Return to Video

Эмийн бодис тархинд хэрхэн нөлөөлдөг вэ? - Саура Гарофауло

  • 0:07 - 0:09
    Ихэнх хүмүүс эм ууж,
  • 0:09 - 0:10
    тариа тариулж,
  • 0:10 - 0:13
    амьдралынхаа туршид
    ямар нэгэн эмийн бодисыг хэрэглэдэг.
  • 0:13 - 0:18
    Гэхдээ бидний ихэнх нь эдгээр бодисууд
    хэрхэн үйлчилдгийг мэддэггүй.
  • 0:18 - 0:21
    Олон төрлийн бодисууд
    бидний бие,
  • 0:21 - 0:23
    сэтгэн бодох чадвар,
  • 0:23 - 0:25
    ааш араншинд
    хэрхэн нөлөөлдөг вэ?
  • 0:25 - 0:29
    Ихэнхдээ эдгээр нь эмийн бодис
    тархины эсийн холбоосыг
  • 0:29 - 0:31
    хэрхэн өөрчилж буйгаас хамаардаг.
  • 0:31 - 0:34
    Тэрхүү холбоо олон янзаар
    өөрчлөгдөж болно.
  • 0:34 - 0:36
    Гэхдээ эм тархинд очихоос өмнө
  • 0:36 - 0:38
    эхлээд цусны эргэлтэд орох ёстой.
  • 0:38 - 0:42
    Тэр хүртэл эмийн бодисыг хэрхэн
    хэрэглэснээс шалтгаалан
  • 0:42 - 0:44
    хэдэн секундээс хэдэн цаг ч болж болно.
  • 0:44 - 0:47
    Хамгийн удаан нь эмийг уух юм.
  • 0:47 - 0:50
    Учир нь эм эхлээд
    хоол боловсруулах системд
  • 0:50 - 0:52
    шингэж байж үйлчилгээ үзүүлдэг.
  • 0:52 - 0:54
    Эмийн бодисыг
    амьсгалын замаар хэрэглэвэл
  • 0:54 - 0:56
    цусны эргэлтэд хурдан хүрдэг.
  • 0:56 - 0:59
    Химийн бодисыг шууд цусанд шахдаг учир
  • 0:59 - 1:02
    судсаар тарих ч мөн
    хурдан үйлчилгээ үзүүлдэг.
  • 1:02 - 1:07
    Үүний дараа эм хүрэх газартаа буюу
    тархинд хурдан хүрдэг.
  • 1:07 - 1:10
    Тархинд орох зам нь цус-тархины
    хаалтаар хамгаалагдсан байдаг.
  • 1:10 - 1:13
    Энэ нь цусыг мэдрэлийн системээс
    тусгаарлаж,
  • 1:13 - 1:16
    хортой бодисыг ялгах үүрэгтэй.
  • 1:16 - 1:20
    Тиймээс бүх бодис эдгээр
    хаалтыг давахад шаардагдах
  • 1:20 - 1:23
    тодорхой химийн найрлага агуулах ёстой.
  • 1:23 - 1:28
    Үүний дараа, бодис нь
    нейрон ба синапсын холбоог онилон
  • 1:28 - 1:31
    тархины ердийн ажиллагаанд нөлөөлдөг.
  • 1:31 - 1:35
    Нейрон нь бөөм, дентрит
    болон аксоноос бүтдэг мэдрэлийн эс юм.
  • 1:35 - 1:40
    Синапс нь аксон болон
    дентритийн хооронд байрлаж
  • 1:40 - 1:43
    цахилгаан химийн дохиог
    нейронуудийн хооронд дамжуулдаг.
  • 1:43 - 1:48
    Эдгээр дохионууд нийлэгжин
    медиатор болдог.
  • 1:48 - 1:49
    Ааш зан, сэтгэл хөдлөл,
  • 1:49 - 1:51
    танин мэдэхүйг зохицуулахад
