WEBVTT 00:00:00.439 --> 00:00:02.531 Сайн байцгаана уу? Намайг Мак гэдэг. 00:00:02.531 --> 00:00:06.589 Харин миний ажил бол хүүхдүүдэд худлаа ярих. 00:00:06.589 --> 00:00:08.605 Гэхдээ эдгээр нь шударга худал үгс. NOTE Paragraph 00:00:08.605 --> 00:00:10.373 Би хүүхдийн ном бичдэг. 00:00:10.373 --> 00:00:13.601 Пабло Пикассогийн хэлсэн үг байдаг. 00:00:13.601 --> 00:00:16.787 "Урлаг бол үнэн биш гэдгийг бид бүгд мэддэг." 00:00:16.787 --> 00:00:20.429 "Урлаг гэдэг бол бидэнд ойлго гэж өгсөн 00:00:20.429 --> 00:00:23.127 үнэн үгсийг ухааруулдаг худал зүйл юм." 00:00:23.127 --> 00:00:25.237 "Уран бүтээлч нь өөрийн бүтээсэн 00:00:25.237 --> 00:00:30.074 худал зүйлсийг бусдад үнэмшүүлэх арга замаа мэдэх ёстой." NOTE Paragraph 00:00:30.074 --> 00:00:32.932 Би хүүхэд байхдаа үүнийг анх сонссон. 00:00:32.932 --> 00:00:34.623 Тэгээд надад маш их таалагдсан. 00:00:34.623 --> 00:00:37.415 Гэвч би ямар утгатай байсныг огтхон ч мэддэггүй байж. 00:00:37.415 --> 00:00:38.992 (Инээд) NOTE Paragraph 00:00:38.992 --> 00:00:40.889 Тийм ч учраас өнөөдөр энэ талаар 00:00:40.889 --> 00:00:42.508 та бүхэнтэй ярилцах гэсэн юм. 00:00:42.508 --> 00:00:44.721 Үнэн, худал, зохиол, бодит байдал. 00:00:44.721 --> 00:00:46.573 Тэгвэл би яаж энэ зангилаатай 00:00:46.573 --> 00:00:49.100 олон өгүүлбэрүүдийг задалж салгах вэ? 00:00:49.100 --> 00:00:52.527 Надад Powerpoint байна. Венн диаграммаар харуулъя гэж бодлоо. 00:00:52.527 --> 00:00:55.020 ["Үнэн. Худал."] (Инээд) 00:00:55.020 --> 00:00:56.780 Энд харагдаж байна. 00:00:56.780 --> 00:00:58.485 Үнэн байна, худал байна. 00:00:58.485 --> 00:00:59.557 Энэ дунд нь давхцсан 00:00:59.557 --> 00:01:01.118 жижиг хэсэг, 00:01:01.118 --> 00:01:03.538 энэ зай бол урлаг. 00:01:09.818 --> 00:01:12.915 Венн диаграмм. (Инээд) (Алга ташилт) NOTE Paragraph 00:01:12.915 --> 00:01:15.941 Гэвч энэ ч гэсэн тийм ч нэмэртэй биш байна. 00:01:15.941 --> 00:01:20.316 Харин надад тэр үгсийн утгыг ойлгуулсан зүйл бол, 00:01:20.316 --> 00:01:22.806 дор хаяж урлаг болон зохиолыг 00:01:22.806 --> 00:01:25.023 ойлгоход тусалсан зүйл бол, 00:01:25.023 --> 00:01:26.463 хүүхдүүдтэй ажиллах байсан. 00:01:26.463 --> 00:01:28.723 Би хүүхдийн зусланд багшилдаг байсан. 00:01:28.723 --> 00:01:31.450 Коллежид байхдаа зуныхаа амралтаар ажилладаг байсан. 00:01:31.460 --> 00:01:33.019 Ажилдаа их дуртай. 00:01:34.389 --> 00:01:36.148 4-6 насныханд зориулсан 00:01:36.148 --> 00:01:37.982 спортын зуслан байсан. 00:01:37.982 --> 00:01:39.810 Би 4 настай хүүхдүүдтэй ажилладаг байв. 00:01:39.810 --> 00:01:41.431 Энэ нь тун сайн хэрэг. 00:01:41.431 --> 00:01:43.920 Яагаад гэвэл 4 настай хүүхдүүд спорт тоглож чадахгүй. 00:01:43.920 --> 00:01:46.355 Би ч адил. (Инээд) 00:01:46.355 --> 00:01:49.280 Би 4 настай хүүхдүүдийн түвшинд спорт тоглодог. 00:01:49.280 --> 00:01:52.797 Тэгэхээр юу болдог байсан бэ гэвэл 00:01:52.797 --> 00:01:54.696 хүүхдүүд замын тэмдгүүд тойрч гүйхээрээ 00:01:54.696 --> 00:01:56.959 халууцаад модны сүүдэрт суучихна. 00:01:56.959 --> 00:01:59.804 Би аль хэдийн тэр модны дор сууж байдаг. (Инээд) 00:01:59.804 --> 00:02:02.509 Тэгээд би үлгэр зохиогоод тэдэнд ярьж өгөхдөө 00:02:02.509 --> 00:02:04.168 амьдралынхаа талаар ярина. 