Return to Video

Гарц хаана байгаа вэ? | Tungalagtuya Choijkhorol | TEDxUlaanbaatar

  • 0:11 - 0:14
    Гарц хаана байгаа юм бол?
  • 0:14 - 0:15
    Юун гарц?
  • 0:15 - 0:17
    Хэн хаашаа гарах гээд байгаа юм?
  • 0:17 - 0:19
    Ингэж асуумаар байгаа биз?
  • 0:20 - 0:23
    Хэрэв ямар нэг асуудал ярих гэж байгаа бол
  • 0:24 - 0:27
    гарцыг нь буюу шийдлийг нь
    олох хэрэгтэй болно.
  • 0:28 - 0:31
    Өнөөдөр миний ярих гэж байгаа асуудал бол
  • 0:31 - 0:34
    Монгол улсын хэмжээнд 2016 оны байдлаар
  • 0:34 - 0:38
    100 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй
    иргэд байгаа юм байна.
  • 0:40 - 0:44
    Тэднээс 10 гаруй хувь нь
    0-17 насны хүүхдүүд байна.
  • 0:47 - 0:50
    Яг нарийвчлан судалж үзвэл
  • 0:51 - 0:54
    хангалтгүй, хэт цөөн тооны хүүхдүүд
  • 0:55 - 0:59
    ерөнхий боловсролын мэдлэг,
    мэргэжилтэй болж төлөвшиж байна.
  • 1:00 - 1:04
    Энэ бол бодит, харамсалтай үнэн.
  • 1:05 - 1:06
    Би ч бас тэнд байсан.
  • 1:08 - 1:13
    Миний хувьд нөхцөл байдлаас хамаараад
  • 1:13 - 1:20
    20 нас гарсан хойноо мэдлэг боловсрол
    мэргэжил ямар чухал вэ гэдгийг мэдээд
  • 1:20 - 1:24
    эргэн тойрны байж болох бүх л
    сургуулиудаар "Би сурмаар байна"
  • 1:24 - 1:27
    гэж хайж явсан.
  • 1:27 - 1:29
    Тэр үед би таягтай явдаг байлаа.
  • 1:32 - 1:36
    Нэгхэн буудал хэртэй газар
    бараг 2-3 цаг явдаг байлаа.
  • 1:37 - 1:39
    Гараа цэврүүттэл бүтэн сар явсны эцэст
  • 1:40 - 1:44
    ганцхан газар зөвшөөрч авсан нь
    25-р сургууль байв.
  • 1:45 - 1:48
    Би тэнд 1 сар сурсан.
  • 1:48 - 1:51
    Дараа нь 2 давхарт
    "Ажилчин залуучуудын ээлжит сургууль"
  • 1:52 - 1:54
    байдгийг мэдээд шилжиж орсон.
  • 1:54 - 2:00
    Тэнд "Тэргүүний сурагч"-аар
    өргөмжлөгдөн сурч төгсөөд
  • 2:00 - 2:04
    дараа нь Соёл Урлагийн Их сургуульд
    Уран зургийн мэргэжлээр сурсан.
  • 2:04 - 2:10
    2017 оны тэргүүний оюутнаар өргөмжлөгдөж,
    Монголын оюутны холбооны
  • 2:10 - 2:13
    Манлайлагч оюутнаар өргөмжлөгдөж,
  • 2:13 - 2:16
    энэ хавар Уран зургийн
    мэргэжлээр төгсөж байна.
  • 2:16 - 2:20
    (Алга ташилт)
  • 2:20 - 2:25
    Тунгалагтуяа гэдэг хүн хаана,
    юу хийж, бүтээж явдаг вэ гэдгийг
  • 2:26 - 2:28
    эдгээр өргөмжлөлүүд гэрчилнэ.
  • 2:30 - 2:32
    Олон улсын ур чадварын олимпоос
    "Тусгай байр"-ын шагнал,
  • 2:33 - 2:35
    Монгол улсын
    ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг,
  • 2:35 - 2:37
    Хөдөлмөрийн яамны жуух бичиг гэх мэт
  • 2:38 - 2:39
