0:00:00.717,0:00:06.420 Пердюгийн их сургуулийн эволюцын биологич[br]Виллиам Мюр тахиануудыг судалсан байна. 0:00:06.420,0:00:08.649 Хөдөлмөрийн бүтээмжийн тухай сонирхож. 0:00:08.649,0:00:10.639 Энэ нь бид бүхэнд[br]бүгдэд нь хамаатай зүйл. 0:00:10.639,0:00:13.239 Гэхдээ тахианы хувьд өндгийг нь[br]тоолоод л боллоо учраас 0:00:13.239,0:00:14.827 хэмжихэд тийм ч хэцүү биш л дээ. 0:00:14.827,0:00:16.527 (Инээд) 0:00:16.527,0:00:19.944 Тэрээр тахианы хөдөлмөрийн бүтээмжийг [br]юу нэмэгдүүлдгийг судалсан байна. 0:00:19.944,0:00:22.870 Тиймээс нэгэн гайхалтай туршилт хийжээ. 0:00:22.870,0:00:27.328 Тахиа бүлгээрээ амьдардаг учраас нэгэн [br]дундаж үзүүлэлттэй бүлэг тахиаг сонгож. 0:00:27.328,0:00:30.718 Тэгээд зургаан үеийнх нь турш [br]ажигласан байна. 0:00:30.718,0:00:32.807 Харин дараа нь өөр нэг бүлэг бүрдүүлэхдээ 0:00:32.807,0:00:35.315 бүтээмж хамгийн өндөртэй [br]тахиануудыг сонгосон байна. 0:00:35.315,0:00:38.270 Өөрөөр хэлбэл супер тахиануудаас бүрдсэн 0:00:38.270,0:00:40.377 супер бүлгийг үүсгэжээ. 0:00:40.377,0:00:45.075 Үе өнгөрөх бүр бүлгээ хамгийн үржил [br]сайтай тахиагаар шинэчилж байлаа. 0:00:45.415,0:00:47.969 Зургаан үе өнгөрсний дараа 0:00:47.969,0:00:49.717 түүнийг юу олж мэдсэн гэж санана? 0:00:49.717,0:00:53.548 Эхний бүлгийн тахианууд маш сайн байлаа. 0:00:53.548,0:00:56.074 Бүгд тарган, өд сайтай. 0:00:56.074,0:00:58.352 Өндөглөх тоо нь ч огцом нэмэгджээ. 0:00:58.702,0:01:00.559 Харин хоёр дахь бүлэг яасан гэж бодно? 0:01:01.419,0:01:03.293 Гуравхан тахиа л амьд үлдсэн байжээ. 0:01:04.253,0:01:06.413 Тэд бусдыгаа үхтэл нь дарамталсан байж. 0:01:06.413,0:01:07.990 (Инээд) 0:01:07.990,0:01:13.501 Бүтээмж өндөртэй тахианууд бусдыгаа 0:01:13.501,0:01:18.164 доош дарж байж л амжилтад хүрсэн байна. 0:01:18.830,0:01:22.525 Би дэлхийг тойрон аялж[br]энэ түүхийг ярьж явахад 0:01:22.525,0:01:24.777 олон төрлийн байгууллага, компаниудад 0:01:24.777,0:01:27.353 хүмүүс тэр даруй л адил [br]төстэй талыг олж хардаг. 0:01:27.353,0:01:29.659 Тэд над дээр ирээд 0:01:29.659,0:01:32.750 "Энэ супер бүлэг чинь [br]манай компани байна" гэдэг. 0:01:32.750,0:01:34.715 (Инээд) 0:01:34.715,0:01:38.226 Эсвэл "Энэ чинь манай улс байна", 0:01:38.226,0:01:40.318 "Энэ чинь миний амьдрал байна" гэдэг. 0:01:40.798,0:01:44.722 Намайг багаас амьдралд урагшлахын тулд [br]өрсөлдөхийг зааж сургасан. 