Return to Video

Ядуурлын далд шалтгааныг дэлхий нийтээр яг одоо шийдвэрлэх хэрэгтэй

  • 0:01 - 0:04
    Үнэндээ би зан аашийн хувьд
  • 0:04 - 0:06
    барагтаа л уйлдаггүй.
  • 0:07 - 0:11
    Гэхдээ миний ажлын хувьд
    энэ нь сайн зүйл байсан байх.
  • 0:11 - 0:13
    Би бол иргэний эрхийн хуульч.
  • 0:13 - 0:16
    Энэ дэлхий дээрх бусармаг зүйлсийг
    бишгүйдээ л харсан.
  • 0:17 - 0:21
    Би АНУ дахь цагдаагийн хүчирхийллийн
    хэргүүдээс ажлын гараагаа эхэлсэн.
  • 0:21 - 0:24
    1994 онд Руанда дахь
    хоморголон устгах явдлыг судлах
  • 0:24 - 0:29
    Нэгдсэн Үндэсний Байгууллагын шалгалт
    судалгааны ажлын даргаар томилогдсон.
  • 0:30 - 0:34
    Хоморголон устгах явдлыг судлахад
  • 0:34 - 0:37
    нулимс ямар ч тус болдоггүй юм байна лээ.
  • 0:37 - 0:42
    Миний харсан, мэдэрсэн, хүрсэн зүйлс
  • 0:42 - 0:45
    үгээр илэрхийлэшгүй.
  • 0:46 - 0:49
    Харин миний хэлж чадах зүйл бол
  • 0:49 - 0:51
    Руанда дахь энэхүү явдал
  • 0:51 - 0:54
    өрөвдөн хайрлах өчүүхэн
    сэтгэлийг гаргаж чадаагүй
  • 0:54 - 0:58
    дэлхий дахины хамгийн том
    алдаануудын нэг.
  • 0:58 - 1:01
    Өрөвдөж хайрлах гэсэн англи үг латинаар
  • 1:01 - 1:07
    "хамт зовох" гэдэг утгыг илэрхийлдэг.
  • 1:07 - 1:10
    Руандад миний үзэж харсан зүйлс
  • 1:10 - 1:13
    тэр дундаа хүмүүний зовлон шаналлыг
    тийм ойроос харахад
  • 1:13 - 1:16
    үнэхээр нулимс дуслуултал
    сэтгэлийг минь хөдөлгөсөн.
  • 1:16 - 1:19
    Гэхдээ надаас гадна дэлхий ертөнц
  • 1:19 - 1:21
    арай эртхэн хөдөлсөн ч болоосой.
  • 1:21 - 1:23
    Зөвхөн нулимс дуслуулах биш
  • 1:23 - 1:27
    хоморголон устгах явдлыг зогсоосон бол.
  • 1:27 - 1:29
    Үүнтэй харьцуулахад
    дэлхийн энэрэнгүй сэтгэлийн
  • 1:29 - 1:35
    гайхалтай үр дүнг ч бас би хуваалцсан.
  • 1:35 - 1:38
    Энэ нь дэлхийн ядуурлын эсрэг тэмцэл юм.
  • 1:38 - 1:41
    Магадгүй энд байгаа хүн бүр
    үүнд гар бие оролцсон байх.
  • 1:41 - 1:46
    Үүний тухай анх "We Are the World"
    дууны хэсгээс мэдэж авсан,
  • 1:46 - 1:50
    эсвэл сар бүр ивээн тэтгэдэг
    хүүхдийн зургаа хөргөгчин дээрээ наах,
  • 1:50 - 1:54
    эсвэл цэвэр усны төлөө төрсөн өдрөөрөө
    хандив өгснөөс эхэлсэн байж магадгүй.
  • 1:54 - 1:58
    Би ядуурлын тухай анх яаж мэдсэнээ
    сайн санадаггүй ч
  • 1:58 - 2:01
    хамгийн сэтгэл сэрт хийлгэм
    тохиолдлыг нь санадаг.
  • 2:01 - 2:03
    Тэр бол Венустай анх уулзах үе.
  • 2:03 - 2:06
    Тэр Замбид амьдардаг эх хүн.
  • 2:06 - 2:10
    Тэр 3 хүүхэдтэй, бэлэвсэн.
  • 2:10 - 2:13
    Түүнтэй уулзах үед тэрээр
    өөрийн түүхийг хуваалцахын тулд
  • 2:13 - 2:16
    өөрт байгаа ганц хувцсаа өмсөөд
  • 2:16 - 2:20
    нийслэл хотод ирэх гэж
    20 км алхсан байсан.
  • 2:20 - 2:24
    Тэр надтай хамт олон цагаар сууж ярилцан
  • 2:24 - 2:28
    ядуурлын ертөнцийг надад таниулсан.
  • 2:28 - 2:31
    Тэр зуухан дахь нүүрс хөрч
    бүр мөсөн унтрахад
  • 2:31 - 2:35
    ямар байдгийг надад дүрсэлсэн.
  • 2:35 - 2:40
    Тос дуусч хамгийн сүүлийн
    дусал шавхагдахад,
  • 2:40 - 2:44
    хэдий хамаг чадлаараа хичээсэн ч
    сүүлчийн хоол дуусахад
  • 2:44 - 2:45
    ямар байдгийг.
