Return to Video

Бидний бие яагаад загатнадаг вэ? - Эмма Брайс

  • 0:07 - 0:10
    Хаалганы голд бэлтгэлтэй
    зогсож байтал
  • 0:10 - 0:14
    толгойн ар хэсэг чинь
    гэнэт загатналаа.
  • 0:14 - 0:18
    Бид бүгд л ядаргаатай гэмээр
    загатнааг мэдэрч байсан ч
  • 0:18 - 0:23
    яагаад бидний бие загатнадаг
    талаар бодож үзсэн үү?
  • 0:23 - 0:28
    Хүн өдөрт дунджаар 12 загатнаа
    мэдэрдэг байна.
  • 0:28 - 0:30
    Шалтгаан нь олон зүйл байж болох бөгөөд
  • 0:30 - 0:32
    харшил,
  • 0:32 - 0:33
    хуурайшилт
  • 0:33 - 0:35
    мөн зарим өвчнүүд ч байж болно.
  • 0:35 - 0:39
    Гэхдээ зарим нь огт шалтгаангүй байх агаад
  • 0:39 - 0:42
    загатнах талаар ярьснаас ч болж магад.
  • 0:42 - 0:46
    Одоо толгойгоо маажиж байгаа тийм үү?
  • 0:46 - 0:50
    Ямартай ч хамгийн түгээмэл шалтгааныг
    авч үзье. Шавьжинд хазуулах.
  • 0:50 - 0:51
    Шумуул таныг хазахдаа
  • 0:51 - 0:56
    таны биед нэгэн бодис
    ялгаруулдаг нь
  • 0:56 - 0:59
    цусны бүлэгнэлтийг зогсоодог.
  • 0:59 - 1:01
    Бид энэ бодисоос бага
    зэрэг харшилдаг ба
  • 1:01 - 1:04
    энэ нь хистамин ялгаруулж
  • 1:04 - 1:07
    хялгасан судсыг хавдаадаг.
  • 1:07 - 1:09
    Ингээд цусны эргэлтийг нэмэгдүүлж
  • 1:09 - 1:12
    биеийн аюул гэж мэдэрсэн зүйлд
  • 1:12 - 1:14
    хариу үзүүлж дархлаа идэвхждэг.
  • 1:14 - 1:16
    Энэ нь хавдалтыг үүсгэдэг.
  • 1:16 - 1:20
    Цэцгийн тоосноос болж
    нүд хавддагтай адил юм.
  • 1:20 - 1:24
    Хистамин мөн загатнах
    мэдрэлийг идэвхжүүлдэг учир
  • 1:24 - 1:28
    шавьжинд хазуулахаар загатнаа үүсдэг.
  • 1:28 - 1:32
    Гэхдээ загатнах мэдрэмжийг бид
    бүрэн ойлгоогүй л байна.
  • 1:32 - 1:34
    Үнэндээ бидний ихэнх мэдлэгээ нь
  • 1:34 - 1:38
    хулганы загатнааг судалснаар
    олж авсан.
  • 1:38 - 1:41
    Судлаачид арьсанд ирэх
    загатнах мэдрэмж нь
  • 1:41 - 1:47
    өвдөлтийн мэдрэлийн төрлөөр
    дамждаг гэдгийг олж нээсэн.
  • 1:47 - 1:53
    Энэ мэдрэл нь натрийн
    полипептид Б хэмээх молекул ялгаруулж
  • 1:53 - 1:57
    улмаар нугасаар дамжин тархинд хүрснээр
  • 1:57 - 2:01
    загатнах мэдрэмж төрүүлдэг.
  • 2:01 - 2:04
    Бид загатнаагаа маажих үед
    арьсан дээрх хумс нь
  • 2:04 - 2:10
    загатнааг давсан бага зэргийн
    өвдөлтийн мэдрэмж өгдөг.
  • 2:10 - 2:15
    Энэ нь анхаарлыг түр сарниулахтай
    адил түр зуурын намдалт өгдөг.
  • 2:15 - 2:20
    Гэхдээ загатнаанд эволюцын
    шалтгаан бий юу?
  • 2:20 - 2:23
    Эсвэл зүгээр л биднийг залхаах гэж
    байдаг хэрэг үү?
  • 2:23 - 2:28
    Түгээмэл онол нь бидний арьс
    хүрэлтэнд маш мэдрэг бөгөөд
  • 2:28 - 2:32
    гадны биетээс хамгаалахаар
    бэлтгэгдсэн байдаг.
  • 2:32 - 2:33
    Бодоод үздээ.
  • 2:33 - 2:37
    Бидний маажих үйлдэл нь
    арьсан дээр явж болох
  • 2:37 - 2:40
    хортон амьтнаас өөрийгөө хамгаалах
    хэлбэр бөгөөд
  • 2:40 - 2:41
    аюултай хатгалт,
  • 2:41 - 2:43
    хаздаг шавьж,
