Хойд Солонгосоос зугтсан минь
-
0:01 - 0:05Би хүүхэд байхдаа өөрийн эх орныг дэлхийд
хамгийн сайхан нь гэж боддог байлаа. -
0:05 - 0:08Би ''Атаархах зүйл үгүй'' гэдэг
дуу дуулж өссөн. -
0:09 - 0:11Би их л бахархдаг байлаа.
-
0:11 - 0:15Сургуульд байхдаа бид Ким Ил Сунгийн
түүхийг сурахад их цаг зарцуулдаг байсан, -
0:15 - 0:18гэхдээ гадаад ертөнцийн талаар
огт сурч байгаагүй. -
0:19 - 0:23Харин Америк, Өмнөд Солонгос, Японыг
манай дайснууд гэдгийг мэддэг байлаа. -
0:24 - 0:27Гадаад ертөнцийн талаар боддог байсан ч,
-
0:27 - 0:31бүхий л амьдралаа Хойд Солонгост өнгөрөөнө
гэж боддог байсан. -
0:31 - 0:33Гэнэт бүх зүйл өөрчлөгдсөн.
-
0:35 - 0:39Би 7 настай байхдаа олны нүдэн дээр
цаазаар авахыг хамгийн анх харсан. -
0:39 - 0:43Гэсэн ч Хойд Солонгосын амьдрал маань
энгийн гэж бодсон хэвээр. -
0:43 - 0:45Манай гэр бүл ядуу байгаагүй,
-
0:45 - 0:48би хэзээ ч өлсөж
үзээгүй байсан. -
0:48 - 0:53Гэтэл 1995 оны нэг өдөр ээж маань
хамт ажилладаг хүнийхээ эгчээс -
0:53 - 0:55нэгэн захиа авч ирсэн.
-
0:55 - 0:58''Чи энийг унших үед,
-
0:58 - 1:03манай гэр бүлийн 5 гишүүн энэ хорвоод
байхгүй байх болно. -
1:03 - 1:07Бид өнгөрсөн гурван долоо хоног
юу ч идээгүй. -
1:07 - 1:09Бид шалан дээр хамтдаа хэвтэж байна.
-
1:09 - 1:15Бие үнэхээр сульдаж,
үхлээ хүлээж байна.'' -
1:19 - 1:20Би үнэхээр их цочирдсон.
-
1:22 - 1:26Улсын маань хүмүүс зовж байгааг
анхны удаагаа сонссон нь энэ байлаа. -
1:28 - 1:31Удалгүй галт тэрэгний зогсоолын
хажуугаар өнгөрөхдөө, -
1:31 - 1:35өнөөг хүртэл мартаж чадаагүй
аймшигт дүр зургийг харсан. -
1:36 - 1:39Амьгүй бүсгүй газар хэвтэж,
-
1:39 - 1:43түүний тэвэрт турж эцсэн хүүхэд
-
1:43 - 1:46ээжийнхээ царай руу
өрөвдөлтэйгээр ширтэж байв. -
1:48 - 1:49Хэн ч тэдэнд туслаагүй
-
1:49 - 1:54учир нь өөрсдийгөө болон гэр бүлээ
аврахаар хичээж байсан. -
1:56 - 2:001990 оны дундуур маш хүнд өлсгөлөн Хойд
Солонгост нүүрлэсэн. -
2:00 - 2:05Эцэст нь сая гаруй хүн
өлсгөлөнгөөр нас барж, -
2:05 - 2:10олон хүмүүс өвс, шавж болон модны
холтос идэж амь гарсан. -
2:12 - 2:15Тог тасрах нь түгээмэл болж,
-
2:15 - 2:19шөнөдөө эргэн тойрон хав харанхуй
-
2:19 - 2:22зөвхөн Хятадын далайгаас гарах гэрэл
-
2:22 - 2:24голын цаанаас харагддаг
байсан. -
2:24 - 2:29Яагаад тэд тогтой байхад
бидэнд байхгүйг гайхдаг байлаа. -
2:30 - 2:34Энэ хиймэл дагуулаас авсан Хойд
Солонгосын шөнийг зураг -
2:34 - 2:36хөрш орнуудтай харьцуулсан нь.
-
2:38 - 2:39Энэ бол Амнок гол.
