0:00:00.648,0:00:02.785 Эмэгтэй араб фото зурагчны хувьд 0:00:02.785,0:00:07.917 амьдралын туршлагаас би[br]төслийнхөө санааг үргэлж олж авдаг. 0:00:07.917,0:00:09.849 Мэдлэгийн төлөөх хүсэл тэмүүлэл минь 0:00:09.849,0:00:13.250 сайхан амьдралын төлөөх[br]саад бэрхшээлийг давахад тусалж, 0:00:13.250,0:00:17.599 “Би уншина, би бичнэ” төслөө[br]эхлүүлэх урмыг надад өгсөн. 0:00:17.599,0:00:20.671 Би өөрөө дээд боловсрол эзэмших[br]эрхгүй байсан. 0:00:20.671,0:00:23.306 Өөрийн энэ туршлагадаа тулгуурлан 0:00:23.306,0:00:27.483 боловсролын тусламжтай амьдралаа[br]өөрчилсөн бусад эмэгтэйчүүд, 0:00:27.483,0:00:31.326 тэдэнд тулгардаг саад бэрхшээлийг илчилж 0:00:31.326,0:00:34.147 судалж баримтжуулахаар шийдсэн. 0:00:34.147,0:00:37.833 Би эмэгтэйчүүдийн боловсролтой холбоотой[br]өргөн хүрээний сэдвийг хөндөхдөө 0:00:37.833,0:00:40.451 эдийн засаг, нийгмийн нөлөөгөөр бий болдог 0:00:40.451,0:00:43.569 Арабын улсуудын ялгааг харгалзан үзсэн. 0:00:43.569,0:00:47.734 Үүнд бичиг үсэг тайлагдаагүй[br]эмэгтэйчүүдийн эзлэх хувь нилээд өндөр, 0:00:47.734,0:00:52.141 боловсролын шинэчлэл, сургууль завсардсан[br]сурагчдад зориулсан хөтөлбөрүүд, 0:00:52.141,0:00:55.600 мөн их сургуулийн оюутнуудын[br]улс төрийн идэвх зэрэг орно. 0:00:55.620,0:00:57.512 Энэхүү ажлаа эхлэх үед 0:00:57.512,0:01:01.072 эмэгтэйчүүдийг оролцохыг[br]ятгах хялбар байгаагүй. 0:01:01.072,0:01:03.267 Тэдний түүх бусад эмэгтэйчүүдэд 0:01:03.267,0:01:05.841 хэрхэн нөлөөлж, 0:01:05.841,0:01:10.647 нийгэмдээ үлгэр дуриал болж болох тухай[br]тайлбарласны эцэст л зарим нь зөвшөөрсөн. 0:01:10.647,0:01:13.828 Харилцан үр дүнтэй хамтын[br]ажиллагааг бий болгохын тулд 0:01:13.828,0:01:17.032 тэднийг үзэл бодлоо өөрийн үгээр 0:01:17.032,0:01:19.261 зурган дээрээ бичихийг хүссэн юм. 0:01:19.261,0:01:22.071 Тэдгээр зургуудыг зарим ангид хуваалцан 0:01:22.071,0:01:25.321 тэдэнтэй адил нөхцөл байдал болон[br]боловсролын замаар замнаж буй 0:01:25.321,0:01:29.416 бусад эмэгтэйчүүдэд урам зориг[br]хайрлахад ашигласан. 0:01:29.863,0:01:33.100 Йемений багш эмэгтэй Айша бичихдээ: 0:01:33.100,0:01:35.552 “Би биеэ дааж 0:01:35.552,0:01:39.373 бүх зүйл дээр эрчүүдэд найдахгүйн тулд[br]боловсролыг сонгосон” гэсэн юм. 0:01:39.383,0:01:43.358 Миний анхны сэдвүүдийн нэг нь[br]Египетийн Умм Эл-Саад байлаа. 0:01:43.358,0:01:46.399 Биднийг анх танилцахад тэр нэрээ[br]бичиж чадах төдий байсан. 0:01:46.399,0:01:49.301 Тэрээр Каир хотын захад орон нутгийн[br]төрийн бус байгууллагын 0:01:49.301,0:01:52.090 бичиг үсэгтэй болгох есөн сарын[br]хөтөлбөрт хамрагдаж байлаа. 0:01:52.090,0:01:54.899 Хэдэн сарын дараа түүний нөхөр[br]бичиг үсэг тайлагдсан эхнэрээ[br] 0:01:54.899,0:01:56.760 утасных нь мессежийг үзэж байхыг хараад 0:01:56.760,0:01:58.989 хичээлээс нь гаргахаар сүрдүүлсэн тухай 0:01:58.989,0:02:01.777 хөгжилтэйгээр хошигнон ярьсан юм. 0:02:01.777,0:02:03.237 (Инээд) 0:02:03.237,0:02:04.985 Дүрсгүй Умм Эл-Саад. 0:02:04.985,0:02:09.139 Мэдээж энэ нь Умм Эл-Саадын хөтөлбөрт[br]хамрагдсан шалтгаан биш. 0:02:09.139,0:02:13.585 Би түүнийг энгийн өдөр тутмын ажилдаа[br]эзэн болох хүсэлтэй байгааг харсан. 0:02:13.585,0:02:15.994 Энэ нь бидний анзаардаггүй[br]аар саар зүйлс байсан ба 0:02:15.994,0:02:19.962 зах дээр мөнгө тоолохоос эхлэн хүүхдүүддээ[br]гэрийн даалгаварт нь туслах байсан. 