Return to Video

Бид хэр эрх тэгш байхыг хүсдэг вэ? Та гайхах болно

  • 0:01 - 0:04
    Ер нь амьдралд олон талаар
  • 0:04 - 0:06
    бодитой ханддаг бол сайхан.
  • 0:06 - 0:09
    Даанч асуудал нь бид
  • 0:09 - 0:14
    солонгорсон шилээр амьдралыг хардаг.
  • 0:14 - 0:17
    Жишээ нь хамгийн энгийн жишээ
    шар айргийг аваад үзье.
  • 0:17 - 0:20
    Хэрвээ би танд хэдэн шар айраг өгөөд
  • 0:20 - 0:23
    хэр их гашуун, чанга байгаагаар нь
    дүгнээд эрэмбэл гэвэл
  • 0:23 - 0:27
    бүгд өөр өөр байр эзлэх байх.
  • 0:27 - 0:30
    Гэхдээ бид үүнд жоохон
    бодитой хандвал яах бол?
  • 0:30 - 0:32
    Шар айрагны жишээн дээр бол маш энгийн.
  • 0:32 - 0:34
    Хэрвээ бид харахгүйгээр
    амталгаа хийвэл яах бол?
  • 0:34 - 0:37
    Таныг нүдээ боогоод
    яг ижил шар айрагнуудыг
  • 0:37 - 0:41
    эрэмбэл гэвэл хариу нь
    өмнөхөөсөө арай л өөр харагдана
  • 0:41 - 0:43
    Ихэнх нь ижил үнэлгээ авна.
  • 0:43 - 0:45
    Ерөнхийдөө та тэдгээр
    шар айргыг ялгаж чадахгүй
  • 0:45 - 0:49
    Гэхдээ мэдээж Guinness-ийг бол ялгана.
  • 0:49 - 0:51
    (Инээд)
  • 0:51 - 0:53
    Бие махбод ч үүнтэй адил.
  • 0:53 - 0:57
    Хүн өөрийн биеэс ямар нэг зүйл
    хүсч хүлээвэл яах бол?
  • 0:57 - 0:59
    Жишээлбэл бид хүмүүст эм зарсан гэе.
  • 0:59 - 1:02
    Зарим хүмүүст эмийг үнэтэй гэж хэлсэн.
  • 1:02 - 1:04
    Нөгөө хэсэгт нь эмийг хямдхан гэж хэлсэн.
  • 1:04 - 1:07
    Үнэтэй эм нь илүү үйлчилсэн,
  • 1:07 - 1:09
    өвчнийг илүү намдаасан.
  • 1:09 - 1:13
    Учир нь бидний хүлээлт
    бие махбодыг өөрчилж чаддаг.
  • 1:13 - 1:15
    Мэдээж спортын хувьд
  • 1:15 - 1:17
    хэрвээ та аливаа нэг багийн дэмжигч бол
  • 1:17 - 1:19
    өөрийн эрхгүй дэмждэг багийнхаа өнцгөөс
  • 1:19 - 1:22
    тоглолтыг үзэх болно.
  • 1:22 - 1:26
    Эдгээр бүх жишээнүүд нь
    "урьдаас таамагласан төсөөлөл, хүлээлт нь
  • 1:26 - 1:30
    бидний ертөнцийг тодорхойлдог"
    гэдгийг харуулж байна.
  • 1:30 - 1:34
    Гэхдээ илүү чухал асуултууд яасан бэ?
  • 1:34 - 1:37
    Нийгмийн шударга байдалтай
    холбоотой асуудлууд яасан бэ?
  • 1:37 - 1:40
    Тэгэхээр бид нэг зүйлийн талаар
    бодож үзэх хэрэгтэй.
  • 1:40 - 1:44
    Тэгш бус байдлын сохор амталгааны
    хэлбэр нь ямар байх вэ?
  • 1:44 - 1:46
    Тэгээд бид тэгш бус байдлын талаар
  • 1:46 - 1:48
    маш том хэмжээний судалгааг
  • 1:48 - 1:50
    АНУ болон бусад оронд хийсэн.
  • 1:50 - 1:52
    Бид 2 асуулт асуусан.
  • 1:52 - 1:56
    Бид хэр их ялгаатай амьдарч
    байгаагаа мэддэг үү?
