Return to Video

Хүн төрөлхтний түүхийн хэдий хэр нь далайн гүнд байдаг вэ? - Питер Кэмпбелл

  • 0:07 - 0:08
    Живсэн булш,
  • 0:08 - 0:10
    сүнстэй хөлөг онгоц,
  • 0:10 - 0:11
    болон алдагдсан хотууд.
  • 0:11 - 0:15
    Эдгээр нь зөвхөн зөгнөлт уран
    зохиолд гардаг гайхамшгууд биш юм.
  • 0:15 - 0:16
    Далайн мандал дор,
  • 0:16 - 0:19
    нэгэн үед хүмүүс
    хөлхөлдөж байсан хот балгас,
  • 0:19 - 0:23
    өөр цаг үеийн дурсгалт зүйлстэй
    сөнөсөн хөлгүүд байдаг.
  • 0:23 - 0:26
    Энэ нь усан доорх археологийн
    судлах зүйл бөгөөд
  • 0:26 - 0:32
    судлаачид эндээс хүний гараар бүтээгдсэн
    дурсгалт зүйлсийг нээж илрүүлдэг байна.
  • 0:32 - 0:34
    Тэд эрдэнэс ангуучлаагүй юм шүү.
  • 0:34 - 0:37
    Усан доорх археологи нь эрт цагийн
    уур амьсгал болон
  • 0:37 - 0:40
    эргийн шугамын талаарх чухал мэдээллийг,
  • 0:40 - 0:42
    мөн бидэнд хүмүүс далайгаар хэрхэн
    аялж байсан,
  • 0:42 - 0:46
    мянган жилийн өмнө амьдрал ямар
    байсан талаар хэлж өгдөг.
  • 0:46 - 0:48
    Тэгэхээр бид яг юу олж болох вэ?
  • 0:48 - 0:51
    Гүехэн газарт орчин үеийн зүйлстэй
    холилдсон,
  • 0:51 - 0:54
    төрөл бүрийн эртний дурсгалыг бид
    нээж илрүүлж байсан.
  • 0:54 - 0:57
    Энэ хэсэгт бидний өвөг дээдэс
    хэрхэн загасчилж,
  • 0:57 - 0:59
    хэрхэн хөлөг онгоцоо засаж,
  • 0:59 - 1:01
    хогоо хаяж,
    тэр байтугай
  • 1:01 - 1:06
    ялласан далайн дээрэмчинг хэрхэн далайд
    живүүлдэг байсан баримтыг олно.
  • 1:06 - 1:08
    Тэгээд ч энэ нь саяхны түүх биш юм.
  • 1:08 - 1:15
    800,000 жилийн настай хөлийн мөр Британий
    Норфолкийн эргээс олдсон.
  • 1:15 - 1:16
    Эдгээр гүехэн газруудад,
  • 1:16 - 1:20
    живсэн хотуудын үлдэгдэл,
    газар хөдлөлтөд дарагдаж,
  • 1:20 - 1:22
    цунами,
  • 1:22 - 1:23
    тектоник хавтангуудын
  • 1:23 - 1:26
    нөлөөгөөр далайн голдрил
    дээр оршдог.
  • 1:26 - 1:30
    Бараг ихэнх живсэн хотууд энэ
    түвшнээс олддог.
  • 1:30 - 1:34
    Учир нь суурьшмал иргэншил
    эхэлснээс хойш
  • 1:34 - 1:37
    далайн түвшин хэдэн мянган жилд
    тун бага өөрчлөгдсөн юм.
  • 1:37 - 1:40
    Жишээ нь, Италийн гүехэн эрэгт
  • 1:40 - 1:46
    2,000-аас гаруй настай Ромын
    эргийн хот Байа оршдог байсан.
  • 1:46 - 1:49
    Тэнд, Ромын агуу гэр бүл, сенатор болон
    эзэн хаадын барьсан
  • 1:49 - 1:54
    сүйдсэн барилга дундуур сэлэх боломжтой.
  • 1:54 - 1:56
    Дараа нь сүйрсэн хөлөг онгоцууд байна.
  • 1:56 - 2:00
    Хөлөг онгоцнууд ашиглах боломжгүй болох
    үед тэднийг эргийн ойролцоо,
  • 2:00 - 2:05
    голын адаг, гол болон гүехэн булангаас
    зайдуу газарт орхидог байв.
  • 2:05 - 2:10
    Археологичид үүнийг боомтын оргил, уналтын
    цаг хугацааг тогтоох болон
  • 2:10 - 2:14
    хөлөг онгоц барих түүхэн урлагийн
    нууцыг тайлахад ашигладаг.
  • 2:14 - 2:18
    Жишээ нь Данийн Роскиллед албаар
    живүүлсэн таван хөлөг онгоц Викингчүүд
  • 2:18 - 2:24
    1,000 жилийн өмнө хэрхэн өөрсдийн
    онгоцуудаа хийдэг байсныг илрүүлсэн.
  • 2:24 - 2:26
    Бид дахиад доошилвол,
  • 2:26 - 2:29
    хүн төрөлхтний бүтээн байгуулсан
    хамгийн гүнд орших
  • 2:29 - 2:32
    эртний усан зогсоолын хана болон
    боомтуудад хүрэх болно.
  • 2:32 - 2:37
    Бид мөн шуурга, дайн болон мөсөн уултай
