Жаал хүү уран бүтээлч болсон нь
-
0:01 - 0:03Сайн уу? Намайг Жарретт Крозоска гэдэг.
-
0:03 - 0:08Би хүүхдийн ном зурж мөн бичдэг.
-
0:08 - 0:12Уран сэтгэмжээрээ амь зуудаг гэсэн үг.
-
0:12 - 0:15Гэхдээ уг чадвар миний
мэргэжил болохоос өмнө -
0:15 - 0:18амийг минь анх аварсан.
-
0:18 - 0:20Би багадаа зурах дуртай байлаа.
-
0:20 - 0:23Миний мэддэг хамгийн мундаг зураач
-
0:23 - 0:25миний ээж байсан.
-
0:25 - 0:28Гэвч ээж маань герионд
донтчихсон байсан юм. -
0:28 - 0:32Эцэг эх чинь хар тамхинд донтсон бол
-
0:32 - 0:35Чарли Браун хөл бөмбөг өшиглөх гэж
оролдохтой адил. -
0:35 - 0:38Учир нь чи тэр хүнийг хайрлахыг,
-
0:38 - 0:40тэр хүнээр хайрлуулахыг
хэчнээн их хүсэвч, -
0:40 - 0:43зүрх сэтгэлээ нээх бүрт
нуруугаараа харуулдан унана. -
0:43 - 0:47Намайг багад ээж шоронд хоригдож байв.
-
0:47 - 0:49Дээр нь би аавгүй өссөн.
-
0:49 - 0:536-р ангид орох хүртлээ нэрийг нь ч
мэддэггүй байлаа. -
0:53 - 0:55Гэвч эмээ, өвөө маань дэргэд байсан.
-
0:55 - 0:57Ээжийн талын эмээ, өвөө болох
Жосеф, Ширли хоёр -
0:57 - 1:01намайг гурван нас хүрэхийн
өмнөхөн өргөж авсан. -
1:01 - 1:02Таван хүүхэд өсгөсөн ч
-
1:02 - 1:04тэд намайг өөрсөд дээрээ авсан.
-
1:04 - 1:07Их хямралын үед өсч өндийсөн хоёр хүн
-
1:07 - 1:12нас сүүдэр 80 гарчхаад
дахин хүүхэд өсгөх болсон нь энэ. -
1:12 - 1:14Би Корозоскагийн гэр бүлийн
инээдмийн киноны -
1:14 - 1:17үеэл Оливер шиг
-
1:17 - 1:19хаанаас ч юм гараад ирсэн хүүхэд байв.
-
1:19 - 1:23Тэдэнтэй амьдрах ёстой зовлонгүй байлаа.
-
1:23 - 1:26Тэд өдөрт тус бүр хоёр
хайрцаг тамхи татна. -
1:26 - 1:29Зургаан настайдаа би
-
1:29 - 1:31Манхаттен виски коктейлийг
-
1:31 - 1:33хуурай, холимог, мөс нь тусдаа,
-
1:33 - 1:37ликьёр ахиу нэмж болохоор
захиалж чаддаг болсон. -
1:37 - 1:40Гэхдээ тэд надад амь шигээ хайртай байсан.
-
1:40 - 1:42Бүтээлч эрмэлзлийг маань дэмждэг байлаа.
-
1:42 - 1:45Миний өвөө өөрийн хүчээр
амьдралаа босгосон. -
1:45 - 1:47Тэрээр үйлдвэр ажиллуулдаг,
-
1:47 - 1:49эмээ маань гэрийн ажлаа зохицуулдаг байв.
-
1:49 - 1:52Харин би гэж хүн Трансформерс,
-
1:52 - 1:56Снүпи, Мэлхий нинжад нугасгүй.
-
1:56 - 2:01Уншсан үлгэрийн баатруудаа биширч,
-
2:01 - 2:04тэд миний найзууд болсон.
-
2:04 - 2:06Хамгийн сайн найзууд маань
-
2:06 - 2:08номоос уншсан дүрүүд байсан.
-
2:08 - 2:12Би Массачусетсын Воркэстэр дэх
Гейтс Лейн дунд сургуульд сурсан. -
2:12 - 2:14Мундаг багш нартай байлаа.
-
2:14 - 2:18Тэр дундаа нэгдүгээр ангийн багш
хатагтай Алиш. -
2:18 - 2:21Түүнийг сурагч бидэнд хэчнээн их хайртай
-
2:21 - 2:24байсныг санаж байна.
-
2:24 - 2:27Намайг гуравдугаар ангид байхад
-
2:27 - 2:29нэг онцгой явдал болсон юм.
-
2:29 - 2:31Жэк Гантос хэмээх зохиолч
сургууль дээр ирэв. -
2:31 - 2:35Номоо хэвлүүлчихсэн догь зохиолч
-
2:35 - 2:37бидэнтэй уулзаж, юу хийдгээ ярьсан.
