1 00:00:00,767 --> 00:00:03,619 Үнэндээ би зан аашийн хувьд 2 00:00:03,619 --> 00:00:06,236 барагтаа л уйлдаггүй. 3 00:00:07,316 --> 00:00:10,596 Гэхдээ миний ажлын хувьд энэ нь сайн зүйл байсан байх. 4 00:00:11,246 --> 00:00:12,630 Би бол иргэний эрхийн хуульч. 5 00:00:12,630 --> 00:00:15,634 Энэ дэлхий дээрх бусармаг зүйлсийг бишгүйдээ л харсан. 6 00:00:17,034 --> 00:00:20,844 Би АНУ дахь цагдаагийн хүчирхийллийн хэргүүдээс ажлын гараагаа эхэлсэн. 7 00:00:20,844 --> 00:00:24,318 1994 онд Руанда дахь хоморголон устгах явдлыг судлах 8 00:00:24,318 --> 00:00:29,248 Нэгдсэн Үндэсний Байгууллагын шалгалт судалгааны ажлын даргаар томилогдсон. 9 00:00:29,908 --> 00:00:33,647 Хоморголон устгах явдлыг судлахад 10 00:00:33,647 --> 00:00:37,176 нулимс ямар ч тус болдоггүй юм байна лээ. 11 00:00:37,176 --> 00:00:42,037 Миний харсан, мэдэрсэн, хүрсэн зүйлс 12 00:00:42,037 --> 00:00:44,864 үгээр илэрхийлэшгүй. 13 00:00:45,534 --> 00:00:48,601 Харин миний хэлж чадах зүйл бол 14 00:00:48,601 --> 00:00:50,668 Руанда дахь энэхүү явдал 15 00:00:50,668 --> 00:00:54,471 өрөвдөн хайрлах өчүүхэн сэтгэлийг гаргаж чадаагүй 16 00:00:54,471 --> 00:00:57,711 дэлхий дахины хамгийн том алдаануудын нэг. 17 00:00:57,711 --> 00:01:01,120 Өрөвдөж хайрлах гэсэн англи үг латинаар 18 00:01:01,120 --> 00:01:06,642 "хамт зовох" гэдэг утгыг илэрхийлдэг. 19 00:01:06,642 --> 00:01:10,204 Руандад миний үзэж харсан зүйлс 20 00:01:10,204 --> 00:01:12,790 тэр дундаа хүмүүний зовлон шаналлыг тийм ойроос харахад 21 00:01:12,790 --> 00:01:16,129 үнэхээр нулимс дуслуултал сэтгэлийг минь хөдөлгөсөн. 22 00:01:16,129 --> 00:01:18,855 Гэхдээ надаас гадна дэлхий ертөнц 23 00:01:18,855 --> 00:01:21,370 арай эртхэн хөдөлсөн ч болоосой. 24 00:01:21,370 --> 00:01:23,034 Зөвхөн нулимс дуслуулах биш 25 00:01:23,034 --> 00:01:26,834 хоморголон устгах явдлыг зогсоосон бол. 26 00:01:26,834 --> 00:01:29,292 Үүнтэй харьцуулахад дэлхийн энэрэнгүй сэтгэлийн 27 00:01:29,292 --> 00:01:35,125 гайхалтай үр дүнг ч бас би хуваалцсан. 28 00:01:35,125 --> 00:01:38,071 Энэ нь дэлхийн ядуурлын эсрэг тэмцэл юм. 29 00:01:38,071 --> 00:01:40,854 Магадгүй энд байгаа хүн бүр үүнд гар бие оролцсон байх. 30 00:01:40,854 --> 00:01:45,852 Үүний тухай анх "We Are the World" дууны хэсгээс мэдэж авсан, 31 00:01:45,852 --> 00:01:50,287 эсвэл сар бүр ивээн тэтгэдэг хүүхдийн зургаа хөргөгчин дээрээ наах, 32 00:01:50,287 --> 00:01:54,367 эсвэл цэвэр усны төлөө төрсөн өдрөөрөө хандив өгснөөс эхэлсэн байж магадгүй. 33 00:01:54,367 --> 00:01:57,581 Би ядуурлын тухай анх яаж мэдсэнээ сайн санадаггүй ч 34 00:01:57,581 --> 00:02:01,145 хамгийн сэтгэл сэрт хийлгэм тохиолдлыг нь санадаг. 35 00:02:01,145 --> 00:02:03,307 Тэр бол Венустай анх уулзах үе. 36 00:02:03,307 --> 00:02:06,029 Тэр Замбид амьдардаг эх хүн. 37 00:02:06,029 --> 00:02:09,655 Тэр 3 хүүхэдтэй, бэлэвсэн. 38 00:02:09,655 --> 00:02:13,022 Түүнтэй уулзах үед тэрээр өөрийн түүхийг хуваалцахын тулд 39 00:02:13,022 --> 00:02:15,695 өөрт байгаа ганц хувцсаа өмсөөд 40 00:02:15,695 --> 00:02:19,957 нийслэл хотод ирэх гэж 20 км алхсан байсан. 41 00:02:19,957 --> 00:02:23,572 Тэр надтай хамт олон цагаар сууж ярилцан 42 00:02:23,572 --> 00:02:28,097 ядуурлын ертөнцийг надад таниулсан. 43 00:02:28,097 --> 00:02:31,238 Тэр зуухан дахь нүүрс хөрч бүр мөсөн унтрахад 44 00:02:31,238 --> 00:02:34,967 ямар байдгийг надад дүрсэлсэн. 45 00:02:34,967 --> 00:02:39,729 Тос дуусч хамгийн сүүлийн дусал шавхагдахад, 46 00:02:39,729 --> 00:02:43,585 хэдий хамаг чадлаараа хичээсэн ч сүүлчийн хоол дуусахад 47 00:02:43,585 --> 00:02:44,693 ямар байдгийг. 