1 00:00:00,824 --> 00:00:04,777 Би хүүхэд байхдаа өөрийн эх орныг дэлхийд хамгийн сайхан нь гэж боддог байлаа. 2 00:00:05,150 --> 00:00:08,321 Би ''Атаархах зүйл үгүй'' гэдэг дуу дуулж өссөн. 3 00:00:08,984 --> 00:00:10,682 Би их л бахархдаг байлаа. 4 00:00:11,080 --> 00:00:14,985 Сургуульд байхдаа бид Ким Ил Сунгийн түүхийг сурахад их цаг зарцуулдаг байсан, 5 00:00:14,985 --> 00:00:17,704 гэхдээ гадаад ертөнцийн талаар огт сурч байгаагүй. 6 00:00:18,981 --> 00:00:22,925 Харин Америк, Өмнөд Солонгос, Японыг манай дайснууд гэдгийг мэддэг байлаа. 7 00:00:23,806 --> 00:00:27,195 Гадаад ертөнцийн талаар боддог байсан ч, 8 00:00:27,219 --> 00:00:30,859 бүхий л амьдралаа Хойд Солонгост өнгөрөөнө гэж боддог байсан. 9 00:00:30,883 --> 00:00:33,267 Гэнэт бүх зүйл өөрчлөгдсөн. 10 00:00:34,587 --> 00:00:39,108 Би 7 настай байхдаа олны нүдэн дээр цаазаар авахыг хамгийн анх харсан. 11 00:00:39,484 --> 00:00:42,560 Гэсэн ч Хойд Солонгосын амьдрал маань энгийн гэж бодсон хэвээр. 12 00:00:42,779 --> 00:00:44,693 Манай гэр бүл ядуу байгаагүй, 13 00:00:44,717 --> 00:00:47,946 би хэзээ ч өлсөж үзээгүй байсан. 14 00:00:48,414 --> 00:00:52,955 Гэтэл 1995 оны нэг өдөр ээж маань хамт ажилладаг хүнийхээ эгчээс 15 00:00:52,979 --> 00:00:54,979 нэгэн захиа авч ирсэн. 16 00:00:55,003 --> 00:00:58,014 ''Чи энийг унших үед, 17 00:00:58,038 --> 00:01:02,870 манай гэр бүлийн 5 гишүүн энэ хорвоод байхгүй байх болно. 18 00:01:02,894 --> 00:01:06,672 Бид өнгөрсөн гурван долоо хоног юу ч идээгүй. 19 00:01:06,973 --> 00:01:09,409 Бид шалан дээр хамтдаа хэвтэж байна. 20 00:01:09,433 --> 00:01:15,102 Бие үнэхээр сульдаж, үхлээ хүлээж байна.'' 21 00:01:18,616 --> 00:01:20,131 Би үнэхээр их цочирдсон. 22 00:01:21,608 --> 00:01:26,084 Улсын маань хүмүүс зовж байгааг анхны удаагаа сонссон нь энэ байлаа. 23 00:01:27,941 --> 00:01:31,000 Удалгүй галт тэрэгний зогсоолын хажуугаар өнгөрөхдөө, 24 00:01:31,024 --> 00:01:35,206 өнөөг хүртэл мартаж чадаагүй аймшигт дүр зургийг харсан. 25 00:01:36,381 --> 00:01:39,377 Амьгүй бүсгүй газар хэвтэж, 26 00:01:39,401 --> 00:01:42,566 түүний тэвэрт турж эцсэн хүүхэд 27 00:01:42,590 --> 00:01:45,825 ээжийнхээ царай руу өрөвдөлтэйгээр ширтэж байв. 28 00:01:47,516 --> 00:01:49,398 Хэн ч тэдэнд туслаагүй 29 00:01:49,422 --> 00:01:54,363 учир нь өөрсдийгөө болон гэр бүлээ аврахаар хичээж байсан. 30 00:01:56,021 --> 00:01:59,616 1990 оны дундуур маш хүнд өлсгөлөн Хойд Солонгост нүүрлэсэн. 