-
2:37 - 2:40Уулзалтын дараа бид ангидаа ороод
-
2:40 - 2:43түүний зохиолын гол дүр Роттэн Ральфийг
-
2:43 - 2:45өөрсдийнхөөрөө зурцгаасан.
-
2:45 - 2:47Гэтэл өнөө зохиолч гэнэт ангид ороод ирэв.
-
2:47 - 2:50Тэр үг дуугүй эгнээ дундуур,
хүүхдүүдийн ширээ хооронд -
2:50 - 2:54нэг ч үг хэлэлгүй алхсаныг санаж байна.
-
2:54 - 2:57Тэгснээ миний ширээний дэргэд зогтусаж,
-
2:57 - 3:00ширээн дээр товшоод,
-
3:00 - 3:02"Догь муур" байна гээд...
(Инээд) -
3:02 - 3:05цааш одов.
-
3:05 - 3:10Хоёрхон үг амьдралыг минь
орвонгоор нь өөрчилсөн юм. -
3:10 - 3:13Гуравдугаар ангидаа би анхны номоо бичив.
-
3:13 - 3:17Нэр нь "Өөрийгөө хамгийн шилдэг нисэгч
гэж боддог ууль." (Инээд) -
3:17 - 3:19Бид нар өөрсдөө грек домог зохиох болж,
-
3:19 - 3:22би шар шувууны талаар бичсэн нь тэр.
-
3:22 - 3:26Өнөөх шар шувуу
Хермесийг уралдаанд дуудаж, -
3:26 - 3:28дараа нь мэхэлсэн тул
-
3:28 - 3:31Грекийн бурхан Хермес уурлан хилэгнэж,
-
3:31 - 3:33өнөөх шувууг сар болгоод хувиргачихдаг.
-
3:33 - 3:36Ингээд шар шувуу насан туршдаа
сар хэвээр үлдэж -
3:36 - 3:38гэр бүл, анд нөхдөө шөнө л хардаг болдог.
-
3:38 - 3:42Ийм л юм болсон. (Инээд)
-
3:42 - 3:44Ном маань бүр дотор хавтастай байсан.
-
3:44 - 3:48Найман настайдаа л зохиогчийн эрхэд
санаа зовдог байсан байх нь. -
3:48 - 3:51(Инээд)
-
3:51 - 3:55Уг үлгэрийг үг болон зургаар өгүүлсэн.
-
3:55 - 3:57Яг одоогийн ажил минь шүү дээ.
-
3:57 - 4:00Заримдаа үг тайзыг дангаар эзэгнэж
-
4:00 - 4:04заримдаа зураг давамгайлж
-
4:04 - 4:06түүх өгүүлдэг.
-
4:06 - 4:09"Зохиогчийн тухай" хэсэг
миний хамгийн дуртай хуудас. -
4:09 - 4:11(Инээд)
-
4:11 - 4:14Би багаасаа өөрийнхөө тухай
гуравдугаар бие дээр -
4:14 - 4:17бичиж сурсан гэсэн үг.
-
4:17 - 4:21"Уг номыг тэр дуртайяа бүтээв" гэх
сүүлийн өгүүлбэрт би их дуртай. -
4:21 - 4:25Би ургуулан бодох дуртай тул тухайн номыг
бүтээхдээ баяртай байсан нь аргагүй. -
4:25 - 4:26Энэ чинь л бичих шүү дээ.
-
4:26 - 4:28Бичнэ гэдэг төсөөлснөө
цаасан дээр буулгана гэсэн үг -
4:28 - 4:31Олон сургуулиар орж явахад
нэг зүйл сэтгэл эмзэглүүлдэг. -
4:31 - 4:34Хичээлийн цагаар
бичихийг зөвшөөрлөө гэхэд -
4:34 - 4:38төсөөлснөө цаасан дээр буулгаж
бичих ёстойг -
4:38 - 4:42хүүхдүүд ер мэдэхгүй байх шиг санагддаг.
-
4:42 - 4:45Би бичих ухаангүй дуртай байсан.
-
4:45 - 4:47Сургуулиас харьж ирээд л
-
4:47 - 4:49цаас авч, хооронд нь үдээд
-
4:49 - 4:52өнөөхөө үг, зургаар дүүргэчихдэг байлаа.
-
4:52 - 4:56Ургуулан бодох дуртай болоод л тэр шүү дээ
-
4:56 - 4:58Тэгээд өнөөх дүрүүдтэйгээ найз болно.
-
4:58 - 5:01Өндөг, улаан лооль, байцаа, хулуу бүгд
-
5:01 - 5:03хөргөгч хотод амьдардаг байжээ.
