1 00:00:00,926 --> 00:00:03,571 Ер нь амьдралд олон талаар 2 00:00:03,571 --> 00:00:05,593 бодитой ханддаг бол сайхан. 3 00:00:05,593 --> 00:00:08,971 Даанч асуудал нь бид 4 00:00:08,971 --> 00:00:13,650 солонгорсон шилээр амьдралыг хардаг. 5 00:00:13,650 --> 00:00:17,276 Жишээ нь хамгийн энгийн жишээ шар айргийг аваад үзье. 6 00:00:17,302 --> 00:00:19,548 Хэрвээ би танд хэдэн шар айраг өгөөд 7 00:00:19,548 --> 00:00:23,356 хэр их гашуун, чанга байгаагаар нь дүгнээд эрэмбэл гэвэл 8 00:00:23,356 --> 00:00:27,053 бүгд өөр өөр байр эзлэх байх. 9 00:00:27,053 --> 00:00:29,810 Гэхдээ бид үүнд жоохон бодитой хандвал яах бол? 10 00:00:29,810 --> 00:00:31,970 Шар айрагны жишээн дээр бол маш энгийн. 11 00:00:31,970 --> 00:00:34,232 Хэрвээ бид харахгүйгээр амталгаа хийвэл яах бол? 12 00:00:34,232 --> 00:00:36,846 Таныг нүдээ боогоод яг ижил шар айрагнуудыг 13 00:00:36,846 --> 00:00:40,817 эрэмбэл гэвэл хариу нь өмнөхөөсөө арай л өөр харагдана 14 00:00:40,817 --> 00:00:43,039 Ихэнх нь ижил үнэлгээ авна. 15 00:00:43,039 --> 00:00:45,484 Ерөнхийдөө та тэдгээр шар айргыг ялгаж чадахгүй 16 00:00:45,484 --> 00:00:48,573 Гэхдээ мэдээж Guinness-ийг бол ялгана. 17 00:00:48,573 --> 00:00:50,801 (Инээд) 18 00:00:50,801 --> 00:00:52,797 Бие махбод ч үүнтэй адил. 19 00:00:52,797 --> 00:00:56,629 Хүн өөрийн биеэс ямар нэг зүйл хүсч хүлээвэл яах бол? 20 00:00:56,629 --> 00:00:59,137 Жишээлбэл бид хүмүүст эм зарсан гэе. 21 00:00:59,137 --> 00:01:01,876 Зарим хүмүүст эмийг үнэтэй гэж хэлсэн. 22 00:01:01,876 --> 00:01:04,107 Нөгөө хэсэгт нь эмийг хямдхан гэж хэлсэн. 23 00:01:04,127 --> 00:01:06,979 Үнэтэй эм нь илүү үйлчилсэн, 24 00:01:06,979 --> 00:01:09,073 өвчнийг илүү намдаасан. 25 00:01:09,073 --> 00:01:12,787 Учир нь бидний хүлээлт бие махбодыг өөрчилж чаддаг. 26 00:01:12,787 --> 00:01:14,849 Мэдээж спортын хувьд 27 00:01:14,849 --> 00:01:16,667 хэрвээ та аливаа нэг багийн дэмжигч бол 28 00:01:16,667 --> 00:01:19,036 өөрийн эрхгүй дэмждэг багийнхаа өнцгөөс 29 00:01:19,036 --> 00:01:21,611 тоглолтыг үзэх болно. 30 00:01:21,611 --> 00:01:26,467 Эдгээр бүх жишээнүүд нь "урьдаас таамагласан төсөөлөл, хүлээлт нь 31 00:01:26,467 --> 00:01:30,157 бидний ертөнцийг тодорхойлдог" гэдгийг харуулж байна. 