Return to Video

Хойд Солонгосоос зугтсан минь

  • 0:01 - 0:05
    Би хүүхэд байхдаа өөрийн эх орныг дэлхийд
    хамгийн сайхан нь гэж боддог байлаа.
  • 0:05 - 0:08
    Би ''Атаархах зүйл үгүй'' гэдэг
    дуу дуулж өссөн.
  • 0:09 - 0:11
    Би их л бахархдаг байлаа.
  • 0:11 - 0:15
    Сургуульд байхдаа бид Ким Ил Сунгийн
    түүхийг сурахад их цаг зарцуулдаг байсан,
  • 0:15 - 0:18
    гэхдээ гадаад ертөнцийн талаар
    огт сурч байгаагүй.
  • 0:19 - 0:23
    Харин Америк, Өмнөд Солонгос, Японыг
    манай дайснууд гэдгийг мэддэг байлаа.
  • 0:24 - 0:27
    Гадаад ертөнцийн талаар боддог байсан ч,
  • 0:27 - 0:31
    бүхий л амьдралаа Хойд Солонгост өнгөрөөнө
    гэж боддог байсан.
  • 0:31 - 0:33
    Гэнэт бүх зүйл өөрчлөгдсөн.
  • 0:35 - 0:39
    Би 7 настай байхдаа олны нүдэн дээр
    цаазаар авахыг хамгийн анх харсан.
  • 0:39 - 0:43
    Гэсэн ч Хойд Солонгосын амьдрал маань
    энгийн гэж бодсон хэвээр.
  • 0:43 - 0:45
    Манай гэр бүл ядуу байгаагүй,
  • 0:45 - 0:48
    би хэзээ ч өлсөж
    үзээгүй байсан.
  • 0:48 - 0:53
    Гэтэл 1995 оны нэг өдөр ээж маань
    хамт ажилладаг хүнийхээ эгчээс
  • 0:53 - 0:55
    нэгэн захиа авч ирсэн.
  • 0:55 - 0:58
    ''Чи энийг унших үед,
  • 0:58 - 1:03
    манай гэр бүлийн 5 гишүүн энэ хорвоод
    байхгүй байх болно.
  • 1:03 - 1:07
    Бид өнгөрсөн гурван долоо хоног
    юу ч идээгүй.
  • 1:07 - 1:09
    Бид шалан дээр хамтдаа хэвтэж байна.
  • 1:09 - 1:15
    Бие үнэхээр сульдаж,
    үхлээ хүлээж байна.''
  • 1:19 - 1:20
    Би үнэхээр их цочирдсон.
  • 1:22 - 1:26
    Улсын маань хүмүүс зовж байгааг
    анхны удаагаа сонссон нь энэ байлаа.
  • 1:28 - 1:31
    Удалгүй галт тэрэгний зогсоолын
    хажуугаар өнгөрөхдөө,
  • 1:31 - 1:35
    өнөөг хүртэл мартаж чадаагүй
    аймшигт дүр зургийг харсан.
  • 1:36 - 1:39
    Амьгүй бүсгүй газар хэвтэж,
  • 1:39 - 1:43
    түүний тэвэрт турж эцсэн хүүхэд
  • 1:43 - 1:46
    ээжийнхээ царай руу
    өрөвдөлтэйгээр ширтэж байв.
  • 1:48 - 1:49
    Хэн ч тэдэнд туслаагүй
  • 1:49 - 1:54
    учир нь өөрсдийгөө болон гэр бүлээ
    аврахаар хичээж байсан.
  • 1:56 - 2:00
    1990 оны дундуур маш хүнд өлсгөлөн Хойд
    Солонгост нүүрлэсэн.
  • 2:00 - 2:05
    Эцэст нь сая гаруй хүн
    өлсгөлөнгөөр нас барж,
  • 2:05 - 2:10
    олон хүмүүс өвс, шавж болон модны
    холтос идэж амь гарсан.
  • 2:12 - 2:15
    Тог тасрах нь түгээмэл болж,
  • 2:15 - 2:19
    шөнөдөө эргэн тойрон хав харанхуй
  • 2:19 - 2:22
    зөвхөн Хятадын далайгаас гарах гэрэл
  • 2:22 - 2:24
    голын цаанаас харагддаг
    байсан.
  • 2:24 - 2:29
    Яагаад тэд тогтой байхад
    бидэнд байхгүйг гайхдаг байлаа.
  • 2:30 - 2:34
    Энэ хиймэл дагуулаас авсан Хойд
    Солонгосын шөнийг зураг
  • 2:34 - 2:36
    хөрш орнуудтай харьцуулсан нь.
