Хүн төрөлхтний түүхийн хэдий хэр нь далайн гүнд байдаг вэ? - Питер Кэмпбелл
-
0:07 - 0:08Живсэн булш,
-
0:08 - 0:10сүнстэй хөлөг онгоц,
-
0:10 - 0:11болон алдагдсан хотууд.
-
0:11 - 0:15Эдгээр нь зөвхөн зөгнөлт уран
зохиолд гардаг гайхамшгууд биш юм. -
0:15 - 0:16Далайн мандал дор,
-
0:16 - 0:19нэгэн үед хүмүүс
хөлхөлдөж байсан хот балгас, -
0:19 - 0:23өөр цаг үеийн дурсгалт зүйлстэй
сөнөсөн хөлгүүд байдаг. -
0:23 - 0:26Энэ нь усан доорх археологийн
судлах зүйл бөгөөд -
0:26 - 0:32судлаачид эндээс хүний гараар бүтээгдсэн
дурсгалт зүйлсийг нээж илрүүлдэг байна. -
0:32 - 0:34Тэд эрдэнэс ангуучлаагүй юм шүү.
-
0:34 - 0:37Усан доорх археологи нь эрт цагийн
уур амьсгал болон -
0:37 - 0:40эргийн шугамын талаарх чухал мэдээллийг,
-
0:40 - 0:42мөн бидэнд хүмүүс далайгаар хэрхэн
аялж байсан, -
0:42 - 0:46мянган жилийн өмнө амьдрал ямар
байсан талаар хэлж өгдөг. -
0:46 - 0:48Тэгэхээр бид яг юу олж болох вэ?
-
0:48 - 0:51Гүехэн газарт орчин үеийн зүйлстэй
холилдсон, -
0:51 - 0:54төрөл бүрийн эртний дурсгалыг бид
нээж илрүүлж байсан. -
0:54 - 0:57Энэ хэсэгт бидний өвөг дээдэс
хэрхэн загасчилж, -
0:57 - 0:59хэрхэн хөлөг онгоцоо засаж,
-
0:59 - 1:01хогоо хаяж,
тэр байтугай -
1:01 - 1:06ялласан далайн дээрэмчинг хэрхэн далайд
живүүлдэг байсан баримтыг олно. -
1:06 - 1:08Тэгээд ч энэ нь саяхны түүх биш юм.
-
1:08 - 1:15800,000 жилийн настай хөлийн мөр Британий
Норфолкийн эргээс олдсон. -
1:15 - 1:16Эдгээр гүехэн газруудад,
-
1:16 - 1:20живсэн хотуудын үлдэгдэл,
газар хөдлөлтөд дарагдаж, -
1:20 - 1:22цунами,
-
1:22 - 1:23тектоник хавтангуудын
-
1:23 - 1:26нөлөөгөөр далайн голдрил
дээр оршдог. -
1:26 - 1:30Бараг ихэнх живсэн хотууд энэ
түвшнээс олддог. -
1:30 - 1:34Учир нь суурьшмал иргэншил
эхэлснээс хойш -
1:34 - 1:37далайн түвшин хэдэн мянган жилд
тун бага өөрчлөгдсөн юм. -
1:37 - 1:40Жишээ нь, Италийн гүехэн эрэгт
-
1:40 - 1:462,000-аас гаруй настай Ромын
эргийн хот Байа оршдог байсан. -
1:46 - 1:49Тэнд, Ромын агуу гэр бүл, сенатор болон
эзэн хаадын барьсан -
1:49 - 1:54сүйдсэн барилга дундуур сэлэх боломжтой.
-
1:54 - 1:56Дараа нь сүйрсэн хөлөг онгоцууд байна.
-
1:56 - 2:00Хөлөг онгоцнууд ашиглах боломжгүй болох
үед тэднийг эргийн ойролцоо, -
2:00 - 2:05голын адаг, гол болон гүехэн булангаас
зайдуу газарт орхидог байв. -
2:05 - 2:10Археологичид үүнийг боомтын оргил, уналтын
цаг хугацааг тогтоох болон -
2:10 - 2:14хөлөг онгоц барих түүхэн урлагийн
нууцыг тайлахад ашигладаг. -
2:14 - 2:18Жишээ нь Данийн Роскиллед албаар
живүүлсэн таван хөлөг онгоц Викингчүүд -
2:18 - 2:241,000 жилийн өмнө хэрхэн өөрсдийн
онгоцуудаа хийдэг байсныг илрүүлсэн. -
2:24 - 2:26Бид дахиад доошилвол,
-
2:26 - 2:29хүн төрөлхтний бүтээн байгуулсан
хамгийн гүнд орших -
2:29 - 2:32эртний усан зогсоолын хана болон
боомтуудад хүрэх болно. -
2:32 - 2:37Бид мөн шуурга, дайн болон мөсөн уултай
мөргөлдөж сүйрсэн хөлөг онгоцуудыг харна. -
2:37 - 2:40Бид өнөөдөр Хар сахалтын хөлөг онгоц шиг
олон онгоцуудад -
2:40 - 2:41малталт хийж байгаа бөгөөд
-
2:41 - 2:46энэ нь 18-р зууны далайн дээрэмчдийн
нууцлаг амьдралыг харуулна. -
2:46 - 2:51Гэхдээ дараагийн 50 футэд, бүр илүү гүнд,
-
2:51 - 2:53Антикиферад МЭӨ 1-р зуунд живсэн
-
2:53 - 2:56сайн хадгалагдсан
хөлөг онгоц зэрэг байдаг. -
2:56 - 2:58Үүнийг олох үед, түүн дотор хөшөөнүүд,
-
2:58 - 2:59худалдаалах бараа,
-
2:59 - 3:02мөн хамгийн анхны компьютер гэгддэг,
-
3:02 - 3:05одон орны өөрчлөлт болон нар хиртэлтийг
хэмждэг, -
3:05 - 3:10нууцлаг Антикифера механизм гэдэг
төхөөрөмж байсан. -
3:10 - 3:12Өнөөдөр энэ нь археологич нарт
Эртний Грекийн эзэмшсэн -
3:12 - 3:16мэдлэгийн талаар
чухал мэдээллийг өгч байна. -
3:16 - 3:20Энэ хэсэгт мөн бид Дэлхийн дайны үеийн
-
3:20 - 3:23онгоц болон шумбагчдыг олж эхэлдэг.
