1 00:00:00,513 --> 00:00:03,266 Сайн уу? Намайг Жарретт Крозоска гэдэг. 2 00:00:03,266 --> 00:00:07,732 Би хүүхдийн ном зурж мөн бичдэг. 3 00:00:07,732 --> 00:00:11,892 Уран сэтгэмжээрээ амь зуудаг гэсэн үг. 4 00:00:11,892 --> 00:00:15,221 Гэхдээ уг чадвар миний мэргэжил болохоос өмнө 5 00:00:15,221 --> 00:00:17,949 амийг минь анх аварсан. 6 00:00:17,949 --> 00:00:20,436 Би багадаа зурах дуртай байлаа. 7 00:00:20,436 --> 00:00:23,302 Миний мэддэг хамгийн мундаг зураач 8 00:00:23,302 --> 00:00:25,136 миний ээж байсан. 9 00:00:25,136 --> 00:00:28,452 Гэвч ээж маань герионд донтчихсон байсан юм. 10 00:00:28,452 --> 00:00:31,897 Эцэг эх чинь хар тамхинд донтсон бол 11 00:00:31,897 --> 00:00:35,236 Чарли Браун хөл бөмбөг өшиглөх гэж оролдохтой адил. 12 00:00:35,236 --> 00:00:37,732 Учир нь чи тэр хүнийг хайрлахыг, 13 00:00:37,732 --> 00:00:39,970 тэр хүнээр хайрлуулахыг хэчнээн их хүсэвч, 14 00:00:39,970 --> 00:00:43,223 зүрх сэтгэлээ нээх бүрт нуруугаараа харуулдан унана. 15 00:00:43,223 --> 00:00:47,443 Намайг багад ээж шоронд хоригдож байв. 16 00:00:47,443 --> 00:00:48,869 Дээр нь би аавгүй өссөн. 17 00:00:48,869 --> 00:00:52,529 6-р ангид орох хүртлээ нэрийг нь ч мэддэггүй байлаа. 18 00:00:52,529 --> 00:00:54,849 Гэвч эмээ, өвөө маань дэргэд байсан. 19 00:00:54,849 --> 00:00:57,420 Ээжийн талын эмээ, өвөө болох Жосеф, Ширли хоёр 20 00:00:57,420 --> 00:01:00,702 намайг гурван нас хүрэхийн өмнөхөн өргөж авсан. 21 00:01:00,702 --> 00:01:02,164 Таван хүүхэд өсгөсөн ч 22 00:01:02,164 --> 00:01:04,092 тэд намайг өөрсөд дээрээ авсан. 23 00:01:04,092 --> 00:01:07,302 Их хямралын үед өсч өндийсөн хоёр хүн 24 00:01:07,302 --> 00:01:12,340 нас сүүдэр 80 гарчхаад дахин хүүхэд өсгөх болсон нь энэ. 25 00:01:12,340 --> 00:01:14,398 Би Корозоскагийн гэр бүлийн инээдмийн киноны 26 00:01:14,398 --> 00:01:16,504 үеэл Оливер шиг 27 00:01:16,504 --> 00:01:19,085 хаанаас ч юм гараад ирсэн хүүхэд байв. 28 00:01:19,085 --> 00:01:23,228 Тэдэнтэй амьдрах ёстой зовлонгүй байлаа. 29 00:01:23,228 --> 00:01:26,321 Тэд өдөрт тус бүр хоёр хайрцаг тамхи татна. 30 00:01:26,321 --> 00:01:28,524 Зургаан настайдаа би 31 00:01:28,524 --> 00:01:30,627 Манхаттен виски коктейлийг 32 00:01:30,627 --> 00:01:32,780 хуурай, холимог, мөс нь тусдаа, 33 00:01:32,780 --> 00:01:36,761 ликьёр ахиу нэмж болохоор захиалж чаддаг болсон. 34 00:01:36,761 --> 00:01:40,100 Гэхдээ тэд надад амь шигээ хайртай байсан. 35 00:01:40,100 --> 00:01:42,460 Бүтээлч эрмэлзлийг маань дэмждэг байлаа. 36 00:01:42,460 --> 00:01:44,949 Миний өвөө өөрийн хүчээр амьдралаа босгосон. 37 00:01:44,949 --> 00:01:46,669 Тэрээр үйлдвэр ажиллуулдаг, 38 00:01:46,669 --> 00:01:49,132 эмээ маань гэрийн ажлаа зохицуулдаг байв. 39 00:01:49,132 --> 00:01:51,710 Харин би гэж хүн Трансформерс, 40 00:01:51,710 --> 00:01:55,851 Снүпи, Мэлхий нинжад нугасгүй. 41 00:01:55,851 --> 00:02:00,652 Уншсан үлгэрийн баатруудаа биширч, 42 00:02:00,652 --> 00:02:03,727 тэд миний найзууд болсон. 43 00:02:03,727 --> 00:02:06,029 Хамгийн сайн найзууд маань 44 00:02:06,029 --> 00:02:08,500 номоос уншсан дүрүүд байсан. 45 00:02:08,500 --> 00:02:11,587 Би Массачусетсын Воркэстэр дэх Гейтс Лейн дунд сургуульд сурсан. 46 00:02:11,587 --> 00:02:14,283 Мундаг багш нартай байлаа. 47 00:02:14,283 --> 00:02:17,684 Тэр дундаа нэгдүгээр ангийн багш хатагтай Алиш. 48 00:02:17,684 --> 00:02:21,443 Түүнийг сурагч бидэнд хэчнээн их хайртай 49 00:02:21,443 --> 00:02:24,190 байсныг санаж байна. 