31 00:02:00,085 --> 00:02:04,766 Эцэст нь сая гаруй хүн өлсгөлөнгөөр нас барж, 32 00:02:04,790 --> 00:02:10,356 олон хүмүүс өвс, шавж болон модны холтос идэж амь гарсан. 33 00:02:11,683 --> 00:02:14,943 Тог тасрах нь түгээмэл болж, 34 00:02:14,967 --> 00:02:19,382 шөнөдөө эргэн тойрон хав харанхуй 35 00:02:19,406 --> 00:02:21,852 зөвхөн Хятадын далайгаас гарах гэрэл 36 00:02:21,876 --> 00:02:24,382 голын цаанаас харагддаг байсан. 37 00:02:24,406 --> 00:02:28,628 Яагаад тэд тогтой байхад бидэнд байхгүйг гайхдаг байлаа. 38 00:02:30,251 --> 00:02:33,976 Энэ хиймэл дагуулаас авсан Хойд Солонгосын шөнийг зураг 39 00:02:34,000 --> 00:02:35,521 хөрш орнуудтай харьцуулсан нь. 40 00:02:37,658 --> 00:02:39,355 Энэ бол Амнок гол. 41 00:02:39,379 --> 00:02:43,833 Хойд Солонгос болон Хятадын хилийн нэг хэсэг. 42 00:02:44,434 --> 00:02:48,549 Харж байгаачлан гол зарим хэсгээрээ их нарийн байдаг бөгөөд, 43 00:02:48,573 --> 00:02:51,444 Хойд Солонгосчууд нууцаар гатлах боломжтой байдаг. 44 00:02:53,047 --> 00:02:54,412 Гэвч олон хүн амиа алддаг. 45 00:02:54,714 --> 00:02:59,204 Заримдаа би цогцос гол даган урсаж байхыг хардаг байсан. 46 00:03:02,325 --> 00:03:07,103 Би Хойд Солонгосыг хэрхэн орхисон талаараа дэлгэрэнгүй ярьж чадахгүй ч 47 00:03:07,127 --> 00:03:11,265 гэхдээ хэлж чадах ганц зүйл маань өлсгөлөнгийн муухай жилүүдэд 48 00:03:11,289 --> 00:03:15,863 би холын хамаатнуудтайгаа амьдрахаар Хятад руу явсан. 49 00:03:16,490 --> 00:03:20,983 Би гэхдээ гэр бүлээсээ түр хугацаанд 50 00:03:21,007 --> 00:03:22,575 салж байна л гэж бодсон. 51 00:03:22,599 --> 00:03:24,515 Буцаад хамтдаа амьдрах хүртэл 52 00:03:24,539 --> 00:03:27,784 14 жил болох юм гэж төсөөлөөгүй. 53 00:03:29,038 --> 00:03:33,062 Хятад улсад, гэр бүлгүй жаахан охин амьдрахад хэцүү байсан. 54 00:03:33,086 --> 00:03:36,405 Хойд Солонгосын дүрвэгчийн амьдралын талаар 55 00:03:36,429 --> 00:03:37,912 огтхон ч төсөөлөл байгаагүй. 56 00:03:38,476 --> 00:03:42,069 Удалгүй энэ нь зөвхөн хэцүү биш, 57 00:03:42,093 --> 00:03:44,491 бас үнэхээр аюултай болохыг мэдсэн. 58 00:03:44,515 --> 00:03:51,228 Учир нь Хойд Солонгосын дүрвэгчид Хятад улсад хууль бус цагаачид гэж тооцогддог. 59 00:03:52,162 --> 00:03:56,733 Иймд хэн болох маань илчлэгдэх вий гэхээс үргэлж айдаг байв. 60 00:03:56,757 --> 00:04:00,108 Ингэвэл би эх орон руугаа аймшигт хувь заяатай буцаагдана, 61 00:04:00,132 --> 00:04:01,826 буцаад л Хойд Солонгос руу. 62 00:04:02,969 --> 00:04:05,667 Нэг өдөр миний аймшигт хар дарсан зүүд биеллээ олсон. 63 00:04:05,691 --> 00:04:08,414 Хятад цагдаа нарт баригдчихсан. 