1 00:00:00,439 --> 00:00:02,531 Сайн байцгаана уу? Намайг Мак гэдэг. 2 00:00:02,531 --> 00:00:06,589 Харин миний ажил бол хүүхдүүдэд худлаа ярих. 3 00:00:06,589 --> 00:00:08,605 Гэхдээ эдгээр нь шударга худал үгс. 4 00:00:08,605 --> 00:00:10,373 Би хүүхдийн ном бичдэг. 5 00:00:10,373 --> 00:00:13,601 Пабло Пикассогийн хэлсэн үг байдаг. 6 00:00:13,601 --> 00:00:16,787 "Урлаг бол үнэн биш гэдгийг бид бүгд мэддэг." 7 00:00:16,787 --> 00:00:20,429 "Урлаг гэдэг бол бидэнд ойлго гэж өгсөн 8 00:00:20,429 --> 00:00:23,127 үнэн үгсийг ухааруулдаг худал зүйл юм." 9 00:00:23,127 --> 00:00:25,237 "Уран бүтээлч нь өөрийн бүтээсэн 10 00:00:25,237 --> 00:00:30,074 худал зүйлсийг бусдад үнэмшүүлэх арга замаа мэдэх ёстой." 11 00:00:30,074 --> 00:00:32,932 Би хүүхэд байхдаа үүнийг анх сонссон. 12 00:00:32,932 --> 00:00:34,623 Тэгээд надад маш их таалагдсан. 13 00:00:34,623 --> 00:00:37,415 Гэвч би ямар утгатай байсныг огтхон ч мэддэггүй байж. 14 00:00:37,415 --> 00:00:38,992 (Инээд) 15 00:00:38,992 --> 00:00:40,889 Тийм ч учраас өнөөдөр энэ талаар 16 00:00:40,889 --> 00:00:42,508 та бүхэнтэй ярилцах гэсэн юм. 17 00:00:42,508 --> 00:00:44,721 Үнэн, худал, зохиол, бодит байдал. 18 00:00:44,721 --> 00:00:46,573 Тэгвэл би яаж энэ зангилаатай 19 00:00:46,573 --> 00:00:49,100 олон өгүүлбэрүүдийг задалж салгах вэ? 20 00:00:49,100 --> 00:00:52,527 Надад Powerpoint байна. Венн диаграммаар харуулъя гэж бодлоо. 21 00:00:52,527 --> 00:00:55,020 ["Үнэн. Худал."] (Инээд) 22 00:00:55,020 --> 00:00:56,780 Энд харагдаж байна. 23 00:00:56,780 --> 00:00:58,485 Үнэн байна, худал байна. 24 00:00:58,485 --> 00:00:59,557 Энэ дунд нь давхцсан 25 00:00:59,557 --> 00:01:01,118 жижиг хэсэг, 26 00:01:01,118 --> 00:01:03,538 энэ зай бол урлаг. 27 00:01:09,818 --> 00:01:12,915 Венн диаграмм. (Инээд) (Алга ташилт) 28 00:01:12,915 --> 00:01:15,941 Гэвч энэ ч гэсэн тийм ч нэмэртэй биш байна. 29 00:01:15,941 --> 00:01:20,316 Харин надад тэр үгсийн утгыг ойлгуулсан зүйл бол, 30 00:01:20,316 --> 00:01:22,806 дор хаяж урлаг болон зохиолыг 31 00:01:22,806 --> 00:01:25,023 ойлгоход тусалсан зүйл бол, 32 00:01:25,023 --> 00:01:26,463 хүүхдүүдтэй ажиллах байсан. 33 00:01:26,463 --> 00:01:28,723 Би хүүхдийн зусланд багшилдаг байсан. 34 00:01:28,723 --> 00:01:31,450 Коллежид байхдаа зуныхаа амралтаар ажилладаг байсан. 35 00:01:31,460 --> 00:01:33,019 Ажилдаа их дуртай. 36 00:01:34,389 --> 00:01:36,148 4-6 насныханд зориулсан 37 00:01:36,148 --> 00:01:37,982 спортын зуслан байсан. 38 00:01:37,982 --> 00:01:39,810 Би 4 настай хүүхдүүдтэй ажилладаг байв. 39 00:01:39,810 --> 00:01:41,431 Энэ нь тун сайн хэрэг. 40 00:01:41,431 --> 00:01:43,920 Яагаад гэвэл 4 настай хүүхдүүд спорт тоглож чадахгүй. 41 00:01:43,920 --> 00:01:46,355 Би ч адил. (Инээд) 42 00:01:46,355 --> 00:01:49,280 Би 4 настай хүүхдүүдийн түвшинд спорт тоглодог. 43 00:01:49,280 --> 00:01:52,797 Тэгэхээр юу болдог байсан бэ гэвэл 44 00:01:52,797 --> 00:01:54,696 хүүхдүүд замын тэмдгүүд тойрч гүйхээрээ 45 00:01:54,696 --> 00:01:56,959 халууцаад модны сүүдэрт суучихна. 46 00:01:56,959 --> 00:01:59,804 Би аль хэдийн тэр модны дор сууж байдаг. (Инээд) 47 00:01:59,804 --> 00:02:02,509 Тэгээд би үлгэр зохиогоод тэдэнд ярьж өгөхдөө 48 00:02:02,509 --> 00:02:04,168 амьдралынхаа талаар ярина. 