  • 1:56 - 2:00
    Мөн бид хэр их ялгаатай байхыг
    хүсэж байна вэ?
  • 2:00 - 2:02
    Эхний асуултыг харцгаая.
  • 2:02 - 2:04
    За нэг зүйлийг төсөөл,
    АНУ-н бүх хүнийг аваад
  • 2:04 - 2:07
    хамгийн ядууг нь баруун талд
  • 2:07 - 2:10
    хамгийн баянг нь зүүн талд
    байхаар эрэмбэлсэн
  • 2:10 - 2:12
    дараа нь тэдгээр хүмүүсийг
    5 бүлэг болгон хуваасан:
  • 2:12 - 2:15
    хамгийн ядуу 20 хувь,
    түүний дараагийн 20 хувь,
  • 2:15 - 2:17
    дараах 20 хувь гэх мэт
    хамгийн баян 20 хувь.
  • 2:17 - 2:20
    Тэгээд би нэг зүйл асууя:
    Та эдгээр 5 бүлэг тус бүр
  • 2:20 - 2:24
    нийт хөрөнгийн хэдэн хувийг эзэмшиж
    байгаа гэж бодож байна вэ?
  • 2:24 - 2:26
    Асуултыг арай хялбар болгоё л доо.
  • 2:26 - 2:30
    Таны бодлоор хамгийн доод талын 2 бүлэг
    буюу хамгийн ядуу 40%-д
  • 2:30 - 2:33
    нийт хөрөнгийн хэдэн хувь нь
    харъяалагдаж байгаа вэ?
  • 2:33 - 2:35
    Түр зур төсөөлөөд, тоо бодож ол.
  • 2:35 - 2:37
    Ер нь ихэнхдээ бид боддоггүй
  • 2:37 - 2:40
    Түр зур тунгаагаад үз,
    нэг тоо дотроо бод.
  • 2:40 - 2:41
    Олсон уу?
  • 2:41 - 2:44
    За, америкчуудын хэлснээр бол
  • 2:44 - 2:46
    тэдний бодлоор хамгийн ядуу 20 хувь нь
  • 2:46 - 2:49
    нийт хөрөнгийн 2.9 %-г эзэмшдэг,
  • 2:49 - 2:51
    дараагийн бүлэг нь 6.4 %,
  • 2:51 - 2:53
    тэгэхээр энэ нь нийтдээ
    9 %-с бага зэрэг илүү байна.
  • 2:53 - 2:57
    3 дахь бүлэг нь 12%,
  • 2:57 - 2:58
    20%,
  • 2:58 - 3:03
    хамгийн баян бүлэг нь нийт хөрөнгийн
    58 %-г эзэмшдэг гэж хүмүүс боддог.
  • 3:03 - 3:06
    Энэ таны бодолтой хэр
    ойролцоо байгааг харж болно.
  • 3:06 - 3:08
    Харин бодит байдал
    ямар байна вэ?
  • 3:08 - 3:10
    Бодит байдал арай ондоо байна.
  • 3:10 - 3:14
    хамгийн ядуу 20 % нь
    нийт хөрөнгийн 0.1 %-г эзэмшдэг,
  • 3:14 - 3:17
    дараагийн 20 % нь 0.2 %-г эзэмшдэг.
  • 3:17 - 3:19
    Энэ 2 бүлэг нийлээд 0.3
  • 3:19 - 3:22
    3 дах бүлэг нь 3.9,
  • 3:22 - 3:25
    11.3,
  • 3:25 - 3:30
    хамгийн баян бүлэг нь
    хөрөнгийн 84-85 %г эзэмшиж байна.
  • 3:30 - 3:33
    Тэгэхээр бидний төсөөлөл
    болон бодит байдал
  • 3:33 - 3:35
    нилээд ялгаатай нь харагдаж байна.
  • 3:35 - 3:37
    Харин бид юу гэж хүсдэг вэ?
  • 3:37 - 3:39
    Үүнийг ер нь яаж мэдэх вэ?
  • 3:39 - 3:41
    Үүнийг харахын тулд
  • 3:41 - 3:43
    бид яг юу хүсэж
    байгаагаа харахын тулд,
  • 3:43 - 3:45
    бид философч Жон Роулсын талаар бодсон.
