Return to Video

Сарын тэмдгийн талаар эмээхгүй ярих нь

  • 0:01 - 0:02
    Сарын тэмдэг.
  • 0:02 - 0:03
    Цус.
  • 0:04 - 0:05
    Менструаци.
  • 0:05 - 0:07
    Заваан.
  • 0:07 - 0:09
    Нууц.
  • 0:09 - 0:10
    Нуугдмал.
  • 0:10 - 0:12
    Яагаад?
  • 0:13 - 0:15
    Бүхий л охид эмэгтэйчүүдийн
  • 0:15 - 0:18
    амьдралынхаа турш
    сар бүр туулдаг
  • 0:19 - 0:21
    биологийн нэг л процесс.
  • 0:21 - 0:25
    Бидний байгалийн шалгарал, үржлийн
    шалтгаалдаг гол хүчин зүйл болох
  • 0:25 - 0:28
    маш чухал үзэгдэл.
  • 0:28 - 0:30
    Гэхдээ бид үүнийг цээрлэдэг.
  • 0:31 - 0:34
    Үүний талаар ярихаас эвгүйцэж, ичдэг.
  • 0:36 - 0:38
    Миний сарын тэмдэг анх ирэхэд
  • 0:38 - 0:40
    энэ талаар ярих хориотой гэж хэлэв.
  • 0:41 - 0:43
    Бүр аав ахтайгаа хүртэл шүү.
  • 0:44 - 0:46
    Энэ бүлэг хичээлийн номон дээр гарахад
  • 0:46 - 0:49
    биологийн багш маань сэдвийг алгассан.
  • 0:49 - 0:51
    (Инээд)
  • 0:52 - 0:54
    Би үүнээс юу сурсан гээч?
  • 0:54 - 0:58
    Үүний талаар ярих нь ичгүүртэй гэж.
  • 0:58 - 1:01
    Би өөрийн биеэсээ ичих болсон.
  • 1:01 - 1:04
    Би сайн хүн байхын тулд
  • 1:04 - 1:06
    сарын тэмдэээ үл тоомсорлосон.
  • 1:06 - 1:08
    Судалгаагаар Энэтхэгийн бүс бүрт
  • 1:08 - 1:13
    10 охидын 3 нь анх сарын тэмдэг ирэх үед
  • 1:13 - 1:15
    энэ талаар мэддэггүй нь тогтоогдсон.
  • 1:15 - 1:18
    Ражастаны зарим хэсэгт
  • 1:18 - 1:22
    энэ тоо нь 10 охин тутмын 9 нь
    болж өссөн байна.
  • 1:23 - 1:24
    Та гайхах байх.
  • 1:24 - 1:27
    Миний ярилцсан ихэнх охид
  • 1:27 - 1:31
    анхны сарын тэмдэг нь ирэх үед
    энэ талаар мэдэлгүй
  • 1:31 - 1:33
    цусны хорт хавдар туссан бөгөөд
  • 1:33 - 1:35
    удахгүй нас барна гэж бодож байсан.
  • 1:37 - 1:40
    Сарын тэмдгийн үеийн
    ариун цэвэр нь
  • 1:40 - 1:42
    нөхөн үржихүйн халдваруудын
    гол эрсдэлийн нэг юм.
  • 1:43 - 1:47
    Гэхдээ Энэтхэгт охид,
    эмэгтэйчүүдийн 12 хувь л
  • 1:47 - 1:50
    сарын тэмдгийн эрүүл ахуйн
    арга хэрэгслүүд хүртэж байна.
  • 1:50 - 1:52
    Бодоод үзвэл
    нийт эмэгтэйчүүдийн 88 хувь нь
  • 1:52 - 1:57
    сарын тэмдгийн үед ариун цэврээ
    хангаж чадахгүй байна.
  • 1:57 - 1:59
    Би тэдний нэг байсан.
  • 2:00 - 2:03
    Би Жархандын жижигхэн хот болох
    Гарвад өссөн.
  • 2:03 - 2:06
    Энд ариун цэврийн хэрэглэл
    авах нь ичгүүртэйд тооцогддог.
  • 2:07 - 2:09
    Иймд анх сарын тэмдэг ирэхэд би
  • 2:09 - 2:11
    даавууны өөдөс хэрэглэж эхэлсэн.
  • 2:13 - 2:15
    Хэрэглэснийхээ дараа угаан,
    дахиж хэрэглэж байлаа.