  • 2:38 - 2:39
    Энэ бол Амнок гол.
  • 2:39 - 2:44
    Хойд Солонгос болон Хятадын
    хилийн нэг хэсэг.
  • 2:44 - 2:49
    Харж байгаачлан гол зарим хэсгээрээ
    их нарийн байдаг бөгөөд,
  • 2:49 - 2:51
    Хойд Солонгосчууд нууцаар гатлах
    боломжтой байдаг.
  • 2:53 - 2:54
    Гэвч олон хүн амиа алддаг.
  • 2:55 - 2:59
    Заримдаа би цогцос гол даган урсаж
    байхыг хардаг байсан.
  • 3:02 - 3:07
    Би Хойд Солонгосыг хэрхэн орхисон
    талаараа дэлгэрэнгүй ярьж чадахгүй ч
  • 3:07 - 3:11
    гэхдээ хэлж чадах ганц зүйл маань
    өлсгөлөнгийн муухай жилүүдэд
  • 3:11 - 3:16
    би холын хамаатнуудтайгаа амьдрахаар
    Хятад руу явсан.
  • 3:16 - 3:21
    Би гэхдээ гэр бүлээсээ түр хугацаанд
  • 3:21 - 3:23
    салж байна л гэж бодсон.
  • 3:23 - 3:25
    Буцаад хамтдаа амьдрах хүртэл
  • 3:25 - 3:28
    14 жил болох юм гэж
    төсөөлөөгүй.
  • 3:29 - 3:33
    Хятад улсад, гэр бүлгүй жаахан охин
    амьдрахад хэцүү байсан.
  • 3:33 - 3:36
    Хойд Солонгосын дүрвэгчийн
    амьдралын талаар
  • 3:36 - 3:38
    огтхон ч төсөөлөл байгаагүй.
  • 3:38 - 3:42
    Удалгүй энэ нь зөвхөн хэцүү биш,
  • 3:42 - 3:44
    бас үнэхээр аюултай болохыг мэдсэн.
  • 3:45 - 3:51
    Учир нь Хойд Солонгосын дүрвэгчид Хятад
    улсад хууль бус цагаачид гэж тооцогддог.
  • 3:52 - 3:57
    Иймд хэн болох маань илчлэгдэх
    вий гэхээс үргэлж айдаг байв.
  • 3:57 - 4:00
    Ингэвэл би эх орон руугаа аймшигт
    хувь заяатай буцаагдана,
  • 4:00 - 4:02
    буцаад л Хойд Солонгос руу.
  • 4:03 - 4:06
    Нэг өдөр миний аймшигт хар дарсан зүүд
    биеллээ олсон.
  • 4:06 - 4:08
    Хятад цагдаа нарт баригдчихсан.
  • 4:08 - 4:13
    Ингээд би цагдаагийн хэлтэст
    байцаагдахаар очсон.
  • 4:13 - 4:16
    Хэн хэгэн намайг Хойд Солонгос хүн
    хэмээн хардаж,
  • 4:16 - 4:20
    тиймээс тэд миний Хятад хэлийг шалган
  • 4:20 - 4:22
    маш олон асуултууд асуусан.
  • 4:23 - 4:24
    Би үнэхээр айсан байсан.
  • 4:25 - 4:27
    Зүрх минь дэлбэрэх нь гэж бодсон.
  • 4:28 - 4:33
    Хэрэв аль нэг зүйл буруу байвал,
    би шоронд сууж, нутаг буцаагдана.
  • 4:34 - 4:36
    Амьдрал минь дууслаа гэж бодсон.
  • 4:37 - 4:40
    Гэхдээ сэтгэл хөдлөлөө барьж,
  • 4:40 - 4:41
    бүх асуултанд хариулсан.
  • 4:42 - 4:44
    Намайг байцааж дууссаны дараа,
  • 4:44 - 4:46
    нэг түшмэл нөгөөдөө,
  • 4:46 - 4:49
    ''Энэ чинь худлаа мэдээлэл байна.
    Хойд Солонгос хүн биш байна'' гэсэн.
  • 4:50 - 4:53
    Тэгээд л тэд намайг тавьж явуулсан.
    Гайхамшиг.
  • 4:54 - 4:58
    Хятадад байдаг зарим Хойд Солонгосчууд
    гадаад элчингээс орогнол хүсдэг.
  • 4:59 - 5:03
    Гэхдээ ихэнхи нь Хятад цагдаад баригдан
  • 5:03 - 5:04
    буцаагдах аюултай.
  • 5:04 - 5:06
    Энэ охид үнэхээр азтай.
