Return to Video

Сайн ном бол нууц хаалга

  • 0:00 - 0:03
    Сайн байцгаана уу?
    Намайг Мак гэдэг.
  • 0:03 - 0:07
    Харин миний ажил бол
    хүүхдүүдэд худлаа ярих.
  • 0:07 - 0:09
    Гэхдээ эдгээр нь шударга худал үгс.
  • 0:09 - 0:10
    Би хүүхдийн ном бичдэг.
  • 0:10 - 0:14
    Пабло Пикассогийн хэлсэн үг байдаг.
  • 0:14 - 0:17
    "Урлаг бол үнэн биш
    гэдгийг бид бүгд мэддэг."
  • 0:17 - 0:20
    "Урлаг гэдэг бол бидэнд ойлго гэж өгсөн
  • 0:20 - 0:23
    үнэн үгсийг ухааруулдаг худал зүйл юм."
  • 0:23 - 0:25
    "Уран бүтээлч нь өөрийн бүтээсэн
  • 0:25 - 0:30
    худал зүйлсийг бусдад үнэмшүүлэх
    арга замаа мэдэх ёстой."
  • 0:30 - 0:33
    Би хүүхэд байхдаа үүнийг анх сонссон.
  • 0:33 - 0:35
    Тэгээд надад маш их таалагдсан.
  • 0:35 - 0:37
    Гэвч би ямар утгатай байсныг
    огтхон ч мэддэггүй байж.
  • 0:37 - 0:39
    (Инээд)
  • 0:39 - 0:41
    Тийм ч учраас өнөөдөр энэ талаар
  • 0:41 - 0:43
    та бүхэнтэй ярилцах гэсэн юм.
  • 0:43 - 0:45
    Үнэн, худал, зохиол, бодит байдал.
  • 0:45 - 0:47
    Тэгвэл би яаж энэ зангилаатай
  • 0:47 - 0:49
    олон өгүүлбэрүүдийг задалж салгах вэ?
  • 0:49 - 0:53
    Надад Powerpoint байна.
    Венн диаграммаар харуулъя гэж бодлоо.
  • 0:53 - 0:55
    ["Үнэн. Худал."]
    (Инээд)
  • 0:55 - 0:57
    Энд харагдаж байна.
  • 0:57 - 0:58
    Үнэн байна, худал байна.
  • 0:58 - 1:00
    Энэ дунд нь давхцсан
  • 1:00 - 1:01
    жижиг хэсэг,
  • 1:01 - 1:04
    энэ зай бол урлаг.
  • 1:10 - 1:13
    Венн диаграмм.
    (Инээд) (Алга ташилт)
  • 1:13 - 1:16
    Гэвч энэ ч гэсэн тийм ч
    нэмэртэй биш байна.
  • 1:16 - 1:20
    Харин надад тэр үгсийн утгыг
    ойлгуулсан зүйл бол,
  • 1:20 - 1:23
    дор хаяж урлаг болон зохиолыг
  • 1:23 - 1:25
    ойлгоход тусалсан зүйл бол,
  • 1:25 - 1:26
    хүүхдүүдтэй ажиллах байсан.
  • 1:26 - 1:29
    Би хүүхдийн зусланд багшилдаг байсан.
  • 1:29 - 1:31
    Коллежид байхдаа зуныхаа
    амралтаар ажилладаг байсан.
  • 1:31 - 1:33
    Ажилдаа их дуртай.
  • 1:34 - 1:36
    4-6 насныханд зориулсан
  • 1:36 - 1:38
    спортын зуслан байсан.
  • 1:38 - 1:40
    Би 4 настай хүүхдүүдтэй
    ажилладаг байв.
  • 1:40 - 1:41
    Энэ нь тун сайн хэрэг.
  • 1:41 - 1:44
    Яагаад гэвэл 4 настай хүүхдүүд
    спорт тоглож чадахгүй.
  • 1:44 - 1:46
    Би ч адил. (Инээд)
  • 1:46 - 1:49
    Би 4 настай хүүхдүүдийн
    түвшинд спорт тоглодог.
  • 1:49 - 1:53
    Тэгэхээр юу болдог байсан бэ гэвэл
  • 1:53 - 1:55
    хүүхдүүд замын тэмдгүүд
    тойрч гүйхээрээ
  • 1:55 - 1:57
    халууцаад модны сүүдэрт суучихна.
  • 1:57 - 2:00
    Би аль хэдийн тэр модны дор
    сууж байдаг. (Инээд)
  • 2:00 - 2:03
    Тэгээд би үлгэр зохиогоод
    тэдэнд ярьж өгөхдөө
  • 2:03 - 2:04
    амьдралынхаа талаар ярина.