  • 1:51 - 1:53
    медиатор бүр
    ондоо үүрэг гүйцэтгэдэг.
  • 1:53 - 1:56
    Гэхдээ бүгд 2 үйлдлийн
    аль нэгийг гүйцэтгэдэг.
  • 1:56 - 1:58
    Нэг бол хүлээн авагч нейроныг саатуулж
  • 1:58 - 2:00
    идэвхийг нь хязгаарлана.
  • 2:00 - 2:01
    Эсвэл өдөөж
  • 2:01 - 2:05
    мэдрэлийн тогтолцоонд тарах
    шинэ дохио үүсгэнэ.
  • 2:05 - 2:08
    Үлдсэн медиатор нь ихэнхдээ задарна.
  • 2:08 - 2:11
    Эсвэл дамжуулагч мэдрэлийн эсүүдэд
    буцаад шингэнэ.
  • 2:11 - 2:16
    Эдгээр синапсын дамжуулалтын
    үе шатанд хэр нөлөөлж буйгаас
  • 2:16 - 2:19
    эмийн бодисын үйлчилгээ шууд хамаарна.
  • 2:19 - 2:22
    Эцсийн үр дүн нь
    медиаторын тархалтын хэмжээ
  • 2:22 - 2:25
    ихсэх эсвэл багасах байдаг.
  • 2:25 - 2:28
    Жишээ нь, түгээмэл
    сэтгэл гутралын эсрэг эмүүд нь
  • 2:28 - 2:31
    сэтгэл санааг тэнцвэржүүлэгч
    медиатор болох
  • 2:31 - 2:35
    серотонины буцан шингээлтийг зогсоодог.
  • 2:35 - 2:38
    Ингэснээр илүү их серотониныг
    мэдрэлийн тогтолцоонд оруулдаг.
  • 2:38 - 2:40
    Харин морфин зэрэг
    өвчин намдаагчид
  • 2:40 - 2:43
    серотонин болон нор-адреналины
    хэмжээг ихэсгэдэг.
  • 2:43 - 2:45
    Эдгээр нь эрч хүч,
  • 2:45 - 2:46
    сэрэл,
  • 2:46 - 2:47
    сэрэмж,
  • 2:47 - 2:48
    болон таашаалыг хянадаг.
  • 2:48 - 2:52
    Эдгээр мэдрэлийн дамжуулагчид
    эндорфин хүлээн авагчид нөлөөлж
  • 2:52 - 2:54
    өвчин мэдрэлтийг багасгадаг.
  • 2:54 - 2:57
    Тайвшруулах эм нь
    мэдрэлийн идэвхийг сулруулагч болох
  • 2:57 - 3:01
    ГАБХ бодисын ялгарлыг нэмэгдүүлснээр
  • 3:01 - 3:04
    хүнийг амрааж, тайвшруулдаг.
  • 3:04 - 3:07
    Хууль бус болон мансууруулах
    бодис яадаг бол?
  • 3:07 - 3:11
    Эдгээр нь тархинд хүчтэй нөлөөлдөг бөгөөд
    эрдэмтэд судалсаар л байгаа.
  • 3:11 - 3:14
    Амфетамин болох болор мет
    зэрэг сэргээш нь
  • 3:14 - 3:17
    таашаал болон урамшуулалтай холбоотой
  • 3:17 - 3:21
    медиатор болох допамины
    удаан хугацааны ялгарлыг өдөөдөг.
  • 3:21 - 3:23
    Мөн нораднералины ресепторыг
    идэвхжүүлдэг.
  • 3:23 - 3:25
    Ингэснээр зүрхний цохилт хурдсаж,
  • 3:25 - 3:26
    хүүхэн хараа томорч,
  • 3:26 - 3:30
    мөн биеийн тэмцэх эсвэл зугтах хариу
    үйлдлийг өдөөдөг.
  • 3:30 - 3:33
    Кокаин нь серотонин ба допамины
    шингэлтийг хааж