32 00:01:30,157 --> 00:01:33,559 Гэхдээ илүү чухал асуултууд яасан бэ? 33 00:01:33,559 --> 00:01:37,111 Нийгмийн шударга байдалтай холбоотой асуудлууд яасан бэ? 34 00:01:37,111 --> 00:01:40,106 Тэгэхээр бид нэг зүйлийн талаар бодож үзэх хэрэгтэй. 35 00:01:40,106 --> 00:01:43,581 Тэгш бус байдлын сохор амталгааны хэлбэр нь ямар байх вэ? 36 00:01:43,581 --> 00:01:45,880 Тэгээд бид тэгш бус байдлын талаар 37 00:01:45,880 --> 00:01:47,830 маш том хэмжээний судалгааг 38 00:01:47,830 --> 00:01:50,384 АНУ болон бусад оронд хийсэн. 39 00:01:50,384 --> 00:01:52,335 Бид 2 асуулт асуусан. 40 00:01:52,335 --> 00:01:55,701 Бид хэр их ялгаатай амьдарч байгаагаа мэддэг үү? 41 00:01:55,701 --> 00:01:59,812 Мөн бид хэр их ялгаатай байхыг хүсэж байна вэ? 42 00:01:59,812 --> 00:02:02,226 Эхний асуултыг харцгаая. 43 00:02:02,226 --> 00:02:04,339 За нэг зүйлийг төсөөл, АНУ-н бүх хүнийг аваад 44 00:02:04,339 --> 00:02:07,264 хамгийн ядууг нь баруун талд 45 00:02:07,264 --> 00:02:09,656 хамгийн баянг нь зүүн талд байхаар эрэмбэлсэн 46 00:02:09,656 --> 00:02:12,318 дараа нь тэдгээр хүмүүсийг 5 бүлэг болгон хуваасан: 47 00:02:12,318 --> 00:02:14,616 хамгийн ядуу 20 хувь, түүний дараагийн 20 хувь, 48 00:02:14,616 --> 00:02:16,952 дараах 20 хувь гэх мэт хамгийн баян 20 хувь. 49 00:02:16,952 --> 00:02:20,288 Тэгээд би нэг зүйл асууя: Та эдгээр 5 бүлэг тус бүр 50 00:02:20,288 --> 00:02:23,547 нийт хөрөнгийн хэдэн хувийг эзэмшиж байгаа гэж бодож байна вэ? 51 00:02:23,547 --> 00:02:25,878 Асуултыг арай хялбар болгоё л доо. 52 00:02:25,878 --> 00:02:29,658 Таны бодлоор хамгийн доод талын 2 бүлэг буюу хамгийн ядуу 40%-д 53 00:02:29,658 --> 00:02:32,659 нийт хөрөнгийн хэдэн хувь нь харъяалагдаж байгаа вэ? 54 00:02:32,659 --> 00:02:35,351 Түр зур төсөөлөөд, тоо бодож ол. 55 00:02:35,351 --> 00:02:37,255 Ер нь ихэнхдээ бид боддоггүй 56 00:02:37,255 --> 00:02:39,740 Түр зур тунгаагаад үз, нэг тоо дотроо бод. 57 00:02:39,740 --> 00:02:41,365 Олсон уу? 58 00:02:41,365 --> 00:02:44,430 За, америкчуудын хэлснээр бол 59 00:02:44,430 --> 00:02:46,357 тэдний бодлоор хамгийн ядуу 20 хувь нь 60 00:02:46,357 --> 00:02:48,679 нийт хөрөнгийн 2.9 %-г эзэмшдэг, 61 00:02:48,679 --> 00:02:50,862 дараагийн бүлэг нь 6.4 %, 62 00:02:50,862 --> 00:02:53,369 тэгэхээр энэ нь нийтдээ 9 %-с бага зэрэг илүү байна. 63 00:02:53,369 --> 00:02:56,782 3 дахь бүлэг нь 12%, 64 00:02:56,782 --> 00:02:58,431 20%, 65 00:02:58,431 --> 00:03:03,075 хамгийн баян бүлэг нь нийт хөрөнгийн 58 %-г эзэмшдэг гэж хүмүүс боддог. 