Return to Video

Дэлхийн орон бүрээс ном уншсан нэг жил

  • 0:01 - 0:04
    Аливаа хүний номын тавиурыг хараад
  • 0:04 - 0:06
    тэр хүн ямар хүн бэ гэдгийг
    мэдэж болно гэлцдэг.
  • 0:08 - 0:10
    Миний номын тавиур юу гэх бол?
  • 0:10 - 0:14
    Би энэ асуултыг хэдэн жилийн өмнө
    өөрөөсөө асуухад
  • 0:14 - 0:16
    надад үнэхээр нэгийг бодогдуулсан.
  • 0:17 - 0:20
    Би уг нь өөрийгөө бас ч үгүй соёлтой,
  • 0:20 - 0:23
    юм үзэж нүд тайлсан хүн гэж боддог байлаа.
  • 0:23 - 0:26
    Гэтэл миний номнууд
    арай л өөр зүйл хэлэх шиг.
  • 0:26 - 0:28
    Тэдгээрийн ихэнхийг нь
  • 0:28 - 0:31
    Англи эсвэл Хойд Америкийн
    зохиолчид бичсэн,
  • 0:31 - 0:34
    орчуулгын ном бараг огт үгүй байсан.
  • 0:34 - 0:38
    Өөрийн унших зуршилд байсан
    энэ том соёлын ангалыг олж хараад
  • 0:38 - 0:40
    би их цочирдсон.
  • 0:40 - 0:44
    Бодох тусам дэндүү харамсалтай
    санагдаж байлаа.
  • 0:44 - 0:47
    Англи хэлээс бусад
    хэл дээр бичдэг зохиолчдын
  • 0:47 - 0:50
    маш олон гайхалтай бүтээл
    байж л таараа шүү дээ.
  • 0:50 - 0:53
    Тэгээд миний уншлагын зуршлаас болоод
  • 0:53 - 0:57
    тэдгээрийг би хэзээ ч уншихгүй гэдэг
    үнэхээр харамсалтай санагдсан.
  • 0:57 - 0:59
    Ингээд би өөрийгөө дэлхийн
    олон орны зохиол унших
  • 0:59 - 1:02
    эрчимжүүлсэн сургалтанд
    хамруулахаар боллоо.
  • 1:03 - 1:06
    2012 он Англи орны хувьд их л олон улсын
    шинж чанартай жил болохоор байлаа.
  • 1:06 - 1:08
    Тэр жил Лондогийн Олимп болсон.
  • 1:08 - 1:14
    Би энэ хугацааг дэлхийн орон бүрийн
    зохиол, түүвэр өгүүллэг,
  • 1:14 - 1:19
    намтар, тууж уншихад
    зориулахаар шийдлээ.
  • 1:21 - 1:22
    Би энэ зорилгодоо
    хүрч чадсан.
  • 1:22 - 1:24
    Энэ маш гайхалтай
    дурсамж байсан ба
  • 1:24 - 1:26
    би их зүйл сурч мэдсэн,
  • 1:26 - 1:28
    бас олон сайхан харилцааг үүсгэсэн.
  • 1:28 - 1:30
    Өнөөдөр би эдгээрийг та нартай
    хуваалцмаар байна.
  • 1:30 - 1:33
    Гэхдээ анх маш энгийн асуудлуудтай
    тулгарсан л даа.
  • 1:34 - 1:37
    Дэлхийн орон бүрийг жагсаасан
  • 1:37 - 1:41
    олон өөр жагсаалтын учрыг нь олоод,
  • 1:41 - 1:44
    тэдгээрээс НҮБ-ын жагсаалтыг
    өөртөө ашиглахаар сонгон
  • 1:44 - 1:46
    дээр нь Тайвань улсыг нэмээд,
  • 1:46 - 1:49
    нийт 196 оронтой болов оо.
  • 1:49 - 1:51
    7 хоногт 5 өдөр ажиллангаа
  • 1:51 - 1:54
    номоо унших, түүнийхээ тухай
    бичих хуваариа
  • 1:54 - 1:56
    7 хоногт 4 ном гэж тооцоолоод
  • 1:56 - 1:59
    хамгийн сүүлд нь бүх орноос
  • 1:59 - 2:01
    англи хэл дээр бичигдсэн номыг
  • 2:01 - 2:03
    олж чадахгүй байх гэдгээ ойлгосон.