-
2:39 - 2:44Хойд Солонгос болон Хятадын
хилийн нэг хэсэг. -
2:44 - 2:49Харж байгаачлан гол зарим хэсгээрээ
их нарийн байдаг бөгөөд, -
2:49 - 2:51Хойд Солонгосчууд нууцаар гатлах
боломжтой байдаг. -
2:53 - 2:54Гэвч олон хүн амиа алддаг.
-
2:55 - 2:59Заримдаа би цогцос гол даган урсаж
байхыг хардаг байсан. -
3:02 - 3:07Би Хойд Солонгосыг хэрхэн орхисон
талаараа дэлгэрэнгүй ярьж чадахгүй ч -
3:07 - 3:11гэхдээ хэлж чадах ганц зүйл маань
өлсгөлөнгийн муухай жилүүдэд -
3:11 - 3:16би холын хамаатнуудтайгаа амьдрахаар
Хятад руу явсан. -
3:16 - 3:21Би гэхдээ гэр бүлээсээ түр хугацаанд
-
3:21 - 3:23салж байна л гэж бодсон.
-
3:23 - 3:25Буцаад хамтдаа амьдрах хүртэл
-
3:25 - 3:2814 жил болох юм гэж
төсөөлөөгүй. -
3:29 - 3:33Хятад улсад, гэр бүлгүй жаахан охин
амьдрахад хэцүү байсан. -
3:33 - 3:36Хойд Солонгосын дүрвэгчийн
амьдралын талаар -
3:36 - 3:38огтхон ч төсөөлөл байгаагүй.
-
3:38 - 3:42Удалгүй энэ нь зөвхөн хэцүү биш,
-
3:42 - 3:44бас үнэхээр аюултай болохыг мэдсэн.
-
3:45 - 3:51Учир нь Хойд Солонгосын дүрвэгчид Хятад
улсад хууль бус цагаачид гэж тооцогддог. -
3:52 - 3:57Иймд хэн болох маань илчлэгдэх
вий гэхээс үргэлж айдаг байв. -
3:57 - 4:00Ингэвэл би эх орон руугаа аймшигт
хувь заяатай буцаагдана, -
4:00 - 4:02буцаад л Хойд Солонгос руу.
-
4:03 - 4:06Нэг өдөр миний аймшигт хар дарсан зүүд
биеллээ олсон. -
4:06 - 4:08Хятад цагдаа нарт баригдчихсан.
-
4:08 - 4:13Ингээд би цагдаагийн хэлтэст
байцаагдахаар очсон. -
4:13 - 4:16Хэн хэгэн намайг Хойд Солонгос хүн
хэмээн хардаж, -
4:16 - 4:20тиймээс тэд миний Хятад хэлийг шалган
-
4:20 - 4:22маш олон асуултууд асуусан.
-
4:23 - 4:24Би үнэхээр айсан байсан.
-
4:25 - 4:27Зүрх минь дэлбэрэх нь гэж бодсон.
-
4:28 - 4:33Хэрэв аль нэг зүйл буруу байвал,
би шоронд сууж, нутаг буцаагдана. -
4:34 - 4:36Амьдрал минь дууслаа гэж бодсон.
-
4:37 - 4:40Гэхдээ сэтгэл хөдлөлөө барьж,
-
4:40 - 4:41бүх асуултанд хариулсан.
-
4:42 - 4:44Намайг байцааж дууссаны дараа,
-
4:44 - 4:46нэг түшмэл нөгөөдөө,
-
4:46 - 4:49''Энэ чинь худлаа мэдээлэл байна.
Хойд Солонгос хүн биш байна'' гэсэн. -
4:50 - 4:53Тэгээд л тэд намайг тавьж явуулсан.
Гайхамшиг. -
4:54 - 4:58Хятадад байдаг зарим Хойд Солонгосчууд
гадаад элчингээс орогнол хүсдэг. -
4:59 - 5:03Гэхдээ ихэнхи нь Хятад цагдаад баригдан
-
5:03 - 5:04буцаагдах аюултай.
-
5:04 - 5:06Энэ охид үнэхээр азтай.