50 00:02:24,190 --> 00:02:27,089 Намайг гуравдугаар ангид байхад 51 00:02:27,089 --> 00:02:28,832 нэг онцгой явдал болсон юм. 52 00:02:28,832 --> 00:02:31,176 Жэк Гантос хэмээх зохиолч сургууль дээр ирэв. 53 00:02:31,176 --> 00:02:34,616 Номоо хэвлүүлчихсэн догь зохиолч 54 00:02:34,616 --> 00:02:37,114 бидэнтэй уулзаж, юу хийдгээ ярьсан. 55 00:02:37,114 --> 00:02:40,488 Уулзалтын дараа бид ангидаа ороод 56 00:02:40,488 --> 00:02:43,062 түүний зохиолын гол дүр Роттэн Ральфийг 57 00:02:43,062 --> 00:02:44,511 өөрсдийнхөөрөө зурцгаасан. 58 00:02:44,511 --> 00:02:47,368 Гэтэл өнөө зохиолч гэнэт ангид ороод ирэв. 59 00:02:47,368 --> 00:02:50,320 Тэр үг дуугүй эгнээ дундуур, хүүхдүүдийн ширээ хооронд 60 00:02:50,320 --> 00:02:53,940 нэг ч үг хэлэлгүй алхсаныг санаж байна. 61 00:02:53,940 --> 00:02:57,137 Тэгснээ миний ширээний дэргэд зогтусаж, 62 00:02:57,137 --> 00:02:59,637 ширээн дээр товшоод, 63 00:02:59,637 --> 00:03:01,991 "Догь муур" байна гээд... (Инээд) 64 00:03:01,991 --> 00:03:04,730 цааш одов. 65 00:03:04,730 --> 00:03:10,066 Хоёрхон үг амьдралыг минь орвонгоор нь өөрчилсөн юм. 66 00:03:10,066 --> 00:03:12,905 Гуравдугаар ангидаа би анхны номоо бичив. 67 00:03:12,905 --> 00:03:16,587 Нэр нь "Өөрийгөө хамгийн шилдэг нисэгч гэж боддог ууль." (Инээд) 68 00:03:16,587 --> 00:03:18,872 Бид нар өөрсдөө грек домог зохиох болж, 69 00:03:18,872 --> 00:03:21,715 би шар шувууны талаар бичсэн нь тэр. 70 00:03:21,715 --> 00:03:25,658 Өнөөх шар шувуу Хермесийг уралдаанд дуудаж, 71 00:03:25,658 --> 00:03:27,769 дараа нь мэхэлсэн тул 72 00:03:27,769 --> 00:03:31,491 Грекийн бурхан Хермес уурлан хилэгнэж, 73 00:03:31,491 --> 00:03:33,360 өнөөх шувууг сар болгоод хувиргачихдаг. 74 00:03:33,360 --> 00:03:36,049 Ингээд шар шувуу насан туршдаа сар хэвээр үлдэж 75 00:03:36,049 --> 00:03:38,342 гэр бүл, анд нөхдөө шөнө л хардаг болдог. 76 00:03:38,342 --> 00:03:41,754 Ийм л юм болсон. (Инээд) 77 00:03:41,754 --> 00:03:43,906 Ном маань бүр дотор хавтастай байсан. 78 00:03:43,906 --> 00:03:48,208 Найман настайдаа л зохиогчийн эрхэд санаа зовдог байсан байх нь. 79 00:03:48,208 --> 00:03:51,339 (Инээд) 80 00:03:51,339 --> 00:03:54,586 Уг үлгэрийг үг болон зургаар өгүүлсэн. 81 00:03:54,586 --> 00:03:56,774 Яг одоогийн ажил минь шүү дээ. 82 00:03:56,774 --> 00:04:00,461 Заримдаа үг тайзыг дангаар эзэгнэж 83 00:04:00,461 --> 00:04:03,531 заримдаа зураг давамгайлж 84 00:04:03,531 --> 00:04:05,766 түүх өгүүлдэг. 85 00:04:05,766 --> 00:04:09,112 "Зохиогчийн тухай" хэсэг миний хамгийн дуртай хуудас. 86 00:04:09,112 --> 00:04:11,351 (Инээд) 87 00:04:11,351 --> 00:04:14,194 Би багаасаа өөрийнхөө тухай гуравдугаар бие дээр 88 00:04:14,194 --> 00:04:17,314 бичиж сурсан гэсэн үг. 89 00:04:17,314 --> 00:04:20,838 "Уг номыг тэр дуртайяа бүтээв" гэх сүүлийн өгүүлбэрт би их дуртай. 90 00:04:20,838 --> 00:04:24,769 Би ургуулан бодох дуртай тул тухайн номыг бүтээхдээ баяртай байсан нь аргагүй. 91 00:04:24,769 --> 00:04:25,994 Энэ чинь л бичих шүү дээ. 92 00:04:25,994 --> 00:04:28,469 Бичнэ гэдэг төсөөлснөө цаасан дээр буулгана гэсэн үг 93 00:04:28,469 --> 00:04:31,440 Олон сургуулиар орж явахад нэг зүйл сэтгэл эмзэглүүлдэг. 94 00:04:31,440 --> 00:04:34,497 Хичээлийн цагаар бичихийг зөвшөөрлөө гэхэд 95 00:04:34,497 --> 00:04:38,311 төсөөлснөө цаасан дээр буулгаж бичих ёстойг 96 00:04:38,311 --> 00:04:42,390 хүүхдүүд ер мэдэхгүй байх шиг санагддаг. 97 00:04:42,390 --> 00:04:44,578 Би бичих ухаангүй дуртай байсан. 98 00:04:44,578 --> 00:04:47,073 Сургуулиас харьж ирээд л 99 00:04:47,073 --> 00:04:48,994 цаас авч, хооронд нь үдээд 100 00:04:48,994 --> 00:04:51,834 өнөөхөө үг, зургаар дүүргэчихдэг байлаа. 