    өргөмжлөл, шагналуудыг
  • 2:39 - 2:44
    10-аад жилийн өмнө ямар ч сургуульд
    хүлээж авах боломжгүй гэж тооцогдож байсан
  • 2:44 - 2:46
    сурах нас нь хэдийн өнгөрсөн хэр нь
  • 2:47 - 2:49
    гараа цэврүүттэл боловсрол хайж явсан
  • 2:50 - 2:52
    тэр хөгжлийн бэрхшээлтэй иргэн
    хүртсэн юм шүү гэдгийг
  • 2:52 - 2:54
    би зориуд тодотгомоор байна.
  • 2:55 - 2:59
    (Алга ташилт)
  • 3:00 - 3:01
    Гэхдээ юу гээч
  • 3:02 - 3:05
    Одоо хүртэл цоожтой хаалганууд
    байсаар л байна.
  • 3:06 - 3:10
    Одоо хүртэл олон зуун мянган
    хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн
  • 3:10 - 3:12
    мөрөөдөл цоожтой хэвээрээ л байна.
  • 3:13 - 3:15
    Тэгвэл гарц нь хаана байна вэ?
  • 3:18 - 3:21
    Хүсэл мөрөөдлийн гарц хаана байна?
  • 3:21 - 3:24
    Хөгжил дэвшлийн гарц хаана байна?
  • 3:25 - 3:27
    Тэгш эрхийн гарц хаана байна?
  • 3:29 - 3:32
    Эндээс эргээд харахад
    өөр нэг асуулт гарч ирнэ.
  • 3:33 - 3:35
    Түлхүүр хаана байна вэ?
  • 3:35 - 3:37
    Гарцыг нээх тэр түлхүүр хаана байна?
  • 3:38 - 3:42
    Магадгүй таны гарт ямар нэг
    түлхүүр байгаа юм биш биз?
  • 3:42 - 3:46
    Та ямар нэг гарцыг онгойлгох
    түлхүүртэй юм биш биз?
  • 3:49 - 3:54
    Одоогоор миний
    "Энэ л түлхүүр байж магадгүй" гэж
  • 3:54 - 3:57
    гартаа атган урагшаа зорьж буй
    зүйл бол "Нөлөөлөл".
  • 3:59 - 4:03
    Монголд бодит байдал дээр
    Хөгжлийн бэрхшээлтэй иргэд хэрхэн
  • 4:03 - 4:06
    сурч, мэдэж, боловсорч,
    мэргэшиж байгаа вэ?
  • 4:06 - 4:08
    Ямар ачаа үүрч байгаа вэ?
  • 4:08 - 4:11
    Нөхцөл байдал бодит байдал дээр
    ямар байгаа вэ гэдгийг би мэддэг.
  • 4:11 - 4:12
    Би биеээрээ туулсан учраас
  • 4:13 - 4:15
    чимээгүй байж ердөө чадахгүй.
  • 4:15 - 4:18
    Хаа ч явсан "Нөлөөлөл",
    "Өөрчлөх хэрэгтэй", "Засах хэрэгтэй",
  • 4:18 - 4:24
    "Ингэж болохгүй", "Хүний эрх"
    гэж ярьсаар, нөлөөлсөөр байгаагийн
  • 4:24 - 4:25
    нэг жишээ бол
  • 4:25 - 4:29
    Соёл урлагийн их сургуульд хэрэгжүүлсэн
    "Нөлөөллийн төсөл" юм.
  • 4:30 - 4:32
    Энэ бол хаа явсан газраа нөлөөлсөөр
    байгаагийн нэг л жишээ.
  • 4:33 - 4:39
    "Нөлөөллийн төсөл" эхэндээ
    гуравхан оюутнаас бүрдэж байсан бол
  • 4:39 - 4:44
    дараа нь сайн дураараа тусалж,
    "Нээрээ зөв зүйл хийж байна" гэж
  • 4:44 - 4:48
    нэгдэн оролцсон 80 гаруй сайн дурын
    хүмүүсийн бүрэлдэхүүнтэйгээр
  • 4:49 - 4:52
    бүтэн өдрийн өдөрлөг, том арга
    хэмжээ зохион байгуулсан.
  • 4:53 - 4:56
