WEBVTT 00:00:00.717 --> 00:00:06.420 Пердюгийн их сургуулийн эволюцын биологич Виллиам Мюр тахиануудыг судалсан байна. 00:00:06.420 --> 00:00:08.649 Хөдөлмөрийн бүтээмжийн тухай сонирхож. 00:00:08.649 --> 00:00:10.639 Энэ нь бид бүхэнд бүгдэд нь хамаатай зүйл. 00:00:10.639 --> 00:00:13.239 Гэхдээ тахианы хувьд өндгийг нь тоолоод л боллоо учраас 00:00:13.239 --> 00:00:14.827 хэмжихэд тийм ч хэцүү биш л дээ. 00:00:14.827 --> 00:00:16.527 (Инээд) 00:00:16.527 --> 00:00:19.944 Тэрээр тахианы хөдөлмөрийн бүтээмжийг юу нэмэгдүүлдгийг судалсан байна. 00:00:19.944 --> 00:00:22.870 Тиймээс нэгэн гайхалтай туршилт хийжээ. 00:00:22.870 --> 00:00:27.328 Тахиа бүлгээрээ амьдардаг учраас нэгэн дундаж үзүүлэлттэй бүлэг тахиаг сонгож. 00:00:27.328 --> 00:00:30.718 Тэгээд зургаан үеийнх нь турш ажигласан байна. 00:00:30.718 --> 00:00:32.807 Харин дараа нь өөр нэг бүлэг бүрдүүлэхдээ 00:00:32.807 --> 00:00:35.315 бүтээмж хамгийн өндөртэй тахиануудыг сонгосон байна. 00:00:35.315 --> 00:00:38.270 Өөрөөр хэлбэл супер тахиануудаас бүрдсэн 00:00:38.270 --> 00:00:40.377 супер бүлгийг үүсгэжээ. 00:00:40.377 --> 00:00:45.075 Үе өнгөрөх бүр бүлгээ хамгийн үржил сайтай тахиагаар шинэчилж байлаа. NOTE Paragraph 00:00:45.415 --> 00:00:47.969 Зургаан үе өнгөрсний дараа 00:00:47.969 --> 00:00:49.717 түүнийг юу олж мэдсэн гэж санана? 00:00:49.717 --> 00:00:53.548 Эхний бүлгийн тахианууд маш сайн байлаа. 00:00:53.548 --> 00:00:56.074 Бүгд тарган, өд сайтай. 00:00:56.074 --> 00:00:58.352 Өндөглөх тоо нь ч огцом нэмэгджээ. 00:00:58.702 --> 00:01:00.559 Харин хоёр дахь бүлэг яасан гэж бодно? 00:01:01.419 --> 00:01:03.293 Гуравхан тахиа л амьд үлдсэн байжээ. 00:01:04.253 --> 00:01:06.413 Тэд бусдыгаа үхтэл нь дарамталсан байж. 00:01:06.413 --> 00:01:07.990 (Инээд) 00:01:07.990 --> 00:01:13.501 Бүтээмж өндөртэй тахианууд бусдыгаа 00:01:13.501 --> 00:01:18.164 доош дарж байж л амжилтад хүрсэн байна. NOTE Paragraph 00:01:18.830 --> 00:01:22.525 Би дэлхийг тойрон аялж энэ түүхийг ярьж явахад 00:01:22.525 --> 00:01:24.777 олон төрлийн байгууллага, компаниудад 00:01:24.777 --> 00:01:27.353 хүмүүс тэр даруй л адил төстэй талыг олж хардаг. 00:01:27.353 --> 00:01:29.659 Тэд над дээр ирээд 00:01:29.659 --> 00:01:32.750 "Энэ супер бүлэг чинь манай компани байна" гэдэг. 00:01:32.750 --> 00:01:34.715 (Инээд) 00:01:34.715 --> 00:01:38.226 Эсвэл "Энэ чинь манай улс байна", 00:01:38.226 --> 00:01:40.318 "Энэ чинь миний амьдрал байна" гэдэг. NOTE Paragraph 00:01:40.798 --> 00:01:44.722 Намайг багаас амьдралд урагшлахын тулд өрсөлдөхийг зааж сургасан. 