0:01:44.722,0:01:48.754 Өрсөлдөж байж л сайн сургууль, [br]сайн ажилд орж, тушаал дэвшинэ гэдэг. 0:01:48.754,0:01:52.492 Гэвч би үүнээс хэзээ ч [br]урам зориг авч байгаагүй. 0:01:52.492,0:01:57.275 Шинэ зүйл нээх нь надад таашаал өгдөг [br]болохоор би бизнес эхлүүлсэн. 0:01:57.275,0:02:00.595 Авьяаслаг, бүтээлч [br]хүмүүстэй хамт ажиллах нь 0:02:00.595,0:02:02.075 надад том шагнал болдог. 0:02:02.755,0:02:08.397 Надад захиргаадалт, [br]супер тахиа, супер одууд 0:02:08.397,0:02:10.966 хэзээ ч зөв мэт санагддаггүй. 0:02:11.276,0:02:13.220 Өнгөрсөн 50 жилийн турш 0:02:13.220,0:02:17.452 бид дийлэнх компани, зарим нийгмийг 0:02:17.452,0:02:19.770 супер тахианы загвараар удирдаж ирлээ. 0:02:19.960,0:02:23.582 Бид супер одууд амжилт [br]авчирдаг гэж боддог. 0:02:23.582,0:02:27.731 Авьяаслаг эрчүүд, [br]зарим эмэгтэйчүүдийг сонгоод 0:02:27.731,0:02:31.090 бүх эрх мэдэл, нөөц бололцоог[br]тэдний гарт атгуулдаг. 0:02:31.430,0:02:35.493 Үр дүн нь Виллиам Муирын [br]туршилттай яг адилхан байдаг: 0:02:35.493,0:02:40.462 түрэмгийлэл, доголдол, гарз хохирол. 0:02:40.462,0:02:44.572 Хэрэв бүтээмж өндөртэй [br]нэгэн бусдынхаа бүтээмжийг 0:02:44.572,0:02:47.753 дарангуйлж байж л амжилтад хүрдэг юм бол 0:02:47.753,0:02:51.236 бидэнд илүү үр дүнтэй ажиллах, [br]илүү баялаг амьдрах 0:02:51.236,0:02:54.010 арга зам хайж олох зайлшгүй [br]шаардлага тулгарч байна. 0:02:54.510,0:02:58.921 (Алга ташилт) 0:02:58.921,0:03:02.915 Тэгэхээр зарим баг [br]бусад багаас илүү амжилттай, 0:03:02.915,0:03:06.390 илүү үр дүнтэй болоход нь [br]юу нөлөөлдөг юм бол? 0:03:06.700,0:03:09.974 Энэ асуултад хариулах зорилгоор [br]MIT-ийн баг судалгаа явуулжээ. 0:03:09.974,0:03:12.400 Тэд хэдэн зуун сайн дурынхныг урьж, 0:03:12.400,0:03:15.894 багуудад хуваан, маш хүнд даалгавар өгсөн. 0:03:15.894,0:03:18.625 Бүгдийнх нь хүлээж [br]байсан шиг л үр дүн гарлаа. 0:03:18.625,0:03:21.931 Зарим багууд бусдаасаа илүү амжилттай [br]даалгаврыг гүйцэтгэсэн байна. 0:03:21.931,0:03:25.461 Гэхдээ үнэхээр сонирхол татсан зүйл гэвэл 0:03:25.461,0:03:28.108 IQ өндөртэй хүмүүс 0:03:28.108,0:03:31.149 өндөр оноо авсан багт багтаагүй. 0:03:31.149,0:03:34.748 Эдгээр багуудын гишүүдийн [br]дундаж IQ оноо нь ч 0:03:34.748,0:03:37.117 бусад багаас өндөр байсангүй. 0:03:37.117,0:03:42.991 Харин гурван хүчин зүйл [br]багийн амжилтыг тодорхойлсон байна. 