WEBVTT 00:00:00.824 --> 00:00:04.777 Би хүүхэд байхдаа өөрийн эх орныг дэлхийд хамгийн сайхан нь гэж боддог байлаа. 00:00:05.150 --> 00:00:08.321 Би ''Атаархах зүйл үгүй'' гэдэг дуу дуулж өссөн. 00:00:08.984 --> 00:00:10.682 Би их л бахархдаг байлаа. 00:00:11.080 --> 00:00:14.985 Сургуульд байхдаа бид Ким Ил Сунгийн түүхийг сурахад их цаг зарцуулдаг байсан, 00:00:14.985 --> 00:00:17.704 гэхдээ гадаад ертөнцийн талаар огт сурч байгаагүй. 00:00:18.981 --> 00:00:22.925 Харин Америк, Өмнөд Солонгос, Японыг манай дайснууд гэдгийг мэддэг байлаа. 00:00:23.806 --> 00:00:27.195 Гадаад ертөнцийн талаар боддог байсан ч, 00:00:27.219 --> 00:00:30.859 бүхий л амьдралаа Хойд Солонгост өнгөрөөнө гэж боддог байсан. 00:00:30.883 --> 00:00:33.267 Гэнэт бүх зүйл өөрчлөгдсөн. NOTE Paragraph 00:00:34.587 --> 00:00:39.108 Би 7 настай байхдаа олны нүдэн дээр цаазаар авахыг хамгийн анх харсан. 00:00:39.484 --> 00:00:42.560 Гэсэн ч Хойд Солонгосын амьдрал маань энгийн гэж бодсон хэвээр. 00:00:42.779 --> 00:00:44.693 Манай гэр бүл ядуу байгаагүй, 00:00:44.717 --> 00:00:47.946 би хэзээ ч өлсөж үзээгүй байсан. NOTE Paragraph 00:00:48.414 --> 00:00:52.955 Гэтэл 1995 оны нэг өдөр ээж маань хамт ажилладаг хүнийхээ эгчээс 00:00:52.979 --> 00:00:54.979 нэгэн захиа авч ирсэн. 00:00:55.003 --> 00:00:58.014 ''Чи энийг унших үед, 00:00:58.038 --> 00:01:02.870 манай гэр бүлийн 5 гишүүн энэ хорвоод байхгүй байх болно. 00:01:02.894 --> 00:01:06.672 Бид өнгөрсөн гурван долоо хоног юу ч идээгүй. 00:01:06.973 --> 00:01:09.409 Бид шалан дээр хамтдаа хэвтэж байна. 00:01:09.433 --> 00:01:15.102 Бие үнэхээр сульдаж, үхлээ хүлээж байна.'' NOTE Paragraph 00:01:18.616 --> 00:01:20.131 Би үнэхээр их цочирдсон. 00:01:21.608 --> 00:01:26.084 Улсын маань хүмүүс зовж байгааг анхны удаагаа сонссон нь энэ байлаа. 00:01:27.941 --> 00:01:31.000 Удалгүй галт тэрэгний зогсоолын хажуугаар өнгөрөхдөө, 00:01:31.024 --> 00:01:35.206 өнөөг хүртэл мартаж чадаагүй аймшигт дүр зургийг харсан. 00:01:36.381 --> 00:01:39.377 Амьгүй бүсгүй газар хэвтэж, 00:01:39.401 --> 00:01:42.566 түүний тэвэрт турж эцсэн хүүхэд 00:01:42.590 --> 00:01:45.825 ээжийнхээ царай руу өрөвдөлтэйгээр ширтэж байв. 00:01:47.516 --> 00:01:49.398 Хэн ч тэдэнд туслаагүй 00:01:49.422 --> 00:01:54.363 учир нь өөрсдийгөө болон гэр бүлээ аврахаар хичээж байсан. NOTE Paragraph 00:01:56.021 --> 00:01:59.616 1990 оны дундуур маш хүнд өлсгөлөн Хойд Солонгост нүүрлэсэн. 