101 00:04:51,834 --> 00:04:55,510 Ургуулан бодох дуртай болоод л тэр шүү дээ 102 00:04:55,510 --> 00:04:57,622 Тэгээд өнөөх дүрүүдтэйгээ найз болно. 103 00:04:57,622 --> 00:05:00,682 Өндөг, улаан лооль, байцаа, хулуу бүгд 104 00:05:00,682 --> 00:05:03,156 хөргөгч хотод амьдардаг байжээ. 105 00:05:03,156 --> 00:05:05,978 Нэг удаа тэд сүнстэй байшинд очдог. 106 00:05:05,978 --> 00:05:07,381 Өнөөх нь аюул заналаар дүүрэн 107 00:05:07,381 --> 00:05:12,065 Холигч машин тэднийг жижиглээд хаячих дөхнө. 108 00:05:12,065 --> 00:05:18,007 Хорон санаат шарагч талхан хосыг хулгайлах гэнэ. 109 00:05:18,007 --> 00:05:20,362 Бас нэг найзыг нь санаа муут зуух хайлуулах гэнэ. 110 00:05:20,362 --> 00:05:23,759 Тэр нь цөцгийн тос байхгүй юу. (Инээд) 111 00:05:23,759 --> 00:05:25,962 Би бас комик ном хийдэг болов. 112 00:05:25,962 --> 00:05:28,099 Үг болон зургаар түүх өгүүлэх 113 00:05:28,099 --> 00:05:31,330 өөр нэг арга байлаа. 114 00:05:31,330 --> 00:05:33,114 Зургадугаар ангид ортол 115 00:05:33,114 --> 00:05:35,970 Воркэстэрийн улсын сургуулиудын 116 00:05:35,970 --> 00:05:38,014 урлагийн төсвийг таначхав. 117 00:05:38,014 --> 00:05:41,398 Зургийн хичээл долоо хоногт нэг байснаа 118 00:05:41,398 --> 00:05:42,995 сард хоёр, дараа нь нэг, 119 00:05:42,995 --> 00:05:45,841 удалгүй огт орохоо больсон. 120 00:05:45,841 --> 00:05:47,713 Өвөө маань ухаантай хүн байсан. 121 00:05:47,713 --> 00:05:49,548 Асуудлыг олж харсан учир нь 122 00:05:49,548 --> 00:05:53,128 тэр намайг үүнээс өөр юм чадахгүйг мэдэж байж. Би спортод гавьдаггүй байв. 123 00:05:53,128 --> 00:05:55,910 Би урлагт л дүйтэй байлаа. 124 00:05:55,910 --> 00:05:58,368 Тэр нэг орой өрөөнд орж ирээд, 125 00:05:58,368 --> 00:05:59,913 орны буланд сууж, 126 00:05:59,913 --> 00:06:02,152 "Жаррет, чи өөрөө л мэд. Хүсвэл 127 00:06:02,152 --> 00:06:04,641 Воркэстэрийн урлагийн музейн хичээлд явуулъя" гэв. 128 00:06:04,641 --> 00:06:06,238 Хөл минь газар хүрэхгүй баярласан 129 00:06:06,238 --> 00:06:07,908 Ингээд 6-12 дугаар анги хүртлээ 130 00:06:07,908 --> 00:06:09,909 долоо хоногтоо нэгээс гурван удаа 131 00:06:09,909 --> 00:06:11,628 урлагийн музейн хичээлд явж, 132 00:06:11,628 --> 00:06:14,660 зурах дуртай, ижил сонирхолтой 133 00:06:14,660 --> 00:06:18,064 хүүхдүүдтэй нөхөрлөх болов. 134 00:06:18,064 --> 00:06:21,023 Наймдугаар ангийн дурсамжийн номын хавтасны загварыг гаргаж 135 00:06:21,023 --> 00:06:23,634 хэвлэлийн ажлын гараагаа эхэлсэн. 136 00:06:23,634 --> 00:06:26,901 Сургуулийнхаа маскотод юу өмсүүлчихэв гэж гайхаж байгаа бол 137 00:06:26,901 --> 00:06:29,509 BBD, MC Хаммер, Ванилла Айс хамтлагуудад 138 00:06:29,509 --> 00:06:33,370 дуртай байсныг минь харж болно. (Инээд) 139 00:06:33,370 --> 00:06:37,263 Одоо ч би "Ice, Ice Baby"-г дэлгэц харалгүй 140 00:06:37,263 --> 00:06:39,806 цээжээр дуулж чадна. 141 00:06:39,806 --> 00:06:43,316 Битгий хөөргөөрэй, дуулаад эхэлчихэж мэднэ шүү. 142 00:06:43,316 --> 00:06:45,238 Намайг хувийн сургууль руу цөлчхөв. 143 00:06:45,238 --> 00:06:47,461 8 дугаар ангид ортлоо улсын сургуульд сурсан ч 144 00:06:47,461 --> 00:06:49,836 тэр хавийн нэг сурагч хутгалуулж амиа алдсаныг 145 00:06:49,836 --> 00:06:52,197 өвөө маань сонсчхоод 146 00:06:52,197 --> 00:06:54,893 намайг тийш нь явуулаагүй. 147 00:06:54,893 --> 00:06:57,704 Хувийн сургуульд сургахаар болж, нэгийг нь сонгуулав. 148 00:06:57,704 --> 00:06:59,440 Охид хөвгүүд хамт сурдаг Холи Нэйм 149 00:06:59,440 --> 00:07:01,813 эсвэл Сент-Жонс хөвгүүдийн сургууль. 