Return to Video

Уншиж сурахаар зориг гаргасан эмэгтэйчүүд

  • 0:01 - 0:03
    Эмэгтэй араб фото зурагчны хувьд
  • 0:03 - 0:08
    амьдралын туршлагаас би
    төслийнхөө санааг үргэлж олж авдаг.
  • 0:08 - 0:10
    Мэдлэгийн төлөөх хүсэл тэмүүлэл минь
  • 0:10 - 0:13
    сайхан амьдралын төлөөх
    саад бэрхшээлийг давахад тусалж,
  • 0:13 - 0:18
    “Би уншина, би бичнэ” төслөө
    эхлүүлэх урмыг надад өгсөн.
  • 0:18 - 0:21
    Би өөрөө дээд боловсрол эзэмших
    эрхгүй байсан.
  • 0:21 - 0:23
    Өөрийн энэ туршлагадаа тулгуурлан
  • 0:23 - 0:27
    боловсролын тусламжтай амьдралаа
    өөрчилсөн бусад эмэгтэйчүүд,
  • 0:27 - 0:31
    тэдэнд тулгардаг саад бэрхшээлийг илчилж
  • 0:31 - 0:34
    судалж баримтжуулахаар шийдсэн.
  • 0:34 - 0:38
    Би эмэгтэйчүүдийн боловсролтой холбоотой
    өргөн хүрээний сэдвийг хөндөхдөө
  • 0:38 - 0:40
    эдийн засаг, нийгмийн нөлөөгөөр бий болдог
  • 0:40 - 0:44
    Арабын улсуудын ялгааг харгалзан үзсэн.
  • 0:44 - 0:48
    Үүнд бичиг үсэг тайлагдаагүй
    эмэгтэйчүүдийн эзлэх хувь нилээд өндөр,
  • 0:48 - 0:52
    боловсролын шинэчлэл, сургууль завсардсан
    сурагчдад зориулсан хөтөлбөрүүд,
  • 0:52 - 0:56
    мөн их сургуулийн оюутнуудын
    улс төрийн идэвх зэрэг орно.
  • 0:56 - 0:58
    Энэхүү ажлаа эхлэх үед
  • 0:58 - 1:01
    эмэгтэйчүүдийг оролцохыг
    ятгах хялбар байгаагүй.
  • 1:01 - 1:03
    Тэдний түүх бусад эмэгтэйчүүдэд
  • 1:03 - 1:06
    хэрхэн нөлөөлж,
  • 1:06 - 1:11
    нийгэмдээ үлгэр дуриал болж болох тухай
    тайлбарласны эцэст л зарим нь зөвшөөрсөн.
  • 1:11 - 1:14
    Харилцан үр дүнтэй хамтын
    ажиллагааг бий болгохын тулд
  • 1:14 - 1:17
    тэднийг үзэл бодлоо өөрийн үгээр
  • 1:17 - 1:19
    зурган дээрээ бичихийг хүссэн юм.
  • 1:19 - 1:22
    Тэдгээр зургуудыг зарим ангид хуваалцан
  • 1:22 - 1:25
    тэдэнтэй адил нөхцөл байдал болон
    боловсролын замаар замнаж буй
  • 1:25 - 1:29
    бусад эмэгтэйчүүдэд урам зориг
    хайрлахад ашигласан.
  • 1:30 - 1:33
    Йемений багш эмэгтэй Айша бичихдээ:
  • 1:33 - 1:36
    “Би биеэ дааж
  • 1:36 - 1:39
    бүх зүйл дээр эрчүүдэд найдахгүйн тулд
    боловсролыг сонгосон” гэсэн юм.
  • 1:39 - 1:43
    Миний анхны сэдвүүдийн нэг нь
    Египетийн Умм Эл-Саад байлаа.
  • 1:43 - 1:46
    Биднийг анх танилцахад тэр нэрээ
    бичиж чадах төдий байсан.
