WEBVTT 00:00:00.648 --> 00:00:02.785 Эмэгтэй араб фото зурагчны хувьд 00:00:02.785 --> 00:00:07.917 амьдралын туршлагаас би төслийнхөө санааг үргэлж олж авдаг. 00:00:07.917 --> 00:00:09.849 Мэдлэгийн төлөөх хүсэл тэмүүлэл минь 00:00:09.849 --> 00:00:13.250 сайхан амьдралын төлөөх саад бэрхшээлийг давахад тусалж, 00:00:13.250 --> 00:00:17.599 “Би уншина, би бичнэ” төслөө эхлүүлэх урмыг надад өгсөн. NOTE Paragraph 00:00:17.599 --> 00:00:20.671 Би өөрөө дээд боловсрол эзэмших эрхгүй байсан. 00:00:20.671 --> 00:00:23.306 Өөрийн энэ туршлагадаа тулгуурлан 00:00:23.306 --> 00:00:27.483 боловсролын тусламжтай амьдралаа өөрчилсөн бусад эмэгтэйчүүд, 00:00:27.483 --> 00:00:31.326 тэдэнд тулгардаг саад бэрхшээлийг илчилж 00:00:31.326 --> 00:00:34.147 судалж баримтжуулахаар шийдсэн. 00:00:34.147 --> 00:00:37.833 Би эмэгтэйчүүдийн боловсролтой холбоотой өргөн хүрээний сэдвийг хөндөхдөө 00:00:37.833 --> 00:00:40.451 эдийн засаг, нийгмийн нөлөөгөөр бий болдог 00:00:40.451 --> 00:00:43.569 Арабын улсуудын ялгааг харгалзан үзсэн. 00:00:43.569 --> 00:00:47.734 Үүнд бичиг үсэг тайлагдаагүй эмэгтэйчүүдийн эзлэх хувь нилээд өндөр, 00:00:47.734 --> 00:00:52.141 боловсролын шинэчлэл, сургууль завсардсан сурагчдад зориулсан хөтөлбөрүүд, 00:00:52.141 --> 00:00:55.600 мөн их сургуулийн оюутнуудын улс төрийн идэвх зэрэг орно. 00:00:55.620 --> 00:00:57.512 Энэхүү ажлаа эхлэх үед 00:00:57.512 --> 00:01:01.072 эмэгтэйчүүдийг оролцохыг ятгах хялбар байгаагүй. 00:01:01.072 --> 00:01:03.267 Тэдний түүх бусад эмэгтэйчүүдэд 00:01:03.267 --> 00:01:05.841 хэрхэн нөлөөлж, 00:01:05.841 --> 00:01:10.647 нийгэмдээ үлгэр дуриал болж болох тухай тайлбарласны эцэст л зарим нь зөвшөөрсөн. 00:01:10.647 --> 00:01:13.828 Харилцан үр дүнтэй хамтын ажиллагааг бий болгохын тулд 00:01:13.828 --> 00:01:17.032 тэднийг үзэл бодлоо өөрийн үгээр 00:01:17.032 --> 00:01:19.261 зурган дээрээ бичихийг хүссэн юм. 00:01:19.261 --> 00:01:22.071 Тэдгээр зургуудыг зарим ангид хуваалцан 00:01:22.071 --> 00:01:25.321 тэдэнтэй адил нөхцөл байдал болон боловсролын замаар замнаж буй 00:01:25.321 --> 00:01:29.416 бусад эмэгтэйчүүдэд урам зориг хайрлахад ашигласан. 00:01:29.863 --> 00:01:33.100 Йемений багш эмэгтэй Айша бичихдээ: 00:01:33.100 --> 00:01:35.552 “Би биеэ дааж 00:01:35.552 --> 00:01:39.373 бүх зүйл дээр эрчүүдэд найдахгүйн тулд боловсролыг сонгосон” гэсэн юм. NOTE Paragraph 00:01:39.383 --> 00:01:43.358 Миний анхны сэдвүүдийн нэг нь Египетийн Умм Эл-Саад байлаа. 00:01:43.358 --> 00:01:46.399 Биднийг анх танилцахад тэр нэрээ бичиж чадах төдий байсан. 00:01:46.399 --> 00:01:49.301 Тэрээр Каир хотын захад орон нутгийн төрийн бус байгууллагын 00:01:49.301 --> 00:01:52.090 бичиг үсэгтэй болгох есөн сарын хөтөлбөрт хамрагдаж байлаа. 00:01:52.090 --> 00:01:54.899 Хэдэн сарын дараа түүний нөхөр бичиг үсэг тайлагдсан эхнэрээ 00:01:54.899 --> 00:01:56.760 утасных нь мессежийг үзэж байхыг хараад 00:01:56.760 --> 00:01:58.989 хичээлээс нь гаргахаар сүрдүүлсэн тухай 00:01:58.989 --> 00:02:01.777 хөгжилтэйгээр хошигнон ярьсан юм. 00:02:01.777 --> 00:02:03.237 (Инээд) 00:02:03.237 --> 00:02:04.985 Дүрсгүй Умм Эл-Саад. 00:02:04.985 --> 00:02:09.139 Мэдээж энэ нь Умм Эл-Саадын хөтөлбөрт хамрагдсан шалтгаан биш. 00:02:09.139 --> 00:02:13.585 Би түүнийг энгийн өдөр тутмын ажилдаа эзэн болох хүсэлтэй байгааг харсан. 00:02:13.585 --> 00:02:15.994 Энэ нь бидний анзаардаггүй аар саар зүйлс байсан ба 00:02:15.994 --> 00:02:19.962 зах дээр мөнгө тоолохоос эхлэн хүүхдүүддээ гэрийн даалгаварт нь туслах байсан. 