  • 2:46 - 2:49
    Тэр хамгийн бага хүү Питерийг
  • 2:49 - 2:52
    хоол дутагдлаас болж зовж шаналан
  • 2:52 - 2:56
    хөл нь эцэстээ ажиллахгүй болохыг
    харж суухаас өөр аргагүй байсан.
  • 2:56 - 2:59
    Хүүгийнх нь нүүр зэвхий дааж
  • 2:59 - 3:03
    эцэст нь Питерийн бие ч бас
    хөрч хүйтэн болсон.
  • 3:06 - 3:12
    50 жилийн турш үүнтэй ижил түүхүүд
    бидний сэтгэлийг хөдөлгөсөөр ирсэн.
  • 3:12 - 3:15
    Хүүхдүүд нь идэх хоолтой
    хүмүүсийг хөдөлгөж чадсан.
  • 3:15 - 3:17
    Биднийг зөвхөн дэлхийн ядууралд
    санаа зовнихоос гадна
  • 3:17 - 3:22
    энэ зовлон шаналлыг зогсооход
    гар бие оролцтол биднийг хөдөлгөсөн.
  • 3:22 - 3:25
    Мэдээж биднийг хангалттай ихийг
    хийж чадаагүй, хийсэн зүйлс нь
  • 3:25 - 3:30
    хангалттай үр дүнтэй байж чадаагүй гэж
    шүүмжлэх нь олонтаа ч
  • 3:30 - 3:33
    яг үнэн бодит байдал ийм байна:
  • 3:33 - 3:36
    дэлхийн ядуурлын эсрэг тэмцэл нь
  • 3:36 - 3:42
    хүн төрөлхтний түүхийн туршид
    хайр энэрлийг харуулж чадсан
  • 3:42 - 3:45
    хамгийн өргөн хүрээтэй,
    удаан хугацааны илрэл болов уу.
  • 3:45 - 3:48
    Ингээд би та бүхэнд
    энэхүү асуудлын тухай
  • 3:48 - 3:53
    таны бодлыг орвонгоор нь өөрчлөх
    хэдэн баримтыг танилцуулмаар байна.
  • 3:53 - 3:55
    Гэхдээ юун түрүүнд таны
    мэддэг зүйлээс эхэлье.
  • 3:55 - 3:59
    30 жилийн өмнө намайг
    ахлах сургуулиа төгсөж байхад
  • 3:59 - 4:05
    өдөр бүр 40 мянган хүүхэд ядуурлаас болж
    үхдэг гэж бидэнд хэлж байсан.
  • 4:05 - 4:10
    Өнөөдөр энэ тоо 17 мянга хүртэл буурчээ.
  • 4:10 - 4:12
    Бас л их тоо хэдий ч
  • 4:12 - 4:14
    энэ нь жил бүр 8 сая хүүхэд
  • 4:14 - 4:19
    ядуурлаас болж үхдэггүй гэсэн үг.
  • 4:20 - 4:22
    Үүнээс гадна дэлхий дээр
    амьдардаг хүмүүсийн дунд
  • 4:22 - 4:24
    өдөрт 1.25 доллараар
    амь зуудаг буюу
  • 4:24 - 4:28
    хэт ядууралд амьдардаг хүмүүсийн тоо
  • 4:28 - 4:31
    50 хувь байсан бол
  • 4:31 - 4:34
    одоо 15 хувь хүртэл буурсан.
  • 4:35 - 4:37
    Энэ бол маш том дэвшил,
  • 4:37 - 4:42
    хүн болгоны юунд хүрч болох тухай
    төсөөллийг давсан үзүүлэлт.
  • 4:42 - 4:45
    Миний бодлоор бид бүгдээрээ
  • 4:45 - 4:49
    үнэнийг хэлэхэд өөрсдөөрөө бахархаж,
  • 4:49 - 4:53
    энэрэнгүй сэтгэл сая сая хүмүүний
    зовлон шаналлыг зогсоох
  • 4:53 - 4:58
    ямар их агуу хүчтэйг харж урамших ёстой.
  • 4:58 - 5:03
    Гэхдээ танд төдийлөн сонсогддоггүй
    зүйлийн талаар одоо ярья.
  • 5:03 - 5:08
    Гэхдээ ядуурлын тэр түвшинг
    өдөрт 2 доллар болгож өөрчилбөл
  • 5:08 - 5:11
    намайг ахлах сургуульд байхад ядуу байсан
  • 5:11 - 5:14
    тэдгээр 2 тэрбум хүн
  • 5:14 - 5:16
    35 жилийн дараа ч
  • 5:16 - 5:19
    бараг л нэн ядуу гэсэн түвшиндээ
    байсаар л байх болно.
  • 5:19 - 5:24
    Тэгэхээр яагаад ийм олон тэрбум хүн
    нэн ядууралд байсаар байна вэ?
  • 5:24 - 5:27
    Бүгдээрээ Венусын тухай дахиад нэг бодъё.
  • 5:27 - 5:31
    Эхнэр бид хоёр олон жилийн турш
    аливаад энэрэнгүй сэтгэлээр хандаж
  • 5:31 - 5:34
    хүүхэд ивээн тэтгэж,
    багахан хэмжээний зээл олгож,
  • 5:34 - 5:37
    гадаадын тусламжид
    дэмжлэг үзүүлсээр ирсэн.