00:02:04.168 --> 00:02:05.911 Амралтын өдрүүдээр гэртээ хариад 00:02:05.911 --> 00:02:09.126 Англи улсын Хатан хааны нууц тагнуул хийдэг гэж хэлнэ. 00:02:09.126 --> 00:02:12.447 Тун удалгүй миний бүлгийн ч биш 00:02:12.447 --> 00:02:14.287 бусад хүүхдүүд 00:02:14.287 --> 00:02:15.756 над дээр хүрч ирээд 00:02:15.756 --> 00:02:17.668 "Чи Мак Барнетт мөн үү? 00:02:17.668 --> 00:02:20.737 Чи Английн Хатан хааны тагнуул хийдэг залуу байна" гэж хэлнэ. 00:02:20.737 --> 00:02:23.959 Танихгүй хүмүүс над дээр ирээд энэ асуултыг 00:02:23.959 --> 00:02:26.389 асуугаасай гэж би насан туршдаа хүлээсэн. 00:02:26.389 --> 00:02:28.332 Миний бодолд тэд 4 настай хүүхдүүд биш 00:02:28.332 --> 00:02:29.899 орос бүсгүйчүүд байсан. 00:02:29.899 --> 00:02:32.268 Гэвч Берклей Калифорнид өөр арга байсангүй. NOTE Paragraph 00:02:36.338 --> 00:02:38.596 Миний ярьж өгч байсан үлгэрүүд 00:02:38.596 --> 00:02:41.553 сэтгэлд ойр, мөн сэтгэл хөдөлгөсөн байсан болохоор 00:02:41.553 --> 00:02:43.658 үнэн болж эхэлснийг би ухаарсан. 00:02:43.658 --> 00:02:45.864 Энэ бүхний оргил үе, үүнийг хэзээ ч мартахгүй, 00:02:45.864 --> 00:02:48.687 Райлий гэдэг бяцхан охин байсан. Тэр маш жижигхэн байсан. 00:02:48.687 --> 00:02:51.126 Тэр өдөр бүр өдрийн хоолоо идэхдээ 00:02:51.126 --> 00:02:53.466 жимсээ хаячихдаг байсан. 00:02:53.466 --> 00:02:55.984 Ээжийнхээ бэлдэж өгсөн тарвасыг аваад 00:02:55.984 --> 00:02:57.332 өвсний бут руу шидчихээд 00:02:57.342 --> 00:02:59.341 жимсний амттай чихэр идчихнэ, 00:03:00.391 --> 00:03:01.674 тэгээд бас аягатай пудинг. 00:03:01.684 --> 00:03:02.657 Би түүнд "Райли, 00:03:02.657 --> 00:03:05.713 чи ингэж болохгүй шүү дээ. Чи жимсээ идэх ёстой." 00:03:05.713 --> 00:03:07.530 Тэр харин "Яагаад?" гэж асуусан. 00:03:07.530 --> 00:03:09.362 Би "Хэрэв тарвасаа бут луу хаяад байвал 00:03:09.362 --> 00:03:13.254 тэнд тэр чигтээ тарвас ургачихна " гэж хэлсэн. 00:03:13.254 --> 00:03:16.536 Ийм ч болохоор би эрүүл хооллолтын мэргэжилтэн биш, 00:03:16.536 --> 00:03:20.105 хүүхдүүдэд үлгэр ярьдаг хүн болсон байх. 00:03:20.875 --> 00:03:22.763 Тэгтэл Райли "Наадах чинь худлаа. 00:03:22.763 --> 00:03:24.373 Тийм юм хэзээ ч болохгүй" гэсэн. 00:03:24.373 --> 00:03:26.914 Тиймээс зуслангийн сүүлчийн өдөр 00:03:26.914 --> 00:03:29.367 би эрт босоод хүнсний дэлгүүрээс 00:03:29.367 --> 00:03:31.393 том тарвас аваад 00:03:31.393 --> 00:03:33.495 бутан дунд нуусан. 00:03:33.495 --> 00:03:34.946 Тэгээд өдрийн хоолны цагаар би 00:03:34.946 --> 00:03:37.621 "Райлий, чи тэнд очоод юу хийснээ хар даа" гэж хэлсэн. 00:03:37.621 --> 00:03:40.796 Тэгээд — (Инээд) — 00:03:40.796 --> 00:03:43.364 тэр бутан дунд явж байгаад 00:03:43.364 --> 00:03:45.566 нүд нь маш том болоод 00:03:45.566 --> 00:03:47.680 толгойноосоо том тарвас гаргаж ирсэн. 00:03:47.680 --> 00:03:50.650 Бүх хүүхдүүд түүн дээр гүйн очсон. 00:03:50.650 --> 00:03:52.237 Харин нэг хүүхэд "Хөөе, яагаад 00:03:52.237 --> 00:03:54.126 наадаг цаастай байгаа юм бэ?" гэсэн. 