WEBVTT 00:00:10.583 --> 00:00:13.623 Гарц хаана байгаа юм бол? 00:00:13.884 --> 00:00:14.794 Юун гарц? 00:00:15.006 --> 00:00:17.226 Хэн хаашаа гарах гээд байгаа юм? 00:00:17.338 --> 00:00:19.318 Ингэж асуумаар байгаа биз? 00:00:19.596 --> 00:00:23.206 Хэрэв ямар нэг асуудал ярих гэж байгаа бол 00:00:23.518 --> 00:00:26.698 гарцыг нь буюу шийдлийг нь олох хэрэгтэй болно. 00:00:27.798 --> 00:00:30.538 Өнөөдөр миний ярих гэж байгаа асуудал бол 00:00:30.875 --> 00:00:33.725 Монгол улсын хэмжээнд 2016 оны байдлаар 00:00:34.043 --> 00:00:38.113 100 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаа юм байна. 00:00:39.511 --> 00:00:44.471 Тэднээс 10 гаруй хувь нь 0-17 насны хүүхдүүд байна. 00:00:46.618 --> 00:00:50.148 Яг нарийвчлан судалж үзвэл 00:00:50.609 --> 00:00:54.329 хангалтгүй, хэт цөөн тооны хүүхдүүд 00:00:54.747 --> 00:00:59.427 ерөнхий боловсролын мэдлэг, мэргэжилтэй болж төлөвшиж байна. 00:01:00.047 --> 00:01:03.697 Энэ бол бодит, харамсалтай үнэн. 00:01:04.638 --> 00:01:06.388 Би ч бас тэнд байсан. 00:01:08.472 --> 00:01:12.572 Миний хувьд нөхцөл байдлаас хамаараад 00:01:12.994 --> 00:01:20.114 20 нас гарсан хойноо мэдлэг боловсрол мэргэжил ямар чухал вэ гэдгийг мэдээд 00:01:20.314 --> 00:01:23.934 эргэн тойрны байж болох бүх л сургуулиудаар "Би сурмаар байна" 00:01:24.204 --> 00:01:26.664 гэж хайж явсан. 00:01:26.811 --> 00:01:29.031 Тэр үед би таягтай явдаг байлаа. 00:01:31.605 --> 00:01:36.255 Нэгхэн буудал хэртэй газар бараг 2-3 цаг явдаг байлаа. 00:01:36.949 --> 00:01:39.489 Гараа цэврүүттэл бүтэн сар явсны эцэст 00:01:39.604 --> 00:01:44.164 ганцхан газар зөвшөөрч авсан нь 25-р сургууль байв. 00:01:45.221 --> 00:01:47.521 Би тэнд 1 сар сурсан. 00:01:48.258 --> 00:01:51.438 Дараа нь 2 давхарт "Ажилчин залуучуудын ээлжит сургууль" 00:01:51.619 --> 00:01:53.869 байдгийг мэдээд шилжиж орсон. 00:01:54.492 --> 00:01:59.582 Тэнд "Тэргүүний сурагч"-аар өргөмжлөгдөн сурч төгсөөд 00:01:59.924 --> 00:02:03.514 дараа нь Соёл Урлагийн Их сургуульд Уран зургийн мэргэжлээр сурсан. 00:02:03.767 --> 00:02:10.127 2017 оны тэргүүний оюутнаар өргөмжлөгдөж, Монголын оюутны холбооны 00:02:10.241 --> 00:02:12.652 Манлайлагч оюутнаар өргөмжлөгдөж, 00:02:12.716 --> 00:02:15.806 энэ хавар Уран зургийн мэргэжлээр төгсөж байна. 00:02:15.944 --> 00:02:19.874 (Алга ташилт) 00:02:20.397 --> 00:02:25.277 Тунгалагтуяа гэдэг хүн хаана, юу хийж, бүтээж явдаг вэ гэдгийг 00:02:25.509 --> 00:02:28.159 эдгээр өргөмжлөлүүд гэрчилнэ. 00:02:29.535 --> 00:02:32.195 Олон улсын ур чадварын олимпоос "Тусгай байр"-ын шагнал, 00:02:32.507 --> 00:02:34.877 Монгол улсын ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг, 00:02:35.089 --> 00:02:37.489 Хөдөлмөрийн яамны жуух бичиг гэх мэт 00:02:37.652 --> 00:02:39.172 өргөмжлөл, шагналуудыг 00:02:39.466 --> 00:02:43.896 10-аад жилийн өмнө ямар ч сургуульд хүлээж авах боломжгүй гэж тооцогдож байсан 00:02:44.255 --> 00:02:46.495 сурах нас нь хэдийн өнгөрсөн хэр нь 00:02:46.633 --> 00:02:49.323 гараа цэврүүттэл боловсрол хайж явсан 00:02:49.790 --> 00:02:52.300 тэр хөгжлийн бэрхшээлтэй иргэн хүртсэн юм шүү гэдгийг 00:02:52.410 --> 00:02:54.370 би зориуд тодотгомоор байна. 00:02:54.622 --> 00:02:59.292 (Алга ташилт) 00:03:00.105 --> 00:03:01.445 Гэхдээ юу гээч 00:03:01.641 --> 00:03:04.641 Одоо хүртэл цоожтой хаалганууд байсаар л байна. 00:03:05.806 --> 00:03:09.646 Одоо хүртэл олон зуун мянган хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн 00:03:09.804 --> 00:03:12.324 мөрөөдөл цоожтой хэвээрээ л байна. 