Return to Video

Ажлын байр дээрх захиргаадалтын ёсыг март

  • 0:01 - 0:06
    Пердюгийн их сургуулийн эволюцын биологич
    Виллиам Мюр тахиануудыг судалсан байна.
  • 0:06 - 0:09
    Хөдөлмөрийн бүтээмжийн тухай сонирхож.
  • 0:09 - 0:11
    Энэ нь бид бүхэнд
    бүгдэд нь хамаатай зүйл.
  • 0:11 - 0:13
    Гэхдээ тахианы хувьд өндгийг нь
    тоолоод л боллоо учраас
  • 0:13 - 0:15
    хэмжихэд тийм ч хэцүү биш л дээ.
  • 0:15 - 0:17
    (Инээд)
  • 0:17 - 0:20
    Тэрээр тахианы хөдөлмөрийн бүтээмжийг
    юу нэмэгдүүлдгийг судалсан байна.
  • 0:20 - 0:23
    Тиймээс нэгэн гайхалтай туршилт хийжээ.
  • 0:23 - 0:27
    Тахиа бүлгээрээ амьдардаг учраас нэгэн
    дундаж үзүүлэлттэй бүлэг тахиаг сонгож.
  • 0:27 - 0:31
    Тэгээд зургаан үеийнх нь турш
    ажигласан байна.
  • 0:31 - 0:33
    Харин дараа нь өөр нэг бүлэг бүрдүүлэхдээ
  • 0:33 - 0:35
    бүтээмж хамгийн өндөртэй
    тахиануудыг сонгосон байна.
  • 0:35 - 0:38
    Өөрөөр хэлбэл супер тахиануудаас бүрдсэн
  • 0:38 - 0:40
    супер бүлгийг үүсгэжээ.
  • 0:40 - 0:45
    Үе өнгөрөх бүр бүлгээ хамгийн үржил
    сайтай тахиагаар шинэчилж байлаа.
  • 0:45 - 0:48
    Зургаан үе өнгөрсний дараа
  • 0:48 - 0:50
    түүнийг юу олж мэдсэн гэж санана?
  • 0:50 - 0:54
    Эхний бүлгийн тахианууд маш сайн байлаа.
  • 0:54 - 0:56
    Бүгд тарган, өд сайтай.
  • 0:56 - 0:58
    Өндөглөх тоо нь ч огцом нэмэгджээ.
  • 0:59 - 1:01
    Харин хоёр дахь бүлэг яасан гэж бодно?
  • 1:01 - 1:03
    Гуравхан тахиа л амьд үлдсэн байжээ.
  • 1:04 - 1:06
    Тэд бусдыгаа үхтэл нь дарамталсан байж.
  • 1:06 - 1:08
    (Инээд)
  • 1:08 - 1:14
    Бүтээмж өндөртэй тахианууд бусдыгаа
  • 1:14 - 1:18
    доош дарж байж л амжилтад хүрсэн байна.
  • 1:19 - 1:23
    Би дэлхийг тойрон аялж
    энэ түүхийг ярьж явахад
  • 1:23 - 1:25
    олон төрлийн байгууллага, компаниудад
  • 1:25 - 1:27
    хүмүүс тэр даруй л адил
    төстэй талыг олж хардаг.
  • 1:27 - 1:30
    Тэд над дээр ирээд
  • 1:30 - 1:33
    "Энэ супер бүлэг чинь
    манай компани байна" гэдэг.
  • 1:33 - 1:35
    (Инээд)
  • 1:35 - 1:38
    Эсвэл "Энэ чинь манай улс байна",
  • 1:38 - 1:40
    "Энэ чинь миний амьдрал байна" гэдэг.
  • 1:41 - 1:45
    Намайг багаас амьдралд урагшлахын тулд
    өрсөлдөхийг зааж сургасан.
  • 1:45 - 1:49
    Өрсөлдөж байж л сайн сургууль,
    сайн ажилд орж, тушаал дэвшинэ гэдэг.