  • 3:33 - 3:35
    мэдрэлийн тогтолцоонд
    улам ихийг оруулснаар
  • 3:35 - 3:37
    эрч хүч нэмэгдэж,
  • 3:37 - 3:38
    сэтгэл хөөрөл үүсэж,
  • 3:38 - 3:40
    хоолны дуршлыг дардаг.
  • 3:40 - 3:44
    Хий юм үзэгдүүлэгч бодисууд
    хамгийн хачирхалтай нөлөө үзүүлдэг.
  • 3:44 - 3:46
    ЛСД,
  • 3:46 - 3:47
    мескалин,
  • 3:47 - 3:48
    ДМТ зэрэг бодисууд нь
  • 3:48 - 3:50
    сэтгэл санаа ба хөөрөл
    зохицуулагч болох
  • 3:50 - 3:53
    серотонины ялгаралтыг зогсоодог.
  • 3:53 - 3:57
    Мөн мэдрэхүй, суралцах,
    харилцааг зохицуулахад оролцдог
  • 3:57 - 4:00
    мэдрэлийн холбоосуудад нөлөөлдөг нь
  • 4:00 - 4:04
    эдгээр бодисын маш хүчтэй нөлөөг
    тайлбарлах байх.
  • 4:04 - 4:07
    Зарим нөлөө нь сонирхолтой
    сонсогдож байсан ч,
  • 4:07 - 4:11
    эдгээр бодисын зарим нь хууль бус эсвэл
    хатуу хяналттай байдаг нь учиртай.
  • 4:11 - 4:15
    Мансууруулах бодисууд тархины
    химийн төлөвт нөлөөлөх хүчтэй бөгөөд
  • 4:15 - 4:18
    давтан хэрэглэх нь
    мэдрэлийн тогтолцоог саатуулж
  • 4:18 - 4:19
    хүний бодох чадвар,
  • 4:19 - 4:20
    шийдвэр гаргах,
  • 4:20 - 4:21
    суралцах,
  • 4:21 - 4:23
    мөн санах ойг үүрд өөрчилнө.
  • 4:23 - 4:25
    Мансууруулах бодисын нөлөөний талаар
  • 4:25 - 4:28
    бидний мэдэхгүй сайн, муу
    олон зүйлс байсаар байна.
  • 4:28 - 4:32
    Гэхдээ бидний мэддэг бодисууд нь
    маш сайн судлагдсан бөгөөд
  • 4:32 - 4:34
    үр дүнтэй эмийн бодис болон өөрчлөгдсөн.
  • 4:34 - 4:38
    Бид тархи болон мансууруулах бодисын
    талаар илүү ихийг мэдэх тусам
  • 4:38 - 4:42
    судлаачдыг төөрөгдүүлж буй өнөөгийн олон
    анагаахын асуудлуудыг
  • 4:42 - 4:44
    шийдвэрлэх боломж ихсэх юм.
Title:
Эмийн бодис тархинд хэрхэн нөлөөлдөг вэ? - Саура Гарофауло
Description:

Бүтэн хичээлийг үзэх: http://ed.ted.com/lessons/how-do-drugs-affect-the-brain-sara-garofalo

Ихэнх хүмүүс эм ууж, тариа тариулж, амьдралынхаа туршид ямар нэгэн эмийн бодисыг хэрэглэдэг. Гэхдээ бидний ихэнх нь эдгээр бодисууд хэрхэн үйлчилдгийг мэддэггүй. Олон төрлийн бодисууд бидний бие, бодох чадвар, ааш араншинд хэрхэн нөлөөлдөг вэ? Хэрхэн зарим бодис тархины эсийн холбоонд нөлөөлдгийг Саура Гарофауло тайлбарлажээ.

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TED-Ed
Duration:
05:05

Mongolian subtitles

Revisions