-
5:03 - 5:06Нэг удаа тэд сүнстэй байшинд очдог.
-
5:06 - 5:07Өнөөх нь аюул заналаар дүүрэн
-
5:07 - 5:12Холигч машин тэднийг
жижиглээд хаячих дөхнө. -
5:12 - 5:18Хорон санаат шарагч
талхан хосыг хулгайлах гэнэ. -
5:18 - 5:20Бас нэг найзыг нь санаа муут зуух
хайлуулах гэнэ. -
5:20 - 5:24Тэр нь цөцгийн тос байхгүй юу. (Инээд)
-
5:24 - 5:26Би бас комик ном хийдэг болов.
-
5:26 - 5:28Үг болон зургаар түүх өгүүлэх
-
5:28 - 5:31өөр нэг арга байлаа.
-
5:31 - 5:33Зургадугаар ангид ортол
-
5:33 - 5:36Воркэстэрийн улсын сургуулиудын
-
5:36 - 5:38урлагийн төсвийг таначхав.
-
5:38 - 5:41Зургийн хичээл долоо хоногт нэг байснаа
-
5:41 - 5:43сард хоёр, дараа нь нэг,
-
5:43 - 5:46удалгүй огт орохоо больсон.
-
5:46 - 5:48Өвөө маань ухаантай хүн байсан.
-
5:48 - 5:50Асуудлыг олж харсан учир нь
-
5:50 - 5:53тэр намайг үүнээс өөр юм чадахгүйг мэдэж
байж. Би спортод гавьдаггүй байв. -
5:53 - 5:56Би урлагт л дүйтэй байлаа.
-
5:56 - 5:58Тэр нэг орой өрөөнд орж ирээд,
-
5:58 - 6:00орны буланд сууж,
-
6:00 - 6:02"Жаррет, чи өөрөө л мэд. Хүсвэл
-
6:02 - 6:05Воркэстэрийн урлагийн музейн
хичээлд явуулъя" гэв. -
6:05 - 6:06Хөл минь газар хүрэхгүй баярласан
-
6:06 - 6:08Ингээд 6-12 дугаар анги хүртлээ
-
6:08 - 6:10долоо хоногтоо нэгээс гурван удаа
-
6:10 - 6:12урлагийн музейн хичээлд явж,
-
6:12 - 6:15зурах дуртай, ижил сонирхолтой
-
6:15 - 6:18хүүхдүүдтэй нөхөрлөх болов.
-
6:18 - 6:21Наймдугаар ангийн дурсамжийн номын
хавтасны загварыг гаргаж -
6:21 - 6:24хэвлэлийн ажлын гараагаа эхэлсэн.
-
6:24 - 6:27Сургуулийнхаа маскотод юу өмсүүлчихэв
гэж гайхаж байгаа бол -
6:27 - 6:30BBD, MC Хаммер, Ванилла Айс хамтлагуудад
-
6:30 - 6:33дуртай байсныг минь харж болно. (Инээд)
-
6:33 - 6:37Одоо ч би "Ice, Ice Baby"-г
дэлгэц харалгүй -
6:37 - 6:40цээжээр дуулж чадна.
-
6:40 - 6:43Битгий хөөргөөрэй,
дуулаад эхэлчихэж мэднэ шүү. -
6:43 - 6:45Намайг хувийн сургууль руу цөлчхөв.
-
6:45 - 6:478 дугаар ангид ортлоо улсын
сургуульд сурсан ч -
6:47 - 6:50тэр хавийн нэг сурагч хутгалуулж
амиа алдсаныг -
6:50 - 6:52өвөө маань сонсчхоод
-
6:52 - 6:55намайг тийш нь явуулаагүй.
-
6:55 - 6:58Хувийн сургуульд сургахаар болж,
нэгийг нь сонгуулав. -
6:58 - 6:59Охид хөвгүүд хамт сурдаг Холи Нэйм
-
6:59 - 7:02эсвэл Сент-Жонс хөвгүүдийн сургууль.
-
7:02 - 7:04Ухаантай хүн шүү, мэдсээр байж,
-
7:04 - 7:07Би өөрөө шийдвэр гаргаж байгаа мэт байсан,
-
7:07 - 7:09Сент-Жонсыг сонгохгүйг мэдэж л байсан
-
7:09 - 7:10Тэгээд би Холи Нэйм ахлах сургуульд
-
7:10 - 7:13ороход хэцүүхэн л байсан. Өмнө хэлсэнчлэн
-
7:13 - 7:15би чинь спорт тоглодоггүй,
-
7:15 - 7:17гэтэл спортод их анхаардаг сургууль байв.
-
7:17 - 7:21Би ноён Шилалэгийн ангид
нэг юм амсхийж билээ. -
7:21 - 7:24Тэнд би ёстой хөгжиж дэвшсэн.