150 00:07:01,813 --> 00:07:04,013 Ухаантай хүн шүү, мэдсээр байж, 151 00:07:04,013 --> 00:07:06,749 Би өөрөө шийдвэр гаргаж байгаа мэт байсан, 152 00:07:06,749 --> 00:07:08,545 Сент-Жонсыг сонгохгүйг мэдэж л байсан 153 00:07:08,545 --> 00:07:10,243 Тэгээд би Холи Нэйм ахлах сургуульд 154 00:07:10,243 --> 00:07:13,011 ороход хэцүүхэн л байсан. Өмнө хэлсэнчлэн 155 00:07:13,011 --> 00:07:14,571 би чинь спорт тоглодоггүй, 156 00:07:14,571 --> 00:07:17,052 гэтэл спортод их анхаардаг сургууль байв. 157 00:07:17,052 --> 00:07:21,216 Би ноён Шилалэгийн ангид нэг юм амсхийж билээ. 158 00:07:21,216 --> 00:07:23,714 Тэнд би ёстой хөгжиж дэвшсэн. 159 00:07:23,714 --> 00:07:26,873 Тэр ангид очих гэж өдөр бүр яардаг байлаа. 160 00:07:26,873 --> 00:07:29,160 Яаж яваад найзуудтай болсон бэ гэвэл 161 00:07:29,160 --> 00:07:33,393 багш нараа элэглэж зураад... (Инээд) 162 00:07:33,393 --> 00:07:36,150 ангидаа тараачихсан юм. 163 00:07:36,150 --> 00:07:39,948 Есдүгээр ангид, англи хэлний хичээл дээр 164 00:07:39,948 --> 00:07:41,924 хажууд сууж байсан найз Жон маань 165 00:07:41,924 --> 00:07:44,639 арай л чанга хөхөрчихгүй юу. 166 00:07:44,639 --> 00:07:46,920 Ноён Грийнвүүд үүнийг яахан таашаах билээ. 167 00:07:46,920 --> 00:07:50,827 (Инээд) 168 00:07:50,827 --> 00:07:54,212 Хэргийн эзэн намайг гэдгийг мэдэнгүүт 169 00:07:54,212 --> 00:07:58,227 анх удаагаа ангиас хөөгдөж гарах нь тэр. 170 00:07:58,227 --> 00:08:00,409 "Би ч баларчээ. Өвөө толгой хяргана даа" 171 00:08:00,409 --> 00:08:03,614 гэж бодож байлаа. 172 00:08:03,614 --> 00:08:05,175 Гэтэл багш коридорт гарч ирээд 173 00:08:05,175 --> 00:08:06,293 "Алив цаасаа үзүүл дээ" 174 00:08:06,293 --> 00:08:11,357 гэсэнд "Яана даа. Тэмдэглэл гэж бодож." 175 00:08:11,357 --> 00:08:14,193 гэж бодоод өнөөх зургаа түүнд өгөв. 176 00:08:14,193 --> 00:08:17,406 Бид хоёр хэсэг дуугүй суусны дараа 177 00:08:17,406 --> 00:08:19,554 тэр ингэж хэлэв: 178 00:08:19,554 --> 00:08:22,917 "Чи тун авьяастай юм байна." (Инээд) 179 00:08:22,917 --> 00:08:24,556 "Чи сайн зурдаг юм байна. 180 00:08:24,556 --> 00:08:27,989 Сургуулийн сонин зураач хайж байгааг мэдэж байгаа биз дээ, тэнд оч. 181 00:08:27,989 --> 00:08:31,615 Миний хичээл дээр л зурахаа больчих" гэв. 182 00:08:31,615 --> 00:08:33,949 Гэрийнхэн маань ч энэ талаар дуулалгүй өнгөрсөн. 183 00:08:33,949 --> 00:08:37,175 Хэрэг төвөгт холбогдсонгүй. Намайг сургуулийн сонины эрхлэгч 184 00:08:37,175 --> 00:08:38,839 хатагтай Кэйсид танилцуулав. 185 00:08:38,839 --> 00:08:43,411 Сургуулийнхаа сонинд би гурван жил хагас 186 00:08:43,411 --> 00:08:45,787 зураач хийсэн. 187 00:08:45,787 --> 00:08:47,959 Олон ч ноцтой сэдэв хөндсөн. 188 00:08:47,959 --> 00:08:51,067 Ахлах ангийнхан санаа муутай 189 00:08:51,067 --> 00:08:53,663 Бага ангийнхан хичээлээс өөр юм мэддэггүй. 190 00:08:53,663 --> 00:08:59,468 Төгсөлтийн үдэшлэг өртөг өндөртэй. Ямар их мөнгө үрдгийг мэдээд мэл гайхсан. 191 00:08:59,468 --> 00:09:03,052 Би мөн удирдах ажил эрхэлж, 192 00:09:03,052 --> 00:09:06,915 Вэсли хэмээх хүүгийн талаар цуврал өгүүллэг бичих боллоо. 193 00:09:06,915 --> 00:09:10,261 Мань хүн хайр дурлалд бүтэлгүй. Энэ миний тухай түүх биш гэж 194 00:09:10,261 --> 00:09:12,277 ам тангараг тавьдаг байсан ч, 195 00:09:12,277 --> 00:09:16,079 энэ олон жилийн дараа эргээд харах нь ээ тэр хүү би өөрөө л байж. 196 00:09:16,079 --> 00:09:18,207 Гэхдээ л тиймэрхүү түүх бичиж, 197 00:09:18,207 --> 00:09:19,385 тийм санаа гаргаж 198 00:09:19,385 --> 00:09:21,688 сургуулийнхаа сонинд хэвлүүлж үүнийг нь 199 00:09:21,688 --> 00:09:24,298 хүмүүс уншдаг байсан гэхээр янзтай. 