  • 2:05 - 2:08
    Англи улсад жил бүр
    хэвлэгддэг ном зохиолын
  • 2:08 - 2:11
    зөвхөн 4.5 орчим хувь нь
    орчуулгынх байдаг.
  • 2:11 - 2:15
    Энэ тоо англи хэлээр ярьдаг
    ихэнх орны хувьд бараг л ижил.
  • 2:15 - 2:18
    Гэтэл бусад оронд
  • 2:18 - 2:20
    орчуулгын номны хэвлэл давамгайлдаг.
  • 2:21 - 2:24
    4.5 хувь гэдэг өөрөө маш бага үзүүлэлт ч
  • 2:24 - 2:27
    үүний цаана эдгээр орчуулгын номнууд нь
  • 2:27 - 2:30
    хэвлэлийн бизнес хөгжсөн,
  • 2:30 - 2:33
    тэдгээр номыг англи ном хэвлэлийн газарт
    зарахаар бэлтгэгдсэн
  • 2:33 - 2:37
    олон мэргэжилтэнтэй улс орных байдаг
    гэдгийг санах хэрэгтэй.
  • 2:38 - 2:42
    Жишээлбэл, Англи улсад
    франц хэлнээс орчуулсан ном
  • 2:42 - 2:44
    жилдээ 100 гаруй хэвлэгддэг бол
  • 2:44 - 2:49
    тэдгээрийн ихэнх нь Франц эсвэл
    Швецарь гэх мэт улсаас гаралтай байдаг.
  • 2:49 - 2:52
    Харин францаар ярьдаг
    Африкийн орнуудын хувьд
  • 2:52 - 2:54
    бараг л хэзээ ч үзэгдэж харагддаггүй.
  • 2:54 - 2:58
    Ийм ч учраас англи хэл дээрх ном зохиол
  • 2:58 - 3:02
    маш бага эсвэл огт байхгүй
    улс орнууд зөндөө байдаг.
  • 3:03 - 3:06
    Дэлхий дээр хэвлэлд хамгийн их
    ашиглагддаг хэл дээрх
  • 3:06 - 3:09
    ном уншдаг хүмүүст
    тэдний бүтээл үл үзэгдсэн хэвээр байдаг.
  • 3:10 - 3:12
    Гэхдээ орон бүрээс ном
    уншихыг оролдоход
  • 3:12 - 3:14
    надад тулгарсан хамгийн том
    бэрхшээл бол
  • 3:14 - 3:17
    би хаанаас нь эхлэхээ мэдэхгүй байлаа.
  • 3:17 - 3:20
    Амьдралдаа дандаа англи
  • 3:20 - 3:22
    эсвэл хойд америкийн ном уншиж
    өнгөрүүлсний хувьд
  • 3:22 - 3:26
    бусад орноос яаж ном хайж олох тухай
  • 3:26 - 3:29
    би юу ч мэддэггүй байсан.
  • 3:29 - 3:32
    Би Свазиландаас гаралтай түүхийг
    хаанаас яаж олохыг мэдэхгүй.
  • 3:32 - 3:35
    Би Намибын ганц ч сайн зохиол мэдэхгүй.
  • 3:35 - 3:37
    Үүнийг нуухын аргагүй байсан:
  • 3:37 - 3:40
    уран зохиолын хувьд би гадныханд дургүй
    ксенофоб байлаа.
  • 3:41 - 3:43
    Тэгээд би яаж дэлхийг унших болж байна?
  • 3:44 - 3:46
    Би бусдаас тусламж хүсэхээр болсон.
  • 3:46 - 3:49
    Ингээд 2011 оны 10 сард
    энэ блогоо бүртгүүлсэн:
  • 3:49 - 3:51
    ayearofreadingtheworld.com,
  • 3:51 - 3:53
    Тэгээд онлайнаар
    хүсэлтээ бичиж үлдээв.
  • 3:54 - 3:55
    Өөрийгөө танилцуулаад
  • 3:55 - 3:58
    миний уншлага ямар
    дутуу дулимаг байсныг хэлж
  • 3:58 - 4:00
    хүмүүсээс дэлхийн бусад орны
  • 4:00 - 4:03
    ном санал болгож
    захидал үлдээхийг гуйсан.