  • 1:49 - 1:52
    Гэвч би үүнээс хэзээ ч
    урам зориг авч байгаагүй.
  • 1:52 - 1:57
    Шинэ зүйл нээх нь надад таашаал өгдөг
    болохоор би бизнес эхлүүлсэн.
  • 1:57 - 2:01
    Авьяаслаг, бүтээлч
    хүмүүстэй хамт ажиллах нь
  • 2:01 - 2:02
    надад том шагнал болдог.
  • 2:03 - 2:08
    Надад захиргаадалт,
    супер тахиа, супер одууд
  • 2:08 - 2:11
    хэзээ ч зөв мэт санагддаггүй.
  • 2:11 - 2:13
    Өнгөрсөн 50 жилийн турш
  • 2:13 - 2:17
    бид дийлэнх компани, зарим нийгмийг
  • 2:17 - 2:20
    супер тахианы загвараар удирдаж ирлээ.
  • 2:20 - 2:24
    Бид супер одууд амжилт
    авчирдаг гэж боддог.
  • 2:24 - 2:28
    Авьяаслаг эрчүүд,
    зарим эмэгтэйчүүдийг сонгоод
  • 2:28 - 2:31
    бүх эрх мэдэл, нөөц бололцоог
    тэдний гарт атгуулдаг.
  • 2:31 - 2:35
    Үр дүн нь Виллиам Муирын
    туршилттай яг адилхан байдаг:
  • 2:35 - 2:40
    түрэмгийлэл, доголдол, гарз хохирол.
  • 2:40 - 2:45
    Хэрэв бүтээмж өндөртэй
    нэгэн бусдынхаа бүтээмжийг
  • 2:45 - 2:48
    дарангуйлж байж л амжилтад хүрдэг юм бол
  • 2:48 - 2:51
    бидэнд илүү үр дүнтэй ажиллах,
    илүү баялаг амьдрах
  • 2:51 - 2:54
    арга зам хайж олох зайлшгүй
    шаардлага тулгарч байна.
  • 2:55 - 2:59
    (Алга ташилт)
  • 2:59 - 3:03
    Тэгэхээр зарим баг
    бусад багаас илүү амжилттай,
  • 3:03 - 3:06
    илүү үр дүнтэй болоход нь
    юу нөлөөлдөг юм бол?
  • 3:07 - 3:10
    Энэ асуултад хариулах зорилгоор
    MIT-ийн баг судалгаа явуулжээ.
  • 3:10 - 3:12
    Тэд хэдэн зуун сайн дурынхныг урьж,
  • 3:12 - 3:16
    багуудад хуваан, маш хүнд даалгавар өгсөн.
  • 3:16 - 3:19
    Бүгдийнх нь хүлээж
    байсан шиг л үр дүн гарлаа.
  • 3:19 - 3:22
    Зарим багууд бусдаасаа илүү амжилттай
    даалгаврыг гүйцэтгэсэн байна.
  • 3:22 - 3:25
    Гэхдээ үнэхээр сонирхол татсан зүйл гэвэл
  • 3:25 - 3:28
    IQ өндөртэй хүмүүс
  • 3:28 - 3:31
    өндөр оноо авсан багт багтаагүй.
  • 3:31 - 3:35
    Эдгээр багуудын гишүүдийн
    дундаж IQ оноо нь ч
  • 3:35 - 3:37
    бусад багаас өндөр байсангүй.
  • 3:37 - 3:43
    Харин гурван хүчин зүйл
    багийн амжилтыг тодорхойлсон байна.
  • 3:43 - 3:49
    Нэгт, тэдний бусдыгаа
    ойлгох чадвар өндөр байв.
  • 3:49 - 3:52
    Энэ чадварыг хэмжихдээ
    "Нүднээс бодлыг унших" гэдэг нэртэй
  • 3:52 - 3:55
    түгээмэл хэрэглэгддэг тестийг ашиглажээ.