200 00:09:24,298 --> 00:09:27,353 Өөрийн санаагаа цаасан дээр хэвлэж, хүмүүстэй хуваалцах 201 00:09:27,353 --> 00:09:29,683 сайхан санагддаг байсан. 202 00:09:29,698 --> 00:09:32,879 14 насны төрсөн өдрөөр өвөө эмээ хоёр 203 00:09:32,879 --> 00:09:35,124 хамгийн гоё бэлэг өгч билээ. 204 00:09:35,124 --> 00:09:40,043 Тэр зургийн ширээг авснаас хойш байнга хэрэглэх болсон. 205 00:09:40,043 --> 00:09:41,299 Одоо би 20 жилийн дараа ч 206 00:09:41,299 --> 00:09:45,843 өнөөх ширээндээ сууж зурдаг. 207 00:09:45,843 --> 00:09:48,253 14 насны төрсөн өдрийн орой ширээгээ 208 00:09:48,253 --> 00:09:52,418 бэлгэнд авчхаад, бид хятад хоол идсэн. 209 00:09:52,418 --> 00:09:56,038 Хувь заяаны жигнэмэг 210 00:09:56,038 --> 00:09:58,315 "Ажилдаа та амжилт гаргана" гэсэн байсан. 211 00:09:58,315 --> 00:10:01,143 Уг бичгийг ширээнийхээ зүүн дээд талд наасан. 212 00:10:01,143 --> 00:10:03,102 Одоо ч тэндээ байгаа. 213 00:10:03,102 --> 00:10:07,003 Би ер нь эмээ өвөөгөөсөө юм нэхэж үзээгүй. 214 00:10:07,003 --> 00:10:09,347 Хоёрхон л юм гуйж байсан. Дөрөвдүгээр ангидаа 215 00:10:09,347 --> 00:10:13,483 үхэр зусаг. Расти маань урт удаан, жаргалтай амьдрал туулсан. 216 00:10:13,483 --> 00:10:16,302 (Инээд) 217 00:10:16,302 --> 00:10:19,499 Тэгээд видео камер. 218 00:10:19,499 --> 00:10:21,739 Видео камертай болохыг тэсгэлгүй хүсэж байсан. 219 00:10:21,739 --> 00:10:24,220 Зул сараар гуйж гувшсаны эцэст 220 00:10:24,220 --> 00:10:26,651 хуучин видео камертай болсон. 221 00:10:26,651 --> 00:10:30,483 Би тэр даруй өөрөө хүүхэлдэйн кино 222 00:10:30,483 --> 00:10:32,683 хийж эхэлсэн. 223 00:10:32,683 --> 00:10:35,363 Ахлах ангиа ч хүүхэлдэйн кино хийж өнгөрөөсөн. 224 00:10:35,363 --> 00:10:38,460 10-р ангийн англи хэлний багшаа ятган байж 225 00:10:38,460 --> 00:10:40,787 Стивен Кингийн "Мизери" номын тэмдэглэлээ 226 00:10:40,787 --> 00:10:45,551 хүүхэлдэйн кино хэлбэрээр хийхийг зөвшөөрүүлж билээ. 227 00:10:45,551 --> 00:10:48,407 Би комикоо ч зурсаар байсан. 228 00:10:48,407 --> 00:10:52,351 Тэгж байхдаа Воркэстэрийн урлагийн музейд 229 00:10:52,351 --> 00:10:56,584 урьд өмнө сонсоогүй маш чухал зөвлөгөө авсан. 230 00:10:56,584 --> 00:10:59,473 Марк Линч гэгч мундаг багш маань хэлсэн. 231 00:10:59,473 --> 00:11:01,688 Одоо ч тэр миний дотны анд. 232 00:11:01,688 --> 00:11:04,095 Би 14, 15-тай л байсан байх. 233 00:11:04,095 --> 00:11:07,116 Түүний комик номын хичээлд суугаад талдаа орж байв. 234 00:11:07,116 --> 00:11:08,930 Баяртай ч гэж жигтэйхэн. 235 00:11:08,930 --> 00:11:12,231 Надад Марвелын аргаар комик зурах тухай ном байсан юм. 236 00:11:12,231 --> 00:11:14,536 Супер баатрууд, эмэгтэй хүн, булчинг 237 00:11:14,536 --> 00:11:16,864 хэрхэн зурахыг тэндээс сурч авсан. 238 00:11:16,864 --> 00:11:18,790 Икс-Хүмүүс, Хүн аалз зуръя гэвэл 239 00:11:18,790 --> 00:11:21,615 яаж тэдэн шиг зурах ёстойг сурав. 240 00:11:21,615 --> 00:11:24,507 Багшийн царай цас шиг цайж, 241 00:11:24,507 --> 00:11:26,246 нүд рүү харж байгаад 242 00:11:26,246 --> 00:11:29,016 "Юу сурснаа бүгдийг март" гэв. 243 00:11:29,016 --> 00:11:32,840 Би юу ч ойлгосонгүй. Гэтэл тэр "Өөрийн чинь хэв маяг янзтай. 244 00:11:32,840 --> 00:11:37,002 Өөрийнхөөрөө бай л даа. Хүний хэлснээр зураад хэрэггүй. 245 00:11:37,002 --> 00:11:39,160 Яаж зурдаг түүгээрээ л зураад бай. 246 00:11:39,160 --> 00:11:41,609 Чи мундаг шүү дээ" гэв. 247 00:11:41,609 --> 00:11:45,183 Өсвөр насандаа бусад хүүхдийн л адил ааш зан тогтворгүй байсан. 