-
7:24 - 7:27Тэр ангид очих гэж өдөр бүр
яардаг байлаа. -
7:27 - 7:29Яаж яваад найзуудтай болсон бэ гэвэл
-
7:29 - 7:33багш нараа элэглэж зураад... (Инээд)
-
7:33 - 7:36ангидаа тараачихсан юм.
-
7:36 - 7:40Есдүгээр ангид, англи хэлний хичээл дээр
-
7:40 - 7:42хажууд сууж байсан найз Жон маань
-
7:42 - 7:45арай л чанга хөхөрчихгүй юу.
-
7:45 - 7:47Ноён Грийнвүүд үүнийг яахан таашаах билээ.
-
7:47 - 7:51(Инээд)
-
7:51 - 7:54Хэргийн эзэн намайг гэдгийг мэдэнгүүт
-
7:54 - 7:58анх удаагаа ангиас хөөгдөж гарах нь тэр.
-
7:58 - 8:00"Би ч баларчээ. Өвөө толгой хяргана даа"
-
8:00 - 8:04гэж бодож байлаа.
-
8:04 - 8:05Гэтэл багш коридорт гарч ирээд
-
8:05 - 8:06"Алив цаасаа үзүүл дээ"
-
8:06 - 8:11гэсэнд "Яана даа. Тэмдэглэл гэж бодож."
-
8:11 - 8:14гэж бодоод өнөөх зургаа түүнд өгөв.
-
8:14 - 8:17Бид хоёр хэсэг дуугүй суусны дараа
-
8:17 - 8:20тэр ингэж хэлэв:
-
8:20 - 8:23"Чи тун авьяастай юм байна." (Инээд)
-
8:23 - 8:25"Чи сайн зурдаг юм байна.
-
8:25 - 8:28Сургуулийн сонин зураач хайж байгааг
мэдэж байгаа биз дээ, тэнд оч. -
8:28 - 8:32Миний хичээл дээр л зурахаа больчих" гэв.
-
8:32 - 8:34Гэрийнхэн маань ч энэ талаар
дуулалгүй өнгөрсөн. -
8:34 - 8:37Хэрэг төвөгт холбогдсонгүй. Намайг
сургуулийн сонины эрхлэгч -
8:37 - 8:39хатагтай Кэйсид танилцуулав.
-
8:39 - 8:43Сургуулийнхаа сонинд би гурван жил хагас
-
8:43 - 8:46зураач хийсэн.
-
8:46 - 8:48Олон ч ноцтой сэдэв хөндсөн.
-
8:48 - 8:51Ахлах ангийнхан санаа муутай
-
8:51 - 8:54Бага ангийнхан хичээлээс өөр юм мэддэггүй.
-
8:54 - 8:59Төгсөлтийн үдэшлэг өртөг өндөртэй. Ямар
их мөнгө үрдгийг мэдээд мэл гайхсан. -
8:59 - 9:03Би мөн удирдах ажил эрхэлж,
-
9:03 - 9:07Вэсли хэмээх хүүгийн талаар цуврал
өгүүллэг бичих боллоо. -
9:07 - 9:10Мань хүн хайр дурлалд бүтэлгүй. Энэ
миний тухай түүх биш гэж -
9:10 - 9:12ам тангараг тавьдаг байсан ч,
-
9:12 - 9:16энэ олон жилийн дараа эргээд харах нь ээ
тэр хүү би өөрөө л байж. -
9:16 - 9:18Гэхдээ л тиймэрхүү түүх бичиж,
-
9:18 - 9:19тийм санаа гаргаж
-
9:19 - 9:22сургуулийнхаа сонинд хэвлүүлж үүнийг нь
-
9:22 - 9:24хүмүүс уншдаг байсан гэхээр янзтай.
-
9:24 - 9:27Өөрийн санаагаа цаасан дээр хэвлэж,
хүмүүстэй хуваалцах -
9:27 - 9:30сайхан санагддаг байсан.
-
9:30 - 9:3314 насны төрсөн өдрөөр өвөө эмээ хоёр
-
9:33 - 9:35хамгийн гоё бэлэг өгч билээ.
-
9:35 - 9:40Тэр зургийн ширээг авснаас хойш
байнга хэрэглэх болсон. -
9:40 - 9:41Одоо би 20 жилийн дараа ч
-
9:41 - 9:46өнөөх ширээндээ сууж зурдаг.
-
9:46 - 9:4814 насны төрсөн өдрийн орой ширээгээ
-
9:48 - 9:52бэлгэнд авчхаад, бид хятад хоол идсэн.
-
9:52 - 9:56Хувь заяаны жигнэмэг
-
9:56 - 9:58"Ажилдаа та амжилт гаргана" гэсэн байсан.