48 00:02:46,113 --> 00:02:49,096 Тэр хамгийн бага хүү Питерийг 49 00:02:49,096 --> 00:02:51,878 хоол дутагдлаас болж зовж шаналан 50 00:02:51,878 --> 00:02:55,954 хөл нь эцэстээ ажиллахгүй болохыг харж суухаас өөр аргагүй байсан. 51 00:02:55,954 --> 00:02:59,302 Хүүгийнх нь нүүр зэвхий дааж 52 00:02:59,302 --> 00:03:03,480 эцэст нь Питерийн бие ч бас хөрч хүйтэн болсон. 53 00:03:06,130 --> 00:03:11,811 50 жилийн турш үүнтэй ижил түүхүүд бидний сэтгэлийг хөдөлгөсөөр ирсэн. 54 00:03:11,811 --> 00:03:14,661 Хүүхдүүд нь идэх хоолтой хүмүүсийг хөдөлгөж чадсан. 55 00:03:14,661 --> 00:03:17,330 Биднийг зөвхөн дэлхийн ядууралд санаа зовнихоос гадна 56 00:03:17,330 --> 00:03:22,020 энэ зовлон шаналлыг зогсооход гар бие оролцтол биднийг хөдөлгөсөн. 57 00:03:22,020 --> 00:03:25,493 Мэдээж биднийг хангалттай ихийг хийж чадаагүй, хийсэн зүйлс нь 58 00:03:25,493 --> 00:03:29,715 хангалттай үр дүнтэй байж чадаагүй гэж шүүмжлэх нь олонтаа ч 59 00:03:29,715 --> 00:03:32,845 яг үнэн бодит байдал ийм байна: 60 00:03:32,845 --> 00:03:36,396 дэлхийн ядуурлын эсрэг тэмцэл нь 61 00:03:36,396 --> 00:03:41,531 хүн төрөлхтний түүхийн туршид хайр энэрлийг харуулж чадсан 62 00:03:41,531 --> 00:03:44,673 хамгийн өргөн хүрээтэй, удаан хугацааны илрэл болов уу. 63 00:03:44,673 --> 00:03:48,322 Ингээд би та бүхэнд энэхүү асуудлын тухай 64 00:03:48,322 --> 00:03:52,615 таны бодлыг орвонгоор нь өөрчлөх хэдэн баримтыг танилцуулмаар байна. 65 00:03:52,615 --> 00:03:55,438 Гэхдээ юун түрүүнд таны мэддэг зүйлээс эхэлье. 66 00:03:55,438 --> 00:03:58,920 30 жилийн өмнө намайг ахлах сургуулиа төгсөж байхад 67 00:03:58,920 --> 00:04:05,297 өдөр бүр 40 мянган хүүхэд ядуурлаас болж үхдэг гэж бидэнд хэлж байсан. 68 00:04:05,297 --> 00:04:09,669 Өнөөдөр энэ тоо 17 мянга хүртэл буурчээ. 69 00:04:09,669 --> 00:04:11,675 Бас л их тоо хэдий ч 70 00:04:11,675 --> 00:04:14,352 энэ нь жил бүр 8 сая хүүхэд 71 00:04:14,352 --> 00:04:18,900 ядуурлаас болж үхдэггүй гэсэн үг. 72 00:04:19,650 --> 00:04:22,067 Үүнээс гадна дэлхий дээр амьдардаг хүмүүсийн дунд 73 00:04:22,067 --> 00:04:24,230 өдөрт 1.25 доллараар амь зуудаг буюу 74 00:04:24,230 --> 00:04:27,567 хэт ядууралд амьдардаг хүмүүсийн тоо 75 00:04:27,567 --> 00:04:31,179 50 хувь байсан бол 76 00:04:31,179 --> 00:04:34,413 одоо 15 хувь хүртэл буурсан. 77 00:04:35,403 --> 00:04:36,853 Энэ бол маш том дэвшил, 78 00:04:36,853 --> 00:04:41,678 хүн болгоны юунд хүрч болох тухай төсөөллийг давсан үзүүлэлт. 79 00:04:42,258 --> 00:04:45,123 Миний бодлоор бид бүгдээрээ 80 00:04:45,123 --> 00:04:49,399 үнэнийг хэлэхэд өөрсдөөрөө бахархаж, 81 00:04:49,399 --> 00:04:53,284 энэрэнгүй сэтгэл сая сая хүмүүний зовлон шаналлыг зогсоох 82 00:04:53,284 --> 00:04:58,476 ямар их агуу хүчтэйг харж урамших ёстой. 83 00:04:58,476 --> 00:05:02,852 Гэхдээ танд төдийлөн сонсогддоггүй зүйлийн талаар одоо ярья. 84 00:05:02,852 --> 00:05:07,586 Гэхдээ ядуурлын тэр түвшинг өдөрт 2 доллар болгож өөрчилбөл 85 00:05:07,586 --> 00:05:11,035 намайг ахлах сургуульд байхад ядуу байсан 86 00:05:11,035 --> 00:05:13,937 тэдгээр 2 тэрбум хүн 87 00:05:13,937 --> 00:05:15,958 35 жилийн дараа ч 88 00:05:15,958 --> 00:05:18,667 бараг л нэн ядуу гэсэн түвшиндээ байсаар л байх болно. 89 00:05:18,667 --> 00:05:23,686 Тэгэхээр яагаад ийм олон тэрбум хүн нэн ядууралд байсаар байна вэ? 90 00:05:24,396 --> 00:05:27,351 Бүгдээрээ Венусын тухай дахиад нэг бодъё. 91 00:05:27,351 --> 00:05:31,123 Эхнэр бид хоёр олон жилийн турш аливаад энэрэнгүй сэтгэлээр хандаж 92 00:05:31,123 --> 00:05:33,952 хүүхэд ивээн тэтгэж, багахан хэмжээний зээл олгож, 93 00:05:33,952 --> 00:05:37,471 гадаадын тусламжид дэмжлэг үзүүлсээр ирсэн. 94 00:05:37,471 --> 00:05:40,563 Гэхдээ Венустай уулзахаас өмнө 95 00:05:40,563 --> 00:05:43,200 эдгээр аргууд түүний хүүгээ алдах болсон шалтгааныг нь 96 00:05:43,200 --> 00:05:48,696 ерөөсөө авч хэлэлцдэггүй гэдгийг огт мэддэггүй байлаа. 