66 00:03:03,075 --> 00:03:05,930 Энэ таны бодолтой хэр ойролцоо байгааг харж болно. 67 00:03:05,930 --> 00:03:07,951 Харин бодит байдал ямар байна вэ? 68 00:03:07,951 --> 00:03:09,762 Бодит байдал арай ондоо байна. 69 00:03:09,762 --> 00:03:13,575 хамгийн ядуу 20 % нь нийт хөрөнгийн 0.1 %-г эзэмшдэг, 70 00:03:13,575 --> 00:03:16,826 дараагийн 20 % нь 0.2 %-г эзэмшдэг. 71 00:03:16,826 --> 00:03:18,939 Энэ 2 бүлэг нийлээд 0.3 72 00:03:18,939 --> 00:03:22,468 3 дах бүлэг нь 3.9, 73 00:03:22,468 --> 00:03:24,651 11.3, 74 00:03:24,651 --> 00:03:30,392 хамгийн баян бүлэг нь хөрөнгийн 84-85 %г эзэмшиж байна. 75 00:03:30,392 --> 00:03:33,358 Тэгэхээр бидний төсөөлөл болон бодит байдал 76 00:03:33,358 --> 00:03:35,331 нилээд ялгаатай нь харагдаж байна. 77 00:03:35,331 --> 00:03:37,421 Харин бид юу гэж хүсдэг вэ? 78 00:03:37,421 --> 00:03:39,418 Үүнийг ер нь яаж мэдэх вэ? 79 00:03:39,418 --> 00:03:40,829 Үүнийг харахын тулд 80 00:03:40,829 --> 00:03:42,867 бид яг юу хүсэж байгаагаа харахын тулд, 81 00:03:42,867 --> 00:03:45,472 бид философч Жон Роулсын талаар бодсон. 82 00:03:45,472 --> 00:03:47,517 Хэрвээ та Жон Роулсыг санаж байгаа бол, 83 00:03:47,517 --> 00:03:50,557 тэрэнд шудрага нийгмийн талаар нэг үзэл байсан. 84 00:03:50,557 --> 00:03:51,289 Тэр хэлэхдээ: 85 00:03:51,289 --> 00:03:54,754 "Шудрага нийгэм гэдэг бол хэрвээ та үүний талаар бүгдийг мэдэж байсан бол 86 00:03:54,754 --> 00:03:57,087 та аль ч хэсэгт нь ороход бэлэн байх байсан юм" 87 00:03:57,087 --> 00:03:58,651 Гайхамшигтай тодорхойлолт. 88 00:03:58,651 --> 00:04:01,189 Учир нь хэрвээ та баян бол баячуудыг арай их мөнгөтэй, 89 00:04:01,189 --> 00:04:03,226 ядуусыг бүр бага мөнгөтэй байлгахыг хүснэ. 90 00:04:03,226 --> 00:04:05,335 Хэрвээ та ядуу бол илүү тэгш байдлыг хүснэ. 91 00:04:05,335 --> 00:04:07,769 Гэхдээ хэрвээ та нийгмийн аль хэсэгт 92 00:04:07,769 --> 00:04:10,659 хамаарагдахаа мэдэхгүй бол 93 00:04:10,659 --> 00:04:12,865 та бүх боломжийг тооцох хэрэгтэй болно. 94 00:04:12,865 --> 00:04:15,791 Энэ нь 1 талаараа сохор амталгаатай төстэй. 95 00:04:15,791 --> 00:04:18,461 Та ямар үр дүн гарахыг нь мэдэхгүйгээр сонголт хийнэ, 96 00:04:18,461 --> 00:04:22,176 Жон Роулс үүнийг "мэдлэггүйн халхавч" гэж нэрлэсэн. 97 00:04:22,176 --> 00:04:25,783 Бид дахиад нэг хэсэг Америкчуудыг аваад, 98 00:04:25,783 --> 00:04:28,538 тэднээс мэдлэггүйн халхавчын асуултыг асуусан. 