00:03:54.126 --> 00:03:57.350 (Инээд) 00:03:57.350 --> 00:03:59.819 Харин би "Ийм учраас би наалддаг цаасаа 00:03:59.819 --> 00:04:02.811 бутан дунд битгий хаяж бай гэж хэлдэг дээ. 00:04:02.811 --> 00:04:08.283 Хогийн саванд хийж бай. Үгүй бол байгалийг бохирдуулна" гэсэн. 00:04:08.283 --> 00:04:13.633 Райлий тэр тарвасыг өдөржин авч явсан. 00:04:13.633 --> 00:04:15.661 Тэр маш сэтгэл хангалуун байсан. NOTE Paragraph 00:04:15.661 --> 00:04:20.505 Райли тэр тарвасыг 7 хоногийн дотор ургуулаагүй гэдгээ мэдэж байсан. 00:04:20.505 --> 00:04:23.441 Гэхдээ тэр бас ургуулсан гэж мэдэж байсан. 00:04:23.441 --> 00:04:25.657 Энэ бол хачин газар. 00:04:25.657 --> 00:04:28.402 Энэ газарт зөвхөн хүүхдүүд гэлтгүй том хүмүүс ч бас очдог. 00:04:28.402 --> 00:04:31.934 Урлаг бүх хүмүүсийг тэр газарт аваачиж чаддаг. 00:04:31.934 --> 00:04:33.891 Тэр охин яг тэр дундах газарт байсан. 00:04:33.891 --> 00:04:37.316 Тэр газрыг урлаг, зохиол гэж нэрлэж болно. 00:04:37.316 --> 00:04:39.381 Би энэ газрыг гайхамшиг гэж нэрлэнэ. 00:04:39.381 --> 00:04:41.900 Колридж үүнийг "Үл итгэлийг сайн дураар цуцлах, 00:04:41.900 --> 00:04:43.690 буюу яруу найргийн итгэл" гэж хэлсэн. 00:04:43.690 --> 00:04:46.100 Гэвч зарим үед үлгэр хичнээн үл итгэмээр байсан ч 00:04:46.100 --> 00:04:48.140 үнэнтэй жаахан ойролцоо байхад 00:04:48.140 --> 00:04:50.117 бид түүнд итгэж эхэлдэг. 00:04:50.117 --> 00:04:52.627 Зөвхөн хүүхдүүд ингэдэг биш, том хүмүүс ч мөн адил. 00:04:52.627 --> 00:04:54.436 Бид уншихаараа тэнд очдог. 00:04:54.436 --> 00:04:56.686 Тийм учраас хүмүүс 2 өдрийн дараа 00:04:56.686 --> 00:05:01.540 Дублин хотноо Блүмсдэй баяраар явган аялал хийхээр очиж 00:05:01.540 --> 00:05:05.825 Улисc-д тохиолдсон адал явдлыг үзнэ. 00:05:05.825 --> 00:05:08.080 Эдгээр үйл явдал болж байгаагүй ч гэсэн. 00:05:08.080 --> 00:05:10.337 Эсвэл хүмүүс Лондон хот луу явж Бэйкэр гудамжны 00:05:10.337 --> 00:05:11.809 Шерлок Холмсын байрыг үздэг. 00:05:11.809 --> 00:05:13.936 Гэвч 221В гэдэг дугаарыг өмнө нь 00:05:13.936 --> 00:05:17.082 өөр хаягтай байсан байшин дээр будчихсан шүү дээ. 00:05:17.082 --> 00:05:19.007 Эдгээр баатрууд бодит биш гэж мэддэг ч 00:05:19.007 --> 00:05:20.697 тэдэнтэй холбогдох бидний 00:05:20.697 --> 00:05:22.471 сэтгэл хөдлөл бол жинхэнэ байдаг. 00:05:22.471 --> 00:05:24.434 Бид эдгээр баатрууд бодит биш гэж мэднэ. 00:05:24.434 --> 00:05:27.682 Гэвч тэд бас жинхэнэ гэдгийг бид мэднэ. NOTE Paragraph 00:05:27.682 --> 00:05:31.208 Хүүхдүүдэд ингэж бодоход том хүмүүсээс илүү амархан байдаг. 00:05:31.208 --> 00:05:32.971 Иймээс ч би хүүхдийн ном бичих дуртай. 00:05:32.971 --> 00:05:34.871 Хүүхдүүд бол уран зохиолын 00:05:34.871 --> 00:05:38.470 хамгийн сайн уншигчид байдаг. 00:05:39.260 --> 00:05:42.084 Би хүүхэд байхдаа 00:05:42.084 --> 00:05:44.710 нууц хаалгатай үлгэрүүдэд хамгийн дуртай байсан. 00:05:44.710 --> 00:05:45.871 Нарниа гэх мэт 00:05:45.871 --> 00:05:49.574 хувцасны шүүгээ онгойлгоод ид шидийн ертөнц нээгддэг. 00:05:49.574 --> 00:05:52.304 Би нууц хаалга байдаг гэдэгт үнэн голоосоо итгэсэн байсан. 00:05:52.304 --> 00:05:54.332 Тийм болохоор би нууц хаалга хайж 00:05:54.332 --> 00:05:58.076 ид шидийн ертөнц рүү ороод тэнд амьдрахыг хүссэн. 