  • 2:15 - 2:16
    Хадгалахын тулд
  • 2:17 - 2:19
    хүмүүст сарын тэмдгээ мэдэгдүүлэхгүй гэж
  • 2:19 - 2:22
    харанхуй, чийгтэй газар хадгалдаг байв.
  • 2:23 - 2:25
    Дахин угааснаас даавуу нь ширүүн болж,
  • 2:25 - 2:29
    хэрэглэсэн үед тууралт үүсч,
    халдвар авдаг байсан.
  • 2:29 - 2:33
    Тэр хотоос нүүх хүртлээ би таван
    жил үүнийг хэрэглэсэн.
  • 2:36 - 2:38
    Амьдралд минь гарсан өөр нэг асуудал нь
  • 2:38 - 2:40
    сарын тэмдгийн үед охид, эмэгтэйчүүдийн
  • 2:40 - 2:45
    дагах ёстой нийгмийн харилцааны
    хоригууд байсан.
  • 2:45 - 2:47
    Та бүхэн мэдэх байх гэхдээ
  • 2:47 - 2:50
    мэдэхгүй нэгэнд нь зориулж
    заримаас нь дурдъя.
  • 2:51 - 2:53
    Би даршилсан өргөст хэмх
    идэж эсвэл хүрч болохгүй байлаа.
  • 2:54 - 2:59
    Би буйдан эсвэл бусдын
    орон дээр суух эрхгүй байсан.
  • 2:59 - 3:01
    Би сарын тэмдэг дууссаны дараа
    толбо болоогүй ч
  • 3:01 - 3:03
    цагаан хэрэглэлээ угаах ёстой байлаа.
  • 3:03 - 3:05
    Намайг бохир хэмээн,
  • 3:05 - 3:10
    шашны холбоотой эд зүйлд хүрэх,
    тахин шүтэхийг хорьдог байсан.
  • 3:11 - 3:13
    Сарын тэмдэг нь ирсэн
    эмэгтэйчүүд орохыг хориглосон
  • 3:13 - 3:16
    тэмдгүүд сүм, дуганы гадна
    байдаг.
  • 3:17 - 3:18
    Хачирхалтай нь
  • 3:18 - 3:21
    гэр бүлийн ахимаг настай эмэгтэйчүүд
  • 3:21 - 3:26
    залуу охидод ийм дүрмүүдийг
    тулгадаг байгаа юм.
  • 3:26 - 3:31
    Тэд ч мөн эдгээрийг байх ёстой
    хэм хэмжээ гэж хүлээн авч өссөн.
  • 3:31 - 3:34
    Үүнийг зогсоохгүй бол
  • 3:34 - 3:36
    цуу яриа, буруу ойлголт
  • 3:36 - 3:38
    дараа, дараагийн үеүдэд дамжих болно.
  • 3:39 - 3:41
    Энэ салбарт ажиллах
    хугацаандаа
  • 3:41 - 3:44
    охид тусдаа хооллож,
    аяга тавгаа угаадаг зэрэг
  • 3:44 - 3:46
    түүхүүд ч сонсож байсан.
  • 3:46 - 3:49
    Сарын тэмдгийн үеэр
    усанд орох хориотой бөгөөд
  • 3:49 - 3:53
    зарим гэр бүл бусад гишүүдээс
    тусгаарладаг байна.
  • 3:54 - 3:57
    Энэтхэг эмэгтэйчүүдийн 85% нь
  • 3:57 - 4:03
    эдгээрийн нэг эсвэл түүнээс дээш
    хориог сар бүр дагах ёстой байдаг.
  • 4:03 - 4:05
    Энэ байдал тэдний
    өөртөө итгэх итгэлд
  • 4:05 - 4:08
    хэрхэн нөлөөлж байдгийг
    төсөөлөөд үз дээ.
  • 4:09 - 4:11
    Сэтгэл зүйн дарамт
  • 4:11 - 4:14
    охидын зан ааш,
  • 4:14 - 4:16
    сурлага
  • 4:16 - 4:20
    өсөж, томрох үе шат бүрт
    нөлөөлдөг.
  • 4:22 - 4:26
    Би энэ хоригуудыг 13 жил
    чандлан дагасан.