-
9:58 - 10:01Уг бичгийг ширээнийхээ
зүүн дээд талд наасан. -
10:01 - 10:03Одоо ч тэндээ байгаа.
-
10:03 - 10:07Би ер нь эмээ өвөөгөөсөө юм нэхэж үзээгүй.
-
10:07 - 10:09Хоёрхон л юм гуйж байсан.
Дөрөвдүгээр ангидаа -
10:09 - 10:13үхэр зусаг. Расти маань урт удаан,
жаргалтай амьдрал туулсан. -
10:13 - 10:16(Инээд)
-
10:16 - 10:19Тэгээд видео камер.
-
10:19 - 10:22Видео камертай болохыг
тэсгэлгүй хүсэж байсан. -
10:22 - 10:24Зул сараар гуйж гувшсаны эцэст
-
10:24 - 10:27хуучин видео камертай болсон.
-
10:27 - 10:30Би тэр даруй өөрөө хүүхэлдэйн кино
-
10:30 - 10:33хийж эхэлсэн.
-
10:33 - 10:35Ахлах ангиа ч хүүхэлдэйн кино
хийж өнгөрөөсөн. -
10:35 - 10:3810-р ангийн англи хэлний багшаа ятган байж
-
10:38 - 10:41Стивен Кингийн "Мизери" номын тэмдэглэлээ
-
10:41 - 10:46хүүхэлдэйн кино хэлбэрээр хийхийг
зөвшөөрүүлж билээ. -
10:46 - 10:48Би комикоо ч зурсаар байсан.
-
10:48 - 10:52Тэгж байхдаа Воркэстэрийн урлагийн музейд
-
10:52 - 10:57урьд өмнө сонсоогүй маш чухал
зөвлөгөө авсан. -
10:57 - 10:59Марк Линч гэгч мундаг багш маань хэлсэн.
-
10:59 - 11:02Одоо ч тэр миний дотны анд.
-
11:02 - 11:04Би 14, 15-тай л байсан байх.
-
11:04 - 11:07Түүний комик номын хичээлд
суугаад талдаа орж байв. -
11:07 - 11:09Баяртай ч гэж жигтэйхэн.
-
11:09 - 11:12Надад Марвелын аргаар комик
зурах тухай ном байсан юм. -
11:12 - 11:15Супер баатрууд, эмэгтэй хүн, булчинг
-
11:15 - 11:17хэрхэн зурахыг тэндээс сурч авсан.
-
11:17 - 11:19Икс-Хүмүүс, Хүн аалз зуръя гэвэл
-
11:19 - 11:22яаж тэдэн шиг зурах ёстойг сурав.
-
11:22 - 11:25Багшийн царай цас шиг цайж,
-
11:25 - 11:26нүд рүү харж байгаад
-
11:26 - 11:29"Юу сурснаа бүгдийг март" гэв.
-
11:29 - 11:33Би юу ч ойлгосонгүй. Гэтэл тэр
"Өөрийн чинь хэв маяг янзтай. -
11:33 - 11:37Өөрийнхөөрөө бай л даа.
Хүний хэлснээр зураад хэрэггүй. -
11:37 - 11:39Яаж зурдаг түүгээрээ л зураад бай.
-
11:39 - 11:42Чи мундаг шүү дээ" гэв.
-
11:42 - 11:45Өсвөр насандаа бусад хүүхдийн л
адил ааш зан тогтворгүй байсан. -
11:45 - 11:49Амьдралд нэг орж, нэг гарах
ёо-ёо шиг эхтэй, -
11:49 - 11:51нэр нь мэдэгдэхгүй эцэгтэй
-
11:51 - 11:5517 жилийг өнгөрүүлсэн би ууртай байлаа.
-
11:55 - 11:5717-тойдоо анх би аавтайгаа уулзсан.
-
11:57 - 12:01Өмнө нь огт дуулаагүй эгч,
дүүтэйгээ ч мэдсэн. -
12:01 - 12:03Аавтайгаа анх уулздаг тэр өдөр
-
12:03 - 12:06Род-Айлэндийн дизайны сургуульд
тэнцээгүйгээ сонссон. -
12:06 - 12:10Ганц сонгосон сургууль маань байсан.
-
12:10 - 12:12Гэхдээ тэр үеэр "Нарлаг өдөр"
гэдэг газар 7 хоног -
12:12 - 12:15сайн дурын ажил хийж,
цусны хавдартай хүүхдүүдтэй -
12:15 - 12:18ажиллах болсон. Эрик гэдэг жаал
миний амьдралыг өөрчилсөн. -
12:18 - 12:20Эрик 6 насны төрсөн өдрөө үзэж чадаагүй.