99 00:04:28,538 --> 00:04:32,278 Та аль ч бүлэгт багтаж магадгүй гэдгээ мэдсэн ч 100 00:04:32,278 --> 00:04:35,806 харьяа болохыг хүссэн улсын тань ямар онцлог шинж илүү чухал вэ? 101 00:04:35,806 --> 00:04:37,285 Энэ бидний авсан хариулт. 102 00:04:37,285 --> 00:04:39,544 Хүмүүс хамгийн ядуу буюу эхний 20 хувьд 103 00:04:39,544 --> 00:04:41,727 хэдийг өгөх байсан бэ? 104 00:04:41,727 --> 00:04:44,421 Хүмүүс тэдэнд нийт хөрөнгийн 10%-г өгөхийг хүссэн. 105 00:04:44,421 --> 00:04:47,075 Дараагийн бүлэгт нийт хөрөнгийн 14 %-г, 106 00:04:47,075 --> 00:04:49,109 дараагийнхд нь 21 107 00:04:49,109 --> 00:04:51,802 22, тэгээд 32. 108 00:04:51,805 --> 00:04:55,890 Бидний судалгаанд орсон хүмүүсийн 1 нь ч бүрэн тэгш байдлыг хүсээгүй. 109 00:04:55,890 --> 00:04:59,523 Хэн ч социализмыг гайхалтай санаа гэж үзээгүй. 110 00:04:59,523 --> 00:05:01,277 Энэ юу гэсэн үг вэ гэхээр 111 00:05:01,277 --> 00:05:03,781 бид хэр ихийг эзэмшдэг талаарх бидний төсөөлөл 112 00:05:03,781 --> 00:05:06,447 болон бодит байдлын хооронд мэдлэгийн том ялгаа байна. 113 00:05:06,447 --> 00:05:10,022 Гэхдээ бидний эзэмшвэл зохих хэмжээ болон 114 00:05:10,022 --> 00:05:12,820 төсөөллийн хооронд төдий чинээний ялгаа байна. 115 00:05:12,820 --> 00:05:16,012 Бид эдгээр асуултыг хөрөнгө мөнгөнөөс 116 00:05:16,012 --> 00:05:18,427 өөр зүйлийн талаар ч бас асуусан. 117 00:05:18,427 --> 00:05:22,630 Жишээ нь: бид дэлхийн өнцөг булан бүрийн 118 00:05:22,630 --> 00:05:24,348 ондоо хүмүүсээс эдгээрийг асуусан, 119 00:05:24,348 --> 00:05:26,691 либерал болон консерватив хүмүүсээс асуусан. 120 00:05:26,691 --> 00:05:28,615 Тэд ерөнхийдөө ижил хариулт өгсөн. 121 00:05:28,615 --> 00:05:29,996 Баян болон ядуугаас асуусан 122 00:05:29,996 --> 00:05:31,327 бас л ижил хариулт өгсөн. 123 00:05:31,327 --> 00:05:32,608 эрчүүд болон эмэгтэйчүүд, 124 00:05:32,608 --> 00:05:35,211 NPR-н сосгогчид болон Forbes сэтгүүлийн уншигчид, 125 00:05:35,211 --> 00:05:38,440 Бид Их Британи, Австрали, Америк хүмүүсээс асуусан 126 00:05:38,440 --> 00:05:40,157 мөн л ижил хариултууд. 127 00:05:40,157 --> 00:05:42,928 Бид бүр их сургуулийн өөр тэнхимийн оюутнуудаас асуусан. 128 00:05:42,928 --> 00:05:45,268 Бид Харвардруу очоод бараг бүх тэнхимээс асуусан. 