  • 3:55 - 3:57
    Энэхүү тестээр өндөр оноо авсан багууд
  • 3:57 - 3:59
    илүү амжилт үзүүлсэн байна.
  • 3:59 - 4:04
    Хоёрт, өндөр амжилт гаргасан багийн гишүүд
    хугацааны хувьд адил оролцоотой байсан.
  • 4:04 - 4:06
    Хэн ч давамгайлаагүй.
  • 4:06 - 4:09
    Мөн хэн ч зүгээр суусангүй.
  • 4:09 - 4:12
    Гуравт, өндөр амжилт гаргасан багууд
  • 4:12 - 4:14
    илүү олон эмэгтэй гишүүдтэй байсан.
  • 4:14 - 4:16
    (Алга ташилт)
  • 4:16 - 4:20
    Тэгэхээр эмэгтэйчүүд ер нь
    "Нүднээс бодлыг унших тест" дээр
  • 4:20 - 4:22
    харьцангуй өндөр оноо авдаг учраас
  • 4:22 - 4:25
    бусдыг ойлгох чадварын оноо нь
    өндөр гарсан гэсэн үг үү?
  • 4:25 - 4:28
    Эсвэл асуудалд арай олон
    өнцгөөс хандсан гэсэн үг үү?
  • 4:28 - 4:32
    Үүнийг бид хэлж чадахгүй.
    Гэхдээ бидний олж мэдсэн гайхалтай зүйл нь
  • 4:32 - 4:36
    зарим багуудын бусдаас
    илүү амжилт гаргасан
  • 4:36 - 4:39
    гол шалтгаан нь хүн хоорондын харилцаа
  • 4:39 - 4:42
    гэдгийг энэ туршилт харуулсан.
  • 4:44 - 4:46
    Энэ бодит амьдрал дээр
    хэрхэн яаж хэрэгждэг вэ?
  • 4:46 - 4:52
    Үнэхээр л хүмүүс хоорондын харилцаа
    чухал үүрэгтэй байх нь.
  • 4:52 - 4:56
    Учир нь багийнхан хоорондоо сайн
    ойлголцож, нэгнийгээ хүлээн зөвшөөрснөөр
  • 4:56 - 4:59
    шинэ санаанууд урган гарч, боловсордог аж.
  • 4:59 - 5:03
    Гацаах зүйл гарахгүй. Хэн ч эрч хүчээ
    дэмий зүйлд зарцуулах хэрэггүй болно.
  • 5:03 - 5:07
    Жишээ нь, дэлхийн шилдэг инженерийн
    фирмүүдийн нэг болох Arup компани
  • 5:07 - 5:10
    Бээжингийн Олимпод зориулж
    морин уралдааны төв
  • 5:10 - 5:12
    байгуулах ажил гүйцэтгэхээр болжээ.
  • 5:12 - 5:14
    Энэхүү байгууламж нь
  • 5:14 - 5:19
    хоёр мянга таван зуун шилдэг үүлдрийн
    морьд хүлээн авах чадалтай байх хэрэгтэй.
  • 5:19 - 5:21
    Морьд холын нислэгээр ирдэг тул
  • 5:21 - 5:25
    цагийн зөрүүний улмаас
    сульдаж ядарсан байдаг.
  • 5:25 - 5:28
    Инженерүүдэд нэг асуудал тулгарсан нь
  • 5:28 - 5:32
    хэр хэмжээний адууны ялгадас
    цэвэрлэх хүчин чадалтай байх вэ?
  • 5:33 - 5:37
    Үүнийг инженерийн сургуульд
    заадаггүй нь мэдээж. (Инээд)
  • 5:37 - 5:40
    Гэхдээ энэ алдаа гаргаж болохгүй
    асуудлуудын нэг юм.
  • 5:40 - 5:44
    Мэдээж тэр хэдэн сар
    малын эмч нартай ярилцаж,
  • 5:44 - 5:46
    тооцоо судалгаа хийж болох байсан.