  • 5:37 - 5:41
    Гэхдээ Венустай уулзахаас өмнө
  • 5:41 - 5:43
    эдгээр аргууд түүний хүүгээ алдах болсон
    шалтгааныг нь
  • 5:43 - 5:49
    ерөөсөө авч хэлэлцдэггүй гэдгийг
    огт мэддэггүй байлаа.
  • 5:50 - 5:54
    "Бид уг нь болж байсан юм"
    гэж Венус хэллээ.
  • 5:54 - 5:59
    "Тэгээд Брутс гай тарьж эхэлсэн."
  • 5:59 - 6:02
    Брутс бол Венусын хөрш,
    "гай тарьсан" гэдэг нь
  • 6:02 - 6:05
    Венусын нөхөр өөд болсны дараах
    явдлыг хэлж байгаа юм.
  • 6:05 - 6:09
    Брутс зүгээр орж ирээд л
    Венусыг хүүхдүүдтэй нь хөөж гаргаад,
  • 6:09 - 6:13
    газрыг нь булааж, зах дээрх
    лангууг нь дээрэмдсэн.
  • 6:14 - 6:19
    Хар даа, Венус хүчирхийллээс болж
    нэн ядуу болсон байгаа биз.
  • 6:21 - 6:23
    Тэгээд надад ийм бодол төрсөн:
  • 6:23 - 6:27
    мэдээж хэрэг хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөр,
    жижиг дунд зээл,
  • 6:27 - 6:31
    ядуурлын эсрэг уламжлалт
    хөтөлбөрүүдийн аль нь ч
  • 6:31 - 6:35
    Брутсыг зогсоохгүй шүү дээ.
  • 6:35 - 6:38
    Учир нь тэдгээр арга нь
    үүнд зориулагдаагүй.
  • 6:38 - 6:43
    Гризелдатай уулзахад
    энэ бодол улам батжсан.
  • 6:43 - 6:47
    Тэр бол Гуатэмалагийн
    маш ядуу хэсэгт амьдардаг
  • 6:47 - 6:49
    цовоо сэргэлэн охин.
  • 6:49 - 6:51
    Олон жилийн туршлагаас харахад
  • 6:51 - 6:54
    Гризелда болон түүний гэр бүлийг
  • 6:54 - 6:57
    нэн ядуурлаас салгахад тэдний хийж чадах
  • 6:57 - 6:59
    магадгүй цорын ганц хүчтэй зэвсэг бол
  • 6:59 - 7:03
    Гризелдаг сургуульд явуулах.
  • 7:03 - 7:07
    Мэргэжилтнүүд үүнийг
    "охин хүүхдийн нөлөө" гэдэг.
  • 7:07 - 7:11
    Гэхдээ анх түүнтэй танилцахад
    Гризелда сургуульд явдаггүй байсан.
  • 7:11 - 7:15
    Тэр бүү хэл гэрээсээ гарах нь ч ховор.
  • 7:16 - 7:18
    Бидэнтэй уулзахаас хэдэн өдрийн өмнө
  • 7:18 - 7:21
    сүмээс гараад харих гээд
    гэрийнхэнтэйгээ алхаж байхад нь
  • 7:21 - 7:23
    гэгээн цагаан өдрөөр гудамжинд
  • 7:23 - 7:27
    орон нутгийнх нь хэдэн залуус
    гэрийнхнээс нь булаагаад
  • 7:27 - 7:30
    хэрцгийгээр хүчирхийлсэн байсан.
  • 7:30 - 7:34
    Уг нь Гризелда сургуульд явах
    бүрэн бололцоотой,
  • 7:34 - 7:38
    харин тийшээ очих зам нь аюултай байсан.
  • 7:38 - 7:40
    Гризелда бол цор ганц жишээ биш.
  • 7:40 - 7:43
    Дэлхий даяар өдөр тутамд
  • 7:43 - 7:48
    15-44 насны охид, эмэгтэйчүүд
  • 7:48 - 7:52
    гэр бүлийн болон бэлгийн
    хүчирхийлэлд өртдөг бөгөөд
  • 7:52 - 7:56
    энэ 2 төрлийн хүчирхийлэл нь
  • 7:56 - 8:01
    малари, авто машины осол, дайн гурвын
    нийт эндэгдлийн тоотой харьцуулахад
  • 8:01 - 8:08
    илүү олон үхэл бас
    хөгжлийн бэрхшээлд хүргэдэг.
  • 8:11 - 8:16
    Яг үнэндээ дэлхийн ядуучууд
    хүчирхийллийн системд гацчихаад байна.
  • 8:16 - 8:20
    Жишээ нь, Өмнөд Азид будааны тээрмийн
    хажуугаар давхиж гарахдаа
  • 8:20 - 8:22
    турж эцсэн нуруун дээрээ
  • 8:22 - 8:25
    45 кг жинтэй шуудай гурилыг олноор нь
    үүрээд явж байгаа залууг харж болно.
  • 8:25 - 8:27
    Гэтэл би бүр сүүлд л
  • 8:27 - 8:29
    түүнийг боол гэдгийг нь мэдэх болно.
  • 8:29 - 8:34
    Намайг ахлах сургуульд байхаас л
    түүнийг хүчээр тээрэмд боолчилсон.
  • 8:35 - 8:38
    Яг энэ орон нутагт ядуурлын эсрэг
    хэдэн арван жил хэрэгжүүлсэн хөтөлбөр
  • 8:38 - 8:42
    будааны тээрэмд болж буй зодож, хүчиндэж,
  • 8:42 - 8:46
    тамлан зовоох хүчирхийллээс
    тэр залуу болон түүн шиг
  • 8:46 - 8:50
    хэдэн зуун хүнийг аварч чадаагүй.