97 00:05:49,806 --> 00:05:54,243 "Бид уг нь болж байсан юм" гэж Венус хэллээ. 98 00:05:54,243 --> 00:05:58,785 "Тэгээд Брутс гай тарьж эхэлсэн." 99 00:05:58,785 --> 00:06:01,755 Брутс бол Венусын хөрш, "гай тарьсан" гэдэг нь 100 00:06:01,755 --> 00:06:05,281 Венусын нөхөр өөд болсны дараах явдлыг хэлж байгаа юм. 101 00:06:05,281 --> 00:06:09,213 Брутс зүгээр орж ирээд л Венусыг хүүхдүүдтэй нь хөөж гаргаад, 102 00:06:09,213 --> 00:06:12,965 газрыг нь булааж, зах дээрх лангууг нь дээрэмдсэн. 103 00:06:14,385 --> 00:06:19,342 Хар даа, Венус хүчирхийллээс болж нэн ядуу болсон байгаа биз. 104 00:06:20,882 --> 00:06:22,891 Тэгээд надад ийм бодол төрсөн: 105 00:06:22,891 --> 00:06:26,690 мэдээж хэрэг хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөр, жижиг дунд зээл, 106 00:06:26,690 --> 00:06:30,552 ядуурлын эсрэг уламжлалт хөтөлбөрүүдийн аль нь ч 107 00:06:30,552 --> 00:06:34,518 Брутсыг зогсоохгүй шүү дээ. 108 00:06:34,518 --> 00:06:37,872 Учир нь тэдгээр арга нь үүнд зориулагдаагүй. 109 00:06:37,872 --> 00:06:42,878 Гризелдатай уулзахад энэ бодол улам батжсан. 110 00:06:42,878 --> 00:06:47,097 Тэр бол Гуатэмалагийн маш ядуу хэсэгт амьдардаг 111 00:06:47,097 --> 00:06:48,913 цовоо сэргэлэн охин. 112 00:06:48,913 --> 00:06:51,310 Олон жилийн туршлагаас харахад 113 00:06:51,310 --> 00:06:53,881 Гризелда болон түүний гэр бүлийг 114 00:06:53,881 --> 00:06:56,725 нэн ядуурлаас салгахад тэдний хийж чадах 115 00:06:56,725 --> 00:06:59,390 магадгүй цорын ганц хүчтэй зэвсэг бол 116 00:06:59,390 --> 00:07:02,514 Гризелдаг сургуульд явуулах. 117 00:07:02,514 --> 00:07:07,239 Мэргэжилтнүүд үүнийг "охин хүүхдийн нөлөө" гэдэг. 118 00:07:07,239 --> 00:07:11,321 Гэхдээ анх түүнтэй танилцахад Гризелда сургуульд явдаггүй байсан. 119 00:07:11,321 --> 00:07:14,878 Тэр бүү хэл гэрээсээ гарах нь ч ховор. 120 00:07:16,388 --> 00:07:18,173 Бидэнтэй уулзахаас хэдэн өдрийн өмнө 121 00:07:18,173 --> 00:07:20,818 сүмээс гараад харих гээд гэрийнхэнтэйгээ алхаж байхад нь 122 00:07:20,818 --> 00:07:23,133 гэгээн цагаан өдрөөр гудамжинд 123 00:07:23,133 --> 00:07:26,610 орон нутгийнх нь хэдэн залуус гэрийнхнээс нь булаагаад 124 00:07:26,610 --> 00:07:29,708 хэрцгийгээр хүчирхийлсэн байсан. 125 00:07:29,708 --> 00:07:34,205 Уг нь Гризелда сургуульд явах бүрэн бололцоотой, 126 00:07:34,205 --> 00:07:37,626 харин тийшээ очих зам нь аюултай байсан. 127 00:07:37,626 --> 00:07:40,466 Гризелда бол цор ганц жишээ биш. 128 00:07:40,466 --> 00:07:43,190 Дэлхий даяар өдөр тутамд 129 00:07:43,190 --> 00:07:48,301 15-44 насны охид, эмэгтэйчүүд 130 00:07:48,301 --> 00:07:52,386 гэр бүлийн болон бэлгийн хүчирхийлэлд өртдөг бөгөөд 131 00:07:52,386 --> 00:07:55,872 энэ 2 төрлийн хүчирхийлэл нь 132 00:07:55,872 --> 00:08:00,684 малари, авто машины осол, дайн гурвын нийт эндэгдлийн тоотой харьцуулахад 133 00:08:00,684 --> 00:08:07,688 илүү олон үхэл бас хөгжлийн бэрхшээлд хүргэдэг. 134 00:08:11,298 --> 00:08:16,075 Яг үнэндээ дэлхийн ядуучууд хүчирхийллийн системд гацчихаад байна. 135 00:08:16,075 --> 00:08:20,108 Жишээ нь, Өмнөд Азид будааны тээрмийн хажуугаар давхиж гарахдаа 136 00:08:20,108 --> 00:08:21,605 турж эцсэн нуруун дээрээ 137 00:08:21,605 --> 00:08:25,089 45 кг жинтэй шуудай гурилыг олноор нь үүрээд явж байгаа залууг харж болно. 138 00:08:25,089 --> 00:08:26,907 Гэтэл би бүр сүүлд л 139 00:08:26,907 --> 00:08:29,349 түүнийг боол гэдгийг нь мэдэх болно. 140 00:08:29,349 --> 00:08:33,738 Намайг ахлах сургуульд байхаас л түүнийг хүчээр тээрэмд боолчилсон. 