Гарц хаана байгаа вэ? | Tungalagtuya Choijkhorol | TEDxUlaanbaatar
-
0:11 - 0:14Гарц хаана байгаа юм бол?
-
0:14 - 0:15Юун гарц?
-
0:15 - 0:17Хэн хаашаа гарах гээд байгаа юм?
-
0:17 - 0:19Ингэж асуумаар байгаа биз?
-
0:20 - 0:23Хэрэв ямар нэг асуудал ярих гэж байгаа бол
-
0:24 - 0:27гарцыг нь буюу шийдлийг нь
олох хэрэгтэй болно. -
0:28 - 0:31Өнөөдөр миний ярих гэж байгаа асуудал бол
-
0:31 - 0:34Монгол улсын хэмжээнд 2016 оны байдлаар
-
0:34 - 0:38100 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй
иргэд байгаа юм байна. -
0:40 - 0:44Тэднээс 10 гаруй хувь нь
0-17 насны хүүхдүүд байна. -
0:47 - 0:50Яг нарийвчлан судалж үзвэл
-
0:51 - 0:54хангалтгүй, хэт цөөн тооны хүүхдүүд
-
0:55 - 0:59ерөнхий боловсролын мэдлэг,
мэргэжилтэй болж төлөвшиж байна. -
1:00 - 1:04Энэ бол бодит, харамсалтай үнэн.
-
1:05 - 1:06Би ч бас тэнд байсан.
-
1:08 - 1:13Миний хувьд нөхцөл байдлаас хамаараад
-
1:13 - 1:2020 нас гарсан хойноо мэдлэг боловсрол
мэргэжил ямар чухал вэ гэдгийг мэдээд -
1:20 - 1:24эргэн тойрны байж болох бүх л
сургуулиудаар "Би сурмаар байна" -
1:24 - 1:27гэж хайж явсан.
-
1:27 - 1:29Тэр үед би таягтай явдаг байлаа.
-
1:32 - 1:36Нэгхэн буудал хэртэй газар
бараг 2-3 цаг явдаг байлаа. -
1:37 - 1:39Гараа цэврүүттэл бүтэн сар явсны эцэст
-
1:40 - 1:44ганцхан газар зөвшөөрч авсан нь
25-р сургууль байв. -
1:45 - 1:48Би тэнд 1 сар сурсан.
-
1:48 - 1:51Дараа нь 2 давхарт
"Ажилчин залуучуудын ээлжит сургууль" -
1:52 - 1:54байдгийг мэдээд шилжиж орсон.
-
1:54 - 2:00Тэнд "Тэргүүний сурагч"-аар
өргөмжлөгдөн сурч төгсөөд -
2:00 - 2:04дараа нь Соёл Урлагийн Их сургуульд
Уран зургийн мэргэжлээр сурсан. -
2:04 - 2:102017 оны тэргүүний оюутнаар өргөмжлөгдөж,
Монголын оюутны холбооны -
2:10 - 2:13Манлайлагч оюутнаар өргөмжлөгдөж,
-
2:13 - 2:16энэ хавар Уран зургийн
мэргэжлээр төгсөж байна. -
2:16 - 2:20(Алга ташилт)
-
2:20 - 2:25Тунгалагтуяа гэдэг хүн хаана,
юу хийж, бүтээж явдаг вэ гэдгийг -
2:26 - 2:28эдгээр өргөмжлөлүүд гэрчилнэ.
-
2:30 - 2:32Олон улсын ур чадварын олимпоос
"Тусгай байр"-ын шагнал, -
2:33 - 2:35Монгол улсын
ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг, -
2:35 - 2:37Хөдөлмөрийн яамны жуух бичиг гэх мэт
-
2:38 - 2:39өргөмжлөл, шагналуудыг
-
2:39 - 2:4410-аад жилийн өмнө ямар ч сургуульд
хүлээж авах боломжгүй гэж тооцогдож байсан -
2:44 - 2:46сурах нас нь хэдийн өнгөрсөн хэр нь
-
2:47 - 2:49гараа цэврүүттэл боловсрол хайж явсан
-
2:50 - 2:52тэр хөгжлийн бэрхшээлтэй иргэн
хүртсэн юм шүү гэдгийг -
2:52 - 2:54би зориуд тодотгомоор байна.
-
2:55 - 2:59(Алга ташилт)
-
3:00 - 3:01Гэхдээ юу гээч
-
3:02 - 3:05Одоо хүртэл цоожтой хаалганууд
байсаар л байна. -
3:06 - 3:10Одоо хүртэл олон зуун мянган
хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн -
3:10 - 3:12мөрөөдөл цоожтой хэвээрээ л байна.
-
3:13 - 3:15Тэгвэл гарц нь хаана байна вэ?
-
3:18 - 3:21Хүсэл мөрөөдлийн гарц хаана байна?
-
3:21 - 3:24Хөгжил дэвшлийн гарц хаана байна?
-
3:25 - 3:27Тэгш эрхийн гарц хаана байна?
-
3:29 - 3:32Эндээс эргээд харахад
өөр нэг асуулт гарч ирнэ. -
3:33 - 3:35Түлхүүр хаана байна вэ?
-
3:35 - 3:37Гарцыг нээх тэр түлхүүр хаана байна?
-
3:38 - 3:42Магадгүй таны гарт ямар нэг
түлхүүр байгаа юм биш биз? -
3:42 - 3:46Та ямар нэг гарцыг онгойлгох
түлхүүртэй юм биш биз? -
3:49 - 3:54Одоогоор миний
"Энэ л түлхүүр байж магадгүй" гэж -
3:54 - 3:57гартаа атган урагшаа зорьж буй
зүйл бол "Нөлөөлөл". -
3:59 - 4:03Монголд бодит байдал дээр
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд хэрхэн -
4:03 - 4:06сурч, мэдэж, боловсорч,
мэргэшиж байгаа вэ? -
4:06 - 4:08Ямар ачаа үүрч байгаа вэ?
