Return to Video

Шинэчлэхийг хүсч байна уу? Одоог харж сур

  • 0:01 - 0:03
    2011 оны 3 сарын 10-нд
  • 0:03 - 0:06
    Би Кэмбридж дэх MIT Медиа Лабораторид
  • 0:06 - 0:09
    багш, оюутнуудтай уулзан
  • 0:09 - 0:11
    би дараагийн захирал
  • 0:11 - 0:14
    болох хэрэгтэй эсэхийг
    зөвлөлдөж байлаа.
  • 0:14 - 0:16
    Тэр орой, шөнө дундад
  • 0:16 - 0:18
    Японы Номхон далайн эрэгт
  • 0:18 - 0:21
    9 баллын хүчтэй газар хөдлөлт болсон.
  • 0:21 - 0:23
    Гэр бүлийнхэн маань Японд байсан тул
  • 0:23 - 0:27
    энэ мэдээг сонсоод би
    гүн цочролд орсон.
  • 0:27 - 0:29
    Би мэдээ бүхнийг үзэж,
  • 0:29 - 0:32
    засгийн газрын ажилтнууд,
  • 0:32 - 0:34
    Токиогын Эрчим Хүчний
    Компаниас хийж байсан
  • 0:34 - 0:36
    хэвлэлийн хурлын мэдээг чагнан,
  • 0:36 - 0:39
    цөмийн цахилгаан станцад гарсан
    дэлбэрэлтийн талаар мэдэж авч,
  • 0:39 - 0:41
    цацраг идэвхит үүл
  • 0:41 - 0:44
    200-хан км зайтай байрлах
  • 0:44 - 0:46
    гэр лүү минь дөхөж буйг мэдсэн.
  • 0:46 - 0:51
    Телевизийнхэн бидэнд сонсохыг хүссэн
    бүхнийг минь хэлэхгүй л байлаа.
  • 0:51 - 0:53
    Би станцын реакторт
    юу болж байгаа,
  • 0:53 - 0:55
    цацраг идэвхит бодисын
    тархалт,
  • 0:55 - 0:57
    гэрийнхэнд маань аюул учирсан
    эсэхийг мэдэхийг хүссэн.
  • 0:57 - 1:00
    Иймд би хамгийн зөв гэж бодсон
    зүйлээ хийсэн:
  • 1:00 - 1:02
    Интернэтийг ашиглан
  • 1:02 - 1:04
    нөхцөл байдлыг гартаа
    авах гэж оролдсон.
  • 1:04 - 1:07
    Интернэтэд надтай адил
    юу болж буйг
  • 1:07 - 1:09
    мэдэхийг хүссэн хүмүүс
    маш их байсан тул
  • 1:09 - 1:11
    бид хамтран бүлгэм байгуулан,
  • 1:11 - 1:14
    SafeCast хэмээн нэрлэсэн.
  • 1:14 - 1:16
    Ингээд хамтдаа цацрагын
    хэмжээг тогтоон,
  • 1:16 - 1:18
    мэдээллийг бусдад түгээхээр шийдсэн.
  • 1:18 - 1:21
    Учир нь Засгийн Газар
    бидний өмнөөс
  • 1:21 - 1:23
    үүнийг хийхгүй гэдэг нь
    тодорхой байлаа.
  • 1:23 - 1:25
    Гурван жилийн дараа
  • 1:25 - 1:28
    бидэнд 16 сая тоо баримт цуглуулж,
  • 1:28 - 1:30
    өөрсдийн Гейгерийн тооцоологч
    бүтээгээд байна.
  • 1:30 - 1:33
    Үүнийг та татаж аваад,
    сүлжээнд холбох боломжтой болсон.
  • 1:33 - 1:35
    Бидний аппликэйшнг ашиглан
  • 1:35 - 1:38
    Япон болон дэлхий даяар тархсан
    цацраг идэвхит бодисуудыг мэдэж болно.
  • 1:38 - 1:40
    Бид яахын аргагүй хамгийн амжилттай
  • 1:40 - 1:43
    иргэдийн оролцоотой
    Шинжлэх ухааны төсөл болсон ба
  • 1:43 - 1:45
    цацраг идэвхижилтийн тархалтын
  • 1:45 - 1:48
    хамгийн том нээлттэй
    мэдээлийн санг бүтээсэн.