64 00:04:08,438 --> 00:04:12,505 Ингээд би цагдаагийн хэлтэст байцаагдахаар очсон. 65 00:04:12,529 --> 00:04:16,187 Хэн хэгэн намайг Хойд Солонгос хүн хэмээн хардаж, 66 00:04:16,211 --> 00:04:19,592 тиймээс тэд миний Хятад хэлийг шалган 67 00:04:19,616 --> 00:04:22,162 маш олон асуултууд асуусан. 68 00:04:22,910 --> 00:04:24,392 Би үнэхээр айсан байсан. 69 00:04:25,352 --> 00:04:27,487 Зүрх минь дэлбэрэх нь гэж бодсон. 70 00:04:28,164 --> 00:04:33,021 Хэрэв аль нэг зүйл буруу байвал, би шоронд сууж, нутаг буцаагдана. 71 00:04:33,997 --> 00:04:35,735 Амьдрал минь дууслаа гэж бодсон. 72 00:04:36,632 --> 00:04:39,508 Гэхдээ сэтгэл хөдлөлөө барьж, 73 00:04:39,532 --> 00:04:41,277 бүх асуултанд хариулсан. 74 00:04:41,880 --> 00:04:43,638 Намайг байцааж дууссаны дараа, 75 00:04:43,662 --> 00:04:45,921 нэг түшмэл нөгөөдөө, 76 00:04:45,921 --> 00:04:49,277 ''Энэ чинь худлаа мэдээлэл байна. Хойд Солонгос хүн биш байна'' гэсэн. 77 00:04:50,013 --> 00:04:52,823 Тэгээд л тэд намайг тавьж явуулсан. Гайхамшиг. 78 00:04:54,243 --> 00:04:58,426 Хятадад байдаг зарим Хойд Солонгосчууд гадаад элчингээс орогнол хүсдэг. 79 00:04:59,213 --> 00:05:02,681 Гэхдээ ихэнхи нь Хятад цагдаад баригдан 80 00:05:02,705 --> 00:05:03,965 буцаагдах аюултай. 81 00:05:04,451 --> 00:05:06,167 Энэ охид үнэхээр азтай. 82 00:05:06,191 --> 00:05:07,856 Баригдсан ч гэсэн, 83 00:05:07,880 --> 00:05:11,587 эцэст нь олон улсаас тавьсан шаардлагаар суллагдсан. 84 00:05:12,799 --> 00:05:15,926 Эдгээр Хойд Солонгосчуудад аз таараагүй. 85 00:05:15,950 --> 00:05:19,948 Жил бүр тоо томшгүй Хойд Солонгосчууд Хятадад баригдаж 86 00:05:19,972 --> 00:05:22,543 Хойд Солонгос руу буцаагддаг. 87 00:05:22,567 --> 00:05:27,746 Тэнд тамлагдаж, хоригдож, нийтийн нүдэн дээр цаазлагддаг. 88 00:05:28,777 --> 00:05:31,857 Би зугтаж гарсан хувьтай ч, 89 00:05:31,881 --> 00:05:34,713 олон Хойд Солонгосчуудад тийм аз тохиогоогүй. 90 00:05:35,150 --> 00:05:38,716 Хойд Солонгосчууд хэн гэдгээ нууж амьд үлдэхийн төлөө тэмцдэг нь 91 00:05:38,740 --> 00:05:41,981 үнэхээр эмгэнэлтэй. 92 00:05:42,934 --> 00:05:45,948 Шинэ хэл сураад ажил олсон ч гэсэн, 93 00:05:45,972 --> 00:05:49,591 хорвоо ертөнц хормын дотор л орвонгоороо эргэж болно. 94 00:05:50,107 --> 00:05:53,759 Тиймээс ч 10 жил хэн гэдгээ нуусны дараа 95 00:05:53,783 --> 00:05:57,115 би Өмнөд Солонгос руу явах эрсдэлтэй шийдвэр гаргасан. 96 00:05:57,964 --> 00:06:00,922 Мөн би дахин шинэ амьдрал эхлүүлсэн. 