1 00:00:00,648 --> 00:00:02,785 Эмэгтэй араб фото зурагчны хувьд 2 00:00:02,785 --> 00:00:07,917 амьдралын туршлагаас би төслийнхөө санааг үргэлж олж авдаг. 3 00:00:07,917 --> 00:00:09,849 Мэдлэгийн төлөөх хүсэл тэмүүлэл минь 4 00:00:09,849 --> 00:00:13,250 сайхан амьдралын төлөөх саад бэрхшээлийг давахад тусалж, 5 00:00:13,250 --> 00:00:17,599 “Би уншина, би бичнэ” төслөө эхлүүлэх урмыг надад өгсөн. 6 00:00:17,599 --> 00:00:20,671 Би өөрөө дээд боловсрол эзэмших эрхгүй байсан. 7 00:00:20,671 --> 00:00:23,306 Өөрийн энэ туршлагадаа тулгуурлан 8 00:00:23,306 --> 00:00:27,483 боловсролын тусламжтай амьдралаа өөрчилсөн бусад эмэгтэйчүүд, 9 00:00:27,483 --> 00:00:31,326 тэдэнд тулгардаг саад бэрхшээлийг илчилж 10 00:00:31,326 --> 00:00:34,147 судалж баримтжуулахаар шийдсэн. 11 00:00:34,147 --> 00:00:37,833 Би эмэгтэйчүүдийн боловсролтой холбоотой өргөн хүрээний сэдвийг хөндөхдөө 12 00:00:37,833 --> 00:00:40,451 эдийн засаг, нийгмийн нөлөөгөөр бий болдог 13 00:00:40,451 --> 00:00:43,569 Арабын улсуудын ялгааг харгалзан үзсэн. 14 00:00:43,569 --> 00:00:47,734 Үүнд бичиг үсэг тайлагдаагүй эмэгтэйчүүдийн эзлэх хувь нилээд өндөр, 15 00:00:47,734 --> 00:00:52,141 боловсролын шинэчлэл, сургууль завсардсан сурагчдад зориулсан хөтөлбөрүүд, 16 00:00:52,141 --> 00:00:55,600 мөн их сургуулийн оюутнуудын улс төрийн идэвх зэрэг орно. 17 00:00:55,620 --> 00:00:57,512 Энэхүү ажлаа эхлэх үед 18 00:00:57,512 --> 00:01:01,072 эмэгтэйчүүдийг оролцохыг ятгах хялбар байгаагүй. 19 00:01:01,072 --> 00:01:03,267 Тэдний түүх бусад эмэгтэйчүүдэд 20 00:01:03,267 --> 00:01:05,841 хэрхэн нөлөөлж, 21 00:01:05,841 --> 00:01:10,647 нийгэмдээ үлгэр дуриал болж болох тухай тайлбарласны эцэст л зарим нь зөвшөөрсөн. 22 00:01:10,647 --> 00:01:13,828 Харилцан үр дүнтэй хамтын ажиллагааг бий болгохын тулд 23 00:01:13,828 --> 00:01:17,032 тэднийг үзэл бодлоо өөрийн үгээр 24 00:01:17,032 --> 00:01:19,261 зурган дээрээ бичихийг хүссэн юм. 25 00:01:19,261 --> 00:01:22,071 Тэдгээр зургуудыг зарим ангид хуваалцан 26 00:01:22,071 --> 00:01:25,321 тэдэнтэй адил нөхцөл байдал болон боловсролын замаар замнаж буй 27 00:01:25,321 --> 00:01:29,416 бусад эмэгтэйчүүдэд урам зориг хайрлахад ашигласан. 28 00:01:29,863 --> 00:01:33,100 Йемений багш эмэгтэй Айша бичихдээ: 29 00:01:33,100 --> 00:01:35,552 “Би биеэ дааж 30 00:01:35,552 --> 00:01:39,373 бүх зүйл дээр эрчүүдэд найдахгүйн тулд боловсролыг сонгосон” гэсэн юм. 31 00:01:39,383 --> 00:01:43,358 Миний анхны сэдвүүдийн нэг нь Египетийн Умм Эл-Саад байлаа. 