141 00:08:34,828 --> 00:08:38,239 Яг энэ орон нутагт ядуурлын эсрэг хэдэн арван жил хэрэгжүүлсэн хөтөлбөр 142 00:08:38,239 --> 00:08:42,321 будааны тээрэмд болж буй зодож, хүчиндэж, 143 00:08:42,321 --> 00:08:45,957 тамлан зовоох хүчирхийллээс тэр залуу болон түүн шиг 144 00:08:45,957 --> 00:08:49,652 хэдэн зуун хүнийг аварч чадаагүй. 145 00:08:49,652 --> 00:08:54,032 Тэр байтугай ядуурлын эсрэг хагас зууны турш хэрэгжүүлсэн хөтөлбөр 146 00:08:54,032 --> 00:08:57,706 хүмүүний түүхийн явцад хамгийн их хүнийг 147 00:08:57,706 --> 00:09:01,071 ядууралд үлдээсэн тохиолдол юм. 148 00:09:01,071 --> 00:09:07,050 Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар өнөөдөр дэлхий дээр 35 сая хүн ядуурал дунд байна. 149 00:09:07,050 --> 00:09:10,711 Энэ нь өнөөдрийн бидний сууж байгаа 150 00:09:10,711 --> 00:09:14,179 Kанадын хүн амтай тэнцүү гэсэн үг. 151 00:09:14,179 --> 00:09:17,483 Ийм учраас цаг хугацааны эрхээр би ядуурлын энэхүү тархалтыг 152 00:09:17,483 --> 00:09:19,772 "Царцааны Нөлөө" гэж нэрлэх болсон. 153 00:09:19,772 --> 00:09:22,783 Учир нь ядуучуудын хувьд энэ нь яг л тархалт шиг нүргэлж 154 00:09:22,783 --> 00:09:25,571 бүгдийг устган сүйтгэдэг. 155 00:09:25,571 --> 00:09:29,954 Нэн ядуу орон нутгийнхныг одоо судлаад үзэх юм бол 156 00:09:29,954 --> 00:09:34,038 оршин суугчдын хамгийн их айдаг зүйл бол хүчирхийлэл гэж хариулна. 157 00:09:34,038 --> 00:09:36,607 Гэхдээ тэдний айдаг хүчирхийлэл бол 158 00:09:36,607 --> 00:09:39,785 хомроглон устгах эсвэл дайн биш, 159 00:09:39,785 --> 00:09:42,140 харин өдөр тутмын хүчирхийлэл. 160 00:09:42,140 --> 00:09:45,353 Тэгээд хуульч хүнийхээ хувьд нэн түрүүнд 161 00:09:45,353 --> 00:09:47,667 хуулийг нь өөрчилье гэсэн бодол төрсөн. 162 00:09:47,667 --> 00:09:51,167 Ядуучуудын эсрэг хүчирхийллийн бүх хэлбэрийг хууль бус болгоё. 163 00:09:51,167 --> 00:09:54,902 Гэтэл дараа нь аль хэдийн ийм хууль байгааг мэдсэн. 164 00:09:54,902 --> 00:09:57,742 Асуудал нь ядууст зориулсан хууль байхгүйд биш, 165 00:09:57,742 --> 00:10:01,442 харин хууль хэрэгжүүлэлт байдаггүй. 166 00:10:02,542 --> 00:10:04,185 Хөгжиж буй оронд 167 00:10:04,185 --> 00:10:07,250 хамгийн наад захын хууль ч хэрэгждэггүй ба 168 00:10:07,250 --> 00:10:10,416 НҮБ-аас саяхан гаргасан тайланд 169 00:10:10,416 --> 00:10:15,560 "ихэнх ядуу хүмүүс хуулийн хамгаалалтаас ангид амьдардаг" гэдгийг тогтоосон. 170 00:10:15,560 --> 00:10:19,572 Үнэндээ та бид нар энэ яг юу гэсэн үг болохыг сайн мэдэхгүй. 171 00:10:19,572 --> 00:10:21,199 Учир нь бид үүнийг 172 00:10:21,199 --> 00:10:23,688 биеэрээ мэдэрч туулаагүй. 173 00:10:23,688 --> 00:10:26,765 Бүрэн хэрэгждэг хууль гэдэг бидний хувьд зүгээр л төсөөлөл төдий. 174 00:10:26,765 --> 00:10:31,137 Үнэндээ энэхүү төсөөллийг эдгээр тоо бүрэн илэрхийлнэ: 175 00:10:31,137 --> 00:10:33,598 9-1-1. 176 00:10:33,598 --> 00:10:36,765 Энэ бол мэдээж Kанад болон АНУ-д 177 00:10:36,765 --> 00:10:40,066 яаралтай тусламж дуудах утасны дугаар. 178 00:10:40,066 --> 00:10:44,147 Цагдаад ирүүлэх энэхүү дуудлаганд хариу арга хэмжээ авах хугацаа 179 00:10:44,147 --> 00:10:45,810 дунджаар 10 минут байдаг. 180 00:10:45,810 --> 00:10:48,995 Бид үүнийг үргэлж байх ёстой мэтээр л хүлээж авдаг. 181 00:10:48,995 --> 00:10:53,512 Тэгвэл таныг хамгаалах хууль хэрэгжүүлэлт байхгүй бол яах вэ? 182 00:10:54,582 --> 00:10:59,204 Саяхан Орегон дахь нэгэн эмэгтэй энэ ямар байхыг мэдэрсэн. 183 00:10:59,204 --> 00:11:03,545 Амралтын өдрийн орой харанхуй гэртээ ганцаараа байхад нь 184 00:11:03,545 --> 00:11:06,250 нэгэн эр гэр лүү нь дайрч орсон. 185 00:11:06,250 --> 00:11:08,857 Түүний хувьд энэ яг хар дарсан зүүд шиг л байлаа. 186 00:11:08,857 --> 00:11:12,655 Учир нь тэр эр 2 долоо хоногийн өмнө 187 00:11:12,655 --> 00:11:15,193 түүн рүү дайрснаас болж эмнэлэгт хэвтэхэд нь хүргэсэн. 