248 00:11:45,183 --> 00:11:48,696 Амьдралд нэг орж, нэг гарах ёо-ёо шиг эхтэй, 249 00:11:48,696 --> 00:11:50,858 нэр нь мэдэгдэхгүй эцэгтэй 250 00:11:50,858 --> 00:11:54,759 17 жилийг өнгөрүүлсэн би ууртай байлаа. 251 00:11:54,759 --> 00:11:57,481 17-тойдоо анх би аавтайгаа уулзсан. 252 00:11:57,481 --> 00:12:01,382 Өмнө нь огт дуулаагүй эгч, дүүтэйгээ ч мэдсэн. 253 00:12:01,382 --> 00:12:03,302 Аавтайгаа анх уулздаг тэр өдөр 254 00:12:03,302 --> 00:12:06,066 Род-Айлэндийн дизайны сургуульд тэнцээгүйгээ сонссон. 255 00:12:06,066 --> 00:12:09,817 Ганц сонгосон сургууль маань байсан. 256 00:12:09,817 --> 00:12:12,209 Гэхдээ тэр үеэр "Нарлаг өдөр" гэдэг газар 7 хоног 257 00:12:12,209 --> 00:12:14,709 сайн дурын ажил хийж, цусны хавдартай хүүхдүүдтэй 258 00:12:14,709 --> 00:12:17,781 ажиллах болсон. Эрик гэдэг жаал миний амьдралыг өөрчилсөн. 259 00:12:17,781 --> 00:12:20,346 Эрик 6 насны төрсөн өдрөө үзэж чадаагүй. 260 00:12:20,346 --> 00:12:22,911 Эрик одоо ч сэтгэл зүрхэнд минь хамт явдаг 261 00:12:22,911 --> 00:12:26,540 Үүний дараа зургийн багш ноён Шилалэ 262 00:12:26,540 --> 00:12:27,792 зурагтай ном авчирч өгсөн. 263 00:12:27,792 --> 00:12:29,642 Ингэж би "Хүүхдийн зурагтай ном хийе!" 264 00:12:29,642 --> 00:12:34,710 гэж санаад бяцхан уншигч нартаа зориулж ном бичиж эхэлсэн. 265 00:12:34,710 --> 00:12:36,439 Би ахлах сургуулийн төгсөх анги байв 266 00:12:36,439 --> 00:12:39,227 Би эцэст нь нэг юм Род-Айлэндийн дизайны сургуульд 267 00:12:39,227 --> 00:12:41,331 хоёрдугаар дамжаанаасаа шилжиж орсон. 268 00:12:41,331 --> 00:12:44,962 Тэнд би бичих чадварын хамаг л хичээлийг судалсан. 269 00:12:44,962 --> 00:12:48,995 Тэнд би шаргал өнгөт аварга нялцгай биет нэг жаалтай найзлах гэж хичээж буй 270 00:12:48,995 --> 00:12:50,487 тухай үлгэр бичсэн. 271 00:12:50,487 --> 00:12:52,156 Жаал хүү мань эрийг ер тоодоггүй. 272 00:12:52,156 --> 00:12:55,395 Би уг номоо олон арван хэвлэлийн газар руу явуулсан боловч 273 00:12:55,395 --> 00:12:57,939 удаа дараа буцаагддаг байв. 274 00:12:57,939 --> 00:13:00,692 Гэхдээ би "Ханан дах нүх бүлэг" хэмээх 275 00:13:00,692 --> 00:13:03,677 хүнд өвчтэй хүүхдүүдэд зориулсан гайхалтай зусланд ажиллахдаа 276 00:13:03,677 --> 00:13:06,925 зохиосон үлгэрээ хүүхдүүдэд уншиж өгч, 277 00:13:06,925 --> 00:13:10,692 тэдэнд үлгэр маань таалагдаж буйг харсан. 278 00:13:10,692 --> 00:13:14,428 Би сургуулиа төгслөө. Өвөө эмээ ч бөөн баяр. 279 00:13:14,428 --> 00:13:17,046 Бостон руу нүүж өөрийн гэсэн газар, 280 00:13:17,046 --> 00:13:19,221 студи нээж, номоо хэвлүүлэх гэж үзэж тарсан. 281 00:13:19,221 --> 00:13:22,262 Ном хэвлэгч нарт номуудаа илгээнэ. 282 00:13:22,262 --> 00:13:24,659 Зуу зуугаар нь ил захидал явуулна. 283 00:13:24,659 --> 00:13:26,299 Гэвч ямар ч хариу алгаа. 284 00:13:26,299 --> 00:13:28,154 Долоо хоног тутам өвөө залгаж, 285 00:13:28,154 --> 00:13:32,485 "Жаррет, амьдрал хэр байна? Ажилд оров уу?" гэж шалгаана. 286 00:13:32,485 --> 00:13:34,749 Намайг сургах гэж өч төчнөөн мөнгө зарсан 287 00:13:34,749 --> 00:13:36,670 болохоор арга ч үгүй биз. 288 00:13:36,670 --> 00:13:40,525 Би ч "Тэгэлгүй яахав. Ажилтай болсон. Хүүхдийн ном бичиж, зурдаг болсон" гэнэ. 289 00:13:40,525 --> 00:13:44,043 "Тийм байж. Хэн тэгээд мөнгө төлж байна?" гэж асуухаар нь 290 00:13:44,043 --> 00:13:45,759 "Хэн ч биш. Одоохондоо хүн алга. 291 00:13:45,759 --> 00:13:47,249 Гэхдээ олдож л таараа" гэнэ. 292 00:13:47,249 --> 00:13:50,662 Тэгээд "Hole in the Wall"-т амралтын өдрөөр ажиллах боллоо. 293 00:13:50,662 --> 00:13:53,845 Хөл дээрээ зогсохын тулд илүү мөнгө олох хэрэгтэй байлаа. 