00:01:44.722 --> 00:01:48.754 Өрсөлдөж байж л сайн сургууль, сайн ажилд орж, тушаал дэвшинэ гэдэг. 00:01:48.754 --> 00:01:52.492 Гэвч би үүнээс хэзээ ч урам зориг авч байгаагүй. 00:01:52.492 --> 00:01:57.275 Шинэ зүйл нээх нь надад таашаал өгдөг болохоор би бизнес эхлүүлсэн. 00:01:57.275 --> 00:02:00.595 Авьяаслаг, бүтээлч хүмүүстэй хамт ажиллах нь 00:02:00.595 --> 00:02:02.075 надад том шагнал болдог. 00:02:02.755 --> 00:02:08.397 Надад захиргаадалт, супер тахиа, супер одууд 00:02:08.397 --> 00:02:10.966 хэзээ ч зөв мэт санагддаггүй. 00:02:11.276 --> 00:02:13.220 Өнгөрсөн 50 жилийн турш 00:02:13.220 --> 00:02:17.452 бид дийлэнх компани, зарим нийгмийг 00:02:17.452 --> 00:02:19.770 супер тахианы загвараар удирдаж ирлээ. 00:02:19.960 --> 00:02:23.582 Бид супер одууд амжилт авчирдаг гэж боддог. 00:02:23.582 --> 00:02:27.731 Авьяаслаг эрчүүд, зарим эмэгтэйчүүдийг сонгоод 00:02:27.731 --> 00:02:31.090 бүх эрх мэдэл, нөөц бололцоог тэдний гарт атгуулдаг. 00:02:31.430 --> 00:02:35.493 Үр дүн нь Виллиам Муирын туршилттай яг адилхан байдаг: 00:02:35.493 --> 00:02:40.462 түрэмгийлэл, доголдол, гарз хохирол. 00:02:40.462 --> 00:02:44.572 Хэрэв бүтээмж өндөртэй нэгэн бусдынхаа бүтээмжийг 00:02:44.572 --> 00:02:47.753 дарангуйлж байж л амжилтад хүрдэг юм бол 00:02:47.753 --> 00:02:51.236 бидэнд илүү үр дүнтэй ажиллах, илүү баялаг амьдрах 00:02:51.236 --> 00:02:54.010 арга зам хайж олох зайлшгүй шаардлага тулгарч байна. 00:02:54.510 --> 00:02:58.921 (Алга ташилт) NOTE Paragraph 00:02:58.921 --> 00:03:02.915 Тэгэхээр зарим баг бусад багаас илүү амжилттай, 00:03:02.915 --> 00:03:06.390 илүү үр дүнтэй болоход нь юу нөлөөлдөг юм бол? 00:03:06.700 --> 00:03:09.974 Энэ асуултад хариулах зорилгоор MIT-ийн баг судалгаа явуулжээ. 00:03:09.974 --> 00:03:12.400 Тэд хэдэн зуун сайн дурынхныг урьж, 00:03:12.400 --> 00:03:15.894 багуудад хуваан, маш хүнд даалгавар өгсөн. 00:03:15.894 --> 00:03:18.625 Бүгдийнх нь хүлээж байсан шиг л үр дүн гарлаа. 00:03:18.625 --> 00:03:21.931 Зарим багууд бусдаасаа илүү амжилттай даалгаврыг гүйцэтгэсэн байна. 00:03:21.931 --> 00:03:25.461 Гэхдээ үнэхээр сонирхол татсан зүйл гэвэл 00:03:25.461 --> 00:03:28.108 IQ өндөртэй хүмүүс 00:03:28.108 --> 00:03:31.149 өндөр оноо авсан багт багтаагүй. 00:03:31.149 --> 00:03:34.748 Эдгээр багуудын гишүүдийн дундаж IQ оноо нь ч 00:03:34.748 --> 00:03:37.117 бусад багаас өндөр байсангүй. 00:03:37.117 --> 00:03:42.991 Харин гурван хүчин зүйл багийн амжилтыг тодорхойлсон байна. 