Хэмжих нэгжийн талаарх энэ танилцуулгыг таалан болгооно уу. Эхэлцгээе. Би 0.05 километр явсан гэе л дээ. зарим хүмүүс КИЛ-ометр, зарим нь кил-о-метр ч гэдэг. Хэрвээ би 0.05 км явсан гэвэл Хэдэн сентиметр зам туулсан гэсэн үг вэ? Математик болгохоосоо өмнө эхлээд . Сенти, кило гэх угтварууд ямар утгатайг ойлгож байх нь нэн чухал. Иймэрхүү бодлого анх л оролдож байгаа бол бичээд авах нь, цаашдаа тогтоочих нь хэрэгтэй шүү. Кило нь 1000, гекто нь 100, дека нь 10 гэх утга илэрхийлдэг. Ямар нэгэн угтваргүй байвал 1 гэж буй нь ойлгомжтой. Угтваргүй. Угтвар үгүй гэдэг нь 1-г илтгэнэ. Деци нь 0.1 буюу 1/10-г илтгэнэ. Сенти нь 0.01 буюу 1/100. 0.01, or 1/100. Цаашлаад милли нь 0.001 буюу 1/1000 гэдэгтэй дүйнэ. Сентиг тогтоохдоо сентипид гээд бодоод үзвэл 100 фийт санаанд орно. Милли-ийн хувьд миллипид нь 1000 фийттэй эсэхийг мэдэхгүй юм Ямар ч байсан хэн нэгэн миллипид гэвэл пид гэдэг нь фийт л гэж буй хэрэг. Бодлого руугаа буцаад оръё. 0.05 километр хэдэн сентиметртэй дүйх вэ? Иймэрхүү бодлого бодохдоо би үргэлж л метр рүү шилжүүлж байгаад боддог. Яагаад гэвэл энэ нь надад дөхөмтэй байдаг. Үүнийг км гээд, харин сентиметрийг см гэж товчилъё. 0.05 км. Хэрвээ үүнийг метр рүү шилжүүлбэл энэ нь 0.05 метрээс их байх уу, бага байх уу? Километр хавьгүй том зай учраас метрээр илэрхийлбэл харьцангуй том тоо болох нь ойлгомжтой. Тэгэхээр үүнийг 1000метр / 1км-ээр Үржье. Ингэснээр ямар үр дүнд хүрэх вэ? 0.05 * 1000 тэнцүү 50, тийм биз? 0.05-г 1000-аар үржүүлээд энэ. Нэгжийн хувьд км * метр/км. Километрүүд хураагдана. . Нэгжүүдээ тоо эсвэл хувьсагтай яг адилаар авч болно. Хүртвэр, хуваарь хоёрт адил нэгж байгаа цагт нэгжүүдээ нэмэх биш, харин үржиж байна гэж сэтгээд хураахад ямар нэг асуудал үгүй. Иймд км * метр / км байгаа учраас шууд 50 метр болно. Алхам бүрийнхээ дараа үр дүнгээ шалгаад явахад буруудах зүйлгүй. Энэ төрлийн бодлого бодож байхдаа километрээс метр рүү шилжих үед километр метрийн харьцаанаас шалтгаалж ямар ч байсан 1000 гэсэн тоог хэрэглэх нь тодорхой байдаг. 1000-д үржүүлэх эсвэл хуваах эсэхдээ эргэлздэг үү? Тэгвэл километрээс метр рүү шилжиж байгаа шүү гээд . нэг км нь 1000 метр болохыг санаж 1000-аар үржүүлнэ гэдгээ мэднэ. Ингэвэл илүү том тоон утга гаргана. 0.05-г 1000-аар үржээд 50 болгосны шалтгаан нь энэ. За эргээд бодлого руугаа оръё. 0.05 км нь 50 метр болно. Хараахан дуусах болоогүй л байна. 50 метрээ сентиметр рүү шилжүүлэх шаардлагатай. Яг л адил аргаар гүйцэтгэх болно. 