Return to Video

Глютен яагаад асуудал вэ? - Виллиам Д. Чей

  • 0:07 - 0:11
    Магадгүй та "глютен агуулаагүй"
    гэсэн шошгыг хүнсний бүтээгдэхүүн,
  • 0:11 - 0:16
    хоолны цэс, шампунийн сав,
    байрны зар эсвэл цамцны шошго
  • 0:16 - 0:21
    алх эсвэл нуруун дээрх шивээс
    эсвэл найзынхаа намтраас харсан байх.
  • 0:21 - 0:25
    Хэн нэгэн танд глютенээс
    ангижирсан талаараа ярьж эхэлвэл
  • 0:25 - 0:27
    та эдгээр асуултыг асуувал
  • 0:27 - 0:30
    зүгээр л сүүлийн үеийн
    хоолны дэглэм дагах биш
  • 0:30 - 0:35
    ухаалгаар хүнсний
    сонголтоо хийж буй
  • 0:35 - 0:39
    талаарх хариултууд байх болно.
  • 0:39 - 0:41
    Глютен буюу цавуулаг гэж юу вэ?
  • 0:41 - 0:44
    Цавуулаг нь глиадин ба
    глютенин хэмээх хоёр
  • 0:44 - 0:48
    уусдаггүй уургийн нийлмэл юм.
  • 0:48 - 0:50
    Цавуулаг юунд агуулагддаг вэ?
  • 0:50 - 0:56
    Глютен нь улаан буудай, хөх тариа,
    арвай зэрэг үр тарианд агуулагддаг.
  • 0:56 - 1:00
    Хүн төрөлхтний түүхийн өнгөрсөн хагаст
    глютен юу хийж байсан болоод
  • 1:00 - 1:03
    яагаад бид гэнэт үүнийг анхаарах болов?
  • 1:03 - 1:07
    Глютен нь гурилын наалдамхай
    чанарыг бий болгодог бөгөөд
  • 1:07 - 1:11
    буудайн гурилаар хийсэн талх,
    гоймон зэргийн зажилбартай
  • 1:11 - 1:13
    хэсгийг бүрдүүлдэг.
  • 1:13 - 1:15
    Зарим хүнд эдгээр хүнс
    таардаггүй нь
  • 1:15 - 1:21
    буудайн харшил, целиак өвчин,
    глютений мэдрэгшлээс болдог.
  • 1:21 - 1:24
    Буудайн харшил нь хүний дархлааны систем
  • 1:24 - 1:26
    буудайн уурагт харшилж,
  • 1:26 - 1:30
    хөнгөн хариу үйлдэл үзүүлэх,
    ховор тохиолдолд
  • 1:30 - 1:33
    анафилакс хэмээх аюултай
    хариу үйлдэл үзүүлдэг
  • 1:33 - 1:37
    ховор төрлийн өвчин юм.
  • 1:37 - 1:40
    Целиак нь удамшдаг бөгөөд
  • 1:40 - 1:42
    глютен агуулсан хүнс хэрэглэвэл
  • 1:42 - 1:47
    нарийн гэдсийг шархлуулж,
    гэмтээдэг өвчин юм.
  • 1:47 - 1:50
    Энэ нь гэдэсний үйл ажиллагааг доголдуулж,
  • 1:50 - 1:54
    гэдэс өвдөх, дүүрэх, унгах,
    гүйлгэх,
  • 1:54 - 1:59
    жин хаях, арьсны тууралт,
    ясны өвчин, төмрийн дутагдал,
  • 1:59 - 2:06
    өсөлт зогсох, үргүйдэл, ядаргаа,
    сэтгэл гутрал зэргийг үүсгэдэг.
  • 2:06 - 2:09
    Эмчлэхгүй аваас целиак нь
  • 2:09 - 2:12
    хорт хавдар үүсгэх
    эрсдэл дагуулдаг.
  • 2:12 - 2:18
    АНУ-д целиак өвчин 100-200 хүн тутамд
    нэг тохиолддог.
  • 2:18 - 2:21
    Цусны шинжилгээгээр байж
    болзошгүй нь тогтоогдвол
  • 2:21 - 2:24
    биопси буюу эдийн шинжилгээгээр
    өвчнийг оношилдог.
  • 2:24 - 2:28
    Хамгийн үр дүнтэй эмчилгээ нь
    глютенийг хориглох ба
  • 2:28 - 2:31
    гэдэсний шархийг эдгээж,
    шинж тэмдгийг бууруулдаг.
  • 2:31 - 2:35
    Зарим хүмүүс целиак өвчин эсвэл
    буудайн харшилгүй хэдий ч
  • 2:35 - 2:39
    цавуулагтай хүнс хэрэглэсэн үед
    эдгээртэй ижил шинж тэмдэг илэрдэг.
  • 2:39 - 2:43
    Энэ хүмүүс нь целиакын бус
    глютений мэдрэгшилтэй юм.
  • 2:43 - 2:45
    Тэдэнд гэдэс өвдөх, ядаргаа,
    толгой эргэх