97 00:06:00,946 --> 00:06:02,534 Өмнөд Солонгост суурьших 98 00:06:02,558 --> 00:06:05,569 миний төсөөлснөөс ч хэцүү байсан. 99 00:06:06,331 --> 00:06:09,664 Өмнөд Солонгост Англи хэл үнэхээр чухал байсан учир 100 00:06:09,688 --> 00:06:12,251 би 3 дахь хэлээ сурч эхэлсэн. 101 00:06:13,434 --> 00:06:17,997 Мөн Хойд болон Өмнөдийн ялгаа маш их байсныг ойлгосон. 102 00:06:18,021 --> 00:06:20,174 Бид бүгд Солонгосчууд байсан ч дотроо бол 103 00:06:20,198 --> 00:06:24,923 67 жилийн хуваагдмал байснаас маш өөр болсон байсан. 104 00:06:25,931 --> 00:06:28,911 Би өөрийгөө таних хямралд хүртэл орсон. 105 00:06:29,669 --> 00:06:32,308 Би Өмнөд Солонгос уу эсвэл Хойд Солонгос уу? 106 00:06:32,959 --> 00:06:35,430 Би хаанаас ирсэн юм бэ? Хэн юм бэ? 107 00:06:36,229 --> 00:06:40,955 Гэнэт л миний эх орон гэж бахархах зүйл байхгүй болчихсон. 108 00:06:43,717 --> 00:06:47,454 Өмнөд Солонгосын амьдралд дасах амар байгаагүй ч 109 00:06:47,478 --> 00:06:51,779 би төлөвлөгөө гаргаж, их сургуулийн элсэлтийн шалгалтанд бэлдэж эхэлсэн. 110 00:06:52,323 --> 00:06:56,061 Шинэ амьдралдаа дөнгөж дасаж байхдаа 111 00:06:56,085 --> 00:06:58,521 цочирдмоор дуудлага хүлээн авсан. 112 00:06:58,545 --> 00:07:01,251 Хойд Солонгосын эрх мэдэлтнүүд миний гэр бүлдээ явуулсан 113 00:07:01,275 --> 00:07:02,910 мөнгийг маань хурааж, 114 00:07:02,934 --> 00:07:07,956 шийтгэлд нь манай гэр бүлийг 115 00:07:07,980 --> 00:07:10,773 цөллөгт явуулах болсон. 116 00:07:11,353 --> 00:07:13,324 Тэд яаралтай зугтах хэрэгтэй болсон. 117 00:07:13,883 --> 00:07:16,726 Ингээд би тэднийг зугтаалгахаар төлөвлөж эхэлсэн. 118 00:07:17,599 --> 00:07:21,105 Хойд Солонгосчууд эрх чөлөөнд хүрэхийн тулд 119 00:07:21,129 --> 00:07:22,883 итгэмээргүй хол зам туулдаг. 120 00:07:23,669 --> 00:07:26,358 Хойд болон Өмнөд Солонгосын хил давах нь 121 00:07:26,382 --> 00:07:29,315 бараг л бүтэшгүй зүйл. 122 00:07:29,339 --> 00:07:32,682 Ингээд би Хятад руу буцаж нисээд 123 00:07:32,706 --> 00:07:35,728 Хойд Солонгосын хил рүү зүглэсэн. 124 00:07:36,823 --> 00:07:39,521 Гэрийнхэн маань Хятадаар ярьж чадахгүй учраас 125 00:07:39,545 --> 00:07:44,394 3200км газар Хятад болон, зүүн өмнөд Ази руу 126 00:07:44,418 --> 00:07:47,965 би өөрөө газарчлах хэрэгтэй болсон. 127 00:07:48,743 --> 00:07:50,837 Автобусаар 7 хоног явж, 128 00:07:50,861 --> 00:07:53,582 хэд хэдэн удаа баригдах шахсан. 129 00:07:54,201 --> 00:08:00,336 Нэг удаа автобусыг Хятад цагдаа зогсоож шалгасан. 