00:02:19.962 --> 00:02:22.957 Ядуурал болон эмэгтэйчүүдийн боловсролыг дорд үздэг 00:02:22.957 --> 00:02:25.042 нийгмийнхээ үзлийг үл харгалзан, 00:02:25.042 --> 00:02:27.768 Умм Эл-Саад болон түүний Египетийн ангийнхан 00:02:27.768 --> 00:02:31.325 уншиж бичиж сурахыг тэмүүлж байсан. NOTE Paragraph 00:02:31.325 --> 00:02:34.729 Тунист би Асматай танилцсан нь 00:02:34.729 --> 00:02:37.771 миний ярилцлага хийсэн дөрвөн идэвхтэн бүсгүйчүүдийн нэг байсан. 00:02:37.771 --> 00:02:42.173 Био-инженерийн оюутан, шүтлэггүй тэрээр нийгмийн сүлжээнд нилээд идэвхтэй. 00:02:42.235 --> 00:02:46.857 Арабын Хавар хэмээн нандигнан нэрлэгддэг эх орныхоо тухай тэр: 00:02:46.857 --> 00:02:50.843 “Би үргэлж шинэ төрлийн бактери нээхийг хүсдэг байлаа. 00:02:50.843 --> 00:02:54.603 Одоо хувьсгалын дараа өдөр бүр нэг шинийг нээж байна” гэсэн. 00:02:54.603 --> 00:02:59.179 Асма энэ бүс нутагт хүчээ авч байсан шашны ягшмал үзлийн тухай хэлсэн бөгөөд 00:02:59.179 --> 00:03:02.573 энэ нь ялангуяа эмэгтэйчүүдэд бас нэг бэрхшээл болсон. NOTE Paragraph 00:03:02.613 --> 00:03:08.229 Уулзаж байсан эмэгтэйчүүдээс маань Йемений Фэйза надад хамгийн их нөлөөлсөн. 00:03:08.229 --> 00:03:13.114 Фэйзаг 8 настай байхад сургуулиас нь хүчээр гарган хүнтэй гэрлүүлсэн. 00:03:13.114 --> 00:03:16.361 Тэр гэрлэлт нь нэг жил л болсон. 00:03:16.361 --> 00:03:20.229 14 настай байхдаа тэр 60 настай эрийн гурав дахь эхнэр нь болж 00:03:20.229 --> 00:03:24.919 18 настайдаа гурван хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй болсон. 00:03:24.919 --> 00:03:27.390 Ядуу байдлаа үл харгалзан, 00:03:27.390 --> 00:03:32.300 хэт хуучинсаг нийгэмд өрх толгойлсон эмэгтэй гэсэн гуншинг үл харгалзан, 00:03:32.300 --> 00:03:36.378 эцэг эх нь эргээд сургуульд сурахыг нь хориглосныг ч тоолгүйгээр, 00:03:36.378 --> 00:03:41.710 амьдралаа удирдах ганц зам нь боловсрол гэдгийг мэдэж байсан. 00:03:41.710 --> 00:03:43.480 Тэр одоо 26 настай. 00:03:43.480 --> 00:03:45.640 Орон нутгийн нэгэн ТББ-аас түүний 00:03:45.640 --> 00:03:48.519 их сургуулийн бизнесийн ангийн төлбөрийг төлөхөөр болжээ. 00:03:48.519 --> 00:03:51.979 Түүний зорилго нь ажилтай болж амьдрах байр түрээслээд, 00:03:51.979 --> 00:03:54.588 хүүхдүүдээ өөр дээрээ авах юм. NOTE Paragraph 00:03:54.588 --> 00:03:59.255 Арабын улсууд асар их өөрчлөгдөж байна. 00:03:59.255 --> 00:04:02.216 Энэ нь эмэгтэйчүүдэд маш том сорилт болж байна. 00:04:02.216 --> 00:04:04.588 Миний зургийг нь авсан эмэгтэйчүүдийн нэгэн адил, 00:04:04.598 --> 00:04:08.890 би ч бас өнөөдрийнх шигээ зурагчин болохын тулд маш олон саадыг даван туулсан. 00:04:08.890 --> 00:04:13.017 Замд таарсан олон хүн миний хийж болох, болохгүйг бүгдийг заадаг байлаа. 00:04:13.114 --> 00:04:18.693 Умм Эл-Саад, Асма, Фэйза болон Арабын ертөнц дэх олон бүсгүйчүүд 00:04:18.693 --> 00:04:22.651 боловсролын төлөө олон саад бэрхшээлийг давж болдгийг харуулсан. 00:04:22.651 --> 00:04:26.470 Тэд үүнийг сайхан ирээдүйд хүрэх хамгийн зөв зам гэдгийг мэддэг. 00:04:26.470 --> 00:04:31.477 Төгсгөлд нь би Тунист сурвалжилсан нийгмийн идэвхтэн 4 бүсгүйн нэг 00:04:31.477 --> 00:04:33.463 Ясмины хэлсэн үгийг иш татъя. 00:04:33.463 --> 00:04:35.034 Ясмин бичихдээ, 00:04:35.034 --> 00:04:37.414 “Итгэл үнэмшлээ тунгааж бай. 00:04:37.414 --> 00:04:40.736 Өөр хэн нэгний хүссэнээр биш, зөвхөн өөрийнхөө хүссэнээр л бай. 00:04:40.736 --> 00:04:44.732 Ээж чинь чамайг эрх чөлөөтэй төрүүлсэн учраас боолчлолыг бүү хүлээн зөвшөөр.” NOTE Paragraph 00:04:44.732 --> 00:04:46.961 Баярлалаа. NOTE Paragraph 00:04:46.961 --> 00:04:51.696 (Алга ташилт)