-
4:08 - 4:11Нөхцөл байдал бодит байдал дээр
ямар байгаа вэ гэдгийг би мэддэг. -
4:11 - 4:12Би биеээрээ туулсан учраас
-
4:13 - 4:15чимээгүй байж ердөө чадахгүй.
-
4:15 - 4:18Хаа ч явсан "Нөлөөлөл",
"Өөрчлөх хэрэгтэй", "Засах хэрэгтэй", -
4:18 - 4:24"Ингэж болохгүй", "Хүний эрх"
гэж ярьсаар, нөлөөлсөөр байгаагийн -
4:24 - 4:25нэг жишээ бол
-
4:25 - 4:29Соёл урлагийн их сургуульд хэрэгжүүлсэн
"Нөлөөллийн төсөл" юм. -
4:30 - 4:32Энэ бол хаа явсан газраа нөлөөлсөөр
байгаагийн нэг л жишээ. -
4:33 - 4:39"Нөлөөллийн төсөл" эхэндээ
гуравхан оюутнаас бүрдэж байсан бол -
4:39 - 4:44дараа нь сайн дураараа тусалж,
"Нээрээ зөв зүйл хийж байна" гэж -
4:44 - 4:48нэгдэн оролцсон 80 гаруй сайн дурын
хүмүүсийн бүрэлдэхүүнтэйгээр -
4:49 - 4:52бүтэн өдрийн өдөрлөг, том арга
хэмжээ зохион байгуулсан. -
4:53 - 4:562016 оны 9-р сарын 28-ны өдөр
-
4:56 - 5:00Соёл урлагийн их сургуулийн гадаа
зохион байгуулагдсан. -
5:01 - 5:05Намайг анх Соёл Урлагийн Их Сургуульд
суралцахаар орж байхад -
5:05 - 5:07хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудад зориулсан
-
5:07 - 5:12нэг ч налуу зам,
нэг ч тохижилт байгаагүй. -
5:13 - 5:16Энэ өдөрлөг, эдгээр нөлөөллийн үр дүнд
-
5:16 - 5:18одоогоор Соёл урлагийн их сургуулийн
-
5:18 - 5:22орж гардаг 5 хаалга налуу замтай,
гарц нь нээллтэй болсон. -
5:22 - 5:25(Алга ташилт)
-
5:25 - 5:272 тэргэнцэртэй иргэнд зориулсан
ариун цэврийн өрөө -
5:27 - 5:29тохижуулагдсан байна.
-
5:29 - 5:33Дараа жил 3 өөр салбар сургууль дээр
засвар хийгдэнэ гэсэн учраас -
5:33 - 5:36энэ тал дээр анхаарч ажиллана гэж
амлалт өгсөн байгаа. -
5:36 - 5:39Дараа дараагийн хөгжлийн
бэрхшээлтэй оюутнууд -
5:39 - 5:42Соёл урлагийн их сургуульд сурах
гарцыг нээлттэй үлдээж байгаадаа -
5:42 - 5:45миний хувьд их урамтай байна.
-
5:45 - 5:48(Алга ташилт)
-
5:49 - 5:53Дүгнээд таниас дахиад нэг асууя.
-
5:54 - 5:56Та юунд нөлөөлж чадах вэ?
-
5:57 - 6:00Та ямар түлхүүрийг атгачихсан байна вэ?
-
6:02 - 6:04Ер нь гарц хаана байгаа юм бэ?
-
6:06 - 6:08Баярлалаа.
-
6:08 - 6:12(Алга ташилт)
- Title:
- Гарц хаана байгаа вэ? | Tungalagtuya Choijkhorol | TEDxUlaanbaatar
- Description:
-
Тунгалагтуяа бол нөлөөлөгч. Тэр хаа явсан газраа бусдад нөлөөлж, бусдын толгойд тэр бүр ордоггүй санааг түгээж байдаг. Сургуульд сурахын тулд олон хаалттай хаалгатай нүүр тулж байсан тул бүх нийтийн боловсрол, хөгжлийн гарцыг эрж хайж яваа.
Tungalag determinedly fights for the rights of wheel-chair users and provision of safe living environment through her awareness projects. Having hit many "closed doors" of opportunity to gain access to education, she introduces her mission to open more doors to her younger generation. Her project to install wheelchair inclined roads at the Mongolian State University of Art and Culture was highly successful and proves what can be done by those who were determined to unlock potentials of young people.
This talk was given at a TEDx event using the TED conference format but independently organized by a local community. Learn more at https://www.ted.com/tedx
- Video Language:
- Mongolian
- Team:
- closed TED
- Project:
- TEDxTalks
- Duration:
- 06:14
Tuya Bat approved Mongolian subtitles for Гарц хаана байгаа вэ? | Tungalagtuya Choijkhorol | TEDxUlaanbaatar | ||
Tuya Bat accepted Mongolian subtitles for Гарц хаана байгаа вэ? | Tungalagtuya Choijkhorol | TEDxUlaanbaatar | ||
Tuya Bat edited Mongolian subtitles for Гарц хаана байгаа вэ? | Tungalagtuya Choijkhorol | TEDxUlaanbaatar | ||
Zaya Skodde edited Mongolian subtitles for Гарц хаана байгаа вэ? | Tungalagtuya Choijkhorol | TEDxUlaanbaatar |