  • 5:06 - 5:08
    Баригдсан ч гэсэн,
  • 5:08 - 5:12
    эцэст нь олон улсаас тавьсан
    шаардлагаар суллагдсан.
  • 5:13 - 5:16
    Эдгээр Хойд Солонгосчуудад аз таараагүй.
  • 5:16 - 5:20
    Жил бүр тоо томшгүй Хойд Солонгосчууд
    Хятадад баригдаж
  • 5:20 - 5:23
    Хойд Солонгос руу буцаагддаг.
  • 5:23 - 5:28
    Тэнд тамлагдаж, хоригдож,
    нийтийн нүдэн дээр цаазлагддаг.
  • 5:29 - 5:32
    Би зугтаж гарсан хувьтай ч,
  • 5:32 - 5:35
    олон Хойд Солонгосчуудад тийм
    аз тохиогоогүй.
  • 5:35 - 5:39
    Хойд Солонгосчууд хэн гэдгээ нууж
    амьд үлдэхийн төлөө тэмцдэг нь
  • 5:39 - 5:42
    үнэхээр эмгэнэлтэй.
  • 5:43 - 5:46
    Шинэ хэл сураад ажил олсон ч гэсэн,
  • 5:46 - 5:50
    хорвоо ертөнц хормын дотор л
    орвонгоороо эргэж болно.
  • 5:50 - 5:54
    Тиймээс ч 10 жил хэн гэдгээ
    нуусны дараа
  • 5:54 - 5:57
    би Өмнөд Солонгос руу явах эрсдэлтэй
    шийдвэр гаргасан.
  • 5:58 - 6:01
    Мөн би дахин шинэ амьдрал эхлүүлсэн.
  • 6:01 - 6:03
    Өмнөд Солонгост суурьших
  • 6:03 - 6:06
    миний төсөөлснөөс ч
    хэцүү байсан.
  • 6:06 - 6:10
    Өмнөд Солонгост Англи хэл үнэхээр чухал
    байсан учир
  • 6:10 - 6:12
    би 3 дахь хэлээ сурч эхэлсэн.
  • 6:13 - 6:18
    Мөн Хойд болон Өмнөдийн ялгаа маш их
    байсныг ойлгосон.
  • 6:18 - 6:20
    Бид бүгд Солонгосчууд байсан ч дотроо бол
  • 6:20 - 6:25
    67 жилийн хуваагдмал байснаас
    маш өөр болсон байсан.
  • 6:26 - 6:29
    Би өөрийгөө таних хямралд хүртэл орсон.
  • 6:30 - 6:32
    Би Өмнөд Солонгос уу
    эсвэл Хойд Солонгос уу?
  • 6:33 - 6:35
    Би хаанаас ирсэн юм бэ?
    Хэн юм бэ?
  • 6:36 - 6:41
    Гэнэт л миний эх орон гэж
    бахархах зүйл байхгүй болчихсон.
  • 6:44 - 6:47
    Өмнөд Солонгосын амьдралд дасах амар
    байгаагүй ч
  • 6:47 - 6:52
    би төлөвлөгөө гаргаж, их сургуулийн
    элсэлтийн шалгалтанд бэлдэж эхэлсэн.
  • 6:52 - 6:56
    Шинэ амьдралдаа дөнгөж дасаж байхдаа
  • 6:56 - 6:59
    цочирдмоор дуудлага хүлээн авсан.
  • 6:59 - 7:01
    Хойд Солонгосын эрх мэдэлтнүүд
    миний гэр бүлдээ явуулсан
  • 7:01 - 7:03
    мөнгийг маань хурааж,
  • 7:03 - 7:08
    шийтгэлд нь манай гэр бүлийг
  • 7:08 - 7:11
    цөллөгт явуулах болсон.
  • 7:11 - 7:13
    Тэд яаралтай зугтах хэрэгтэй болсон.
  • 7:14 - 7:17
    Ингээд би тэднийг зугтаалгахаар
    төлөвлөж эхэлсэн.
  • 7:18 - 7:21
    Хойд Солонгосчууд эрх чөлөөнд
    хүрэхийн тулд
  • 7:21 - 7:23
    итгэмээргүй хол зам туулдаг.
  • 7:24 - 7:26
    Хойд болон Өмнөд Солонгосын
    хил давах нь
  • 7:26 - 7:29
    бараг л бүтэшгүй зүйл.
  • 7:29 - 7:33
    Ингээд би Хятад руу
    буцаж нисээд
  • 7:33 - 7:36
    Хойд Солонгосын хил рүү зүглэсэн.