49 00:02:04,168 --> 00:02:05,911 Амралтын өдрүүдээр гэртээ хариад 50 00:02:05,911 --> 00:02:09,126 Англи улсын Хатан хааны нууц тагнуул хийдэг гэж хэлнэ. 51 00:02:09,126 --> 00:02:12,447 Тун удалгүй миний бүлгийн ч биш 52 00:02:12,447 --> 00:02:14,287 бусад хүүхдүүд 53 00:02:14,287 --> 00:02:15,756 над дээр хүрч ирээд 54 00:02:15,756 --> 00:02:17,668 "Чи Мак Барнетт мөн үү? 55 00:02:17,668 --> 00:02:20,737 Чи Английн Хатан хааны тагнуул хийдэг залуу байна" гэж хэлнэ. 56 00:02:20,737 --> 00:02:23,959 Танихгүй хүмүүс над дээр ирээд энэ асуултыг 57 00:02:23,959 --> 00:02:26,389 асуугаасай гэж би насан туршдаа хүлээсэн. 58 00:02:26,389 --> 00:02:28,332 Миний бодолд тэд 4 настай хүүхдүүд биш 59 00:02:28,332 --> 00:02:29,899 орос бүсгүйчүүд байсан. 60 00:02:29,899 --> 00:02:32,268 Гэвч Берклей Калифорнид өөр арга байсангүй. 61 00:02:36,338 --> 00:02:38,596 Миний ярьж өгч байсан үлгэрүүд 62 00:02:38,596 --> 00:02:41,553 сэтгэлд ойр, мөн сэтгэл хөдөлгөсөн байсан болохоор 63 00:02:41,553 --> 00:02:43,658 үнэн болж эхэлснийг би ухаарсан. 64 00:02:43,658 --> 00:02:45,864 Энэ бүхний оргил үе, үүнийг хэзээ ч мартахгүй, 65 00:02:45,864 --> 00:02:48,687 Райлий гэдэг бяцхан охин байсан. Тэр маш жижигхэн байсан. 66 00:02:48,687 --> 00:02:51,126 Тэр өдөр бүр өдрийн хоолоо идэхдээ 67 00:02:51,126 --> 00:02:53,466 жимсээ хаячихдаг байсан. 68 00:02:53,466 --> 00:02:55,984 Ээжийнхээ бэлдэж өгсөн тарвасыг аваад 69 00:02:55,984 --> 00:02:57,332 өвсний бут руу шидчихээд 70 00:02:57,342 --> 00:02:59,341 жимсний амттай чихэр идчихнэ, 71 00:03:00,391 --> 00:03:01,674 тэгээд бас аягатай пудинг. 72 00:03:01,684 --> 00:03:02,657 Би түүнд "Райли, 73 00:03:02,657 --> 00:03:05,713 чи ингэж болохгүй шүү дээ. Чи жимсээ идэх ёстой." 74 00:03:05,713 --> 00:03:07,530 Тэр харин "Яагаад?" гэж асуусан. 75 00:03:07,530 --> 00:03:09,362 Би "Хэрэв тарвасаа бут луу хаяад байвал 76 00:03:09,362 --> 00:03:13,254 тэнд тэр чигтээ тарвас ургачихна " гэж хэлсэн. 77 00:03:13,254 --> 00:03:16,536 Ийм ч болохоор би эрүүл хооллолтын мэргэжилтэн биш, 78 00:03:16,536 --> 00:03:20,105 хүүхдүүдэд үлгэр ярьдаг хүн болсон байх. 79 00:03:20,875 --> 00:03:22,763 Тэгтэл Райли "Наадах чинь худлаа. 80 00:03:22,763 --> 00:03:24,373 Тийм юм хэзээ ч болохгүй" гэсэн. 81 00:03:24,373 --> 00:03:26,914 Тиймээс зуслангийн сүүлчийн өдөр 82 00:03:26,914 --> 00:03:29,367 би эрт босоод хүнсний дэлгүүрээс 83 00:03:29,367 --> 00:03:31,393 том тарвас аваад 84 00:03:31,393 --> 00:03:33,495 бутан дунд нуусан. 85 00:03:33,495 --> 00:03:34,946 Тэгээд өдрийн хоолны цагаар би 86 00:03:34,946 --> 00:03:37,621 "Райлий, чи тэнд очоод юу хийснээ хар даа" гэж хэлсэн. 87 00:03:37,621 --> 00:03:40,796 Тэгээд — (Инээд) — 88 00:03:40,796 --> 00:03:43,364 тэр бутан дунд явж байгаад 89 00:03:43,364 --> 00:03:45,566 нүд нь маш том болоод 90 00:03:45,566 --> 00:03:47,680 толгойноосоо том тарвас гаргаж ирсэн. 91 00:03:47,680 --> 00:03:50,650 Бүх хүүхдүүд түүн дээр гүйн очсон. 92 00:03:50,650 --> 00:03:52,237 Харин нэг хүүхэд "Хөөе, яагаад 93 00:03:52,237 --> 00:03:54,126 наадаг цаастай байгаа юм бэ?" гэсэн. 