  • 4:26 - 4:29
    Хамтрагч Тухинтайгаа
    менструацийн талаар
  • 4:29 - 4:31
    ярих үед миний үзэл бодол
    тэр чигээрээ өөрчлөгдсөн.
  • 4:32 - 4:38
    2009 онд Тухин бид 2
    дизайнаар магистрт сурч байлаа.
  • 4:38 - 4:39
    Бид бие биедээ дурлаж,
  • 4:39 - 4:42
    түүнтэй сарын тэмдгийн талаар ярих
    асуудалгүй байв.
  • 4:43 - 4:45
    Тухин энэ талаар
    тийм ч сайн мэддэггүй байлаа.
  • 4:46 - 4:48
    (Инээд)
  • 4:52 - 4:55
    Тэр охид сар бүр цус алдаж,
    гэдэсний булчин нь татаж өвддөгийг
  • 4:55 - 4:57
    олж мэдээд маш их гайхсан.
  • 4:57 - 4:59
    (Инээд)
  • 4:59 - 5:00
    Тийм ээ.
  • 5:01 - 5:02
    Тэр мөн сарын тэмдгийн үед
  • 5:02 - 5:07
    охидод тавигддаг нийгмийн болоод
    гэр бүлийн олон хоригуудыг
  • 5:08 - 5:10
    мэдээд цочролд орсон.
  • 5:10 - 5:12
    Миний булчин өвдөх үед тэр надад туслахаар
  • 5:12 - 5:16
    интернетээс сарын тэмдгийн талаар
    мэдээлэл хайх болсон.
  • 5:17 - 5:18
    Мэдсэн зүйлсээ надтай хуваалцахад нь
  • 5:18 - 5:21
    би өөрөө энэ талаар
    хэр бага мэддэгээ ухаарсан.
  • 5:22 - 5:25
    Миний итгэдэг зүйлсийн ихэнх нь
    зүгээр л цуу яриа болж таарсан.
  • 5:26 - 5:28
    Тэгээд бид бодсон л доо.
  • 5:28 - 5:30
    Бид дээд боловсролтой мөртлөө
  • 5:30 - 5:32
    сарын тэмдгийн тухай
    ийм буруу ойлголттой бол
  • 5:32 - 5:36
    сая сая охид мөн л ижил ойлголттой байгаа.
  • 5:38 - 5:41
    Асуудлыг илүү гүнзгий ойлгохын тулд
    сарын тэмдгийн тухай
  • 5:41 - 5:45
    мэдээллийн дутмаг байдал
    үүссэн шалтгааныг
  • 5:45 - 5:47
    жилийн турш судалсан.
  • 5:48 - 5:50
    Мэдлэг, мэдээллийн хомстол нь
  • 5:50 - 5:54
    хөдөө орон нутагт л хамааралтай гэж
    бид боддог ч
  • 5:54 - 5:57
    судалгааны үеэр
  • 5:57 - 6:00
    энэ асуудал хотуудад ч мөн
    адил байдгийг мэдсэн.
  • 6:00 - 6:04
    Хотын боловсролтой анги
    давхаргад ч ажиглагдсан.
  • 6:05 - 6:08
    Олон эцэг эх, багш нартай ярилцаж,
  • 6:08 - 6:12
    тэдний ихэнх нь охидынхоо сарын тэмдэг
    ирэхээс нь өмнө
  • 6:12 - 6:16
    энэ талын боловсрол
    олгохыг хүсдэгийг олж мэдсэн.
  • 6:17 - 6:18
    Гэвч
  • 6:18 - 6:22
    тэдэнд зөв эх үүсвэр нь байдаггүй байна.
  • 6:22 - 6:23
    Энэ нь мөн цээрлэдэг сэдэв учир
  • 6:23 - 6:26
    энэ тухай ярихаасаа ичиж, санаа зовдог аж.
  • 6:27 - 6:28
    Охидын сарын тэмдэг
  • 6:28 - 6:31
    зургаагаас долдугаар ангид
    анх ирдэг боловч
  • 6:31 - 6:33
    боловсролын хөтөлбөрт
  • 6:33 - 6:37
    найм, есдүгээр ангид заадаг байна.
  • 6:38 - 6:39
    Ярихаас цээрлэдэг учир
  • 6:40 - 6:43
    багш нар одоо ч
    энэ сэдвийг алгассаар байна.
  • 6:45 - 6:49
    Сургууль охидод заахгүй,
  • 6:49 - 6:51
    эцэг эхчүүд энэ талаар ярихгүй.