  • 2:43 - 2:46
    хортон ургамлын үсэнцэр
    зэрэг байж болно.
  • 2:46 - 2:49
    Бид биеийн доторх
    эсвэл гэдэс дотор загатнахыг
  • 2:49 - 2:51
    мэдэрдэггүй учир нь
  • 2:51 - 2:53
    эдгээр нь гадны биетээс
    аюулгүй байдагт юм.
  • 2:53 - 2:57
    Үгүйсэн бол галзуурмаар байна байх.
  • 2:57 - 3:01
    Зарим хүмүүст дамжуулах замын
    саатал байдгаас
  • 3:01 - 3:06
    эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлөх
    хэмжээний загатнааг мэдэрдэг.
  • 3:06 - 3:11
    Нэг жишээ нь сэтгэцийн эмгэг болох
    "төсөөллийн шавьжны эмгэг" юм.
  • 3:11 - 3:16
    Хүмүүс биед нь шавьж битүү үүрлэн
  • 3:16 - 3:19
    арьсан дотор ба гадар нь
    гүйж буй гэж итгэн
  • 3:19 - 3:22
    зогсолтгүй маажихад хүргэдэг.
  • 3:22 - 3:24
    Өөр нэг үзэгдэл болох
    хий загатнаа нь
  • 3:24 - 3:28
    эрхтнээ тайруулсан өвчтөнүүдэд
    түгээмэл тохиолддог.
  • 3:28 - 3:32
    Гэмтэл нь мэдрэлийн системийг
    ихээхэн гэмтээж
  • 3:32 - 3:35
    мэдрэлийн дохионы системийг доголдуулан
  • 3:35 - 3:40
    байхгүй болсон үе мөч
    загатнаж буй мэт мэдрэмж төрүүлдэг.
  • 3:40 - 3:45
    Эмч нар эдгээр загатнахтай холбоотой
    эмгэгүүдийг анагааж байна.
  • 3:45 - 3:51
    Үе мөчөө тайруулсан өвчтөнд
    толь тусгаж, ойсон мөчөө маажуулдаг.
  • 3:52 - 3:54
    Энэ нь тархийг төөрөгдүүлж
  • 3:54 - 3:59
    төсөөллийн загатнааг
    намдаасан мэдрэмжийг өгдөг.
  • 3:59 - 4:02
    Хачирхалтай нь
    энэ тусалдаг.
  • 4:02 - 4:06
    Судлаачид мөн загатнаатай холбоотой
    генийг судалж,
  • 4:06 - 4:09
    дамжуулах замыг нь сааруулдаг
  • 4:09 - 4:12
    шаардлагатай тохиолдол ашиглах
    эмчилгээг хайж байна.
  • 4:12 - 4:17
    Хэрвээ маажиж болохгүй загатнаа
    там мэт санагдаж байвал
  • 4:17 - 4:19
    Данте ч мөн санал нийлнэ.
  • 4:19 - 4:22
    Италийн яруу найрагч маань
    тамын нэг хэсэгт хүмүүсийг
  • 4:22 - 4:29
    үүрдийн загатнаагаар
    шийтгэдэг талаар бичжээ.
Title:
Бидний бие яагаад загатнадаг вэ? - Эмма Брайс
Speaker:
Emma Bryce
Description:

Хичээлийг бүтнээр нь: http://ed.ted.com/lessons/why-do-we-itch-emma-bryce

Хүний бие өдөрт дунджаар 12 удаа загатнадаг байна. Бид бүгд л гэнэтийн тавгүй загатнааг мэдэрч үзсэн ч энэ нь хаанаас бий болсныг мэддэг болов уу? Үүнд хувьслын онолтой холбоотой ямар нэгэн шалтгаан бий юу? Эсвэл биднийг зүгээр л залхаахын тулд байдаг хэрэг үү? Эмма Брайс арьсны гүнд нэвтэрч нууцыг тайлбарлалаа.

Хичээлийг Эмма Брайс, анимейшнийг Сашко Даниленко

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TED-Ed
Duration:
04:44
Marla Munkh-Achit approved Mongolian subtitles for Why do we itch?
Marla Munkh-Achit edited Mongolian subtitles for Why do we itch?
Nomindari Bayaraa accepted Mongolian subtitles for Why do we itch?
Nomindari Bayaraa edited Mongolian subtitles for Why do we itch?
Marla Munkh-Achit edited Mongolian subtitles for Why do we itch?

Mongolian subtitles

Revisions