  • 1:48 - 1:52
    Хамгийн сонирхолтой нь үүнийг
    бид хэрхэн хийсэнд бий.
  • 1:52 - 1:55
    (Алга ташилт)
    Баярлалаа.
  • 1:55 - 2:00
    Хэрхэн юу хийж байгаагаа ч
    сайн ойлгоогүй сонирхогчид
  • 2:00 - 2:06
    ТББ-ууд болон Засгийн Газрын
    хийж чадаагүйг хийсэн бэ?
  • 2:06 - 2:09
    Би хувьдаа интернэтээс
    зайлшгүй хамааралтай гэнэ.
  • 2:09 - 2:12
    Зүгээр л аз дайрсан хэрэг биш.
  • 2:12 - 2:14
    Мөн бид байсан болохоор
    болсон ч юм биш.
  • 2:14 - 2:17
    Хүн бүхнийг цочроосон
    үйл явдал болсны дээр
  • 2:17 - 2:21
    интернэт гэх шинэ хэрэгслийн
    үр дүнд гарч ирсэн
  • 2:21 - 2:24
    шинэ арга замуудын үр дүн бөгөөд
  • 2:24 - 2:27
    эдгээр нь юу болох талаар
    би ярьмаар байна.
  • 2:27 - 2:32
    Тэгэхээр интернэтээс өмнө
    ямар байсныг санаж байна уу? (Инээд)
  • 2:32 - 2:34
    Үүнийг И.Ө гэж нэрлэцгээе.
  • 2:34 - 2:37
    Тэгэхээр И.Ө-д амьдрал энгийн байсан.
  • 2:37 - 2:42
    Евклид, Ньютоны үеийнхтэй адил
    таамаглахад хялбар байсан.
  • 2:42 - 2:44
    Хүмүүс ирээдүйг зөгнөхийг хичээсэн.
  • 2:44 - 2:47
    Эдийн засагчид хүртэл шүү.
  • 2:47 - 2:49
    Гэтэл интернэт үүссэн.
  • 2:49 - 2:52
    Хорвоо маш цогц,
  • 2:52 - 2:54
    маш өртөг бага бөгөөд
    хурдан болж,
  • 2:54 - 2:56
    бидний хүндэтгэн хайрладаг
  • 2:56 - 2:58
    Ньютоны хуулиуд нь
  • 2:58 - 3:00
    жирийн л нэг зүйл болж,
  • 3:00 - 3:02
    бидний тааж мэдэмгүй энэ ертөнцөөс
  • 3:02 - 3:04
    ойлгосон зүйл нь
  • 3:04 - 3:06
    амьд үлдсэн ихэнх хүмүүс
  • 3:06 - 3:09
    арай өөр төрлийн дүрмээр ажиллаж байсан ба
  • 3:09 - 3:12
    үүний тухай би ярихыг хүсч байна.
  • 3:12 - 3:14
    Санаж байгаа бол
    интернэтээс өмнө
  • 3:14 - 3:15
    бид бодитой үйлчилгээ
    нэвтрүүлэх бол
  • 3:15 - 3:17
    хамгийн эхэнд материал
  • 3:17 - 3:19
    тэгээд сүлжээний, програм хангамжийн
    давхаргыг бүтээж
  • 3:19 - 3:21
    сая доллар зарцуулан
  • 3:21 - 3:23
    дорвитой зүйл бүтээдэг байлаа.
  • 3:23 - 3:25
    Хэдэн саяын өртөгтэй үед,
    дорвитой зүйл хийе гэвэл
  • 3:25 - 3:28
    Магистрын зэрэг хамгаалан
  • 3:28 - 3:29
    төлөвлөгөө бичиж,
  • 3:29 - 3:31
    хөрөнгө оруулагчид,
    том компаниудаас санхүүжилт авч
  • 3:31 - 3:33
    зохион бүтээгч, инженерүүд хөлслөн,
  • 3:33 - 3:35
    хүссэн зүйлээ барина.
  • 3:35 - 3:39
    Энэ нь И.Ө шинэчлэлийн загвар юм.
  • 3:39 - 3:42
    Интернэт үүссэнээр
  • 3:42 - 3:44
    хамтран ажиллагааны ба
    түгээлтийн өртөг,
  • 3:44 - 3:47
    харилцааны зардал,
    Мүүрийн хуулийн хуулийн дүнд
  • 3:47 - 3:49
    инновацийн өртөг харьцуулашгүй
    бага болсон.