0:02:19.962,0:02:22.957 Ядуурал болон эмэгтэйчүүдийн[br]боловсролыг дорд үздэг 0:02:22.957,0:02:25.042 нийгмийнхээ үзлийг үл харгалзан, 0:02:25.042,0:02:27.768 Умм Эл-Саад болон[br]түүний Египетийн ангийнхан 0:02:27.768,0:02:31.325 уншиж бичиж сурахыг тэмүүлж байсан. 0:02:31.325,0:02:34.729 Тунист би Асматай танилцсан нь 0:02:34.729,0:02:37.771 миний ярилцлага хийсэн дөрвөн[br]идэвхтэн бүсгүйчүүдийн нэг байсан. 0:02:37.771,0:02:42.173 Био-инженерийн оюутан, шүтлэггүй тэрээр[br]нийгмийн сүлжээнд нилээд идэвхтэй. 0:02:42.235,0:02:46.857 Арабын Хавар хэмээн нандигнан нэрлэгддэг[br]эх орныхоо тухай тэр: 0:02:46.857,0:02:50.843 “Би үргэлж шинэ төрлийн бактери[br]нээхийг хүсдэг байлаа. 0:02:50.843,0:02:54.603 Одоо хувьсгалын дараа өдөр бүр[br]нэг шинийг нээж байна” гэсэн. 0:02:54.603,0:02:59.179 Асма энэ бүс нутагт хүчээ авч байсан шашны[br]ягшмал үзлийн тухай хэлсэн бөгөөд 0:02:59.179,0:03:02.573 энэ нь ялангуяа эмэгтэйчүүдэд[br]бас нэг бэрхшээл болсон. 0:03:02.613,0:03:08.229 Уулзаж байсан эмэгтэйчүүдээс маань Йемений[br]Фэйза надад хамгийн их нөлөөлсөн. 0:03:08.229,0:03:13.114 Фэйзаг 8 настай байхад сургуулиас нь[br]хүчээр гарган хүнтэй гэрлүүлсэн. 0:03:13.114,0:03:16.361 Тэр гэрлэлт нь нэг жил л болсон. 0:03:16.361,0:03:20.229 14 настай байхдаа тэр 60 настай эрийн[br]гурав дахь эхнэр нь болж 0:03:20.229,0:03:24.919 18 настайдаа гурван хүүхэдтэй[br]өрх толгойлсон эмэгтэй болсон. 0:03:24.919,0:03:27.390 Ядуу байдлаа үл харгалзан, 0:03:27.390,0:03:32.300 хэт хуучинсаг нийгэмд өрх толгойлсон[br]эмэгтэй гэсэн гуншинг үл харгалзан, 0:03:32.300,0:03:36.378 эцэг эх нь эргээд сургуульд сурахыг нь[br]хориглосныг ч тоолгүйгээр, 0:03:36.378,0:03:41.710 амьдралаа удирдах ганц зам нь[br]боловсрол гэдгийг мэдэж байсан. 0:03:41.710,0:03:43.480 Тэр одоо 26 настай. 0:03:43.480,0:03:45.640 Орон нутгийн нэгэн ТББ-аас түүний 0:03:45.640,0:03:48.519 их сургуулийн бизнесийн ангийн[br]төлбөрийг төлөхөөр болжээ. 0:03:48.519,0:03:51.979 Түүний зорилго нь ажилтай болж[br]амьдрах байр түрээслээд, 0:03:51.979,0:03:54.588 хүүхдүүдээ өөр дээрээ авах юм. 0:03:54.588,0:03:59.255 Арабын улсууд асар их өөрчлөгдөж байна. 0:03:59.255,0:04:02.216 Энэ нь эмэгтэйчүүдэд[br]маш том сорилт болж байна. 0:04:02.216,0:04:04.588 Миний зургийг нь авсан[br]эмэгтэйчүүдийн нэгэн адил, 0:04:04.598,0:04:08.890 би ч бас өнөөдрийнх шигээ зурагчин болохын[br]тулд маш олон саадыг даван туулсан. 0:04:08.890,0:04:13.017 Замд таарсан олон хүн миний хийж болох,[br]болохгүйг бүгдийг заадаг байлаа. 0:04:13.114,0:04:18.693 Умм Эл-Саад, Асма, Фэйза болон[br]Арабын ертөнц дэх олон бүсгүйчүүд 0:04:18.693,0:04:22.651 боловсролын төлөө олон саад бэрхшээлийг[br]давж болдгийг харуулсан. 0:04:22.651,0:04:26.470 Тэд үүнийг сайхан ирээдүйд хүрэх[br]хамгийн зөв зам гэдгийг мэддэг. 0:04:26.470,0:04:31.477 Төгсгөлд нь би Тунист сурвалжилсан[br]нийгмийн идэвхтэн 4 бүсгүйн нэг 0:04:31.477,0:04:33.463 Ясмины хэлсэн үгийг иш татъя. 0:04:33.463,0:04:35.034 Ясмин бичихдээ, 0:04:35.034,0:04:37.414 “Итгэл үнэмшлээ тунгааж бай. 0:04:37.414,0:04:40.736 Өөр хэн нэгний хүссэнээр биш,[br]зөвхөн өөрийнхөө хүссэнээр л бай. 0:04:40.736,0:04:44.732 Ээж чинь чамайг эрх чөлөөтэй төрүүлсэн[br]учраас боолчлолыг бүү хүлээн зөвшөөр.” 0:04:44.732,0:04:46.961 Баярлалаа. 0:04:46.961,0:04:51.696 (Алга ташилт)