130 00:08:01,355 --> 00:08:03,102 Тэр хүн бүрийн үнэмлэхийг аваад 131 00:08:03,126 --> 00:08:05,843 асуулт асууж эхэлсэн. 132 00:08:05,867 --> 00:08:10,645 Гэрийнхэн маань Хятад хэл ойлгохгүй учир, 133 00:08:10,669 --> 00:08:13,205 баригдах нь дээ гэж бодсон. 134 00:08:13,832 --> 00:08:16,553 Хятад цагдаа гэрийнхэн рүү дөхөж ирэх үед 135 00:08:16,577 --> 00:08:19,231 би гэнэт босч зогсоод 136 00:08:19,255 --> 00:08:23,318 эдгээр хүмүүс миний харгалзаж буй дүлий бас тэнэг хүмүүс гэж хэлсэн. 137 00:08:24,017 --> 00:08:26,108 Тэр надруу сэжигтэй харсан ч 138 00:08:26,132 --> 00:08:29,104 азаар надад итгэсэн. 139 00:08:30,015 --> 00:08:32,897 Бид Лаос улсын хил хүртэл явж чадсан. 140 00:08:33,621 --> 00:08:37,968 Гэхдээ би бараг бүх мөнгөө Лаосын хил хамгаалагчдад 141 00:08:37,992 --> 00:08:40,206 хахууль болгож өгсөн. 142 00:08:41,040 --> 00:08:43,327 Хил давж чадсан ч гэсэн, 143 00:08:43,351 --> 00:08:48,278 гэрийнхэн маань баривчлагдаж, хууль бусаар хил давсан хэргээр шоронд орсон. 144 00:08:48,809 --> 00:08:50,957 Бүх төлбөр болон хахуулийг төлсний дараа, 145 00:08:50,981 --> 00:08:53,950 гэр бүлийнхэн маань нэг сарын дараа суллагдсан. 146 00:08:54,570 --> 00:08:58,552 Гэсэн ч удалгүй Лаосын нийслэлд 147 00:08:58,576 --> 00:09:00,410 дахин баривчлагдсан. 148 00:09:01,568 --> 00:09:04,689 Энэ миний амьдралын хамгийн хэцүү үеийн нэг байсан. 149 00:09:05,571 --> 00:09:10,758 Гэр бүлээ эрх чөлөөнд хүргэхийн тулд би бүхнийг хийсэн ч, 150 00:09:10,782 --> 00:09:13,132 ийм ойрхон ирээд 151 00:09:13,156 --> 00:09:15,429 Өмнөд Солонгосын элчинтэй тун ойрхон газар 152 00:09:15,453 --> 00:09:18,424 тэд маань шоронд орсон. 153 00:09:19,297 --> 00:09:22,053 Цагаачдын оффис болон цагдаагийн газрын хооронд 154 00:09:22,077 --> 00:09:23,955 эргэж буцан их явсан. 155 00:09:23,979 --> 00:09:26,892 Гэр бүлээ суллуулахын тулд цөхрөлгүй хичээсэн. 156 00:09:26,916 --> 00:09:30,599 Гэвч надад торгууль эсвэл хахууль төлөх хангалттай мөнгө байгаагүй. 157 00:09:31,099 --> 00:09:32,488 Би хамаг найдвараа алдсан. 158 00:09:32,924 --> 00:09:36,420 Тэр үед нэг залуу надаас 159 00:09:36,420 --> 00:09:37,823 ''Юу болоов?'' гэж асуусан. 160 00:09:37,847 --> 00:09:42,795 Огт танихгүй хүн асуух сэтгэлтэй байгаад их гайхсан. 161 00:09:43,502 --> 00:09:45,907 Муухан Англи хэлээрээ толь бичиг ашиглан, 162 00:09:45,931 --> 00:09:49,861 нөхцөл байдыг тайлбарлахад, огтхон ч эргэлзэлгүйгээр 163 00:09:49,885 --> 00:09:52,076 тэр АТМ руу явж 164 00:09:52,076 --> 00:09:54,909 хэрэгтэй бүх мөнгийг төлөөд гэр бүлийнхнийг маань болон 165 00:09:54,933 --> 00:09:58,002 өөр 2 Хойд Солонгосчуудыг шоронгоос гаргасан. 