188 00:11:15,193 --> 00:11:18,551 Айж сандраад, утсаа аван хийх ёстойгоо хийлээ: 189 00:11:18,551 --> 00:11:21,196 911 рүү залгатал 190 00:11:21,196 --> 00:11:26,028 мужийн төсөв татагдсанаас болоод 191 00:11:26,028 --> 00:11:29,397 амралтын өдрүүдээр хууль сахиулагч дуудах боломжгүйг олж мэдсэн. 192 00:11:29,397 --> 00:11:30,187 Сонс доо. 193 00:11:30,187 --> 00:11:33,006 Диспетчер: Надад тан руу явуулах хүн алга аа. 194 00:11:33,006 --> 00:11:34,023 Эмэгтэй: За. 195 00:11:34,023 --> 00:11:37,686 Диспетчер: Тэр дотор орж ирээд тан руу дайрвал 196 00:11:37,686 --> 00:11:39,619 түүнийг яваач гэж асууж болох уу? 197 00:11:39,619 --> 00:11:42,412 Эсвэл тэр ямар нэгэн бодис хэрэглэсэн эсэхийг та мэдэх үү? 198 00:11:42,412 --> 00:11:45,505 Эмэгтэй: Би аль хэдийн асуусан. Түүнд 911 рүү залгаснаа ч хэлсэн. 199 00:11:45,505 --> 00:11:48,088 Өмнө хаалга эвдлээд орж ирээд над руу дайрч байсан. 200 00:11:48,088 --> 00:11:49,033 Диспетчер: Аанхаа. 201 00:11:49,033 --> 00:11:50,186 Эмэгтэй: Харин тэгээд... 202 00:11:50,186 --> 00:11:53,405 Диспетчер: Танд гэрээсээ аюулгүйхэн гараад явах боломж байгаа юу? 203 00:11:53,405 --> 00:11:56,822 Эмэгтэй: Байхгүй. Тэр миний гарч болох ганц замыг минь хаачихсан байна. 204 00:11:56,822 --> 00:11:59,968 Диспетчер: Тэгэхээр миний хийж чадах зүйл бол танд зөвлөгөө өгч 205 00:11:59,968 --> 00:12:02,684 цагдаагийн хэлтэст маргааш мэдэгдэх л байна. 206 00:12:02,684 --> 00:12:07,496 Тэр орж ирээд ямар нэгэн зэвсэгтэй 207 00:12:07,496 --> 00:12:10,822 эсвэл бие махбодийн гэмтэл учруулах гэвэл мэдээж өөр хэрэг. 208 00:12:10,822 --> 00:12:13,489 Цагдаагийн хэлтэс энд ажилладаггүйг мэдэж байгаа байх. 209 00:12:13,489 --> 00:12:16,145 Надад тан руу явуулах хүн байдаггүй ээ. 210 00:12:17,735 --> 00:12:20,388 Гари Хоген: Харамсалтай нь, гэртээ байсан тэр эмэгтэй 211 00:12:20,388 --> 00:12:26,327 харгис хэрцгийгээр зодуулж, боймлуулж, бас хүчиндүүлсэн. 212 00:12:26,327 --> 00:12:32,371 Учир нь хуулийн гадуур амьдарна гэдэг ийм л хэрэг. 213 00:12:33,841 --> 00:12:37,855 Энд л хэдэн тэрбум ядуус амьдарч байна. 214 00:12:40,015 --> 00:12:42,443 Энэ хэрхэн харагддаг вэ гэж үү? 215 00:12:42,443 --> 00:12:46,871 Боливт, жишээлбэл, эрэгтэй хүн ядуу хүүхдийг хүчиндвэл 216 00:12:46,871 --> 00:12:51,544 тэр эр угаалгын өрөөндөө хальтирч үхэх магадлал нь 217 00:12:51,544 --> 00:12:54,942 үйлдсэн гэмт хэргийнхээ төлөө шоронд явахаас их. 218 00:12:56,002 --> 00:13:00,687 Өмнөд Азид хэрвээ чи хэн нэгнийг боолчлох юм бол 219 00:13:00,687 --> 00:13:03,610 аянганд цохиулж нас барах магадлал чинь 220 00:13:03,610 --> 00:13:06,660 хийсэн гэмт хэргийнхээ төлөө шоронд суухаас их. 221 00:13:06,660 --> 00:13:11,639 Ингээд л өдөр тутмын хүчирхийллийн тархалт даамжирсаар байдаг. 222 00:13:11,639 --> 00:13:15,738 Энэ нь бас өдөрт 2 доллараар амь зууж буй хэдэн тэрбум хүмүүст 223 00:13:15,738 --> 00:13:19,315 туслах гэсэн бидний оролдлогыг нурааж байдаг. 224 00:13:19,315 --> 00:13:21,817 Учир нь тоо баримт худлаа ярьдаггүй. 225 00:13:21,817 --> 00:13:24,876 Хэдий ядууст бүхий л төрлийн үйлчилгээ, эд хөрөнгө тарааж өгсөн ч 226 00:13:24,876 --> 00:13:26,229 үүнийг нь булаагаад байгаа 227 00:13:26,229 --> 00:13:29,155 дээрэлхүү нөхдүүдэд арга хэмжээ авч гарыг нь хүлэхгүй л бол 228 00:13:29,155 --> 00:13:30,990 гаргасан хүч хөдөлмөрийнхөө 229 00:13:30,990 --> 00:13:35,349 урт хугацааны нөлөөг хараад таны урам хугарна. 230 00:13:35,889 --> 00:13:39,660 Уг нь буурай хөгжилтэй орнуудын хуулийн сул хэрэгжилт 231 00:13:39,660 --> 00:13:42,675 олон улс даяарх ядуурлын эсрэг тэмцлийн 232 00:13:42,675 --> 00:13:45,915 чухал асуудлуудын нэг баймаарсан. 