00:03:42.991 --> 00:03:48.633 Нэгт, тэдний бусдыгаа ойлгох чадвар өндөр байв. 00:03:48.633 --> 00:03:52.232 Энэ чадварыг хэмжихдээ "Нүднээс бодлыг унших" гэдэг нэртэй 00:03:52.232 --> 00:03:54.717 түгээмэл хэрэглэгддэг тестийг ашиглажээ. 00:03:54.717 --> 00:03:56.914 Энэхүү тестээр өндөр оноо авсан багууд 00:03:56.914 --> 00:03:58.864 илүү амжилт үзүүлсэн байна. 00:03:58.864 --> 00:04:03.972 Хоёрт, өндөр амжилт гаргасан багийн гишүүд хугацааны хувьд адил оролцоотой байсан. 00:04:03.972 --> 00:04:06.317 Хэн ч давамгайлаагүй. 00:04:06.317 --> 00:04:09.103 Мөн хэн ч зүгээр суусангүй. 00:04:09.103 --> 00:04:11.820 Гуравт, өндөр амжилт гаргасан багууд 00:04:11.820 --> 00:04:14.165 илүү олон эмэгтэй гишүүдтэй байсан. 00:04:14.165 --> 00:04:16.162 (Алга ташилт) 00:04:16.162 --> 00:04:20.437 Тэгэхээр эмэгтэйчүүд ер нь "Нүднээс бодлыг унших тест" дээр 00:04:20.437 --> 00:04:22.310 харьцангуй өндөр оноо авдаг учраас 00:04:22.310 --> 00:04:25.037 бусдыг ойлгох чадварын оноо нь өндөр гарсан гэсэн үг үү? 00:04:25.037 --> 00:04:27.795 Эсвэл асуудалд арай олон өнцгөөс хандсан гэсэн үг үү? 00:04:27.795 --> 00:04:31.951 Үүнийг бид хэлж чадахгүй. Гэхдээ бидний олж мэдсэн гайхалтай зүйл нь 00:04:31.951 --> 00:04:36.380 зарим багуудын бусдаас илүү амжилт гаргасан 00:04:36.380 --> 00:04:38.731 гол шалтгаан нь хүн хоорондын харилцаа 00:04:38.731 --> 00:04:42.378 гэдгийг энэ туршилт харуулсан. NOTE Paragraph 00:04:43.543 --> 00:04:46.375 Энэ бодит амьдрал дээр хэрхэн яаж хэрэгждэг вэ? 00:04:46.375 --> 00:04:51.716 Үнэхээр л хүмүүс хоорондын харилцаа чухал үүрэгтэй байх нь. 00:04:51.716 --> 00:04:55.524 Учир нь багийнхан хоорондоо сайн ойлголцож, нэгнийгээ хүлээн зөвшөөрснөөр 00:04:55.524 --> 00:04:58.780 шинэ санаанууд урган гарч, боловсордог аж. 00:04:58.780 --> 00:05:02.768 Гацаах зүйл гарахгүй. Хэн ч эрч хүчээ дэмий зүйлд зарцуулах хэрэггүй болно. NOTE Paragraph 00:05:02.768 --> 00:05:07.482 Жишээ нь, дэлхийн шилдэг инженерийн фирмүүдийн нэг болох Arup компани 00:05:07.482 --> 00:05:10.134 Бээжингийн Олимпод зориулж морин уралдааны төв 00:05:10.134 --> 00:05:12.000 байгуулах ажил гүйцэтгэхээр болжээ. 00:05:12.000 --> 00:05:13.826 Энэхүү байгууламж нь 00:05:13.826 --> 00:05:19.120 хоёр мянга таван зуун шилдэг үүлдрийн морьд хүлээн авах чадалтай байх хэрэгтэй. 00:05:19.120 --> 00:05:21.209 Морьд холын нислэгээр ирдэг тул 00:05:21.209 --> 00:05:24.692 цагийн зөрүүний улмаас сульдаж ядарсан байдаг. 