асуулт асуусан:
  • 3:37 - 3:41
    "За, тэгвэл юу амжилтанд хүргэдэг юм бэ?"
  • 3:41 - 3:43
    Би: "Хөөх, уучлаарай, мэдэхгүй юм байна.
  • 3:43 - 3:46
    Ямар ч байсан би хийж чадсан.
    Гэхдээ яаж гэдгээ мэдэхгүй" гэв.
  • 3:46 - 3:49
    Онгоцноос буугаад би
    TED-ийн хуралдаа суулаа.
  • 3:49 - 3:52
    Тэнд цугларсан хүмүүс бүгд л
    гайхалтай амжилттай хүмүүс байв.
  • 3:52 - 3:55
    Бизнес, шинжлэх ухаан, урлаг,
    эрүүл мэнд, технологи,
  • 3:55 - 3:57
    байгаль орчин гээд
    олон салбарынхан цугларчээ.
  • 3:57 - 3:59
    Гэнэт нэг санаа төрлөө.
  • 3:59 - 4:01
    Юу амжилтад хүргэснийг
    тэднээс асууж мэдье.
  • 4:01 - 4:05
    Тэгээд хүнийг яг ямар зүйл
    амжилтад хөтөлдгийг олж тогтооё!
  • 4:05 - 4:08
    Миний сэтгэл маш их хөдөлж,
    тэдгээр гайхалтай хүмүүстэй ярилцах болтол
  • 4:08 - 4:10
    өөртөө эргэлзэж эхэллээ.
  • 4:10 - 4:13
    Ер нь яагаад энэ хүмүүс надтай
    ярилцахыг хүснэ гэж?
  • 4:13 - 4:16
    Би алдартай сэтгүүлч биш,
    бүр сэтгүүлч ч биш.
  • 4:16 - 4:19
    Тэгээд би энэ төслөө эхлүүлээгүй байж
    дуусгах тухай бодож зогстол
  • 4:19 - 4:22
    алдарт "Бен ба Жерри" зайрмагийг
    үндэслэгчдийн нэг Бэн Кохэн
  • 4:22 - 4:25
    алхан ирж байхыг хараад
    одоо л биш бол
  • 4:25 - 4:26
    хэзээ ч бүтэхгүй гэдгийг ойлгосон.
  • 4:26 - 4:28
    Би эргэлзээгээ даран байж
  • 4:28 - 4:30
    түүний өмнө очоод ингэж хэлсэн:
  • 4:30 - 4:32
    "Бэн, би нэг төсөл хийж байгаа юм.
  • 4:32 - 4:33
    Юу гэж асуухаа ч мэдэхгүй байна.
  • 4:33 - 4:36
    Гэхдээ танд юу амжилт
    авчирсныг хэлж өгөөч?"
  • 4:36 - 4:38
    Тэр: "Мэдээж бололгүй яахав,
    явж кофе ууцгаая" гэсэн.
  • 4:38 - 4:41
    Кофе ууж, зайрмаг идэх зуураа
    тэр өөрийн түүхийг ярьсан.
  • 4:41 - 4:43
    Харин одоо 10 жилийн дараа
    би энд зогсож байна.
  • 4:43 - 4:46
    500 гаруй амжилттай хүмүүстэй
    нүүр тулан ярилцаж,
  • 4:46 - 4:49
    өөр мянга мянган амжилтын
    түүхийг цуглуулсан.
  • 4:49 - 4:53
    Би бүх салбарт амжилтанд хүргэх
    нийтлэг хүчин зүйлийг мэдэхийг хүсч байсан
  • 4:53 - 4:57
    учраас А-гаас Я хүртэл бүх л мэргэжлийн
    хүмүүстэй ярилцах хэрэгтэй болсон.
  • 4:57 - 5:01
    А үсгээр эхэлсэн мэргэжилтэй хүмүүстэй
    ярилцсан минь л гэхэд энэ байна.
  • 5:01 - 5:03
    Ихэнхдээ нэгээс илүү хүнтэй ярилцсан.
  • 5:03 - 5:05
    Амжилттай яваа 6 нягтлан бодогч,
  • 5:05 - 5:09
    5 корпорацийн аудитор,
    сансарт ниссэн 5 нисгэгч,
  • 5:09 - 5:12
    Оскарын шилдэг гол дүрийн шагнал
    хүртсэн 4 жүжигчин,
  • 5:12 - 5:15
    дэлхийн шилдэг 3 астрофизикч,
  • 5:15 - 5:17
    дэлхийн шилдэг 6 архитектор,
  • 5:17 - 5:20
    бас 4 Нобелийн шагналтантай ярилцсан.
  • 5:20 - 5:23
    Нобель А үсгээр эхлээгүй л дээ,
    гэхдээ л гоё сонсогдож байгаа биз?
  • 5:23 - 5:24
    (Инээд)
  • 5:24 - 5:26