  • 4:04 - 4:08
    Үүнийг хэн нэгэн сонирхох эсэхийг
    би сайн мэдэхгүй байсан.
  • 4:08 - 4:11
    Гэвч намайг бичиж үлдээсний дараа
    хэдхэн цагийн дотор
  • 4:11 - 4:14
    хүмүүс надтай холбогдож эхэлсэн.
  • 4:14 - 4:16
    Эхлээд зөвхөн гэр бүл, найз нөхөд байлаа.
  • 4:16 - 4:18
    Дараа нь найзын найз нар.
  • 4:18 - 4:21
    Удалгүй танихгүй хүмүүс хүртэл холбогдсон.
  • 4:21 - 4:24
    Тэр хүсэлтийг бичээд 4 хоносны дараа
  • 4:24 - 4:28
    Куала Лумпур дахь Рафида хэмээх
    нэгэн эмэгтэйгээс захидал авлаа.
  • 4:28 - 4:31
    Түүнд миний юу хийх гэж байгаа таалагдаж,
  • 4:31 - 4:34
    тэндхийн англи хэл дээрх
    номын дэлгүүрээсээ
  • 4:34 - 4:37
    малайз ном аваад
    над руу явуулж болох уу гэсэн байсан.
  • 4:38 - 4:40
    Би дуртайя зөвшөөрч
  • 4:40 - 4:41
    хэдэн долоо хоногийн дараа
  • 4:41 - 4:46
    надад шуудангаар Рафидагийн сонгосон
    нэг биш хоёр ном ирсэн:
  • 4:47 - 4:50
    нэг нь Малайз ном,
  • 4:51 - 4:55
    нөгөө нь Сингапураас
    сонгосон ном байлаа.
  • 4:56 - 4:59
    Тухайн үед би их гайхсан л даа.
  • 4:59 - 5:02
    Хэзээ ч уулзахгүй байж магадгүй
    нэгэндээ туслахын тулд
  • 5:02 - 5:04
    тэртээ 10,000 км-ийн цаанаас танихгүй хүн
  • 5:04 - 5:06
    ингэж их сэтгэл гарган ном явуулна гэдэгт.
  • 5:07 - 5:11
    Гэхдээ Рафидагийн сайхан сэтгэлийн жишээ
    тэр жилдээ давтагдсаар л байсан.
  • 5:11 - 5:15
    Хүмүүс надад туслахын тулд дахин дахин
    сэтгэл гаргасаар л байлаа.
  • 5:15 - 5:18
    Зарим нь миний өмнөөс судалж,
  • 5:18 - 5:21
    зарим нь ажил хэргээр эсвэл
    амралтаар явж байхдаа
  • 5:21 - 5:23
    номын дэлгүүрийг
    цаг гарган зорьж байсан.
  • 5:24 - 5:27
    Эцэст нь хэрвээ та дэлхийг
    уншихыг хүсвэл,
  • 5:27 - 5:30
    бас үүнд нээлттэйгээр хандаж чадвал
  • 5:30 - 5:32
    дэлхий чамд туслах болно.
  • 5:33 - 5:35
    Англи хэл дээр хэвлэгдсэн ном
  • 5:35 - 5:38
    харьцангүй бага эсвэл
    огт байхгүй орнуудын хувьд
  • 5:38 - 5:40
    хүмүүс бүр ч илүү
    сэтгэл гаргаж байсан.
  • 5:41 - 5:44
    Номнууд их сонирхолтой
    эх сурвалжаас гарч ирж байлаа.
  • 5:45 - 5:48
    Жишээлбэл Панамаас уншсан номыг маань
  • 5:48 - 5:51
    Твиттер дээр Панамын сувагтай
    ярьж байхад санал болгосон.
  • 5:51 - 5:55
    Тийм ээ, Панамын суваг Твиттер хаягтай.
  • 5:56 - 5:58
    Тэгээд төслийнхөө тухай түүнд жиргэхэд
  • 5:58 - 6:01
    тэр надад Панамын зохиолч
  • 6:01 - 6:04
    Хуан Дэвид Морганы номыг
    олж уншихыг санал болгосон.