  • 3:45 - 3:48
    Хэрвээ та Жон Роулсыг
    санаж байгаа бол,
  • 3:48 - 3:51
    тэрэнд шудрага нийгмийн
    талаар нэг үзэл байсан.
  • 3:51 - 3:51
    Тэр хэлэхдээ:
  • 3:51 - 3:55
    "Шудрага нийгэм гэдэг бол хэрвээ та
    үүний талаар бүгдийг мэдэж байсан бол
  • 3:55 - 3:57
    та аль ч хэсэгт нь ороход
    бэлэн байх байсан юм"
  • 3:57 - 3:59
    Гайхамшигтай тодорхойлолт.
  • 3:59 - 4:01
    Учир нь хэрвээ та баян бол
    баячуудыг арай их мөнгөтэй,
  • 4:01 - 4:03
    ядуусыг бүр бага мөнгөтэй
    байлгахыг хүснэ.
  • 4:03 - 4:05
    Хэрвээ та ядуу бол
    илүү тэгш байдлыг хүснэ.
  • 4:05 - 4:08
    Гэхдээ хэрвээ та нийгмийн аль хэсэгт
  • 4:08 - 4:11
    хамаарагдахаа мэдэхгүй бол
  • 4:11 - 4:13
    та бүх боломжийг
    тооцох хэрэгтэй болно.
  • 4:13 - 4:16
    Энэ нь 1 талаараа
    сохор амталгаатай төстэй.
  • 4:16 - 4:18
    Та ямар үр дүн гарахыг нь
    мэдэхгүйгээр сонголт хийнэ,
  • 4:18 - 4:22
    Жон Роулс үүнийг
    "мэдлэггүйн халхавч" гэж нэрлэсэн.
  • 4:22 - 4:26
    Бид дахиад нэг хэсэг Америкчуудыг аваад,
  • 4:26 - 4:29
    тэднээс мэдлэггүйн халхавчын
    асуултыг асуусан.
  • 4:29 - 4:32
    Та аль ч бүлэгт багтаж магадгүй
    гэдгээ мэдсэн ч
  • 4:32 - 4:36
    харьяа болохыг хүссэн улсын тань
    ямар онцлог шинж илүү чухал вэ?
  • 4:36 - 4:37
    Энэ бидний авсан хариулт.
  • 4:37 - 4:40
    Хүмүүс хамгийн ядуу буюу эхний 20 хувьд
  • 4:40 - 4:42
    хэдийг өгөх байсан бэ?
  • 4:42 - 4:44
    Хүмүүс тэдэнд нийт хөрөнгийн
    10%-г өгөхийг хүссэн.
  • 4:44 - 4:47
    Дараагийн бүлэгт нийт хөрөнгийн 14 %-г,
  • 4:47 - 4:49
    дараагийнхд нь 21
  • 4:49 - 4:52
    22, тэгээд 32.
  • 4:52 - 4:56
    Бидний судалгаанд орсон хүмүүсийн 1 нь ч
    бүрэн тэгш байдлыг хүсээгүй.
  • 4:56 - 5:00
    Хэн ч социализмыг
    гайхалтай санаа гэж үзээгүй.
  • 5:00 - 5:01
    Энэ юу гэсэн үг вэ гэхээр
  • 5:01 - 5:04
    бид хэр ихийг эзэмшдэг
    талаарх бидний төсөөлөл
  • 5:04 - 5:06
    болон бодит байдлын хооронд
    мэдлэгийн том ялгаа байна.
  • 5:06 - 5:10
    Гэхдээ бидний эзэмшвэл зохих
    хэмжээ болон
  • 5:10 - 5:13
    төсөөллийн хооронд
    төдий чинээний ялгаа байна.
  • 5:13 - 5:16
    Бид эдгээр асуултыг хөрөнгө мөнгөнөөс
  • 5:16 - 5:18
    өөр зүйлийн талаар ч бас асуусан.
  • 5:18 - 5:23
    Жишээ нь: бид дэлхийн өнцөг булан бүрийн
  • 5:23 - 5:24
    ондоо хүмүүсээс эдгээрийг асуусан,
  • 5:24 - 5:27
    либерал болон консерватив
    хүмүүсээс асуусан.
