Return to Video

Метрийн системийн хүрээнд нэгж шилжүүлэх

  • 0:01 - 0:03
    Хэмжих нэгжийн талаарх энэ
    танилцуулгыг таалан болгооно уу.
  • 0:03 - 0:05
    Эхэлцгээе.
  • 0:05 - 0:13
    Би 0.05 километр явсан гэе л дээ.
  • 0:13 - 0:21
    зарим хүмүүс КИЛ-ометр,
  • 0:21 - 0:22
    зарим нь кил-о-метр ч гэдэг.
  • 0:22 - 0:23
    Хэрвээ би 0.05 км
  • 0:23 - 0:25
    явсан гэвэл
  • 0:28 - 0:31
    Хэдэн сентиметр зам туулсан гэсэн үг вэ?
  • 0:31 - 0:33
    Математик болгохоосоо өмнө эхлээд
  • 0:33 - 0:36
    .
  • 0:38 - 0:42
    Сенти, кило гэх угтварууд ямар
    утгатайг ойлгож байх нь нэн чухал.
  • 0:42 - 0:45
    Иймэрхүү бодлого анх л оролдож байгаа бол
    бичээд авах нь,
  • 0:45 - 0:46
    цаашдаа тогтоочих нь
  • 0:46 - 0:48
    хэрэгтэй шүү.
  • 0:48 - 1:06
    Кило нь 1000, гекто нь 100, дека нь 10
    гэх утга илэрхийлдэг.
  • 1:06 - 1:10
    Ямар нэгэн угтваргүй байвал
  • 1:10 - 1:14
    1 гэж буй нь ойлгомжтой.
  • 1:14 - 1:16
    Угтваргүй.
  • 1:16 - 1:19
    Угтвар үгүй гэдэг нь 1-г илтгэнэ.
  • 1:19 - 1:28
    Деци нь 0.1 буюу 1/10-г илтгэнэ.
  • 1:28 - 1:33
    Сенти нь 0.01 буюу 1/100.
  • 1:33 - 1:39
    0.01, or 1/100.
  • 1:39 - 1:45
    Цаашлаад милли нь 0.001 буюу
  • 1:45 - 1:49
    1/1000 гэдэгтэй дүйнэ.
  • 1:49 - 1:53
    Сентиг тогтоохдоо
  • 1:53 - 1:55
    сентипид гээд бодоод үзвэл 100 фийт
    санаанд орно.
  • 1:55 - 1:58
    Милли-ийн хувьд миллипид нь 1000
    фийттэй эсэхийг мэдэхгүй юм
  • 1:58 - 2:01
    Ямар ч байсан хэн нэгэн миллипид гэвэл
  • 2:01 - 2:03
    пид гэдэг нь фийт л гэж буй хэрэг.
  • 2:03 - 2:04
    Бодлого руугаа буцаад оръё.
  • 2:04 - 2:08
    0.05 километр хэдэн сентиметртэй дүйх вэ?
  • 2:08 - 2:10
    Иймэрхүү бодлого бодохдоо би үргэлж л
  • 2:10 - 2:13
    метр рүү шилжүүлж байгаад боддог.
  • 2:13 - 2:14
    Яагаад гэвэл энэ нь
    надад дөхөмтэй байдаг.
  • 2:14 - 2:18
    Үүнийг км гээд,
  • 2:18 - 2:22
    харин сентиметрийг см гэж товчилъё.
  • 2:22 - 2:28
    0.05 км.
  • 2:28 - 2:32
    Хэрвээ үүнийг метр рүү шилжүүлбэл
  • 2:32 - 2:37
    энэ нь 0.05 метрээс их байх уу,
    бага байх уу?
  • 2:37 - 2:41
    Километр хавьгүй том зай учраас
  • 2:41 - 2:43
    метрээр илэрхийлбэл харьцангуй
    том тоо болох нь ойлгомжтой.
  • 2:43 - 2:53
    Тэгэхээр үүнийг 1000метр / 1км-ээр
  • 2:53 - 2:54
    Үржье.
  • 2:54 - 2:56
    Ингэснээр ямар үр дүнд хүрэх вэ?
  • 2:58 - 3:05
    0.05 * 1000 тэнцүү 50, тийм биз?
  • 3:05 - 3:08
    0.05-г 1000-аар үржүүлээд энэ.
  • 3:08 - 3:13
    Нэгжийн хувьд км * метр/км.
  • 3:13 - 3:16
    Километрүүд хураагдана.
  • 3:16 - 3:18
    .
  • 3:18 - 3:22
    Нэгжүүдээ тоо эсвэл хувьсагтай
    яг адилаар авч
  • 3:22 - 3:25
    болно.
  • 3:25 - 3:26
    Хүртвэр, хуваарь хоёрт адил
  • 3:26 - 3:29
    нэгж байгаа цагт
  • 3:29 - 3:31
    нэгжүүдээ нэмэх биш, харин үржиж байна
  • 3:31 - 3:33
    гэж сэтгээд хураахад ямар нэг
    асуудал үгүй.
  • 3:33 - 3:37
    Иймд км * метр / км байгаа
  • 3:37 - 3:40
    учраас шууд 50 метр болно.
  • 3:40 - 3:44
    Алхам бүрийнхээ дараа үр дүнгээ
    шалгаад явахад буруудах зүйлгүй.
  • 3:44 - 3:46
    Энэ төрлийн бодлого бодож байхдаа
  • 3:46 - 3:49
    километрээс метр рүү шилжих үед
  • 3:49 - 3:51
    километр метрийн харьцаанаас шалтгаалж
    ямар ч байсан 1000 гэсэн тоог
  • 3:51 - 3:52
    хэрэглэх нь тодорхой байдаг.
  • 3:52 - 3:55
    1000-д үржүүлэх эсвэл хуваах
    эсэхдээ эргэлздэг үү?
  • 3:55 - 3:56
    Тэгвэл километрээс метр рүү шилжиж
    байгаа шүү гээд
  • 3:56 - 3:59
    .
  • 3:59 - 4:03
    нэг км нь 1000 метр болохыг
  • 4:03 - 4:06
    санаж
  • 4:06 - 4:08