-
12:20 - 12:23Эрик одоо ч сэтгэл зүрхэнд минь хамт явдаг
-
12:23 - 12:27Үүний дараа зургийн багш ноён Шилалэ
-
12:27 - 12:28зурагтай ном авчирч өгсөн.
-
12:28 - 12:30Ингэж би "Хүүхдийн зурагтай ном хийе!"
-
12:30 - 12:35гэж санаад бяцхан уншигч нартаа
зориулж ном бичиж эхэлсэн. -
12:35 - 12:36Би ахлах сургуулийн төгсөх анги байв
-
12:36 - 12:39Би эцэст нь нэг юм
Род-Айлэндийн дизайны сургуульд -
12:39 - 12:41хоёрдугаар дамжаанаасаа шилжиж орсон.
-
12:41 - 12:45Тэнд би бичих чадварын хамаг л
хичээлийг судалсан. -
12:45 - 12:49Тэнд би шаргал өнгөт аварга нялцгай биет
нэг жаалтай найзлах гэж хичээж буй -
12:49 - 12:50тухай үлгэр бичсэн.
-
12:50 - 12:52Жаал хүү мань эрийг ер тоодоггүй.
-
12:52 - 12:55Би уг номоо олон арван хэвлэлийн
газар руу явуулсан боловч -
12:55 - 12:58удаа дараа буцаагддаг байв.
-
12:58 - 13:01Гэхдээ би "Ханан дах нүх бүлэг" хэмээх
-
13:01 - 13:04хүнд өвчтэй хүүхдүүдэд зориулсан
гайхалтай зусланд ажиллахдаа -
13:04 - 13:07зохиосон үлгэрээ хүүхдүүдэд уншиж өгч,
-
13:07 - 13:11тэдэнд үлгэр маань таалагдаж буйг харсан.
-
13:11 - 13:14Би сургуулиа төгслөө.
Өвөө эмээ ч бөөн баяр. -
13:14 - 13:17Бостон руу нүүж өөрийн гэсэн газар,
-
13:17 - 13:19студи нээж, номоо хэвлүүлэх
гэж үзэж тарсан. -
13:19 - 13:22Ном хэвлэгч нарт номуудаа илгээнэ.
-
13:22 - 13:25Зуу зуугаар нь ил захидал явуулна.
-
13:25 - 13:26Гэвч ямар ч хариу алгаа.
-
13:26 - 13:28Долоо хоног тутам өвөө залгаж,
-
13:28 - 13:32"Жаррет, амьдрал хэр байна? Ажилд
оров уу?" гэж шалгаана. -
13:32 - 13:35Намайг сургах гэж өч төчнөөн мөнгө зарсан
-
13:35 - 13:37болохоор арга ч үгүй биз.
-
13:37 - 13:41Би ч "Тэгэлгүй яахав. Ажилтай болсон.
Хүүхдийн ном бичиж, зурдаг болсон" гэнэ. -
13:41 - 13:44"Тийм байж. Хэн тэгээд мөнгө төлж байна?"
гэж асуухаар нь -
13:44 - 13:46"Хэн ч биш. Одоохондоо хүн алга.
-
13:46 - 13:47Гэхдээ олдож л таараа" гэнэ.
-
13:47 - 13:51Тэгээд "Hole in the Wall"-т амралтын
өдрөөр ажиллах боллоо. -
13:51 - 13:54Хөл дээрээ зогсохын тулд илүү мөнгө
олох хэрэгтэй байлаа. -
13:54 - 13:58Тэнд нэг их хөдөлгөөнтэй жаал байсан юм.
-
13:58 - 14:00Би түүнийг "Сармагчин жаал"
гэж дуудах болов. -
14:00 - 14:04Гэртээ хариад би "Сармагчин жаал минь
сайхан амраарай" гэдэг ном бичсэн. -
14:04 - 14:07Тэгээд үлдсэн хэдэн ил захидлаа явуулав.
-
14:07 - 14:11Тэгтэл Рэндом Хаусын эрхлэгчээс
хариу ирдэг байгаа. -
14:11 - 14:15"Догь ажил байна!" гэсэн
гарчигтай и-мэйл ирсэн байв. -
14:15 - 14:16"Хүндэт Жаррет, Таны захидлыг авлаа.
-
14:16 - 14:19Бүтээл тань таалагдсан тул таны
вэб хуудас руу орж үзсэн. -
14:19 - 14:23Таныг өөрөө үлгэр зохиодог
болов уу гэж саналаа. -
14:23 - 14:26Зургууд тань ихэд таалагдсан.
Түүх өгүүлж буй санагдсан. -
14:26 - 14:30Нью-Йорк хотод ирвэл заавал мэдэгдээрэй."