  • 8:50 - 8:54
    Тэр байтугай ядуурлын эсрэг
    хагас зууны турш хэрэгжүүлсэн хөтөлбөр
  • 8:54 - 8:58
    хүмүүний түүхийн явцад хамгийн их хүнийг
  • 8:58 - 9:01
    ядууралд үлдээсэн тохиолдол юм.
  • 9:01 - 9:07
    Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар өнөөдөр
    дэлхий дээр 35 сая хүн ядуурал дунд байна.
  • 9:07 - 9:11
    Энэ нь өнөөдрийн бидний сууж байгаа
  • 9:11 - 9:14
    Kанадын хүн амтай тэнцүү гэсэн үг.
  • 9:14 - 9:17
    Ийм учраас цаг хугацааны эрхээр
    би ядуурлын энэхүү тархалтыг
  • 9:17 - 9:20
    "Царцааны Нөлөө" гэж нэрлэх болсон.
  • 9:20 - 9:23
    Учир нь ядуучуудын хувьд энэ нь
    яг л тархалт шиг нүргэлж
  • 9:23 - 9:26
    бүгдийг устган сүйтгэдэг.
  • 9:26 - 9:30
    Нэн ядуу орон нутгийнхныг
    одоо судлаад үзэх юм бол
  • 9:30 - 9:34
    оршин суугчдын хамгийн их айдаг зүйл бол
    хүчирхийлэл гэж хариулна.
  • 9:34 - 9:37
    Гэхдээ тэдний айдаг хүчирхийлэл бол
  • 9:37 - 9:40
    хомроглон устгах эсвэл дайн биш,
  • 9:40 - 9:42
    харин өдөр тутмын хүчирхийлэл.
  • 9:42 - 9:45
    Тэгээд хуульч хүнийхээ хувьд нэн түрүүнд
  • 9:45 - 9:48
    хуулийг нь өөрчилье гэсэн бодол төрсөн.
  • 9:48 - 9:51
    Ядуучуудын эсрэг хүчирхийллийн
    бүх хэлбэрийг хууль бус болгоё.
  • 9:51 - 9:55
    Гэтэл дараа нь аль хэдийн
    ийм хууль байгааг мэдсэн.
  • 9:55 - 9:58
    Асуудал нь ядууст зориулсан
    хууль байхгүйд биш,
  • 9:58 - 10:01
    харин хууль хэрэгжүүлэлт байдаггүй.
  • 10:03 - 10:04
    Хөгжиж буй оронд
  • 10:04 - 10:07
    хамгийн наад захын хууль ч хэрэгждэггүй ба
  • 10:07 - 10:10
    НҮБ-аас саяхан гаргасан тайланд
  • 10:10 - 10:16
    "ихэнх ядуу хүмүүс хуулийн хамгаалалтаас
    ангид амьдардаг" гэдгийг тогтоосон.
  • 10:16 - 10:20
    Үнэндээ та бид нар энэ яг
    юу гэсэн үг болохыг сайн мэдэхгүй.
  • 10:20 - 10:21
    Учир нь бид үүнийг
  • 10:21 - 10:24
    биеэрээ мэдэрч туулаагүй.
  • 10:24 - 10:27
    Бүрэн хэрэгждэг хууль гэдэг бидний хувьд
    зүгээр л төсөөлөл төдий.
  • 10:27 - 10:31
    Үнэндээ энэхүү төсөөллийг
    эдгээр тоо бүрэн илэрхийлнэ:
  • 10:31 - 10:34
    9-1-1.
  • 10:34 - 10:37
    Энэ бол мэдээж Kанад болон АНУ-д
  • 10:37 - 10:40
    яаралтай тусламж дуудах утасны дугаар.
  • 10:40 - 10:44
    Цагдаад ирүүлэх энэхүү дуудлаганд
    хариу арга хэмжээ авах хугацаа
  • 10:44 - 10:46
    дунджаар 10 минут байдаг.
  • 10:46 - 10:49
    Бид үүнийг үргэлж байх ёстой
    мэтээр л хүлээж авдаг.
  • 10:49 - 10:54
    Тэгвэл таныг хамгаалах
    хууль хэрэгжүүлэлт байхгүй бол яах вэ?
  • 10:55 - 10:59
    Саяхан Орегон дахь нэгэн эмэгтэй
    энэ ямар байхыг мэдэрсэн.
  • 10:59 - 11:04
    Амралтын өдрийн орой
    харанхуй гэртээ ганцаараа байхад нь
  • 11:04 - 11:06
    нэгэн эр гэр лүү нь дайрч орсон.
  • 11:06 - 11:09
    Түүний хувьд энэ яг
    хар дарсан зүүд шиг л байлаа.
  • 11:09 - 11:13
    Учир нь тэр эр 2 долоо хоногийн өмнө
  • 11:13 - 11:15
    түүн рүү дайрснаас болж эмнэлэгт
    хэвтэхэд нь хүргэсэн.
  • 11:15 - 11:19
    Айж сандраад, утсаа аван
    хийх ёстойгоо хийлээ:
  • 11:19 - 11:21
    911 рүү залгатал
  • 11:21 - 11:26
    мужийн төсөв татагдсанаас болоод
  • 11:26 - 11:29
    амралтын өдрүүдээр хууль сахиулагч
    дуудах боломжгүйг олж мэдсэн.