94 00:03:54,126 --> 00:03:57,350 (Инээд) 95 00:03:57,350 --> 00:03:59,819 Харин би "Ийм учраас би наалддаг цаасаа 96 00:03:59,819 --> 00:04:02,811 бутан дунд битгий хаяж бай гэж хэлдэг дээ. 97 00:04:02,811 --> 00:04:08,283 Хогийн саванд хийж бай. Үгүй бол байгалийг бохирдуулна" гэсэн. 98 00:04:08,283 --> 00:04:13,633 Райлий тэр тарвасыг өдөржин авч явсан. 99 00:04:13,633 --> 00:04:15,661 Тэр маш сэтгэл хангалуун байсан. 100 00:04:15,661 --> 00:04:20,505 Райли тэр тарвасыг 7 хоногийн дотор ургуулаагүй гэдгээ мэдэж байсан. 101 00:04:20,505 --> 00:04:23,441 Гэхдээ тэр бас ургуулсан гэж мэдэж байсан. 102 00:04:23,441 --> 00:04:25,657 Энэ бол хачин газар. 103 00:04:25,657 --> 00:04:28,402 Энэ газарт зөвхөн хүүхдүүд гэлтгүй том хүмүүс ч бас очдог. 104 00:04:28,402 --> 00:04:31,934 Урлаг бүх хүмүүсийг тэр газарт аваачиж чаддаг. 105 00:04:31,934 --> 00:04:33,891 Тэр охин яг тэр дундах газарт байсан. 106 00:04:33,891 --> 00:04:37,316 Тэр газрыг урлаг, зохиол гэж нэрлэж болно. 107 00:04:37,316 --> 00:04:39,381 Би энэ газрыг гайхамшиг гэж нэрлэнэ. 108 00:04:39,381 --> 00:04:41,900 Колридж үүнийг "Үл итгэлийг сайн дураар цуцлах, 109 00:04:41,900 --> 00:04:43,690 буюу яруу найргийн итгэл" гэж хэлсэн. 110 00:04:43,690 --> 00:04:46,100 Гэвч зарим үед үлгэр хичнээн үл итгэмээр байсан ч 111 00:04:46,100 --> 00:04:48,140 үнэнтэй жаахан ойролцоо байхад 112 00:04:48,140 --> 00:04:50,117 бид түүнд итгэж эхэлдэг. 113 00:04:50,117 --> 00:04:52,627 Зөвхөн хүүхдүүд ингэдэг биш, том хүмүүс ч мөн адил. 114 00:04:52,627 --> 00:04:54,436 Бид уншихаараа тэнд очдог. 115 00:04:54,436 --> 00:04:56,686 Тийм учраас хүмүүс 2 өдрийн дараа 116 00:04:56,686 --> 00:05:01,540 Дублин хотноо Блүмсдэй баяраар явган аялал хийхээр очиж 117 00:05:01,540 --> 00:05:05,825 Улисc-д тохиолдсон адал явдлыг үзнэ. 118 00:05:05,825 --> 00:05:08,080 Эдгээр үйл явдал болж байгаагүй ч гэсэн. 119 00:05:08,080 --> 00:05:10,337 Эсвэл хүмүүс Лондон хот луу явж Бэйкэр гудамжны 120 00:05:10,337 --> 00:05:11,809 Шерлок Холмсын байрыг үздэг. 121 00:05:11,809 --> 00:05:13,936 Гэвч 221В гэдэг дугаарыг өмнө нь 122 00:05:13,936 --> 00:05:17,082 өөр хаягтай байсан байшин дээр будчихсан шүү дээ. 123 00:05:17,082 --> 00:05:19,007 Эдгээр баатрууд бодит биш гэж мэддэг ч 124 00:05:19,007 --> 00:05:20,697 тэдэнтэй холбогдох бидний 125 00:05:20,697 --> 00:05:22,471 сэтгэл хөдлөл бол жинхэнэ байдаг. 126 00:05:22,471 --> 00:05:24,434 Бид эдгээр баатрууд бодит биш гэж мэднэ. 127 00:05:24,434 --> 00:05:27,682 Гэвч тэд бас жинхэнэ гэдгийг бид мэднэ. 128 00:05:27,682 --> 00:05:31,208 Хүүхдүүдэд ингэж бодоход том хүмүүсээс илүү амархан байдаг. 129 00:05:31,208 --> 00:05:32,971 Иймээс ч би хүүхдийн ном бичих дуртай. 130 00:05:32,971 --> 00:05:34,871 Хүүхдүүд бол уран зохиолын 131 00:05:34,871 --> 00:05:38,470 хамгийн сайн уншигчид байдаг. 132 00:05:39,260 --> 00:05:42,084 Би хүүхэд байхдаа 133 00:05:42,084 --> 00:05:44,710 нууц хаалгатай үлгэрүүдэд хамгийн дуртай байсан. 134 00:05:44,710 --> 00:05:45,871 Нарниа гэх мэт 135 00:05:45,871 --> 00:05:49,574 хувцасны шүүгээ онгойлгоод ид шидийн ертөнц нээгддэг. 136 00:05:49,574 --> 00:05:52,304 Би нууц хаалга байдаг гэдэгт үнэн голоосоо итгэсэн байсан. 137 00:05:52,304 --> 00:05:54,332 Тийм болохоор би нууц хаалга хайж 138 00:05:54,332 --> 00:05:58,076 ид шидийн ертөнц рүү ороод тэнд амьдрахыг хүссэн. 