    2016 оны 9-р сарын 28-ны өдөр
  • 4:56 - 5:00
    Соёл урлагийн их сургуулийн гадаа
    зохион байгуулагдсан.
  • 5:01 - 5:05
    Намайг анх Соёл Урлагийн Их Сургуульд
    суралцахаар орж байхад
  • 5:05 - 5:07
    хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудад зориулсан
  • 5:07 - 5:12
    нэг ч налуу зам,
    нэг ч тохижилт байгаагүй.
  • 5:13 - 5:16
    Энэ өдөрлөг, эдгээр нөлөөллийн үр дүнд
  • 5:16 - 5:18
    одоогоор Соёл урлагийн их сургуулийн
  • 5:18 - 5:22
    орж гардаг 5 хаалга налуу замтай,
    гарц нь нээллтэй болсон.
  • 5:22 - 5:25
    (Алга ташилт)
  • 5:25 - 5:27
    2 тэргэнцэртэй иргэнд зориулсан
    ариун цэврийн өрөө
  • 5:27 - 5:29
    тохижуулагдсан байна.
  • 5:29 - 5:33
    Дараа жил 3 өөр салбар сургууль дээр
    засвар хийгдэнэ гэсэн учраас
  • 5:33 - 5:36
    энэ тал дээр анхаарч ажиллана гэж
    амлалт өгсөн байгаа.
  • 5:36 - 5:39
    Дараа дараагийн хөгжлийн
    бэрхшээлтэй оюутнууд
  • 5:39 - 5:42
    Соёл урлагийн их сургуульд сурах
    гарцыг нээлттэй үлдээж байгаадаа
  • 5:42 - 5:45
    миний хувьд их урамтай байна.
  • 5:45 - 5:48
    (Алга ташилт)
  • 5:49 - 5:53
    Дүгнээд таниас дахиад нэг асууя.
  • 5:54 - 5:56
    Та юунд нөлөөлж чадах вэ?
  • 5:57 - 6:00
    Та ямар түлхүүрийг атгачихсан байна вэ?
  • 6:02 - 6:04
    Ер нь гарц хаана байгаа юм бэ?
  • 6:06 - 6:08
    Баярлалаа.
  • 6:08 - 6:12
    (Алга ташилт)
Title:
Гарц хаана байгаа вэ? | Tungalagtuya Choijkhorol | TEDxUlaanbaatar
Description:

Тунгалагтуяа бол нөлөөлөгч. Тэр хаа явсан газраа бусдад нөлөөлж, бусдын толгойд тэр бүр ордоггүй санааг түгээж байдаг. Сургуульд сурахын тулд олон хаалттай хаалгатай нүүр тулж байсан тул бүх нийтийн боловсрол, хөгжлийн гарцыг эрж хайж яваа.

Tungalag determinedly fights for the rights of wheel-chair users and provision of safe living environment through her awareness projects. Having hit many "closed doors" of opportunity to gain access to education, she introduces her mission to open more doors to her younger generation. Her project to install wheelchair inclined roads at the Mongolian State University of Art and Culture was highly successful and proves what can be done by those who were determined to unlock potentials of young people.

This talk was given at a TEDx event using the TED conference format but independently organized by a local community. Learn more at https://www.ted.com/tedx

more » « less
Video Language:
Mongolian
Team:
closed TED
Project:
TEDxTalks
Duration:
06:14

Mongolian subtitles

Revisions