00:02:00.085 --> 00:02:04.766 Эцэст нь сая гаруй хүн өлсгөлөнгөөр нас барж, 00:02:04.790 --> 00:02:10.356 олон хүмүүс өвс, шавж болон модны холтос идэж амь гарсан. 00:02:11.683 --> 00:02:14.943 Тог тасрах нь түгээмэл болж, 00:02:14.967 --> 00:02:19.382 шөнөдөө эргэн тойрон хав харанхуй 00:02:19.406 --> 00:02:21.852 зөвхөн Хятадын далайгаас гарах гэрэл 00:02:21.876 --> 00:02:24.382 голын цаанаас харагддаг байсан. 00:02:24.406 --> 00:02:28.628 Яагаад тэд тогтой байхад бидэнд байхгүйг гайхдаг байлаа. 00:02:30.251 --> 00:02:33.976 Энэ хиймэл дагуулаас авсан Хойд Солонгосын шөнийг зураг 00:02:34.000 --> 00:02:35.521 хөрш орнуудтай харьцуулсан нь. NOTE Paragraph 00:02:37.658 --> 00:02:39.355 Энэ бол Амнок гол. 00:02:39.379 --> 00:02:43.833 Хойд Солонгос болон Хятадын хилийн нэг хэсэг. 00:02:44.434 --> 00:02:48.549 Харж байгаачлан гол зарим хэсгээрээ их нарийн байдаг бөгөөд, 00:02:48.573 --> 00:02:51.444 Хойд Солонгосчууд нууцаар гатлах боломжтой байдаг. 00:02:53.047 --> 00:02:54.412 Гэвч олон хүн амиа алддаг. 00:02:54.714 --> 00:02:59.204 Заримдаа би цогцос гол даган урсаж байхыг хардаг байсан. 00:03:02.325 --> 00:03:07.103 Би Хойд Солонгосыг хэрхэн орхисон талаараа дэлгэрэнгүй ярьж чадахгүй ч 00:03:07.127 --> 00:03:11.265 гэхдээ хэлж чадах ганц зүйл маань өлсгөлөнгийн муухай жилүүдэд 00:03:11.289 --> 00:03:15.863 би холын хамаатнуудтайгаа амьдрахаар Хятад руу явсан. 00:03:16.490 --> 00:03:20.983 Би гэхдээ гэр бүлээсээ түр хугацаанд 00:03:21.007 --> 00:03:22.575 салж байна л гэж бодсон. 00:03:22.599 --> 00:03:24.515 Буцаад хамтдаа амьдрах хүртэл 00:03:24.539 --> 00:03:27.784 14 жил болох юм гэж төсөөлөөгүй. NOTE Paragraph 00:03:29.038 --> 00:03:33.062 Хятад улсад, гэр бүлгүй жаахан охин амьдрахад хэцүү байсан. 00:03:33.086 --> 00:03:36.405 Хойд Солонгосын дүрвэгчийн амьдралын талаар 00:03:36.429 --> 00:03:37.912 огтхон ч төсөөлөл байгаагүй. 00:03:38.476 --> 00:03:42.069 Удалгүй энэ нь зөвхөн хэцүү биш, 00:03:42.093 --> 00:03:44.491 бас үнэхээр аюултай болохыг мэдсэн. 00:03:44.515 --> 00:03:51.228 Учир нь Хойд Солонгосын дүрвэгчид Хятад улсад хууль бус цагаачид гэж тооцогддог. 00:03:52.162 --> 00:03:56.733 Иймд хэн болох маань илчлэгдэх вий гэхээс үргэлж айдаг байв. 00:03:56.757 --> 00:04:00.108 Ингэвэл би эх орон руугаа аймшигт хувь заяатай буцаагдана, 00:04:00.132 --> 00:04:01.826 буцаад л Хойд Солонгос руу. NOTE Paragraph 00:04:02.969 --> 00:04:05.667 Нэг өдөр миний аймшигт хар дарсан зүүд биеллээ олсон. 