  • 5:46 - 5:49
    Харин үүний оронд тэр
    бусдаас тусламж хүсч,
  • 5:49 - 5:53
    Нью-Йоркт морин уралдааны клуб
    байгуулсан нэгнийг олжээ.
  • 5:53 - 5:57
    Асуудлыг нэг өдрийн дотор л шийдсэн байна.
  • 5:57 - 6:00
    Arup компани нэг нэгэндээ
    туслах зан чанар нь
  • 6:00 - 6:03
    тэдний амжилтын гол
    түлхүүр гэдэгт итгэдэг.
  • 6:03 - 6:07
    Тус хүргэх гэхээр сул,
    үлбэгэр сонсогдож байж магадгүй.
  • 6:07 - 6:11
    Гэхдээ энэ амжилт гаргадаг
    багуудыг гол цөм бөгөөд
  • 6:11 - 6:17
    тэдний амжилт ямар ч хувь хүний
    амжилтаас ямагт дээгүүр байдаг байна.
  • 6:17 - 6:20
    Бусдаас тусламж авснаар заавал
    бүгдийг мэдэх шаардлагагүй болно.
  • 6:20 - 6:26
    Бусдаас тусламж авч, бусдад тусалж чаддаг
    хүмүүсийн дунд ажилладаг байхад л болно.
  • 6:26 - 6:31
    SAP-д хүн ямар ч асуултад 17 минутын
    дотор хариулах боломжтой гэж үздэг.
  • 6:32 - 6:35
    Гэвч миний хамтран ажилладаг
    технологийн фирмүүдээс аль нь ч
  • 6:35 - 6:41
    үүнийг технологийн асуудал гэж
    бодож үзэж байгаагүй.
  • 6:41 - 6:45
    Учир нь нэгэндээ туслах эсэх нь бие
    биенээ хэр сайн мэддэгээс шалтгаалдаг.
  • 6:46 - 6:51
    Хэтэрхий энгийн мэт сонсогдох энэ зүйлийг
    бид цаанаасаа болдог мэтээр боддог.
  • 6:51 - 6:52
    Гэвч тийм биш юм.
  • 6:52 - 6:56
    Би анхны программ хангамжийн
    компаниа удирдаж байхдаа
  • 6:56 - 6:58
    бид гацаанд орсон гэдгээ ухаарсан.
  • 6:58 - 7:02
    Маргалдаж, мэтгэлцэх нь их ч
    шийдвэрт хүрэх нь цөөн.
  • 7:02 - 7:05
    Яваандаа ажилдаа авсан
    авьяаслаг, бүтээлч хүмүүс маань
  • 7:05 - 7:08
    бие биенээ огт мэддэггүй болохыг
    би ухаарсан юм.
  • 7:08 - 7:12
    Тэд өмнөх ажилдаа хэтэрхий улайрснаас
  • 7:12 - 7:16
    хажуу ширээнд нь хэн суудгийг ч
    мэддэггүй байлаа.
  • 7:16 - 7:19
    Би хийж байгаа ажлаа зогсоогоод
  • 7:19 - 7:21
    бие биенээ мэдэхэд
    цаг зарцуулахаар шийдсэн нь
  • 7:21 - 7:24
    бидэнд жинхэнэ амжилт авчирсан.
  • 7:25 - 7:27
    20 жилийн өмнөх энэ явдлаас хойш
    зарим компанид ажлын
  • 7:27 - 7:30
    ширээ дээр аяга байлгахыг хориглосон
    байхтай таарч байлаа.
  • 7:30 - 7:34
    Учир нь тэд ажилчдаа суудлаасаа босч
    өөр хоорондоо ярилцаж,
  • 7:34 - 7:36
    бие биенээ мэддэг
    болохыг хүсдэг.
  • 7:36 - 7:39
    Шведүүд бүр тусгай
    хэллэг хүртэл бодож олсон.
  • 7:39 - 7:42
    Шведээр "фика" гэдэг нь
    зүгээр нэг цайны завсарлага биш,
  • 7:42 - 7:46
    харин нийтийн сэргэлт гэсэн утгатай үг юм.