  • 3:49 - 3:51
    Иймд шинэ зүйл туршихад
    гарах зардал
  • 3:51 - 3:53
    бараг л 0 болсон ба
  • 3:53 - 3:55
    ингэж Гүүгл, Фэйсбүүк, Яахо үүсч,
  • 3:55 - 3:57
    хэнээс ч зөвшөөрөл аваагүй оюутнууд -
  • 3:57 - 3:58
    зөвшөөрөлгүй инноваци -
  • 3:58 - 4:00
    зөвшөөрөл, PowerPoint-гүйгээр
  • 4:00 - 4:02
    эдгээр оюутнууд зорьсноо бүтээж,
  • 4:02 - 4:03
    дараа нь мөнгөө босгон,
  • 4:03 - 4:05
    хагас дутуу бизнесийн төлөвлөгөө
    боловсруулсаар
  • 4:05 - 4:08
    магадгүй хэдэн магистр ажилд авсан.
  • 4:08 - 4:10
    Ингээд интернэт инновацийг бүтээж
  • 4:10 - 4:12
    ядаж л програмчлал,
    үйлчилгээний салбарт
  • 4:12 - 4:14
    магистрт суурилсан загвараас
  • 4:14 - 4:18
    зохион бүтээгч, инженерт суурилсан
    загвар луу шилжиж,
  • 4:18 - 4:20
    инновацийг томоохон
    институциудаас цааш,
  • 4:20 - 4:22
    оюутны байр,
    гарааны бизнес зэрэг
  • 4:22 - 4:23
    шинэ тавцангууд рүү аваачсан.
  • 4:23 - 4:26
    Ийнхүү эрх мэдэл, мөнгийг гартаа атгасан
  • 4:26 - 4:27
    залхуутай дэг жаягаас салсан.
  • 4:27 - 4:30
    Бид бүгд үүнийг мэднэ.
    Интернэтээс үүссэн гэдгийг.
  • 4:30 - 4:33
    Бусад салбаруудад мөн адил
    зүйл тохиолдсон.
  • 4:33 - 4:36
    Жишээ татая л даа.
  • 4:36 - 4:39
    Медиа лабораторид бид зөвхөн
    техник хийдэггүй.
  • 4:39 - 4:40
    Олон зүйлс бүтээдэг.
  • 4:40 - 4:42
    Биологи, техник хангамж гээд л.
  • 4:42 - 4:45
    Николас Негропонте
    "Үзүүл эсвэл үх" хэмээн
  • 4:45 - 4:47
    уламжлалт академийн арга болох
  • 4:47 - 4:49
    "Хэвлэ эсвэл мөх" гэснийг
    сөргүүлэн хэлсэн байдаг.
  • 4:49 - 4:53
    Тэрээр үзүүлэн нь нэг л ажиллахад болно.
  • 4:53 - 4:56
    учир нь бид дэлхийг өөрчлөхийн тулд
  • 4:56 - 4:57
    томоохон компаниудыг зоригжуулан
  • 4:57 - 4:59
    гайхалтай бүтээгдэхүүнүүд болох
  • 4:59 - 5:02
    Киндл, Лего зэргийг бүтээдэг.
  • 5:02 - 5:04
    Гэхдээ өнөөдөр бид
  • 5:04 - 5:07
    маш бага өртгөөр шинэ зүйлс
    бүтээх боломжтой учраас
  • 5:07 - 5:09
    би энэ уриаг өөрчлөх тухай
  • 5:09 - 5:11
    албан ёсны мэдэгдэл хийж байна.
  • 5:11 - 5:13
    Энэ нь "Дэлгэрүүл эсвэл үх"
  • 5:13 - 5:15
    Тоогдохоор зүйл бүтээх
    гэж буй бол
  • 5:15 - 5:17
    түүнийгээ бодит амьдралд
    нэврүүлэх ёстой.
  • 5:17 - 5:18
    Заримдаа том компаниуд үүнийг хийж,
  • 5:18 - 5:20
    Николас хиймэл дагуулын тухай
    ярьж болно.
  • 5:20 - 5:22
    (Алга ташилт)
  • 5:22 - 5:23
    Баярлалаа.
  • 5:23 - 5:25
    Гэхдээ бид энд өөрсдөө хүрэх ёстой.