  • 5:27 - 5:29
    Тэд ерөнхийдөө ижил хариулт өгсөн.
  • 5:29 - 5:30
    Баян болон ядуугаас асуусан
  • 5:30 - 5:31
    бас л ижил хариулт өгсөн.
  • 5:31 - 5:33
    эрчүүд болон эмэгтэйчүүд,
  • 5:33 - 5:35
    NPR-н сосгогчид болон
    Forbes сэтгүүлийн уншигчид,
  • 5:35 - 5:38
    Бид Их Британи, Австрали,
    Америк хүмүүсээс асуусан
  • 5:38 - 5:40
    мөн л ижил хариултууд.
  • 5:40 - 5:43
    Бид бүр их сургуулийн
    өөр тэнхимийн оюутнуудаас асуусан.
  • 5:43 - 5:45
    Бид Харвардруу очоод бараг
    бүх тэнхимээс асуусан.
  • 5:45 - 5:47
    Үнэндээ, цөөн хэд нь
    баян хэсэгт ихийг
  • 5:47 - 5:49
    ядуу хэсэгт багийг
    өгөхийг хүссэн
  • 5:49 - 5:51
    Харвардын бизнесийн сургуульд ч гэсэн
  • 5:51 - 5:54
    хариулт нь гайхмаар ижилхэн байсан.
  • 5:54 - 5:57
    Би та нарын зарим нь тэнд
    сурсаныг мэдэж байна.
  • 5:57 - 6:00
    Бид өөр сэдвийн талаар
    мөн энэ асуултыг асуусан.
  • 6:00 - 6:03
    Компанийн захирал чадваргүй ажилчиндаа
  • 6:03 - 6:05
    өгөх цалингийн хувьд ямар байх бол?
  • 6:05 - 6:08
    Та хүмүүсийн бодлоор хэд байдаг вэ
    гэдгийг харж байна.
  • 6:08 - 6:12
    Тэгээд бид тэднээс таны бодлоор хэд байх
    ёстой вэ гэж асуусан.
  • 6:12 - 6:15
    Дараа нь бодит байдал ямар вэ
    гэж асуусан.
  • 6:15 - 6:18
    Үнэнэдээ ямар байгаа вэ?
    Та тийм ч муу биш байна,
  • 6:18 - 6:21
    улаан болон шарын хооронд
    нээх их зөрүү алга гэж хэлэх байх.
  • 6:21 - 6:25
    Учир нь би тэднийг ижил
    хэмжээсээр зураагүй л дээ.
  • 6:26 - 6:30
    Тэнд улаан болон цэнхэр байгаа гэдгийг
    харахад ч хэцүү байна.
  • 6:30 - 6:32
    Бусад хөрөнгийн үр дүн ямар бол?
  • 6:32 - 6:34
    Баялаг гэдэг бол
    зөвхөн хөрөнгө биш.
  • 6:34 - 6:37
    Бусад эрүүл мэнд хувьд
    ямар вэ гэж асуусан.
  • 6:37 - 6:41
    Жороор олгогдох эмийн хүртээмж ямар вэ?
  • 6:41 - 6:43
    Дундаж наслалт?
  • 6:43 - 6:45
    Нярайн наслалт?
  • 6:45 - 6:48
    Үүнийг хэрхэн хуваарилах вэ?
  • 6:48 - 6:50
    Залуусын боловсрол ямар байх бол?
  • 6:50 - 6:52
    Мөн өндөр настнуудын хувьд?
  • 6:52 - 6:55
    Эдгээрээс бид хүмүүс
    хөрөнгийн тэгш бус байдлыг
  • 6:55 - 6:58
    хүсдэггүй гэдгийг ойлгосон.
  • 6:58 - 7:02
    Түүнээс илүү бид хөрөнгөөс
    үүдсэн бусад зүйлсийн
  • 7:02 - 7:04
    тэгш бус байдлыг бүр ч
    илүү дургүйцдэг.
  • 7:04 - 7:08
    Жишээ нь: эрүүл мэнд болон
    боловсролын тэгш бус байдал.