00:04:05.691 --> 00:04:08.414 Хятад цагдаа нарт баригдчихсан. 00:04:08.438 --> 00:04:12.505 Ингээд би цагдаагийн хэлтэст байцаагдахаар очсон. 00:04:12.529 --> 00:04:16.187 Хэн хэгэн намайг Хойд Солонгос хүн хэмээн хардаж, 00:04:16.211 --> 00:04:19.592 тиймээс тэд миний Хятад хэлийг шалган 00:04:19.616 --> 00:04:22.162 маш олон асуултууд асуусан. 00:04:22.910 --> 00:04:24.392 Би үнэхээр айсан байсан. 00:04:25.352 --> 00:04:27.487 Зүрх минь дэлбэрэх нь гэж бодсон. 00:04:28.164 --> 00:04:33.021 Хэрэв аль нэг зүйл буруу байвал, би шоронд сууж, нутаг буцаагдана. 00:04:33.997 --> 00:04:35.735 Амьдрал минь дууслаа гэж бодсон. 00:04:36.632 --> 00:04:39.508 Гэхдээ сэтгэл хөдлөлөө барьж, 00:04:39.532 --> 00:04:41.277 бүх асуултанд хариулсан. 00:04:41.880 --> 00:04:43.638 Намайг байцааж дууссаны дараа, 00:04:43.662 --> 00:04:45.921 нэг түшмэл нөгөөдөө, 00:04:45.921 --> 00:04:49.277 ''Энэ чинь худлаа мэдээлэл байна. Хойд Солонгос хүн биш байна'' гэсэн. 00:04:50.013 --> 00:04:52.823 Тэгээд л тэд намайг тавьж явуулсан. Гайхамшиг. NOTE Paragraph 00:04:54.243 --> 00:04:58.426 Хятадад байдаг зарим Хойд Солонгосчууд гадаад элчингээс орогнол хүсдэг. 00:04:59.213 --> 00:05:02.681 Гэхдээ ихэнхи нь Хятад цагдаад баригдан 00:05:02.705 --> 00:05:03.965 буцаагдах аюултай. 00:05:04.451 --> 00:05:06.167 Энэ охид үнэхээр азтай. 00:05:06.191 --> 00:05:07.856 Баригдсан ч гэсэн, 00:05:07.880 --> 00:05:11.587 эцэст нь олон улсаас тавьсан шаардлагаар суллагдсан. 00:05:12.799 --> 00:05:15.926 Эдгээр Хойд Солонгосчуудад аз таараагүй. 00:05:15.950 --> 00:05:19.948 Жил бүр тоо томшгүй Хойд Солонгосчууд Хятадад баригдаж 00:05:19.972 --> 00:05:22.543 Хойд Солонгос руу буцаагддаг. 00:05:22.567 --> 00:05:27.746 Тэнд тамлагдаж, хоригдож, нийтийн нүдэн дээр цаазлагддаг. NOTE Paragraph 00:05:28.777 --> 00:05:31.857 Би зугтаж гарсан хувьтай ч, 00:05:31.881 --> 00:05:34.713 олон Хойд Солонгосчуудад тийм аз тохиогоогүй. 00:05:35.150 --> 00:05:38.716 Хойд Солонгосчууд хэн гэдгээ нууж амьд үлдэхийн төлөө тэмцдэг нь 00:05:38.740 --> 00:05:41.981 үнэхээр эмгэнэлтэй. 00:05:42.934 --> 00:05:45.948 Шинэ хэл сураад ажил олсон ч гэсэн, 00:05:45.972 --> 00:05:49.591 хорвоо ертөнц хормын дотор л орвонгоороо эргэж болно. 00:05:50.107 --> 00:05:53.759 Тиймээс ч 10 жил хэн гэдгээ нуусны дараа 00:05:53.783 --> 00:05:57.115 би Өмнөд Солонгос руу явах эрсдэлтэй шийдвэр гаргасан. 