  • 7:46 - 7:49
    Мэйн мужид байрладаг Idexx компани
  • 7:49 - 7:52
    ажилтнууддаа зориулж
    ногооны талбай байгуулсан нь
  • 7:52 - 7:54
    салбар салбарын хүмүүс хамтдаа ажиллаж,
  • 7:54 - 7:59
    бизнесийг бүхэлд нь
    мэдэх боломжтой болох юм.
  • 7:59 - 8:01
    Тэд галзуурчхаагүй байгаа даа?
  • 8:01 - 8:05
    Харин ч үгүй. Тэд нэг зүйлийг ойлгосон нь
    хэцүү цаг үе зайлшгүй ирнэ.
  • 8:05 - 8:07
    Ийм цаг үе ирэхэд
  • 8:07 - 8:09
    чухал бөгөөд шинэлэг нээлт
    хийхээр ажиллаж байгаа хүнд
  • 8:09 - 8:12
    бусдын дэмжлэг үгүйлэгдэж,
  • 8:12 - 8:15
    түүнд туслах хэн нэгнийг хүсдэг.
  • 8:15 - 8:20
    Шинэ санааг компани биш
    зөвхөн хүмүүс л төрүүлдэг.
  • 8:20 - 8:23
    Харин хүмүүст урам зориг өгдөг зүйл нь
  • 8:23 - 8:27
    хүн хоорондын холбоо,
    итгэлцэл, үнэнч байдал юм.
  • 8:28 - 8:31
    Байшингийн өрлөгт зөвхөн тоосго биш,
  • 8:31 - 8:34
    зуурмаг нь ямар байх нь ч бас чухал.
  • 8:34 - 8:36
    Энэ бүгдийг хамтад нь нийлүүлж байж
  • 8:36 - 8:39
    "нийгэмшлийн капитал" гээчийг олж авна.
  • 8:39 - 8:45
    Нийгэмшлийн капитал нь нэгэндээ найдах,
    хамтрах замаар итгэлцлийг бий болгодог.
  • 8:45 - 8:48
    Энэ нэр томьёог нийгэм судлаачид
    хүнд хэцүү нөхцөлийг онцгой тайвнаар
  • 8:48 - 8:53
    даван гарч байсан нийгмийн бүлгүүдийг
    судлахдаа шинээр гаргасан байна.
  • 8:53 - 8:58
    Нийгэмшлийн капитал нь
    компаниудад түлхэц өгч,
  • 8:58 - 9:03
    компаниудыг хүчирхэг болгодог.
  • 9:04 - 9:06
    Энэ бодит амьдрал дээр юу гэсэн үг вэ?
  • 9:07 - 9:11
    Цаг хугацаа бол бүх зүйл гэсэн үг.
  • 9:11 - 9:15
    Учир нь нийгэмшлийн капитал нь
    цаг хугацаатай нягт холбоотой.
  • 9:15 - 9:21
    Хэдий чинээ удаан хамт ажиллана төдий
    чинээ багийн ажиллагаа сайжирна.
  • 9:21 - 9:26
    Учир нь бие биедээ итгэх итгэл нэмэгдэж,
    нээлттэй болоход хугацаа хэрэгтэй.
  • 9:26 - 9:30
    Цаг хугацаа үнэт зүйлсийг бий болгодог.
  • 9:31 - 9:33
    Алекс Пентланд нэг компанид
    цайны завсарлагааг
  • 9:33 - 9:36
    нэгдсэн байдлаар хийж байх,
  • 9:36 - 9:39
    ингэснээр хүмүүсийн хооронд яриа өрнүүлэх
    боломжийг бий болгох зөвлөмж өгчээ.
  • 9:39 - 9:43
    Үр дүнд компанийн ашиг нь
    15 сая доллар болтлоо өсч,
  • 9:43 - 9:47
    ажилтнуудын сэтгэл ханамж
    10 хувиар нэмэгджээ.