00:05:58.076 --> 00:06:03.671 Би үргэлж хүмүүсийн хувцасны шүүгээг нээж үздэг байлаа. (Инээд) 00:06:03.671 --> 00:06:06.548 Ээжийнхээ найз залуугийн хувцасны шүүгээг уудалж үздэг байв. 00:06:06.548 --> 00:06:08.798 Тэнд ямар ч нууц, ид шидийн зүйл байгаагүй. 00:06:08.798 --> 00:06:11.666 Ээж маань мэдэх хэрэгтэй өөр олон хачин зүйлс байсан. 00:06:11.666 --> 00:06:13.107 (Инээд) 00:06:13.107 --> 00:06:16.102 Би ээждээ хэлэхдээ баяртай байх байсан. NOTE Paragraph 00:06:19.545 --> 00:06:23.393 Коллежийн дараа миний анхны ажил 00:06:23.393 --> 00:06:26.231 эдгээр нууц хаалгануудын нэгний ард ажиллах байсан. 00:06:26.231 --> 00:06:28.188 Энэ газрыг 826 Валенсиа гэдэг. 00:06:28.188 --> 00:06:30.280 Сан Франциско хотын, Мишин дүүргийн, 00:06:30.280 --> 00:06:32.766 826 Валенсиа гудамжинд байрладаг. 00:06:32.766 --> 00:06:34.792 Би тэнд ажилладаг байхад энэхүү барилгад 00:06:34.792 --> 00:06:37.431 МикСвинийс гэдэг хэвлэлийн компаний төв байр, 00:06:37.431 --> 00:06:40.585 мөн 826 Валенсиа гэдэг ашгийн бус ном зохиолын төв байдаг байсан. 00:06:40.585 --> 00:06:42.790 Харин байшингийн урд хэсэгт 00:06:42.790 --> 00:06:44.360 хачин, этгээд дэлгүүр байсан. 00:06:44.360 --> 00:06:47.177 Энэ барилга Сан Францискогийн худалдааны дүүрэгт байсан учир 00:06:47.177 --> 00:06:48.903 бид дүрмээс зөрж болохгүй байлаа. 00:06:48.903 --> 00:06:51.790 Иймд энэ газрын үүсгэн байгуулагч, зохиолч Дэйв Эггэрс 00:06:51.790 --> 00:06:53.419 дүрмийг дагахын тулд 00:06:53.429 --> 00:06:57.155 далайн дээрэмчдийн дэлгүүр нээхээр шийдсэн. 00:06:58.505 --> 00:07:01.583 Тэгээд л тэр дэлгүүрээ нээсэн. (Инээд) 00:07:01.583 --> 00:07:03.534 Үнэхээр сайхан харагддаг. Бүгд модон. 00:07:03.534 --> 00:07:05.464 Зарим татуургуудаас цитрус авч 00:07:05.464 --> 00:07:08.483 чийг бамын өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой. 00:07:08.483 --> 00:07:10.631 Мөн олон өнгийн нүдний даруулга байгаа. 00:07:10.631 --> 00:07:13.331 Хавар цагт далайн дээрэмчдэд хөгжилдмөөр санагддаг даа. 00:07:13.351 --> 00:07:17.674 Хар өнгийн нүдний даруулга уйтгартай. 00:07:17.674 --> 00:07:19.670 Мөн олон өнгийн нүднүүд байна. 00:07:19.670 --> 00:07:21.215 Шилэн нүднүүд, 00:07:21.215 --> 00:07:23.547 ямар ч нөхцөл байдалд тохирохоор. 00:07:25.187 --> 00:07:28.312 Хамгийн хачирхалтай нь хүмүүс дэлгүүрт орж ирээд 00:07:28.312 --> 00:07:31.224 юм худалдаж авч эхэлсэн. 00:07:32.324 --> 00:07:34.151 Ард байрлах сургалтын төвийн байрны 00:07:34.151 --> 00:07:36.535 түрээсийг бүрэн төлөх чадвартай болсон. 00:07:38.175 --> 00:07:39.522 Надад илүү чухал зүйл гэвэл 00:07:39.522 --> 00:07:41.979 хийж буй ажлын чанар байсан. 00:07:41.979 --> 00:07:44.138 Хүүхдүүд бичих, найруулах зааварчилгаа авна. 00:07:44.138 --> 00:07:48.844 Харин хүүхдүүд сургалтандаа явахдаа энэ хачин, үлгэрийн мэт орон зайгаар нэвтрэхэд 00:07:48.844 --> 00:07:52.420 тэдний хийсэн бүтээлд нөлөөлж эхэлдэг. 00:07:52.420 --> 00:07:54.607 Энэ бол нууц хаалгаар орох мэт байв. NOTE Paragraph 00:07:54.607 --> 00:07:57.358 Би Лос Анжэлэс хотын 826 төвийг ажилуулдаг байсан. 00:07:57.358 --> 00:08:00.840 Миний ажил бол тэр хотын салбар дэлгүүрийг бүтээх байлаа. 