  • 5:25 - 5:28
    Томоохон институциудаас хамаарахгүйгээр.
  • 5:28 - 5:31
    Ноднин бид сурагчдаа Шензен лүү явуулсан.
  • 5:31 - 5:33
    Тэд үйлдвэрт Шензений шинэчлэгчидтэй
  • 5:33 - 5:35
    хамт байсан нь гайхалтай туршлага болсон.
  • 5:35 - 5:36
    Тэнд юу болсон бэ гэхээр
  • 5:36 - 5:38
    анхны загвар юм уу
    PowerPoint ашиглалгүй
  • 5:38 - 5:41
    үйлдвэрлэлийн төхөөрөмжүүд дээр
    ажиллаж байлаа.
  • 5:41 - 5:43
    Тэд төхөөрөмжийг оролдон,
  • 5:43 - 5:46
    яг тухайн мөчид төхөөрөмжөө
    шинэчлэн сайжруулж байсан.
  • 5:46 - 5:48
    Үйлдвэр нь загвар бүтээгч болж,
  • 5:48 - 5:50
    загвар зохион бүтээгч нь
    үйлдвэртээ байсан.
  • 5:50 - 5:52
    Иймд яадаг вэ гэхээр
  • 5:52 - 5:54
    чи үйлдвэрийн
    тасалгаануудад
  • 5:54 - 5:56
    ийм гар утаснууд харах болно.
  • 5:56 - 5:58
    Тэгэхээр Пало Алтогын хүүхдүүд шиг
  • 5:58 - 6:00
    цахим хуудас хийхийн оронд
  • 6:00 - 6:02
    Шензений хүүхдүүд шинэ гар утас хийдэг.
  • 6:02 - 6:05
    Тэд Пало Алтогын хүүхдүүд
    цахим хуудас хийдэг шиг,
  • 6:05 - 6:07
    шинэ утас бүтээдэг ба
  • 6:07 - 6:10
    гар утасны хөгжил
    асар хурдан байдаг.
  • 6:10 - 6:12
    Тэд утас бүтээгээд
  • 6:12 - 6:14
    түүнийгээ зарчихаад,
  • 6:14 - 6:16
    бусад хүүхдийн утсыг хараад
  • 6:16 - 6:19
    илүү хэдэн мянгыг хийчихээд буцна.
  • 6:19 - 6:21
    Програм хангамж шиг биш гэж үү?
  • 6:21 - 6:23
    Хурдтай програм хангамж шиг
    сонсогдож байна.
  • 6:23 - 6:25
    А/Б туршилт, давталтууд,
  • 6:25 - 6:28
    зөвхөн програмаар л хийх боломжтой
    гэсэн зүйлсийг
  • 6:28 - 6:30
    Шензений хүүхдүүд техник дээр
    хийж байна.
  • 6:30 - 6:31
    Миний дараагийн судлаач
  • 6:31 - 6:33
    Шензенээс гарна гэж найдаж байна.
  • 6:33 - 6:34
    Таны харж байгаа зүйл бол
  • 6:34 - 6:36
    дэвшлийг шинэ шатанд гаргаж байгаа юм.
  • 6:36 - 6:38
    Бид 3D хэвлэгч гэх мэт зүйлс ярьдаг.
  • 6:38 - 6:40
    Энэ гайхалтай ч Лимортой танилц.
  • 6:40 - 6:43
    Тэд манай хайртай төгсөгчдийн нэг.
  • 6:43 - 6:47
    Самсунг Теквин машины урд зогсож байна.
  • 6:47 - 6:50
    Энэ төхөөрөмж цагт 23000 эд ангийг
  • 6:50 - 6:52
    электрон хавтанд суурилуулах чадвартай.
  • 6:52 - 6:54
    Энэ хайрцган доторх үйлдвэр юм.
  • 6:54 - 6:56
    Тэгэхээр үйлдвэр дүүрэн ажилчид
  • 6:56 - 6:58
    гараар угсардаг ажлыг
  • 6:58 - 7:00
    Нью Йоркт байгаа энэ жижиг хайрцаг
  • 7:00 - 7:01
    үр бүтээлтэйгээр,
  • 7:01 - 7:02
    Шензен лүү явахгүйгээр
  • 7:02 - 7:03
    хийх боломжтой.