0:03:42.991,0:03:48.633 Нэгт, тэдний бусдыгаа [br]ойлгох чадвар өндөр байв. 0:03:48.633,0:03:52.232 Энэ чадварыг хэмжихдээ [br]"Нүднээс бодлыг унших" гэдэг нэртэй 0:03:52.232,0:03:54.717 түгээмэл хэрэглэгддэг тестийг ашиглажээ. 0:03:54.717,0:03:56.914 Энэхүү тестээр өндөр оноо авсан багууд 0:03:56.914,0:03:58.864 илүү амжилт үзүүлсэн байна. 0:03:58.864,0:04:03.972 Хоёрт, өндөр амжилт гаргасан багийн гишүүд[br]хугацааны хувьд адил оролцоотой байсан. 0:04:03.972,0:04:06.317 Хэн ч давамгайлаагүй. 0:04:06.317,0:04:09.103 Мөн хэн ч зүгээр суусангүй. 0:04:09.103,0:04:11.820 Гуравт, өндөр амжилт гаргасан багууд 0:04:11.820,0:04:14.165 илүү олон эмэгтэй гишүүдтэй байсан. 0:04:14.165,0:04:16.162 (Алга ташилт) 0:04:16.162,0:04:20.437 Тэгэхээр эмэгтэйчүүд ер нь [br]"Нүднээс бодлыг унших тест" дээр 0:04:20.437,0:04:22.310 харьцангуй өндөр оноо авдаг учраас 0:04:22.310,0:04:25.037 бусдыг ойлгох чадварын оноо нь [br]өндөр гарсан гэсэн үг үү? 0:04:25.037,0:04:27.795 Эсвэл асуудалд арай олон [br]өнцгөөс хандсан гэсэн үг үү? 0:04:27.795,0:04:31.951 Үүнийг бид хэлж чадахгүй. [br]Гэхдээ бидний олж мэдсэн гайхалтай зүйл нь 0:04:31.951,0:04:36.380 зарим багуудын бусдаас [br]илүү амжилт гаргасан 0:04:36.380,0:04:38.731 гол шалтгаан нь хүн хоорондын харилцаа 0:04:38.731,0:04:42.378 гэдгийг энэ туршилт харуулсан. 0:04:43.543,0:04:46.375 Энэ бодит амьдрал дээр [br]хэрхэн яаж хэрэгждэг вэ? 0:04:46.375,0:04:51.716 Үнэхээр л хүмүүс хоорондын харилцаа [br]чухал үүрэгтэй байх нь. 0:04:51.716,0:04:55.524 Учир нь багийнхан хоорондоо сайн [br]ойлголцож, нэгнийгээ хүлээн зөвшөөрснөөр 0:04:55.524,0:04:58.780 шинэ санаанууд урган гарч, боловсордог аж. 0:04:58.780,0:05:02.768 Гацаах зүйл гарахгүй. Хэн ч эрч хүчээ [br]дэмий зүйлд зарцуулах хэрэггүй болно. 0:05:02.768,0:05:07.482 Жишээ нь, дэлхийн шилдэг инженерийн [br]фирмүүдийн нэг болох Arup компани 0:05:07.482,0:05:10.134 Бээжингийн Олимпод зориулж [br]морин уралдааны төв 0:05:10.134,0:05:12.000 байгуулах ажил гүйцэтгэхээр болжээ. 0:05:12.000,0:05:13.826 Энэхүү байгууламж нь 0:05:13.826,0:05:19.120 хоёр мянга таван зуун шилдэг үүлдрийн [br]морьд хүлээн авах чадалтай байх хэрэгтэй. 0:05:19.120,0:05:21.209 Морьд холын нислэгээр ирдэг тул 0:05:21.209,0:05:24.692 цагийн зөрүүний улмаас [br]сульдаж ядарсан байдаг. 