-
5:06 - 5:08Баригдсан ч гэсэн,
-
5:08 - 5:12эцэст нь олон улсаас тавьсан
шаардлагаар суллагдсан. -
5:13 - 5:16Эдгээр Хойд Солонгосчуудад аз таараагүй.
-
5:16 - 5:20Жил бүр тоо томшгүй Хойд Солонгосчууд
Хятадад баригдаж -
5:20 - 5:23Хойд Солонгос руу буцаагддаг.
-
5:23 - 5:28Тэнд тамлагдаж, хоригдож,
нийтийн нүдэн дээр цаазлагддаг. -
5:29 - 5:32Би зугтаж гарсан хувьтай ч,
-
5:32 - 5:35олон Хойд Солонгосчуудад тийм
аз тохиогоогүй. -
5:35 - 5:39Хойд Солонгосчууд хэн гэдгээ нууж
амьд үлдэхийн төлөө тэмцдэг нь -
5:39 - 5:42үнэхээр эмгэнэлтэй.
-
5:43 - 5:46Шинэ хэл сураад ажил олсон ч гэсэн,
-
5:46 - 5:50хорвоо ертөнц хормын дотор л
орвонгоороо эргэж болно. -
5:50 - 5:54Тиймээс ч 10 жил хэн гэдгээ
нуусны дараа -
5:54 - 5:57би Өмнөд Солонгос руу явах эрсдэлтэй
шийдвэр гаргасан. -
5:58 - 6:01Мөн би дахин шинэ амьдрал эхлүүлсэн.
-
6:01 - 6:03Өмнөд Солонгост суурьших
-
6:03 - 6:06миний төсөөлснөөс ч
хэцүү байсан. -
6:06 - 6:10Өмнөд Солонгост Англи хэл үнэхээр чухал
байсан учир -
6:10 - 6:12би 3 дахь хэлээ сурч эхэлсэн.
-
6:13 - 6:18Мөн Хойд болон Өмнөдийн ялгаа маш их
байсныг ойлгосон. -
6:18 - 6:20Бид бүгд Солонгосчууд байсан ч дотроо бол
-
6:20 - 6:2567 жилийн хуваагдмал байснаас
маш өөр болсон байсан. -
6:26 - 6:29Би өөрийгөө таних хямралд хүртэл орсон.
-
6:30 - 6:32Би Өмнөд Солонгос уу
эсвэл Хойд Солонгос уу? -
6:33 - 6:35Би хаанаас ирсэн юм бэ?
Хэн юм бэ? -
6:36 - 6:41Гэнэт л миний эх орон гэж
бахархах зүйл байхгүй болчихсон. -
6:44 - 6:47Өмнөд Солонгосын амьдралд дасах амар
байгаагүй ч -
6:47 - 6:52би төлөвлөгөө гаргаж, их сургуулийн
элсэлтийн шалгалтанд бэлдэж эхэлсэн. -
6:52 - 6:56Шинэ амьдралдаа дөнгөж дасаж байхдаа
-
6:56 - 6:59цочирдмоор дуудлага хүлээн авсан.
-
6:59 - 7:01Хойд Солонгосын эрх мэдэлтнүүд
миний гэр бүлдээ явуулсан -
7:01 - 7:03мөнгийг маань хурааж,
-
7:03 - 7:08шийтгэлд нь манай гэр бүлийг
-
7:08 - 7:11цөллөгт явуулах болсон.
-
7:11 - 7:13Тэд яаралтай зугтах хэрэгтэй болсон.
-
7:14 - 7:17Ингээд би тэднийг зугтаалгахаар
төлөвлөж эхэлсэн. -
7:18 - 7:21Хойд Солонгосчууд эрх чөлөөнд
хүрэхийн тулд -
7:21 - 7:23итгэмээргүй хол зам туулдаг.
-
7:24 - 7:26Хойд болон Өмнөд Солонгосын
хил давах нь -
7:26 - 7:29бараг л бүтэшгүй зүйл.
-
7:29 - 7:33Ингээд би Хятад руу
буцаж нисээд -
7:33 - 7:36Хойд Солонгосын хил рүү зүглэсэн.
-
7:37 - 7:40Гэрийнхэн маань Хятадаар ярьж чадахгүй
учраас -
7:40 - 7:443200км газар Хятад болон,
зүүн өмнөд Ази руу -
7:44 - 7:48би өөрөө газарчлах хэрэгтэй болсон.