  • 6:05 - 6:07
    Би Морганы цахим хуудсыг олоод
    захиа бичихдээ
  • 6:07 - 6:10
    түүний испани хэл дээрх зохиолуудаас
  • 6:10 - 6:12
    англи руу орчуулагдсан эсэхийг асуулаа.
  • 6:12 - 6:15
    Хариуд нь тэр аль ч ном нь
    хараахан хэвлэгдээгүй байгаа ч
  • 6:15 - 6:17
    түүний "Алтан Хүлэг" зохиолын
  • 6:17 - 6:19
    хэвлэгдээгүй орчуулга байгаа гэсэн.
  • 6:20 - 6:21
    Түүнийгээ надруу явуулж
  • 6:21 - 6:24
    тэр номыг англи хэл дээр уншсан хүмүүсийн
  • 6:24 - 6:26
    хамгийн анхных нь би болсон.
  • 6:27 - 6:30
    Ингэж бүтээлээсээ надтай
    хуваалцсан зохиолч нь
  • 6:30 - 6:32
    ганцхан Морган биш.
  • 6:32 - 6:34
    Шведээс эхлээд Палау хүртэл
  • 6:34 - 6:37
    бие даан гаргасан ном
    болон хэвлэлийн эхээ
  • 6:37 - 6:40
    зохиолч, орчуулагчид
    над руу явуулж байлаа.
  • 6:40 - 6:42
    Тэдгээр нь англи хэл дээрх
    хэвлэлийн компаний аваагүй
  • 6:42 - 6:44
    эсвэл олдохоо байсан номнууд байсан.
  • 6:45 - 6:49
    Энэ нь гайхалтай төсөөллийн ертөнцийг
    таньж мэдэх боломжийг надад олгосон.
  • 6:50 - 6:51
    Жишээ нь би 19-р зуунд
  • 6:51 - 6:55
    Португалчуудын эсрэг
    хөдөлгөөнийг удирдсан
  • 6:55 - 6:58
    Өмнөд Африкийн Гүнгүнанэ хааны тухай,
  • 6:59 - 7:02
    Туркменистаны Каспийн далайн
    эргийн тосгон дах
  • 7:02 - 7:05
    гэрлэлтийн дэг ёсны тухай уншиж,
  • 7:07 - 7:10
    Бриджет Жонсын Кувайт
    хувилбартай танилцсан.
  • 7:10 - 7:12
    (Инээд)
  • 7:13 - 7:17
    Бас Анголын модон дээрх
    секс үдэшлэгийн тухай уншсан.
  • 7:21 - 7:23
    Гэхдээ надад дэлхийг уншуулахын тулд
  • 7:23 - 7:25
    хүмүүсийн хэр их сэтгэл гаргаж байгаагийн
  • 7:25 - 7:27
    хамгийн гайхалтай жишээ нь
  • 7:27 - 7:30
    аяллын минь төгсгөлд гарч ирсэн.
  • 7:30 - 7:34
    Тухайн үед португал хэлээр ярьдаг
    Африкын арлын Сан-Томе Присипи орноос
  • 7:34 - 7:37
    нэгэн ном авах гэж би хичээж байлаа.
  • 7:37 - 7:40
    Хэдэн сарын турш тэрхүү орноос
  • 7:40 - 7:44
    англи хэл дээр орчуулагдсан ном олох гэж
    бүхий л аргыг хэрэглэсний дараа
  • 7:44 - 7:47
    надад үлдсэн сүүлийн арга нь
  • 7:47 - 7:50
    хэн нэгнээр орчуулуулах байлаа.
  • 7:50 - 7:52
    Би ч үүнд нээх их найдсангүй,
  • 7:52 - 7:54
    хэн нэгэн үүнд цаг заваа зарцуулж
  • 7:54 - 7:57
    надад туслах болов уу даа
    гэж эргэлзэж байсан.
  • 7:58 - 8:00
    Гэтэл португал хэлтэй хүмүүст зориулан
  • 8:00 - 8:04
    Twitter, Facebook-т зарлал байршуулаад
    7 хоногийн дотор л
  • 8:04 - 8:07
    бүгдийг нь оролцуулж боломгүй
    олон хүн надад хандсан.