  • 2:04 - 2:06
    Амралтын өдрүүдээр гэртээ хариад
  • 2:06 - 2:09
    Англи улсын Хатан хааны
    нууц тагнуул хийдэг гэж хэлнэ.
  • 2:09 - 2:12
    Тун удалгүй миний бүлгийн ч биш
  • 2:12 - 2:14
    бусад хүүхдүүд
  • 2:14 - 2:16
    над дээр хүрч ирээд
  • 2:16 - 2:18
    "Чи Мак Барнетт мөн үү?
  • 2:18 - 2:21
    Чи Английн Хатан хааны тагнуул
    хийдэг залуу байна" гэж хэлнэ.
  • 2:21 - 2:24
    Танихгүй хүмүүс над дээр
    ирээд энэ асуултыг
  • 2:24 - 2:26
    асуугаасай гэж би насан туршдаа хүлээсэн.
  • 2:26 - 2:28
    Миний бодолд тэд
    4 настай хүүхдүүд биш
  • 2:28 - 2:30
    орос бүсгүйчүүд байсан.
  • 2:30 - 2:32
    Гэвч Берклей Калифорнид
    өөр арга байсангүй.
  • 2:36 - 2:39
    Миний ярьж өгч байсан үлгэрүүд
  • 2:39 - 2:42
    сэтгэлд ойр, мөн сэтгэл хөдөлгөсөн
    байсан болохоор
  • 2:42 - 2:44
    үнэн болж эхэлснийг
    би ухаарсан.
  • 2:44 - 2:46
    Энэ бүхний оргил үе,
    үүнийг хэзээ ч мартахгүй,
  • 2:46 - 2:49
    Райлий гэдэг бяцхан охин байсан.
    Тэр маш жижигхэн байсан.
  • 2:49 - 2:51
    Тэр өдөр бүр өдрийн хоолоо идэхдээ
  • 2:51 - 2:53
    жимсээ хаячихдаг байсан.
  • 2:53 - 2:56
    Ээжийнхээ бэлдэж өгсөн
    тарвасыг аваад
  • 2:56 - 2:57
    өвсний бут руу шидчихээд
  • 2:57 - 2:59
    жимсний амттай чихэр идчихнэ,
  • 3:00 - 3:02
    тэгээд бас аягатай пудинг.
  • 3:02 - 3:03
    Би түүнд "Райли,
  • 3:03 - 3:06
    чи ингэж болохгүй шүү дээ.
    Чи жимсээ идэх ёстой."
  • 3:06 - 3:08
    Тэр харин "Яагаад?" гэж асуусан.
  • 3:08 - 3:09
    Би "Хэрэв тарвасаа
    бут луу хаяад байвал
  • 3:09 - 3:13
    тэнд тэр чигтээ тарвас
    ургачихна " гэж хэлсэн.
  • 3:13 - 3:17
    Ийм ч болохоор би эрүүл хооллолтын
    мэргэжилтэн биш,
  • 3:17 - 3:20
    хүүхдүүдэд үлгэр ярьдаг хүн болсон байх.
  • 3:21 - 3:23
    Тэгтэл Райли "Наадах чинь худлаа.
  • 3:23 - 3:24
    Тийм юм хэзээ ч
    болохгүй" гэсэн.
  • 3:24 - 3:27
    Тиймээс зуслангийн сүүлчийн өдөр
  • 3:27 - 3:29
    би эрт босоод хүнсний дэлгүүрээс
  • 3:29 - 3:31
    том тарвас аваад
  • 3:31 - 3:33
    бутан дунд нуусан.
  • 3:33 - 3:35
    Тэгээд өдрийн хоолны
    цагаар би
  • 3:35 - 3:38
    "Райлий, чи тэнд очоод
    юу хийснээ хар даа" гэж хэлсэн.
  • 3:38 - 3:41
    Тэгээд — (Инээд) —
  • 3:41 - 3:43
    тэр бутан дунд явж байгаад
  • 3:43 - 3:46
    нүд нь маш том болоод
  • 3:46 - 3:48
    толгойноосоо том тарвас гаргаж ирсэн.
  • 3:48 - 3:51
    Бүх хүүхдүүд түүн дээр гүйн очсон.
  • 3:51 - 3:52
    Харин нэг хүүхэд "Хөөе, яагаад
  • 3:52 - 3:54
    наадаг цаастай байгаа юм бэ?"
    гэсэн.
  • 3:54 - 3:57
    (Инээд)
  • 3:57 - 4:00
    Харин би "Ийм учраас би наалддаг цаасаа
  • 4:00 - 4:03
    бутан дунд битгий хаяж бай гэж хэлдэг дээ.