00:03:12.839 --> 00:03:15.369 Тэгвэл гарц нь хаана байна вэ? 00:03:18.453 --> 00:03:20.953 Хүсэл мөрөөдлийн гарц хаана байна? 00:03:21.065 --> 00:03:23.835 Хөгжил дэвшлийн гарц хаана байна? 00:03:24.615 --> 00:03:26.955 Тэгш эрхийн гарц хаана байна? 00:03:28.660 --> 00:03:32.250 Эндээс эргээд харахад өөр нэг асуулт гарч ирнэ. 00:03:32.535 --> 00:03:34.745 Түлхүүр хаана байна вэ? 00:03:34.874 --> 00:03:37.334 Гарцыг нээх тэр түлхүүр хаана байна? 00:03:38.459 --> 00:03:41.629 Магадгүй таны гарт ямар нэг түлхүүр байгаа юм биш биз? 00:03:42.079 --> 00:03:46.039 Та ямар нэг гарцыг онгойлгох түлхүүртэй юм биш биз? 00:03:49.011 --> 00:03:53.741 Одоогоор миний "Энэ л түлхүүр байж магадгүй" гэж 00:03:54.123 --> 00:03:57.253 гартаа атган урагшаа зорьж буй зүйл бол "Нөлөөлөл". 00:03:58.932 --> 00:04:03.382 Монголд бодит байдал дээр Хөгжлийн бэрхшээлтэй иргэд хэрхэн 00:04:03.424 --> 00:04:06.354 сурч, мэдэж, боловсорч, мэргэшиж байгаа вэ? 00:04:06.459 --> 00:04:08.069 Ямар ачаа үүрч байгаа вэ? 00:04:08.123 --> 00:04:10.513 Нөхцөл байдал бодит байдал дээр ямар байгаа вэ гэдгийг би мэддэг. 00:04:10.652 --> 00:04:12.342 Би биеээрээ туулсан учраас 00:04:12.560 --> 00:04:14.550 чимээгүй байж ердөө чадахгүй. 00:04:14.687 --> 00:04:17.987 Хаа ч явсан "Нөлөөлөл", "Өөрчлөх хэрэгтэй", "Засах хэрэгтэй", 00:04:18.190 --> 00:04:23.511 "Ингэж болохгүй", "Хүний эрх" гэж ярьсаар, нөлөөлсөөр байгаагийн 00:04:23.544 --> 00:04:24.674 нэг жишээ бол 00:04:24.887 --> 00:04:29.197 Соёл урлагийн их сургуульд хэрэгжүүлсэн "Нөлөөллийн төсөл" юм. 00:04:29.625 --> 00:04:32.245 Энэ бол хаа явсан газраа нөлөөлсөөр байгаагийн нэг л жишээ. 00:04:32.624 --> 00:04:38.604 "Нөлөөллийн төсөл" эхэндээ гуравхан оюутнаас бүрдэж байсан бол 00:04:39.399 --> 00:04:43.589 дараа нь сайн дураараа тусалж, "Нээрээ зөв зүйл хийж байна" гэж 00:04:43.713 --> 00:04:48.043 нэгдэн оролцсон 80 гаруй сайн дурын хүмүүсийн бүрэлдэхүүнтэйгээр 00:04:48.705 --> 00:04:52.335 бүтэн өдрийн өдөрлөг, том арга хэмжээ зохион байгуулсан. 00:04:52.570 --> 00:04:56.140 2016 оны 9-р сарын 28-ны өдөр 00:04:56.283 --> 00:05:00.383 Соёл урлагийн их сургуулийн гадаа зохион байгуулагдсан. 00:05:00.695 --> 00:05:04.655 Намайг анх Соёл Урлагийн Их Сургуульд суралцахаар орж байхад 00:05:04.746 --> 00:05:07.436 хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудад зориулсан 00:05:07.474 --> 00:05:11.824 нэг ч налуу зам, нэг ч тохижилт байгаагүй. 00:05:12.716 --> 00:05:15.956 Энэ өдөрлөг, эдгээр нөлөөллийн үр дүнд 00:05:15.988 --> 00:05:18.218 одоогоор Соёл урлагийн их сургуулийн 00:05:18.284 --> 00:05:21.554 орж гардаг 5 хаалга налуу замтай, гарц нь нээллтэй болсон. 00:05:21.948 --> 00:05:24.538 (Алга ташилт) 00:05:24.658 --> 00:05:27.258 2 тэргэнцэртэй иргэнд зориулсан ариун цэврийн өрөө 00:05:27.356 --> 00:05:29.026 тохижуулагдсан байна. 00:05:29.273 --> 00:05:32.593 Дараа жил 3 өөр салбар сургууль дээр засвар хийгдэнэ гэсэн учраас 00:05:32.643 --> 00:05:35.823 энэ тал дээр анхаарч ажиллана гэж амлалт өгсөн байгаа. 00:05:35.967 --> 00:05:38.577 Дараа дараагийн хөгжлийн бэрхшээлтэй оюутнууд 00:05:38.655 --> 00:05:42.075 Соёл урлагийн их сургуульд сурах гарцыг нээлттэй үлдээж байгаадаа 00:05:42.392 --> 00:05:44.882 миний хувьд их урамтай байна. 00:05:45.045 --> 00:05:48.465 (Алга ташилт) 00:05:48.721 --> 00:05:52.541 Дүгнээд таниас дахиад нэг асууя. 00:05:53.527 --> 00:05:56.297 Та юунд нөлөөлж чадах вэ? 00:05:56.504 --> 00:06:00.004 Та ямар түлхүүрийг атгачихсан байна вэ? 00:06:01.665 --> 00:06:04.225 Ер нь гарц хаана байгаа юм бэ? 00:06:06.464 --> 00:06:07.644 Баярлалаа. 00:06:07.803 --> 00:06:11.643 (Алга ташилт)