-
3:23 - 3:26200 фут хүртэл шумбахад,
-
3:26 - 3:31хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн эртний,
хамгийн ховор ул мөрийг олох болно. -
3:31 - 3:345,000 жилийн тэртээд, илүү их хуурай
газар байдаг байв. -
3:34 - 3:39Яагаад гэвэл одоо далай болсон мөсөн уулс
ихэнх усыг бүрдүүлдэг байсан. -
3:39 - 3:42Бидний өвөг дээдэс
эдгээр газраар аялж, -
3:42 - 3:44далайн хөвөөгөөр явж,
бид тэдний буудалласан газар, -
3:44 - 3:46чулуун зэвсгүүд,
-
3:46 - 3:48болон тэдний агнадаг байсан
амьтдын ясыг олдог. -
3:48 - 3:53Эдгээр газрууд нь бидэнд бидний өвөг
дээдсийн нүүдлийн хэв маяг, -
3:53 - 3:54агнах аргачлал,
-
3:54 - 3:58болон технологийн талаар үнэлж баршгүй
мэдлэгийг өгдөг. -
3:58 - 4:00Хамгийн гүн хэсэгт, ямар ч хүн
гишгэж байгаагүй. -
4:00 - 4:05Энэ хэсэг хүн төрөлхтөн үүсэн бий
болохоос өмнө живсэн байсан. -
4:05 - 4:09Эндээс олж болох хүний гараар бүтсэн ганц
зүйл нь дээрээс живсэн, -
4:09 - 4:1414,000 футын гүн дэх НАСА-н Санчир V
пуужингийн хөдөлгүүр шиг зүйлс, -
4:14 - 4:17болон хамгийн гүн дэх сүйрсэн хөлөг
онгоцнууд юм. -
4:17 - 4:20Далай бол бидэнд хүн төрөлхтний талаарх
-
4:20 - 4:24мэдлэгийг байнга өгч байдаг
усан доторх аварга музей юм. -
4:24 - 4:26Үүний өчүүхэн хэсгийг судалсан тул,
-
4:26 - 4:29нээлтүүд ирээдүйд гарч ирсээр
байх болно.
- Title:
- Хүн төрөлхтний түүхийн хэдий хэр нь далайн гүнд байдаг вэ? - Питер Кэмпбелл
- Description:
-
Хичээийг бүхэлд нь үзэх: http://ed.ted.com/lessons/how-much-of-human-history-is-on-the-bottom-of-the-ocean-peter-campbell
Живсэн булш, сөнөсөн хөлөг онгоц болон алдагдсан хотууд нь зөвхөн уран зохиолд гардаг гайхамшгууд биш юм. Далайн мандал дор, нэгэн үед хүмүүс хөлхөлдөж байсан хот болон өөр цаг үеийн дурсгалт зүйлс агуулсан сүйрсэн хөлөг онгоцууд байдаг. Питер Кэмпбелл биднийг хүн төрөлхтний талаар их зүйл хэлж чадах дурсгалууд хадгалагдсан аварга том усан доорх музейд аваачна.
Хичээлийг Питер Кэмпбелл, зураглалыг Блинд Пиг.
- Video Language:
- English
- Team:
- closed TED
- Project:
- TED-Ed
- Duration:
- 04:46
Sundari Enkhtugs edited Mongolian subtitles for How much of human history is on the bottom of the ocean? - Peter Campbell | ||
Sundari Enkhtugs approved Mongolian subtitles for How much of human history is on the bottom of the ocean? - Peter Campbell | ||
Sundari Enkhtugs edited Mongolian subtitles for How much of human history is on the bottom of the ocean? - Peter Campbell | ||
Batchansaa Batzorig accepted Mongolian subtitles for How much of human history is on the bottom of the ocean? - Peter Campbell | ||
Batchansaa Batzorig edited Mongolian subtitles for How much of human history is on the bottom of the ocean? - Peter Campbell | ||
Batchansaa Batzorig edited Mongolian subtitles for How much of human history is on the bottom of the ocean? - Peter Campbell | ||
Batchansaa Batzorig edited Mongolian subtitles for How much of human history is on the bottom of the ocean? - Peter Campbell | ||
Zuluha Zul edited Mongolian subtitles for How much of human history is on the bottom of the ocean? - Peter Campbell |