  • 4:03 - 4:08
    Хогийн саванд хийж бай.
    Үгүй бол байгалийг бохирдуулна" гэсэн.
  • 4:08 - 4:14
    Райлий тэр тарвасыг өдөржин авч явсан.
  • 4:14 - 4:16
    Тэр маш сэтгэл хангалуун байсан.
  • 4:16 - 4:21
    Райли тэр тарвасыг 7 хоногийн дотор
    ургуулаагүй гэдгээ мэдэж байсан.
  • 4:21 - 4:23
    Гэхдээ тэр бас ургуулсан гэж мэдэж байсан.
  • 4:23 - 4:26
    Энэ бол хачин газар.
  • 4:26 - 4:28
    Энэ газарт зөвхөн хүүхдүүд гэлтгүй
    том хүмүүс ч бас очдог.
  • 4:28 - 4:32
    Урлаг бүх хүмүүсийг
    тэр газарт аваачиж чаддаг.
  • 4:32 - 4:34
    Тэр охин яг тэр дундах газарт байсан.
  • 4:34 - 4:37
    Тэр газрыг урлаг, зохиол гэж нэрлэж болно.
  • 4:37 - 4:39
    Би энэ газрыг
    гайхамшиг гэж нэрлэнэ.
  • 4:39 - 4:42
    Колридж үүнийг "Үл итгэлийг
    сайн дураар цуцлах,
  • 4:42 - 4:44
    буюу яруу найргийн итгэл" гэж хэлсэн.
  • 4:44 - 4:46
    Гэвч зарим үед үлгэр хичнээн
    үл итгэмээр байсан ч
  • 4:46 - 4:48
    үнэнтэй жаахан ойролцоо байхад
  • 4:48 - 4:50
    бид түүнд итгэж эхэлдэг.
  • 4:50 - 4:53
    Зөвхөн хүүхдүүд ингэдэг биш,
    том хүмүүс ч мөн адил.
  • 4:53 - 4:54
    Бид уншихаараа тэнд очдог.
  • 4:54 - 4:57
    Тийм учраас хүмүүс 2 өдрийн дараа
  • 4:57 - 5:02
    Дублин хотноо Блүмсдэй баяраар
    явган аялал хийхээр очиж
  • 5:02 - 5:06
    Улисc-д тохиолдсон адал явдлыг үзнэ.
  • 5:06 - 5:08
    Эдгээр үйл явдал болж байгаагүй ч гэсэн.
  • 5:08 - 5:10
    Эсвэл хүмүүс Лондон хот луу явж
    Бэйкэр гудамжны
  • 5:10 - 5:12
    Шерлок Холмсын байрыг үздэг.
  • 5:12 - 5:14
    Гэвч 221В гэдэг дугаарыг өмнө нь
  • 5:14 - 5:17
    өөр хаягтай байсан байшин дээр
    будчихсан шүү дээ.
  • 5:17 - 5:19
    Эдгээр баатрууд бодит биш гэж мэддэг ч
  • 5:19 - 5:21
    тэдэнтэй холбогдох бидний
  • 5:21 - 5:22
    сэтгэл хөдлөл бол жинхэнэ байдаг.
  • 5:22 - 5:24
    Бид эдгээр баатрууд бодит биш гэж мэднэ.
  • 5:24 - 5:28
    Гэвч тэд бас жинхэнэ гэдгийг бид мэднэ.
  • 5:28 - 5:31
    Хүүхдүүдэд ингэж бодоход том хүмүүсээс
    илүү амархан байдаг.
  • 5:31 - 5:33
    Иймээс ч би хүүхдийн ном
    бичих дуртай.
  • 5:33 - 5:35
    Хүүхдүүд бол уран зохиолын
  • 5:35 - 5:38
    хамгийн сайн уншигчид байдаг.
  • 5:39 - 5:42
    Би хүүхэд байхдаа
  • 5:42 - 5:45
    нууц хаалгатай үлгэрүүдэд
    хамгийн дуртай байсан.
  • 5:45 - 5:46
    Нарниа гэх мэт
  • 5:46 - 5:50
    хувцасны шүүгээ онгойлгоод
    ид шидийн ертөнц нээгддэг.
  • 5:50 - 5:52
    Би нууц хаалга байдаг гэдэгт
    үнэн голоосоо итгэсэн байсан.
  • 5:52 - 5:54
    Тийм болохоор би нууц хаалга хайж
  • 5:54 - 5:58
    ид шидийн ертөнц рүү
    ороод тэнд амьдрахыг хүссэн.