00:05:24.692 --> 00:05:28.104 Инженерүүдэд нэг асуудал тулгарсан нь 00:05:28.104 --> 00:05:31.780 хэр хэмжээний адууны ялгадас цэвэрлэх хүчин чадалтай байх вэ? 00:05:32.540 --> 00:05:37.184 Үүнийг инженерийн сургуульд заадаггүй нь мэдээж. (Инээд) 00:05:37.184 --> 00:05:40.388 Гэхдээ энэ алдаа гаргаж болохгүй асуудлуудын нэг юм. 00:05:40.388 --> 00:05:43.853 Мэдээж тэр хэдэн сар малын эмч нартай ярилцаж, 00:05:43.853 --> 00:05:45.654 тооцоо судалгаа хийж болох байсан. 00:05:45.654 --> 00:05:48.799 Харин үүний оронд тэр бусдаас тусламж хүсч, 00:05:48.799 --> 00:05:53.285 Нью-Йоркт морин уралдааны клуб байгуулсан нэгнийг олжээ. 00:05:53.285 --> 00:05:57.404 Асуудлыг нэг өдрийн дотор л шийдсэн байна. 00:05:57.404 --> 00:06:00.191 Arup компани нэг нэгэндээ туслах зан чанар нь 00:06:00.191 --> 00:06:02.959 тэдний амжилтын гол түлхүүр гэдэгт итгэдэг. NOTE Paragraph 00:06:03.279 --> 00:06:07.400 Тус хүргэх гэхээр сул, үлбэгэр сонсогдож байж магадгүй. 00:06:07.400 --> 00:06:11.498 Гэхдээ энэ амжилт гаргадаг багуудыг гол цөм бөгөөд 00:06:11.498 --> 00:06:16.707 тэдний амжилт ямар ч хувь хүний амжилтаас ямагт дээгүүр байдаг байна. 00:06:17.117 --> 00:06:20.322 Бусдаас тусламж авснаар заавал бүгдийг мэдэх шаардлагагүй болно. 00:06:20.322 --> 00:06:25.600 Бусдаас тусламж авч, бусдад тусалж чаддаг хүмүүсийн дунд ажилладаг байхад л болно. 00:06:25.600 --> 00:06:31.361 SAP-д хүн ямар ч асуултад 17 минутын дотор хариулах боломжтой гэж үздэг. 00:06:32.131 --> 00:06:35.126 Гэвч миний хамтран ажилладаг технологийн фирмүүдээс аль нь ч 00:06:35.126 --> 00:06:40.571 үүнийг технологийн асуудал гэж бодож үзэж байгаагүй. 00:06:40.571 --> 00:06:45.041 Учир нь нэгэндээ туслах эсэх нь бие биенээ хэр сайн мэддэгээс шалтгаалдаг. 00:06:45.771 --> 00:06:50.782 Хэтэрхий энгийн мэт сонсогдох энэ зүйлийг бид цаанаасаа болдог мэтээр боддог. 00:06:50.782 --> 00:06:52.410 Гэвч тийм биш юм. 00:06:52.410 --> 00:06:55.704 Би анхны программ хангамжийн компаниа удирдаж байхдаа 00:06:55.704 --> 00:06:57.738 бид гацаанд орсон гэдгээ ухаарсан. 00:06:57.738 --> 00:07:01.523 Маргалдаж, мэтгэлцэх нь их ч шийдвэрт хүрэх нь цөөн. 00:07:01.523 --> 00:07:05.279 Яваандаа ажилдаа авсан авьяаслаг, бүтээлч хүмүүс маань 00:07:05.279 --> 00:07:08.364 бие биенээ огт мэддэггүй болохыг би ухаарсан юм. 00:07:08.364 --> 00:07:12.241 Тэд өмнөх ажилдаа хэтэрхий улайрснаас 00:07:12.241 --> 00:07:15.970 хажуу ширээнд нь хэн суудгийг ч мэддэггүй байлаа. 