166 00:09:59,192 --> 00:10:02,289 Бүхий л сэтгэлээрээ би түүнд талархсанаа илэрхийлж, 167 00:10:02,289 --> 00:10:04,455 ''Та яагаад надад тусалж байгаа юм бэ'' гэхэд 168 00:10:05,011 --> 00:10:06,686 ''Би чамд туслаагүй ээ'' 169 00:10:07,244 --> 00:10:09,699 ''Би Хойд Солонгосын хүмүүст тусалж байна'' гэсэн. 170 00:10:10,321 --> 00:10:14,157 Энэ миний амьдралд их бэлэгдэлтэй мөч гэдгийг ойлгосон. 171 00:10:15,014 --> 00:10:20,039 Сайхан сэтгэлт танихгүй хүн найдварыг надад мөн Хойд Солонгосчуудад бэлэгдсэн. 172 00:10:20,063 --> 00:10:21,531 Бидэнд хамгийн хэрэгтэй мөчид. 173 00:10:22,014 --> 00:10:24,864 Мөн тэр хүний энэрэнгүй сэтгэл 174 00:10:24,888 --> 00:10:27,868 болон ОУ-ын нийгэмлэгүүдийн дэмжлэг 175 00:10:27,892 --> 00:10:31,751 Хойд Солонгосчуудад хэрэгтэй итгэлийн дөл гэдгийг харуулсан. 176 00:10:33,077 --> 00:10:35,284 Урт аяллын эцэст 177 00:10:35,308 --> 00:10:38,482 гэр бүлтэйгээ би Өмнөд Солонгост дахин уулзсан. 178 00:10:39,045 --> 00:10:41,990 Гэвч эрх чөлөөнд хүрэх нь зөвхөн тулааны тал нь. 179 00:10:42,577 --> 00:10:46,053 Олон Хойд Солонгосчууд гэр бүлээсээ тусгаарлагдаад 180 00:10:46,077 --> 00:10:48,637 шинэ улсад ирэхдээ, 181 00:10:48,661 --> 00:10:51,172 бага эсвэл ямар ч мөнгөгүй эхэлдэг. 182 00:10:52,340 --> 00:10:55,482 Тиймээс бидэнд ОУ-ын нийгэмлэгээс боловсрол, Англи хэлний хичээл, 183 00:10:55,506 --> 00:11:00,298 ажлын дадлага болон өөр тусламжууд авах нь нэмэртэй. 184 00:11:01,068 --> 00:11:02,885 Мөн бид Хойд Солонгос дахь хүмүүс ба 185 00:11:02,909 --> 00:11:06,552 гадаад ертөнцийн хооронд гүүр болж болно. 186 00:11:07,234 --> 00:11:12,505 Учир нь олон хүмүүс тэндэх гэр бүлтэйгээ холбоотой байж, 187 00:11:12,529 --> 00:11:14,673 мэдээлэл болон мөнгө явуулж 188 00:11:14,697 --> 00:11:17,903 Хойд Солонгосыг дотроосоо өөрчлөгдөхөд нь нэмэр болдог. 189 00:11:19,332 --> 00:11:24,485 Би үнэхээр азтай байж, маш их туслалцаа, урам зориг авсан учир 190 00:11:24,509 --> 00:11:27,730 хүсэл эрмэлзэлтэй Хойд Солонгосчуудад 191 00:11:27,754 --> 00:11:32,411 олон улсын тусламжтайгаар дэвжих боломж олгоход тусламаар байна. 192 00:11:33,561 --> 00:11:36,540 Та нар илүү олон Хойд Солонгосчуудыг 193 00:11:36,540 --> 00:11:39,017 дэлхий дахинд болон TED тайзан дээр амжилттай байхыг 194 00:11:39,041 --> 00:11:40,739 харна гэдэгт итгэлтэй байна. 195 00:11:41,223 --> 00:11:42,375 Баярлалаа. 196 00:11:42,399 --> 00:11:49,309 (Алга Ташилт)