139 00:05:58,076 --> 00:06:03,671 Би үргэлж хүмүүсийн хувцасны шүүгээг нээж үздэг байлаа. (Инээд) 140 00:06:03,671 --> 00:06:06,548 Ээжийнхээ найз залуугийн хувцасны шүүгээг уудалж үздэг байв. 141 00:06:06,548 --> 00:06:08,798 Тэнд ямар ч нууц, ид шидийн зүйл байгаагүй. 142 00:06:08,798 --> 00:06:11,666 Ээж маань мэдэх хэрэгтэй өөр олон хачин зүйлс байсан. 143 00:06:11,666 --> 00:06:13,107 (Инээд) 144 00:06:13,107 --> 00:06:16,102 Би ээждээ хэлэхдээ баяртай байх байсан. 145 00:06:19,545 --> 00:06:23,393 Коллежийн дараа миний анхны ажил 146 00:06:23,393 --> 00:06:26,231 эдгээр нууц хаалгануудын нэгний ард ажиллах байсан. 147 00:06:26,231 --> 00:06:28,188 Энэ газрыг 826 Валенсиа гэдэг. 148 00:06:28,188 --> 00:06:30,280 Сан Франциско хотын, Мишин дүүргийн, 149 00:06:30,280 --> 00:06:32,766 826 Валенсиа гудамжинд байрладаг. 150 00:06:32,766 --> 00:06:34,792 Би тэнд ажилладаг байхад энэхүү барилгад 151 00:06:34,792 --> 00:06:37,431 МикСвинийс гэдэг хэвлэлийн компаний төв байр, 152 00:06:37,431 --> 00:06:40,585 мөн 826 Валенсиа гэдэг ашгийн бус ном зохиолын төв байдаг байсан. 153 00:06:40,585 --> 00:06:42,790 Харин байшингийн урд хэсэгт 154 00:06:42,790 --> 00:06:44,360 хачин, этгээд дэлгүүр байсан. 155 00:06:44,360 --> 00:06:47,177 Энэ барилга Сан Францискогийн худалдааны дүүрэгт байсан учир 156 00:06:47,177 --> 00:06:48,903 бид дүрмээс зөрж болохгүй байлаа. 157 00:06:48,903 --> 00:06:51,790 Иймд энэ газрын үүсгэн байгуулагч, зохиолч Дэйв Эггэрс 158 00:06:51,790 --> 00:06:53,419 дүрмийг дагахын тулд 159 00:06:53,429 --> 00:06:57,155 далайн дээрэмчдийн дэлгүүр нээхээр шийдсэн. 160 00:06:58,505 --> 00:07:01,583 Тэгээд л тэр дэлгүүрээ нээсэн. (Инээд) 161 00:07:01,583 --> 00:07:03,534 Үнэхээр сайхан харагддаг. Бүгд модон. 162 00:07:03,534 --> 00:07:05,464 Зарим татуургуудаас цитрус авч 163 00:07:05,464 --> 00:07:08,483 чийг бамын өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой. 164 00:07:08,483 --> 00:07:10,631 Мөн олон өнгийн нүдний даруулга байгаа. 165 00:07:10,631 --> 00:07:13,331 Хавар цагт далайн дээрэмчдэд хөгжилдмөөр санагддаг даа. 166 00:07:13,351 --> 00:07:17,674 Хар өнгийн нүдний даруулга уйтгартай. 167 00:07:17,674 --> 00:07:19,670 Мөн олон өнгийн нүднүүд байна. 168 00:07:19,670 --> 00:07:21,215 Шилэн нүднүүд, 169 00:07:21,215 --> 00:07:23,547 ямар ч нөхцөл байдалд тохирохоор. 170 00:07:25,187 --> 00:07:28,312 Хамгийн хачирхалтай нь хүмүүс дэлгүүрт орж ирээд 171 00:07:28,312 --> 00:07:31,224 юм худалдаж авч эхэлсэн. 172 00:07:32,324 --> 00:07:34,151 Ард байрлах сургалтын төвийн байрны 173 00:07:34,151 --> 00:07:36,535 түрээсийг бүрэн төлөх чадвартай болсон. 174 00:07:38,175 --> 00:07:39,522 Надад илүү чухал зүйл гэвэл 175 00:07:39,522 --> 00:07:41,979 хийж буй ажлын чанар байсан. 176 00:07:41,979 --> 00:07:44,138 Хүүхдүүд бичих, найруулах зааварчилгаа авна. 177 00:07:44,138 --> 00:07:48,844 Харин хүүхдүүд сургалтандаа явахдаа энэ хачин, үлгэрийн мэт орон зайгаар нэвтрэхэд 178 00:07:48,844 --> 00:07:52,420 тэдний хийсэн бүтээлд нөлөөлж эхэлдэг. 179 00:07:52,420 --> 00:07:54,607 Энэ бол нууц хаалгаар орох мэт байв. 180 00:07:54,607 --> 00:07:57,358 Би Лос Анжэлэс хотын 826 төвийг ажилуулдаг байсан. 181 00:07:57,358 --> 00:08:00,840 Миний ажил бол тэр хотын салбар дэлгүүрийг бүтээх байлаа. 