  • 6:51 - 6:53
    Тэгвэл охид хаачих вэ?
  • 6:54 - 6:57
    24 жилийн өмнө бө одоо.
  • 6:57 - 6:58
    Юу ч өөрчлөгдөөгүй байна.
  • 7:00 - 7:03
    Би эдгээрийг Тухинтай хуваалцахад,
  • 7:03 - 7:05
    бид охидод өөрсдөө
    сарын тэмдгийн талаар
  • 7:05 - 7:09
    олж мэдэхэд нь туслах ямар нэгэн зүйл
    бүтээвэл ямар вэ гэж бодсон.
  • 7:09 - 7:13
    Мөн багш, эцэг эхчүүдийг
    бага насны охидтойгоо
  • 7:13 - 7:16
    зөвөөр ярихад нь туслах тийм зүйл.
  • 7:18 - 7:19
    Судалгааны үеэр
  • 7:19 - 7:21
    би маш олон түүхүүд цуглуулсан.
  • 7:21 - 7:26
    Сарын тэмдгийн үеэр охидод
    тохиолдсон түүхүүд юм.
  • 7:27 - 7:30
    Эдгээр түүхүүд нь охидын
    сониуч занг хөтлөн,
  • 7:30 - 7:34
    ойр дотны хүрээлэлдээ
    энэ талаар ярих сонирхолтой болгоно.
  • 7:34 - 7:35
    Бид үүнийг л хүссэн.
  • 7:36 - 7:39
    Охидын сонирхлыг татаж,
  • 7:39 - 7:41
    энэ талаар сурахад нь туслах
    зүйлийг хүссэн.
  • 7:41 - 7:44
    Эдгээр түүхийг охидод
    сарын тэмдгийн талаар заахад ашигласан.
  • 7:45 - 7:48
    Ингээд бид комик ном зохиож
  • 7:48 - 7:52
    зурган дүрүүд нь эдгээр
    түүхийг амилуулан,
  • 7:52 - 7:56
    охидод сарын тэмдгийг
    хөгжилтэй байдлаар заахаар шийдсэн.
  • 7:56 - 7:59
    Бэлгийн бойжилтын 3 үе шатанд
    байгаа охидыг төлөөлж
  • 7:59 - 8:01
    гурван дүр гаргасан.
  • 8:02 - 8:05
    Сарын тэмдэг нь ирээгүй байгаа Пинки.
  • 8:05 - 8:08
    Номын үйл явдлын үеэр
    сарын тэмдэг нь ирэх Жияа.
  • 8:08 - 8:12
    Аль хэдийн сарын тэмдэг нь ирсэн Мира.
  • 8:12 - 8:14
    Дөрөв дэх нь Прияа Диди.
  • 8:14 - 8:18
    Түүгээр дамжуулан охид маань
    өсөж, том болох,
  • 8:18 - 8:20
    сарын тэмдгийн ариун цэврийн
    талаар сурч авна.
  • 8:20 - 8:22
    Энэ номоо бүтээх үедээ бид
  • 8:22 - 8:25
    зургууд маань таагүй бус,
  • 8:25 - 8:28
    соёлын хэм хэмжээнд нийцсэн
    байхаар бодолцсон.
  • 8:29 - 8:33
    Анхны загвараа туршиж үзэхэд,
    охидод манай ном их таалагдсан.
  • 8:33 - 8:34
    Тэд дуртайяа уншиж,
  • 8:34 - 8:37
    сарын тэмдгийн талаар
    өөрсдөө сурч байсан.
  • 8:38 - 8:41
    Эцэг эх, багш нарт номыг ашиглан
    охидтой ярилцах
  • 8:41 - 8:43
    илүү амар байлаа.
  • 8:43 - 8:46
    Заримдаа бүр хөвгүүд ч
    сонирхож байсан шүү.
  • 8:46 - 8:48
    (Инээд)
  • 8:48 - 8:50
    (Алга ташилт)
  • 8:52 - 8:56
    Комик ном нь сарын тэмдгийн
    талаар ярилцахад
  • 8:56 - 8:58
    таатай орчинг бүрдүүлсэн.
  • 8:59 - 9:03
    Олон сайн дурын ажилтнууд
    энэ загварыг ашиглан,
  • 9:03 - 9:07
    Энэтхэгийн таван мужид
    сарын тэмдгийн талаар хичээл орсон.