00:07:15.970 --> 00:07:18.541 Би хийж байгаа ажлаа зогсоогоод 00:07:18.541 --> 00:07:21.125 бие биенээ мэдэхэд цаг зарцуулахаар шийдсэн нь 00:07:21.125 --> 00:07:24.223 бидэнд жинхэнэ амжилт авчирсан. NOTE Paragraph 00:07:24.813 --> 00:07:27.409 20 жилийн өмнөх энэ явдлаас хойш зарим компанид ажлын 00:07:27.409 --> 00:07:30.311 ширээ дээр аяга байлгахыг хориглосон байхтай таарч байлаа. 00:07:30.311 --> 00:07:34.305 Учир нь тэд ажилчдаа суудлаасаа босч өөр хоорондоо ярилцаж, 00:07:34.305 --> 00:07:36.139 бие биенээ мэддэг болохыг хүсдэг. 00:07:36.139 --> 00:07:38.647 Шведүүд бүр тусгай хэллэг хүртэл бодож олсон. 00:07:38.647 --> 00:07:42.007 Шведээр "фика" гэдэг нь зүгээр нэг цайны завсарлага биш, 00:07:42.007 --> 00:07:45.613 харин нийтийн сэргэлт гэсэн утгатай үг юм. 00:07:45.613 --> 00:07:48.724 Мэйн мужид байрладаг Idexx компани 00:07:48.724 --> 00:07:51.516 ажилтнууддаа зориулж ногооны талбай байгуулсан нь 00:07:51.516 --> 00:07:53.768 салбар салбарын хүмүүс хамтдаа ажиллаж, 00:07:53.768 --> 00:07:58.644 бизнесийг бүхэлд нь мэдэх боломжтой болох юм. 00:07:58.644 --> 00:08:00.989 Тэд галзуурчхаагүй байгаа даа? 00:08:00.989 --> 00:08:04.542 Харин ч үгүй. Тэд нэг зүйлийг ойлгосон нь хэцүү цаг үе зайлшгүй ирнэ. 00:08:04.542 --> 00:08:06.585 Ийм цаг үе ирэхэд 00:08:06.585 --> 00:08:09.301 чухал бөгөөд шинэлэг нээлт хийхээр ажиллаж байгаа хүнд 00:08:09.301 --> 00:08:11.972 бусдын дэмжлэг үгүйлэгдэж, 00:08:11.972 --> 00:08:15.199 түүнд туслах хэн нэгнийг хүсдэг. 00:08:15.199 --> 00:08:19.936 Шинэ санааг компани биш зөвхөн хүмүүс л төрүүлдэг. 00:08:19.936 --> 00:08:22.536 Харин хүмүүст урам зориг өгдөг зүйл нь 00:08:22.536 --> 00:08:27.030 хүн хоорондын холбоо, итгэлцэл, үнэнч байдал юм. 00:08:27.566 --> 00:08:31.260 Байшингийн өрлөгт зөвхөн тоосго биш, 00:08:31.260 --> 00:08:33.549 зуурмаг нь ямар байх нь ч бас чухал. NOTE Paragraph 00:08:34.299 --> 00:08:36.273 Энэ бүгдийг хамтад нь нийлүүлж байж 00:08:36.273 --> 00:08:39.431 "нийгэмшлийн капитал" гээчийг олж авна. 00:08:39.431 --> 00:08:44.980 Нийгэмшлийн капитал нь нэгэндээ найдах, хамтрах замаар итгэлцлийг бий болгодог. 00:08:44.980 --> 00:08:48.471 Энэ нэр томьёог нийгэм судлаачид хүнд хэцүү нөхцөлийг онцгой тайвнаар 00:08:48.471 --> 00:08:52.739 даван гарч байсан нийгмийн бүлгүүдийг судлахдаа шинээр гаргасан байна. 00:08:53.409 --> 00:08:57.960 Нийгэмшлийн капитал нь компаниудад түлхэц өгч, 00:08:57.960 --> 00:09:03.222 компаниудыг хүчирхэг болгодог. 00:09:04.182 --> 00:09:06.442 Энэ бодит амьдрал дээр юу гэсэн үг вэ? 00:09:06.852 --> 00:09:10.759 Цаг хугацаа бол бүх зүйл гэсэн үг. 00:09:10.759 --> 00:09:15.426 Учир нь нийгэмшлийн капитал нь цаг хугацаатай нягт холбоотой. 