00:05:57.964 --> 00:06:00.922 Мөн би дахин шинэ амьдрал эхлүүлсэн. NOTE Paragraph 00:06:00.946 --> 00:06:02.534 Өмнөд Солонгост суурьших 00:06:02.558 --> 00:06:05.569 миний төсөөлснөөс ч хэцүү байсан. 00:06:06.331 --> 00:06:09.664 Өмнөд Солонгост Англи хэл үнэхээр чухал байсан учир 00:06:09.688 --> 00:06:12.251 би 3 дахь хэлээ сурч эхэлсэн. 00:06:13.434 --> 00:06:17.997 Мөн Хойд болон Өмнөдийн ялгаа маш их байсныг ойлгосон. 00:06:18.021 --> 00:06:20.174 Бид бүгд Солонгосчууд байсан ч дотроо бол 00:06:20.198 --> 00:06:24.923 67 жилийн хуваагдмал байснаас маш өөр болсон байсан. 00:06:25.931 --> 00:06:28.911 Би өөрийгөө таних хямралд хүртэл орсон. 00:06:29.669 --> 00:06:32.308 Би Өмнөд Солонгос уу эсвэл Хойд Солонгос уу? 00:06:32.959 --> 00:06:35.430 Би хаанаас ирсэн юм бэ? Хэн юм бэ? 00:06:36.229 --> 00:06:40.955 Гэнэт л миний эх орон гэж бахархах зүйл байхгүй болчихсон. NOTE Paragraph 00:06:43.717 --> 00:06:47.454 Өмнөд Солонгосын амьдралд дасах амар байгаагүй ч 00:06:47.478 --> 00:06:51.779 би төлөвлөгөө гаргаж, их сургуулийн элсэлтийн шалгалтанд бэлдэж эхэлсэн. NOTE Paragraph 00:06:52.323 --> 00:06:56.061 Шинэ амьдралдаа дөнгөж дасаж байхдаа 00:06:56.085 --> 00:06:58.521 цочирдмоор дуудлага хүлээн авсан. 00:06:58.545 --> 00:07:01.251 Хойд Солонгосын эрх мэдэлтнүүд миний гэр бүлдээ явуулсан 00:07:01.275 --> 00:07:02.910 мөнгийг маань хурааж, 00:07:02.934 --> 00:07:07.956 шийтгэлд нь манай гэр бүлийг 00:07:07.980 --> 00:07:10.773 цөллөгт явуулах болсон. 00:07:11.353 --> 00:07:13.324 Тэд яаралтай зугтах хэрэгтэй болсон. 00:07:13.883 --> 00:07:16.726 Ингээд би тэднийг зугтаалгахаар төлөвлөж эхэлсэн. NOTE Paragraph 00:07:17.599 --> 00:07:21.105 Хойд Солонгосчууд эрх чөлөөнд хүрэхийн тулд 00:07:21.129 --> 00:07:22.883 итгэмээргүй хол зам туулдаг. 00:07:23.669 --> 00:07:26.358 Хойд болон Өмнөд Солонгосын хил давах нь 00:07:26.382 --> 00:07:29.315 бараг л бүтэшгүй зүйл. 00:07:29.339 --> 00:07:32.682 Ингээд би Хятад руу буцаж нисээд 00:07:32.706 --> 00:07:35.728 Хойд Солонгосын хил рүү зүглэсэн. 00:07:36.823 --> 00:07:39.521 Гэрийнхэн маань Хятадаар ярьж чадахгүй учраас 00:07:39.545 --> 00:07:44.394 3200км газар Хятад болон, зүүн өмнөд Ази руу 00:07:44.418 --> 00:07:47.965 би өөрөө газарчлах хэрэгтэй болсон. 00:07:48.743 --> 00:07:50.837 Автобусаар 7 хоног явж, 00:07:50.861 --> 00:07:53.582 хэд хэдэн удаа баригдах шахсан. 00:07:54.201 --> 00:08:00.336 Нэг удаа автобусыг Хятад цагдаа зогсоож шалгасан. 