  • 11:29 - 11:30
    Сонс доо.
  • 11:30 - 11:33
    Диспетчер: Надад тан руу
    явуулах хүн алга аа.
  • 11:33 - 11:34
    Эмэгтэй: За.
  • 11:34 - 11:38
    Диспетчер: Тэр дотор орж ирээд
    тан руу дайрвал
  • 11:38 - 11:40
    түүнийг яваач гэж асууж болох уу?
  • 11:40 - 11:42
    Эсвэл тэр ямар нэгэн бодис
    хэрэглэсэн эсэхийг та мэдэх үү?
  • 11:42 - 11:46
    Эмэгтэй: Би аль хэдийн асуусан.
    Түүнд 911 рүү залгаснаа ч хэлсэн.
  • 11:46 - 11:48
    Өмнө хаалга эвдлээд орж ирээд
    над руу дайрч байсан.
  • 11:48 - 11:49
    Диспетчер: Аанхаа.
  • 11:49 - 11:50
    Эмэгтэй: Харин тэгээд...
  • 11:50 - 11:53
    Диспетчер: Танд гэрээсээ аюулгүйхэн
    гараад явах боломж байгаа юу?
  • 11:53 - 11:57
    Эмэгтэй: Байхгүй. Тэр миний гарч болох
    ганц замыг минь хаачихсан байна.
  • 11:57 - 12:00
    Диспетчер: Тэгэхээр миний хийж чадах
    зүйл бол танд зөвлөгөө өгч
  • 12:00 - 12:03
    цагдаагийн хэлтэст
    маргааш мэдэгдэх л байна.
  • 12:03 - 12:07
    Тэр орж ирээд ямар нэгэн зэвсэгтэй
  • 12:07 - 12:11
    эсвэл бие махбодийн гэмтэл
    учруулах гэвэл мэдээж өөр хэрэг.
  • 12:11 - 12:13
    Цагдаагийн хэлтэс энд ажилладаггүйг
    мэдэж байгаа байх.
  • 12:13 - 12:16
    Надад тан руу явуулах хүн байдаггүй ээ.
  • 12:18 - 12:20
    Гари Хоген: Харамсалтай нь,
    гэртээ байсан тэр эмэгтэй
  • 12:20 - 12:26
    харгис хэрцгийгээр зодуулж,
    боймлуулж, бас хүчиндүүлсэн.
  • 12:26 - 12:32
    Учир нь хуулийн гадуур
    амьдарна гэдэг ийм л хэрэг.
  • 12:34 - 12:38
    Энд л хэдэн тэрбум ядуус амьдарч байна.
  • 12:40 - 12:42
    Энэ хэрхэн харагддаг вэ гэж үү?
  • 12:42 - 12:47
    Боливт, жишээлбэл, эрэгтэй хүн
    ядуу хүүхдийг хүчиндвэл
  • 12:47 - 12:52
    тэр эр угаалгын өрөөндөө
    хальтирч үхэх магадлал нь
  • 12:52 - 12:55
    үйлдсэн гэмт хэргийнхээ төлөө
    шоронд явахаас их.
  • 12:56 - 13:01
    Өмнөд Азид хэрвээ чи хэн нэгнийг
    боолчлох юм бол
  • 13:01 - 13:04
    аянганд цохиулж нас барах магадлал чинь
  • 13:04 - 13:07
    хийсэн гэмт хэргийнхээ төлөө
    шоронд суухаас их.
  • 13:07 - 13:12
    Ингээд л өдөр тутмын хүчирхийллийн
    тархалт даамжирсаар байдаг.
  • 13:12 - 13:16
    Энэ нь бас өдөрт 2 доллараар амь зууж буй
    хэдэн тэрбум хүмүүст
  • 13:16 - 13:19
    туслах гэсэн бидний оролдлогыг
    нурааж байдаг.
  • 13:19 - 13:22
    Учир нь тоо баримт худлаа ярьдаггүй.
  • 13:22 - 13:25
    Хэдий ядууст бүхий л төрлийн үйлчилгээ,
    эд хөрөнгө тарааж өгсөн ч
  • 13:25 - 13:26
    үүнийг нь булаагаад байгаа
  • 13:26 - 13:29
    дээрэлхүү нөхдүүдэд арга хэмжээ авч
    гарыг нь хүлэхгүй л бол
  • 13:29 - 13:31
    гаргасан хүч хөдөлмөрийнхөө
  • 13:31 - 13:35
    урт хугацааны нөлөөг хараад
    таны урам хугарна.
  • 13:36 - 13:40
    Уг нь буурай хөгжилтэй орнуудын
    хуулийн сул хэрэгжилт
  • 13:40 - 13:43
    олон улс даяарх ядуурлын эсрэг тэмцлийн
  • 13:43 - 13:46
    чухал асуудлуудын нэг баймаарсан.
  • 13:46 - 13:48
    Гэтэл тийм биш.
  • 13:49 - 13:53
    Олон улсын тусламжийн
    хянан шалгагчид
  • 13:53 - 13:57
    хууль үйлчилдэггүй өдөр тутмын
    хүчирхийллээс ядуусыг хамгаалахад
  • 13:57 - 14:01
    ганц ч хувь тусламж үйлчилгээ
    чиглэдэггүй гэдгийг тогтоосон.