  • 7:03 - 7:06
    Энэ хайрцгыг худалдаж аваад,
    үйлдвэрлэж болно.
  • 7:06 - 7:08
    Ииймээс үйлдвэрлэл, дэвшилтийн өртөг,
  • 7:08 - 7:11
    анхны загвар, түгээлт,
    техник хамгамжийн зардал
  • 7:11 - 7:12
    маш бага болж
  • 7:12 - 7:14
    дэвшилт нь шинээр төрж
  • 7:14 - 7:17
    оюутнууд, гарааны бизнесийнхэн
    үүнийг бүтээж байна.
  • 7:17 - 7:19
    Энэ саяхан болсон зүйл хэдий ч
  • 7:19 - 7:21
    асар их өөрчлөлт авчирна.
  • 7:21 - 7:23
    Яг л програм хангамжийг өөрчилсөн шиг.
  • 7:23 - 7:26
    Сорона бол ДуПонтын нэг хэсэг бөгөөд
  • 7:26 - 7:29
    эрдэнэ шишийн чихрийг полиэфир луу
  • 7:29 - 7:33
    генийн өөрчлөлтийн аргаар хувиргадаг.
  • 7:33 - 7:36
    Чулуужсан түлшний аргаас
    30% илүү үр ашигтай ба
  • 7:36 - 7:39
    байгаль орчинд илүү ээлтэй.
  • 7:39 - 7:40
    Генийн болон био инженерчлэл
  • 7:40 - 7:43
    хими, тооцоолон бодох, ой тогтоолтонд
  • 7:43 - 7:45
    цоо шинэ, маш олон боломжуудыг
  • 7:45 - 7:46
    бий болгож байна.
  • 7:46 - 7:49
    Бид маш ихийг хийнэ,
    эрүүл мэндийн салбарт,
  • 7:49 - 7:52
    мөн сандал, барилга
    зэргийг ч ургуулах болно.
  • 7:52 - 7:55
    Гол асуудал нь Соронаг бүтээхэд
    400 сая доллар,
  • 7:55 - 7:57
    7 жил зарцуулсан юм.
  • 7:57 - 8:00
    Хуучны ердийн хэмжээст компьютерийн
    үеийг санагдуулмаар.
  • 8:00 - 8:03
    Гол нь биоинженерчлэлийн
  • 8:03 - 8:05
    инновацийн өртөг мөн багасч байна.
  • 8:05 - 8:07
    Энэ бол дэлгэцийн ген эрэмбэлэгч.
  • 8:07 - 8:10
    Генийг эрэмбэлэхэд
    сая, сая доллар зарцуулдаг.
  • 8:10 - 8:12
    Харин одоо ингэж хийх боломжтой.
  • 8:12 - 8:14
    Оюутнууд дотуур байрандаа ч
    хийж болно.
  • 8:14 - 8:16
    Энэ бол Ген9 ген угсрагч.
  • 8:16 - 8:18
    Хэрвээ одоо ген хэвлэе гэвэл
  • 8:18 - 8:20
    үйлдвэрийн ажилчин гараар
  • 8:20 - 8:22
    дусаагуур ашиглан нийлүүлж
  • 8:22 - 8:24
    100 хос бүрт 1 алдаа гарч,
  • 8:24 - 8:26
    их цаг, мөнгө зарцуулдаг.
  • 8:26 - 8:28
    Энэ шинэ багаж нь
  • 8:28 - 8:30
    генийг чипэн дээр бүтээх ба
  • 8:30 - 8:32
    100-д нэг алдаа биш
  • 8:32 - 8:34
    10,000-д нэг алдаа гарна.
  • 8:34 - 8:36
    Энэ лабораторид бид
  • 8:36 - 8:39
    дэлхийн ген хэвлэлтийн хүчин чадал болох
  • 8:39 - 8:41
    200 саяыг хосыг үйлдвэрлэх боломжтой.
  • 8:41 - 8:43
    Энэ нь бид
  • 8:43 - 8:45
    хүлээн авагч радиогоос
  • 8:45 - 8:47
    Пентиум луу шилжсэнтэй адил.
  • 8:47 - 8:50
    Энэ нь биоинженерчлэлийн
    Пентиум нь болох ба
  • 8:50 - 8:53
    биоинженерчлэлийг
    дотуур байр, гарааны бизнес рүү
  • 8:53 - 8:55

    шилжүүлж байгаа юм.