129 00:05:45,268 --> 00:05:47,138 Үнэндээ, цөөн хэд нь баян хэсэгт ихийг 130 00:05:47,138 --> 00:05:48,728 ядуу хэсэгт багийг өгөхийг хүссэн 131 00:05:48,728 --> 00:05:51,340 Харвардын бизнесийн сургуульд ч гэсэн 132 00:05:51,340 --> 00:05:53,950 хариулт нь гайхмаар ижилхэн байсан. 133 00:05:53,950 --> 00:05:56,774 Би та нарын зарим нь тэнд сурсаныг мэдэж байна. 134 00:05:56,774 --> 00:05:59,920 Бид өөр сэдвийн талаар мөн энэ асуултыг асуусан. 135 00:05:59,920 --> 00:06:02,695 Компанийн захирал чадваргүй ажилчиндаа 136 00:06:02,695 --> 00:06:05,470 өгөх цалингийн хувьд ямар байх бол? 137 00:06:05,470 --> 00:06:08,246 Та хүмүүсийн бодлоор хэд байдаг вэ гэдгийг харж байна. 138 00:06:08,246 --> 00:06:12,147 Тэгээд бид тэднээс таны бодлоор хэд байх ёстой вэ гэж асуусан. 139 00:06:12,147 --> 00:06:14,774 Дараа нь бодит байдал ямар вэ гэж асуусан. 140 00:06:14,774 --> 00:06:18,052 Үнэнэдээ ямар байгаа вэ? Та тийм ч муу биш байна, 141 00:06:18,052 --> 00:06:21,125 улаан болон шарын хооронд нээх их зөрүү алга гэж хэлэх байх. 142 00:06:21,125 --> 00:06:25,255 Учир нь би тэднийг ижил хэмжээсээр зураагүй л дээ. 143 00:06:26,105 --> 00:06:30,015 Тэнд улаан болон цэнхэр байгаа гэдгийг харахад ч хэцүү байна. 144 00:06:30,015 --> 00:06:32,360 Бусад хөрөнгийн үр дүн ямар бол? 145 00:06:32,360 --> 00:06:34,055 Баялаг гэдэг бол зөвхөн хөрөнгө биш. 146 00:06:34,055 --> 00:06:37,189 Бусад эрүүл мэнд хувьд ямар вэ гэж асуусан. 147 00:06:37,189 --> 00:06:40,812 Жороор олгогдох эмийн хүртээмж ямар вэ? 148 00:06:40,812 --> 00:06:42,832 Дундаж наслалт? 149 00:06:42,832 --> 00:06:45,247 Нярайн наслалт? 150 00:06:45,247 --> 00:06:47,592 Үүнийг хэрхэн хуваарилах вэ? 151 00:06:47,592 --> 00:06:50,401 Залуусын боловсрол ямар байх бол? 152 00:06:50,401 --> 00:06:52,271 Мөн өндөр настнуудын хувьд? 153 00:06:52,271 --> 00:06:55,254 Эдгээрээс бид хүмүүс хөрөнгийн тэгш бус байдлыг 154 00:06:55,254 --> 00:06:58,412 хүсдэггүй гэдгийг ойлгосон. 155 00:06:58,412 --> 00:07:01,918 Түүнээс илүү бид хөрөнгөөс үүдсэн бусад зүйлсийн 156 00:07:01,918 --> 00:07:03,961 тэгш бус байдлыг бүр ч илүү дургүйцдэг. 157 00:07:03,961 --> 00:07:07,592 Жишээ нь: эрүүл мэнд болон боловсролын тэгш бус байдал. 158 00:07:07,592 --> 00:07:09,793 Мөн бид хүмүүс тэгш бус байдал нь 159 00:07:09,793 --> 00:07:12,667 бага дэмжлэг авдаг хэсэгтэй холбогдсон тохиолдолд 160 00:07:12,667 --> 00:07:14,991 асуудалд илүү нээлттэй ханддагыг харсан. 