-
7:49 - 7:51Автобусаар 7 хоног явж,
-
7:51 - 7:54хэд хэдэн удаа баригдах шахсан.
-
7:54 - 8:00Нэг удаа автобусыг
Хятад цагдаа зогсоож шалгасан. -
8:01 - 8:03Тэр хүн бүрийн үнэмлэхийг аваад
-
8:03 - 8:06асуулт асууж эхэлсэн.
-
8:06 - 8:11Гэрийнхэн маань Хятад хэл ойлгохгүй учир,
-
8:11 - 8:13баригдах нь дээ гэж бодсон.
-
8:14 - 8:17Хятад цагдаа гэрийнхэн рүү
дөхөж ирэх үед -
8:17 - 8:19би гэнэт босч зогсоод
-
8:19 - 8:23эдгээр хүмүүс миний харгалзаж буй
дүлий бас тэнэг хүмүүс гэж хэлсэн. -
8:24 - 8:26Тэр надруу сэжигтэй харсан ч
-
8:26 - 8:29азаар надад итгэсэн.
-
8:30 - 8:33Бид Лаос улсын хил хүртэл явж чадсан.
-
8:34 - 8:38Гэхдээ би бараг бүх мөнгөө
Лаосын хил хамгаалагчдад -
8:38 - 8:40хахууль болгож өгсөн.
-
8:41 - 8:43Хил давж чадсан ч гэсэн,
-
8:43 - 8:48гэрийнхэн маань баривчлагдаж, хууль бусаар
хил давсан хэргээр шоронд орсон. -
8:49 - 8:51Бүх төлбөр болон хахуулийг төлсний дараа,
-
8:51 - 8:54гэр бүлийнхэн маань
нэг сарын дараа суллагдсан. -
8:55 - 8:59Гэсэн ч удалгүй Лаосын нийслэлд
-
8:59 - 9:00дахин баривчлагдсан.
-
9:02 - 9:05Энэ миний амьдралын хамгийн хэцүү
үеийн нэг байсан. -
9:06 - 9:11Гэр бүлээ эрх чөлөөнд хүргэхийн тулд би
бүхнийг хийсэн ч, -
9:11 - 9:13ийм ойрхон ирээд
-
9:13 - 9:15Өмнөд Солонгосын элчинтэй тун ойрхон газар
-
9:15 - 9:18тэд маань шоронд орсон.
-
9:19 - 9:22Цагаачдын оффис болон
цагдаагийн газрын хооронд -
9:22 - 9:24эргэж буцан их явсан.
-
9:24 - 9:27Гэр бүлээ суллуулахын тулд цөхрөлгүй
хичээсэн. -
9:27 - 9:31Гэвч надад торгууль эсвэл хахууль
төлөх хангалттай мөнгө байгаагүй. -
9:31 - 9:32Би хамаг найдвараа алдсан.
-
9:33 - 9:36Тэр үед нэг залуу надаас
-
9:36 - 9:38''Юу болоов?'' гэж асуусан.
-
9:38 - 9:43Огт танихгүй хүн асуух сэтгэлтэй
байгаад их гайхсан. -
9:44 - 9:46Муухан Англи хэлээрээ толь бичиг
ашиглан, -
9:46 - 9:50нөхцөл байдыг тайлбарлахад,
огтхон ч эргэлзэлгүйгээр -
9:50 - 9:52тэр АТМ руу явж
-
9:52 - 9:55хэрэгтэй бүх мөнгийг төлөөд
гэр бүлийнхнийг маань болон -
9:55 - 9:58өөр 2 Хойд Солонгосчуудыг
шоронгоос гаргасан. -
9:59 - 10:02Бүхий л сэтгэлээрээ би түүнд талархсанаа
илэрхийлж, -
10:02 - 10:04''Та яагаад надад тусалж байгаа
юм бэ'' гэхэд -
10:05 - 10:07''Би чамд туслаагүй ээ''
-
10:07 - 10:10''Би Хойд Солонгосын хүмүүст
тусалж байна'' гэсэн. -
10:10 - 10:14Энэ миний амьдралд их бэлэгдэлтэй мөч
гэдгийг ойлгосон. -
10:15 - 10:20Сайхан сэтгэлт танихгүй хүн найдварыг
надад мөн Хойд Солонгосчуудад бэлэгдсэн. -
10:20 - 10:22Бидэнд хамгийн хэрэгтэй мөчид.