00:08:00.840 --> 00:08:04.400 Бид Эко паркийн цаг хугацаагаар аялах дэлгүүрийг бий болгосон. 00:08:04.400 --> 00:08:07.240 Бидний уриа: "Та хэзээ л байна, бид тэнд аль хэдийн байна" 00:08:07.240 --> 00:08:11.100 (Инээд) 00:08:12.610 --> 00:08:15.837 Манай дэлгүүр Лос Анжэлэс хотын Сансэт гудамжинд байрлах ба 00:08:15.857 --> 00:08:17.967 манай найрсаг хамт олон танд туслахад бэлэн. 00:08:17.967 --> 00:08:20.110 Тэд бүхий л цаг үеэс ирсэн. 00:08:20.110 --> 00:08:23.719 Жишээ нь тэр захын залуу 80-аад оноос ирсэн. 00:08:23.719 --> 00:08:25.916 Тэр хамгийн ойрын өнгөрсөн цагаас ирсэн. 00:08:25.916 --> 00:08:27.968 Тэнд сар бүрийн хамгийн сайн ажилчид байна. 00:08:27.968 --> 00:08:30.604 Чингис Хаан, Чарлс Дикэнс зэрэг тэдний дунд байна. 00:08:30.604 --> 00:08:33.596 Агуу хүмүүс бидэнтэй ажилласан. 00:08:33.596 --> 00:08:35.947 Энэ бол бидний эмийн сангийн хэсэг. 00:08:35.947 --> 00:08:37.286 Патенттай эмнүүд, 00:08:37.286 --> 00:08:39.637 дотор эрхтэнээ хадгалах сав зэрэг байна. 00:08:39.637 --> 00:08:41.271 Коммунист үеийн саван дээр 00:08:41.271 --> 00:08:45.722 "Энэ таны жилийн хэрэглээний саван" гэж бичсэн байна. (Инээд) 00:08:45.722 --> 00:08:47.938 Нээлтийн өдөр мөсөн ундааны машин эвдэрчихсэн. 00:08:47.938 --> 00:08:50.571 Бид юу хийхээ мэддэггүй. 00:08:50.571 --> 00:08:52.810 Манай архитектор улаан шүүсээр будагдчихсан, 00:08:52.810 --> 00:08:55.277 яг л хүн алчихсан юм шиг харагдаж байсан. 00:08:55.277 --> 00:08:56.974 Харин тэр архитекторийн хувьд 00:08:56.974 --> 00:08:59.019 боломжгүй зүйл байсан. 00:08:59.019 --> 00:09:00.611 Тэр машин дэлгүүрийн гол зүйлсийн 00:09:00.611 --> 00:09:01.637 нэг байсан болохоор 00:09:01.637 --> 00:09:02.979 бид юу хийхээ мэдээгүй. 00:09:02.979 --> 00:09:07.494 "Ажиллахгүй байгаа. Өчигдөр ирнэ үү." гэсэн тэмдэг нааж орхисон. (Инээд) 00:09:07.494 --> 00:09:10.875 Мөсөн ундаанаас илүү инээдтэй тоглоом болж хувирсан учраас 00:09:10.875 --> 00:09:13.621 бид тэмдгийг үүрд үлдээхээр шийдсэн. 00:09:13.621 --> 00:09:17.934 Арслан зааны зүсэмүүд. Нэг нь л гэхэд 7 фунт жинтэй. 00:09:17.934 --> 00:09:20.134 Зэрлэг хүмүүсийг үргээх бодис. Ногооны салат, 00:09:20.134 --> 00:09:24.712 ромын поп ламын сургаал зэрэг зэрлэг хүмүүсийн үзэн яддаг зүйлсээр хийсэн. 00:09:24.712 --> 00:09:26.670 Мартагдсан хэлнүүд. 00:09:26.670 --> 00:09:29.370 (Инээд) 00:09:29.370 --> 00:09:32.450 Цус сорогч хорхойнууд: байгалийн бяцхан эмч нар. 00:09:32.450 --> 00:09:35.590 Викингуудын дезодрант нь олон сайхан үнэрийн сонголттой ирдэг: 00:09:35.590 --> 00:09:39.595 хөлийн хумс, хөлс, муудсан ногоо, түлээний үнс. 00:09:39.595 --> 00:09:41.703 Яагаад гэвэл Акс сүрчиг 00:09:41.703 --> 00:09:44.896 суганд биш, зөвхөн дайны талбарт байх ёстой зүйл гэдэгт бид итгэдэг. 00:09:44.896 --> 00:09:47.560 (Инээд) 00:09:47.560 --> 00:09:49.544 Эд бол роботын сэтгэл хөдлөлийн чипүүд. 00:09:49.544 --> 00:09:51.611 Роботууд хайр, айдас зэргийг мэдэрч болно. 00:09:51.611 --> 00:09:53.561 Их зарагдсан нь "Бусдын зовлонд баярлах". 00:09:53.561 --> 00:09:54.822 Тэгнэ гэж таамаглаагүй. 