0:05:24.692,0:05:28.104 Инженерүүдэд нэг асуудал тулгарсан нь 0:05:28.104,0:05:31.780 хэр хэмжээний адууны ялгадас [br]цэвэрлэх хүчин чадалтай байх вэ? 0:05:32.540,0:05:37.184 Үүнийг инженерийн сургуульд [br]заадаггүй нь мэдээж. (Инээд) 0:05:37.184,0:05:40.388 Гэхдээ энэ алдаа гаргаж болохгүй [br]асуудлуудын нэг юм. 0:05:40.388,0:05:43.853 Мэдээж тэр хэдэн сар [br]малын эмч нартай ярилцаж, 0:05:43.853,0:05:45.654 тооцоо судалгаа хийж болох байсан. 0:05:45.654,0:05:48.799 Харин үүний оронд тэр [br]бусдаас тусламж хүсч, 0:05:48.799,0:05:53.285 Нью-Йоркт морин уралдааны клуб [br]байгуулсан нэгнийг олжээ. 0:05:53.285,0:05:57.404 Асуудлыг нэг өдрийн дотор л шийдсэн байна. 0:05:57.404,0:06:00.191 Arup компани нэг нэгэндээ [br]туслах зан чанар нь 0:06:00.191,0:06:02.959 тэдний амжилтын гол [br]түлхүүр гэдэгт итгэдэг. 0:06:03.279,0:06:07.400 Тус хүргэх гэхээр сул, [br]үлбэгэр сонсогдож байж магадгүй. 0:06:07.400,0:06:11.498 Гэхдээ энэ амжилт гаргадаг [br]багуудыг гол цөм бөгөөд 0:06:11.498,0:06:16.707 тэдний амжилт ямар ч хувь хүний [br]амжилтаас ямагт дээгүүр байдаг байна. 0:06:17.117,0:06:20.322 Бусдаас тусламж авснаар заавал [br]бүгдийг мэдэх шаардлагагүй болно. 0:06:20.322,0:06:25.600 Бусдаас тусламж авч, бусдад тусалж чаддаг [br]хүмүүсийн дунд ажилладаг байхад л болно. 0:06:25.600,0:06:31.361 SAP-д хүн ямар ч асуултад 17 минутын [br]дотор хариулах боломжтой гэж үздэг. 0:06:32.131,0:06:35.126 Гэвч миний хамтран ажилладаг [br]технологийн фирмүүдээс аль нь ч 0:06:35.126,0:06:40.571 үүнийг технологийн асуудал гэж [br]бодож үзэж байгаагүй. 0:06:40.571,0:06:45.041 Учир нь нэгэндээ туслах эсэх нь бие [br]биенээ хэр сайн мэддэгээс шалтгаалдаг. 0:06:45.771,0:06:50.782 Хэтэрхий энгийн мэт сонсогдох энэ зүйлийг [br]бид цаанаасаа болдог мэтээр боддог. 0:06:50.782,0:06:52.410 Гэвч тийм биш юм. 0:06:52.410,0:06:55.704 Би анхны программ хангамжийн [br]компаниа удирдаж байхдаа 0:06:55.704,0:06:57.738 бид гацаанд орсон гэдгээ ухаарсан. 0:06:57.738,0:07:01.523 Маргалдаж, мэтгэлцэх нь их ч [br]шийдвэрт хүрэх нь цөөн. 0:07:01.523,0:07:05.279 Яваандаа ажилдаа авсан [br]авьяаслаг, бүтээлч хүмүүс маань 0:07:05.279,0:07:08.364 бие биенээ огт мэддэггүй болохыг[br]би ухаарсан юм. 0:07:08.364,0:07:12.241 Тэд өмнөх ажилдаа хэтэрхий улайрснаас 0:07:12.241,0:07:15.970 хажуу ширээнд нь хэн суудгийг ч [br]мэддэггүй байлаа. 0:07:15.970,0:07:18.541 Би хийж байгаа ажлаа зогсоогоод 0:07:18.541,0:07:21.125 бие биенээ мэдэхэд [br]цаг зарцуулахаар шийдсэн нь 0:07:21.125,0:07:24.223 бидэнд жинхэнэ амжилт авчирсан. 