  • 5:58 - 6:04
    Би үргэлж хүмүүсийн хувцасны шүүгээг
    нээж үздэг байлаа. (Инээд)
  • 6:04 - 6:07
    Ээжийнхээ найз залуугийн хувцасны
    шүүгээг уудалж үздэг байв.
  • 6:07 - 6:09
    Тэнд ямар ч нууц,
    ид шидийн зүйл байгаагүй.
  • 6:09 - 6:12
    Ээж маань мэдэх хэрэгтэй
    өөр олон хачин зүйлс байсан.
  • 6:12 - 6:13
    (Инээд)
  • 6:13 - 6:16
    Би ээждээ хэлэхдээ баяртай байх байсан.
  • 6:20 - 6:23
    Коллежийн дараа миний анхны ажил
  • 6:23 - 6:26
    эдгээр нууц хаалгануудын
    нэгний ард ажиллах байсан.
  • 6:26 - 6:28
    Энэ газрыг 826 Валенсиа гэдэг.
  • 6:28 - 6:30
    Сан Франциско хотын, Мишин дүүргийн,
  • 6:30 - 6:33
    826 Валенсиа гудамжинд байрладаг.
  • 6:33 - 6:35
    Би тэнд ажилладаг байхад энэхүү барилгад
  • 6:35 - 6:37
    МикСвинийс гэдэг
    хэвлэлийн компаний төв байр,
  • 6:37 - 6:41
    мөн 826 Валенсиа гэдэг ашгийн бус
    ном зохиолын төв байдаг байсан.
  • 6:41 - 6:43
    Харин байшингийн урд хэсэгт
  • 6:43 - 6:44
    хачин, этгээд дэлгүүр байсан.
  • 6:44 - 6:47
    Энэ барилга Сан Францискогийн
    худалдааны дүүрэгт байсан учир
  • 6:47 - 6:49
    бид дүрмээс зөрж болохгүй байлаа.
  • 6:49 - 6:52
    Иймд энэ газрын үүсгэн байгуулагч,
    зохиолч Дэйв Эггэрс
  • 6:52 - 6:53
    дүрмийг дагахын тулд
  • 6:53 - 6:57
    далайн дээрэмчдийн
    дэлгүүр нээхээр шийдсэн.
  • 6:59 - 7:02
    Тэгээд л тэр дэлгүүрээ нээсэн. (Инээд)
  • 7:02 - 7:04
    Үнэхээр сайхан харагддаг.
    Бүгд модон.
  • 7:04 - 7:05
    Зарим татуургуудаас цитрус авч
  • 7:05 - 7:08
    чийг бамын өвчнөөс
    урьдчилан сэргийлэх боломжтой.
  • 7:08 - 7:11
    Мөн олон өнгийн нүдний даруулга байгаа.
  • 7:11 - 7:13
    Хавар цагт далайн дээрэмчдэд
    хөгжилдмөөр санагддаг даа.
  • 7:13 - 7:18
    Хар өнгийн нүдний даруулга уйтгартай.
  • 7:18 - 7:20
    Мөн олон өнгийн нүднүүд байна.
  • 7:20 - 7:21
    Шилэн нүднүүд,
  • 7:21 - 7:24
    ямар ч нөхцөл байдалд тохирохоор.
  • 7:25 - 7:28
    Хамгийн хачирхалтай нь
    хүмүүс дэлгүүрт орж ирээд
  • 7:28 - 7:31
    юм худалдаж авч эхэлсэн.
  • 7:32 - 7:34
    Ард байрлах сургалтын төвийн байрны
  • 7:34 - 7:37
    түрээсийг бүрэн төлөх чадвартай болсон.
  • 7:38 - 7:40
    Надад илүү чухал зүйл гэвэл
  • 7:40 - 7:42
    хийж буй ажлын чанар байсан.
  • 7:42 - 7:44
    Хүүхдүүд бичих, найруулах
    зааварчилгаа авна.
  • 7:44 - 7:49
    Харин хүүхдүүд сургалтандаа явахдаа энэ
    хачин, үлгэрийн мэт орон зайгаар нэвтрэхэд
  • 7:49 - 7:52
    тэдний хийсэн бүтээлд нөлөөлж эхэлдэг.
  • 7:52 - 7:55
    Энэ бол нууц хаалгаар орох мэт байв.
  • 7:55 - 7:57
    Би Лос Анжэлэс хотын
    826 төвийг ажилуулдаг байсан.
  • 7:57 - 8:01
    Миний ажил бол тэр хотын
    салбар дэлгүүрийг бүтээх байлаа.
  • 8:01 - 8:04
    Бид Эко паркийн цаг хугацаагаар
    аялах дэлгүүрийг бий болгосон.