  • 14:01 - 14:04
    Үнэндээ ядуусын эсрэг хүчирхийллийг
    ярьж эхлэхдээ
  • 14:04 - 14:08
    бид байж болох хамгийн буруу
    талаас нь ярьдаг.
  • 14:08 - 14:11
    Цэвэр усны нэгэн байгууллага
    охид ус авах гэж яваад
  • 14:11 - 14:14
    замдаа хүчиндүүлдэг тухай
    сэтгэл өвтгөм түүх ярьснаа
  • 14:14 - 14:19
    тэр худгийг нь ойртуулж
    охидын явах замыг нь
  • 14:19 - 14:22
    богиносгох шийдлээ
    магтан сайшаасан.
  • 14:22 - 14:24
    Ингээд л болоо.
  • 14:25 - 14:28
    Тэр орон нутагт байсаар байгаа
  • 14:28 - 14:30
    гэмт хэрэг үйлдсэн этгээдийн тухай
    нэг ч үг байхгүй шүү.
  • 14:32 - 14:34
    Хэрэв манай сургуулийн нэг охин
  • 14:34 - 14:37
    сургуулийн номын сан явах замдаа
    хүчиндүүлсэн бол
  • 14:37 - 14:43
    бид хэзээ ч номын санг нь ойртуулснаа
    бахархаж тэмдэглэхгүйдэг.
  • 14:43 - 14:47
    Ингэсэн атлаа яагаад ч юм
    ядуусын хувьд энэ нь зүгээр хэрэг үү?
  • 14:49 - 14:51
    Яг үнэндээ эдийн засгийн хөгжлийн болон
  • 14:51 - 14:54
    ядуурлын бууралтын
    уламжлалт мэргэжилтнүүд
  • 14:54 - 14:56
    үүнийг яаж шийдвэрлэхээ мэддэггүй.
  • 14:56 - 14:58
    Тэгээд яадаг гээч?
  • 14:58 - 15:00
    Тэд зүгээр л энэ тухай ярьдаггүй.
  • 15:01 - 15:05
    Хөгжиж буй орны ядууст
  • 15:05 - 15:08
    хууль үйлчилдэггүй асуудал
  • 15:08 - 15:10
    яагаад ийм орхигдмол вэ гэвэл
  • 15:10 - 15:14
    суурь шалтгаан нь тухайн оронд байгаа
    мөнгөтэй хүмүүст
  • 15:14 - 15:16
    энэ нь тийм ч хэрэгтэй зүйл биш.
  • 15:17 - 15:20
    Би саяхан Дэлхийн Эдийн Засгийн
    Форумд оролцохдоо
  • 15:20 - 15:24
    хөгжиж буй оронд маш том бизнес
    эрхэлдэг захирлуудтай ярилцахдаа
  • 15:24 - 15:26
    тэднээс ингэж асуулаа:
  • 15:26 - 15:31
    "Та нар өөрсдийн хүмүүс болон өмч хөрөнгөө
    хүчирхийллээс яаж хамгаалдаг юм бэ?"
  • 15:31 - 15:36
    Тэд бие бие рүүгээ харснаа
    бараг л нэгэн дуугаар ингэж хэлсэн:
  • 15:36 - 15:38
    "Худалдаад л авчихдаг."
  • 15:39 - 15:43
    Чухамхүү хөгжиж буй оронд
    хувийн хамгаалалтын алба
  • 15:43 - 15:50
    төрийн цагдаагийн албанаас
    4, 5, 7 дахин их байдаг.
  • 15:50 - 15:58
    Африкт тус тивийн хамгийн том
    ажил олгогч бол хувийн хамгаалалт.
  • 15:59 - 16:03
    Баячууд нь аюулгүй байдалдаа
    мөнгө төлөөд баяжсаар байна шүү дээ.
  • 16:03 - 16:07
    Харин ядуус үүнд мөнгө төлж
    чадахгүй юм чинь
  • 16:07 - 16:09
    ямар ч хамгаалалтгүй
    газарт чирэгдсээр байна.
  • 16:10 - 16:15
    Энэ бол маш олныг хамарсан,
    маргаантай шившигт явдал.
  • 16:15 - 16:18
    Энэ заавал ийм байх албагүй.
  • 16:18 - 16:20
    Хэрэгждэггүй хуулийг засаж болно.
  • 16:20 - 16:22
    Хүчирхийллийг зогсоож болно.
  • 16:22 - 16:25
    Эрүүгийн эрх зүйн бараг бүх л систем
  • 16:25 - 16:27
    анхандаа авилгад идэгдсэн,
    ажиллагаагүй байдаг ч
  • 16:27 - 16:32
    үүнийг тасралтгүй хүчин чармайлтаар болон
    бууж өгөлгүйгээр залруулж болно.
  • 16:32 - 16:34
    Урагш явах зам их энгийн.
  • 16:34 - 16:37
    Нэгт, ядуурлын эсрэг тэмцэхдээ
  • 16:37 - 16:41
    хүчирхийллийг зогсоох оролдлогод
    ач холбогдол өгч эхлэх хэрэгтэй.
  • 16:41 - 16:44
    Дэлхий нийтийн ядуурлын эсрэг
    тэмцлийн тухай ярихдаа
  • 16:44 - 16:48
    хүчирхийллийн асуудлыг дурдахгүй бол
    тэр яриаг сонсоод ч хэрэггүй.