0:07:24.813,0:07:27.409 20 жилийн өмнөх энэ явдлаас хойш[br]зарим компанид ажлын 0:07:27.409,0:07:30.311 ширээ дээр аяга байлгахыг хориглосон [br]байхтай таарч байлаа. 0:07:30.311,0:07:34.305 Учир нь тэд ажилчдаа суудлаасаа босч [br]өөр хоорондоо ярилцаж, 0:07:34.305,0:07:36.139 бие биенээ мэддэг [br]болохыг хүсдэг. 0:07:36.139,0:07:38.647 Шведүүд бүр тусгай [br]хэллэг хүртэл бодож олсон. 0:07:38.647,0:07:42.007 Шведээр "фика" гэдэг нь [br]зүгээр нэг цайны завсарлага биш, 0:07:42.007,0:07:45.613 харин нийтийн сэргэлт гэсэн утгатай үг юм. 0:07:45.613,0:07:48.724 Мэйн мужид байрладаг Idexx компани 0:07:48.724,0:07:51.516 ажилтнууддаа зориулж [br]ногооны талбай байгуулсан нь 0:07:51.516,0:07:53.768 салбар салбарын хүмүүс хамтдаа ажиллаж, 0:07:53.768,0:07:58.644 бизнесийг бүхэлд нь [br]мэдэх боломжтой болох юм. 0:07:58.644,0:08:00.989 Тэд галзуурчхаагүй байгаа даа? 0:08:00.989,0:08:04.542 Харин ч үгүй. Тэд нэг зүйлийг ойлгосон нь [br]хэцүү цаг үе зайлшгүй ирнэ. 0:08:04.542,0:08:06.585 Ийм цаг үе ирэхэд 0:08:06.585,0:08:09.301 чухал бөгөөд шинэлэг нээлт[br]хийхээр ажиллаж байгаа хүнд 0:08:09.301,0:08:11.972 бусдын дэмжлэг үгүйлэгдэж, 0:08:11.972,0:08:15.199 түүнд туслах хэн нэгнийг хүсдэг. 0:08:15.199,0:08:19.936 Шинэ санааг компани биш [br]зөвхөн хүмүүс л төрүүлдэг. 0:08:19.936,0:08:22.536 Харин хүмүүст урам зориг өгдөг зүйл нь 0:08:22.536,0:08:27.030 хүн хоорондын холбоо, [br]итгэлцэл, үнэнч байдал юм. 0:08:27.566,0:08:31.260 Байшингийн өрлөгт зөвхөн тоосго биш, 0:08:31.260,0:08:33.549 зуурмаг нь ямар байх нь ч бас чухал. 0:08:34.299,0:08:36.273 Энэ бүгдийг хамтад нь нийлүүлж байж 0:08:36.273,0:08:39.431 "нийгэмшлийн капитал" гээчийг олж авна. 0:08:39.431,0:08:44.980 Нийгэмшлийн капитал нь нэгэндээ найдах, [br]хамтрах замаар итгэлцлийг бий болгодог. 0:08:44.980,0:08:48.471 Энэ нэр томьёог нийгэм судлаачид [br]хүнд хэцүү нөхцөлийг онцгой тайвнаар 0:08:48.471,0:08:52.739 даван гарч байсан нийгмийн бүлгүүдийг [br]судлахдаа шинээр гаргасан байна. 0:08:53.409,0:08:57.960 Нийгэмшлийн капитал нь [br]компаниудад түлхэц өгч, 0:08:57.960,0:09:03.222 компаниудыг хүчирхэг болгодог. 0:09:04.182,0:09:06.442 Энэ бодит амьдрал дээр юу гэсэн үг вэ? 0:09:06.852,0:09:10.759 Цаг хугацаа бол бүх зүйл гэсэн үг. 0:09:10.759,0:09:15.426 Учир нь нийгэмшлийн капитал нь [br]цаг хугацаатай нягт холбоотой. 0:09:15.426,0:09:20.534 Хэдий чинээ удаан хамт ажиллана төдий [br]чинээ багийн ажиллагаа сайжирна. 