    мөргөлдөж сүйрсэн хөлөг онгоцуудыг харна.
  • 2:37 - 2:40
    Бид өнөөдөр Хар сахалтын хөлөг онгоц шиг
    олон онгоцуудад
  • 2:40 - 2:41
    малталт хийж байгаа бөгөөд
  • 2:41 - 2:46
    энэ нь 18-р зууны далайн дээрэмчдийн
    нууцлаг амьдралыг харуулна.
  • 2:46 - 2:51
    Гэхдээ дараагийн 50 футэд, бүр илүү гүнд,
  • 2:51 - 2:53
    Антикиферад МЭӨ 1-р зуунд живсэн
  • 2:53 - 2:56
    сайн хадгалагдсан
    хөлөг онгоц зэрэг байдаг.
  • 2:56 - 2:58
    Үүнийг олох үед, түүн дотор хөшөөнүүд,
  • 2:58 - 2:59
    худалдаалах бараа,
  • 2:59 - 3:02
    мөн хамгийн анхны компьютер гэгддэг,
  • 3:02 - 3:05
    одон орны өөрчлөлт болон нар хиртэлтийг
    хэмждэг,
  • 3:05 - 3:10
    нууцлаг Антикифера механизм гэдэг
    төхөөрөмж байсан.
  • 3:10 - 3:12
    Өнөөдөр энэ нь археологич нарт
    Эртний Грекийн эзэмшсэн
  • 3:12 - 3:16
    мэдлэгийн талаар
    чухал мэдээллийг өгч байна.
  • 3:16 - 3:20
    Энэ хэсэгт мөн бид Дэлхийн дайны үеийн
  • 3:20 - 3:23
    онгоц болон шумбагчдыг олж эхэлдэг.
  • 3:23 - 3:26
    200 фут хүртэл шумбахад,
  • 3:26 - 3:31
    хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн эртний,
    хамгийн ховор ул мөрийг олох болно.
  • 3:31 - 3:34
    5,000 жилийн тэртээд, илүү их хуурай
    газар байдаг байв.
  • 3:34 - 3:39
    Яагаад гэвэл одоо далай болсон мөсөн уулс
    ихэнх усыг бүрдүүлдэг байсан.
  • 3:39 - 3:42
    Бидний өвөг дээдэс
    эдгээр газраар аялж,
  • 3:42 - 3:44
    далайн хөвөөгөөр явж,
    бид тэдний буудалласан газар,
  • 3:44 - 3:46
    чулуун зэвсгүүд,
  • 3:46 - 3:48
    болон тэдний агнадаг байсан
    амьтдын ясыг олдог.
  • 3:48 - 3:53
    Эдгээр газрууд нь бидэнд бидний өвөг
    дээдсийн нүүдлийн хэв маяг,
  • 3:53 - 3:54
    агнах аргачлал,
  • 3:54 - 3:58
    болон технологийн талаар үнэлж баршгүй
    мэдлэгийг өгдөг.
  • 3:58 - 4:00
    Хамгийн гүн хэсэгт, ямар ч хүн
    гишгэж байгаагүй.
  • 4:00 - 4:05
    Энэ хэсэг хүн төрөлхтөн үүсэн бий
    болохоос өмнө живсэн байсан.
  • 4:05 - 4:09
    Эндээс олж болох хүний гараар бүтсэн ганц
    зүйл нь дээрээс живсэн,
  • 4:09 - 4:14
    14,000 футын гүн дэх НАСА-н Санчир V
    пуужингийн хөдөлгүүр шиг зүйлс,
  • 4:14 - 4:17
    болон хамгийн гүн дэх сүйрсэн хөлөг
    онгоцнууд юм.
  • 4:17 - 4:20
    Далай бол бидэнд хүн төрөлхтний талаарх
  • 4:20 - 4:24
    мэдлэгийг байнга өгч байдаг
    усан доторх аварга музей юм.
  • 4:24 - 4:26
    Үүний өчүүхэн хэсгийг судалсан тул,
  • 4:26 - 4:29
    нээлтүүд ирээдүйд гарч ирсээр
    байх болно.
Title:
Хүн төрөлхтний түүхийн хэдий хэр нь далайн гүнд байдаг вэ? - Питер Кэмпбелл
Description:

Хичээлийг бүхэлд нь үзэх: http://ed.ted.com/lessons/how-much-of-human-history-is-on-the-bottom-of-the-ocean-peter-campbell

Живсэн булш, сөнөсөн хөлөг онгоц болон алдагдсан хотууд нь зөвхөн уран зохиолд гардаг гайхамшгууд биш юм. Далайн мандал дор, нэгэн үед хүмүүс хөлхөлдөж байсан хот болон өөр цаг үеийн дурсгалт зүйлс агуулсан сүйрсэн хөлөг онгоцууд байдаг. Питер Кэмпбелл биднийг хүн төрөлхтний талаар их зүйл хэлж чадах дурсгалууд хадгалагдсан аварга том усан доорх музейд аваачна.

Хичээлийг Питер Кэмпбелл, зураглалыг Блинд Пиг.

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TED-Ed
Duration:
04:46

Mongolian subtitles

Revisions Compare revisions