233 00:13:45,915 --> 00:13:48,048 Гэтэл тийм биш. 234 00:13:49,028 --> 00:13:52,685 Олон улсын тусламжийн хянан шалгагчид 235 00:13:52,685 --> 00:13:56,659 хууль үйлчилдэггүй өдөр тутмын хүчирхийллээс ядуусыг хамгаалахад 236 00:13:56,659 --> 00:14:00,990 ганц ч хувь тусламж үйлчилгээ чиглэдэггүй гэдгийг тогтоосон. 237 00:14:00,990 --> 00:14:04,296 Үнэндээ ядуусын эсрэг хүчирхийллийг ярьж эхлэхдээ 238 00:14:04,296 --> 00:14:07,805 бид байж болох хамгийн буруу талаас нь ярьдаг. 239 00:14:07,805 --> 00:14:10,888 Цэвэр усны нэгэн байгууллага охид ус авах гэж яваад 240 00:14:10,888 --> 00:14:14,480 замдаа хүчиндүүлдэг тухай сэтгэл өвтгөм түүх ярьснаа 241 00:14:14,480 --> 00:14:18,780 тэр худгийг нь ойртуулж охидын явах замыг нь 242 00:14:18,780 --> 00:14:21,745 богиносгох шийдлээ магтан сайшаасан. 243 00:14:21,745 --> 00:14:23,953 Ингээд л болоо. 244 00:14:24,863 --> 00:14:27,543 Тэр орон нутагт байсаар байгаа 245 00:14:27,543 --> 00:14:30,273 гэмт хэрэг үйлдсэн этгээдийн тухай нэг ч үг байхгүй шүү. 246 00:14:31,813 --> 00:14:34,127 Хэрэв манай сургуулийн нэг охин 247 00:14:34,127 --> 00:14:37,273 сургуулийн номын сан явах замдаа хүчиндүүлсэн бол 248 00:14:37,273 --> 00:14:43,121 бид хэзээ ч номын санг нь ойртуулснаа бахархаж тэмдэглэхгүйдэг. 249 00:14:43,121 --> 00:14:47,112 Ингэсэн атлаа яагаад ч юм ядуусын хувьд энэ нь зүгээр хэрэг үү? 250 00:14:48,915 --> 00:14:51,469 Яг үнэндээ эдийн засгийн хөгжлийн болон 251 00:14:51,469 --> 00:14:53,775 ядуурлын бууралтын уламжлалт мэргэжилтнүүд 252 00:14:53,775 --> 00:14:56,035 үүнийг яаж шийдвэрлэхээ мэддэггүй. 253 00:14:56,035 --> 00:14:57,856 Тэгээд яадаг гээч? 254 00:14:57,856 --> 00:14:59,947 Тэд зүгээр л энэ тухай ярьдаггүй. 255 00:15:01,237 --> 00:15:05,408 Хөгжиж буй орны ядууст 256 00:15:05,408 --> 00:15:08,188 хууль үйлчилдэггүй асуудал 257 00:15:08,188 --> 00:15:10,072 яагаад ийм орхигдмол вэ гэвэл 258 00:15:10,072 --> 00:15:13,957 суурь шалтгаан нь тухайн оронд байгаа мөнгөтэй хүмүүст 259 00:15:13,957 --> 00:15:16,075 энэ нь тийм ч хэрэгтэй зүйл биш. 260 00:15:17,165 --> 00:15:19,745 Би саяхан Дэлхийн Эдийн Засгийн Форумд оролцохдоо 261 00:15:19,745 --> 00:15:23,689 хөгжиж буй оронд маш том бизнес эрхэлдэг захирлуудтай ярилцахдаа 262 00:15:23,689 --> 00:15:25,771 тэднээс ингэж асуулаа: 263 00:15:25,771 --> 00:15:31,325 "Та нар өөрсдийн хүмүүс болон өмч хөрөнгөө хүчирхийллээс яаж хамгаалдаг юм бэ?" 264 00:15:31,325 --> 00:15:36,147 Тэд бие бие рүүгээ харснаа бараг л нэгэн дуугаар ингэж хэлсэн: 265 00:15:36,147 --> 00:15:38,174 "Худалдаад л авчихдаг." 266 00:15:39,474 --> 00:15:43,336 Чухамхүү хөгжиж буй оронд хувийн хамгаалалтын алба 267 00:15:43,336 --> 00:15:50,146 төрийн цагдаагийн албанаас 4, 5, 7 дахин их байдаг. 268 00:15:50,146 --> 00:15:57,608 Африкт тус тивийн хамгийн том ажил олгогч бол хувийн хамгаалалт. 269 00:15:58,884 --> 00:16:02,702 Баячууд нь аюулгүй байдалдаа мөнгө төлөөд баяжсаар байна шүү дээ. 270 00:16:02,702 --> 00:16:06,504 Харин ядуус үүнд мөнгө төлж чадахгүй юм чинь 271 00:16:06,504 --> 00:16:09,074 ямар ч хамгаалалтгүй газарт чирэгдсээр байна. 272 00:16:10,464 --> 00:16:14,896 Энэ бол маш олныг хамарсан, маргаантай шившигт явдал. 273 00:16:14,896 --> 00:16:17,849 Энэ заавал ийм байх албагүй. 274 00:16:17,849 --> 00:16:20,416 Хэрэгждэггүй хуулийг засаж болно. 275 00:16:20,416 --> 00:16:22,496 Хүчирхийллийг зогсоож болно. 276 00:16:22,496 --> 00:16:24,888 Эрүүгийн эрх зүйн бараг бүх л систем 277 00:16:24,888 --> 00:16:27,417 анхандаа авилгад идэгдсэн, ажиллагаагүй байдаг ч 278 00:16:27,417 --> 00:16:31,687 үүнийг тасралтгүй хүчин чармайлтаар болон бууж өгөлгүйгээр залруулж болно. 279 00:16:31,687 --> 00:16:33,930 Урагш явах зам их энгийн. 