  • 8:04 - 8:07
    Бидний уриа: "Та хэзээ л байна,
    бид тэнд аль хэдийн байна"
  • 8:07 - 8:11
    (Инээд)
  • 8:13 - 8:16
    Манай дэлгүүр Лос Анжэлэс хотын
    Сансэт гудамжинд байрлах ба
  • 8:16 - 8:18
    манай найрсаг хамт олон
    танд туслахад бэлэн.
  • 8:18 - 8:20
    Тэд бүхий л цаг үеэс ирсэн.
  • 8:20 - 8:24
    Жишээ нь тэр захын залуу
    80-аад оноос ирсэн.
  • 8:24 - 8:26
    Тэр хамгийн ойрын өнгөрсөн цагаас ирсэн.
  • 8:26 - 8:28
    Тэнд сар бүрийн хамгийн
    сайн ажилчид байна.
  • 8:28 - 8:31
    Чингис Хаан, Чарлс Дикэнс
    зэрэг тэдний дунд байна.
  • 8:31 - 8:34
    Агуу хүмүүс бидэнтэй ажилласан.
  • 8:34 - 8:36
    Энэ бол бидний эмийн сангийн хэсэг.
  • 8:36 - 8:37
    Патенттай эмнүүд,
  • 8:37 - 8:40
    дотор эрхтэнээ
    хадгалах сав зэрэг байна.
  • 8:40 - 8:41
    Коммунист үеийн саван дээр
  • 8:41 - 8:46
    "Энэ таны жилийн хэрэглээний саван"
    гэж бичсэн байна. (Инээд)
  • 8:46 - 8:48
    Нээлтийн өдөр мөсөн ундааны
    машин эвдэрчихсэн.
  • 8:48 - 8:51
    Бид юу хийхээ мэддэггүй.
  • 8:51 - 8:53
    Манай архитектор улаан
    шүүсээр будагдчихсан,
  • 8:53 - 8:55
    яг л хүн алчихсан юм шиг харагдаж байсан.
  • 8:55 - 8:57
    Харин тэр архитекторийн хувьд
  • 8:57 - 8:59
    боломжгүй зүйл байсан.
  • 8:59 - 9:01
    Тэр машин дэлгүүрийн гол зүйлсийн
  • 9:01 - 9:02
    нэг байсан болохоор
  • 9:02 - 9:03
    бид юу хийхээ мэдээгүй.
  • 9:03 - 9:07
    "Ажиллахгүй байгаа. Өчигдөр ирнэ үү."
    гэсэн тэмдэг нааж орхисон. (Инээд)
  • 9:07 - 9:11
    Мөсөн ундаанаас илүү инээдтэй
    тоглоом болж хувирсан учраас
  • 9:11 - 9:14
    бид тэмдгийг үүрд үлдээхээр шийдсэн.
  • 9:14 - 9:18
    Арслан зааны зүсэмүүд.
    Нэг нь л гэхэд 7 фунт жинтэй.
  • 9:18 - 9:20
    Зэрлэг хүмүүсийг үргээх бодис.
    Ногооны салат,
  • 9:20 - 9:25
    ромын поп ламын сургаал зэрэг зэрлэг
    хүмүүсийн үзэн яддаг зүйлсээр хийсэн.
  • 9:25 - 9:27
    Мартагдсан хэлнүүд.
  • 9:27 - 9:29
    (Инээд)
  • 9:29 - 9:32
    Цус сорогч хорхойнууд:
    байгалийн бяцхан эмч нар.
  • 9:32 - 9:36
    Викингуудын дезодрант нь олон сайхан
    үнэрийн сонголттой ирдэг:
  • 9:36 - 9:40
    хөлийн хумс, хөлс,
    муудсан ногоо, түлээний үнс.
  • 9:40 - 9:42
    Яагаад гэвэл Акс сүрчиг
  • 9:42 - 9:45
    суганд биш, зөвхөн дайны талбарт
    байх ёстой зүйл гэдэгт бид итгэдэг.
  • 9:45 - 9:48
    (Инээд)
  • 9:48 - 9:50
    Эд бол роботын сэтгэл хөдлөлийн чипүүд.
  • 9:50 - 9:52
    Роботууд хайр, айдас зэргийг мэдэрч болно.
  • 9:52 - 9:54
    Их зарагдсан нь "Бусдын зовлонд баярлах".
  • 9:54 - 9:55
    Тэгнэ гэж таамаглаагүй.
  • 9:55 - 9:56
    (Инээд)
  • 9:56 - 9:58
    Тийм зүйл болно гэж бодоогүй.