  • 16:49 - 16:54
    Хоёрт, хөгжиж буй орнуудад
    хувийн хамгаалалт биш,
  • 16:54 - 16:58
    хүн бүхэнд аюулгүй байдлыг олгодог
  • 16:58 - 17:01
    нийгмийн эрх зүйн системийг
    шинээр бүтээхэд нь
  • 17:01 - 17:03
    мэдлэгээсээ хуваалцаж
  • 17:03 - 17:05
    хөрөнгө оруулалт хийж эхэлье.
  • 17:06 - 17:09
    Эдгээр өөрчлөлт нь
    бүрэн боломжтой төдийгүй
  • 17:09 - 17:12
    өнөөдөр ч хэрэгжиж байна.
  • 17:12 - 17:15
    Саяхан Филлипиний хоёр дахь том хотод
  • 17:15 - 17:17
    орон нутгийн өмгөөлөгчид болон
  • 17:17 - 17:20
    хууль сахиулах ажилтнууд хамтран
  • 17:20 - 17:27
    авилгад идэгдсэн цагдаагийн алба,
    шүүхийг өөрчилж
  • 17:27 - 17:29
    дөрөвхөн жилийн хугацаанд
  • 17:29 - 17:33
    ядуу хүүхдийн эсрэг арилжааны зорилготой
    бэлгийн хүчирхийллийг
  • 17:33 - 17:38
    79 хувиар багасгасан төслийг
    Гэйтс Сангаас санхүүжүүлсэн.
  • 17:40 - 17:43
    Түүхээс харахад,
  • 17:43 - 17:49
    тайлбарлаж бас уучилж боломгүй тохиолдлууд
  • 17:49 - 17:52
    ихэвчлэн илүү энэрэнгүй
    байж чадаагүй явдлууд байдаг.
  • 17:53 - 17:58
    Учир нь миний бодлоор түүх биднийг
    ач, зээ нарын минь өмнө шүүхэд дуудаж
  • 17:58 - 18:00
    тэд ингэж асууна:
  • 18:00 - 18:03
    "Өвөө, эмээ, та хаана байсан бэ?
  • 18:04 - 18:08
    Eврейчүүд нацистуудаас зугтаж
    манай эрэгт иртэл
  • 18:08 - 18:10
    оруулахгүй гэхэд нь өвөө та хаана байв?
  • 18:10 - 18:12
    Та хаана байсан юм бэ?
  • 18:12 - 18:14
    Эмээ, манай япон-америк хөршийг
  • 18:14 - 18:18
    дайны хорих бааз руу алхуулж байхад
    та хаана байв?
  • 18:18 - 18:21
    Харин та, өвөө, манай африк-америк хөршийг
  • 18:21 - 18:23
    сонгууль өгөх гэсний төлөө
  • 18:23 - 18:26
    балбаж байхад хаана байв?"
  • 18:26 - 18:31
    Үүнтэй адилаар үр хүүхдүүд минь
    ингэж асууна:
  • 18:31 - 18:33
    "Өвөө, эмээ, дэлхийн 2 тэрбум ядуус
  • 18:33 - 18:38
    өдөр тутамдаа хүчирхийлэлд өртөж
    хуульгүй нийгэмд живж байхад
  • 18:38 - 18:40
    та хаана байсан юм бэ?"
  • 18:41 - 18:48
    Хариуд нь бид энэрэнгүй сэтгэлээр хандаж,
    дуу хоолойгоо нэгтгэн
  • 18:48 - 18:56
    хүчирхийллийг зогсооход бүгд хөдөлж чадсан
    гэж хэлнэ гэдэгт найдаж байна.
  • 18:56 - 18:58
    Маш их баярлалаа.
  • 18:58 - 19:02
    (Алга ташилт)
  • 19:14 - 19:17
    Kрис Андерсон:
    Учир утга бүхий илтгэл байлаа.
  • 19:17 - 19:19
    Цагдаагийн сургуулилтыг сайжруулахад
  • 19:19 - 19:26
    яг юу хийгдсэн тухай
    зарим зүйлсээс хуваалцаач.
  • 19:26 - 19:27
    Энэ хэр хэцүү вэ?
  • 19:27 - 19:31
    ГХ: Яг одоо хийгдэж байгаа
    сайшаалтай зүйлсийн нэг бол
  • 19:31 - 19:36
    эдгээр систем нуран унахад ямар үр дүн
    гарч болох нь илт харагдаж эхэлсэн.
  • 19:36 - 19:39
    Тэр бүү хэл төрөөс ч
    үүнийг хийе гэж санаачлага гарсан.
  • 19:39 - 19:43
    Одоо мэдлэгээ шилжүүлэх, нөөцөөр хангах
    санхүүжилт л дутаад байна.
  • 19:43 - 19:47
    Улс төрийн эрх ашгийн
    зөрчил гарах нь ойлгомжтой ч
  • 19:47 - 19:48
    энэ бол ялж болохуйц тэмцэл.
  • 19:48 - 19:51
    Учир нь манай Олон Улсын
    Эрх Зүйн Төлөөлөгчийн Газраас
  • 19:51 - 19:54
    олон оронд хийсэн судалгаа
    их нааштай үр дүн үзүүлсэн.
  • 19:54 - 19:57
    KА: Тэгвэл нэг оронд цагдаагийн албанд
  • 19:57 - 20:00
    өөрчлөлт хийхэд хэр өртөгтэй байдаг вэ?