  • 8:55 - 8:57
    Тэгэхээр шинэчлэл нь
    програм болон техник хангамж
  • 8:57 - 8:59
    мөн биоинженерчлэлд гарч байна.
  • 8:59 - 9:02
    Энэ бол инновацийг харах
    цоо шинэ үзэл юм.
  • 9:02 - 9:05
    Энэ инноваци багаас эхэлдэг,
    ардчилсан зарчимтай ба
  • 9:05 - 9:07
    замбараагүй, хянахад хэцүү.
  • 9:07 - 9:09
    Муу биш, гэхдээ тун өөр.
  • 9:09 - 9:11
    Бидний уламжлалт дүрмүүдийг
  • 9:11 - 9:13
    институциуд дагахаа
    больсон бөгөөд
  • 9:13 - 9:15
    одоо голдуу
  • 9:15 - 9:17
    өөр дүрмээр ажилладаг.
  • 9:18 - 9:20
    Миний дуртай зарчим бол татах хүч.
  • 9:20 - 9:22
    Нөөц бололцоогоо
    нэг цэгт төвлөрүүлэн
  • 9:22 - 9:24
    бүхнийг хянах гэхийн оронд
  • 9:24 - 9:26
    хэрэгтэй үедээ сүлжээнээс
  • 9:26 - 9:28
    хуримтлуулах нь илүү дээр юм.
  • 9:28 - 9:30
    SafeCast-н энэ жишээнд
  • 9:30 - 9:32
    газар хөдлөлт болох үед
    би юу ч мэдээгүй байсан ч
  • 9:32 - 9:35
    ХакерСпейсийн
    зохион байгуулагч Шон,
  • 9:35 - 9:37
    техник хангамжийн хакер,
    манай анхны
  • 9:37 - 9:40
    Гейгерийн тооцоологчийг бүтээсэн
    Петер болон
  • 9:40 - 9:45
    3 милийн арлын ослын дараа тэдний
    хяналтын системийг бүтээсэн
  • 9:45 - 9:46
    Дэн нарыг цуглуулж чадсан.
  • 9:46 - 9:49
    Өмнө нь олж чадахааргүй байсан хүмүүсээ
  • 9:49 - 9:53
    яг амжиж хүрээллээсээ
    олж чадсан нь сайн болсон.
  • 9:53 - 9:55
    Би 3 удаа сургуулиа хаясан.
  • 9:55 - 9:57
    Иймээс боловсролоос илүү суралцах нь
  • 9:57 - 9:58
    надад маш чухал,
  • 9:58 - 10:01
    гэхдээ минийхээр боловсрол бол
    хүмүүсийн чамд өгдөг зүйл
  • 10:01 - 10:03
    харин суралцах нь
    чиний өөрийн хийх зүйл юм.
  • 10:03 - 10:06
    (Алга ташилт)
  • 10:07 - 10:10
    Нэг талыг хэт барьсан
    санагдах байх гэхдээ
  • 10:10 - 10:13
    тэд чамайг гарч тоглуулахаас өмнө
  • 10:13 - 10:16
    нэвтэрхий толийг бүтнээр нь
    цээжлүүлэх гэдэг.
  • 10:16 - 10:19
    Гэтэл миний утсанд
    Википедиа байна шүү дээ.
  • 10:19 - 10:21
    Тэд чамайг уулын оройд
  • 10:21 - 10:23
    2 номерийн харандаанаас өөр зүйлгүй
  • 10:23 - 10:26
    яахаа мэдэхгүй зогсож байх мэтээр
    төсөөлдөг.
  • 10:26 - 10:29
    Гэтэл үнэндээ чи үргэлж холбоотой,
  • 10:29 - 10:30
    үргэлж найзуудтай,
  • 10:30 - 10:32
    хүссэн үедээ Википедиа
    харах боломжтой байна.
  • 10:32 - 10:35
    Сурах хэрэгтэй ганц зүйл нь
    хэрхэн суралцах вэ гэдэг юм.
  • 10:36 - 10:38
    SafeCast-н жишээнд анхлан суралцагчид
  • 10:38 - 10:40
    анх гурван жилийн өмнө эхлэхэд
  • 10:40 - 10:44
    бид багаараа
    ямар ч байгууллагаас илүү
  • 10:44 - 10:48
    мэдээллийг боловсруулж,
    түгээж чадснаар
  • 10:48 - 10:51
    иргэдийн шинжлэх ухааныг бүтээсэн.