  • 8:07 - 8:12
    Тэдний дунд Нобелийн шагналтан
    Жозе Сарамагогийн бүтээлийг орчуулсан,
  • 8:12 - 8:17
    салбартаа тэргүүлэгч
    Маргарет Жулл Коста хүртэл байсан.
  • 8:18 - 8:20
    9 сайн дурын орчуулагчтай
    болсны дараа
  • 8:20 - 8:23
    нэгэн Сан-Томе арлын зохиолчийн бүтээлээс
  • 8:23 - 8:26
    онлайнаар аль болох олон хувь
    авч болох номыг олсон.
  • 8:26 - 8:27
    Энд нэг хувь нь байна.
  • 8:27 - 8:31
    Ингээд би орчуулагч нартаа
    нэг нэг хувийг явуулсан.
  • 8:31 - 8:34
    Тэд энэхүү түүвэр зохиолоос
    хэд хэдэн богино өгүүллэг аваад
  • 8:34 - 8:38
    хэлсэн амандаа хүрч надад
    орчуулгаа эргээд явуулсан.
  • 8:38 - 8:41
    6 долоо хоногийн дараа гэхэд л
    тэр номыг бүхлээр унших боломжтой болсон.
  • 8:42 - 8:47
    Дэлхийг унших нэг жилийн явцад надад
    байнга тохиолдож байсан шиг яг энэ үед
  • 8:47 - 8:51
    мэдэхгүй байх бас өөрийн сул талаа
    бүрэн хүлээн зөвшөөрөх нь
  • 8:51 - 8:53
    миний хамгийн том боломж болж хувирсан.
  • 8:54 - 8:56
    Сан-Томе Присипигийн хувьд
  • 8:56 - 8:59
    энэ бол шинэ зүйл сурах эсвэл
  • 9:00 - 9:02
    зохиолын түүврийг шинээр олж нээхээс гадна
  • 9:02 - 9:05
    бүлэг хүмүүсийг нэгтгэж
  • 9:05 - 9:08
    хамтарсан бүтээлч үйлсийг
    эхлүүлэх боломж байлаа.
  • 9:09 - 9:13
    Миний сул тал төслийн маань
    давуу тал болсон.
  • 9:14 - 9:17
    Тэр жил уншсан номнууд
    миний нүдийг нээж өгсөн.
  • 9:18 - 9:20
    Ном унших дуртай хүмүүсийн мэддэгээр
  • 9:20 - 9:24
    ном гэдэг өөр хүний оронд байж үзэх
  • 9:24 - 9:26
    тэрхүү боломжийг олгодог гайхалтай хүчтэй.
  • 9:26 - 9:28
    Ингэснээрээ түрхэн зуур ч гэсэн
  • 9:28 - 9:30
    хорвоо ертөнцийг өөр нүдээр хардаг.
  • 9:30 - 9:33
    Энэ нь тааламжгүй мэдрэмж
    төрүүлж магадгүй.
  • 9:33 - 9:35
    Ялангуяа таны үнэт зүйлээс
    өөрийг эрхэмлэдэг
  • 9:35 - 9:38
    соёлтой орны ном уншиж байгаа бол.
  • 9:39 - 9:41
    Бас ном унших нь
    их зүйлийг ойлгуулж өгдөг.
  • 9:41 - 9:45
    Танил биш үзэл санааг ойлгохыг хичээх нь
    өөрийн бодол санаагаа цэгцлэхэд тус болно.
  • 9:46 - 9:48
    Мөн дэлхий ертөнцийг харах хүрээний
  • 9:48 - 9:51
    харагдахгүй байгаа хэсгийг
    тодотгож өгдөг.
  • 9:51 - 9:56
    Жишээлбэл багаасаа уншсан англи хэл дээрх
    ном зохиолуудаа эргэн харахад
  • 9:56 - 9:58
    дэлхийд үзэж харах зөндөө зүйл байхад
  • 9:58 - 10:02
    тэдгээрийн ихэнх нь
    ямар явцуу болохыг олж харсан.
  • 10:03 - 10:05
    Хуудас эргүүлэх бүрт
  • 10:05 - 10:08
    өөр бас нэгэн зүйл эхэлсэн.