280 00:16:33,930 --> 00:16:37,377 Нэгт, ядуурлын эсрэг тэмцэхдээ 281 00:16:37,377 --> 00:16:41,144 хүчирхийллийг зогсоох оролдлогод ач холбогдол өгч эхлэх хэрэгтэй. 282 00:16:41,144 --> 00:16:43,578 Дэлхий нийтийн ядуурлын эсрэг тэмцлийн тухай ярихдаа 283 00:16:43,578 --> 00:16:48,172 хүчирхийллийн асуудлыг дурдахгүй бол тэр яриаг сонсоод ч хэрэггүй. 284 00:16:49,416 --> 00:16:53,792 Хоёрт, хөгжиж буй орнуудад хувийн хамгаалалт биш, 285 00:16:53,792 --> 00:16:57,729 хүн бүхэнд аюулгүй байдлыг олгодог 286 00:16:57,729 --> 00:17:01,086 нийгмийн эрх зүйн системийг шинээр бүтээхэд нь 287 00:17:01,086 --> 00:17:02,652 мэдлэгээсээ хуваалцаж 288 00:17:02,652 --> 00:17:05,299 хөрөнгө оруулалт хийж эхэлье. 289 00:17:06,349 --> 00:17:09,031 Эдгээр өөрчлөлт нь бүрэн боломжтой төдийгүй 290 00:17:09,031 --> 00:17:11,640 өнөөдөр ч хэрэгжиж байна. 291 00:17:11,640 --> 00:17:14,778 Саяхан Филлипиний хоёр дахь том хотод 292 00:17:14,778 --> 00:17:17,254 орон нутгийн өмгөөлөгчид болон 293 00:17:17,254 --> 00:17:20,260 хууль сахиулах ажилтнууд хамтран 294 00:17:20,260 --> 00:17:27,118 авилгад идэгдсэн цагдаагийн алба, шүүхийг өөрчилж 295 00:17:27,118 --> 00:17:29,395 дөрөвхөн жилийн хугацаанд 296 00:17:29,395 --> 00:17:32,507 ядуу хүүхдийн эсрэг арилжааны зорилготой бэлгийн хүчирхийллийг 297 00:17:32,507 --> 00:17:37,671 79 хувиар багасгасан төслийг Гэйтс Сангаас санхүүжүүлсэн. 298 00:17:39,758 --> 00:17:43,302 Түүхээс харахад, 299 00:17:43,302 --> 00:17:48,859 тайлбарлаж бас уучилж боломгүй тохиолдлууд 300 00:17:48,859 --> 00:17:52,080 ихэвчлэн илүү энэрэнгүй байж чадаагүй явдлууд байдаг. 301 00:17:53,480 --> 00:17:58,208 Учир нь миний бодлоор түүх биднийг ач, зээ нарын минь өмнө шүүхэд дуудаж 302 00:17:58,208 --> 00:17:59,969 тэд ингэж асууна: 303 00:17:59,969 --> 00:18:03,211 "Өвөө, эмээ, та хаана байсан бэ? 304 00:18:04,211 --> 00:18:07,766 Eврейчүүд нацистуудаас зугтаж манай эрэгт иртэл 305 00:18:07,766 --> 00:18:09,695 оруулахгүй гэхэд нь өвөө та хаана байв? 306 00:18:09,695 --> 00:18:11,823 Та хаана байсан юм бэ? 307 00:18:11,823 --> 00:18:14,223 Эмээ, манай япон-америк хөршийг 308 00:18:14,223 --> 00:18:18,276 дайны хорих бааз руу алхуулж байхад та хаана байв? 309 00:18:18,276 --> 00:18:20,665 Харин та, өвөө, манай африк-америк хөршийг 310 00:18:20,665 --> 00:18:22,938 сонгууль өгөх гэсний төлөө 311 00:18:22,938 --> 00:18:26,458 балбаж байхад хаана байв?" 312 00:18:26,458 --> 00:18:30,702 Үүнтэй адилаар үр хүүхдүүд минь ингэж асууна: 313 00:18:30,702 --> 00:18:33,143 "Өвөө, эмээ, дэлхийн 2 тэрбум ядуус 314 00:18:33,143 --> 00:18:37,636 өдөр тутамдаа хүчирхийлэлд өртөж хуульгүй нийгэмд живж байхад 315 00:18:37,636 --> 00:18:40,337 та хаана байсан юм бэ?" 316 00:18:41,287 --> 00:18:47,852 Хариуд нь бид энэрэнгүй сэтгэлээр хандаж, дуу хоолойгоо нэгтгэн 317 00:18:47,852 --> 00:18:55,684 хүчирхийллийг зогсооход бүгд хөдөлж чадсан гэж хэлнэ гэдэгт найдаж байна. 318 00:18:55,684 --> 00:18:58,141 Маш их баярлалаа. 319 00:18:58,141 --> 00:19:01,830 (Алга ташилт) 320 00:19:13,890 --> 00:19:16,785 Kрис Андерсон: Учир утга бүхий илтгэл байлаа. 321 00:19:16,785 --> 00:19:19,064 Цагдаагийн сургуулилтыг сайжруулахад 322 00:19:19,064 --> 00:19:25,588 яг юу хийгдсэн тухай зарим зүйлсээс хуваалцаач. 323 00:19:25,588 --> 00:19:27,427 Энэ хэр хэцүү вэ? 324 00:19:27,427 --> 00:19:31,009 ГХ: Яг одоо хийгдэж байгаа сайшаалтай зүйлсийн нэг бол 325 00:19:31,009 --> 00:19:35,619 эдгээр систем нуран унахад ямар үр дүн гарч болох нь илт харагдаж эхэлсэн. 326 00:19:35,619 --> 00:19:38,981 Тэр бүү хэл төрөөс ч үүнийг хийе гэж санаачлага гарсан. 327 00:19:38,981 --> 00:19:43,256 Одоо мэдлэгээ шилжүүлэх, нөөцөөр хангах санхүүжилт л дутаад байна. 