  • 9:47 - 9:50
    Зарцуулах тусам өссөөр байдаг онцлогтой
  • 9:50 - 9:54
    нийгэмшлийн капиталын өгөөж нь
    муугүй байгаа биз.
  • 9:54 - 10:00
    Гэхдээ үүнийг найз нөхдийн холбоо үүсгэх,
    эсвэл дэмий сэлгүүцэхтэй андуурч болохгүй.
  • 10:00 - 10:05
    Учир нь ийм төрлийн хүмүүс
    нэмэр болохоос нэрмээс болох нь их.
  • 10:05 - 10:09
    Тэвчээргүй, зөвхөн өөрийгөө л
    боддог үйлдэл нь
  • 10:09 - 10:13
    тэдний хийж чадах зүйл.
  • 10:13 - 10:18
    Илэн далангүй байх нь санал
    зөрчилдөхөд хүргэдэг.
  • 10:18 - 10:23
    Гэхдээ ингэж байж л сайхан санаа
    агуу болж хувирна.
  • 10:23 - 10:27
    Учир нь анхны санаа хэзээ ч
    бүрэн төгс байдаггүй.
  • 10:27 - 10:30
    Шинэ санаа эхэндээ яг л
    дөнгөж төрсөн хүүхэд шиг
  • 10:30 - 10:34
    эмх цэгцгүй, тодорхойгүй хэрнээ
    боломжоор дүүрэн.
  • 10:34 - 10:41
    Зөвхөн хүн бүр хувь нэмрээ оруулж, итгэл
    хүлээлгэж, бэрхшээлийг хамтдаа туулж байж
  • 10:41 - 10:44
    шинэ санаанууд жинхэнэ утгаараа
    биеллээ олдог.
  • 10:44 - 10:48
    Үүнд л нийгэмшлийн капиталын хэрэг гарна.
  • 10:49 - 10:52
    Үнэндээ бид авьяас чадвар, бүтээлч чанарыг
  • 10:52 - 10:56
    энэ өнцгөөс харж байсангүй.
  • 10:56 - 11:00
    Бид оддын тухай л ярьсаар ирсэн.
  • 11:00 - 11:04
    Хэрэв бид ийм арга барилаар
    ажиллаад эхэлбэл
  • 11:04 - 11:07
    бидэнд одууд хэрэггүй гэсэн үг үү?
  • 11:07 - 11:10
    Нэг удаа би Лондонгийн
    Эзэн хааны драмын урлагийн
  • 11:10 - 11:14
    академийн сонгон шалгаруулалтад суусан юм.
  • 11:14 - 11:17
    Тэгэхэд намайг нэг зүйл
    үнэхээр гайхшруулсан.
  • 11:17 - 11:22
    Багш нар хувь хүний авьяасыг харахаас илүү
  • 11:22 - 11:26
    оюутнуудын хооронд юу болж
    байгааг ажиглаж байлаа.
  • 11:26 - 11:31
    Учир нь тэнд жинхэнээсээ драм өрнөдөг аж.
  • 11:31 - 11:33
    Шилдэг цомгийн
    найруулагч нартай ярилцахад
  • 11:33 - 11:36
    тэд "Мэдээж, хөгжмийн ертөнцөд
    олон супер одод бий.
  • 11:36 - 11:39
    Гэхдээ тэд уддаггүй.
  • 11:39 - 11:43
    Хамтран ажиллахдаа гарамгай хэдхэн нь л
    амжилтын замналаа үргэлжлүүлж чаддаг.
  • 11:43 - 11:46
    Учир нь бусдын давуу талыг
    илрүүлж байж л
  • 11:46 - 11:49
    тэд өөрсдийнхөө онцгой чанарыг
    олж чаддаг" гэдэг.
  • 11:50 - 11:52
    Би өөрсдийн хурц ухаан,
    бүтээлч чанараараа алдартай
  • 11:52 - 11:54
    компаниудаар зочлоход
  • 11:54 - 11:57
    тэндээс супер одуудыг олж хардаггүй.