00:09:15.426 --> 00:09:20.534 Хэдий чинээ удаан хамт ажиллана төдий чинээ багийн ажиллагаа сайжирна. 00:09:20.534 --> 00:09:26.041 Учир нь бие биедээ итгэх итгэл нэмэгдэж, нээлттэй болоход хугацаа хэрэгтэй. 00:09:26.461 --> 00:09:29.925 Цаг хугацаа үнэт зүйлсийг бий болгодог. 00:09:30.625 --> 00:09:32.878 Алекс Пентланд нэг компанид цайны завсарлагааг 00:09:32.878 --> 00:09:35.594 нэгдсэн байдлаар хийж байх, 00:09:35.594 --> 00:09:39.495 ингэснээр хүмүүсийн хооронд яриа өрнүүлэх боломжийг бий болгох зөвлөмж өгчээ. 00:09:39.495 --> 00:09:42.978 Үр дүнд компанийн ашиг нь 15 сая доллар болтлоо өсч, 00:09:42.978 --> 00:09:46.832 ажилтнуудын сэтгэл ханамж 10 хувиар нэмэгджээ. 00:09:46.832 --> 00:09:49.933 Зарцуулах тусам өссөөр байдаг онцлогтой 00:09:49.933 --> 00:09:53.960 нийгэмшлийн капиталын өгөөж нь муугүй байгаа биз. 00:09:53.960 --> 00:10:00.022 Гэхдээ үүнийг найз нөхдийн холбоо үүсгэх, эсвэл дэмий сэлгүүцэхтэй андуурч болохгүй. 00:10:00.022 --> 00:10:04.656 Учир нь ийм төрлийн хүмүүс нэмэр болохоос нэрмээс болох нь их. 00:10:04.656 --> 00:10:08.690 Тэвчээргүй, зөвхөн өөрийгөө л боддог үйлдэл нь 00:10:08.690 --> 00:10:12.680 тэдний хийж чадах зүйл. 00:10:12.680 --> 00:10:17.979 Илэн далангүй байх нь санал зөрчилдөхөд хүргэдэг. 00:10:18.280 --> 00:10:23.471 Гэхдээ ингэж байж л сайхан санаа агуу болж хувирна. 00:10:23.471 --> 00:10:26.571 Учир нь анхны санаа хэзээ ч бүрэн төгс байдаггүй. 00:10:26.571 --> 00:10:29.900 Шинэ санаа эхэндээ яг л дөнгөж төрсөн хүүхэд шиг 00:10:29.900 --> 00:10:34.489 эмх цэгцгүй, тодорхойгүй хэрнээ боломжоор дүүрэн. 00:10:34.489 --> 00:10:40.610 Зөвхөн хүн бүр хувь нэмрээ оруулж, итгэл хүлээлгэж, бэрхшээлийг хамтдаа туулж байж 00:10:40.610 --> 00:10:43.892 шинэ санаанууд жинхэнэ утгаараа биеллээ олдог. 00:10:43.892 --> 00:10:47.955 Үүнд л нийгэмшлийн капиталын хэрэг гарна. NOTE Paragraph 00:10:49.455 --> 00:10:52.228 Үнэндээ бид авьяас чадвар, бүтээлч чанарыг 00:10:52.228 --> 00:10:56.198 энэ өнцгөөс харж байсангүй. 00:10:56.198 --> 00:10:59.932 Бид оддын тухай л ярьсаар ирсэн. 00:11:00.262 --> 00:11:04.371 Хэрэв бид ийм арга барилаар ажиллаад эхэлбэл 00:11:04.371 --> 00:11:06.595 бидэнд одууд хэрэггүй гэсэн үг үү? 00:11:07.445 --> 00:11:09.805 Нэг удаа би Лондонгийн Эзэн хааны драмын урлагийн 00:11:09.805 --> 00:11:13.661 академийн сонгон шалгаруулалтад суусан юм. 00:11:13.661 --> 00:11:16.886 Тэгэхэд намайг нэг зүйл үнэхээр гайхшруулсан. 00:11:16.886 --> 00:11:21.786 Багш нар хувь хүний авьяасыг харахаас илүү 00:11:21.786 --> 00:11:26.476 оюутнуудын хооронд юу болж байгааг ажиглаж байлаа. 