00:09:54.822 --> 00:09:55.793 (Инээд) 00:09:55.793 --> 00:09:58.240 Тийм зүйл болно гэж бодоогүй. 00:09:58.240 --> 00:10:00.501 Энэ бүхний ард ашгийн бус байгууллага байгаа. 00:10:00.501 --> 00:10:02.761 Хүүхдүүд "Зөвхөн ажилчдад" гэсэн хаалгаар ороод 00:10:02.791 --> 00:10:04.716 даалгавраа хийх, үлгэр зохиох, 00:10:04.716 --> 00:10:06.890 кино хийх орон зайд нэвтэрдэг. 00:10:06.890 --> 00:10:08.330 Энд шинэ номны 00:10:08.330 --> 00:10:09.814 баяр тэмдэглэж байна. 00:10:09.814 --> 00:10:11.716 Хүүхдүүд хичээлийнхээ дараа ирж 00:10:11.716 --> 00:10:13.145 номнууд бичиж, эдгээр нь 00:10:13.145 --> 00:10:14.412 улирал болгон хэвлэгддэг. 00:10:14.412 --> 00:10:15.730 Парти зохиож, 00:10:15.730 --> 00:10:18.677 хүүхдүүд бялуу идэж, эцэг эхчүүддээ уншиж өгч, 00:10:18.677 --> 00:10:21.529 оргилуун дарсны хундаганаас сүү уудаг. 00:10:21.529 --> 00:10:24.777 Энэ бол маш онцгой орон зай. 00:10:24.777 --> 00:10:27.996 Яагаад гэвэл урд тал нь их хачин, этгээд. 00:10:27.996 --> 00:10:31.295 Хошигнолыг бид хошигнол гэж хүлээж авдаггүй. 00:10:31.295 --> 00:10:33.695 Зохиол болон бодит байдлын заагийг олох боломжгүй. 00:10:33.695 --> 00:10:36.603 Тийм учраас би их дуртай. Энэхүү жижигхэн зохиомол ертөнц 00:10:36.603 --> 00:10:39.865 жинхэнэ амьдралыг эзэгнэж эхэлж байна. 00:10:39.865 --> 00:10:43.922 Би үүнийг 3 хэмжээст номтой адил гэж бодож байна. NOTE Paragraph 00:10:43.922 --> 00:10:46.162 Мета зохиол гэдэг үг байдаг. 00:10:46.162 --> 00:10:50.245 Энэ нь үлгэрүүдийн талаарх үлгэрүүд юм. 00:10:50.245 --> 00:10:51.820 Одоо их түгээмэл болж байгаа. 00:10:51.820 --> 00:10:53.845 Хамгийн сүүлд 60-аад онд 00:10:53.845 --> 00:10:56.522 Жон Барт, Виллиам Гадис зэрэг зохиолч нарын 00:10:56.522 --> 00:10:57.770 туслалцаатай дэлгэрсэн. 00:10:57.770 --> 00:11:01.311 Энэ нь маш дээр үеийн жанр бөгөөд үлгэр ярьж эхэлсэн цагаас хойш байсан. 00:11:01.311 --> 00:11:03.851 Мета зохиолын нэг арга барил бол 00:11:03.851 --> 00:11:05.645 4 дэх ханыг нураах байдаг. 00:11:05.645 --> 00:11:08.895 Жүжигчин үзэгчдэд хандан 00:11:08.895 --> 00:11:09.961 "Би бол жүжигчин, 00:11:09.961 --> 00:11:12.552 эд зүгээр л модон тулгуурууд" гэх мэтээр хэлдэг. 00:11:12.552 --> 00:11:14.577 Гэвч тэр хоромхон зуурын шударга агшин 00:11:14.577 --> 00:11:16.803 үлгэрийн худал хуурмагт улам тусалж байдаг. 00:11:16.803 --> 00:11:19.559 Уг нь зохиолын хиймэл гэдгийг 00:11:19.559 --> 00:11:21.246 харуулах ёстой. 00:11:21.246 --> 00:11:23.395 Харин би энэ аргын эсрэг зүйлд дуртай. 00:11:23.395 --> 00:11:25.529 Хэрэв 4 дэх ханыг нураах бол 00:11:25.529 --> 00:11:27.872 би үлгэрүүдийг оргуулж, 00:11:27.872 --> 00:11:29.955 бодит амьдралд авчрахыг хүсэж байна. 00:11:29.955 --> 00:11:34.554 Ном үлгэрүүдээ бодит амьдралд гаргадаг 00:11:34.554 --> 00:11:37.446 нууц хаалга байгаасай гэж би хүсдэг. NOTE Paragraph 00:11:37.446 --> 00:11:40.427 Би өөрийн номуудад үүнийг хэрэгжүүлэхийг зорьдог. 00:11:40.427 --> 00:11:41.970 Энд нэг жишээ бий. 00:11:41.970 --> 00:11:43.892 Энэ бол миний бичсэн хамгийн анхны ном. 00:11:43.892 --> 00:11:46.513 "Билли Твиттерс ба түүний хөх халимын асуудал" нэртэй. 