182 00:08:00,840 --> 00:08:04,400 Бид Эко паркийн цаг хугацаагаар аялах дэлгүүрийг бий болгосон. 183 00:08:04,400 --> 00:08:07,240 Бидний уриа: "Та хэзээ л байна, бид тэнд аль хэдийн байна" 184 00:08:07,240 --> 00:08:11,100 (Инээд) 185 00:08:12,610 --> 00:08:15,837 Манай дэлгүүр Лос Анжэлэс хотын Сансэт гудамжинд байрлах ба 186 00:08:15,857 --> 00:08:17,967 манай найрсаг хамт олон танд туслахад бэлэн. 187 00:08:17,967 --> 00:08:20,110 Тэд бүхий л цаг үеэс ирсэн. 188 00:08:20,110 --> 00:08:23,719 Жишээ нь тэр захын залуу 80-аад оноос ирсэн. 189 00:08:23,719 --> 00:08:25,916 Тэр хамгийн ойрын өнгөрсөн цагаас ирсэн. 190 00:08:25,916 --> 00:08:27,968 Тэнд сар бүрийн хамгийн сайн ажилчид байна. 191 00:08:27,968 --> 00:08:30,604 Чингис Хаан, Чарлс Дикэнс зэрэг тэдний дунд байна. 192 00:08:30,604 --> 00:08:33,596 Агуу хүмүүс бидэнтэй ажилласан. 193 00:08:33,596 --> 00:08:35,947 Энэ бол бидний эмийн сангийн хэсэг. 194 00:08:35,947 --> 00:08:37,286 Патенттай эмнүүд, 195 00:08:37,286 --> 00:08:39,637 дотор эрхтэнээ хадгалах сав зэрэг байна. 196 00:08:39,637 --> 00:08:41,271 Коммунист үеийн саван дээр 197 00:08:41,271 --> 00:08:45,722 "Энэ таны жилийн хэрэглээний саван" гэж бичсэн байна. (Инээд) 198 00:08:45,722 --> 00:08:47,938 Нээлтийн өдөр мөсөн ундааны машин эвдэрчихсэн. 199 00:08:47,938 --> 00:08:50,571 Бид юу хийхээ мэддэггүй. 200 00:08:50,571 --> 00:08:52,810 Манай архитектор улаан шүүсээр будагдчихсан, 201 00:08:52,810 --> 00:08:55,277 яг л хүн алчихсан юм шиг харагдаж байсан. 202 00:08:55,277 --> 00:08:56,974 Харин тэр архитекторийн хувьд 203 00:08:56,974 --> 00:08:59,019 боломжгүй зүйл байсан. 204 00:08:59,019 --> 00:09:00,611 Тэр машин дэлгүүрийн гол зүйлсийн 205 00:09:00,611 --> 00:09:01,637 нэг байсан болохоор 206 00:09:01,637 --> 00:09:02,979 бид юу хийхээ мэдээгүй. 207 00:09:02,979 --> 00:09:07,494 "Ажиллахгүй байгаа. Өчигдөр ирнэ үү." гэсэн тэмдэг нааж орхисон. (Инээд) 208 00:09:07,494 --> 00:09:10,875 Мөсөн ундаанаас илүү инээдтэй тоглоом болж хувирсан учраас 209 00:09:10,875 --> 00:09:13,621 бид тэмдгийг үүрд үлдээхээр шийдсэн. 210 00:09:13,621 --> 00:09:17,934 Арслан зааны зүсэмүүд. Нэг нь л гэхэд 7 фунт жинтэй. 211 00:09:17,934 --> 00:09:20,134 Зэрлэг хүмүүсийг үргээх бодис. Ногооны салат, 212 00:09:20,134 --> 00:09:24,712 ромын поп ламын сургаал зэрэг зэрлэг хүмүүсийн үзэн яддаг зүйлсээр хийсэн. 213 00:09:24,712 --> 00:09:26,670 Мартагдсан хэлнүүд. 214 00:09:26,670 --> 00:09:29,370 (Инээд) 215 00:09:29,370 --> 00:09:32,450 Цус сорогч хорхойнууд: байгалийн бяцхан эмч нар. 216 00:09:32,450 --> 00:09:35,590 Викингуудын дезодрант нь олон сайхан үнэрийн сонголттой ирдэг: 217 00:09:35,590 --> 00:09:39,595 хөлийн хумс, хөлс, муудсан ногоо, түлээний үнс. 218 00:09:39,595 --> 00:09:41,703 Яагаад гэвэл Акс сүрчиг 219 00:09:41,703 --> 00:09:44,896 суганд биш, зөвхөн дайны талбарт байх ёстой зүйл гэдэгт бид итгэдэг. 220 00:09:44,896 --> 00:09:47,560 (Инээд) 221 00:09:47,560 --> 00:09:49,544 Эд бол роботын сэтгэл хөдлөлийн чипүүд. 222 00:09:49,544 --> 00:09:51,611 Роботууд хайр, айдас зэргийг мэдэрч болно. 223 00:09:51,611 --> 00:09:53,561 Их зарагдсан нь "Бусдын зовлонд баярлах". 224 00:09:53,561 --> 00:09:54,822 Тэгнэ гэж таамаглаагүй. 