-
10:22 - 10:25Мөн тэр хүний энэрэнгүй сэтгэл
-
10:25 - 10:28болон ОУ-ын нийгэмлэгүүдийн дэмжлэг
-
10:28 - 10:32Хойд Солонгосчуудад хэрэгтэй
итгэлийн дөл гэдгийг харуулсан. -
10:33 - 10:35Урт аяллын эцэст
-
10:35 - 10:38гэр бүлтэйгээ би Өмнөд Солонгост дахин
уулзсан. -
10:39 - 10:42Гэвч эрх чөлөөнд хүрэх нь зөвхөн
тулааны тал нь. -
10:43 - 10:46Олон Хойд Солонгосчууд гэр бүлээсээ
тусгаарлагдаад -
10:46 - 10:49шинэ улсад ирэхдээ,
-
10:49 - 10:51бага эсвэл ямар ч мөнгөгүй эхэлдэг.
-
10:52 - 10:55Тиймээс бидэнд ОУ-ын нийгэмлэгээс
боловсрол, Англи хэлний хичээл, -
10:56 - 11:00ажлын дадлага болон өөр
тусламжууд авах нь нэмэртэй. -
11:01 - 11:03Мөн бид Хойд Солонгос дахь хүмүүс ба
-
11:03 - 11:07гадаад ертөнцийн хооронд гүүр болж болно.
-
11:07 - 11:13Учир нь олон хүмүүс тэндэх гэр бүлтэйгээ
холбоотой байж, -
11:13 - 11:15мэдээлэл болон мөнгө явуулж
-
11:15 - 11:18Хойд Солонгосыг дотроосоо
өөрчлөгдөхөд нь нэмэр болдог. -
11:19 - 11:24Би үнэхээр азтай байж, маш их туслалцаа,
урам зориг авсан учир -
11:25 - 11:28хүсэл эрмэлзэлтэй Хойд Солонгосчуудад
-
11:28 - 11:32олон улсын тусламжтайгаар дэвжих
боломж олгоход тусламаар байна. -
11:34 - 11:37Та нар илүү олон Хойд Солонгосчуудыг
-
11:37 - 11:39дэлхий дахинд болон TED тайзан дээр
амжилттай байхыг -
11:39 - 11:41харна гэдэгт итгэлтэй байна.
-
11:41 - 11:42Баярлалаа.
-
11:42 - 11:49(Алга Ташилт)
- Title:
- Хойд Солонгосоос зугтсан минь
- Speaker:
- Хёонсэо Ли
- Description:
-
Хойд Солонгост өсч торнихдоо, Хёонсэо Ли өөрийн улсаа ''дэлхийн хамгийн сайхан нь'' гэж боддог байв. 90-аад оны өлсгөсөн нүүрлэхэд тэр эргэлзэж эхэлсэн. 14 настайдаа улсаасаа зугтан Хятадад дүрвэгч болон нуугдах болсон. Түүний түүх сэтгэл эмзэглүүлсэн, амьд үлдэх болон найдварын тухай өгүүлнэ. Мөн хил хязгаар ард үлдсэн ч үргэлжийн аюултай нүүр тулгардаг хүмүүсийн тухай хүчтэй сануулга байх болно.
- Video Language:
- English
- Team:
- closed TED
- Project:
- TEDTalks
- Duration:
- 12:15
Marla Munkh-Achit approved Mongolian subtitles for My escape from North Korea | ||
Marla Munkh-Achit edited Mongolian subtitles for My escape from North Korea | ||
Tuya Bat edited Mongolian subtitles for My escape from North Korea | ||
Marla Munkh-Achit accepted Mongolian subtitles for My escape from North Korea | ||
Marla Munkh-Achit edited Mongolian subtitles for My escape from North Korea | ||
Uyanga Gantulga edited Mongolian subtitles for My escape from North Korea | ||
Uyanga Gantulga edited Mongolian subtitles for My escape from North Korea | ||
Uyanga Gantulga edited Mongolian subtitles for My escape from North Korea |