0:09:20.534,0:09:26.041 Учир нь бие биедээ итгэх итгэл нэмэгдэж, [br]нээлттэй болоход хугацаа хэрэгтэй. 0:09:26.461,0:09:29.925 Цаг хугацаа үнэт зүйлсийг бий болгодог. 0:09:30.625,0:09:32.878 Алекс Пентланд нэг компанид [br]цайны завсарлагааг 0:09:32.878,0:09:35.594 нэгдсэн байдлаар хийж байх, 0:09:35.594,0:09:39.495 ингэснээр хүмүүсийн хооронд яриа өрнүүлэх [br]боломжийг бий болгох зөвлөмж өгчээ. 0:09:39.495,0:09:42.978 Үр дүнд компанийн ашиг нь [br]15 сая доллар болтлоо өсч, 0:09:42.978,0:09:46.832 ажилтнуудын сэтгэл ханамж [br]10 хувиар нэмэгджээ. 0:09:46.832,0:09:49.933 Зарцуулах тусам өссөөр байдаг онцлогтой 0:09:49.933,0:09:53.960 нийгэмшлийн капиталын өгөөж нь [br]муугүй байгаа биз. 0:09:53.960,0:10:00.022 Гэхдээ үүнийг найз нөхдийн холбоо үүсгэх, [br]эсвэл дэмий сэлгүүцэхтэй андуурч болохгүй. 0:10:00.022,0:10:04.656 Учир нь ийм төрлийн хүмүүс [br]нэмэр болохоос нэрмээс болох нь их. 0:10:04.656,0:10:08.690 Тэвчээргүй, зөвхөн өөрийгөө л [br]боддог үйлдэл нь 0:10:08.690,0:10:12.680 тэдний хийж чадах зүйл. 0:10:12.680,0:10:17.979 Илэн далангүй байх нь санал [br]зөрчилдөхөд хүргэдэг. 0:10:18.280,0:10:23.471 Гэхдээ ингэж байж л сайхан санаа [br]агуу болж хувирна. 0:10:23.471,0:10:26.571 Учир нь анхны санаа хэзээ ч [br]бүрэн төгс байдаггүй. 0:10:26.571,0:10:29.900 Шинэ санаа эхэндээ яг л [br]дөнгөж төрсөн хүүхэд шиг 0:10:29.900,0:10:34.489 эмх цэгцгүй, тодорхойгүй хэрнээ [br]боломжоор дүүрэн. 0:10:34.489,0:10:40.610 Зөвхөн хүн бүр хувь нэмрээ оруулж, итгэл [br]хүлээлгэж, бэрхшээлийг хамтдаа туулж байж 0:10:40.610,0:10:43.892 шинэ санаанууд жинхэнэ утгаараа[br]биеллээ олдог. 0:10:43.892,0:10:47.955 Үүнд л нийгэмшлийн капиталын хэрэг гарна. 0:10:49.455,0:10:52.228 Үнэндээ бид авьяас чадвар, бүтээлч чанарыг 0:10:52.228,0:10:56.198 энэ өнцгөөс харж байсангүй. 0:10:56.198,0:10:59.932 Бид оддын тухай л ярьсаар ирсэн. 0:11:00.262,0:11:04.371 Хэрэв бид ийм арга барилаар [br]ажиллаад эхэлбэл 0:11:04.371,0:11:06.595 бидэнд одууд хэрэггүй гэсэн үг үү? 0:11:07.445,0:11:09.805 Нэг удаа би Лондонгийн[br]Эзэн хааны драмын урлагийн 0:11:09.805,0:11:13.661 академийн сонгон шалгаруулалтад суусан юм. 0:11:13.661,0:11:16.886 Тэгэхэд намайг нэг зүйл [br]үнэхээр гайхшруулсан. 0:11:16.886,0:11:21.786 Багш нар хувь хүний авьяасыг харахаас илүү 0:11:21.786,0:11:26.476 оюутнуудын хооронд юу болж[br]байгааг ажиглаж байлаа. 