225 00:09:54,822 --> 00:09:55,793 (Инээд) 226 00:09:55,793 --> 00:09:58,240 Тийм зүйл болно гэж бодоогүй. 227 00:09:58,240 --> 00:10:00,501 Энэ бүхний ард ашгийн бус байгууллага байгаа. 228 00:10:00,501 --> 00:10:02,761 Хүүхдүүд "Зөвхөн ажилчдад" гэсэн хаалгаар ороод 229 00:10:02,791 --> 00:10:04,716 даалгавраа хийх, үлгэр зохиох, 230 00:10:04,716 --> 00:10:06,890 кино хийх орон зайд нэвтэрдэг. 231 00:10:06,890 --> 00:10:08,330 Энд шинэ номны 232 00:10:08,330 --> 00:10:09,814 баяр тэмдэглэж байна. 233 00:10:09,814 --> 00:10:11,716 Хүүхдүүд хичээлийнхээ дараа ирж 234 00:10:11,716 --> 00:10:13,145 номнууд бичиж, эдгээр нь 235 00:10:13,145 --> 00:10:14,412 улирал болгон хэвлэгддэг. 236 00:10:14,412 --> 00:10:15,730 Парти зохиож, 237 00:10:15,730 --> 00:10:18,677 хүүхдүүд бялуу идэж, эцэг эхчүүддээ уншиж өгч, 238 00:10:18,677 --> 00:10:21,529 оргилуун дарсны хундаганаас сүү уудаг. 239 00:10:21,529 --> 00:10:24,777 Энэ бол маш онцгой орон зай. 240 00:10:24,777 --> 00:10:27,996 Яагаад гэвэл урд тал нь их хачин, этгээд. 241 00:10:27,996 --> 00:10:31,295 Хошигнолыг бид хошигнол гэж хүлээж авдаггүй. 242 00:10:31,295 --> 00:10:33,695 Зохиол болон бодит байдлын заагийг олох боломжгүй. 243 00:10:33,695 --> 00:10:36,603 Тийм учраас би их дуртай. Энэхүү жижигхэн зохиомол ертөнц 244 00:10:36,603 --> 00:10:39,865 жинхэнэ амьдралыг эзэгнэж эхэлж байна. 245 00:10:39,865 --> 00:10:43,922 Би үүнийг 3 хэмжээст номтой адил гэж бодож байна. 246 00:10:43,922 --> 00:10:46,162 Мета зохиол гэдэг үг байдаг. 247 00:10:46,162 --> 00:10:50,245 Энэ нь үлгэрүүдийн талаарх үлгэрүүд юм. 248 00:10:50,245 --> 00:10:51,820 Одоо их түгээмэл болж байгаа. 249 00:10:51,820 --> 00:10:53,845 Хамгийн сүүлд 60-аад онд 250 00:10:53,845 --> 00:10:56,522 Жон Барт, Виллиам Гадис зэрэг зохиолч нарын 251 00:10:56,522 --> 00:10:57,770 туслалцаатай дэлгэрсэн. 252 00:10:57,770 --> 00:11:01,311 Энэ нь маш дээр үеийн жанр бөгөөд үлгэр ярьж эхэлсэн цагаас хойш байсан. 253 00:11:01,311 --> 00:11:03,851 Мета зохиолын нэг арга барил бол 254 00:11:03,851 --> 00:11:05,645 4 дэх ханыг нураах байдаг. 255 00:11:05,645 --> 00:11:08,895 Жүжигчин үзэгчдэд хандан 256 00:11:08,895 --> 00:11:09,961 "Би бол жүжигчин, 257 00:11:09,961 --> 00:11:12,552 эд зүгээр л модон тулгуурууд" гэх мэтээр хэлдэг. 258 00:11:12,552 --> 00:11:14,577 Гэвч тэр хоромхон зуурын шударга агшин 259 00:11:14,577 --> 00:11:16,803 үлгэрийн худал хуурмагт улам тусалж байдаг. 260 00:11:16,803 --> 00:11:19,559 Уг нь зохиолын хиймэл гэдгийг 261 00:11:19,559 --> 00:11:21,246 харуулах ёстой. 262 00:11:21,246 --> 00:11:23,395 Харин би энэ аргын эсрэг зүйлд дуртай. 263 00:11:23,395 --> 00:11:25,529 Хэрэв 4 дэх ханыг нураах бол 264 00:11:25,529 --> 00:11:27,872 би үлгэрүүдийг оргуулж, 265 00:11:27,872 --> 00:11:29,955 бодит амьдралд авчрахыг хүсэж байна. 266 00:11:29,955 --> 00:11:34,554 Ном үлгэрүүдээ бодит амьдралд гаргадаг 267 00:11:34,554 --> 00:11:37,446 нууц хаалга байгаасай гэж би хүсдэг. 268 00:11:37,446 --> 00:11:40,427 Би өөрийн номуудад үүнийг хэрэгжүүлэхийг зорьдог. 269 00:11:40,427 --> 00:11:41,970 Энд нэг жишээ бий. 270 00:11:41,970 --> 00:11:43,892 Энэ бол миний бичсэн хамгийн анхны ном. 271 00:11:43,892 --> 00:11:46,513 "Билли Твиттерс ба түүний хөх халимын асуудал" нэртэй. 