    Энэ хугацаанд надтай ярилцсан
  • 5:26 - 5:30
    бүх гайхалтай хүмүүстээ
    чин сэтгэлийн талархал илэрхийлье.
  • 5:30 - 5:34
    Энэ үнэндээ тэдний л түүх,
    харин би бол зүгээр л дамжуулагч.
  • 5:34 - 5:36
    Тэр бүх ярилцлагыг авна гэдэг
    том ажил байсан.
  • 5:36 - 5:39
    Хэлсэн үг, өгүүлбэр бүрээр нь
    харьцуулан шинжилж,
  • 5:39 - 5:43
    хүмүүст амжилт гаргахад нөлөөлсөн бүх
    хүчин зүйлсийг ангилахад их ажил орсон.
  • 5:43 - 5:48
    Аажмаар хүмүүсийг амжилтад хүргэсэн
    нийтлэг чухал хүчин зүйлсийг харж эхэлсэн.
  • 5:48 - 5:51
    Энэ бүхний эцэст би сая сая үгийг
    ангилж, анализ хийсэн байсан.
  • 5:51 - 5:53
    Ямар их ажил орсныг мэдэх үү?
  • 5:53 - 5:56
    Би өдөржин, шөнөжин зөвхөн
    ангилж, анализ хийдэг байсан.
  • 5:56 - 6:00
    Хэрвээ би тэр онгоцонд тааралдсан
    хүүхэдтэй ахиад уулзвал яана гээч?
  • 6:00 - 6:01
    (Инээд)
  • 6:01 - 6:02
    Үнэхээр уулзвал
    би талархснаа илэрхийлнэ.
  • 6:02 - 6:06
    Надад сонирхолтой хүмүүстэй уулзаж,
    цагийг сайхан өнгөрөөх боломж олдсон.
  • 6:06 - 6:08
    Одоо би түүний асуултад хариулж чадна.
  • 6:08 - 6:12
    Би амжилттай хүмүүст байдаг
    нийтлэг 8 зан чанарыг олж мэдсэн.
  • 6:12 - 6:14
    Өөрөөр бас агуу болох
    8 дүрэм гэсэн ч болно.
  • 6:14 - 6:17
    Хийж буй зүйлдээ дурла,
    шаргуу хөдөлмөрлө,
  • 6:17 - 6:19
    бүх зүйлд биш нэг л зүйлд төвлөр,
  • 6:19 - 6:23
    шаргуу урагшил,
    сайхан санаа гарга,
  • 6:23 - 6:25
    хийж буй зүйлдээ үргэлж сайжир,
  • 6:25 - 6:30
    бусдад үнэ цэнэтэй зүйл өг, учир нь
    амжилт гэдэг ганцхан хүнээр хэмжигдэхгүй.
  • 6:30 - 6:33
    Битгий шантар, ганцхан өдрийн
    дотор амжилтанд хүрэхгүй.
  • 6:34 - 6:35
    Яагаад эдгээрийг сонгосон бэ гэж үү?
  • 6:35 - 6:39
    Яагаад гэвэл миний ярилцсан
    хүмүүст эдгээр 8 чанар
  • 6:39 - 6:41
    юу юунаас илүү хэрэг
    болсон гэдгийг
  • 6:41 - 6:42
    бүгд хүлээн зөвшөөрч байсан.
  • 6:42 - 6:46
    Эдгээр 8 чанар бол амжилтын
    түлхүүр, амжилтын үндэс.
  • 6:46 - 6:48
    Энэ дээр суурилаад ажил мэргэжилд хэрэгтэй
  • 6:48 - 6:51
    тусгай чадваруудыг нэмж болно.
  • 6:51 - 6:56
    Техник чадвар, анализ хийх чадвар,
    харилцааны чадвар,
  • 6:56 - 6:58
    бүтээлч байдал гэх мэт
    ажил мэргэжлээсээ хамаарсан
  • 6:58 - 7:00
    олон чадварыг нэмж болно.
  • 7:00 - 7:02
    Гэхдээ бид ямар ч салбарт ажилласан гэсэн
  • 7:02 - 7:06
    эдгээр 8 зан чанар бидний
    амжилтын үндэс байх болно.
  • 7:06 - 7:09
    (Алга ташилт)
Title:
Амжилттай хүмүүсийн нийтлэг 8 зан чанар- Ричард Ст.Жонн
Description:

500 хүнтэй нүүр тулсан ярилцлага хийсэн 10 жилийн судалгааны үр дүнд Ричард Ст.Жонн дэлхий даяарх амжилттай хүмүүсийн нийтлэг 8 зан чанарыг тодорхойлжээ.

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TED-Ed
Duration:
07:18

Mongolian subtitles

Revisions