294 00:13:53,845 --> 00:13:57,597 Тэнд нэг их хөдөлгөөнтэй жаал байсан юм. 295 00:13:57,597 --> 00:14:00,469 Би түүнийг "Сармагчин жаал" гэж дуудах болов. 296 00:14:00,469 --> 00:14:04,150 Гэртээ хариад би "Сармагчин жаал минь сайхан амраарай" гэдэг ном бичсэн. 297 00:14:04,150 --> 00:14:07,432 Тэгээд үлдсэн хэдэн ил захидлаа явуулав. 298 00:14:07,432 --> 00:14:10,806 Тэгтэл Рэндом Хаусын эрхлэгчээс хариу ирдэг байгаа. 299 00:14:10,806 --> 00:14:14,557 "Догь ажил байна!" гэсэн гарчигтай и-мэйл ирсэн байв. 300 00:14:14,557 --> 00:14:16,345 "Хүндэт Жаррет, Таны захидлыг авлаа. 301 00:14:16,345 --> 00:14:19,108 Бүтээл тань таалагдсан тул таны вэб хуудас руу орж үзсэн. 302 00:14:19,108 --> 00:14:23,069 Таныг өөрөө үлгэр зохиодог болов уу гэж саналаа. 303 00:14:23,069 --> 00:14:25,735 Зургууд тань ихэд таалагдсан. Түүх өгүүлж буй санагдсан. 304 00:14:25,735 --> 00:14:29,806 Нью-Йорк хотод ирвэл заавал мэдэгдээрэй." 305 00:14:29,806 --> 00:14:33,108 Рэндом Хаус Хүүхдийн Номын эрхлэгчээс ийм захиа ирсэн юм даа. 306 00:14:33,108 --> 00:14:35,444 Дараа долоо хоногт нь Нью-Йоркт байлгүй хаачхав. 307 00:14:35,444 --> 00:14:38,388 (Инээд) 308 00:14:38,388 --> 00:14:40,470 Өнөөх эрхлэгчтэй уулзаад, 309 00:14:40,470 --> 00:14:43,924 "Сармагчин жаал минь сайхан амраарай" анхны номоо хэвлүүлэх гэрээтэй 310 00:14:43,924 --> 00:14:44,957 Нью-Йоркоос гарсан. 311 00:14:44,957 --> 00:14:48,419 Ном маань 2001 оны 6 сарын 12-нд хэвлэгдсэн. 312 00:14:48,419 --> 00:14:54,114 Орон нутгийн сонин маань эл мэдээг нийтлэв. 313 00:14:54,114 --> 00:14:58,379 Тэндхийн номын дэлгүүр ч хөл хөөрцөг болсон. 314 00:14:58,379 --> 00:15:00,268 Тэнд байсан бүх ном маань зарагдсан. 315 00:15:00,268 --> 00:15:03,775 Манай нэг найз аз жаргалтай "оршуулах ёслол" шиг юм болж байна гэж билээ. 316 00:15:03,775 --> 00:15:06,622 Учир нь намайг таньдаг бүх хүн тэнд цуваад зогсож байсан 317 00:15:06,622 --> 00:15:09,556 Мэдээж би нас бараагүй. Номонд гарын үсгээ л зурж байсан. 318 00:15:09,556 --> 00:15:11,883 Олны дунд өвөө эмээ ч ирсэн. Тэд их баяртай байв. 319 00:15:11,883 --> 00:15:13,782 Надаар тэгж их бахархаж байгаагүй байх. 320 00:15:13,782 --> 00:15:17,534 Хатагтай Элиш, ноён Шилалэ, хатагтай Кэйси бүгд байсан. 321 00:15:17,534 --> 00:15:18,973 Хатагтай Элиш олны өмнө гараад 322 00:15:18,973 --> 00:15:22,230 "Би түүнд уншихыг заасан" гэв. (Инээд) 323 00:15:22,230 --> 00:15:24,774 Амьдралыг минь өөрчилсөн бас нэг зүйл тохиов. 324 00:15:24,774 --> 00:15:26,990 Шүтэн бишрэгчээсээ авсан анхны шуудан. 325 00:15:26,990 --> 00:15:30,265 Сармагчин жаалд үнэнхүү дуртай нэг хүүхэд 326 00:15:30,265 --> 00:15:33,861 Сармагчин жаалтай бялуу хийлгэхийг хүсжээ. 327 00:15:33,861 --> 00:15:38,248 Хоёр настай хүүхдийн хувьд шивээс хийлгэхтэй л адил зүйл шүү дээ. (Инээд) 328 00:15:38,248 --> 00:15:41,309 Жилд ганц л удаа бялуу иддэг шүү дээ. 329 00:15:41,309 --> 00:15:44,154 Түүнд бол дөнгөж хоёр дахь нь. 330 00:15:44,154 --> 00:15:45,160 Энэ зургийг хараад би 331 00:15:45,160 --> 00:15:47,202 "Тэр жаал энэ зургийг хэзээ ч мартахгүй. 332 00:15:47,202 --> 00:15:50,878 Гэрэл зургийн цомогт нь үүрд хадгалагдана" 333 00:15:50,878 --> 00:15:53,834 гэж бодогдсон. 334 00:15:53,834 --> 00:15:56,502 Үүнээс хойш эл зураг 335 00:15:56,502 --> 00:15:59,549 шинэ ном бичих болгонд нүдний өмнө байх болсон. 336 00:15:59,549 --> 00:16:02,109 Би 10 ном бүтээсэн. 337 00:16:02,109 --> 00:16:05,509 "Панк ферм", "Уутан толгойт", "Оли гэгч ягаан заан" гэх мэт. 338 00:16:05,509 --> 00:16:07,793 Би "Тогооч хатагтай" хэмээх цуврал график романы 339 00:16:07,793 --> 00:16:10,286 ес дэх номоо саяхан дууссан. 