161 00:07:14,991 --> 00:07:17,336 Голдуу балчир хүүхдүүд болон нярай. 162 00:07:17,336 --> 00:07:22,003 Учир нь бид тэднийг үүрэг хүлээх чадваргүй гэж үздэг. 163 00:07:22,003 --> 00:07:24,348 Үүнээс бид юу сурж болох вэ? 164 00:07:24,348 --> 00:07:25,508 Бидэнд 2 ялгаа байна. 165 00:07:25,508 --> 00:07:28,088 Мэдлэгийн ялгаа болон хүслийн ялгаа. 166 00:07:28,088 --> 00:07:30,710 Мэдлэгийн ялгаа нь бидний бодож явдаг зүйл. 167 00:07:30,710 --> 00:07:32,080 Хүмүүсийг хэрхэн сургах вэ? 168 00:07:32,080 --> 00:07:34,796 Тэгш бус байдал болон эрүүл мэнд, боловсрол, атаа жөтөө 169 00:07:34,796 --> 00:07:38,558 гэмт хэргийн хэмжээ зэргийг хамаарсан тэгш бус байдлын үр дүнгийн талаарх 170 00:07:38,558 --> 00:07:40,949 хүмүүсийн бодлыг хэрхэн өөрчлөх вэ? 171 00:07:40,949 --> 00:07:42,830 Тэгээд хүслийн ялгаа байна. 172 00:07:42,830 --> 00:07:46,653 Бид яг юу хүсэж байгаа талаарх хүмүүсийн бодлыг хэрхэн өөрчлөх вэ? 173 00:07:46,653 --> 00:07:50,028 Роулсын тодорхойлолтонд, ертөнцийг харах өнцөг 174 00:07:50,028 --> 00:07:51,770 сохор амталгааны арга нь 175 00:07:51,770 --> 00:07:54,695 бидний аминч сэдлийг үгүй хийдэг. 176 00:07:54,695 --> 00:07:57,272 Бид хэрхэн үүнийг илүү өндөр түвшинд, 177 00:07:57,272 --> 00:07:59,896 илүү өргөн далайцтай хэрэгжүүлэх вэ? 178 00:07:59,896 --> 00:08:02,652 Эцэст нь бидэнд үйл ажиллагааны ялгаа байна. 179 00:08:02,652 --> 00:08:05,771 Бид хэрхэн эдгээрийг бодолцож, бодит зүйл хийх вэ? 180 00:08:05,771 --> 00:08:08,603 Миний бодлоор хариултын нэг хэсэг нь 181 00:08:08,603 --> 00:08:11,715 тусламж, дэмжлэггүй хүүхдэд болон багачуудыг бодоход орших байх. 182 00:08:11,715 --> 00:08:15,523 Учир нь хүмүүс үүнийг хийхэд илүү бэлэн гэж санагдсан. 183 00:08:15,523 --> 00:08:20,793 Эцэст нь та дараагийн удаа шар айраг, дарс уухаар гарахдаа 184 00:08:20,793 --> 00:08:24,880 хамгийн түрүүнд таны амьдралын аль нь бодит 185 00:08:24,880 --> 00:08:27,454 мөн аль нь төсөөлөл, хүлээлтээс үүссэн 186 00:08:27,454 --> 00:08:29,758 тайвшруулах нөлөө вэ гэдгийг бодоод үзээрэй. 187 00:08:29,758 --> 00:08:33,287 Тэгээд таны гаргасан шийдвэр болон бодлогын асуудлууд 188 00:08:33,287 --> 00:08:36,562 бид бүхэнд хэрхэн нөлөөлж байгааг бодоод үзээрэй. 189 00:08:36,667 --> 00:08:38,394 Маш их баярлалаа. 190 00:08:38,394 --> 00:08:40,191 (Алга ташилт)