50 метр, үржих нь… метр болон см-ийн харьцаа хэд вэ? харьцаа хэд вэ? Жагсаалтаа харвал 100 байх нь. Харин үүгээр үржих ёстой юу, эсвэл хуваах шаардлагатай юу? Өмнөхтэй ядилаар бид том нэгжээс бага нэгж рүү шилжиж буй. Тэгэхээр том нэгж нь олон ширхэг жижиг нэгжтэйгээ тэнцэх тул үржүүлэх нь зөв юм. 1 метрт 100 см. Нэг метрт 100 см. . Иймд 50 метр * 100см / метр нь буюу 50 * 100 тэнцүү 5000, тэгээд метрүүд хураагдаад дан сентиметр үлдэнэ. Тэгэхээр бид 0.05 километр нь 5000 см-тэй тэнцэнэ гэдгийг гаргалаа. Өөр бодлого оролдоод үзье. Олон жишээ харам тусам ойлгоход дөхөм болов уу. Бид үргэлж л хийж байгаа зүйлээ дотроо төсөөлж боддог. Үгүй бол үржих хуваах эсэхээ мэдэхгүй их л тээнэгэлзэнэ дээ. 422 дециграмм өгөгдсөн байг. Грамм нь хүндийн хэмжүүр. Нэг грамм гэвэл тун бага хэмжээ. Метрийн системийн хэмжүүр. Алтыг ч граммаар хэмждэг байх. Үүнийг миллиграмм руу хөрвүүлье. Бодлогоо эхлэхээсээ өмнө бодит байдалтайгаа харьцуулаад үзье. Том бага ямар нэгж рүү шилжих гэж байгаа вэ? Дециграмм нь 1/10 грамм. Харин бид 1/1000 грамм руу шилжих гэж буй. Ингэх хоёр янзын арга бий. Нэгийг нь шрамм руу шилжүүлээд буцаагаад нөгөө рүү нь хөрвүүлэх. Заримдаа олон зүйлийг хөнгөвчилдөг. Эсвэл хэдэн миллиграмм нь нэг дециграммтай тэнцэхийг мэдэж болно. Бидний харж байгаачлан миллиграмм нь 100 дахин бага, тийм байгаа биз? 1/10 –аас 1/1000 рүү шилжихэд 100 дахин бага руу бууруулах хэрэгтэй. Тэгвэл 422 дециграмм * 100 миллиграмм / дециграмм гэж болно. Ингэвэл дециграммууд хураагдаж 422 * 100 буюу 42,200 үлдэнэ. Нөгөө арга нь бол бидний өмнөх бодлогыг бодсонтой яг адил. 422 дециграммаа грамм руу шилжүүлж болно. Dg гэчихье. Дециграмм нь тийм ч өргөн хэрэглэгддэг нэгж биш юм. Нэг граммд хэдэн дециграмм байх вэ? Хэрвээ грамм руу шилжих бол тоон утга багасч Таарна. 1 грамм нь хэдэн дециграммтай тэнцэх вэ? . . . 1 грамм нь 10 дециграмм. Яагаад энэ болох вэ гэвэл энд хүртвэрт дециграмм байгаа, мөн энд хуваарьт дециграмм байгаад оршино. Хэрвээ дециграммууд хураагдвал 422 дециграмм нь 42.2 грамм болно. Одоо бид граммаас миллиграмм руу шилжиж болно. Энэ нь мэдээж тун амархан. 1 грамм нь 1,000 миллиграмттай тэнцэнэ. Үржүүлж болно. Граммууд хураагдаж 42,200 Миллиграмм үлдэнэ. 42.2 * 1,000. . Айхтар эргэлзүүлээд бахйгүй гэж найдаж байна. Үргэлж өмнөх алхмаа эргэн харж “анх эхэлсэн тооноос их эсвэл бага тоо алийг нь гаргах ёстойгоо” байгаагаа төсөөлж бодох нь тун чухал юм. Одоо та бүхэн өөрсдөө бодлого оролдоод үзэхээр болсон байх. Цагийг сайхан өнгөрүүлээрэй.