  • 2:45 - 2:51
    үений өвчин, арьсны тууралт
    зэрэг шинж тэмдэг илэрдэг.
  • 2:51 - 2:54
    Глютенгүй хооллолт ихэвчлэн
    шинж тэмдгийг намдаадаг.
  • 2:54 - 2:59
    Тэгвэл глютений мэдрэгшил
    хэр олон хүнд байдаг вэ?
  • 2:59 - 3:04
    Нийт хүн амын хэдэн хувь
    глютенд мэдрэг нь тодорхойгүй ч
  • 3:04 - 3:08
    буудайн харшил, целиак өвчнөөс
    хавьгүй түгээмэл.
  • 3:08 - 3:11
    Онош нь шинж тэмдгүүд болон
    буудайн харшил,
  • 3:11 - 3:14
    целиак өвчин байхгүй мөн
    глютенгүй хооллолт тохирч буй
  • 3:14 - 3:18
    эсэхээс хамааран тогтоогддог.
  • 3:18 - 3:20
    Яг баттай цус, эдийн шинжилгээ байхгүй нь
  • 3:20 - 3:25
    глютений мэдрэгшил дан өвчин биш
  • 3:25 - 3:28
    өөр өөр учир шалтгаантайгаас болдог.
  • 3:28 - 3:30
    Жишээ нь глютен нарийн гэдэсний
  • 3:30 - 3:33
    дархлааг идэвхжүүлэх эсвэл
  • 3:33 - 3:36
    шингэн алдуулдаг байж болно.
  • 3:36 - 3:39
    Гэвч заримдаа глютенд мэдрэг гэж
    өөрийгөө бодсон хүмүүс
  • 3:39 - 3:42
    буудайн уураг биш
  • 3:42 - 3:46
    буудай болон зарим хүнсэнд агуулагддаг
    фруктан хэмээх сахарт мэдрэг байх нь бий.
  • 3:46 - 3:50
    Хүний гэдэс фруктаныг
    задалж эсвэл шингээж чадахгүй учир
  • 3:50 - 3:53
    фруктан бүдүүн гэдсэнд хүрч,
  • 3:53 - 3:56
    бактеритай исэлдэж
  • 3:56 - 3:59
    богино хэлхээт тосны хүчил,
    болон хийг үүсгэдэг.
  • 3:59 - 4:04
    Энэ нь зарим хүмүүст гэдэсний
    эвгүй шинж тэмдэг үүсгэнэ.
  • 4:04 - 4:10
    Өөр нэг боломжит шалтгаан нь
    носебо нөлөө юм.
  • 4:10 - 4:13
    Энэ нь хүн өөрөө асуудалтай гэж итгэснээс
  • 4:13 - 4:16
    асуудал үүсэхийг хэлдэг.
  • 4:16 - 4:22
    Энэ нь илүү танигдсан пласебо нөлөөний
    эсрэг үзэгдэл юм.
  • 4:22 - 4:25
    Хэвлэлээр глютенийг муугаар
    харуулах нь
  • 4:25 - 4:27
    зарим хүмүүсийг глютенд мэдрэг
  • 4:27 - 4:31
    гэж өөрийгөө бодоход хүргэж болно.
  • 4:31 - 4:33
    Эдгээр олон шалтгаанаас
  • 4:33 - 4:35
    хүмүүс буудай болон үр тариа
    хэрэглэхэд гардаг асуудал нь
  • 4:35 - 4:39
    зөвхөн глютенээс болдоггүй нь
    харагдаж байна.
  • 4:39 - 4:43
    Иймд целиакын бус глютений
    мэдрэгшлийг
  • 4:43 - 4:46
    буудайд тэсвэргүй гэх нь илүү
    зохистой байж мэднэ.
  • 4:46 - 4:50
    Иймд хүмүүст глютенгүй хооллодог
    гэхийн оронд
  • 4:50 - 4:54
    буудайн харшилтай гэвэл
  • 4:54 - 4:57
    энэ талаар бид одоогийнх шиг их
    сонсох болов уу?
Title:
Глютен яагаад асуудал вэ? - Виллиам Д. Чей
Description:

Хичээлийг бүтнээр нь үзэх: http://ed.ted.com/lessons/what-s-the-big-deal-with-gluten-william-d-chey

Сүүлийн хэдэн жилд ресторанд орсон бол цэсэн дээр "глютенгүй" гэсэн бичгийг хаа нэгтээ харсан байх. Гэхдээ глютен гэж яг юу вэ? Яагаад зарим хүмүүс үүнийг боловсруулж чаддаггүй юм бол? Яагаад зөвхөн сүүлийн үед л энэ талаар ярих болов? Виллиам Д. Чей целиак өвчин, буудайн харшил, глютений мэдрэгшил зэргийг талаарх баримтуудыг дэлгэлээ.

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TED-Ed
Duration:
05:18

Mongolian subtitles

Revisions