  • 9:58 - 10:01
    Энэ бүхний ард ашгийн бус
    байгууллага байгаа.
  • 10:01 - 10:03
    Хүүхдүүд "Зөвхөн ажилчдад"
    гэсэн хаалгаар ороод
  • 10:03 - 10:05
    даалгавраа хийх, үлгэр зохиох,
  • 10:05 - 10:07
    кино хийх орон зайд нэвтэрдэг.
  • 10:07 - 10:08
    Энд шинэ номны
  • 10:08 - 10:10
    баяр тэмдэглэж байна.
  • 10:10 - 10:12
    Хүүхдүүд хичээлийнхээ дараа ирж
  • 10:12 - 10:13
    номнууд бичиж, эдгээр нь
  • 10:13 - 10:14
    улирал болгон хэвлэгддэг.
  • 10:14 - 10:16
    Парти зохиож,
  • 10:16 - 10:19
    хүүхдүүд бялуу идэж,
    эцэг эхчүүддээ уншиж өгч,
  • 10:19 - 10:22
    оргилуун дарсны хундаганаас сүү уудаг.
  • 10:22 - 10:25
    Энэ бол маш онцгой орон зай.
  • 10:25 - 10:28
    Яагаад гэвэл урд тал нь их хачин, этгээд.
  • 10:28 - 10:31
    Хошигнолыг бид хошигнол
    гэж хүлээж авдаггүй.
  • 10:31 - 10:34
    Зохиол болон бодит байдлын
    заагийг олох боломжгүй.
  • 10:34 - 10:37
    Тийм учраас би их дуртай.
    Энэхүү жижигхэн зохиомол ертөнц
  • 10:37 - 10:40
    жинхэнэ амьдралыг эзэгнэж эхэлж байна.
  • 10:40 - 10:44
    Би үүнийг 3 хэмжээст номтой
    адил гэж бодож байна.
  • 10:44 - 10:46
    Мета зохиол гэдэг үг байдаг.
  • 10:46 - 10:50
    Энэ нь үлгэрүүдийн талаарх үлгэрүүд юм.
  • 10:50 - 10:52
    Одоо их түгээмэл болж байгаа.
  • 10:52 - 10:54
    Хамгийн сүүлд 60-аад онд
  • 10:54 - 10:57
    Жон Барт, Виллиам Гадис
    зэрэг зохиолч нарын
  • 10:57 - 10:58
    туслалцаатай дэлгэрсэн.
  • 10:58 - 11:01
    Энэ нь маш дээр үеийн жанр бөгөөд
    үлгэр ярьж эхэлсэн цагаас хойш байсан.
  • 11:01 - 11:04
    Мета зохиолын нэг арга барил бол
  • 11:04 - 11:06
    4 дэх ханыг нураах байдаг.
  • 11:06 - 11:09
    Жүжигчин үзэгчдэд хандан
  • 11:09 - 11:10
    "Би бол жүжигчин,
  • 11:10 - 11:13
    эд зүгээр л модон тулгуурууд"
    гэх мэтээр хэлдэг.
  • 11:13 - 11:15
    Гэвч тэр хоромхон зуурын шударга агшин
  • 11:15 - 11:17
    үлгэрийн худал хуурмагт
    улам тусалж байдаг.
  • 11:17 - 11:20
    Уг нь зохиолын хиймэл гэдгийг
  • 11:20 - 11:21
    харуулах ёстой.
  • 11:21 - 11:23
    Харин би энэ аргын эсрэг зүйлд дуртай.
  • 11:23 - 11:26
    Хэрэв 4 дэх ханыг нураах бол
  • 11:26 - 11:28
    би үлгэрүүдийг оргуулж,
  • 11:28 - 11:30
    бодит амьдралд авчрахыг хүсэж байна.
  • 11:30 - 11:35
    Ном үлгэрүүдээ бодит амьдралд гаргадаг
  • 11:35 - 11:37
    нууц хаалга байгаасай гэж би хүсдэг.
  • 11:37 - 11:40
    Би өөрийн номуудад үүнийг
    хэрэгжүүлэхийг зорьдог.
  • 11:40 - 11:42
    Энд нэг жишээ бий.
  • 11:42 - 11:44
    Энэ бол миний бичсэн хамгийн анхны ном.
  • 11:44 - 11:47
    "Билли Твиттерс ба түүний
    хөх халимын асуудал" нэртэй.
  • 11:47 - 11:49
    Энэ нь шийтгэл болгож хөх халимыг
  • 11:49 - 11:50
    гэртээ тэжээхээр авсан
    хүүгийн тухай.
  • 11:50 - 11:53
    Энэ нь хүүгийн амьдралыг сүйтгэдэг.