  • 7:08 - 7:10
    Мөн бид хүмүүс
    тэгш бус байдал нь
  • 7:10 - 7:13
    бага дэмжлэг авдаг хэсэгтэй
    холбогдсон тохиолдолд
  • 7:13 - 7:15
    асуудалд илүү нээлттэй
    ханддагыг харсан.
  • 7:15 - 7:17
    Голдуу балчир хүүхдүүд
    болон нярай.
  • 7:17 - 7:22
    Учир нь бид тэднийг үүрэг хүлээх
    чадваргүй гэж үздэг.
  • 7:22 - 7:24
    Үүнээс бид юу сурж болох вэ?
  • 7:24 - 7:26
    Бидэнд 2 ялгаа байна.
  • 7:26 - 7:28
    Мэдлэгийн ялгаа болон хүслийн ялгаа.
  • 7:28 - 7:31
    Мэдлэгийн ялгаа нь
    бидний бодож явдаг зүйл.
  • 7:31 - 7:32
    Хүмүүсийг хэрхэн сургах вэ?
  • 7:32 - 7:35
    Тэгш бус байдал болон эрүүл мэнд,
    боловсрол, атаа жөтөө
  • 7:35 - 7:39
    гэмт хэргийн хэмжээ зэргийг хамаарсан
    тэгш бус байдлын үр дүнгийн талаарх
  • 7:39 - 7:41
    хүмүүсийн бодлыг хэрхэн өөрчлөх вэ?
  • 7:41 - 7:43
    Тэгээд хүслийн ялгаа байна.
  • 7:43 - 7:47
    Бид яг юу хүсэж байгаа талаарх
    хүмүүсийн бодлыг хэрхэн өөрчлөх вэ?
  • 7:47 - 7:50
    Роулсын тодорхойлолтонд,
    ертөнцийг харах өнцөг
  • 7:50 - 7:52
    сохор амталгааны арга нь
  • 7:52 - 7:55
    бидний аминч сэдлийг үгүй хийдэг.
  • 7:55 - 7:57
    Бид хэрхэн үүнийг илүү өндөр түвшинд,
  • 7:57 - 8:00
    илүү өргөн далайцтай хэрэгжүүлэх вэ?
  • 8:00 - 8:03
    Эцэст нь бидэнд
    үйл ажиллагааны ялгаа байна.
  • 8:03 - 8:06
    Бид хэрхэн эдгээрийг бодолцож,
    бодит зүйл хийх вэ?
  • 8:06 - 8:09
    Миний бодлоор хариултын нэг хэсэг нь
  • 8:09 - 8:12
    тусламж, дэмжлэггүй хүүхдэд болон
    багачуудыг бодоход орших байх.
  • 8:12 - 8:16
    Учир нь хүмүүс үүнийг хийхэд
    илүү бэлэн гэж санагдсан.
  • 8:16 - 8:21
    Эцэст нь та дараагийн удаа шар айраг,
    дарс уухаар гарахдаа
  • 8:21 - 8:25
    хамгийн түрүүнд таны
    амьдралын аль нь бодит
  • 8:25 - 8:27
    мөн аль нь төсөөлөл, хүлээлтээс үүссэн
  • 8:27 - 8:30
    тайвшруулах нөлөө вэ
    гэдгийг бодоод үзээрэй.
  • 8:30 - 8:33
    Тэгээд таны гаргасан шийдвэр болон
    бодлогын асуудлууд
  • 8:33 - 8:37
    бид бүхэнд хэрхэн нөлөөлж байгааг
    бодоод үзээрэй.
  • 8:37 - 8:38
    Маш их баярлалаа.
  • 8:38 - 8:40
    (Алга ташилт)
Title:
Бид хэр эрх тэгш байхыг хүсдэг вэ? Та гайхах болно
Speaker:
Дан Ариели
Description:

Нийгмийн тэгш бус байдал ихсэж байна гэсэн мэдээ сонсоод бид бүгд тавгүйцдэг. Гэхдээ яагаад? Дан Ариели бидний шударга, тэгш эрхийн төсөөллийн талаарх цоо шинэ, гайхмаар судалгаагаа дэлгэхдээ тэр нь бодит байдалтай хэрхэн уялдаж байгааг харуулав.

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TEDTalks
Duration:
08:53

Mongolian subtitles

Revisions