272 00:11:46,513 --> 00:11:48,513 Энэ нь шийтгэл болгож хөх халимыг 273 00:11:48,513 --> 00:11:50,229 гэртээ тэжээхээр авсан хүүгийн тухай. 274 00:11:50,229 --> 00:11:52,704 Энэ нь хүүгийн амьдралыг сүйтгэдэг. 275 00:11:52,704 --> 00:11:55,856 Халимыг "Залхаж гүйцсэн" нэртэй компани шөнийн дотор хүргэж өгдөг. 276 00:11:55,856 --> 00:11:58,106 (Инээд) 277 00:11:58,106 --> 00:12:00,100 Хүү халимаа сургуульдаа авч явдаг. 278 00:12:00,100 --> 00:12:01,454 Тэр Сан Франциско-д байдаг. 279 00:12:01,454 --> 00:12:03,985 Хөх халим тэжээхэд маш хэцүү хот. 280 00:12:03,985 --> 00:12:08,419 Маш их гүвээтэй, үл хөдлөх хөрөнгө үнэд орсон, 281 00:12:08,419 --> 00:12:10,927 зах зээл маш тогтворгүй. 282 00:12:10,927 --> 00:12:14,718 Харин номын хавтас дотор 283 00:12:14,718 --> 00:12:18,904 энэхүү зарыг байршуулсан. 284 00:12:18,904 --> 00:12:20,284 30 өдөр ямар ч эрсдэлгүй, 285 00:12:20,284 --> 00:12:23,527 үнэ төлбөргүй хөх халимыг 286 00:12:23,527 --> 00:12:25,426 тэжээх боломж олгосон зар. 287 00:12:25,426 --> 00:12:28,420 Өөрийн хаягтай дугтуйг бидэнд илгээвэл, 288 00:12:28,420 --> 00:12:32,270 бид халим илгээх болно гэсэн байсан. 289 00:12:32,270 --> 00:12:36,610 Тэгээд хүүхдүүд захиа бичсэн. 290 00:12:36,610 --> 00:12:40,018 Энд нэг захиа байна: "Хүндэт хүмүүсээ, 291 00:12:40,018 --> 00:12:43,199 та нар надад хөх халим илгээхгүй гэж 10 доллараар мөрийцөе." 292 00:12:43,199 --> 00:12:45,676 Элиот Ганон (6 настай). 293 00:12:45,676 --> 00:12:49,350 (Инээд) (Алга ташилт) 294 00:12:50,838 --> 00:12:52,960 Элиот болон бусад захиа бичсэн хүүхдүүд 295 00:12:52,960 --> 00:12:55,451 хариуд нь Норвегийн хуулийн фирмээс 296 00:12:55,451 --> 00:12:58,376 энэхүү захиаг авдаг. 297 00:12:58,376 --> 00:13:02,337 (Инээд) 298 00:13:02,337 --> 00:13:05,498 Энэ захианд "Гаалийн хуулийн өрчлөлтөөс болоод 299 00:13:05,498 --> 00:13:07,495 таны хөх халим Сонэфиорд-д саатаад байна." 300 00:13:07,495 --> 00:13:09,159 Хавцал дундах усны гайхалтай тогтоц. 301 00:13:09,159 --> 00:13:10,593 Тэгээд захианд Сонэфиорд болон 302 00:13:10,593 --> 00:13:13,073 Норвеги хоолны талаар ярин хадуурч өгнө. 303 00:13:13,073 --> 00:13:14,855 (Инээд) 304 00:13:16,767 --> 00:13:18,680 Захианыхаа төгсгөлд 305 00:13:18,680 --> 00:13:21,414 "Халим тантай ярихыг маш их хүсэж байгаа. 306 00:13:21,414 --> 00:13:23,000 Түүний утас луу залгаад 307 00:13:23,000 --> 00:13:27,714 мессеж үлдээнэ үү" гэсэн байдаг. 308 00:13:27,714 --> 00:13:30,290 Тэр дугаар луу залгахад 309 00:13:30,290 --> 00:13:32,281 дуут захиа үлдээхэд 310 00:13:32,281 --> 00:13:37,399 халимын дуу гараад, тэгээд дохио дуугарна. 311 00:13:37,399 --> 00:13:40,954 Халимтай тун төстэй дуугардаг. 312 00:13:40,954 --> 00:13:42,934 Мөн тэдэнд халимных нь зургийг явуулдаг. 313 00:13:42,934 --> 00:13:45,465 Энэ бол Рандолф. 314 00:13:45,465 --> 00:13:48,806 Рандолф бол Нико гэдэг хүүгийн халим. 315 00:13:48,806 --> 00:13:53,088 Тэр хамгийн түрүүнд залгасан хүүхдүүдийн нэг нь. 316 00:13:53,088 --> 00:13:55,398 Никогийн үлдээсэн дуудлагуудаас сонирхуулъя. 317 00:13:55,398 --> 00:13:59,530 Энэ бол түүний үлдээсэн хамгийн анхны дуудлага. 318 00:13:59,530 --> 00:14:01,769 (Аудио) "Сайн уу? Би Нико байна. 319 00:14:01,769 --> 00:14:05,803 Рандолф, би чиний эзэн чинь байна. Сайн уу? 320 00:14:05,803 --> 00:14:09,279 Би чамтай анх удаагаа ярьж байна. 