00:11:46.513 --> 00:11:48.513 Энэ нь шийтгэл болгож хөх халимыг 00:11:48.513 --> 00:11:50.229 гэртээ тэжээхээр авсан хүүгийн тухай. 00:11:50.229 --> 00:11:52.704 Энэ нь хүүгийн амьдралыг сүйтгэдэг. 00:11:52.704 --> 00:11:55.856 Халимыг "Залхаж гүйцсэн" нэртэй компани шөнийн дотор хүргэж өгдөг. 00:11:55.856 --> 00:11:58.106 (Инээд) 00:11:58.106 --> 00:12:00.100 Хүү халимаа сургуульдаа авч явдаг. 00:12:00.100 --> 00:12:01.454 Тэр Сан Франциско-д байдаг. 00:12:01.454 --> 00:12:03.985 Хөх халим тэжээхэд маш хэцүү хот. 00:12:03.985 --> 00:12:08.419 Маш их гүвээтэй, үл хөдлөх хөрөнгө үнэд орсон, 00:12:08.419 --> 00:12:10.927 зах зээл маш тогтворгүй. 00:12:10.927 --> 00:12:14.718 Харин номын хавтас дотор 00:12:14.718 --> 00:12:18.904 энэхүү зарыг байршуулсан. 00:12:18.904 --> 00:12:20.284 30 өдөр ямар ч эрсдэлгүй, 00:12:20.284 --> 00:12:23.527 үнэ төлбөргүй хөх халимыг 00:12:23.527 --> 00:12:25.426 тэжээх боломж олгосон зар. 00:12:25.426 --> 00:12:28.420 Өөрийн хаягтай дугтуйг бидэнд илгээвэл, 00:12:28.420 --> 00:12:32.270 бид халим илгээх болно гэсэн байсан. 00:12:32.270 --> 00:12:36.610 Тэгээд хүүхдүүд захиа бичсэн. NOTE Paragraph 00:12:36.610 --> 00:12:40.018 Энд нэг захиа байна: "Хүндэт хүмүүсээ, 00:12:40.018 --> 00:12:43.199 та нар надад хөх халим илгээхгүй гэж 10 доллараар мөрийцөе." 00:12:43.199 --> 00:12:45.676 Элиот Ганон (6 настай). 00:12:45.676 --> 00:12:49.350 (Инээд) (Алга ташилт) NOTE Paragraph 00:12:50.838 --> 00:12:52.960 Элиот болон бусад захиа бичсэн хүүхдүүд 00:12:52.960 --> 00:12:55.451 хариуд нь Норвегийн хуулийн фирмээс 00:12:55.451 --> 00:12:58.376 энэхүү захиаг авдаг. 00:12:58.376 --> 00:13:02.337 (Инээд) 00:13:02.337 --> 00:13:05.498 Энэ захианд "Гаалийн хуулийн өрчлөлтөөс болоод 00:13:05.498 --> 00:13:07.495 таны хөх халим Сонэфиорд-д саатаад байна." 00:13:07.495 --> 00:13:09.159 Хавцал дундах усны гайхалтай тогтоц. 00:13:09.159 --> 00:13:10.593 Тэгээд захианд Сонэфиорд болон 00:13:10.593 --> 00:13:13.073 Норвеги хоолны талаар ярин хадуурч өгнө. 00:13:13.073 --> 00:13:14.855 (Инээд) 00:13:16.767 --> 00:13:18.680 Захианыхаа төгсгөлд 00:13:18.680 --> 00:13:21.414 "Халим тантай ярихыг маш их хүсэж байгаа. 00:13:21.414 --> 00:13:23.000 Түүний утас луу залгаад 00:13:23.000 --> 00:13:27.714 мессеж үлдээнэ үү" гэсэн байдаг. 00:13:27.714 --> 00:13:30.290 Тэр дугаар луу залгахад 00:13:30.290 --> 00:13:32.281 дуут захиа үлдээхэд 00:13:32.281 --> 00:13:37.399 халимын дуу гараад, тэгээд дохио дуугарна. 00:13:37.399 --> 00:13:40.954 Халимтай тун төстэй дуугардаг. 00:13:40.954 --> 00:13:42.934 Мөн тэдэнд халимных нь зургийг явуулдаг. 00:13:42.934 --> 00:13:45.465 Энэ бол Рандолф. 00:13:45.465 --> 00:13:48.806 Рандолф бол Нико гэдэг хүүгийн халим. 00:13:48.806 --> 00:13:53.088 Тэр хамгийн түрүүнд залгасан хүүхдүүдийн нэг нь. 00:13:53.088 --> 00:13:55.398 Никогийн үлдээсэн дуудлагуудаас сонирхуулъя. 00:13:55.398 --> 00:13:59.530 Энэ бол түүний үлдээсэн хамгийн анхны дуудлага. NOTE Paragraph 00:13:59.530 --> 00:14:01.769 (Аудио) "Сайн уу? Би Нико байна. 00:14:01.769 --> 00:14:05.803 Рандолф, би чиний эзэн чинь байна. Сайн уу? 00:14:05.803 --> 00:14:09.279 Би чамтай анх удаагаа ярьж байна. 