  • 11:53 - 11:56
    Халимыг "Залхаж гүйцсэн" нэртэй
    компани шөнийн дотор хүргэж өгдөг.
  • 11:56 - 11:58
    (Инээд)
  • 11:58 - 12:00
    Хүү халимаа сургуульдаа авч явдаг.
  • 12:00 - 12:01
    Тэр Сан Франциско-д байдаг.
  • 12:01 - 12:04
    Хөх халим тэжээхэд маш хэцүү хот.
  • 12:04 - 12:08
    Маш их гүвээтэй,
    үл хөдлөх хөрөнгө үнэд орсон,
  • 12:08 - 12:11
    зах зээл маш тогтворгүй.
  • 12:11 - 12:15
    Харин номын хавтас дотор
  • 12:15 - 12:19
    энэхүү зарыг байршуулсан.
  • 12:19 - 12:20
    30 өдөр ямар ч эрсдэлгүй,
  • 12:20 - 12:24
    үнэ төлбөргүй хөх халимыг
  • 12:24 - 12:25
    тэжээх боломж олгосон зар.
  • 12:25 - 12:28
    Өөрийн хаягтай дугтуйг бидэнд илгээвэл,
  • 12:28 - 12:32
    бид халим илгээх болно гэсэн байсан.
  • 12:32 - 12:37
    Тэгээд хүүхдүүд захиа бичсэн.
  • 12:37 - 12:40
    Энд нэг захиа байна: "Хүндэт хүмүүсээ,
  • 12:40 - 12:43
    та нар надад хөх халим илгээхгүй гэж
    10 доллараар мөрийцөе."
  • 12:43 - 12:46
    Элиот Ганон (6 настай).
  • 12:46 - 12:49
    (Инээд) (Алга ташилт)
  • 12:51 - 12:53
    Элиот болон бусад захиа бичсэн хүүхдүүд
  • 12:53 - 12:55
    хариуд нь Норвегийн хуулийн фирмээс
  • 12:55 - 12:58
    энэхүү захиаг авдаг.
  • 12:58 - 13:02
    (Инээд)
  • 13:02 - 13:05
    Энэ захианд "Гаалийн хуулийн
    өрчлөлтөөс болоод
  • 13:05 - 13:07
    таны хөх халим
    Сонэфиорд-д саатаад байна."
  • 13:07 - 13:09
    Хавцал дундах усны
    гайхалтай тогтоц.
  • 13:09 - 13:11
    Тэгээд захианд Сонэфиорд болон
  • 13:11 - 13:13
    Норвеги хоолны талаар ярин хадуурч өгнө.
  • 13:13 - 13:15
    (Инээд)
  • 13:17 - 13:19
    Захианыхаа төгсгөлд
  • 13:19 - 13:21
    "Халим тантай ярихыг маш их хүсэж байгаа.
  • 13:21 - 13:23
    Түүний утас луу залгаад
  • 13:23 - 13:28
    мессеж үлдээнэ үү" гэсэн байдаг.
  • 13:28 - 13:30
    Тэр дугаар луу залгахад
  • 13:30 - 13:32
    дуут захиа үлдээхэд
  • 13:32 - 13:37
    халимын дуу гараад, тэгээд дохио дуугарна.
  • 13:37 - 13:41
    Халимтай тун төстэй дуугардаг.
  • 13:41 - 13:43
    Мөн тэдэнд халимных нь зургийг явуулдаг.
  • 13:43 - 13:45
    Энэ бол Рандолф.
  • 13:45 - 13:49
    Рандолф бол Нико гэдэг хүүгийн халим.
  • 13:49 - 13:53
    Тэр хамгийн түрүүнд залгасан
    хүүхдүүдийн нэг нь.
  • 13:53 - 13:55
    Никогийн үлдээсэн
    дуудлагуудаас сонирхуулъя.
  • 13:55 - 14:00
    Энэ бол түүний үлдээсэн
    хамгийн анхны дуудлага.
  • 14:00 - 14:02
    (Аудио) "Сайн уу? Би Нико байна.
  • 14:02 - 14:06
    Рандолф, би чиний
    эзэн чинь байна. Сайн уу?
  • 14:06 - 14:09
    Би чамтай анх удаагаа ярьж байна.
  • 14:09 - 14:16
    Удахгүй нэг өдөр дахиад ярина. Баяртай."
  • 14:16 - 14:18
    Нико цагийн дараа дахиад ярьсан.
  • 14:18 - 14:20
    (Инээд)
  • 14:20 - 14:24
    Түүний өөр нэг мессеж бас байна.