00:11:26.476 --> 00:11:30.586 Учир нь тэнд жинхэнээсээ драм өрнөдөг аж. 00:11:30.586 --> 00:11:32.875 Шилдэг цомгийн найруулагч нартай ярилцахад 00:11:32.875 --> 00:11:36.103 тэд "Мэдээж, хөгжмийн ертөнцөд олон супер одод бий. 00:11:36.103 --> 00:11:39.220 Гэхдээ тэд уддаггүй. 00:11:39.220 --> 00:11:43.220 Хамтран ажиллахдаа гарамгай хэдхэн нь л амжилтын замналаа үргэлжлүүлж чаддаг. 00:11:43.220 --> 00:11:46.292 Учир нь бусдын давуу талыг илрүүлж байж л 00:11:46.292 --> 00:11:49.076 тэд өөрсдийнхөө онцгой чанарыг олж чаддаг" гэдэг. 00:11:49.686 --> 00:11:52.115 Би өөрсдийн хурц ухаан, бүтээлч чанараараа алдартай 00:11:52.115 --> 00:11:54.182 компаниудаар зочлоход 00:11:54.182 --> 00:11:57.107 тэндээс супер одуудыг олж хардаггүй. 00:11:57.107 --> 00:12:01.445 Учир нь тэнд хүн бүхнийг чухалчилдаг. 00:12:01.445 --> 00:12:04.328 Би өөрийн амьдралаа эргэн санаж, 00:12:04.328 --> 00:12:08.252 хамт ажиллах завшаан олдсон гайхалтай хүмүүсийг эргэн дурсахад 00:12:08.252 --> 00:12:13.796 бид нэг нэгэндээ ямар их зүйл өгч болохыг би олж мэдсэн. 00:12:13.796 --> 00:12:18.917 Хамгийн гол нь супер тахиа байхаа л болих хэрэгтэй. 00:12:19.815 --> 00:12:24.970 (Алга ташилт) (Инээд) 00:12:24.970 --> 00:12:31.346 Нийгмийн хүчин зүйлс ямар чухал болохыг нэгэнт ойлгосон бол 00:12:31.346 --> 00:12:34.443 олон зүйл өөрчлөгдөх нь гарцаагүй. 00:12:34.443 --> 00:12:38.530 Авьяастан тодруулах тэмцээний арга барилаар компанийг удирдах нь 00:12:38.530 --> 00:12:40.991 ажилтнуудыг бие биеийнх нь эсрэг турхирдаг. 00:12:40.991 --> 00:12:45.505 Одоо тэмцэлдээнийг нийгэмшлийн капиталаар солих цаг нь болсон. 00:12:46.355 --> 00:12:49.480 Хүмүүсийг мөнгөөр урамшуулах гэж оролдсоор их хугацаа өнгөрлөө. 00:12:49.480 --> 00:12:52.360 Гэвч мөнгө хүмүүс хоорондын харилцааг эвддэг гэдгийг 00:12:52.360 --> 00:12:56.191 олон тооны судалгаа нотолсоор байна. 00:12:56.851 --> 00:13:02.186 Одоо хүмүүс бие биенээ урамшуулан дэмжих хэрэгтэй. 00:13:02.646 --> 00:13:07.570 Олон жилийн турш бид удирдагч гэдэг бол ямар ч асуудлыг бие даан шийдэж чадах 00:13:07.570 --> 00:13:10.726 баатарлаг хувь хүн байна гэж ойлгосоор ирсэн. 00:13:10.726 --> 00:13:14.278 Бид одоо хуучин ойлголтоосоо татгалзаж, удирдах ухаан гэдгийг 00:13:14.278 --> 00:13:18.342 хүн бүр өөрийн саналаа зоригтой хэлж, энэ санааг хамтаар хөгжүүлэх нөхцөлийг 00:13:18.342 --> 00:13:24.300 бий болгох үйлдэл гэж шинээр тодорхойлох хэрэгтэй. NOTE Paragraph 00:13:24.300 --> 00:13:27.820 Энэ амжилттай хэрэгждэг жишээг бид мэднэ. 