0:00:10.583,0:00:13.623 Гарц хаана байгаа юм бол? 0:00:13.884,0:00:14.794 Юун гарц? 0:00:15.006,0:00:17.226 Хэн хаашаа гарах гээд байгаа юм? 0:00:17.338,0:00:19.318 Ингэж асуумаар байгаа биз? 0:00:19.596,0:00:23.206 Хэрэв ямар нэг асуудал ярих гэж байгаа бол 0:00:23.518,0:00:26.698 гарцыг нь буюу шийдлийг нь[br]олох хэрэгтэй болно. 0:00:27.798,0:00:30.538 Өнөөдөр миний ярих гэж байгаа асуудал бол 0:00:30.875,0:00:33.725 Монгол улсын хэмжээнд 2016 оны байдлаар 0:00:34.043,0:00:38.113 100 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй[br]иргэд байгаа юм байна. 0:00:39.511,0:00:44.471 Тэднээс 10 гаруй хувь нь[br]0-17 насны хүүхдүүд байна. 0:00:46.618,0:00:50.148 Яг нарийвчлан судалж үзвэл 0:00:50.609,0:00:54.329 хангалтгүй, хэт цөөн тооны хүүхдүүд 0:00:54.747,0:00:59.427 ерөнхий боловсролын мэдлэг,[br]мэргэжилтэй болж төлөвшиж байна. 0:01:00.047,0:01:03.697 Энэ бол бодит, харамсалтай үнэн. 0:01:04.638,0:01:06.388 Би ч бас тэнд байсан. 0:01:08.472,0:01:12.572 Миний хувьд нөхцөл байдлаас хамаараад 0:01:12.994,0:01:20.114 20 нас гарсан хойноо мэдлэг боловсрол[br]мэргэжил ямар чухал вэ гэдгийг мэдээд 0:01:20.314,0:01:23.934 эргэн тойрны байж болох бүх л[br]сургуулиудаар "Би сурмаар байна" 0:01:24.204,0:01:26.664 гэж хайж явсан. 0:01:26.811,0:01:29.031 Тэр үед би таягтай явдаг байлаа. 0:01:31.605,0:01:36.255 Нэгхэн буудал хэртэй газар[br]бараг 2-3 цаг явдаг байлаа. 0:01:36.949,0:01:39.489 Гараа цэврүүттэл бүтэн сар явсны эцэст 0:01:39.604,0:01:44.164 ганцхан газар зөвшөөрч авсан нь[br]25-р сургууль байв. 0:01:45.221,0:01:47.521 Би тэнд 1 сар сурсан. 0:01:48.258,0:01:51.438 Дараа нь 2 давхарт[br]"Ажилчин залуучуудын ээлжит сургууль" 0:01:51.619,0:01:53.869 байдгийг мэдээд шилжиж орсон. 0:01:54.492,0:01:59.582 Тэнд "Тэргүүний сурагч"-аар[br]өргөмжлөгдөн сурч төгсөөд 0:01:59.924,0:02:03.514 дараа нь Соёл Урлагийн Их сургуульд[br]Уран зургийн мэргэжлээр сурсан. 0:02:03.767,0:02:10.127 2017 оны тэргүүний оюутнаар өргөмжлөгдөж,[br]Монголын оюутны холбооны 0:02:10.241,0:02:12.652 Манлайлагч оюутнаар өргөмжлөгдөж, 0:02:12.716,0:02:15.806 энэ хавар Уран зургийн[br]мэргэжлээр төгсөж байна. 0:02:15.944,0:02:19.874 (Алга ташилт) 0:02:20.397,0:02:25.277 Тунгалагтуяа гэдэг хүн хаана,[br]юу хийж, бүтээж явдаг вэ гэдгийг 0:02:25.509,0:02:28.159 эдгээр өргөмжлөлүүд гэрчилнэ. 0:02:29.535,0:02:32.195 Олон улсын ур чадварын олимпоос[br]"Тусгай байр"-ын шагнал, 0:02:32.507,0:02:34.877 Монгол улсын[br]ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг, 0:02:35.089,0:02:37.489 Хөдөлмөрийн яамны жуух бичиг гэх мэт 0:02:37.652,0:02:39.172 өргөмжлөл, шагналуудыг 0:02:39.466,0:02:43.896 10-аад жилийн өмнө ямар ч сургуульд[br]хүлээж авах боломжгүй гэж тооцогдож байсан 0:02:44.255,0:02:46.495 сурах нас нь хэдийн өнгөрсөн хэр нь 0:02:46.633,0:02:49.323 гараа цэврүүттэл боловсрол хайж явсан 0:02:49.790,0:02:52.300 тэр хөгжлийн бэрхшээлтэй иргэн[br]хүртсэн юм шүү гэдгийг 0:02:52.410,0:02:54.370 би зориуд тодотгомоор байна. 0:02:54.622,0:02:59.292 (Алга ташилт) 0:03:00.105,0:03:01.445 Гэхдээ юу гээч 0:03:01.641,0:03:04.641 Одоо хүртэл цоожтой хаалганууд[br]байсаар л байна. 0:03:05.806,0:03:09.646 Одоо хүртэл олон зуун мянган[br]хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн 0:03:09.804,0:03:12.324 мөрөөдөл цоожтой хэвээрээ л байна. 