328 00:19:43,256 --> 00:19:46,509 Улс төрийн эрх ашгийн зөрчил гарах нь ойлгомжтой ч 329 00:19:46,509 --> 00:19:48,324 энэ бол ялж болохуйц тэмцэл. 330 00:19:48,324 --> 00:19:51,013 Учир нь манай Олон Улсын Эрх Зүйн Төлөөлөгчийн Газраас 331 00:19:51,013 --> 00:19:53,732 олон оронд хийсэн судалгаа их нааштай үр дүн үзүүлсэн. 332 00:19:53,732 --> 00:19:57,233 KА: Тэгвэл нэг оронд цагдаагийн албанд 333 00:19:57,233 --> 00:20:00,358 өөрчлөлт хийхэд хэр өртөгтэй байдаг вэ? 334 00:20:00,358 --> 00:20:02,538 Мэдээж энэ бол зөвхөн ганцхан хэсэг нь л дээ. 335 00:20:02,538 --> 00:20:06,964 ГХ: Гуатэмалад орон нутгийн цагдаа, шүүхийн систем, прокурортой хамтран 336 00:20:06,964 --> 00:20:10,176 эдгээр хэргүүдийг илүү үр дүнтэй шийдвэрлэхэд 337 00:20:10,176 --> 00:20:12,819 тэднийг давтан сургах төсөл эхлүүлсэн. 338 00:20:12,819 --> 00:20:17,131 Бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэгтэнг яллах явдал 339 00:20:17,131 --> 00:20:19,967 1000%-иар нэмэгдэхийг харсан. 340 00:20:19,967 --> 00:20:24,356 Энэхүү төсөл нь жилдээ 1 сая доллараар санхүүждэг ба 341 00:20:24,356 --> 00:20:26,662 бэлтгэгдэж, удирдуулбал зөв ажилладаг 342 00:20:26,662 --> 00:20:30,838 эрүүгийн эрх зүйн хөдөлгөгч хүч болохынхоо хувьд 343 00:20:30,838 --> 00:20:34,935 оруулсан санхүүжилтийнхээ түвшинд чамлалтгүй үр дүн үзүүлсэн. 344 00:20:34,935 --> 00:20:38,138 Тэгээд эдгээр улс орнууд, ялангуяа дундаж давхаргынхан 345 00:20:38,138 --> 00:20:41,282 эдгээр тогтворгүй байдал, аюулгүй байдлын хувьчлалыг хараад 346 00:20:41,282 --> 00:20:45,150 ирээдүйдээ огт итгэлгүй болчихсон хүмүүст 347 00:20:45,150 --> 00:20:48,341 боломж байгаа, өөрчлөлтөд хүрэх зам байгаа гэж бодож байна. 348 00:20:48,341 --> 00:20:53,418 KA: Үүнийг бий болгохын тулд гинжний бүх хэсгийг харах хэрэгтэй байх. 349 00:20:53,421 --> 00:20:55,676 Цагдаа, тэгээд өөр хэн байдаг вэ? 350 00:20:55,676 --> 00:20:57,957 ГХ: Хууль сахиулах нь мэдээж 351 00:20:57,957 --> 00:20:59,400 цагдаагаас эхэлнэ. 352 00:20:59,400 --> 00:21:02,083 Тэд бол эрх зүйн гол зангидагч хүч. 353 00:21:02,083 --> 00:21:04,030 Гэвч тэд зүгээр прокурорт, 354 00:21:04,030 --> 00:21:06,265 прокурор нь цааш шүүхэд дамжуулаад л орхичихдог. 355 00:21:06,265 --> 00:21:08,847 Эдгээр үе шатуудад хүчирхийллийг даван туулагчийг 356 00:21:08,847 --> 00:21:10,863 нийгмийн үйлчилгээ дэмжих хэрэгтэй болдог. 357 00:21:10,863 --> 00:21:13,675 Тийм учраас эдгээрийг бүгдийг нь нэгтсэн аргачлал хэрэгтэй. 358 00:21:13,675 --> 00:21:16,436 Өмнө нь шүүхийг сургасан ч 359 00:21:16,436 --> 00:21:19,590 энгийн ард иргэдийг маш сайн хуулийн хэрэгжилтээр хамгаалахын оронд 360 00:21:19,590 --> 00:21:22,027 цагдаагаас хангалтгүй баримт нотолгоо ирэх эсвэл 361 00:21:22,027 --> 00:21:24,615 мансууруулах бодис ба алан хядах үйл ажиллагаанаас болж 362 00:21:24,615 --> 00:21:26,924 цагдаагийн оролцоо бага байх тохиолдлууд байсан. 363 00:21:26,924 --> 00:21:28,949 Eр нь бүгдийг оролцуулах нь нэн чухал. 364 00:21:28,949 --> 00:21:32,091 Нэн ядуу орчинд хуулийн хэрэгжилтийг 365 00:21:32,091 --> 00:21:34,274 биднийх шиг хэмжээнд байлгаж болно. 366 00:21:34,274 --> 00:21:37,096 Манайд хүртэл төгс биш ч гэлээ 367 00:21:37,096 --> 00:21:40,228 911 рүү залгахад хэн нэгэн танд 368 00:21:40,228 --> 00:21:43,264 тусалж магадгүй гэдгийг мэдэх сайхан хэрэг шүү. 369 00:21:43,264 --> 00:21:46,247 KA: Гари, та өөрийн ном болон өнөөдрийн энэхүү илтгэлээрээ 370 00:21:46,247 --> 00:21:49,414 үүнийг дэлхий нийтийн анхааралд аваачиж чадсан гэж би бодож байна. 371 00:21:49,414 --> 00:21:50,505 Маш их баярлалаа. 372 00:21:50,505 --> 00:21:51,281 Гари Хоген. 373 00:21:51,281 --> 00:21:53,114 (Алга ташилт)