  • 10:51 - 10:53
    Газрын зургаас илүү луужин.
  • 10:53 - 10:58
    Төлөвлөгөө бичих, зураглах нь
    өртөг өндөртэй ч
  • 10:58 - 11:02
    тэр болгон, зөв мөн хэрэгтэй
    зам байдаггүй.
  • 11:02 - 11:05
    Safecast-д бид тоо баримт
    цуглуулах ба
  • 11:05 - 11:07
    нийтлэх хэрэгтэй гэдгийг
    мэдэж байсан.
  • 11:07 - 11:10
    Нарийн төлөвлөгөө гаргахын оронд
  • 11:10 - 11:13
    Гейгерийн тооцоологч авцгаая гэсэн.
  • 11:13 - 11:14
    Гэтэл дуусчихсан.
  • 11:14 - 11:17
    Тэгвэл өөрсдөө бүтээцгээе.
    Хангалттай мэдрэгч байхгүй.
  • 11:17 - 11:19
    Тэгвэл бид гар утасны
    тооцоологч бүтээж болно.
  • 11:19 - 11:21
    Бид машинаар явж сайн дурынхныг олно.
  • 11:21 - 11:23
    Мөнгө байхгүй. Kickstarter хийе.
  • 11:23 - 11:25
    Бид бүгдийг төлөвлөж чадахааргүй байсан,
  • 11:25 - 11:27
    гэхдээ луужингийн чиг хүчтэй байсан учир
  • 11:27 - 11:29
    бид хүссэн газартаа хүрсэн.
  • 11:29 - 11:31
    Энэ хурдан програм хөгжүүлэлттэй төстэй ба
  • 11:31 - 11:34
    энэхүү луужингийн санаа маш чухал.
  • 11:34 - 11:36
    Тэгэхээр сайн мэдээ нь
  • 11:36 - 11:39
    хэдий дэлхий ертөнц
    маш төвөгтэй хэдий ч
  • 11:39 - 11:41
    хийх ёстой зүйл нь маш энгийн.
  • 11:42 - 11:43
    Бүх зүйлийг төлөвлөж,
  • 11:43 - 11:46
    бүрдүүлэх, бэлтгэлтэй байх
    гэсэн ойлголтоос
  • 11:46 - 11:49
    салах хэрэгтэй гэж бодож байна.
  • 11:49 - 11:51
    Харин холбоотой байх,
  • 11:51 - 11:53
    үргэлж суралцах,
  • 11:53 - 11:55
    маш соргог, цаг үеэс
    хоцрохгүй байхад
  • 11:55 - 11:57
    анхаарах хэрэгтэй.
  • 11:57 - 12:00
    Иймээс би "футурист" гэдэг үгэнд дургүй.
  • 12:00 - 12:03
    Бид "одоочид" байх хэрэгтэй
    гэж бодож байна.
  • 12:03 - 12:05
    (Инээд)
  • 12:05 - 12:07
    Яг одоогийнх шигээ.
  • 12:07 - 12:09
    Баярлалаа.
  • 12:09 - 12:13
    (Алга ташилт)
Title:
Шинэчлэхийг хүсч байна уу? Одоог харж сур
Speaker:
Жой Ито
Description:

"Интернэтээс өмнө ямар байсныг санаж байна уу? Хүмүүс ирээдүйг зөгнөхийг оролддог байсныг?" хэмээх асуултаар Жой Ито энэхүү сонирхолтой илтгэлээ эхэлсэн юм. Энэхүү илтгэлдээ MIT Media Lab-ын ахлах Жой ирээдүйн зөгнөлүүдийг орхиод одоог бүтээх шинэ аргыг танилцуулж байна: санаа чинь зөв эсэхийг батлах нотолгоо, зөвшөөрлийг хүлээлгүйгээр түргэн шуурхай сайжруулан бүтээх. Энэхүү аргачлалыг орчин үеийн зах зээлд шинээр гарч ирж буй төслүүдэд ашиглах болсон бөгөөд бидэнд илүү нээлттэй, орчин тойрны зүйлдээ илүү соргог байх боломжийг олгож байна. Ирээдүйг биш одоог харж сур.

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TEDTalks
Duration:
12:31

Mongolian subtitles

Revisions