0:11:26.476,0:11:30.586 Учир нь тэнд жинхэнээсээ драм өрнөдөг аж. 0:11:30.586,0:11:32.875 Шилдэг цомгийн [br]найруулагч нартай ярилцахад 0:11:32.875,0:11:36.103 тэд "Мэдээж, хөгжмийн ертөнцөд [br]олон супер одод бий. 0:11:36.103,0:11:39.220 Гэхдээ тэд уддаггүй. 0:11:39.220,0:11:43.220 Хамтран ажиллахдаа гарамгай хэдхэн нь л [br]амжилтын замналаа үргэлжлүүлж чаддаг. 0:11:43.220,0:11:46.292 Учир нь бусдын давуу талыг[br]илрүүлж байж л 0:11:46.292,0:11:49.076 тэд өөрсдийнхөө онцгой чанарыг[br]олж чаддаг" гэдэг. 0:11:49.686,0:11:52.115 Би өөрсдийн хурц ухаан, [br]бүтээлч чанараараа алдартай 0:11:52.115,0:11:54.182 компаниудаар зочлоход 0:11:54.182,0:11:57.107 тэндээс супер одуудыг олж хардаггүй. 0:11:57.107,0:12:01.445 Учир нь тэнд хүн бүхнийг чухалчилдаг. 0:12:01.445,0:12:04.328 Би өөрийн амьдралаа эргэн санаж, 0:12:04.328,0:12:08.252 хамт ажиллах завшаан олдсон [br]гайхалтай хүмүүсийг эргэн дурсахад 0:12:08.252,0:12:13.796 бид нэг нэгэндээ ямар их зүйл [br]өгч болохыг би олж мэдсэн. 0:12:13.796,0:12:18.917 Хамгийн гол нь супер тахиа [br]байхаа л болих хэрэгтэй. 0:12:19.815,0:12:24.970 (Алга ташилт) (Инээд) 0:12:24.970,0:12:31.346 Нийгмийн хүчин зүйлс ямар [br]чухал болохыг нэгэнт ойлгосон бол 0:12:31.346,0:12:34.443 олон зүйл өөрчлөгдөх нь гарцаагүй. 0:12:34.443,0:12:38.530 Авьяастан тодруулах тэмцээний [br]арга барилаар компанийг удирдах нь 0:12:38.530,0:12:40.991 ажилтнуудыг бие [br]биеийнх нь эсрэг турхирдаг. 0:12:40.991,0:12:45.505 Одоо тэмцэлдээнийг нийгэмшлийн [br]капиталаар солих цаг нь болсон. 0:12:46.355,0:12:49.480 Хүмүүсийг мөнгөөр урамшуулах гэж [br]оролдсоор их хугацаа өнгөрлөө. 0:12:49.480,0:12:52.360 Гэвч мөнгө хүмүүс хоорондын [br]харилцааг эвддэг гэдгийг 0:12:52.360,0:12:56.191 олон тооны судалгаа нотолсоор байна. 0:12:56.851,0:13:02.186 Одоо хүмүүс бие биенээ [br]урамшуулан дэмжих хэрэгтэй. 0:13:02.646,0:13:07.570 Олон жилийн турш бид удирдагч гэдэг бол [br]ямар ч асуудлыг бие даан шийдэж чадах 0:13:07.570,0:13:10.726 баатарлаг хувь хүн байна [br]гэж ойлгосоор ирсэн. 0:13:10.726,0:13:14.278 Бид одоо хуучин ойлголтоосоо татгалзаж, [br]удирдах ухаан гэдгийг 0:13:14.278,0:13:18.342 хүн бүр өөрийн саналаа зоригтой хэлж, [br]энэ санааг хамтаар хөгжүүлэх нөхцөлийг 0:13:18.342,0:13:24.300 бий болгох үйлдэл гэж[br]шинээр тодорхойлох хэрэгтэй. 0:13:24.300,0:13:27.820 Энэ амжилттай хэрэгждэг жишээг бид мэднэ. 