  • 14:24 - 14:28
    (Аудио) "Сайн уу, Рандолф? Нико байна.
  • 14:28 - 14:33
    Би чамтай маш удаан ярьсангүй.
  • 14:33 - 14:38
    Би чамтай хагас сайн билүү
  • 14:38 - 14:40
    бүтэн сайнд ярьсан байх.
  • 14:40 - 14:43
    Тийм болохоор чам луу дахиад залгаж
  • 14:43 - 14:48
    cайн уу гэж хэлэх гэсэн юм.
    Чи яг одоо юу хийж байна?
  • 14:48 - 14:51
    Би чам луу маргааш юм уу эсвэл
  • 14:51 - 14:53
    өнөөдөр дахиад залгая.
  • 14:53 - 14:57
    Чамтай дараа яръя. Баяртай."
  • 14:57 - 15:01
    Тэр өдөртөө дахиад залгасан.
  • 15:01 - 15:05
    Тэр 4 жилийн дотор Рандолф-д
  • 15:05 - 15:08
    25 гаруй мессеж үлдээсэн.
  • 15:08 - 15:10
    Түүний талаар олон зүйлсийг олж мэдсэн.
  • 15:10 - 15:12
    Түүний хайртай эмээ,
  • 15:12 - 15:14
    мөн түүний тийм ч хайртай биш эмээ гээд.
  • 15:14 - 15:16
    (Инээд)
  • 15:16 - 15:19
    Тэр бас үгийн сүлжээ бөглөдөг.
  • 15:19 - 15:23
    Би Никогийн дахиад нэг
    мессежийг сонирхуулъя.
  • 15:23 - 15:26
    Энэ бол түүний Зул сарын баярын мессеж.
  • 15:26 - 15:28
    [дохио] (аудиo) "Сайн уу, Рандолф?
  • 15:28 - 15:32
    Чамтай ойрд яриагүйд уучлаарай.
  • 15:32 - 15:34
    Хичээл эхэлсэн учраас
  • 15:34 - 15:37
    би их завгүй байлаа.
  • 15:37 - 15:40
    Үүнийг чи бараг л мэдэхгүй байх.
  • 15:40 - 15:44
    Яагаад гэвэл чи халим учраас мэдэхгүй."
  • 15:44 - 15:48
    "Би чам луу залгаж
  • 15:48 - 15:52
    Зул сарын баярын мэнд хүргэх гэсэн юм.
  • 15:52 - 15:57
    Зул сараа сайхан тэмдэглээрэй.
  • 15:57 - 16:04
    Баяртай. Рандолф, баяртай."
  • 16:04 - 16:05
    Нико 18 сар яриагүй.
  • 16:05 - 16:08
    Харин хоёрхон хоногийн өмнө
  • 16:08 - 16:12
    тэр дахиад мессеж үлдээсэн байсан.
  • 16:12 - 16:15
    Түүний хоолой маш их өөрчлөгдсөн байсан.
  • 16:15 - 16:18
    Мөн өөрийнхөө асрагчийг утсаар яриулсан.
  • 16:18 - 16:22
    Тэр ч мөн Рандолф-д маш сайхан хандсан.
  • 16:22 - 16:27
    Нико бол зохиолчийн хувьд
    хамгийн сайн уншигч.
  • 16:27 - 16:30
    Миний зохиолыг уншсан,
    бүтээлийг үзсэн бүх хүмүүс
  • 16:30 - 16:32
    сэтгэл санааны хувьд
  • 16:32 - 16:35
    тэр газар байгаасай гэж хүсэж байна.
  • 16:35 - 16:38
    Би өөрийгөө азтай гэж боддог. Нико шиг
    хүүхдүүд бол хамгийн сайн уншигчид.
  • 16:38 - 16:42
    Тиймээс бидний бүтээж чадах
    хамгийн сайн зохиолуудыг тэд унших ёстой.
  • 16:42 - 16:44
    Та бүхэнд маш их баярлалаа.
  • 16:44 - 16:47
    (Алга ташилт)
Title:
Сайн ном бол нууц хаалга
Speaker:
Мак Барнетт
Description:

Хүүхэд нас бол гайхалтай, бас хачин жигтэй. Тэгвэл хүүхдийн ном яагаад ийм байж болохгүй гэж? Шагналт зохиолч Мак Барнетт номын хуудаснаас халих үлгэрүүд хэрхэн ид шидийн ертөнцийн хаалгыг нээж өгдөг талаар, мөн халим загасанд хүүхдүүд юу гэж хэлдэг тухай өөрийн яриандаа танилцууллаа.

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TEDTalks
Duration:
16:59

Mongolian subtitles

Revisions