0:03:12.839,0:03:15.369 Тэгвэл гарц нь хаана байна вэ? 0:03:18.453,0:03:20.953 Хүсэл мөрөөдлийн гарц хаана байна? 0:03:21.065,0:03:23.835 Хөгжил дэвшлийн гарц хаана байна? 0:03:24.615,0:03:26.955 Тэгш эрхийн гарц хаана байна? 0:03:28.660,0:03:32.250 Эндээс эргээд харахад[br]өөр нэг асуулт гарч ирнэ. 0:03:32.535,0:03:34.745 Түлхүүр хаана байна вэ? 0:03:34.874,0:03:37.334 Гарцыг нээх тэр түлхүүр хаана байна? 0:03:38.459,0:03:41.629 Магадгүй таны гарт ямар нэг[br]түлхүүр байгаа юм биш биз? 0:03:42.079,0:03:46.039 Та ямар нэг гарцыг онгойлгох[br]түлхүүртэй юм биш биз? 0:03:49.011,0:03:53.741 Одоогоор миний [br]"Энэ л түлхүүр байж магадгүй" гэж 0:03:54.123,0:03:57.253 гартаа атган урагшаа зорьж буй[br]зүйл бол "Нөлөөлөл". 0:03:58.932,0:04:03.382 Монголд бодит байдал дээр[br]Хөгжлийн бэрхшээлтэй иргэд хэрхэн 0:04:03.424,0:04:06.354 сурч, мэдэж, боловсорч,[br]мэргэшиж байгаа вэ? 0:04:06.459,0:04:08.069 Ямар ачаа үүрч байгаа вэ? 0:04:08.123,0:04:10.513 Нөхцөл байдал бодит байдал дээр[br]ямар байгаа вэ гэдгийг би мэддэг. 0:04:10.652,0:04:12.342 Би биеээрээ туулсан учраас 0:04:12.560,0:04:14.550 чимээгүй байж ердөө чадахгүй. 0:04:14.687,0:04:17.987 Хаа ч явсан "Нөлөөлөл", [br]"Өөрчлөх хэрэгтэй", "Засах хэрэгтэй", 0:04:18.190,0:04:23.511 "Ингэж болохгүй", "Хүний эрх"[br]гэж ярьсаар, нөлөөлсөөр байгаагийн 0:04:23.544,0:04:24.674 нэг жишээ бол 0:04:24.887,0:04:29.197 Соёл урлагийн их сургуульд хэрэгжүүлсэн[br]"Нөлөөллийн төсөл" юм. 0:04:29.625,0:04:32.245 Энэ бол хаа явсан газраа нөлөөлсөөр[br]байгаагийн нэг л жишээ. 0:04:32.624,0:04:38.604 "Нөлөөллийн төсөл" эхэндээ[br]гуравхан оюутнаас бүрдэж байсан бол 0:04:39.399,0:04:43.589 дараа нь сайн дураараа тусалж,[br]"Нээрээ зөв зүйл хийж байна" гэж 0:04:43.713,0:04:48.043 нэгдэн оролцсон 80 гаруй сайн дурын[br]хүмүүсийн бүрэлдэхүүнтэйгээр 0:04:48.705,0:04:52.335 бүтэн өдрийн өдөрлөг, том арга[br]хэмжээ зохион байгуулсан. 0:04:52.570,0:04:56.140 2016 оны 9-р сарын 28-ны өдөр 0:04:56.283,0:05:00.383 Соёл урлагийн их сургуулийн гадаа[br]зохион байгуулагдсан. 0:05:00.695,0:05:04.655 Намайг анх Соёл Урлагийн Их Сургуульд[br]суралцахаар орж байхад 0:05:04.746,0:05:07.436 хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудад зориулсан 0:05:07.474,0:05:11.824 нэг ч налуу зам,[br]нэг ч тохижилт байгаагүй. 0:05:12.716,0:05:15.956 Энэ өдөрлөг, эдгээр нөлөөллийн үр дүнд 0:05:15.988,0:05:18.218 одоогоор Соёл урлагийн их сургуулийн 0:05:18.284,0:05:21.554 орж гардаг 5 хаалга налуу замтай,[br]гарц нь нээллтэй болсон. 0:05:21.948,0:05:24.538 (Алга ташилт) 0:05:24.658,0:05:27.258 2 тэргэнцэртэй иргэнд зориулсан[br]ариун цэврийн өрөө 0:05:27.356,0:05:29.026 тохижуулагдсан байна. 0:05:29.273,0:05:32.593 Дараа жил 3 өөр салбар сургууль дээр[br]засвар хийгдэнэ гэсэн учраас 0:05:32.643,0:05:35.823 энэ тал дээр анхаарч ажиллана гэж[br]амлалт өгсөн байгаа. 0:05:35.967,0:05:38.577 Дараа дараагийн хөгжлийн[br]бэрхшээлтэй оюутнууд 0:05:38.655,0:05:42.075 Соёл урлагийн их сургуульд сурах[br]гарцыг нээлттэй үлдээж байгаадаа 0:05:42.392,0:05:44.882 миний хувьд их урамтай байна. 0:05:45.045,0:05:48.465 (Алга ташилт) 0:05:48.721,0:05:52.541 Дүгнээд таниас дахиад нэг асууя. 0:05:53.527,0:05:56.297 Та юунд нөлөөлж чадах вэ? 0:05:56.504,0:06:00.004 Та ямар түлхүүрийг атгачихсан байна вэ? 0:06:01.665,0:06:04.225 Ер нь гарц хаана байгаа юм бэ? 0:06:06.464,0:06:07.644 Баярлалаа. 0:06:07.803,0:06:11.643 (Алга ташилт)