0:13:28.210,0:13:32.505 Монреалын Протоколоор [br]озоны давхаргыг гэмтээдэг 0:13:32.505,0:13:36.847 хлорфторт нүүрстөрөгчийн хэрэглээнээс [br]татгалзахыг уриалах нь 0:13:36.847,0:13:39.032 маш өндөр эрсдэл дагуулж байсан. 0:13:39.332,0:13:42.231 Хлорфторт нүүрстөрөгчийн хэрэглээ [br]маш түгээмэл байсан бөгөөд 0:13:42.231,0:13:44.780 юугаар орлуулахыг хэн ч мэдэхгүй байлаа. 0:13:45.360,0:13:50.671 Олон багаас нэг нь үйл ажиллагаандаа [br]гурван үндсэн зарчмыг нэвтрүүлсэн. 0:13:51.289,0:13:54.647 Нэгт, инженерийн хэлтсийн [br]дарга Фрэнк Маслен 0:13:54.647,0:13:57.980 багт ямар ч од байхгүй байх болно [br]гэдгийг хэлсэн. 0:13:57.980,0:14:00.257 Бидэнд хүн бүр хэрэгтэй. 0:14:00.257,0:14:02.985 Хүн бүрийн санал чухал. 0:14:03.485,0:14:07.711 Хоёрт, бид зөвхөн нэг [br]стандартаар ажиллана: 0:14:07.711,0:14:10.310 төсөөлж болох [br]хамгийн сайнаар хийх. 0:14:10.590,0:14:13.632 Гуравт гэвэл тэрээр өөрийн удирдагч [br]Жефф Тадхоупд тэдний ажилд 0:14:13.632,0:14:15.605 оролцохгүй байхыг [br]анхааруулсан байна. 0:14:15.605,0:14:18.856 Учир нь эрх мэдэл ажил нураах чадалтай[br]болохыг тэр мэддэг байж. 0:14:18.856,0:14:21.689 Гэхдээ Тадхоуп юу ч хийхгүй [br]байна гэсэн үг биш. 0:14:21.689,0:14:23.430 Тэр ерөнхийд нь хянадаг байж. 0:14:23.430,0:14:27.540 Тэр гишүүдийн санал багийн үндсэн [br]зарчимдаа нийцэж байгааг хянадаг байж. 0:14:28.190,0:14:34.260 Энэ амжилт авчирсан: тус төсөл дээр [br]ажиллаж байсан 0:14:34.260,0:14:37.518 бусад багаас тэдний баг [br]түрүүлж асуудлыг шийдсэн. 0:14:37.738,0:14:40.339 Одоог хүртэл Монреалын Протокол нь 0:14:40.339,0:14:46.060 байгаль орчныг хамгаалах чиглэлээр [br]хамгийн амжилттай хийгдсэн 0:14:46.060,0:14:47.982 олон улсын гэрээ гэж тооцогддог. 0:14:49.402,0:14:51.940 Шийдвэрлэх хэрэгтэй томоохон асуудлууд 0:14:51.940,0:14:54.679 өмнө нь ч байсан, одоо ч байсаар байна. 0:14:54.679,0:14:59.207 Хэрэв бидний асуудлыг [br]хэдхэн тооны супер хүмүүс 0:14:59.207,0:15:01.808 шийдэхийг нь хүлээж [br]суувал хэзээ ч бүтэхгүй. 0:15:01.808,0:15:05.314 Бидэнд хүн бүрийн оролцоо хэрэгтэй. 0:15:05.314,0:15:11.540 Учир нь хүн бүрт эрч хүч, [br]төсөөлөл, урам зоригийг бадраах 0:15:11.540,0:15:18.586 үнэт зүйл байдаг гэдгийг [br]хүлээн зөвшөөрсөн цагт л 0:15:18.586,0:15:23.360 бид төсөөллөөс давсан [br]агуу зүйлийг бүтээж чадна. 0:15:23.360,0:15:26.100 Баярлалаа. 0:15:26.100,0:15:30.100 (Алга ташилт)