  • 1:46 - 1:49
    Тэрээр Каир хотын захад орон нутгийн
    төрийн бус байгууллагын
  • 1:49 - 1:52
    бичиг үсэгтэй болгох есөн сарын
    хөтөлбөрт хамрагдаж байлаа.
  • 1:52 - 1:55
    Хэдэн сарын дараа түүний нөхөр
    бичиг үсэг тайлагдсан эхнэрээ
  • 1:55 - 1:57
    утасных нь мессежийг үзэж байхыг хараад
  • 1:57 - 1:59
    хичээлээс нь гаргахаар сүрдүүлсэн тухай
  • 1:59 - 2:02
    хөгжилтэйгээр хошигнон ярьсан юм.
  • 2:02 - 2:03
    (Инээд)
  • 2:03 - 2:05
    Дүрсгүй Умм Эл-Саад.
  • 2:05 - 2:09
    Мэдээж энэ нь Умм Эл-Саадын хөтөлбөрт
    хамрагдсан шалтгаан биш.
  • 2:09 - 2:14
    Би түүнийг энгийн өдөр тутмын ажилдаа
    эзэн болох хүсэлтэй байгааг харсан.
  • 2:14 - 2:16
    Энэ нь бидний анзаардаггүй
    аар саар зүйлс байсан ба
  • 2:16 - 2:20
    зах дээр мөнгө тоолохоос эхлэн хүүхдүүддээ
    гэрийн даалгаварт нь туслах байсан.
  • 2:20 - 2:23
    Ядуурал болон эмэгтэйчүүдийн
    боловсролыг дорд үздэг
  • 2:23 - 2:25
    нийгмийнхээ үзлийг үл харгалзан,
  • 2:25 - 2:28
    Умм Эл-Саад болон
    түүний Египетийн ангийнхан
  • 2:28 - 2:31
    уншиж бичиж сурахыг тэмүүлж байсан.
  • 2:31 - 2:35
    Тунист би Асматай танилцсан нь
  • 2:35 - 2:38
    миний ярилцлага хийсэн дөрвөн
    идэвхтэн бүсгүйчүүдийн нэг байсан.
  • 2:38 - 2:42
    Био-инженерийн оюутан, шүтлэггүй тэрээр
    нийгмийн сүлжээнд нилээд идэвхтэй.
  • 2:42 - 2:47
    Арабын Хавар хэмээн нандигнан нэрлэгддэг
    эх орныхоо тухай тэр:
  • 2:47 - 2:51
    “Би үргэлж шинэ төрлийн бактери
    нээхийг хүсдэг байлаа.
  • 2:51 - 2:55
    Одоо хувьсгалын дараа өдөр бүр
    нэг шинийг нээж байна” гэсэн.
  • 2:55 - 2:59
    Асма энэ бүс нутагт хүчээ авч байсан шашны
    ягшмал үзлийн тухай хэлсэн бөгөөд
  • 2:59 - 3:03
    энэ нь ялангуяа эмэгтэйчүүдэд
    бас нэг бэрхшээл болсон.
  • 3:03 - 3:08
    Уулзаж байсан эмэгтэйчүүдээс маань Йемений
    Фэйза надад хамгийн их нөлөөлсөн.
  • 3:08 - 3:13
    Фэйзаг 8 настай байхад сургуулиас нь
    хүчээр гарган хүнтэй гэрлүүлсэн.
  • 3:13 - 3:16
    Тэр гэрлэлт нь нэг жил л болсон.
  • 3:16 - 3:20
    14 настай байхдаа тэр 60 настай эрийн
    гурав дахь эхнэр нь болж
  • 3:20 - 3:25
    18 настайдаа гурван хүүхэдтэй
    өрх толгойлсон эмэгтэй болсон.
  • 3:25 - 3:27
    Ядуу байдлаа үл харгалзан,
  • 3:27 - 3:32
    хэт хуучинсаг нийгэмд өрх толгойлсон