32 00:01:43,358 --> 00:01:46,399 Биднийг анх танилцахад тэр нэрээ бичиж чадах төдий байсан. 33 00:01:46,399 --> 00:01:49,301 Тэрээр Каир хотын захад орон нутгийн төрийн бус байгууллагын 34 00:01:49,301 --> 00:01:52,090 бичиг үсэгтэй болгох есөн сарын хөтөлбөрт хамрагдаж байлаа. 35 00:01:52,090 --> 00:01:54,899 Хэдэн сарын дараа түүний нөхөр бичиг үсэг тайлагдсан эхнэрээ 36 00:01:54,899 --> 00:01:56,760 утасных нь мессежийг үзэж байхыг хараад 37 00:01:56,760 --> 00:01:58,989 хичээлээс нь гаргахаар сүрдүүлсэн тухай 38 00:01:58,989 --> 00:02:01,777 хөгжилтэйгээр хошигнон ярьсан юм. 39 00:02:01,777 --> 00:02:03,237 (Инээд) 40 00:02:03,237 --> 00:02:04,985 Дүрсгүй Умм Эл-Саад. 41 00:02:04,985 --> 00:02:09,139 Мэдээж энэ нь Умм Эл-Саадын хөтөлбөрт хамрагдсан шалтгаан биш. 42 00:02:09,139 --> 00:02:13,585 Би түүнийг энгийн өдөр тутмын ажилдаа эзэн болох хүсэлтэй байгааг харсан. 43 00:02:13,585 --> 00:02:15,994 Энэ нь бидний анзаардаггүй аар саар зүйлс байсан ба 44 00:02:15,994 --> 00:02:19,962 зах дээр мөнгө тоолохоос эхлэн хүүхдүүддээ гэрийн даалгаварт нь туслах байсан. 45 00:02:19,962 --> 00:02:22,957 Ядуурал болон эмэгтэйчүүдийн боловсролыг дорд үздэг 46 00:02:22,957 --> 00:02:25,042 нийгмийнхээ үзлийг үл харгалзан, 47 00:02:25,042 --> 00:02:27,768 Умм Эл-Саад болон түүний Египетийн ангийнхан 48 00:02:27,768 --> 00:02:31,325 уншиж бичиж сурахыг тэмүүлж байсан. 49 00:02:31,325 --> 00:02:34,729 Тунист би Асматай танилцсан нь 50 00:02:34,729 --> 00:02:37,771 миний ярилцлага хийсэн дөрвөн идэвхтэн бүсгүйчүүдийн нэг байсан. 51 00:02:37,771 --> 00:02:42,173 Био-инженерийн оюутан, шүтлэггүй тэрээр нийгмийн сүлжээнд нилээд идэвхтэй. 52 00:02:42,235 --> 00:02:46,857 Арабын Хавар хэмээн нандигнан нэрлэгддэг эх орныхоо тухай тэр: 53 00:02:46,857 --> 00:02:50,843 “Би үргэлж шинэ төрлийн бактери нээхийг хүсдэг байлаа. 54 00:02:50,843 --> 00:02:54,603 Одоо хувьсгалын дараа өдөр бүр нэг шинийг нээж байна” гэсэн. 55 00:02:54,603 --> 00:02:59,179 Асма энэ бүс нутагт хүчээ авч байсан шашны ягшмал үзлийн тухай хэлсэн бөгөөд 56 00:02:59,179 --> 00:03:02,573 энэ нь ялангуяа эмэгтэйчүүдэд бас нэг бэрхшээл болсон. 57 00:03:02,613 --> 00:03:08,229 Уулзаж байсан эмэгтэйчүүдээс маань Йемений Фэйза надад хамгийн их нөлөөлсөн. 