00:08:01.355 --> 00:08:03.102 Тэр хүн бүрийн үнэмлэхийг аваад 00:08:03.126 --> 00:08:05.843 асуулт асууж эхэлсэн. 00:08:05.867 --> 00:08:10.645 Гэрийнхэн маань Хятад хэл ойлгохгүй учир, 00:08:10.669 --> 00:08:13.205 баригдах нь дээ гэж бодсон. 00:08:13.832 --> 00:08:16.553 Хятад цагдаа гэрийнхэн рүү дөхөж ирэх үед 00:08:16.577 --> 00:08:19.231 би гэнэт босч зогсоод 00:08:19.255 --> 00:08:23.318 эдгээр хүмүүс миний харгалзаж буй дүлий бас тэнэг хүмүүс гэж хэлсэн. 00:08:24.017 --> 00:08:26.108 Тэр надруу сэжигтэй харсан ч 00:08:26.132 --> 00:08:29.104 азаар надад итгэсэн. NOTE Paragraph 00:08:30.015 --> 00:08:32.897 Бид Лаос улсын хил хүртэл явж чадсан. 00:08:33.621 --> 00:08:37.968 Гэхдээ би бараг бүх мөнгөө Лаосын хил хамгаалагчдад 00:08:37.992 --> 00:08:40.206 хахууль болгож өгсөн. 00:08:41.040 --> 00:08:43.327 Хил давж чадсан ч гэсэн, 00:08:43.351 --> 00:08:48.278 гэрийнхэн маань баривчлагдаж, хууль бусаар хил давсан хэргээр шоронд орсон. 00:08:48.809 --> 00:08:50.957 Бүх төлбөр болон хахуулийг төлсний дараа, 00:08:50.981 --> 00:08:53.950 гэр бүлийнхэн маань нэг сарын дараа суллагдсан. 00:08:54.570 --> 00:08:58.552 Гэсэн ч удалгүй Лаосын нийслэлд 00:08:58.576 --> 00:09:00.410 дахин баривчлагдсан. NOTE Paragraph 00:09:01.568 --> 00:09:04.689 Энэ миний амьдралын хамгийн хэцүү үеийн нэг байсан. 00:09:05.571 --> 00:09:10.758 Гэр бүлээ эрх чөлөөнд хүргэхийн тулд би бүхнийг хийсэн ч, 00:09:10.782 --> 00:09:13.132 ийм ойрхон ирээд 00:09:13.156 --> 00:09:15.429 Өмнөд Солонгосын элчинтэй тун ойрхон газар 00:09:15.453 --> 00:09:18.424 тэд маань шоронд орсон. 00:09:19.297 --> 00:09:22.053 Цагаачдын оффис болон цагдаагийн газрын хооронд 00:09:22.077 --> 00:09:23.955 эргэж буцан их явсан. 00:09:23.979 --> 00:09:26.892 Гэр бүлээ суллуулахын тулд цөхрөлгүй хичээсэн. 00:09:26.916 --> 00:09:30.599 Гэвч надад торгууль эсвэл хахууль төлөх хангалттай мөнгө байгаагүй. 00:09:31.099 --> 00:09:32.488 Би хамаг найдвараа алдсан. NOTE Paragraph 00:09:32.924 --> 00:09:36.420 Тэр үед нэг залуу надаас 00:09:36.420 --> 00:09:37.823 ''Юу болоов?'' гэж асуусан. 00:09:37.847 --> 00:09:42.795 Огт танихгүй хүн асуух сэтгэлтэй байгаад их гайхсан. 