-
14:30 - 14:33Рэндом Хаус Хүүхдийн Номын эрхлэгчээс
ийм захиа ирсэн юм даа. -
14:33 - 14:35Дараа долоо хоногт нь Нью-Йоркт
байлгүй хаачхав. -
14:35 - 14:38(Инээд)
-
14:38 - 14:40Өнөөх эрхлэгчтэй уулзаад,
-
14:40 - 14:44"Сармагчин жаал минь сайхан амраарай"
анхны номоо хэвлүүлэх гэрээтэй -
14:44 - 14:45Нью-Йоркоос гарсан.
-
14:45 - 14:48Ном маань 2001 оны 6 сарын
12-нд хэвлэгдсэн. -
14:48 - 14:54Орон нутгийн сонин маань
эл мэдээг нийтлэв. -
14:54 - 14:58Тэндхийн номын дэлгүүр ч
хөл хөөрцөг болсон. -
14:58 - 15:00Тэнд байсан бүх ном маань зарагдсан.
-
15:00 - 15:04Манай нэг найз аз жаргалтай "оршуулах
ёслол" шиг юм болж байна гэж билээ. -
15:04 - 15:07Учир нь намайг таньдаг бүх хүн
тэнд цуваад зогсож байсан -
15:07 - 15:10Мэдээж би нас бараагүй. Номонд гарын
үсгээ л зурж байсан. -
15:10 - 15:12Олны дунд өвөө эмээ ч ирсэн.
Тэд их баяртай байв. -
15:12 - 15:14Надаар тэгж их бахархаж байгаагүй байх.
-
15:14 - 15:18Хатагтай Элиш, ноён Шилалэ,
хатагтай Кэйси бүгд байсан. -
15:18 - 15:19Хатагтай Элиш олны өмнө гараад
-
15:19 - 15:22"Би түүнд уншихыг заасан" гэв. (Инээд)
-
15:22 - 15:25Амьдралыг минь өөрчилсөн
бас нэг зүйл тохиов. -
15:25 - 15:27Шүтэн бишрэгчээсээ авсан анхны шуудан.
-
15:27 - 15:30Сармагчин жаалд үнэнхүү дуртай нэг хүүхэд
-
15:30 - 15:34Сармагчин жаалтай бялуу хийлгэхийг хүсжээ.
-
15:34 - 15:38Хоёр настай хүүхдийн хувьд шивээс
хийлгэхтэй л адил зүйл шүү дээ. (Инээд) -
15:38 - 15:41Жилд ганц л удаа бялуу иддэг шүү дээ.
-
15:41 - 15:44Түүнд бол дөнгөж хоёр дахь нь.
-
15:44 - 15:45Энэ зургийг хараад би
-
15:45 - 15:47"Тэр жаал энэ зургийг хэзээ ч мартахгүй.
-
15:47 - 15:51Гэрэл зургийн цомогт нь үүрд хадгалагдана"
-
15:51 - 15:54гэж бодогдсон.
-
15:54 - 15:57Үүнээс хойш эл зураг
-
15:57 - 16:00шинэ ном бичих болгонд
нүдний өмнө байх болсон. -
16:00 - 16:02Би 10 ном бүтээсэн.
-
16:02 - 16:06"Панк ферм", "Уутан толгойт",
"Оли гэгч ягаан заан" гэх мэт. -
16:06 - 16:08Би "Тогооч хатагтай" хэмээх
цуврал график романы -
16:08 - 16:10ес дэх номоо саяхан дууссан.
-
16:10 - 16:13Гэмт хэрэгтэй тэмцдэг тогооч
эмэгтэйн тухай ном. -
16:13 - 16:16Мөн "Нугасан хошуут цагдаагийн хэлтэс:
Мэлхий гуагалсан нь" -
16:16 - 16:19гэдэг номоо гаргахаар бэлдэж байна.
-
16:19 - 16:23Би мөн олон сургуулиар орж
-
16:23 - 16:27хүүхдүүдэд ямар догь муур зурж
байгааг нь хэлдэг. -
16:27 - 16:30Би мөн Уутан толгойтуудтай уулздаг.
-
16:30 - 16:35Сургуулийн тогооч надад сайн ханддаг.
-
16:35 - 16:39Нэр маань гэрэлт самбарт байгааг хардаг.
-
16:39 - 16:41Энэ чинь хүүхдүүдийн л ач шүү дээ.
-
16:41 - 16:43"Тогооч хатагтай" цуврал гурав дөрөвдүгээр
-
16:43 - 16:46ангийн хүүхдийн номын төрөлд
Оны шилдгээр хоёр удаа тодорсон. -
16:46 - 16:48Ялагч нар нь Таймс талбайн гэрэлт
-
16:48 - 16:52самбарт залардаг юм л даа.