58 00:03:08,229 --> 00:03:13,114 Фэйзаг 8 настай байхад сургуулиас нь хүчээр гарган хүнтэй гэрлүүлсэн. 59 00:03:13,114 --> 00:03:16,361 Тэр гэрлэлт нь нэг жил л болсон. 60 00:03:16,361 --> 00:03:20,229 14 настай байхдаа тэр 60 настай эрийн гурав дахь эхнэр нь болж 61 00:03:20,229 --> 00:03:24,919 18 настайдаа гурван хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй болсон. 62 00:03:24,919 --> 00:03:27,390 Ядуу байдлаа үл харгалзан, 63 00:03:27,390 --> 00:03:32,300 хэт хуучинсаг нийгэмд өрх толгойлсон эмэгтэй гэсэн гуншинг үл харгалзан, 64 00:03:32,300 --> 00:03:36,378 эцэг эх нь эргээд сургуульд сурахыг нь хориглосныг ч тоолгүйгээр, 65 00:03:36,378 --> 00:03:41,710 амьдралаа удирдах ганц зам нь боловсрол гэдгийг мэдэж байсан. 66 00:03:41,710 --> 00:03:43,480 Тэр одоо 26 настай. 67 00:03:43,480 --> 00:03:45,640 Орон нутгийн нэгэн ТББ-аас түүний 68 00:03:45,640 --> 00:03:48,519 их сургуулийн бизнесийн ангийн төлбөрийг төлөхөөр болжээ. 69 00:03:48,519 --> 00:03:51,979 Түүний зорилго нь ажилтай болж амьдрах байр түрээслээд, 70 00:03:51,979 --> 00:03:54,588 хүүхдүүдээ өөр дээрээ авах юм. 71 00:03:54,588 --> 00:03:59,255 Арабын улсууд асар их өөрчлөгдөж байна. 72 00:03:59,255 --> 00:04:02,216 Энэ нь эмэгтэйчүүдэд маш том сорилт болж байна. 73 00:04:02,216 --> 00:04:04,588 Миний зургийг нь авсан эмэгтэйчүүдийн нэгэн адил, 74 00:04:04,598 --> 00:04:08,890 би ч бас өнөөдрийнх шигээ зурагчин болохын тулд маш олон саадыг даван туулсан. 75 00:04:08,890 --> 00:04:13,017 Замд таарсан олон хүн миний хийж болох, болохгүйг бүгдийг заадаг байлаа. 76 00:04:13,114 --> 00:04:18,693 Умм Эл-Саад, Асма, Фэйза болон Арабын ертөнц дэх олон бүсгүйчүүд 77 00:04:18,693 --> 00:04:22,651 боловсролын төлөө олон саад бэрхшээлийг давж болдгийг харуулсан. 78 00:04:22,651 --> 00:04:26,470 Тэд үүнийг сайхан ирээдүйд хүрэх хамгийн зөв зам гэдгийг мэддэг. 79 00:04:26,470 --> 00:04:31,477 Төгсгөлд нь би Тунист сурвалжилсан нийгмийн идэвхтэн 4 бүсгүйн нэг 80 00:04:31,477 --> 00:04:33,463 Ясмины хэлсэн үгийг иш татъя. 81 00:04:33,463 --> 00:04:35,034 Ясмин бичихдээ, 82 00:04:35,034 --> 00:04:37,414 “Итгэл үнэмшлээ тунгааж бай. 83 00:04:37,414 --> 00:04:40,736 Өөр хэн нэгний хүссэнээр биш, зөвхөн өөрийнхөө хүссэнээр л бай. 84 00:04:40,736 --> 00:04:44,732 Ээж чинь чамайг эрх чөлөөтэй төрүүлсэн учраас боолчлолыг бүү хүлээн зөвшөөр.” 85 00:04:44,732 --> 00:04:46,961 Баярлалаа. 86 00:04:46,961 --> 00:04:51,696 (Алга ташилт)