    1000-аар үржүүлнэ гэдгээ мэднэ.
  • 4:08 - 4:09
    Ингэвэл илүү том тоон утга гаргана.
  • 4:09 - 4:12
    0.05-г 1000-аар үржээд
  • 4:12 - 4:15
    50 болгосны шалтгаан нь энэ.
  • 4:15 - 4:16
    За эргээд бодлого руугаа оръё.
  • 4:16 - 4:19
    0.05 км нь 50 метр болно.
  • 4:19 - 4:20
    Хараахан дуусах болоогүй л байна.
  • 4:20 - 4:23
    50 метрээ сентиметр рүү шилжүүлэх
    шаардлагатай.
  • 4:23 - 4:26
    Яг л адил аргаар гүйцэтгэх болно.
  • 4:26 - 4:33
    50 метр, үржих нь…
    метр болон см-ийн харьцаа хэд вэ?
  • 4:33 - 4:34
    харьцаа хэд вэ?
  • 4:34 - 4:36
    Жагсаалтаа харвал 100 байх нь.
  • 4:36 - 4:38
    Харин үүгээр үржих ёстой юу,
  • 4:38 - 4:42
    эсвэл хуваах шаардлагатай юу?
  • 4:42 - 4:43
    Өмнөхтэй ядилаар
  • 4:43 - 4:45
    бид том нэгжээс бага нэгж рүү
    шилжиж буй.
  • 4:45 - 4:48
    Тэгэхээр том нэгж нь олон ширхэг
    жижиг нэгжтэйгээ тэнцэх тул
  • 4:48 - 4:50
    үржүүлэх нь зөв юм.
  • 4:50 - 4:57
    1 метрт 100 см.
  • 4:57 - 4:57
    Нэг метрт 100 см.
  • 4:57 - 5:00
    .
  • 5:00 - 5:03
    Иймд 50 метр * 100см / метр нь
  • 5:03 - 5:13
    буюу 50 * 100 тэнцүү 5000,
    тэгээд метрүүд хураагдаад
  • 5:13 - 5:15
    дан сентиметр үлдэнэ.
  • 5:15 - 5:21
    Тэгэхээр бид 0.05 километр нь
  • 5:21 - 5:25
    5000 см-тэй тэнцэнэ гэдгийг гаргалаа.
  • 5:25 - 5:26
    Өөр бодлого оролдоод үзье.
  • 5:26 - 5:29
    Олон жишээ харам тусам
  • 5:29 - 5:29
    ойлгоход дөхөм болов уу.
  • 5:29 - 5:31
    Бид үргэлж л хийж байгаа зүйлээ
    дотроо төсөөлж боддог.
  • 5:31 - 5:33
    Үгүй бол үржих хуваах эсэхээ
  • 5:33 - 5:36
    мэдэхгүй их л тээнэгэлзэнэ дээ.
  • 5:36 - 5:41
    422 дециграмм өгөгдсөн байг.
  • 5:41 - 5:47
    Грамм нь хүндийн хэмжүүр.
  • 5:50 - 5:51
    Нэг грамм гэвэл тун бага хэмжээ.
  • 5:51 - 5:54
    Метрийн системийн хэмжүүр.
  • 5:54 - 5:57
    Алтыг ч граммаар хэмждэг байх.
  • 5:57 - 6:03
    Үүнийг миллиграмм руу хөрвүүлье.
  • 6:03 - 6:07
    Бодлогоо эхлэхээсээ өмнө бодит
    байдалтайгаа харьцуулаад үзье.
  • 6:07 - 6:10
    Том бага ямар нэгж рүү шилжих
  • 6:10 - 6:11
    гэж байгаа вэ?
  • 6:11 - 6:19
    Дециграмм нь 1/10 грамм.
  • 6:19 - 6:23
    Харин бид 1/1000 грамм руу шилжих
    гэж буй.
  • 6:23 - 6:26
    Ингэх хоёр янзын арга бий.
  • 6:27 - 6:30
    Нэгийг нь шрамм руу шилжүүлээд
    буцаагаад нөгөө рүү нь хөрвүүлэх.
  • 6:30 - 6:32
    Заримдаа олон зүйлийг хөнгөвчилдөг.
  • 6:32 - 6:36
    Эсвэл хэдэн миллиграмм нь
  • 6:36 - 6:38
    нэг дециграммтай тэнцэхийг мэдэж болно.
  • 6:38 - 6:42
    Бидний харж байгаачлан миллиграмм нь
  • 6:42 - 6:43
    100 дахин бага, тийм байгаа биз?
  • 6:43 - 6:47
    1/10 –аас 1/1000 рүү шилжихэд
  • 6:47 - 6:49
    100 дахин бага руу бууруулах хэрэгтэй.
  • 6:49 - 7:03
    Тэгвэл 422 дециграмм * 100 миллиграмм / дециграмм
  • 7:03 - 7:08
    гэж болно.
  • 7:08 - 7:12
    Ингэвэл дециграммууд хураагдаж
  • 7:18 - 7:24
    422 * 100 буюу 42,200 үлдэнэ.
  • 7:24 - 7:30
    Нөгөө арга нь бол бидний өмнөх
    бодлогыг бодсонтой
  • 7:32 - 7:33
    яг адил.
  • 7:33 - 7:37
    422 дециграммаа грамм руу шилжүүлж болно.
  • 7:37 - 7:42
    Dg гэчихье.
  • 7:42 - 7:46
    Дециграмм нь тийм ч өргөн хэрэглэгддэг
    нэгж биш юм.
  • 7:46 - 7:48
    Нэг граммд хэдэн дециграмм байх вэ?
  • 7:48 - 7:51
    Хэрвээ грамм руу шилжих бол
    тоон утга багасч
  • 7:51 - 7:53
    Таарна.
  • 7:53 - 7:59
    1 грамм нь хэдэн дециграммтай
    тэнцэх вэ?
  • 7:59 - 8:01
    .
  • 8:01 - 8:07
    .
  • 8:07 - 8:10
    .
  • 8:10 - 8:14
    1 грамм нь 10 дециграмм.
  • 8:14 - 8:17
    Яагаад энэ болох вэ гэвэл
  • 8:17 - 8:18