340 00:16:10,286 --> 00:16:12,870 Гэмт хэрэгтэй тэмцдэг тогооч эмэгтэйн тухай ном. 341 00:16:12,870 --> 00:16:15,686 Мөн "Нугасан хошуут цагдаагийн хэлтэс: Мэлхий гуагалсан нь" 342 00:16:15,686 --> 00:16:19,366 гэдэг номоо гаргахаар бэлдэж байна. 343 00:16:19,366 --> 00:16:22,936 Би мөн олон сургуулиар орж 344 00:16:22,936 --> 00:16:27,446 хүүхдүүдэд ямар догь муур зурж байгааг нь хэлдэг. 345 00:16:27,446 --> 00:16:29,974 Би мөн Уутан толгойтуудтай уулздаг. 346 00:16:29,974 --> 00:16:34,545 Сургуулийн тогооч надад сайн ханддаг. 347 00:16:34,545 --> 00:16:39,069 Нэр маань гэрэлт самбарт байгааг хардаг. 348 00:16:39,069 --> 00:16:40,919 Энэ чинь хүүхдүүдийн л ач шүү дээ. 349 00:16:40,919 --> 00:16:43,009 "Тогооч хатагтай" цуврал гурав дөрөвдүгээр 350 00:16:43,009 --> 00:16:45,990 ангийн хүүхдийн номын төрөлд Оны шилдгээр хоёр удаа тодорсон. 351 00:16:45,990 --> 00:16:47,960 Ялагч нар нь Таймс талбайн гэрэлт 352 00:16:47,960 --> 00:16:52,220 самбарт залардаг юм л даа. 353 00:16:52,220 --> 00:16:54,944 "Панк ферм", "Тогооч хатагтай" хоёроор удахгүй кино хийнэ. 354 00:16:54,944 --> 00:16:57,518 Би киноны продюсер болчихсон. 355 00:16:57,518 --> 00:17:00,251 Есдүгээр ангид авсан видео камерын 356 00:17:00,251 --> 00:17:02,815 үр дүн одоо жинхэнэ гарч байна. 357 00:17:02,815 --> 00:17:05,585 Хүмүүс "Панк ферм" төрсөн өдрийн бялуу хийж, 358 00:17:05,585 --> 00:17:08,472 Сүнсний баяраар "Панк ферм" шиг хувцаслаж, 359 00:17:08,472 --> 00:17:10,101 яваандаа хүүхдэд жаахан тиймхэн 360 00:17:10,101 --> 00:17:14,916 байж мэдэх "Панк ферм" хүүхдийн өрөө хийснийг ч харсан. 361 00:17:14,916 --> 00:17:17,387 Шүтэн бишрэгч нараас янзтай захиа авдаг, 362 00:17:17,387 --> 00:17:19,795 гайхалтай бүтээл ч олныг хүлээж авсан. 363 00:17:19,795 --> 00:17:23,147 Өнгөрсөн Сүнсний баяраар бүр ч янзын юм болсон. 364 00:17:23,147 --> 00:17:25,301 Хаалганы хонх дуугарч, үүдээ нээтэл 365 00:17:25,301 --> 00:17:29,458 миний бүтээсэн дүр шиг хувцасласан хүүхэд зогсож байсан. Үнэхээр янзтай. 366 00:17:29,458 --> 00:17:32,572 Өвөө эмээ маань тэнгэрт хальсан. 367 00:17:32,572 --> 00:17:35,636 Тэднийхээ дурсгалд зориулж Воркэстэрийн урлагийн музейд 368 00:17:35,636 --> 00:17:38,911 хүнд нөхцөлд амьдардаг, эцэг эх нь хичээлийн төлбөр төлөх боломжгүй 369 00:17:38,911 --> 00:17:41,619 хүүхдүүдэд тэтгэлэг олгох болсон. 370 00:17:41,619 --> 00:17:44,210 Тэнд миний эхний 10 жилд хэвлүүлсэн бүтээлийг дэлгэсэн. 371 00:17:44,210 --> 00:17:47,306 Тэнд хэн ирсэн гэж санана? Хатагтай Элиш. 372 00:17:47,306 --> 00:17:48,993 " Хатагтай Элиш, та сайн уу" гэхэд 373 00:17:48,993 --> 00:17:52,099 "Би энд ирчхээд байна" гэж билээ. 374 00:17:52,099 --> 00:17:58,713 Тэгэлгүй яахав. Та эрүүл саруул, амьд мэнд байна шүү дээ. 375 00:17:58,713 --> 00:18:00,389 Гэхдээ хамгийн үнэтэй мөч гэвэл 376 00:18:00,389 --> 00:18:02,375 хамгийн чухал ажил гэвэл би аав болсон. 377 00:18:02,375 --> 00:18:04,723 Хоёр хөөрхөн охинтой болсон. 378 00:18:04,723 --> 00:18:07,514 Тэднийгээ урам зоригоор тэтгэх нь миний зорилго. 379 00:18:07,514 --> 00:18:10,636 Гэрийнхээ өрөө болгод ном байлгаж, 380 00:18:10,636 --> 00:18:13,226 өрөөнийх нь ханан дээр зураг зурж, 381 00:18:13,226 --> 00:18:16,865 бүтээлч чадварыг нь хөгжүүлэх нам гүм орчныг бүрдүүлж, 382 00:18:16,865 --> 00:18:20,350 зам дээр инээмсэглэсэн царай зурж, 383 00:18:20,350 --> 00:18:22,674 өнгөрсөн 20 жил суусан ширээн дээрээ 384 00:18:22,674 --> 00:18:25,362 охиноо суулгаж байна даа. 385 00:18:25,362 --> 00:18:27,638 Та бүхэнд баярлалаа. (Алга ташилт)