  • 9:07 - 9:10
    Нэг сайн дурын ажилтан маань
    Ладакт байрлах хийд рүү аваачин,
  • 9:10 - 9:12
    залуу лам нарт хичээл орсон.
  • 9:12 - 9:16
    Бид номынхоо сүүлийн хувилбар болох
    "Менструпедиа Комик"-оо
  • 9:16 - 9:19
    өнгөрсөн оны 9 сард гаргасан.
  • 9:19 - 9:20
    Одоог хүртэл нийт
  • 9:21 - 9:25
    4000 гаруй охид номоор дамжуулан
    боловсрол авсан нь Энэтхэг болон
  • 9:25 - 9:28
    (Алга ташилт)
  • 9:28 - 9:29
    Баярлалаа.
  • 9:29 - 9:32
    (Алга ташилт)
  • 9:34 - 9:36
    10 гаруй оронд очсон байна.
  • 9:37 - 9:40
    Бид номоо өөр хэл рүү орчуулсаар байгаа ба
  • 9:40 - 9:43
    орон нутгийн байгууллагуудтай хамтран
  • 9:43 - 9:46
    өөр орнуудад номоо хүргэхээр
    ажиллаж байна.
  • 9:46 - 9:49
    Энэтхэгийн 15 сургууль
  • 9:49 - 9:52
    өөрсдийн хөтөлбөрт
    уг номыг багтаан,
  • 9:52 - 9:54
    охидод сарын тэмдгийн талаар зааж байна.
  • 9:54 - 9:56
    (Алга ташилт)
  • 10:00 - 10:06
    Сайн дурынхан, эцэг эхчүүд,
    багш нар, хичээлийн эрхлэгчид
  • 10:06 - 10:09
    бүгд хамтдаа нэгдэж
  • 10:09 - 10:12
    сарын тэмдгийн талаарх
    мэдлэгийг түгээж,
  • 10:12 - 10:16
    охидод зөв насанд нь
    энэ талаар зааж,
  • 10:16 - 10:19
    энэ цээр хоригийг үгүй хийхэд
    тусалж буйг харахад
  • 10:19 - 10:22
    надад гайхалтай байна.
  • 10:23 - 10:27
    Би ирээдүйд сарын тэмдэг нь
    ямар нэг хараал эсвэл
  • 10:27 - 10:29
    өвчин биш, охидын амьдралын
  • 10:29 - 10:32
    чухал өөрчлөлт
    байгаасай гэж мөрөөддөг.
  • 10:32 - 10:33
    Би мөн
  • 10:33 - 10:35
    (Алга ташилт)
  • 10:38 - 10:39
    энд буй эцэг эхчүүдээс
  • 10:39 - 10:43
    хүсэх бяцхан зүйл байна.
  • 10:43 - 10:44
    Хүндэт эцэг эхчүүдээ,
  • 10:45 - 10:47
    хэрвээ та сарын тэмдгээс
    цэрвэх юм бол
  • 10:47 - 10:49
    таны охин ч мөн цэрвэнэ.
  • 10:49 - 10:52
    Иймд сарын тэмдгийг
    эерэг сэдэв байлгахад туслаарай.
  • 10:52 - 10:53
    (Инээд)
  • 10:53 - 10:55
    Баярлалаа.
  • 10:55 - 10:57
    (Алга ташилт)
Title:
Сарын тэмдгийн талаар эмээхгүй ярих нь
Speaker:
Адити Гупта
Description:

Сарын тэмдгийн талаар ярих олон хүнийг тавгүйтүүлдэг нь үнэн. Гэвч энэ талаар ярихгүй байх нь сөрөг үр дагавартай. Энэтхэгт 10 охины 3 нь сарын тэмдэг анх ирэх үед энэ талаар огт мэдээлэлгүй байдаг бөгөөд сарын тэмдэгтэй холбоотой зан заншил, хориг цээр охидод бага наснаас нь сөргөөр нөлөөлдөг. Бага байхаас нь л энэ сэдэв хаалттай байсан учир Адити Гупта охид, эцэг эх, багш нарт сарын тэмдгийн талаар ичиж зоволгүй ярихад нь туслахыг хүссэн талаараа энэхүү илтгэлд ярьжээ.

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TEDTalks
Duration:
11:10

Mongolian subtitles

Revisions