  • 11:57 - 12:01
    Учир нь тэнд хүн бүхнийг чухалчилдаг.
  • 12:01 - 12:04
    Би өөрийн амьдралаа эргэн санаж,
  • 12:04 - 12:08
    хамт ажиллах завшаан олдсон
    гайхалтай хүмүүсийг эргэн дурсахад
  • 12:08 - 12:14
    бид нэг нэгэндээ ямар их зүйл
    өгч болохыг би олж мэдсэн.
  • 12:14 - 12:19
    Хамгийн гол нь супер тахиа
    байхаа л болих хэрэгтэй.
  • 12:20 - 12:25
    (Алга ташилт) (Инээд)
  • 12:25 - 12:31
    Нийгмийн хүчин зүйлс ямар
    чухал болохыг нэгэнт ойлгосон бол
  • 12:31 - 12:34
    олон зүйл өөрчлөгдөх нь гарцаагүй.
  • 12:34 - 12:39
    Авьяастан тодруулах тэмцээний
    арга барилаар компанийг удирдах нь
  • 12:39 - 12:41
    ажилтнуудыг бие
    биеийнх нь эсрэг турхирдаг.
  • 12:41 - 12:46
    Одоо тэмцэлдээнийг нийгэмшлийн
    капиталаар солих цаг нь болсон.
  • 12:46 - 12:49
    Хүмүүсийг мөнгөөр урамшуулах гэж
    оролдсоор их хугацаа өнгөрлөө.
  • 12:49 - 12:52
    Гэвч мөнгө хүмүүс хоорондын
    харилцааг эвддэг гэдгийг
  • 12:52 - 12:56
    олон тооны судалгаа нотолсоор байна.
  • 12:57 - 13:02
    Одоо хүмүүс бие биенээ
    урамшуулан дэмжих хэрэгтэй.
  • 13:03 - 13:08
    Олон жилийн турш бид удирдагч гэдэг бол
    ямар ч асуудлыг бие даан шийдэж чадах
  • 13:08 - 13:11
    баатарлаг хувь хүн байна
    гэж ойлгосоор ирсэн.
  • 13:11 - 13:14
    Бид одоо хуучин ойлголтоосоо татгалзаж,
    удирдах ухаан гэдгийг
  • 13:14 - 13:18
    хүн бүр өөрийн саналаа зоригтой хэлж,
    энэ санааг хамтаар хөгжүүлэх нөхцөлийг
  • 13:18 - 13:24
    бий болгох үйлдэл гэж
    шинээр тодорхойлох хэрэгтэй.
  • 13:24 - 13:28
    Энэ амжилттай хэрэгждэг жишээг бид мэднэ.
  • 13:28 - 13:33
    Монреалын Протоколоор
    озоны давхаргыг гэмтээдэг
  • 13:33 - 13:37
    хлорфторт нүүрстөрөгчийн хэрэглээнээс
    татгалзахыг уриалах нь
  • 13:37 - 13:39
    маш өндөр эрсдэл дагуулж байсан.
  • 13:39 - 13:42
    Хлорфторт нүүрстөрөгчийн хэрэглээ
    маш түгээмэл байсан бөгөөд
  • 13:42 - 13:45
    юугаар орлуулахыг хэн ч мэдэхгүй байлаа.
  • 13:45 - 13:51
    Олон багаас нэг нь үйл ажиллагаандаа
    гурван үндсэн зарчмыг нэвтрүүлсэн.
  • 13:51 - 13:55
    Нэгт, инженерийн хэлтсийн
    дарга Фрэнк Маслен
  • 13:55 - 13:58
    багт ямар ч од байхгүй байх болно
    гэдгийг хэлсэн.
  • 13:58 - 14:00
    Бидэнд хүн бүр хэрэгтэй.
  • 14:00 - 14:03
    Хүн бүрийн санал чухал.