00:13:28.210 --> 00:13:32.505 Монреалын Протоколоор озоны давхаргыг гэмтээдэг 00:13:32.505 --> 00:13:36.847 хлорфторт нүүрстөрөгчийн хэрэглээнээс татгалзахыг уриалах нь 00:13:36.847 --> 00:13:39.032 маш өндөр эрсдэл дагуулж байсан. 00:13:39.332 --> 00:13:42.231 Хлорфторт нүүрстөрөгчийн хэрэглээ маш түгээмэл байсан бөгөөд 00:13:42.231 --> 00:13:44.780 юугаар орлуулахыг хэн ч мэдэхгүй байлаа. 00:13:45.360 --> 00:13:50.671 Олон багаас нэг нь үйл ажиллагаандаа гурван үндсэн зарчмыг нэвтрүүлсэн. 00:13:51.289 --> 00:13:54.647 Нэгт, инженерийн хэлтсийн дарга Фрэнк Маслен 00:13:54.647 --> 00:13:57.980 багт ямар ч од байхгүй байх болно гэдгийг хэлсэн. 00:13:57.980 --> 00:14:00.257 Бидэнд хүн бүр хэрэгтэй. 00:14:00.257 --> 00:14:02.985 Хүн бүрийн санал чухал. 00:14:03.485 --> 00:14:07.711 Хоёрт, бид зөвхөн нэг стандартаар ажиллана: 00:14:07.711 --> 00:14:10.310 төсөөлж болох хамгийн сайнаар хийх. 00:14:10.590 --> 00:14:13.632 Гуравт гэвэл тэрээр өөрийн удирдагч Жефф Тадхоупд тэдний ажилд 00:14:13.632 --> 00:14:15.605 оролцохгүй байхыг анхааруулсан байна. 00:14:15.605 --> 00:14:18.856 Учир нь эрх мэдэл ажил нураах чадалтай болохыг тэр мэддэг байж. 00:14:18.856 --> 00:14:21.689 Гэхдээ Тадхоуп юу ч хийхгүй байна гэсэн үг биш. 00:14:21.689 --> 00:14:23.430 Тэр ерөнхийд нь хянадаг байж. 00:14:23.430 --> 00:14:27.540 Тэр гишүүдийн санал багийн үндсэн зарчимдаа нийцэж байгааг хянадаг байж. 00:14:28.190 --> 00:14:34.260 Энэ амжилт авчирсан: тус төсөл дээр ажиллаж байсан 00:14:34.260 --> 00:14:37.518 бусад багаас тэдний баг түрүүлж асуудлыг шийдсэн. 00:14:37.738 --> 00:14:40.339 Одоог хүртэл Монреалын Протокол нь 00:14:40.339 --> 00:14:46.060 байгаль орчныг хамгаалах чиглэлээр хамгийн амжилттай хийгдсэн 00:14:46.060 --> 00:14:47.982 олон улсын гэрээ гэж тооцогддог. NOTE Paragraph 00:14:49.402 --> 00:14:51.940 Шийдвэрлэх хэрэгтэй томоохон асуудлууд 00:14:51.940 --> 00:14:54.679 өмнө нь ч байсан, одоо ч байсаар байна. 00:14:54.679 --> 00:14:59.207 Хэрэв бидний асуудлыг хэдхэн тооны супер хүмүүс 00:14:59.207 --> 00:15:01.808 шийдэхийг нь хүлээж суувал хэзээ ч бүтэхгүй. 00:15:01.808 --> 00:15:05.314 Бидэнд хүн бүрийн оролцоо хэрэгтэй. 00:15:05.314 --> 00:15:11.540 Учир нь хүн бүрт эрч хүч, төсөөлөл, урам зоригийг бадраах 00:15:11.540 --> 00:15:18.586 үнэт зүйл байдаг гэдгийг хүлээн зөвшөөрсөн цагт л 00:15:18.586 --> 00:15:23.360 бид төсөөллөөс давсан агуу зүйлийг бүтээж чадна. NOTE Paragraph 00:15:23.360 --> 00:15:26.100 Баярлалаа. NOTE Paragraph 00:15:26.100 --> 00:15:30.100 (Алга ташилт)