00:09:43.502 --> 00:09:45.907 Муухан Англи хэлээрээ толь бичиг ашиглан, 00:09:45.931 --> 00:09:49.861 нөхцөл байдыг тайлбарлахад, огтхон ч эргэлзэлгүйгээр 00:09:49.885 --> 00:09:52.076 тэр АТМ руу явж 00:09:52.076 --> 00:09:54.909 хэрэгтэй бүх мөнгийг төлөөд гэр бүлийнхнийг маань болон 00:09:54.933 --> 00:09:58.002 өөр 2 Хойд Солонгосчуудыг шоронгоос гаргасан. NOTE Paragraph 00:09:59.192 --> 00:10:02.289 Бүхий л сэтгэлээрээ би түүнд талархсанаа илэрхийлж, 00:10:02.289 --> 00:10:04.455 ''Та яагаад надад тусалж байгаа юм бэ'' гэхэд NOTE Paragraph 00:10:05.011 --> 00:10:06.686 ''Би чамд туслаагүй ээ'' 00:10:07.244 --> 00:10:09.699 ''Би Хойд Солонгосын хүмүүст тусалж байна'' гэсэн. NOTE Paragraph 00:10:10.321 --> 00:10:14.157 Энэ миний амьдралд их бэлэгдэлтэй мөч гэдгийг ойлгосон. 00:10:15.014 --> 00:10:20.039 Сайхан сэтгэлт танихгүй хүн найдварыг надад мөн Хойд Солонгосчуудад бэлэгдсэн. 00:10:20.063 --> 00:10:21.531 Бидэнд хамгийн хэрэгтэй мөчид. 00:10:22.014 --> 00:10:24.864 Мөн тэр хүний энэрэнгүй сэтгэл 00:10:24.888 --> 00:10:27.868 болон ОУ-ын нийгэмлэгүүдийн дэмжлэг 00:10:27.892 --> 00:10:31.751 Хойд Солонгосчуудад хэрэгтэй итгэлийн дөл гэдгийг харуулсан. NOTE Paragraph 00:10:33.077 --> 00:10:35.284 Урт аяллын эцэст 00:10:35.308 --> 00:10:38.482 гэр бүлтэйгээ би Өмнөд Солонгост дахин уулзсан. 00:10:39.045 --> 00:10:41.990 Гэвч эрх чөлөөнд хүрэх нь зөвхөн тулааны тал нь. 00:10:42.577 --> 00:10:46.053 Олон Хойд Солонгосчууд гэр бүлээсээ тусгаарлагдаад 00:10:46.077 --> 00:10:48.637 шинэ улсад ирэхдээ, 00:10:48.661 --> 00:10:51.172 бага эсвэл ямар ч мөнгөгүй эхэлдэг. 00:10:52.340 --> 00:10:55.482 Тиймээс бидэнд ОУ-ын нийгэмлэгээс боловсрол, Англи хэлний хичээл, 00:10:55.506 --> 00:11:00.298 ажлын дадлага болон өөр тусламжууд авах нь нэмэртэй. 00:11:01.068 --> 00:11:02.885 Мөн бид Хойд Солонгос дахь хүмүүс ба 00:11:02.909 --> 00:11:06.552 гадаад ертөнцийн хооронд гүүр болж болно. 00:11:07.234 --> 00:11:12.505 Учир нь олон хүмүүс тэндэх гэр бүлтэйгээ холбоотой байж, 00:11:12.529 --> 00:11:14.673 мэдээлэл болон мөнгө явуулж 00:11:14.697 --> 00:11:17.903 Хойд Солонгосыг дотроосоо өөрчлөгдөхөд нь нэмэр болдог. NOTE Paragraph 00:11:19.332 --> 00:11:24.485 Би үнэхээр азтай байж, маш их туслалцаа, урам зориг авсан учир 00:11:24.509 --> 00:11:27.730 хүсэл эрмэлзэлтэй Хойд Солонгосчуудад 00:11:27.754 --> 00:11:32.411 олон улсын тусламжтайгаар дэвжих боломж олгоход тусламаар байна. 00:11:33.561 --> 00:11:36.540 Та нар илүү олон Хойд Солонгосчуудыг 00:11:36.540 --> 00:11:39.017 дэлхий дахинд болон TED тайзан дээр амжилттай байхыг 00:11:39.041 --> 00:11:40.739 харна гэдэгт итгэлтэй байна. NOTE Paragraph 00:11:41.223 --> 00:11:42.375 Баярлалаа. NOTE Paragraph 00:11:42.399 --> 00:11:49.309 (Алга Ташилт)