  • 14:03 - 14:08
    Хоёрт, бид зөвхөн нэг
    стандартаар ажиллана:
  • 14:08 - 14:10
    төсөөлж болох
    хамгийн сайнаар хийх.
  • 14:11 - 14:14
    Гуравт гэвэл тэрээр өөрийн удирдагч
    Жефф Тадхоупд тэдний ажилд
  • 14:14 - 14:16
    оролцохгүй байхыг
    анхааруулсан байна.
  • 14:16 - 14:19
    Учир нь эрх мэдэл ажил нураах чадалтай
    болохыг тэр мэддэг байж.
  • 14:19 - 14:22
    Гэхдээ Тадхоуп юу ч хийхгүй
    байна гэсэн үг биш.
  • 14:22 - 14:23
    Тэр ерөнхийд нь хянадаг байж.
  • 14:23 - 14:28
    Тэр гишүүдийн санал багийн үндсэн
    зарчимдаа нийцэж байгааг хянадаг байж.
  • 14:28 - 14:34
    Энэ амжилт авчирсан: тус төсөл дээр
    ажиллаж байсан
  • 14:34 - 14:38
    бусад багаас тэдний баг
    түрүүлж асуудлыг шийдсэн.
  • 14:38 - 14:40
    Одоог хүртэл Монреалын Протокол нь
  • 14:40 - 14:46
    байгаль орчныг хамгаалах чиглэлээр
    хамгийн амжилттай хийгдсэн
  • 14:46 - 14:48
    олон улсын гэрээ гэж тооцогддог.
  • 14:49 - 14:52
    Шийдвэрлэх хэрэгтэй томоохон асуудлууд
  • 14:52 - 14:55
    өмнө нь ч байсан, одоо ч байсаар байна.
  • 14:55 - 14:59
    Хэрэв бидний асуудлыг
    хэдхэн тооны супер хүмүүс
  • 14:59 - 15:02
    шийдэхийг нь хүлээж
    суувал хэзээ ч бүтэхгүй.
  • 15:02 - 15:05
    Бидэнд хүн бүрийн оролцоо хэрэгтэй.
  • 15:05 - 15:12
    Учир нь хүн бүрт эрч хүч,
    төсөөлөл, урам зоригийг бадраах
  • 15:12 - 15:19
    үнэт зүйл байдаг гэдгийг
    хүлээн зөвшөөрсөн цагт л
  • 15:19 - 15:23
    бид төсөөллөөс давсан
    агуу зүйлийг бүтээж чадна.
  • 15:23 - 15:26
    Баярлалаа.
  • 15:26 - 15:30
    (Алга ташилт)
Title:
Ажлын байр дээрх захиргаадалтын ёсыг март
Speaker:
Маргарет Хеффернан
Description:

Ихэнх компаниуд үйл ажиллагаагаа удирдахдаа "супер тахианы загвар" гэж нэрлэгдэх бусдаас давамгай ур чадвартай "од" ажилтнуудыг илүүтэйгээр үнэлэх зарчмаар явдаг. Гэвч энэ нь бүтээмж өндөртэй багуудыг тодорхойлдог хүчин зүйл биш юм. Бизнес салбарт тэргүүлэгч Маргарет Хеффернан нийгмийн харилцан шүтэлцээ нь амжилтын түлхүүр болохыг судалжээ. Цайны завсарлагаар хамтдаа ярилцаж, бие биенээсээ тусламж хүсэх нь урт хугацаандаа гайхалтай амжилтанд хүргэдэг байна. Иймд бид амжилтанд хүргэдэг хүчин зүйлсийг шинээр тодорхойлж, удирдагч гэж хэн болохыг эрс өөр өнцгөөс харах цаг нь болжээ. Учир нь "Шинэ санааг компани биш, зөвхөн хүмүүс л сэддэг" гэдгийг Хеффернан хэлж байна.

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TEDTalks
Duration:
15:47

Mongolian subtitles

Revisions Compare revisions