00:14:09.279 --> 00:14:15.523 Удахгүй нэг өдөр дахиад ярина. Баяртай." NOTE Paragraph 00:14:15.523 --> 00:14:18.110 Нико цагийн дараа дахиад ярьсан. 00:14:18.110 --> 00:14:20.360 (Инээд) 00:14:20.360 --> 00:14:24.297 Түүний өөр нэг мессеж бас байна. NOTE Paragraph 00:14:24.297 --> 00:14:27.840 (Аудио) "Сайн уу, Рандолф? Нико байна. 00:14:27.840 --> 00:14:32.993 Би чамтай маш удаан ярьсангүй. 00:14:32.993 --> 00:14:37.688 Би чамтай хагас сайн билүү 00:14:37.688 --> 00:14:39.938 бүтэн сайнд ярьсан байх. 00:14:39.938 --> 00:14:42.953 Тийм болохоор чам луу дахиад залгаж 00:14:42.953 --> 00:14:47.869 cайн уу гэж хэлэх гэсэн юм. Чи яг одоо юу хийж байна? 00:14:47.869 --> 00:14:50.805 Би чам луу маргааш юм уу эсвэл 00:14:50.805 --> 00:14:52.988 өнөөдөр дахиад залгая. 00:14:52.988 --> 00:14:57.184 Чамтай дараа яръя. Баяртай." NOTE Paragraph 00:14:57.184 --> 00:15:01.492 Тэр өдөртөө дахиад залгасан. 00:15:01.492 --> 00:15:05.373 Тэр 4 жилийн дотор Рандолф-д 00:15:05.373 --> 00:15:08.125 25 гаруй мессеж үлдээсэн. 00:15:08.125 --> 00:15:10.216 Түүний талаар олон зүйлсийг олж мэдсэн. 00:15:10.216 --> 00:15:11.852 Түүний хайртай эмээ, 00:15:11.852 --> 00:15:14.207 мөн түүний тийм ч хайртай биш эмээ гээд. 00:15:14.207 --> 00:15:16.400 (Инээд) 00:15:16.400 --> 00:15:18.827 Тэр бас үгийн сүлжээ бөглөдөг. 00:15:18.827 --> 00:15:22.607 Би Никогийн дахиад нэг мессежийг сонирхуулъя. 00:15:22.607 --> 00:15:25.910 Энэ бол түүний Зул сарын баярын мессеж. NOTE Paragraph 00:15:25.910 --> 00:15:28.273 [дохио] (аудиo) "Сайн уу, Рандолф? 00:15:28.273 --> 00:15:31.528 Чамтай ойрд яриагүйд уучлаарай. 00:15:31.528 --> 00:15:34.194 Хичээл эхэлсэн учраас 00:15:34.194 --> 00:15:36.893 би их завгүй байлаа. 00:15:36.893 --> 00:15:39.926 Үүнийг чи бараг л мэдэхгүй байх. 00:15:39.926 --> 00:15:43.807 Яагаад гэвэл чи халим учраас мэдэхгүй." 00:15:43.807 --> 00:15:48.487 "Би чам луу залгаж 00:15:48.487 --> 00:15:52.177 Зул сарын баярын мэнд хүргэх гэсэн юм. 00:15:52.177 --> 00:15:56.778 Зул сараа сайхан тэмдэглээрэй. 00:15:56.778 --> 00:16:03.651 Баяртай. Рандолф, баяртай." 00:16:03.651 --> 00:16:05.175 Нико 18 сар яриагүй. 00:16:05.175 --> 00:16:08.306 Харин хоёрхон хоногийн өмнө 00:16:08.306 --> 00:16:12.424 тэр дахиад мессеж үлдээсэн байсан. 00:16:12.424 --> 00:16:14.850 Түүний хоолой маш их өөрчлөгдсөн байсан. 00:16:14.850 --> 00:16:18.350 Мөн өөрийнхөө асрагчийг утсаар яриулсан. 00:16:18.350 --> 00:16:22.211 Тэр ч мөн Рандолф-д маш сайхан хандсан. NOTE Paragraph 00:16:22.211 --> 00:16:26.561 Нико бол зохиолчийн хувьд хамгийн сайн уншигч. 00:16:26.561 --> 00:16:30.287 Миний зохиолыг уншсан, бүтээлийг үзсэн бүх хүмүүс 00:16:30.287 --> 00:16:32.428 сэтгэл санааны хувьд 00:16:32.428 --> 00:16:34.664 тэр газар байгаасай гэж хүсэж байна. 00:16:34.664 --> 00:16:38.365 Би өөрийгөө азтай гэж боддог. Нико шиг хүүхдүүд бол хамгийн сайн уншигчид. 00:16:38.365 --> 00:16:41.960 Тиймээс бидний бүтээж чадах хамгийн сайн зохиолуудыг тэд унших ёстой. NOTE Paragraph 00:16:41.960 --> 00:16:44.162 Та бүхэнд маш их баярлалаа. NOTE Paragraph 00:16:44.162 --> 00:16:46.817 (Алга ташилт)