  • 7:37 - 7:40
    Гэрийнхэн маань Хятадаар ярьж чадахгүй
    учраас
  • 7:40 - 7:44
    3200км газар Хятад болон,
    зүүн өмнөд Ази руу
  • 7:44 - 7:48
    би өөрөө газарчлах хэрэгтэй болсон.
  • 7:49 - 7:51
    Автобусаар 7 хоног явж,
  • 7:51 - 7:54
    хэд хэдэн удаа баригдах шахсан.
  • 7:54 - 8:00
    Нэг удаа автобусыг
    Хятад цагдаа зогсоож шалгасан.
  • 8:01 - 8:03
    Тэр хүн бүрийн үнэмлэхийг аваад
  • 8:03 - 8:06
    асуулт асууж эхэлсэн.
  • 8:06 - 8:11
    Гэрийнхэн маань Хятад хэл ойлгохгүй учир,
  • 8:11 - 8:13
    баригдах нь дээ гэж бодсон.
  • 8:14 - 8:17
    Хятад цагдаа гэрийнхэн рүү
    дөхөж ирэх үед
  • 8:17 - 8:19
    би гэнэт босч зогсоод
  • 8:19 - 8:23
    эдгээр хүмүүс миний харгалзаж буй
    дүлий бас тэнэг хүмүүс гэж хэлсэн.
  • 8:24 - 8:26
    Тэр надруу сэжигтэй харсан ч
  • 8:26 - 8:29
    азаар надад итгэсэн.
  • 8:30 - 8:33
    Бид Лаос улсын хил хүртэл явж чадсан.
  • 8:34 - 8:38
    Гэхдээ би бараг бүх мөнгөө
    Лаосын хил хамгаалагчдад
  • 8:38 - 8:40
    хахууль болгож өгсөн.
  • 8:41 - 8:43
    Хил давж чадсан ч гэсэн,
  • 8:43 - 8:48
    гэрийнхэн маань баривчлагдаж, хууль бусаар
    хил давсан хэргээр шоронд орсон.
  • 8:49 - 8:51
    Бүх төлбөр болон хахуулийг төлсний дараа,
  • 8:51 - 8:54
    гэр бүлийнхэн маань
    нэг сарын дараа суллагдсан.
  • 8:55 - 8:59
    Гэсэн ч удалгүй Лаосын нийслэлд
  • 8:59 - 9:00
    дахин баривчлагдсан.
  • 9:02 - 9:05
    Энэ миний амьдралын хамгийн хэцүү
    үеийн нэг байсан.
  • 9:06 - 9:11
    Гэр бүлээ эрх чөлөөнд хүргэхийн тулд би
    бүхнийг хийсэн ч,
  • 9:11 - 9:13
    ийм ойрхон ирээд
  • 9:13 - 9:15
    Өмнөд Солонгосын элчинтэй тун ойрхон газар
  • 9:15 - 9:18
    тэд маань шоронд орсон.
  • 9:19 - 9:22
    Цагаачдын оффис болон
    цагдаагийн газрын хооронд
  • 9:22 - 9:24
    эргэж буцан их явсан.
  • 9:24 - 9:27
    Гэр бүлээ суллуулахын тулд цөхрөлгүй
    хичээсэн.
  • 9:27 - 9:31
    Гэвч надад торгууль эсвэл хахууль
    төлөх хангалттай мөнгө байгаагүй.
  • 9:31 - 9:32
    Би хамаг найдвараа алдсан.
  • 9:33 - 9:36
    Тэр үед нэг залуу надаас
  • 9:36 - 9:38
    ''Юу болоов?'' гэж асуусан.
  • 9:38 - 9:43
    Огт танихгүй хүн асуух сэтгэлтэй
    байгаад их гайхсан.
  • 9:44 - 9:46
    Муухан Англи хэлээрээ толь бичиг
    ашиглан,
  • 9:46 - 9:50
    нөхцөл байдыг тайлбарлахад,
    огтхон ч эргэлзэлгүйгээр
  • 9:50 - 9:52
    тэр АТМ руу явж
  • 9:52 - 9:55
    хэрэгтэй бүх мөнгийг төлөөд
    гэр бүлийнхнийг маань болон
  • 9:55 - 9:58
    өөр 2 Хойд Солонгосчуудыг
    шоронгоос гаргасан.
  • 9:59 - 10:02
    Бүхий л сэтгэлээрээ би түүнд талархсанаа
    илэрхийлж,
  • 10:02 - 10:04
    ''Та яагаад надад тусалж байгаа
    юм бэ'' гэхэд
  • 10:05 - 10:07
    ''Би чамд туслаагүй ээ''
  • 10:07 - 10:10
    ''Би Хойд Солонгосын хүмүүст
    тусалж байна'' гэсэн.