  • 20:00 - 20:03
    Мэдээж энэ бол зөвхөн
    ганцхан хэсэг нь л дээ.
  • 20:03 - 20:07
    ГХ: Гуатэмалад орон нутгийн цагдаа,
    шүүхийн систем, прокурортой хамтран
  • 20:07 - 20:10
    эдгээр хэргүүдийг илүү
    үр дүнтэй шийдвэрлэхэд
  • 20:10 - 20:13
    тэднийг давтан сургах төсөл эхлүүлсэн.
  • 20:13 - 20:17
    Бэлгийн хүчирхийллийн
    гэмт хэрэгтэнг яллах явдал
  • 20:17 - 20:20
    1000%-иар нэмэгдэхийг харсан.
  • 20:20 - 20:24
    Энэхүү төсөл нь жилдээ
    1 сая доллараар санхүүждэг ба
  • 20:24 - 20:27
    бэлтгэгдэж, удирдуулбал зөв ажилладаг
  • 20:27 - 20:31
    эрүүгийн эрх зүйн
    хөдөлгөгч хүч болохынхоо хувьд
  • 20:31 - 20:35
    оруулсан санхүүжилтийнхээ түвшинд
    чамлалтгүй үр дүн үзүүлсэн.
  • 20:35 - 20:38
    Тэгээд эдгээр улс орнууд,
    ялангуяа дундаж давхаргынхан
  • 20:38 - 20:41
    эдгээр тогтворгүй байдал,
    аюулгүй байдлын хувьчлалыг хараад
  • 20:41 - 20:45
    ирээдүйдээ огт итгэлгүй болчихсон хүмүүст
  • 20:45 - 20:48
    боломж байгаа, өөрчлөлтөд хүрэх
    зам байгаа гэж бодож байна.
  • 20:48 - 20:53
    KA: Үүнийг бий болгохын тулд гинжний
    бүх хэсгийг харах хэрэгтэй байх.
  • 20:53 - 20:56
    Цагдаа, тэгээд өөр хэн байдаг вэ?
  • 20:56 - 20:58
    ГХ: Хууль сахиулах нь мэдээж
  • 20:58 - 20:59
    цагдаагаас эхэлнэ.
  • 20:59 - 21:02
    Тэд бол эрх зүйн гол зангидагч хүч.
  • 21:02 - 21:04
    Гэвч тэд зүгээр прокурорт,
  • 21:04 - 21:06
    прокурор нь цааш шүүхэд
    дамжуулаад л орхичихдог.
  • 21:06 - 21:09
    Эдгээр үе шатуудад хүчирхийллийг
    даван туулагчийг
  • 21:09 - 21:11
    нийгмийн үйлчилгээ
    дэмжих хэрэгтэй болдог.
  • 21:11 - 21:14
    Тийм учраас эдгээрийг бүгдийг нь
    нэгтсэн аргачлал хэрэгтэй.
  • 21:14 - 21:16
    Өмнө нь шүүхийг сургасан ч
  • 21:16 - 21:20
    энгийн ард иргэдийг маш сайн
    хуулийн хэрэгжилтээр хамгаалахын оронд
  • 21:20 - 21:22
    цагдаагаас хангалтгүй
    баримт нотолгоо ирэх эсвэл
  • 21:22 - 21:25
    мансууруулах бодис ба
    алан хядах үйл ажиллагаанаас болж
  • 21:25 - 21:27
    цагдаагийн оролцоо бага байх
    тохиолдлууд байсан.
  • 21:27 - 21:29
    Eр нь бүгдийг оролцуулах нь нэн чухал.
  • 21:29 - 21:32
    Нэн ядуу орчинд хуулийн хэрэгжилтийг
  • 21:32 - 21:34
    биднийх шиг хэмжээнд байлгаж болно.
  • 21:34 - 21:37
    Манайд хүртэл төгс биш ч гэлээ
  • 21:37 - 21:40
    911 рүү залгахад хэн нэгэн танд
  • 21:40 - 21:43
    тусалж магадгүй гэдгийг
    мэдэх сайхан хэрэг шүү.
  • 21:43 - 21:46
    KA: Гари, та өөрийн ном болон
    өнөөдрийн энэхүү илтгэлээрээ
  • 21:46 - 21:49
    үүнийг дэлхий нийтийн анхааралд
    аваачиж чадсан гэж би бодож байна.
  • 21:49 - 21:51
    Маш их баярлалаа.
  • 21:51 - 21:51
    Гари Хоген.
  • 21:51 - 21:53
    (Алга ташилт)
Title:
Ядуурлын далд шалтгааныг дэлхий нийтээр яг одоо шийдвэрлэх хэрэгтэй
Speaker:
Гари Хоген
Description:

Хамтын энэрэнгүй сэтгэл бол 1980-аад оноос хойш дэлхийн ядуурлыг багасгасан нэг шалтгаан мөн хэмээн иргэний эрхийн хуульч Гари Хоген үзэж байна. Хэдий дэлхий даяараа санхүүгийн тусламж үзүүлдэг ч ядуурлын далд уг үндэс байсаар. Энэхүү илтгэлдээ Хоген ядуурлын хар бараан үндсийг тайлбарлаж, үүний эсрэг хамтдаа хөдлөхийг уриалж байна.

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TEDTalks
Duration:
22:08

Mongolian subtitles

Revisions