321 00:14:09,279 --> 00:14:15,523 Удахгүй нэг өдөр дахиад ярина. Баяртай." 322 00:14:15,523 --> 00:14:18,110 Нико цагийн дараа дахиад ярьсан. 323 00:14:18,110 --> 00:14:20,360 (Инээд) 324 00:14:20,360 --> 00:14:24,297 Түүний өөр нэг мессеж бас байна. 325 00:14:24,297 --> 00:14:27,840 (Аудио) "Сайн уу, Рандолф? Нико байна. 326 00:14:27,840 --> 00:14:32,993 Би чамтай маш удаан ярьсангүй. 327 00:14:32,993 --> 00:14:37,688 Би чамтай хагас сайн билүү 328 00:14:37,688 --> 00:14:39,938 бүтэн сайнд ярьсан байх. 329 00:14:39,938 --> 00:14:42,953 Тийм болохоор чам луу дахиад залгаж 330 00:14:42,953 --> 00:14:47,869 cайн уу гэж хэлэх гэсэн юм. Чи яг одоо юу хийж байна? 331 00:14:47,869 --> 00:14:50,805 Би чам луу маргааш юм уу эсвэл 332 00:14:50,805 --> 00:14:52,988 өнөөдөр дахиад залгая. 333 00:14:52,988 --> 00:14:57,184 Чамтай дараа яръя. Баяртай." 334 00:14:57,184 --> 00:15:01,492 Тэр өдөртөө дахиад залгасан. 335 00:15:01,492 --> 00:15:05,373 Тэр 4 жилийн дотор Рандолф-д 336 00:15:05,373 --> 00:15:08,125 25 гаруй мессеж үлдээсэн. 337 00:15:08,125 --> 00:15:10,216 Түүний талаар олон зүйлсийг олж мэдсэн. 338 00:15:10,216 --> 00:15:11,852 Түүний хайртай эмээ, 339 00:15:11,852 --> 00:15:14,207 мөн түүний тийм ч хайртай биш эмээ гээд. 340 00:15:14,207 --> 00:15:16,400 (Инээд) 341 00:15:16,400 --> 00:15:18,827 Тэр бас үгийн сүлжээ бөглөдөг. 342 00:15:18,827 --> 00:15:22,607 Би Никогийн дахиад нэг мессежийг сонирхуулъя. 343 00:15:22,607 --> 00:15:25,910 Энэ бол түүний Зул сарын баярын мессеж. 344 00:15:25,910 --> 00:15:28,273 [дохио] (аудиo) "Сайн уу, Рандолф? 345 00:15:28,273 --> 00:15:31,528 Чамтай ойрд яриагүйд уучлаарай. 346 00:15:31,528 --> 00:15:34,194 Хичээл эхэлсэн учраас 347 00:15:34,194 --> 00:15:36,893 би их завгүй байлаа. 348 00:15:36,893 --> 00:15:39,926 Үүнийг чи бараг л мэдэхгүй байх. 349 00:15:39,926 --> 00:15:43,807 Яагаад гэвэл чи халим учраас мэдэхгүй." 350 00:15:43,807 --> 00:15:48,487 "Би чам луу залгаж 351 00:15:48,487 --> 00:15:52,177 Зул сарын баярын мэнд хүргэх гэсэн юм. 352 00:15:52,177 --> 00:15:56,778 Зул сараа сайхан тэмдэглээрэй. 353 00:15:56,778 --> 00:16:03,651 Баяртай. Рандолф, баяртай." 354 00:16:03,651 --> 00:16:05,175 Нико 18 сар яриагүй. 355 00:16:05,175 --> 00:16:08,306 Харин хоёрхон хоногийн өмнө 356 00:16:08,306 --> 00:16:12,424 тэр дахиад мессеж үлдээсэн байсан. 357 00:16:12,424 --> 00:16:14,850 Түүний хоолой маш их өөрчлөгдсөн байсан. 358 00:16:14,850 --> 00:16:18,350 Мөн өөрийнхөө асрагчийг утсаар яриулсан. 359 00:16:18,350 --> 00:16:22,211 Тэр ч мөн Рандолф-д маш сайхан хандсан. 360 00:16:22,211 --> 00:16:26,561 Нико бол зохиолчийн хувьд хамгийн сайн уншигч. 361 00:16:26,561 --> 00:16:30,287 Миний зохиолыг уншсан, бүтээлийг үзсэн бүх хүмүүс 362 00:16:30,287 --> 00:16:32,428 сэтгэл санааны хувьд 363 00:16:32,428 --> 00:16:34,664 тэр газар байгаасай гэж хүсэж байна. 364 00:16:34,664 --> 00:16:38,365 Би өөрийгөө азтай гэж боддог. Нико шиг хүүхдүүд бол хамгийн сайн уншигчид. 365 00:16:38,365 --> 00:16:41,960 Тиймээс бидний бүтээж чадах хамгийн сайн зохиолуудыг тэд унших ёстой. 366 00:16:41,960 --> 00:16:44,162 Та бүхэнд маш их баярлалаа. 367 00:16:44,162 --> 00:16:46,817 (Алга ташилт)