  • 10:08 - 10:09
    Бага багаар
  • 10:09 - 10:14
    тэр жилийг эхлүүлсэн
    улс орнуудын урт жагсаалт
  • 10:14 - 10:18
    зүгээр нэг газар усны нэр байхаа больж
  • 10:18 - 10:21
    илүү амьтай, биетэй болж ирсэн.
  • 10:21 - 10:24
    Аливаа нэг орноос ганц ном уншаад л
  • 10:24 - 10:28
    тухай орны тухай бүрэн мэдлэгтэй
    болчихно гэж байгаа юм биш.
  • 10:29 - 10:33
    Гэхдээ тэр жил уншсан зохиолууд нийтдээ
  • 10:33 - 10:37
    манай гараг дэлхийн маш баялаг,
    олон төрлийн бас
  • 10:37 - 10:42
    нарийн түвэгтэй байдлыг
    амьдаар мэдрүүлэх шиг болсон.
  • 10:43 - 10:45
    Энэ яг л дэлхийн түүх зохиол,
  • 10:45 - 10:49
    тэдгээрийг надад уншуулах гэж
    сэтгэл гаргасан хүмүүс бүгд
  • 10:49 - 10:50
    үүнийг илүү бодит болгох шиг.
  • 10:52 - 10:55
    Одоо би номын тавиураа хараад,
  • 10:55 - 10:58
    эсвэл цахим ном уншуураа асаахад
  • 10:58 - 11:00
    тэд арай л өөр түүх өгүүлдэг.
  • 11:01 - 11:04
    Энэ бол улс төр, газарзүй, соёл,
    нийгэм, шашинг үл харгалзан
  • 11:04 - 11:09
    ном биднийг холбох хүч чадлыг
    харуулах түүх.
  • 11:09 - 11:14
    Энэ бол хүмүүсийн хамтарч чадах
    боломж бололцоог харуулсан тууж.
  • 11:14 - 11:16
    Бас энэ бол интернетийн ачаар
  • 11:16 - 11:20
    танихгүй хүн дэлхийн нөгөө захад байгаа,
    хэзээ ч уулзахгүй байж магадгүй нэгэндээ
  • 11:20 - 11:23
    түүх, санаа бодол, ном хуваалцахад
  • 11:23 - 11:27
    урьд өмнө нь байгаагүй амархан болсон
  • 11:27 - 11:31
    бидний амьдарч буй
    гайхалтай цаг үеийн гэрчилгээ.
  • 11:32 - 11:35
    Үүнийг би ирэх он жилүүдэд унших
    түүх болно гэдэгт найдаж байна.
  • 11:35 - 11:38
    Бас олон хүн надтай нэгдэнэ
    гэж найдаж байна.
  • 11:38 - 11:41
    Хэрэв бид илүү олуулаа уншдаг болвол
    ном хэвлэлийнхэнд
  • 11:41 - 11:43
    илүү олон ном орчуулах
    сэдлийг нь төрүүлж,
  • 11:43 - 11:45
    бид бүгдээрээ
    үр шимийг нь хүртэнэ.
  • 11:46 - 11:47
    Баярлалаа.
  • 11:47 - 11:51
    (Алга ташилт)
Title:
Дэлхийн орон бүрээс ном уншсан нэг жил
Speaker:
Анн Морган
Description:

Соёлын харагддагүй маш том хэсгийг олж харахаасаа өмнө Анн Морган өөрийгөө чамлалтгүй их ном уншсан гэж боддог байлаа. Англи, америк зохиолчдын бичсэн маш олон номны хажууд бусад хэл дээрх зохиолчдын ном тун бага байжээ. Ингээд тэрээр өөртөө нэгэн том зорилгыг тавьсан: нэг жилийн турш дэлхийн орон бүрээс нэг ном унших. Одоо тэрээр та бүхнийг англи хэлнээс бусад хэл дээр бичигдсэн номны орчуулгыг уншиж, ном хэвлэлийн компаниуд илүү олон ном орчуулахыг уриалж байна. Түүний уншсан номнуудын жагсаалт, газрын зургыг эндээс: go.ted.com/readtheworld

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TEDTalks
Duration:
12:03

Mongolian subtitles

Revisions