    эмэгтэй гэсэн гуншинг үл харгалзан,
  • 3:32 - 3:36
    эцэг эх нь эргээд сургуульд сурахыг нь
    хориглосныг ч тоолгүйгээр,
  • 3:36 - 3:42
    амьдралаа удирдах ганц зам нь
    боловсрол гэдгийг мэдэж байсан.
  • 3:42 - 3:43
    Тэр одоо 26 настай.
  • 3:43 - 3:46
    Орон нутгийн нэгэн ТББ-аас түүний
  • 3:46 - 3:49
    их сургуулийн бизнесийн ангийн
    төлбөрийг төлөхөөр болжээ.
  • 3:49 - 3:52
    Түүний зорилго нь ажилтай болж
    амьдрах байр түрээслээд,
  • 3:52 - 3:55
    хүүхдүүдээ өөр дээрээ авах юм.
  • 3:55 - 3:59
    Арабын улсууд асар их өөрчлөгдөж байна.
  • 3:59 - 4:02
    Энэ нь эмэгтэйчүүдэд
    маш том сорилт болж байна.
  • 4:02 - 4:05
    Миний зургийг нь авсан
    эмэгтэйчүүдийн нэгэн адил,
  • 4:05 - 4:09
    би ч бас өнөөдрийнх шигээ зурагчин болохын
    тулд маш олон саадыг даван туулсан.
  • 4:09 - 4:13
    Замд таарсан олон хүн миний хийж болох,
    болохгүйг бүгдийг заадаг байлаа.
  • 4:13 - 4:19
    Умм Эл-Саад, Асма, Фэйза болон
    Арабын ертөнц дэх олон бүсгүйчүүд
  • 4:19 - 4:23
    боловсролын төлөө олон саад бэрхшээлийг
    давж болдгийг харуулсан.
  • 4:23 - 4:26
    Тэд үүнийг сайхан ирээдүйд хүрэх
    хамгийн зөв зам гэдгийг мэддэг.
  • 4:26 - 4:31
    Төгсгөлд нь би Тунист сурвалжилсан
    нийгмийн идэвхтэн 4 бүсгүйн нэг
  • 4:31 - 4:33
    Ясмины хэлсэн үгийг иш татъя.
  • 4:33 - 4:35
    Ясмин бичихдээ,
  • 4:35 - 4:37
    “Итгэл үнэмшлээ тунгааж бай.
  • 4:37 - 4:41
    Өөр хэн нэгний хүссэнээр биш,
    зөвхөн өөрийнхөө хүссэнээр л бай.
  • 4:41 - 4:45
    Ээж чинь чамайг эрх чөлөөтэй төрүүлсэн
    учраас боолчлолыг бүү хүлээн зөвшөөр.”
  • 4:45 - 4:47
    Баярлалаа.
  • 4:47 - 4:52
    (Алга ташилт)
Title:
Уншиж сурахаар зориг гаргасан эмэгтэйчүүд
Speaker:
Лора Бүшнак
Description:

Дэлхийн зарим хэсэгт эмэгтэйчүүдийн тал нь унших, бичих гэсэн энгийн чадварийг эзэмшээгүй байдаг. Янз бүрийн шалтгаантай ч ихэнх тохиолдолд үүнийг аавууд, нөхрүүд, бүр ээжүүд нь хүртэл сайшаадаггүй. TED Fellow, фото зурагчин Лора Бүшнак нь Йемен, Египет болон Тунисаар аялан энэ статистикийн үзүүлэлтийг багасгахаар тэмцэж буй эрэлхэг бүсгүйчүүдийг онцолж байна. Үүнд сургуулийн сурагчид, улс төрийн идэвхтнүүд, 60 настай ээжүүд ч багтсан.

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TEDTalks
Duration:
05:05

Mongolian subtitles

Revisions