    энд хүртвэрт дециграмм байгаа, мөн
  • 8:18 - 8:20
    энд хуваарьт дециграмм байгаад оршино.
  • 8:20 - 8:26
    Хэрвээ дециграммууд хураагдвал
    422 дециграмм нь
  • 8:26 - 8:33
    42.2 грамм болно.
  • 8:33 - 8:36
    Одоо бид граммаас миллиграмм
    руу шилжиж болно.
  • 8:36 - 8:37
    Энэ нь мэдээж тун амархан.
  • 8:37 - 8:41
    1 грамм нь 1,000 миллиграмттай тэнцэнэ.
  • 8:41 - 8:49
    Үржүүлж болно.
  • 8:49 - 8:54
    Граммууд хураагдаж 42,200
    Миллиграмм үлдэнэ.
  • 8:54 - 8:55
    42.2 * 1,000.
  • 8:55 - 8:59
    .
  • 8:59 - 9:02
    Айхтар эргэлзүүлээд бахйгүй
    гэж найдаж байна.
  • 9:02 - 9:04
    Үргэлж өмнөх алхмаа эргэн харж
  • 9:04 - 9:07
    “анх эхэлсэн тооноос их эсвэл бага тоо
    алийг нь гаргах ёстойгоо”
  • 9:07 - 9:09
    байгаагаа төсөөлж бодох
  • 9:09 - 9:11
    нь тун чухал юм.
  • 9:11 - 9:14
    Одоо та бүхэн өөрсдөө бодлого
    оролдоод үзэхээр болсон байх.
  • 9:14 - 9:15
    Цагийг сайхан өнгөрүүлээрэй.
Title:
Метрийн системийн хүрээнд нэгж шилжүүлэх
Description:

Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яамны захиалгаар Нээлттэй Мэдлэг Боловсролын Сангийн мэргэжлийн багш нарын оролцоотойгоор орчуулан бэлтгэв. http://www.one.mn АНУ-ын Хан Академийн http://www.khanacademy.mn Оюуны Бүтээлч Хамтын Өмч CC зохиогчийн эрхтэй бүтээлийг ашиглах BY-ND-SA нөхцөл, журмын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг http://www.creativecommons.mn хаягаас авна уу.
Арифметикийн видео хичээл: Метрийн системийн хүрээнд нэгж шилжүүлэх
Title: Unit conversion within the metric system
Topic: Arithmetic proporties
Англи хэл дээр: https://www.youtube.com/watch?v=w0nqd_HXHPQ
Орчуулан бэлтгэсэн: Нээлттэй Мэдлэг Боловсролын Сан http://www.one.mn Захиалагч: Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яам http://www.meds.gov.mn

more » « less
Video Language:
English
Duration:
09:16
Нээлттэй Мэдлэг Боловсролын Сан edited Mongolian subtitles for Unit conversion

Mongolian subtitles

Revisions

  • Revision 1 Edited
    Нээлттэй Мэдлэг Боловсролын Сан