  • 10:10 - 10:14
    Энэ миний амьдралд их бэлэгдэлтэй мөч
    гэдгийг ойлгосон.
  • 10:15 - 10:20
    Сайхан сэтгэлт танихгүй хүн найдварыг
    надад мөн Хойд Солонгосчуудад бэлэгдсэн.
  • 10:20 - 10:22
    Бидэнд хамгийн хэрэгтэй мөчид.
  • 10:22 - 10:25
    Мөн тэр хүний энэрэнгүй сэтгэл
  • 10:25 - 10:28
    болон ОУ-ын нийгэмлэгүүдийн дэмжлэг
  • 10:28 - 10:32
    Хойд Солонгосчуудад хэрэгтэй
    итгэлийн дөл гэдгийг харуулсан.
  • 10:33 - 10:35
    Урт аяллын эцэст
  • 10:35 - 10:38
    гэр бүлтэйгээ би Өмнөд Солонгост дахин
    уулзсан.
  • 10:39 - 10:42
    Гэвч эрх чөлөөнд хүрэх нь зөвхөн
    тулааны тал нь.
  • 10:43 - 10:46
    Олон Хойд Солонгосчууд гэр бүлээсээ
    тусгаарлагдаад
  • 10:46 - 10:49
    шинэ улсад ирэхдээ,
  • 10:49 - 10:51
    бага эсвэл ямар ч мөнгөгүй эхэлдэг.
  • 10:52 - 10:55
    Тиймээс бидэнд ОУ-ын нийгэмлэгээс
    боловсрол, Англи хэлний хичээл,
  • 10:56 - 11:00
    ажлын дадлага болон өөр
    тусламжууд авах нь нэмэртэй.
  • 11:01 - 11:03
    Мөн бид Хойд Солонгос дахь хүмүүс ба
  • 11:03 - 11:07
    гадаад ертөнцийн хооронд гүүр болж болно.
  • 11:07 - 11:13
    Учир нь олон хүмүүс тэндэх гэр бүлтэйгээ
    холбоотой байж,
  • 11:13 - 11:15
    мэдээлэл болон мөнгө явуулж
  • 11:15 - 11:18
    Хойд Солонгосыг дотроосоо
    өөрчлөгдөхөд нь нэмэр болдог.
  • 11:19 - 11:24
    Би үнэхээр азтай байж, маш их туслалцаа,
    урам зориг авсан учир
  • 11:25 - 11:28
    хүсэл эрмэлзэлтэй Хойд Солонгосчуудад
  • 11:28 - 11:32
    олон улсын тусламжтайгаар дэвжих
    боломж олгоход тусламаар байна.
  • 11:34 - 11:37
    Та нар илүү олон Хойд Солонгосчуудыг
  • 11:37 - 11:39
    дэлхий дахинд болон TED тайзан дээр
    амжилттай байхыг
  • 11:39 - 11:41
    харна гэдэгт итгэлтэй байна.
  • 11:41 - 11:42
    Баярлалаа.
  • 11:42 - 11:49
    (Алга Ташилт)
Title:
Хойд Солонгосоос зугтсан минь
Speaker:
Хёонсэо Ли
Description:

Хойд Солонгост өсч торнихдоо, Хёонсэо Ли өөрийн улсаа ''дэлхийн хамгийн сайхан нь'' гэж боддог байв. 90-аад оны өлсгөсөн нүүрлэхэд тэр эргэлзэж эхэлсэн. 14 настайдаа улсаасаа зугтан Хятадад дүрвэгч болон нуугдах болсон. Түүний түүх сэтгэл эмзэглүүлсэн, амьд үлдэх болон найдварын тухай өгүүлнэ. Мөн хил хязгаар ард үлдсэн ч үргэлжийн аюултай нүүр тулгардаг хүмүүсийн тухай хүчтэй сануулга байх болно.

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TEDTalks
Duration:
12:15
Marla Munkh-Achit approved Mongolian subtitles for My escape from North Korea
Marla Munkh-Achit edited Mongolian subtitles for My escape from North Korea
Tuya Bat edited Mongolian subtitles for My escape from North Korea
Marla Munkh-Achit accepted Mongolian subtitles for My escape from North Korea
Marla Munkh-Achit edited Mongolian subtitles for My escape from North Korea
Uyanga Gantulga edited Mongolian subtitles for My escape from North Korea
Uyanga Gantulga edited Mongolian subtitles for My escape from North Korea
Uyanga Gantulga edited Mongolian subtitles for My escape from North Korea
Show all

Mongolian subtitles

Revisions