-
16:52 - 16:55"Панк ферм", "Тогооч хатагтай"
хоёроор удахгүй кино хийнэ. -
16:55 - 16:58Би киноны продюсер болчихсон.
-
16:58 - 17:00Есдүгээр ангид авсан видео камерын
-
17:00 - 17:03үр дүн одоо жинхэнэ гарч байна.
-
17:03 - 17:06Хүмүүс "Панк ферм"
төрсөн өдрийн бялуу хийж, -
17:06 - 17:08Сүнсний баяраар "Панк ферм" шиг хувцаслаж,
-
17:08 - 17:10яваандаа хүүхдэд жаахан тиймхэн
-
17:10 - 17:15байж мэдэх "Панк ферм"
хүүхдийн өрөө хийснийг ч харсан. -
17:15 - 17:17Шүтэн бишрэгч нараас янзтай захиа авдаг,
-
17:17 - 17:20гайхалтай бүтээл ч олныг хүлээж авсан.
-
17:20 - 17:23Өнгөрсөн Сүнсний баяраар бүр ч
янзын юм болсон. -
17:23 - 17:25Хаалганы хонх дуугарч, үүдээ нээтэл
-
17:25 - 17:29миний бүтээсэн дүр шиг хувцасласан хүүхэд
зогсож байсан. Үнэхээр янзтай. -
17:29 - 17:33Өвөө эмээ маань тэнгэрт хальсан.
-
17:33 - 17:36Тэднийхээ дурсгалд зориулж
Воркэстэрийн урлагийн музейд -
17:36 - 17:39хүнд нөхцөлд амьдардаг, эцэг эх нь
хичээлийн төлбөр төлөх боломжгүй -
17:39 - 17:42хүүхдүүдэд тэтгэлэг олгох болсон.
-
17:42 - 17:44Тэнд миний эхний 10 жилд
хэвлүүлсэн бүтээлийг дэлгэсэн. -
17:44 - 17:47Тэнд хэн ирсэн гэж санана? Хатагтай Элиш.
-
17:47 - 17:49" Хатагтай Элиш, та сайн уу" гэхэд
-
17:49 - 17:52"Би энд ирчхээд байна" гэж билээ.
-
17:52 - 17:59Тэгэлгүй яахав. Та эрүүл саруул,
амьд мэнд байна шүү дээ. -
17:59 - 18:00Гэхдээ хамгийн үнэтэй мөч гэвэл
-
18:00 - 18:02хамгийн чухал ажил гэвэл би аав болсон.
-
18:02 - 18:05Хоёр хөөрхөн охинтой болсон.
-
18:05 - 18:08Тэднийгээ урам зоригоор
тэтгэх нь миний зорилго. -
18:08 - 18:11Гэрийнхээ өрөө болгод ном байлгаж,
-
18:11 - 18:13өрөөнийх нь ханан дээр зураг зурж,
-
18:13 - 18:17бүтээлч чадварыг нь хөгжүүлэх
нам гүм орчныг бүрдүүлж, -
18:17 - 18:20зам дээр инээмсэглэсэн царай зурж,
-
18:20 - 18:23өнгөрсөн 20 жил суусан ширээн дээрээ
-
18:23 - 18:25охиноо суулгаж байна даа.
-
18:25 - 18:28Та бүхэнд баярлалаа. (Алга ташилт)
- Title:
- Жаал хүү уран бүтээлч болсон нь
- Speaker:
- Жарретт Ж. Крозоска
- Description:
-
Жарретт Ж.Крозоска бага байхдаа спортоор хичээллэдэггүй ч урлагт дуртай хүүхэд байжээ. Зурж, бичих хүсэлдээ хөтлөгдсөн бяцхан жаалын хөгжилтэй, сэтгэл хөдөлгөм түүх. Тусалж дэмждэг гэр бүл, багш нарынхаа ачаар өнөө жаал хүүхдийн номын өхөөрдөм дүрүүдийг бүтээгч, мундаг зохиолч, урлагийн боловсролыг дэмжигч болон өсжээ.
- Video Language:
- English
- Team:
- closed TED
- Project:
- TEDTalks
- Duration:
- 18:48
Marla Munkh-Achit approved Mongolian subtitles for How a boy became an artist | ||
Marla Munkh-Achit edited Mongolian subtitles for How a boy became an artist | ||
Marla Munkh-Achit edited Mongolian subtitles for How a boy became an artist | ||
Marla Munkh-Achit accepted Mongolian subtitles for How a boy became an artist | ||
Marla Munkh-Achit edited Mongolian subtitles for How a boy became an artist | ||
Marla Munkh-Achit edited Mongolian subtitles for How a boy became an artist | ||
Indra Ganzorig edited Mongolian subtitles for How a boy became an artist | ||
Marla Munkh-Achit edited Mongolian subtitles for How a boy became an artist |